2008-01-05

Дэлхийн мэдээ 2008-01-05 Бямба гараг

Лид1.Өнөөдөр Гүрж улсад ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болж байна.
Гүрж улсад орон нутгийн цагаар өглөөний найман цагт ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн санал авах цэгүүд үүд хаалгаа нээсэн байна. Сонгуулийн санал хураалт оройн 20 цагт хаагдана. Өнөөдөр Гүржийн ард түмэн шинэ төрийн тэргүүнээ сонгоод зогсохгүй Гүрж улс Умард Атлантын цэргийн эвсэлд нэгдэх үү? Дараагийн парламентын сонгуулийг хэзээ явуулах вэ гэсэн хоёр асуултад хариулт өгөх юм. Гүржийн ерөнхийлөгчийн албан тушаалд 7 хүн нэрээ дэвшүүлжээ. Гүржийн “Үндэсний хөдөлгөөн” намаас өнөөгийн ерөнхийлөгч Михаил Саакашвили улиран сонгогдохыг хүсэж байгаа бол сөрөг хүчний намаас Леван Гачечиладзе, Шинэ суртахуун намын тэргүү Давид Гамкрелидзе, Лейборист намын дарга Шалва Нателашвили, эдийн засагч Гия Маисашвили, Гүржийн Имеди буюу Найдвар намын лидер партии Ирина Саришвили, бизнессэн тэрбумтан Бадри Патаркацишвили нэр сонгуульд нэрээ дэвшүүлсэн байна. Гүржийн сонгуулийн хуулийн дагуу нийт сонгогчдын 50 аасс илүү хувийн санал авсан нэр дэвшигч ялагч болох юм. Сонгуульд өрсөлдөгчид бүгд өөрсдийгөө сонгуульд ялалт байгуулж чадна гэж мэдэгдэж байна. Хэрвээ нийт сонгогдоос 50 аас дээш хувийн санал авсан нэр дэвшигч олон байвал ерөнхийлөгчийн сонгуулийн 2 р үеийг зохион байгуулах юм. Ажиглагчид Михаил Саакашвили, Гачелазе нарыг өндөр санал авах магадлалтай гэж таамаглаж байна. Михаил Саакашвили сонгуульд ялах юм бол улс орондоо явуулж байгаа шинэчлэлээ үргэлжлүүлнэ. Гэхдээ засгийн газрын бүтцийг өөрчилнө гэж амалсан бол Леван Гачечилазе ерөнхийлөгч болсны дараа үндсэн хуулиа өөрчилж, парламентын засаглалтай улс болгоно гэж амалсан юм. Сонгуульд хэн ч ялсан Гүржийн гадаад бодлого нь хэвээр хадгалагдах юм байна. Умард Атлантын цэргийн эвсэлд нэгдэхийг сонгуульд нэр дэвшиж байгаа Иринагаас бусад бүх хүмүүс дэмжиж байгаа юм. Хэрвээ сонгуулийн үр дүнг будлиантуулах юм бол сөрөг хүчнийхэн 1 сарын 6 аас эсэргүүцлийн жагсаал цугланаа сэргээнэ гэж амлаж байна.Өнгөрсөн оны 10 сарын сүүлээр сөрөг хүчнийхэн эсэргүүцлийн жагсаал болж цэрэг цагдаа нар жагсагчдыг хүч хэрэглэн тараасны дараа Михаил Саакашвили ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулах болсноо зарласан юм. Гүржийн ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар гадаадын 160 хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнууд, олон улсын байгуулагын 1000 орчим ажиглагчид хүрэлцэн ирсэн байна. Гүржийн сонгуулийн ерөнхий хороо 1 сарын 6 ний өдрийн орой сонгуулийн санал хураалтын эцсийн дүнг танилцуулах юм байна.

Лид2.АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өөр өөрсдийн рейтингээ Айова мужид тодорхойлуулсан билээ. Тэгвэл өнөөдөр Нью Хэмпшир мужид улс төрчид хүрэлцэн ирээд байна.
Ням гаригт бүгд найрамдах намынхан ням гаригт улс төрийн мэтгэлцээн зохион байгуулах бөгөөд үүнийг америкийн Фокс ньюс телевизээр шууд дамжуулан үзүүлэх юм байна. Ирэх долоо хоногийн мягмар гаригт Нью Хэмпшир мужид бүгд найрамсдах болон ардчилсан намаас нэр дэвшигчид тус тусынхаа намын хуралд оролцож рейтингээ тодорхойлуулах болно. 1 сарын 3 нд Айова
1 сарын 8 нд Нью-Хемпшир
1 сарын 15 нд Мичиган
1 сарын 19 нд бүгд найрамдах намынхан Невада; Өмнөд Каролина мужид
1 сарын 26 нд Өмнөд Каролинад ардчилсан намынхан
1 сарын 29 нд Флорида мужид
2 сарын 5 нд Калифорни, Нью-Йорк, Нью-Джерси мужид намын хурал тус тус болохоор төлөвлөгдсөн байна.
Лид3. Европын холбоо хятад улсаас нэхмэл эдлэл худалдан авахгүй байх хориг тогтоогоод байсан юм. Тэгвэл хятадын үйлдвэрлэгчдийн эсрэг тогтоогоод байсан хоригоо цуцалсан байна.
Одоогоос хоёр жилийн өмнө Европын Холбоо өөрийн дотоодын зах зээлээс хамгаалахын тулд хятадаас нэхмэл бараа авахаас татгалзсан шийдвэр гаргаж байсан юм. Үүний хариуд хятадын засгийн газар дэлхийн худалданы байгуулагад гомдол гаргажээ. Хятад улс Европын Холбооны худалдааны томоохон түнш юм. Иймээс дан ганц нэхмэл эдлэлээс болж хятад улстай муудалцахыг Европын холбооныхон хүсэхгүй байгаагийн илрэл нь энэ юм гэж ажиглагчид үзэж байна. Хятадын гадаад худалдааны нийт 15 хувийг нэхмэл бүтээгдэхүүн эзэдэг юм.

ТОВЧ
Альп болон Перенейн хойгт их хэмжээний цас орсон ньулсыйн цанын баазад амарч байсан жуулчдын тав тухыг алдагдуулжээ. Альдын нурууны орчимд байдлаг амралтын газарт хэдийд ч цаснй нуранги үүсэж болзошгүй байгаа тул аврах албаныхан өнөдржүүлсэн бэлэн байдал зарласан байна. Цасан шуурганы үеэр хэд хэдэн жуулчин ам ь насаа алдсан тохиолдол ч гарчээ.

ОХУ ын Краснояркс хотод гучин хэмийн хүйтэн байгаа юм. Дулаан дамжуулах хоолой хагарч хотын хоёр ч дүүрэг халаатгүй болжээ. Засварын багийнхан гэмтэлийг засахаар ажиллаж байгаа юм байна.

НҮБ ын Кени дахь суурин төлөөлөгч Кени улсад сонгуулийн дараа бий болсон тогтворгүй байдлаас болж хүмүүнлэгийн сүйрэл нүүрлэж байна гэж мэдээлжээ. Кени улсын дүрвэгсэд өлсгөлөнд нэрвэглэж эхэлсэн байна.

Керчийн хоолойд живсэн Ванесса усан онгоцын багийн гишүүдийг эрж байх ажилд цаг агаарын таагүй байдаол сөрөг нөлөө үзүүлж байна. Өнөөдөр Керчийн хоолой, Азовын тэнгист шуурга болох төлөвтөй байгааг цаг уурын албаныхан сэрэмжлүүлж байна. Керчийн хоолойд Болгарын усан онгоц живсний дара Болгарын 10, Укрианы нэг далайчин задгай тэнгист хаягдсан юм.

Венесуэлийн эрэг хавиар хоёр моторч нисдэг тэрэг осолдож тэнгисийн усанд унажээ. Карибын тэнгисийнн усанд унасан нисдэг тэрэгний бүхээгт 18 хүн байжээ. Тэдний ихэнхи нь Италиас ирсэн жуулчид байжээ. Осол блсны дараа Венесэулийн нийслэл Каракас хотод Италийн жуулчдын ар гэрийнхэн нь ирэх гэж байгаа юм байна. Тэнгисийн усанд унасан нисдэг тэрэгийг олох ажилд хэд хэдэн аврах баг оролцож байгаа юм байна.

Лид4. Шведийн цэргийн байгуулагаас нууцын зэрэглэлд багтах чухал баримт бичиг алдагдсан байна.
Шведийн тагнуулын байгуулагын нэгэн ажилтан нууц мэдээлэлтэй флэш дискийг номын сангийн уншлагийн танхимийн компьютерт зоогоод мартаж орхижээ. Мартамхай офицерээс болж АНУ ын мэргэжилтнүүдийн бэлтгэсэн Афганистанм дахь цэргүүдийн тухай мэдээлэл, Умард Атлантын цэргийн эвслийн багийн үйл ажиллагааны тухай, бас улс төрийн зүтгэлтнүүдийн амь насанд халдсан хэрэгтэй хамааралтай мэдээлэл алдагджээ.

Лид5. Палестины Хамас бүлэглэл ФАТАХ бүлэглэлтэй хэдийд ч хэлэлцээр хийхэд бэлэн байна гэж албан ёсоор мэдэгдсэн байна.
Өчигдөр орой Хамас бүлэглэл байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан үдэшлэгийн үеэр Хамас бүлэглэлийн улс төрийн товчооны тэргүүн Халев Машааль

Эр. Манай бүлэглэл анх удаа яриа хэлэлцээр хийх санаачлага гаргаж байна. Гэвч АНУ, Изриалийн талууд яриа хэлэлцээр хийхэд хориг тогтоож байгаа нь харамсалтай.
Гэхдээ ХАМАС бүлэглэл Палестинчуудын эрхийг хамгаалах үндсэн зорилгоосоо няцахгүй гэж онцлон тэмдэглээд үндэсний нэгдлийг бататгалын тулд олон ажлыг зохион байгуулна гэж амалсан байна. Эсэргүүцэл тэмцэл бол палестины газар нутгийг чөлөөлөх үндсэн аргас зам гэж ХАМАС бүлэглэлийнхэн үздэг юм. Энэ оны 10 сард Дамаск хотод бүх палестины их хуралыг хийлгэх санаачлагыг ХАМАС бүлэглэл дэмжиж байгаа юм байна. 2006 онд парламенты сонгуульд ХАМАС ялалт байгуулсны дараа Газын зурвасын бүслэлтийг зогсооход тусламж үзүүлэхийг Арабын орнуудаас хүсэж байгаагаа ч Халев Машааль ярьжээ. Газын зурваст бүслэлт тогтоосны дараа 60 палестин хүн амь насаа алдсан юм байна.
Лид6. Дэлхийн зах зээл дээр алтын үнэ бас нэмэгджээ.
Унц алт 855 доллар хүрсэн байна. 1980 оны 1 сард алтны үнэ 850 долларт хүрч байсан юм. Долларын ханш унасан Пакистанд улс төрийн тогтворгүй байдал үүссэн, газрын тосны үнэ өссөн нь алтны үнэ ханшид нөлөөлсөн байна. 2007 оны турш дэлхийн зах зээл дээр алтны үнэ нэмэгдэж байсан юм. Дэлхийн үнэт цаас , валютын зах зээл дээр ханшын хэлбэлзэл их байсан тул хүмүүс алт их хэмжээгээр худалдан авах болжээ. Энэ нь алтын үнэ өсөх үндсэн шалтгаан болсон юм. Шинэ оны эхний өдрүүдэд газрын тосны үнэ өсөж байснаа баасан гаригт ханш нь буурсан байна. Нью Йоркийн түүхий эдийн бирж баасан гаригт хаагдах үед нэг баррель газрын тос 97 доллар 21 цент байжээ.

Лид7.Колумын хувьсгалт зэвсэгт бүлэглэлийн барьцаанд байгаа хүмүүсээс гурвыг нь суллах ажиллагаа амжилттай үргэлжилж байна гэж Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес мэдэгджээ.
Гэхдээ Уго Чавес барьцааны хүмүүсийг суллах ажиллагааны талаар нарийвчилсан дэлгэрэнгүй мэдээлэл өгөхдөө татгалзсан байна. Венесуэлийн жуучлагч нарын хөлөглаж рисэн нисдэг тэрэг Колумб улсын газар нутгийг орхин Венесуэлийг чиглэн ниссэн тухай Колмубын албаны хүмүүс мэдээлжээ. Венеуэлийн ерөнхийлөгч Уго Чавес барьцааны хүмүүсийг суллах ажиллагаанд оролцож байгаа Колумбын улс төрч Альваро Урибегийн 12 сарйн 31 нд хэлсэн үгийг шүүмжилсэн байна. Альваро Урибе барьцааны хүмүүсийг эсэн мэнд суллан авах бололцоогүй гэж хэлсэн юм.

Лид8. Баасан гарагт Лос Анжелос хотын шүүх дуучин Бритни Сприсийг өөрийнхөө хүүхдүүдтэйгээ 1 сарын 14 хүртэл уулзах эрхийг нь хассан байна.
Шүүхийн шийдвэрээр Бритнигийн хүүхдүүдийн эцэг дуучин Кевин Федерлайн хүүхдүүдээ асран хамгаалах эрхтэй болсон байна. Дуучин Бритни Спирсийг өчигдөр орой Калифорнид байх гэрээс нь эмнэлэгт хүргэсэн байна. Өчигдөр Бритни Спирс хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрүүлж байсан бөгөөд тухайн үед үл мэдэгдэх бодис хэрэглэсэн байжээ. Бритнигийн салсан нөхөр нь хүүхдүүдээс авахаар ирэхдээ Бритни мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байдалтай байгааг анзаарч түргэн тусламж, цагдаа дуудсан юм байна. Бритни Спирс, Кевин Федерлайн нар 2004 онд гэрлэж байсан юм. Бритни хоёр хүү төрүүлжээ. Том хүү Шон Престон нь 2 настай, отгон хүү нь дөнгшөж нэг ой өнгөрч байгаа юм байна. 2006 оны 11 сард Бритни гэрлэлтээ цуцлуулах хүсэлтээ шүүхэд гаргаж 2007 оны 7 сард гэрлэлтээ цуцлуулсан юм. Бритниг хүүхдүүдтэй уулзах эрхийг нь шүүхээс нэг бус удаа хасаж байсан удаатай.

Лид9. Бразилийн их сургуулийн харъяа амьтны хүрээлэнгээс дэлхийд ховордсон цагаа зүсмийн долоон ширхэг матар алдагдсан байна.
Зэрлэг байгальд ч байдаггүй цагаан зүсмийн матар амьтны хүрээлэнгээс алдагдсаныг нь 1 сарын 5 нд амьтны хүрээлэнгийн ажилтан мэджээ. Эдгээр амьтдыг хил давуулан наймаалахаар гэмт хэрэгтнүүд хулгайлсан нь гарцаагүй гэж цагдаагийнхан үзэж байна. Алдагдсан матар нь 10 мянган америк долларын үнэ хүрдэг юм байна. Цагаан зүсмийн матар зэрлэг байгальд бараг тохиолддогүй юм. Учир нь цагаан өнгө нь бусад амьтнаас амиа хамгаалах нуугдах боломжыг олгодоггүй юм гэж амьтан судлаачид ярьж байна.Бразил улсын төрийн бус байгуулагын мэдээлснээр ховордсон амьтадын хууль наймааны 15 хувь нь Бразилд хийгддэг байна.

Лид10. АНУ ын кино жүжигчид Алтан бөмбөрцөг шагнал гардуулах үйл ажиллагаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байна.
Алтан бөмбөрцөг наадмын шагналд нэр дэвшигчид, түүнээс гадна шагнал гаруудуулах ёслолыг хөтлөх жүжигчид бойкот зарлажээ. Тэд ажил хаялт зарлаж байгаа кино зохиолчдыг дэмжиж байгаагаа ийм аргаар илэрхийлж байгаа юм байна. Алтан бөмбөрцөг шагнал гардуулах ёслол 1 сарын 13 нд болохоор төлөвлөгдсөн байгаа юм. Алтан бөмбөрцөг бол Оскарын шагналыын дараа орох америкийн кино урлагийнханд олгодог хамгийн нэр хүндтэй шагнал юм. Алтан бөмбөрцөг шагналыг хүртсэн хүмүүсээс Оскарын шагналд нэр дэвшүүлдэг юм.
Лид11. Италийн Неаполь хотод гутамшигийн шон бий болжээ. Неаполь хотын оршин суугчид гудамжны шонгийн модон дээр эрх мэдэлтнүүдийг дүрсэлсэн хүүхэлдэйг байрлуулсан байна.
Учир нь Неаполь хотын хог цэвэрлэх байгууламжынхан өнгөрсөн оны 12 сарын 21 ээс эхлээд ажли хаялт зарласан юм. Харин хотын эрх баригчид хотын тохижилт үйлчилгээний газрынхантай яриа хэлэлцээх хийж чадахгүй байгаа юм байна. Одоо Неаполь хот тэр аяараа хогонд дарагдажээ. Зарим хүмүүс хогоо гудамжинд ил задгай газар шатааж байгаа нь хорт утаа ялгарах, гал түймэр гарах үндсэн нөхцөл болсон байна. Хог, утаанаас болж хүмүүсийн эрүүл мэндэд ч аюул тулгараад байна.
Эр. Хэрвээ хогний асуудлыг шийдэхгүй бол бид уушигны хорт хавдар, өмөн үү тусаж үхэх болоод байна. Энэ чинь дэлхийн хамгийн соё иргэншсэн Итали орон.

Энэ өдөр

1592 оны энэ өдөр Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан мэндэлж байжээ. Тэр өөрийн хатан болон өөртөө зориулан Таж Махад сүмийг бариулсан юм.

Одоогоос 80 жилийн өмнө буюу 1928 оны энэ өдөр Пакистаны улс төрч ерөнхий сайд асан Зульфикар Али БХУТТО мэндэлсэн байна.Тэр Улс төрч
Беназир Бхуттогийн аав нь юм.

1762 оны энэ өдөрОросын хаан ширээнд 3 р Петр заларсан байна.


1875 оны энэ өдөр Парис хотод Францын дуурийн теарт нээлтээ хийжээ.


1896 оны энэ өдөр германы эрдэмтэн Вильгельм РЕНТГЕН туяаны тухай нийтлэл бичиж сэтгүүлд хэвлүүлсэн байна.


1933 оны энэ өдөр Сан Франциско хотод дэлхийн хамгийн алдартай Алтан хаалга гүүрийг барьж эхэлжээ. 1280 метр урт, 227 метрийн өндөр төмөр тулгууртай гүүр 1937 онд ашиглалтад орсон юм.

No comments: