2008-01-14

Дэлхийн мэдээ 2008 01 14 Даваа гараг

Лид1. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш ойрхи дорнодын орнуудаар хийж байгаа айлчлалаа үргэлжлүүлж Арабын Нэгдсэн Эмират улсад хүрэлцэн ирсэн байна. Орчин үед дэлхий ертөнцөд Иран улс гол заналхийлэл учруулж байна. Вашингтон өөрийн холбоотнуудын хамт оройтоогүй байгаа дээр нь энэ аюулаас урьдчилан сэргийлэхийг хүсэж байна гэж Жорж Буш тэнд байхдаа мэдэгджээ.
Абу–Даби хотод Жорж Буш ням гаригт иржээ.Арабын Нэгдсэн Эмират улсын эдийн засаг тогтвортой хөгжиж байгааг Жорж Буш сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд бүс нутгийн бусад орнууд ч бас ардчилсан өөрчлөлт хийж Арабын Нэгдсэн Эмиратын хөгжлийн замыг жишиг болгон авахыг уриалсан байна. Хүхн бүрийн үг хэлэх эрх чөлөөг илүү хангахыг тэр Арабын орнуудад хандан уриалжээ. Ираны өнөөгийн эрх баригчид дэлхий ертөнцөд алан хядагчдыг ивээн тэтгэж мөнгө санхүү, зэр зэвсэгээр хангаж, бүс нутагт тогтворгүй байдал үүсгэж, НҮБ ын тогтоол шийдвэрийг ч үл ойшоож байна гэж Жорж Буш хэлжээ. Изриаль Палестины асуудлыг зохицуулахад Персийн булангийн орнуудын оролцоо зайлшгүй хэрэгтэй байна гэж АНУ ын ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн байна.

Лид2. Олон улсын цагдаагийн байгуулага Интерполын ерөнхийлөгч Жеки Селеби албан тушаалаасаа огцорсон байна.
Жеки Селеби нь Интерполын ерөнхийлөгчийн албан тушаалаас гадна Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын цагдаагийн газрын даргын албыг давхар хашдаг байсан юм. Өнгөрсөн бямба гаригт ч бас тэр энэ албан тушаалаасаа огцорсон юм. Интерполын ерөнхийлөгч Жеки Селеби хар тамхи мансууруулах бодисын наймаа эрхэлдэг гэмт хэрэгтэн Глена Альиоттигоос 170 мянган долларын авилага авсан хэрэгт сэжиглэгдэж байгаа юм.. Жеки Селеби өөрөө зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой байсан гэдгийг үгүйсгэсэн байна.

Лид3. Бүгд Найрамдах Энэтхэг улсын ерөнхий сайд Манмохан Сингх хятад улсад айлчлал хийж байна.
Энэтхэг хятадын ерөнхий сайд нар хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хил орчмын бүс нутагт үүсэн бий болсон тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх юм байна. Манмохан Сингх энэтхэгийн ерөнхий сайдын албан тушаалд 2004 онд томилогдсонооосоо хойш анх удаа Хятад улсад айлчлал хийж байгаа юм. Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч Цзян Юйгийн мэдээлснээр энэ айлчлалын үр дүнгээр энэтхэг хятадын стратегийн түншлэл улам гүнзгийрэх юм байна. Энэтхэгийн ерөнхий сайд айлчлалын өмнө хятадын хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө одон улсын худалдаа, алан хядлага, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, эрчим хүч, батлан хамгаалахын салбарт хятад энэтхэгийн байр суурь ижил байдаг гэж онцлон тэмдэглэсэн байна. Энэтхэгийн ерөнхий сайд хятадын ерөнхий сайд Вэнь Зя Бао, Хятадын ерөнхийлөгч Ху Жин Тао нартай уулзжээ. Дараа нь Бээжин хотод болох олимпын наадмын бэлтгэл ажлын явцтай танилцажээ. Айлчлалын хүрээнд энэтхэгийхн ерөнхий сайд хятадын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнд лекц унших юм байна.

ТОВЧ

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг Иран улстай ирэх 4 долоо хоногт хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулсан тухай энэ байгуулагын тэргүүн Муххаммед Аль Барадей мэдэгдсэн байна. Иран улс цөмийн хөтөлбөрийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх тунхаглалд гарын үсэг зурсан байна.

Арабын нэгдсэн Эмират Улсад айлчлал хийж байгаа АНУ ын ерөнхийлөгч Жорж Бушт жинхэнэ арабын аагийм халуун цөлийг үзүүлсэн байна. Абу Даби хотод Жорж Буш, Кондализа Райс нар албан ёсны хэлэлцээрийн дараа цөлд очиж анч шонхор шувууг сонирхожээ.

Германы Дрезден хотын иргэд Эльба голын эрэг дээр гартаа бамбар барьж жагсаал хийсэн байна. Эльба голын дээгүүр 600 метрийн урт гүүр барих гэж байгаа төлөвлөгөөг эсэргүүцэж байгаагаа тэд ийнхүү илэрхийлжээ. Хүнд жинтэй урт гүүр барих нь байгалийн өнгө төрхийг эвдэнэ гэж байгаль хамгаалагчид үзэж байна. Эльба голын эрэг орчмын газар нь Юнескогийн байгалийн хосгүй үзэсгэлэнт газрын жагсаалтад багтсан юм байна.

АНУ ын Дейтройт хотод дэлхийн хамгийн томд тооцогдох автомашины үзэсгэлэн худалдаа нээгдсэн байна. Энэ үзэсгэлэнд Женерал Томорс, Форд, Крайслер, Ниссан гээд дэлхийн томоохон үйлдвэрүүд шинэ загварын машинаараа оролцож байна.

Изриалийн төгөлдөр хуурч хөгжимчин Даниэль Баренбоймд палестины иргэний паспорт олгосон байна. Тэр Иордан голын баруун эрэгт Изриаль улс суурин байгуулж байгааг эрс эсэргүүцдэг юм.

Лид4. Өнгөрсөн ням гаригт Гүржийн нийслэл Тбилиси хотод 70 мянган хүн оролцсон жагсаал болжээ.
Нийслэл хотын Руставели өргөн чөлөөнд 5 цаг үргэлжилсэн жагсаалын үеэр авто замын хөдөлгөөн бүрэн зогсжээ. Сөрөг хүчний зохион байгуулсан энэ жагсаалын үеэр ямар нэгэн зөрчил гараагүй байна. Гүржийн цагдаа нар жагсагчдад саад хориг тавиалгүй ажиглалт хийжээ. Гүржийн сөрөг хүчнийхэн эсэргүүцлийн жагсаал хийх зөвшөөрлийг хотын захиргаанаас авсан юм байна. Сөрөг хүчний намаас нэр дэвшиж сонгуульд ялагдсан Леван Гачечилазе жагсагчдад хандан улс орныхоо ирээдүйн төлөө хуран цугларсан хүмүүст талархал илэрхийлсэн байна. Жагсагчдын гарт АНУ дарангуйлагчыг дэмжиж байна. Европын холбооны ажиглагчид будлиантай сонгуулийг хүлээн зөвшөөрсөн гэх мэт уриа лоозон барьсан байлаа. Ням гаригт болсон жагсаалд эхэндээ сонгуулийн 2 р үеийг явуулахыг шаардаж байсан бол үдэш гэхэд Леван Гачечилазег сонгуулийн 1р үеийн ялагч гэж зарлахыг шаардсан байна. Гүржийн сонгуулийн ерөнхий хороо 1 сарын 5 нд болсон сонгуулийн эцсийн үр дүнг танилцуулжээ. Михаил Саакашвили 53,47 % , Леван Гачечиладзе - 25,69 %, Бадри Патаркацишвили 7,10 % санал тус тус авчээ.

Лид5. Лос Анжелос хотод болсон хэвлэлийн бага хуралын үеэр энэ жилийн Алтан Бөмбөрцөг наадмын ялагчыг зарласан байна.
Алтан бөмбөрцөг кино наадмын шилдэг киногоор Их Британи зохиолч Иэн Макьюэны зохиолоор хийсэн “Наминчлал” бүтээл шалгарсан байна. “Наминчлал” кино энэ жил Алтан бөмбөрцөг наадамд 7 номинацид нэр дэвшжээ. Алтан бөмбөрцөгийн энэ жилийн шилдэг эрэгтэй жүжигчнээр 50 настай Дэниел Дэй-Льюис тодорчээ. Харин шилдэг эмэгтэй жүжигчин Жули Кристи болжээ. Алтан бөм бөрцөгийг зохион байгуулагчид Жонни Деппын тоглосон мюзиклыг шилдэгээр зарласан байна. Зохиолчдын ажил хаялтаа болж 65 дахь удаагийн “Алтан бөмбөмбөрцөг” шагнал гардуулах ёслол цуцлагдаж ялагчдын нэрсийг хэвлэлийн бага хурлын үеэр зарласан юм.

Лид6. Италийн Неополь хотод хөглөрч байгаа хогийг цэвэрлэх ажилд цэргүүдийг дайчилсан билээ. Тэгвэл Неополь хотын хогийг ачааны усан онгоцоор тээвэрлэж Сардини аралд ирэх үед тус арлын оришн суугчид эсэргүүцлийн цуглаан хийсэн байна.
Жагсагчид хогийг ачааны усан онгоцноос хүнд даацын машин руу шилжүүлэн ачих үед саад болохыг оролджээ. Неополь хотын хогийг Сардинид байдаг хог дахин боловсруулах үйлдвэрт ангилан ялгалт хийхийг Италийн засгийн газар зөвшөөрсөн юм. Сардинигийн иргэд ачааны машин руу чулуу шидэж Неополь хотын хог хаягдалыг арал дээрээ дахин боловсруулах зөвшөөрөл өгсөн хотын захиргааныханыг шүүмжилж байна. Үүний зэрэгцээ Италийн Неополь хотын гудамжинд хөглөрч байгаа хогийг цэвэрлэх хүярэхгүй байгаа гэнэ. Италийн ерөнхий сайд Романи Проди Неополь хотын иргэдэд хогоноосоо ангижирахад нь туслахыг уриалж Сардинигийн оршин суугдчыг тайвширахыг хүссэн байна.

Лид7. Изриалийн зохион бүтээгчид ирээдүйд цэргүүдийг орлож чадах байлдааны даалгавар биелүүлэх роботуудыг туршиж үзсэн байна.

Египетээс Газын зурвас хүрсэн газар доорх нууц хонгилын зургийг роботууд авсан юм байна. Энэ хонгилоор хууль бус наймаачид алан хядагчдад шаардлагатай байгаа барааг нь хүргэж өгдөг байжээ. Бас энэ роботууд тэсрэх төхөөрөмжийг ч ажиллагаанаас гаргадаг байна. Энэ роботууд нь хятадад үйлдвэрлэсэн удирдлагатай тоглоомон машиныг санагдуулахуйц юм. Изриаль Ливаны дайн үеэр эдгээр роботуудыг ашиглаж эхэлсэн юм байна. Изриалийн цэргүүд роботын зургийг авахыг зөвшөөрсөн ч хэрхэн удирддагийг нь харуулахыг зөвшөөрөөгүй байна.
Эр. Энэ робот нь тусгай камертай. Ямар тэсрэх бодисыг дайснууд ашиглаж байгааг судлахад камер нь тусалдаг юм.
Изриалийн зэювсэгт хүчнийхэн Оросын НТВ телевизийн сэтгүүлчид хамгийн сүүлийн үеийн тэсрэх төхөөрөмж, бодисыг үзүүлсэн байна. Энд өнгөц харахад гал унтраагчтай адил, бас нунтаг кофе шиг тэсрэх бодисыг ч харуулжээ.

Лид8. Лондон хотын Трафальгарын талбайд жил бүр зохиогддог Оросын өвөл нэртэй соёл урлагийн наадам нээлтээ хийсэн байна. Энэ өдрүүдэд Лондончууд оросын дуу хуур, урлагийн тоглолтыг үзэж, бас орос үндэсний хоол амталж, квас уух боломжтой юм.
Оросын өвөл наадмын нээлтэд 80 мянган хүн иржээ. Лондончууд оросын соёл урлагийн наадмын нээлтэд ингэж олноороо ирсэн нь зарлал сурталчилгаа сайн хийсэнтэй холбоотой юм байна. Оросын өвөл соёл урлагийн наадмын гол бэлгэ тэмдэг нь МАТРЕШКА болжээ. Лондончууд аварга том матрешканы дэргэд зогсож зургаа авахуулж байгаа юм байна. Лондон хотын төвд цөцгийтэй борщ бэлтгэж нэг тавагийг нь 3 фунт 50 пенсээр борлуулж байна. Энэ нь ойролцоогоор 8000 төгрөг гэсэн үг юм. Сүүлийн хоёр жилд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улс, ОХУ ын дипломат харилцаа сайнгүй байгаа ч урлаг соёлын харилцаа хэвийн үргэлжилж байна.

ЭНЭ ӨДӨР
1814 оны энэ өдөр Санк Петербург хотод хатан хаан 2 р Екатеринагийн нэрэмжит нийтийн номын сан нээгдэж байжээ.
Тэгвэл одоогоос 145 жилийн өмнө буюу 1863 оны энэ өдөр Орост спиртийн төрлийн бараа бүтээгдэхүүнд төрийн монополь тогтоож байжээ.

1953 оны энэ өдөр маршал ТИТО Югослав улын анхны ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
1954 онд Сан Франциско хотод Мэрилин МОНРО бейсболын тамирчин Жо ди Мажиотой гэрлэсэн байна.
1955 оны энэ өдөр Францад Монте Кристо гүн романаар хийсэн киноны нээлт болж байжээ.

Лид9. Колумбын зэвсэгт бүлэглэлийнхэний гарт тав зургаан жил барьцаалагдаад байсан хоёр эмэгтэй Венесуэль улсад хүрэлцэн ирсэн байна. Улс төрч Клару Рохас, Консуэлу Гонсалес нарын хөлөглөсөн онгоц Каракас хотод газарджээ.
Тэднийг гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүс, найз нөхөд нь угтсан байна. Барьцаанаас суллагдсан хоёр бүсгүй нулимс дуслуулан байж өөрсдийг нь суллуулах гэж хүчин чармайлт гаргасан бүх хүмүүст, тэр дундаас Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавест гүн талархал илэрхийлсэн байна. Колмбуын хувьсгалт зэвсэгт бүлэглэлийнхэн 50 гаруй хүнийг барьцаанд байлгаж байгаа юм. Барьцаалагдсан хүмүүсээс хоёрыг нь ч гэсэн суллуулж чадсан нь Венесуэлийн ерөнхийлөгчийн хувьд дипломат ялалт гэж ажиглагчид дүгнэж байна. Уго Чавес барьцааны хүмүүсийг сулуулахын тулд зуучлагчын үүрэг гүйцэтгэж сүүлийн хэдэн сарын турш хэлэлцээр хийсэн юм. Колумбын хувьсгалт зэвсэгт бүлэглийнхэний төлөөлөгчдийг хүлээн авч уулзсанд нь Колумбын ерөнхийлөгч Урибе эгдүүцэж, Уго Чавесыг зуучлагчаар ажиллуулахаас ч татгалзаж байсан удаатай.

No comments: