2008-01-03

Дэлхийн мэдээ 2008-01-03 Пүрэв гараг

Лид1. Нью Йоркийн түүхий эдийн бирж дээр нэг баррель газрын тос 100 доллар хүрсэн байна. Ер нь газрын тосны үнэ түүхэнд анх удаа 100 доллар хүрч байгаа нь энэ юм.
2007 онд газрын тосны үнэ 58 хувиар өссөн юм. 2008 оны эхний долоо хоногт газрын тосны үнэ 100 доллар хүрсэн нь Нигер улсад зэвсэгт мөргөлдөөн гарсан тухай мэдээлэлтэй холбоотой юм байна. Нигер улс нь газрын тос олборлолт, экспортынхоо хэмжээгээр дэлхийд 8 р байр эзэлдэг юм. Одоо дэлхийн томоохон эдийн засагчид 2008 онд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ ямар байх талаар таамаглал янз бүийн хувилбар дэвшүүлж байна. 2008 онд газрын тосны үнэ буурах магадлалтай. Учир нь хөгжингүй болон хөгжиж байгаа орнууд нэг баррель газрын тосыг 100 доллараар авах ямар ч санхүүгийн боломжгүй гэж зарим хэлж байхад нөгөө хэсэг нь эрэлт нийлүүлэлтийн хуулийн дагуу газрын тосны үнэ цаашид нэмэгдэх болно гэж Фортис Крис Фоорс пулс төвийн шинжээчид ярьцгааж байна. Франс Пресс агентлагийн мэдээлснээр өнөөдөр дэлхийн зах зээл дээр газрын тосны томоохон нийлүүлэгчид нь Саудын Араб, (өдөрт 10,72 сая. баррель ), ОХУ ( өдөрт 9,67 сая. Баррел ), АНУ (8,36 сая баррель), Иран (4,15 сая баррель), Хятад улс( 3,84 сая баррель) юм.
Тэгвэл газрын тос их хэмжээгээр хэрэглэдэг улсын жагсаалтыг АНУ ( өдөр 20,59 сая. баррель ), Хятад(өдөрт 7,27 сая баррель),Япон (өдөрт 5,22 сая баррель), ОХУ (өдөрт 3,10 сая баррель), Герман (өдөрт 2,63 сая баррель) юм байна.

Лид2.Шри Ланкын нийслэл Коломбо хотод хүчтэй дэлбэрэлт болсны улмаас наад зах нь 20 гаруй хүн амь насаа алдсан байна.
Шри Ланкны цагдаагийн газрын мэдээлснээр тэсрэх төхөөрөмж цэргийн баазаас холгүй байдаг Ниппон зочид буудлын ойролцоо автомашины зам дээр дэлбэрчээ. Дэлбэрэлт болох үеэр цэргүүдийг суулгасан автобус явж байжээ. Дэлбэрэлтийн үеэр цэргийн хоёр албан хаагч үрэгдсэн бол амиа алдсан бусад хүмүүс нь жирийн иргэд байсан юм байна. Ниппон зочид буудлын барилга дэлбэрэлтийн үеэр ноцтой гэмтсэн байна. Зочид буудлын хана туурга тааз нуржээ. Нурангид дарагдсан зочид буудлыгн ажилчдийг эмнэлэгт хүргэсэн байна. Дэлбэрэлтийн хариуцлагийг “Тамил Иламаг чөлөөлөх барс” гэдэг салан тусгаарлагч бүлэглэл үйлдсэн гэж цагдаа нар таамагласан ч энэ бүлэглэлийнхэн харин дэлбэрэлтэд хамаагүй гэж мэдэгдэж байна.

Лид3. Их Британий мөрдөгчид улс төрч Беназир Бхуттогийн амь намыг хороосон хэргийг мөрдөн шалгах болно гэж Пакистаны ерөнхийлөгч Первез Мурашаф мэдэгдсэн байна.
Пакистаны ерөнхийлөгч ард түмэндээ хандан телевизээр үг хэлэхдээ өнгөрсөн оны 12 сарын 27 нд болсон үйл явдлыг нягтлан шалгахад хамгийн шилдэг мэргэжилтнүүдээ илгээхийг Их Бртианий ерөнхий сайд Гордон Браун зөвшөөрсөн гэж хэлжээ. Беназир Бхуттогийн гэнэтийн үхэл нь Пакистаны ард түмний хувьд томоохон гарз хохирол гээд энэ хэргийг алан хядагчид үйлдсэн гэдэгт итгэлтэй байна гэж Первез Мушараф ярьсан байна. Өнгөрсөхн лхагва гаригт Беназир Бхуттогийн амийг хороосон хэргийг мөрдөхн шалгахад туслахад бэлэн байгаагааФранцын гадаад хэргийн сайд Бернар Кушнер илэрхийлсэн юм. Пакистан улсад парламентын сонгуулийг хойшлуулсан юм. 2 сарын 18 нд парламентын сонгуулийг явуулах болжээ.ид. Пакистанд эмх замбараагүй байдал бий болгосон этгээдийг эрж хайх тусгай хороо байгуулагдсныг Первез Мушараф зарласан байна.

Лид4. Пакистаны сонгуулийн ерөнхий хороо парламентын сонгуулийг 2 сарын 18 хүртэл хойшууллах шийдвэр гаргасан байна.
Беназир Бхуттогийн амийг хороосны дараа Пакистаны олон хотод эмх замбараагүй байдал газар авсан нь сонгуулийг хойшлуулах үндсэн шалтгаан болжээ. Пакистаны сонгуулийн хорооны дарга Кази Мохаммад Фарук:
Эр. Парламентын сонгуулийн санал авах өдрийг 1 сарын 8 аас хойшлуулж 2 сарын 18 явуулах боллоо. Сонгууль шудрага, ардчилсан, ард түмний эрх ашигт нийцсэн байх болох гэж би амлаж байна.

Бхуттогийнхны гэр бүлийнхний тэргүүлдэг Пакистаны ардын намынхан сонгуулийн санал авах хугацааг хойшлуулж байгаа нь ерөнхийлөгч Первез Мушарафын цаг хожих гэсэн оролдлого гэж үзнэ байна. Харин өнөөгийн ерөнхийлөгчийн талыг баримталдаг эрх баригч нам энэ бол инээд хүргэсэн хардалт байна сөрөг хүчний намыг мэдэгдэлийг тайлбарласан байна.

ТОВЧ
Укрианы Засядько нүүрсний уурхайд Гал түймэр гарсан байна. Гал гарах мөчид уурхайд газрын гүнд 300 хүн ажиллаж байжээ. Өнгөрсөгн оны 11 сарын 18 түүнчлэн 12 сарын 2 нд энэ уурхайд дэлбэрэлт болж нийтдээ 106 хүн амиа алдаж байсан юм.

Чили улсын өмнөд мужид байдаг Льяйма галт уул дэлбэрсэн байна.
Иймээс энэ бүс нутагт амарч байсан олон арван жуулчидыг аюулгүй газр рүү нүүлгэн шилжүүлжээ. Одоогоор галт уул дэлбэрэх үеэр ямар нэгэн хохирол гарсан тухай мэдээлэл хараахан ирээгүй байна. Льяйма галт уул нь 3125 метрийн өндөр Чили улсын хамгийн
идэвхитэй галт уулын тоонд ордог юм.


Лид5. АНУ ын хууль зүйн яам Тагнуулын төв газрын эсрэг хавтас хэрэг үүсгэжээ. Энэ нь алан хядах ажиллагаанд сэжиглэгдэн байцаалт өгөхдөө тамлуулсан хүний дүрс бичлэгийг устгасан хэрэгтэй холбоотой юм байна.

Тагнуулын төв газрын дарга өөрийнх нь удирддаг байгуулагын эсрэг хавтаст хэрэг үүсгэж байгаад харамсаж байгаагаа илэрхийлээд байцаалт өгөхдө тамлуулсан хүмүүсийн дүрс бичлэгийг устгасан нь ямар нэгэн далд санаа агуулаагүй байсан гэж хэлжээ. АНУ ын хууль зүйн яам тагнуулын төв газарт урдьчилсан үзлэг хийсний дараа эрүүгийн хавтаст хэрэг үүсгэх үндэслэл байна гэдэг дүгнэлт хийсэн юм байна. Хууль зүйн яамныхан дүрс бичлэгтэй хальсийг 2005 онд тангуулынхан зориудаар устгасан гэж таамаглаж байгаа юм. АНУ ын ерөнхий прокурор энэ хэргийг шийдэх даалгаварыг холбооны прокурор Жон Дерхэмд олгосон байна. АНУ ын тагнуулынхан хэргийн шалгах ажилд туцслаж нягт хамтран ажиллаж байгаа гэж тагнуулын газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Лид6. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Кени улсад олныг хамарсан эмх замбараагүй байдал бий болсон билээ. Кенид үүсээд байгаа нөхцөл байдадыг олон улсын ажиглагчид иргэний дайн эхлэл тавигдчитх шиг боллоо гэж таамаглаж байна.
Кени улсад ерөнхийлөгчийн сонгууль болж өнөөгийн еөрнхийлөгч
Мвай Кибаки ялалт байгуулсан юм. Харин үүнийг сөрөг хүчний нэр дэвшигч
Райл Одинг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд эрх баригчид сонгуулийн үр дүнг будлиантуулсан гэж мэдэгджээ. Үүний дараа Кени улсын олон хот суурин газар угсаатан хоорондын мөргөлдөөн гарсан юм. Улс оронд нь эмх замбарагүй нөхцөл үүсэнд өнөөгийн ерөнхийлөгч, сөрөг хүчний нэр дэвшигч нар бие биенээ буруутгаж байна. Кени улсад угсаантан хороондын мөргөлдөөн гарах үеэр 300 гаруй хүн нас барж олон арван мянган хүн орон гэрээ орхин хил залгаа улс руу дүрвэж явсан байна. Сөрөг хүчнээс нэр дэьшиж ялагдсан Райл Одинг өнөөгийнэ ерөнхийлөгчийн яс үндэсээр ялгаварлан гадуурхаж хүмүүсийг хомроглон устгах гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутгасан мэдэгдэлийг гадаадын сэтгүүлчдэд хийжээ. Кени өрнөсөн эмх замбараагүй байдлын үеэр Кукую овгийнхоны сүмийг галдан шатааж 50 гаруй хүн нас барсны ихэнхи нь хүүхдүүд байсан юм. АНУ , Их Британий дипломатууд Кени улс төрчдөд хандан хэлэлцээрийн ширээний ард суухыг санал болгож, хүчирхийллээ зогсоохыг уриалсан байна. Сөрөг хүчний намаас нэр дэвшсэн Райл Одинг Кени улсын нийслэл Найроби хотод сонгулийн үр дүнг эсэргүүцэж жагсаа хийх гэж байгаа юм байна.

Лид7.АНУ ерөнхийлөгчийн сонгууль 2008 оны 11 сард болох юм. АНУ ын Ардчилсан нам, Бүгд Найрамдах нам ынхан сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ ойрын үед шийдэх гэж байна.
Цагаан ордоны эзэн болохоор Ардчилсан намаас Хилари Клинтон, Барак Обама, Жон Эдвардс нар нам дотороо өрсөлдөж байгаа юм. Харин Бүгд Найрамдах намаас Майк Хаккаби, Митт Ромми, Жон Маккейн нар сунгаанд оролцож байна. АНУ ын Айово мужид өнөөдөр Ардчилсан болон Бүгд Найрхамдах намын хурал болох гэж байна. Америкийн ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр сунгаанд оролцож байгаа хүмүүсэсХилари Клинтоны рейтинг өндөр байгаа юм байна. Харин бүгд найрамдах намынханаас Канзас мужын амбан захирагч байсан Майк Хаккаби рейтингээрээ нам дотороо дээгүүрт уагсаж байна. Ардчилсан болон Бүгд найрамдах намынхан орон нутгийн түвшний хурлаа хийж байгаа анхны муж нь Айова юм.

Лид8 Дэлхийд эмчилгээ үйлчилгээгээрээ алдартай ондон хотын хавдар судлалы хүрээлэн Роуял Марсден эмнэлэгт гал түймэр гарсан байна.

Эмнэлэгийн барилгийн дээд давхар гал түймэрт бүхэлдээ автсан тул эмчлүүлэгчдийг өөр эмнэлэг рүү нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулжээ. Гал түймэр гарах үед ямар нэгэн хохирол гарсан эсэх талаар мэдээлэл одоогоор алга байна. Барилгийн дээгүүр өтгөн хар утаа суунаглаж байгааг орон нутгийн телезвизээр үзүүлсэн байна. Түймрийг унтраахаар 8 машин 40 гал унтраагч иржээ. Одоо Лондон хотын энэ эмнэлэгт хүрэх бүх замуудыг хаагаад байгаа юм байна. Гал унтраах албаныханаас гадна Лондон хотын түргэн тусламжын төвийн хэд хэдэн бригад эмнэлэгийн гадаа жижүүрлэжээ. Роуял Марсден эмнэлэгт хорт хавдар туссан хүмүүсийг дагнан эмчилдэг юм. Энэ эмнэлэгт жилд 40 мянган хүн эмчилгээ хийлгүүлдэг байна.

Лид9. Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас лхагва гаригт Египет улсын Шарм Эль Шейх амралтын газар хүрэлцэн ирж Египетийн ерөнхийлөгч Хосни Мубарактай хэлэлцээр хийсэн байна.
Яриа хэлэлцээрийн гол сэдэв нь өнгөрсөн онд АНУ ын Мэрилэнд мужын Аннаполис хотод болсон Изриаль Палестины хооронд энхийн гэрээ байгуулах уулзалтын үр дүн, шийдвэрийн хэрэгжилтийн асуудал байжээ. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш 1 сарын 9 нд Изриаль улсад, дараа нь Палестины өөртөө засах оронд айлчлал хийх юм. Хосни Мубарак, Махмуд Аббас нар уулзалтынхаа үеэр Мекка хотоос Газын зурвас руу гэртээ эргэн ирж байга палетины мөргөлчтидийн хувь заяаны талаар санал солилцсон байна.


Энэ өдөр
Манай тооллын өмнө 106 оны энэ өдөр Ромын уран илтгэгч, улс төрийн зүтгэлтэн Марк Туллий ЦИЦЕРОН мэндэлж байжээ.
Өнөөдөр америкийн кино жүжигчин Мел Гибоны төрсөн өдөр. Тэр 1056 оны энэ өдөр мэндэлж байжээ. 1996 онд тэр Хатан зүрх киногоороо Оскарын шагнал хүртэж байсан юм.
1969 оны энэ өдөр дэлхийн долоон удаагийн аварга Германы авто спортын тамирчин Михаэль ШУМАХЕР мэндэлсэн байна.
1961 оны энэ өдөр АНУ Куба улстай тогтоосон дипломат харилцаагаа тасалсан байна.
1963 оны энэ өдөр ИЛ 62 онгоц анхны нислэгээ хийсэн байжээ.

Лид10. Сири улсын эрх баригчид Ливаны хямралыг шийдвэрлэхэд Францтай хамтран ажиллахаас татгалзаж байна.
Энэ тухай
Сирийн гадаад хэргийн сайд Валид Муаллем хэвлэийн бага хурал дээр мэдэгдсэн байна. Ням гаригт Францын төрийн тэргүүн Николя Саркози Египет улсад байхдаа Ливаны шинэ ерөнхийлөгч тангараг өргөхөөс нааш Сири улстай холбоогоо тасална гэж мэдэгдэж байсан юм. Ливан улсын төрийн тэргүүнийг сонгох асуудал улс төрийн намуудын үзэл бодлын ялгаанаас болоод өнгөрсөн оны 11 сараас өнөөг хүртэл шийдэгдэхгүй байгаа юм.

Лид11. Өнөөдөр Оросын ард жүжигчин Александр Сергеевич Лазарев 69 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Тэр Лениград хотод төрж өсөж, кино урлаг театрын сургуулийг 1959 онд дүүргэжээ. Сургуулиа төгсөөд Москва хотын Маяковскийн нэрэмжит теартр ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн байна. Тэр дэлхийн болон оросын сонгодог урлагийн сор болсон олон жүжигийн дүрийг бүтээсэн юм. Тэр 1961 оноос кино урлагт хөл тавьж, үзэгчдийн сэтгэлд нийцсэн олон арван кинонд гол болон туслах дүрийг бүтээж байсан юм.

No comments: