2008-01-16

Дэлхийн мэдээ 2008 01 15 Мягмар гараг

Лид 1 ОХУ, Их Британий хооронд ахин нэг маргаан дэгдээд байна. 2006 оноос хойш ОХУ болон Их Британий дипломат харилцаа хүйтэрч, үл ойлголцолд хүрээд байсан нь энэ маргааныг улам хурцалахад нөлөөлж байна гэж олон улсын ажиглагчид үзэж байна.

Энэ оны эхээр Оросын засгийн газар, Британий засгийн газарт хандан, өөрийн улсад үйл ажиллагаа явуулдаг соёл урлагийн хоёр байгууллагыг хаах хүсэлтийг гаргасан байна. Харамсалтай нь Британий засгийн газар тус хүсэлтийг үл хайхран, соёлын байгууллагынхаа үйл ажиллагааг явуулсаар байгаа нь Оросын загнатнаж байсан нь газар нь маажихтай адил хэрэг болоод байна. Нэг үгээр 2006 онд Лондонд хорлогдож нас барсан Оросын нууц ажилтан Литвиненкогийн үхлийг тойрсон маргаан тасраагүй байхад энэ үйл явдал болсон нь, хоёр орны дипломат харилцааг хурцатгах шалтгааныг нэгээр нэмээд байна. Британы засгийн газар, энэ шийдвэрийг гаргасаны дараа Оросын засгийн газраас Британий элчин сайдын ажилтануудад Оросд зорчих визний зөвшөөрөл олгохоосоо татгалзсан юм. Орос, Британий дипломат харилцааг муутгахад хүргэж байгаа хэд хэдэн шалтгаан байгаа юм. нэгдүгээрт 2006 оны 11р сард лондонд хордож нас барсан Александр Литвиненкогийн үхэл, хоёрдугаарт 2007 оны 5р сард болсон нууц ажилтан Андрей Люговын үхэлд Их Британийг буруутай гэж үзсэн явдал. Энэ явдалын дараагаар 2007 оны 7р сард Их Бритианы засгийн газар Оросын дипломатчдыг эх орондоо зорчихыг хориглосоны дараа, Британий дипломатчдыг Оросын засгийн газар мөн адил Оросд зорчих визний зөвшөөрөл олгоогүй юм. Энэ бүх явдалын дараа өнгөрсөн оны 12р сард Оросын засгийн газраас Их Бритианы хоёр соёлын байгууллагыг хаах хүсэлт гаргахад Их Британи энэ хүсэлтийг үл хайхран соёлын байгууллагынхаа үйл ажиллагааг явуулсан хэвээр байна.


Лид 2 Европийн Холбоо, компьютерийн тэргүүлэгч компани болох Микрософтыг зах зээлийн шудрага өрсөлдөөний хууль зөрчисөн хэргээр шалгаж байна.
Энэ он гарсанаас хойш Европийн Холбооны комиссоос Майкрософт компанид зах зээлийн шудрага өрсөлдөөний хууль зөрчсөн гэх хоёр ч хэргийг тохоод байна. Европийн комиссоос Микрософтийг буруутгаж байгаа нэгдэх хэрэг бол Виндоус үйлдлийн системдээ интернет Explorer browser-ийг хууль бусаар холболт хийсэн гэх асуудал юм. Харин Микрософтийн удирдлага энэ хэргийг эрс эсэргүүцэж байгаа билээ. 2008 он гарсаны дараа , Микрософт компани Европийн холбооноос гаргасан шудрага өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж өөрийн гаргасан програмаа Европийн зах зээлд шудрага бусаар борлуулж байна гэсэн гомдолыг Белгийн нэгэн компаниас гаргасан юм. Энэ гомдолыг Европийн холбооны коммис шалгахаар ажиллаж байгаа гэнэ. 2007 оны 10р сард Микрософт компани, Европийн зах зээлд борлуулалт хийх тохиолдолд, 2004 онд Европийн Холбооны комиссоос гаргасан шудрага өрсөлдөөний хуулийг дагаж мөрдөхөөр болсон юм.
Лид 3 АНУын ерөнхийлөгч Жорж Бушийн, Ойрхи Дорнодод хийж байгаа айлчлалын зорилго биелэгдэх эхлэл тавигдлаа. Учир нь Израйл Палестины дээд хэмжээний төлөөлөгчид Өчигдөр Jerusalem-д уулзаж, энх тайваны яриа хэлэлцээрийг эхлүүлсэн байна.
Jerusalem-д болсон Израйл Палестины дээд хэмжээний төлөөлөгчидийн уулзалт хоёр цаг үргэлжилсэн бөгөөд яриа хэлэлцээр эерэг уур амьсгал дунд болж өнгөрлөө гэж ажиглагчид дүгнэж байна. Газын зурвас, хилийн маргааныг шийдэх хэлэлцээрийг Израйлын гадаад хэргийн сайд Ципи Ливни болон Палестины ерөнхий сайд асан Ахмед Кюрей нар удирдан явуулсан юм. Тэд, Jerusalem-ийн статусыг нэг тийш нь шийдэх, Палестины хил хязгаарыг шинэчлэн тогтоох, газын зурваст байгаа дүрвэгсэд болон цагаач иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг халуухан асуудлуудыг авч хэлэлцсэн байна. Өчигдөр болж өнгөрсөн яриа хэлэлцээрийг амжилттай болж өнгөрлөө хэмээн Палестины дээд хэмжээний төлөөлөгч үнэлсэн бол Израйлын дээд хэмжээний төлөөлөгч “бид энх тайваны яриа хэлэлцээрийг энэ эрчээрээ хурдан хугацаанд үргэлжлүүлэхэд бэлэн байна” гэдгээ илэрхийлсэн юм.

Лид 4 Энэтхэгийн Ерөнхий сайд Монмахон Сингх гурван өдрийн албан ёсны айлчлал хийхээр Бээжинд хүрэлцэн ирсэн. Тэрбээр өнөөдөр Хятадын удирдагчидтай уулзсанаас гадна Бээжин-2008 олимпийн тоглолтын барилга байгууламжийг үзэж сонирхосон байна.
Өчигдөр хятадад хүрэлцэн очсон Энэтхэгийн ерөнхий сайд Монмахон Сингх, БНХАУ-ын удирдагч Ху Жинтао, Ерөнхий сайд Вэн Жябао нартай уулзаж эдийн засаг, хоёр орны хооронд олон жилийн турш яригдаж байгаа хилийн маргаантай асуудлын талаар ярилцсан юм. Дэлхийд хүн амынхаа тоогоор тэргүүлдэг, түүнчлэн Азийн эдийн засгийн хөгжлийн хамтдаа тодорхойлцож байгаа хятад энэтхэг улсуудад ижил төстэй талууд их гэдэг дээр хоёр орны удирдагчид санал нэгдэж байсан юм. Хятад, Энэтхэгийн хооронд хийгдэж байгаа худалдаа, 37 тэрбум ам.долларт хүрээд байгаа бөгөөд 2010 он гэхэд 40 тэрбум ам.доллар болгох зорилготой байгаа юм. Энэтхэгийн худалдааны яам “Бид Хятадад үүнээс ч их хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаа. Иймд ойрын хугацаанд судалгааны хамтарсан баг байгуулах бодолтой байна. хэмээн мэдэгдэв. Энэтхэгийн Хятадтай хийж буй худалдааны алдагдал 2006 оноос хойш дөрвөн тэрбум ам.доллараас есөн тэрбум ам.долларын орчимд эргэлдэж байгаа гэнэ. Энэ санхүүгийн жил дуусахад 12 тэрбум ам.долларыг давах төлөвтэй байгаа билээ. Хятад болон Энэтхэгийн удирдагчдын хэлэлцэх өөр нэгэн чухал асуудал бол яах аргагүй хилийн маргаан.
Хоёр орны хооронд нэлээд ужгирсан хилийн маргааныг энэ удаагийн айлчлалаар нухацтай хэлэлцэж байна. 2003 оноос хойш энэ талаар дагнасан хэлэлцээр явагдаж байгаа боловч одоо хир нь үр дүн нь гараагүй л байна. 1962 онд тус хоёр орны хооронд хилийн мөргөлдөөн болж, олон хүн амь эрсэдсэн. Байдал иймэрхүү байгаа хэдий ч нааштай тал ажиглагдаж байгаа юм. Саяхан хоёр орны хамтарсан цэргийн сургуулилалт, Хятадад болсон. Энэтхэгийн Хятадтай харилцах харилцаанд хүндрэл учирч буй өөр нэг хүчин зүйл бол Пакистаны асуудал юм. Учир нь Хятад өөрийн стратегийн түнш Пакистанд зэвсэг, пуужингийн технологи нийлүүлж байгаа явдалыг Энэтхэгийн засгийн газар таашаадаггүй юм.
ТОВЧ
Хүүхэд багачуудын дуртай зурагт ном болох Смарфын 50н жилийн ойн баярын өдөр Бруссельд энэ долоо хоногийн турш зохиогдож байна. Смарфын долоо хоногийг тохиолдуулан, зурагт номны түүхэн үйл явцыг харуулсан үзэсгэлэн гаргасанаас гадна урлагийн өдөрлөгүүд зохион байгуулагдаж байгаа юм. Белгийн үлгэр, адал явдалын баатар Смарфийн анхны зурагт ном 1958 онд худалдаанд гарч байсан бол өнөөдрийг хүртэл хүүхэд багачуудын баатар хэвээр байгаа билээ.

Италийн Мелан хотод Дочи энд Гаванагийн загварын долоо хоног эхлээд байна. Дочи энд Ливанагийн загварын долоо хоногоор дэлхийн загварын ертөнцөнд шинээр гарч ирж байгаа загвар өмсөгчдийг танилцуулдагаас гадна ирэх хавар, зун намрын хувцасны өнгө төрхийг тодорхойлдог билээ.

Лид 6 АНУын ерөнхийлөгч Жорж Бушийн Ойрхи Дорнодод хийж байгаа айлчлал үргэлжилж байна. Тэрбээр өчигдөр Саудын арабад хүрэлцэн очсон бөгөөд Саудын Арабад цэргийн зориулалттай зэвсэгийн шинэ технологи худалдахаар болсон байна.
Энэ бол, АНУын ерөнхийлөгч Жорж Бушийн Саудын Арабын орнуудад хийж байгаа анхны айлчлал юм. Тэрбээр очсон даруйдаа Саудын Арабын батлан хамгаалах салбарыг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэхээ амласан байна. Тэрбээр энэ амлалтынхаа эхлэл болгож 123 сая долларын үнэ бүхий лазерийн бөмбөгийн технологийг худалдахаар болсон юм. АНУын ерөнхийлөгч Жорж Бушийн гаргасан тус шийдвэрийг Конгрессд олонхи суудалтай Ардчилсан намынхан эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Учир нь тус цэргийн технологийг зарж байгаа нь бүс нутагт энх тайванг авчирах биш харин ч тогтворгүй байдлыг дэвэргэх бий гэдгээс ардчилсан намыхан имээж байгаа гэнэ.
Лид 7 Bloomberg News –ээс дэлхийн шилдэг 500 шилдэг компанийг зарласан байна. Тус таван зуун компаний дотор Хятадын 44 компани багтаж байгаа нь Хятад улсыг хамгийн их шилдэг тэргүүлэгч компанитай улс болгож байгаа юм.
Энэ Даваа гарагт дэлхийн болон бүс нутгийн эдийн засаг худалдааны мэдээ мэдээллийг дамжуулдаг Bloomberg News-ээс дэлхийн 500 шилдэг компанийг олон нийтэд танилцуулсан байна. Эдгээр 500 шилдэг компаниуд дотор Хятадын 44 компани багтаж байгаа нь Хятадыг хамгийн их шилдэг тэргүүлэгч компанитай улс гэсэн цолыг хүртэхэд хүргэж байгаа юм. хамгийн их шилдэг тэргүүлэгч компанитай улсаар Хятадын дараа Япон орж байна. Өөрөөр хэлбэл дэлхийн шилдэг 40 компани Япон гэсэн нэрээр хаягладаг гэсэн үг юм. Зүүн азийн эдийн засгийн хөгжлийг тодорхойлгч гэгдэх Энэтхэгийн 15, харин манай хойд хөрш Оросын 12 компани дэлхийн шилдэг 500 компаний жагсаалтанд багтжээ.
Лид 8. Мозамбекийг бүхэлд нь хамарсан үерийн гамшигийн дараа олон улсын байгууллагууд тус улсын ард түмэнд гар сунган тусалж эхэллээ.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Мозамбекид их хэмжээний аадар бороо орсоны улмаас Мозамбекийн газар нутаг бүхэлдээ үерт автан газар тариалан нь сүйрсэн юм. Мозамбекийн ард түмний 60 гаруй хувь нь газар тариалан эрхэлж амин зуулгаа хангадаг. Иймээс энэ долоо хоногийн эхэнд болсон үер нь Мозамбекийн ард түмэнийг сөхрүүлэн өлсөглөнд нэрвэгдэхэд хүргээд байна. Үерийн гамшигийн улмаас 70 000 гаруй хүн өндөрлөг үерт автаагүй газарт шилжин суурьшаад байна. Африкийн Өмнөд хэсгийг дайрсан аадар бороо, үерт Мозамбекээс гадна Малави, Замби болон Зимбаби өртсөн юм. Одоогоор дэлхийн улаан загалмай нийгэмлэгээс Мозамбекийн ард түмэнд, хоол хүнс толгой хорогдох орон сууцаар хангах ажлыг явуулж байна.
Лид 9 Бээжин 2008 Олимпийг тохиолдуулан Хятадын засгийн газраас энэ жилийг Хүнсний Аюулгүй Байдлыг хангах жил болгон зарласан тухай бид мэдээллэж байсан билээ. Тэгвэл энэ ажлын хүрээнд хятад улс даяар хүнсний аюулгүй байдлыг шалгах 4 сарын аянг зохион байгуулж байна.
Бээжин 2008 Олимпийг тохиолдуулан хүнсний аюулгүй байдлыг хангах 4 сарын аянг зохион байгуулж байгаа бөгөөд тус аянд хүнсний аюулгүй байдлыг хангаж байгаа гэсэн аж ахуй нэгжүүдийг Бээжингийн олимпид хоол хүнсээр үйлчилэх эрхийг нь өгөх гэнэ. Өнгөрсөн онд хятадад үйлдвэрлэсэн хүүхдийн тоглоомыг тойрсон маргаан болон зарим нэгэн хүнсний бүтээгдэхүүнтэй гарсан гомдол зэрэг нь хятад улсыг хүнсэндээ ихээхэн анхаарал тавин ажиллахад хүргээд байгаа билээ.
Лид 10. Эрдэмтэд нас ахих тусам дарсыг зохистой хэмжээгээр тогтмол хэрэглэж байх нь эрүүл мэндэд тустай гэж үздэг. Харин эрдэмтэд хэрэглэгчид дарсыг чухам ямар үзүүлэлтээр шалгуур болгон худалдан авах шийдвэр гаргадаг дээр судалгаа хийж үзсэн байна.
Калифорний Технологийн Их сургуулийн эрдэмтэдийн явуулсан судалгаанд 21 хүн сайн дураараар оролцжээ. Тэднийг эгнүүлэн тавьсан өөр дарснаас сонголт хийхийг санал болгоход тэд юун түрүүнд өөрсдийн мэддэг брендийн дарсыг сонгож байснаас гадна өндөр үнэтэй дарсыг сонгож байсан гэнэ. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид мэдэхгүй нэрийн дарсыг авахдаа үнэнд нь итгэж, өндөр үнэтэй бол чанартай гэж үздэг нь илт байгаа юм. Яагаад дарсны чанарыг хэрэглэгчид үнэтэй холбон ойлгож байгаа болохыг асуухад тэд ямар эргэлзээгүйгээр өндөр үнэтэй дарс чанартай байх нь зүй хэрэг гэсэн хариулт өгч байжээ. Энэ үнэ дагаж чанар гэдэг энэ сонголт нь мэдээж хүний төрөлхийн чанарыг илтгэж байгаа юм гэж эрдэмтэд тайлбарлаж байна. Үнэхээр ч үнэтэй дарс нь хамгийн сайн чанартай байдаг гэнэ. Учир нь тухайн дарсыг зөв нөхцөлд дарж удаан хугацаанд хадгалсан байдал нь дарсны чанарыг илтгэдэг байна. Дашрамд сонирхуулахад 2001 оны 10р сард Лондонгийн дээд зэрэглэлийн зоогийн газарт нэг лонх дарс 12300 фунт стрелингээр зарагдаж байсан гэнэ.
Лид 11.Өчигдөр Афганистаны нийслэл Кабулд амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж 7 хүн амь насаа алдан, 6 хүн хүндээр шархадсан байна.
Афганистаны нийслэл Кабулын бизнес дүүрэгт байрлах дээд зэрэглэлийн зочид буудалд өчигдөр амиа золиослогч этгээд халдан бөмбөг дэлбэлсэн юм. Тус дэлбэрэлтийн улмаас 7 хүн амь насаа алдаж, 6 хүн хүндээр бэртээд байна гэж албаны эх сурвалжууд мэдээллэж байна. Амь насаа алдсан иргэдийн дунд Норвегийн нэг сэтгүүлч Америкийн хоёр иргэн байж болзошгүй гэсэн мэдээлэл байгаа юм. Одоогийн байдлаар дээд зэрэглэлийн зочид буудалд гарсан дэлбэрэлтийг Талибаны хэт даврагсад хүлээгээд байгаа гэнэ.
Энэ өдөр
Хvний эрхийн тєлєє цогтой тэмцэгч Мартин Лютер Кинг 1929 оны энэ єдєр мэндэлжээ. Баптист сvмийн номлогчийн хvv зургаан настай байхдаа нэрээ сольж Мартин болсон юм. Тэрбээр амьдралынхаа сvvлчийн єдрийг хvртэл өөрийн үзэл бодолдоо үнэнч байж, арьс өнгөөр ялгаврлан гадуурхах үзлийн эсрэг үнэнчээр тэмцэж байсан билээ. 1968 онд Мемфис хотод тvvнийг буудан хороосон боловч єнєєдєр тvvний хvсэл биеллээ олсон гэж хэлж болно. 1953 – оны энэ өдөр Harry Truman, хүн төрлөхтөний хөгжил дэвшилийг илтгэгч телевизийн дэлгэцээр дамжуулан бүх ард түмэндээ хандан үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаагаа зарлажээ. Харин 1759 – оны энэ өдөр Их Британий Лондон хотод Британий музей үүдээ нээсэн байна.


No comments: