2008-01-07

Дэлхийн мэдээ 2008 01 07 Даваа гараг

Лид1. Гүржийн ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр өнөөгийн ерөнхийлөгч Михаил Саакашвили сонгуулийн 1 р шатанд давуу санал авч ялалт байгуулсан байна.
Гүржийн сонгуулийн ерөнхий хорооны дарга Леван Тархнишвили Рустави 3 телевизийн нэвтрүүлэгт оролцож саналын хуудасны ихэнхи хэсгийг тоолсон байна. Одоогийн байдлаар нийт сонгогчдын 52,8 хувь ньМихаил Саакашвилигийн төлөө саналаа өгсөн байна. Гүржийн сонгуулийн ерөнхий хорооны албан ёсны сайт нь ачаалалаа дийлэхгүй байгаагийн улмаас ажиллагаанаас гарсан байна. Иймээс сонгуулийн санал хураалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах боломж хомс байна гэж НТВ ын Гүрж дэх сэтгүүлч ужламжилж байна.
Хилийн чанадад байгаа Гүржийн иргэд ч бас элчин сайдын яамны дэргэд байгуулсан санал авах цэгт очиж сонгуульд оролцсон юм. Иран, Косовод алба хааж байгаа Гүржийн цэргүүд ч сонгуулийн эрхээ эдэлжээ. Хилийн чанадаас сонгуулийн санал хураалтын тухай мэдээлэл ирээгүй байгаа юм байна. Дэлхийн 40 гаруй оронд сонгуулийн санал хураалтын цэг нээсэн юм байна. Сонгуулийн хорооны даргын мэдээлснээр сөрөг хүчнээс нэр дэвшсэн Леван Гачечилазе 27 хувийн санал авсан байна. Харин үлдсэн нэр дэвшигчид ойролцоогоор 7 хувийн санал авч чаджээ. Энэ удаагийн ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд нийт сонгогчдын 56 хувь нь саналаа өгчээ. Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд, Европын холбооны төлөөлөгчид Гүржид сонгууль ямар нэгэн зөрчилгүй явагдсан гэж мэдээлсэн байна. Сөрөг хүчнээс нэр дэвшигч Леван Гачечилизе сонгуулийн үр дүнг эрх баригчид будлиантуулсан гэж мэдэгджээ. Нийслэл Тбилиси хотод Куры голын эрэг дээр Гүржийн сөрөг хүчнийхэн сонгуулийн үр дүнг эсэргүүцэж10 мянган хүн оролцсон жагсаал цуглаан ч зохион байгуулж амжээ.

Лид2. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш ойрхи дорнодын бүс нутаг руу айлчлал хийх гэж байна.
Ойрхи Дорнодод энх амгалан байдал тогтоох оролдлого бүтэлгүйтэж байгаагийн гол шалтгаан нь бүс нутгийн орнуудад дэмжлэг үзүүлэхгүй байгаатай холбоотой гэж АНУ ын ерөнхийлөгч ярьжээ. 1 сарын 8 наас Жорж Буш Ойрхи Дорнодын Саудыy Араб, Бахрейн, Арабын нэгдсэн Эмират, Кувейт, Египет, Изриаль, Палестинд айлчлал хийх гэж байгаа юм. Ойрхи Дорнодын орнуудаар айлчлал хийж байгаагийн гол зорилго нь Изиалийн тусгаар тогтнолыг арабын орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх гэсэн зорилготой юм байна. Америкийн ерөнхийлөгч өөрийн айлчлалын зорилгоо тайлбарлаж бүтэн нэг цаг үргэлжилсэн хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна. Арабын Нэгдсэн Эмиратын Абу Даби хотод Жорж Буш очсон хойноо маш чухал мэдэгдэл хийнэ гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Лид3. АНУ ын төрийн тэргүүнийг Ойрхи Дорнодын орнуудад айлчлал хийнэ гэж албан ёсоор мэдээлсний дараа Аль Кайда бүлэглэл интернэтээр дамжуулан мэдэгдэл гаргажээ.
Жорж Бушыг Ойрхи Дорнодын орнуудаас айлчлалх үеэр нь түүний амийг хороохыг энэ мэдэгдэлд уриалсан байна. Интернэтэд байрлуулсан 50 минут үргэлжилсэн дүрс бичлэгт америк гаралтай лалын шашинтан, Аль Кайда бүлэглэлийн гишүүн Адам Гадан гардаг байна. Алан Гадан нь Калифорни мужид төрсөн хүн юм байна. Түүнийг АНУ ын эрх баригчид 2006 оны намар эх орноосоо урвасан гэж албан ёсоор зарлажээ. Алан Гадан 2004 оноос хойш олон улсын түвшинд эрэн сурвалжлагдаж байгаа юм. Түүнийг хаана байгааг нь мэдээлсэн, барихад туслалцаа үзүүлсэн хүнд 1 сая долларын шагнал өгнө гэж АНУ ын Холбооны мөрдөх товчоо амалжээ.
ТОВЧ
Грекийн нийслэл Афин хотод хоёр удаа дарааллан 6, 5 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт болох үеэр Афин хотын иргэд багагүй сандарсан байна. Газар хөдлөлтийн төв нь Пелопоннесийн хойгоос холгүй байдаг Леонидион хоты орчимд байжээ.

ОХУ ын нийслэл Москва хотод даваа гарагт Строгино гэдэг нэртэй метроны шинэ өртөө нээгдсэн байна. Строгино метроны өөртөө нь архитектурын өвөрмөц шийдэлтэйгээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай цахилгаан шатаар тоноглогдсон юм байна. Ийнхүү Москвагийн метроны сүлжээ. 175 дахь өртөөтэй болж байна. 2008 оны 5 сард Ялалтын талбай, Кенцев метроны өртөөний хооронд Славяны цэцэрлэгт гудамж гэдэг нэртэй дахин нэг өртөөг ашиглалтад оруулах юм байна.


Ираны эрх баригчид германы дипломат ажилтныг эх ороноосоо албадан гаргажээ. Германы дипломат ажилтан зүй бус авирласан гэж Ираны гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч мэдээлсэн байна. Гэхдээ Иранд ауилдаг Германы элчинд ажилдаг ямар хүнийн албадан гаргах болсноо дэлгэрэнгүй тайлбарлаагүй байна.Өнгөрсөн оны 7 сард Герман улс Ираны дипломат ажилтныг эх орноосоо албадан гаргаж байсан юм. Үүний хариуд Иран улс бас ийм алхам хийж байна гэж тоймчид үзэж байна.


Лид 4. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажил өнгөрсөн долоо хоногоос эрчимжсэн. АНУын Нью Хамсперт гарсан ерөнхийлөгчийн компанит ажлын өмнөх урьдчилсан дүнгийн байдлаар Ардчилсан намаас нэр дэвшигч Брак Обама үнэмлэхүй өндөр рейтингтэй явж байна.
АНУын ерөнхийлөгчийн компанит ажил явагдсаар байна. өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АНУын нэр нөлөө бүхий гол намууд өөрсдийн нэр дэвшигчдийг тодруулах санал асуулгыг нам дотроо явуулсан юм. Ардчилсан намаас нэр дэвшигчдийн дунд Брак Обама, өөрийн өрсөлдөгч болох тэргүүн хатагтай асан Клинтоноос хоёр дахин их рейтингтэй тэргүүлж явна. Өнгөрсөн Бямба гарагт Бүгд Найрамдах болон Ардчилсан намуудаас нэр дэвшигчдийн хооронд болсон телевизийн халз мэтгэлцээний дараа, хатагтай Клинтоны рейтинг унасан гэж хэлж болно.

Лид5. Кени улсад ерөнхийлөгчийн сонгуулийн дараа үүссэн хямралыг шийдвэрлэх алхамыг олон улын хамтын нийгэмлэгийн зүгээс хийж байна.

Момбаса боомтоос 700 тонн хүнсний дараа ачсан машины цуваа хөдөлжээ. Эдгээр хүнсний бүтээгдэхүүн нь 35 мянган дүрвэгчдийн нэг сарын хүнсний хэрэглээг хангах юм байна. Кени улсад эмх замбараагүй байдал гарах үеэр 350 хүн амь насаа алдажээ. НҮБ ын мэдээнээс харвал Кенид дэгдсэн үймээний үеэр 250 мянган хүн орох оронгүй болсон байна. Орон гэргүй болсон хүмүүсийн ихэнхи нь цагдаагий хэсэг, сүм хийдэд одоо орогонож байгаа юм байна. Хүмүүнлэгийн гамшигт нэрвэгдээд байгаа Кени улсад хөрш Сомали, Судан,Конго, Уганда улсаас хүнсний тусламж үзүүлж байгаа юм байна. Хүнсний бараа тээвэрлэж байгаа жолооч нарын аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахгүй байгаа тул Кени улсын Момбаса хотод саатаад байсан юм. Кенийн сөрөг хүчний тэргүүн Райла Одинга өнөөгийн ерөнхийлөгч Мвай Кибакитай хэлэлцээр хийх юм бол засаглалыг хуваан авах тухай бус, харин сонгуульд хэн жинхэнээсээ ялсаныг ярилцах болно гэж гадаадын хэвлэлийнхэнд яриьсан байна.

Лид6. Өнгөрсөн Ням гарагт Микрософт компаний ерөнхийлөгч Билл Гейтс, ВВСд ирэх таван жилийн компьютерын технологийн хөгжлийн талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна.

Микрософт компаний ерөнхийлөгч Билл Гейтсийн ярьж байгаагаар, ирэх таван жилд хүн копьютерийн харилцаа одоо байгаагийнхаас эрс өөрчлөгдөх гэнэ. Нэг үгээр одоогийн бидний хэрэглэж байгаа компьютерийн гар болон хулгана нь илүү амьд болохоос гадна хүн хэрэглэхэд технологи нь бүрэн шинэчлэгдэх юм байна. Ирэх таван жилд компьютерийн өргөн хэрэглээнд шинэ технологи нэвтэрч, хүн өөрийн гар болон үйл хөдлөл дуу авиагаар компьютерийг удирддаг болон юм. Энэхүү шинэ технологийн талаарх сонирхож байгаа хэрэглэгчидэд зориулан, Микрософт компаний үүсгэн байгуулагч Билл Гейтс, ВВСийн цахим хуудсаар дамжуулан бүхий л сонирхосон асуултанд нь хариулж байгаа юм байна. ВВСд өгсөн ярилцлагынхаа үеэр Билл Гейтс шинэ үеийн хэрэглээний компьютерийн туршилтын хувилбарыг танилцуулсан юм. Шинэ технологи бүхий компьютерийн үйлдэлийн системийн зөвшөөрлийн лиценз нь 100 сая долларын үнэтэй байх гэнэ.

Лид7. 12 сарын 25 нд католик шашинтнууд зул Исус Христийн мэндэлсэн өдрийг тэмдэгдэж зул сарын баяраа хийсэн бол өнөөдөр Оросын үнэн алдартны шашинтнууд зул сарын баяраа тэмдэглэж байна.

Үнэн алдартны шашны сүмд өнөөдөр шашны зан үйлийг хийж байна. Эдгээрээс хамгийн гол ёслол нь ОХУ ын нийслэл Москва хотын Христийг аврагчдын сүмд болжээ. Өнгөрсөн 2007 онд Оросын үнэн алдартын шашны түүхэнд томоохон үйл явдал болсон юм. Их хэлмэгдүүлэлтийн үеэр Европын орнууд руу цагаачлан явсан лам хуврагууд өөрсдийн тэргүүн хамыг томилоод байсан юм. Тэгвэл хилийн чанад дахь үнэн алдартны шашны лам хуврагууд оросын Москва дахь сүм хийдийн захиргаанд нэгдэн орсон юм. Зул сарын баярт зориулсан шашны зан мөргөлийг Оросын үнэн алдартны шашны тэргүүн хамба 2р Алесксей удирдан явуулсан байна. Оросын хамба лам үнэн алдартны шашинтнуудад хандан бие биенээ хүндэтгэж хүрээлэн байгаа орчин, байгаль дэлхийтэйгээ болгоомжтой харьцаж байхын уриалжээ. 2008 оныг орос орон даяар гэр бүлийн жил болгосонтой холбогдуулан залууст хандан өндөр ёс суртанхуунтай байж, гэр бүлийн үнэт зүйлсийн нандигнан хайрлахыг уриалсан байна. Христийг аврагчдын сүмд ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин, ОХУ ын ерөнхий сайд Дмитрий Медведов нар хүрэлцэн ирж шашны мөргөл хийжээ. Оросын засгийн газрйн шадар сайд Дмитрий Медведов нар оролцсон байна.Москва хотоос гадна Изриалийн Вифлеем, Гүржид байдаг үнэн алдартны сүм хийдэд баярын мөргөл болжээ.
Энэ өдөр
1726 оны энэ өдөр оросын Санкт Петербург хотод Шинжлэх ухааны академи нээгджээ.
1785 оны энэ өдөр Франын иргэн Жан Пьер Франсуа БЛАНШАР амеикийн иргэн Жон ЖЕФРИСС нар первым пересек Ла-Маншын хоолойн дээгүүр агаарын бөмбөлөгөөр хөөрсөн байна.
1914 энэ өдөр Панамын сувагаар анх удаа усан онгоц зорчжээ.
1927 оны энэ өдөр Нью Йорк, Лондон хотын хооронд дэлхийн түүхэнд анх удаа утсаар холбоо барих боломжтой болжээ.Эхний өдөр 31 удаа дуудлга хийгдсэн байна. Нью Йоркоос Лондон руу гурван минут ярихад 75 долларын үнэтэй байжээ.
1929 оны энэ өдөр Тарзаны адал явдал нэртэй зурагт өгүүллэгийн ном хэвлэгдэн агрч байжээ.
Одоогоос 55 жилийн өмнө буюу 1953 оны энэ өдөр АНУ ын ерөнхийлөгч Гарри Трумэн ус төрөгчийн бөмбөг бүтээсэн тухай зарласан байна.
1995 оны энэ өдөр Москва хотын дарга Юрий Лужков Христийг аврагчдын сүмийн шав тавих ёслолд оролцож байжээ.
Мэр Москвы Юрий ЛУЖКОВ заложил первый камень в основание восстанавливаемого храма Христа Спасителя.
Үдэш
Лид8. Ангараг гариг 2007 WD5 нэртэй сүүлт одтой мөргөлдөх магадлал улам нэмэгдсэн байна.
Сансар судлаачид ангараг гариг сансрын эрхэстэй мөргөлдөж болзошгүй байгааг 11 сарын 8 нд анх мэдээлсэн юм. Солир ангараг гаригийн гадаргуугаас 20 мяннган км ын ойролцоо зөрөх гэж байгаа юм. Улаан нүдэн гаригийн диаметр нь 7 мянган км гэж тооцвол тэнгэрийн эрхэсүүд хоорондоо мөргөлдөх эрсдэл өндөр гэсэн үг юм . Эрдэмтэд ангараг гариг сүүлт одтой мөргөлдөх хугацааг хараахан тогтоож амжааагүй байгаа гэнэ.

Лид9. Хойд африкийн Марокко улсад гэнэт цаг агаар хүйтэрч цас орсон байна. Марокко улсад цас орж байсан тохиолдол бараг байдаггүй юм.
Цас орсонд хүүхдүүд маш их баяртай байгаа бол томчуудад байгаль эхийн гэнэтийн энэ бэлэг маш олон таагүй зүйлийг авч ирсэн байна. Гудуамж замын хөдөлгөөн саатаж зам тээврийн осол олон гарсан байна. Хүмүүс змын голд машинаа орхиж ажил руугаа алхаж хүрцгээжээ. Иран улсад ч бас цас орж машины замаас гадна нисэх онгоцны үйлчилгээ ч саатсан байна. Хотын нисэх буудал хүрэх замд 10 мянган хүн замын түгжирээнд орж гацжээ. Жүржийн жимс ургадаг энэ халуун дулаан уур амьсгалтай оронд цас орж байгаа нь ер бусын сонин тохиолдол юм.


Лид10. Мексикийн нийслэл Мехико хотод өнөөдөр олон мянган хүн оролцсон баярын жагсаал болжээ.
Мексик оронд даяар өнөөдөр Гурван хааны баярыг тэмдэглэж байна. Одоогоос 2000 жилийн өмнө Христийг Вифлеемд мэндэлснийг тохиолдуулсан энэ баярыг хийдэг байна. Баярын жагсаалд оролцсон хүмүүсийг заншил ёсоор чихэртэй амтат талхаар дайлсан байна.

No comments: