2008-01-18

Дэлхийн мэдээ 2008 01 16 Лхагва гараг

Лид1. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа үргэлжилж байна. Энэ удаа Мичиган мужид Бүгд Найрамдах намын хурал болж санал хураалт явагдсан байна.
Сунгаанд Жон Маккейн, Митт Ромни, Майк Хакаби нар оролцож байгаа юм. Мичиган мужид америкийн томоохон автомашины үйлдвэрүүд байдаг юм. Өнгөрсөн долоо хоногт Нью Хэмпширт болсон сунгаанд Маккейн ялалт байгуулсан билээ. Митт Ромни Мичиган мужын уугуул юм. Иймээс Митт Ромни төрөлх муждаа ялалт байгуулж чадахгүй бол цашид Цагаан Ордоны эзэн болно гэх найдвар нь тасрах юм гэсэн дүгнэлтийг хийж байлаа. Сунгааны дүн гарахад Митт Ромни намынхаа гишүүдээс 37 хувийн санал авсан байна. Харин Джон Маккейн 31, Майк Хаккаби 16 хувийн санал авчээ. Харин америкийн Ардчилсан намаас Мичиган мужид Хилари Клинтон нам дотороо олохийн санал авсан байна.

Лид2. Ромын хамба лам 16 р Бенедикт Италийн Ла Сапьенца их сургуульд зочлохоор төлөвлөж байжээ. Гэвч Хамба лам зочлон ирэх гэж байгаа тус сургуулийн багш, оюутнууд эсэргүүцсэн байна.
Италийн боловсролыцн тогтолцоо шашнаас ангид байх ёстой гэж их сургуулийнхан үзжээ. Ла Сапьенца их сургуулийн 67 эрдэмтэн багш нар эсэргүүцлийн бичигт гарын үсгээ зурсан байна. Ромын хамба лам 16 р Бенедикт өмнө нь эрдэмтэн Галилейн үхлийн шалтгааны талаар таагүй үг хэлж эрдэмтэдийн дургүйцлийг төрүүлж байсан юм байна.

Лид3. Хятадын ерөнхийлөгч Ху Жин Тао, Хятадын коммунист намын төв хорооны ёс зүйн хэлтэсийн хуралдаанд оролцож үг хэлэхдээ Хятад улс авилагын хэрэгт холбогдсон ямар ч хүнд хатуу чанга шийтгэл оноож, авилагыг үндсээр нь устгах ёстой гэж онцлон тэмдэглэжээ.

Авилагын гэмт хэргийг таслан зогсоохын тулд нам дотороо урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах нь чухал гэж ХУ Жин Тао ярьжээ.
Эр. Нийгмийн амьдралд хохирол учруулж байгаа авилагийн хэргийн эсрэжг хятадын коммунист нам хатуу тэмцэх ёстой.
2008 оны гурван сард Хятадын хууль тогтоох байгуулага “Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурал” болох юм. Энэ хуралаар Бүгд Найрамдах Хятад Ард улсын ирээдүйн шинэ удирдагчдын асуудал хөндөгдөх юм.
Сүүлийн 18 сард хятадын төрийн албанд ажилладаг томоохон албан тушаалтнуудыг авилага хээл хахуулийн хэрэгт холбогдсоныг илрүүлсэн юм. Тухайлбал Хятадын зүүн хойд зүгийн Тянжинь хотын прокурор Ли Баоцзинь, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга Чэнь Лянюй, Бээжин хотын даргын орлогч Лю Жихуа, Агньхой мужын амбан захирагчын орлогч Хэ Миньсю гээд олон арван томоохон албыан тушаалтанд ял оноожээ.

Товч
Газын зурваст Хамас бүлэглэлийн хяналтаа тогтоосон хэсэгт Изриалийн зэвсэгт хүчин тусгай ажиллагаа явуулах үеэр Палестины 18, алан хядагч бүлэглэлийн 13 хүн амь үрэгдсэн байна.

Шри Ланк улсын баруун өмнөд мужид сургуулийн автобус дэлбэрчээ. Үүний уршигаар наад зах нь 20 хүн шархадсан байна. Шри Ланкын батлан хамгаалах яамны мэдээлснээр алан хядах ажиллагааг Тамилыг чөлөөлөх барс нэртэй салан тусгаарлагч бүлэглэл зохион байгуулсан юм байна. 1980 оноос хойш Шри Ланкын арал дээр тусгаар улс байгуулахаар тэмцэж байгаа энэ бүлэглэлийнхэний гарт 70 мянган хүн хэлмэгджээ.

Өнөөдөр Москвагийн цагаар 18 цаг хүртэл ОХУ ын Сонгуулийн ерөнхий хорооерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн бичиг баримтыг хүлээн авах юм байна. Харин маргаашнаас эхлэн 10 хоногийн дотор бичиг баримтаа бүрдүүлэнг өгсөн хүмүүсийг сонгуульд нэр дэвшигч гэж бүртгэх эсэх асуудлыг сонгуулийн ерөнхий хороо шийдэх юм байна. Сонгуулийн хороонд одоогийн байдлаар Нэгдсэн Орос намаас Дмитрий Медведов, Ооросын коммунист намын дарга Генадий Зюганов, мөн Оросын либерал ардчилсан намын дарга Владимир Жириновский нар бичиг баримтаа бүрдүүлж өгсөн байна.

АНУ ын зүүн хойд мужуудаар их хэмжээний цас орсны улмаас энэ бзүс нутагт амьдардаг олон арван мянган хүн гэрэл цахилгаангүй болжээ. Мэргэжилтнүүд нутгийн оршин суугчдад гэрэл цахилгаанаар хоёр гурван өдрийн дараа хагаж чадна гэж амлаж байна. Сургууль цэцэрлэг, олон нийтийн зарим байгуулагууд үйл ажиллагаагаа ч зогсоожээ.Зам тээврийн хөдөлгөөнд хүндрэл гарч, олон зуун нислэг хойшлогдсон байна.

Алдарт зураач Леонарда Да Винчигийн Жаконда зургийн талаар эцэс төгсгөлгүй маргаан хэлэлцүүлэг өрнөсөөр ирсэн билээ. Германы Гибельбергийн их сургуулийн номын сангийн ажилтнууд энэ зурагт дүрслэгдсэн эмэгтэй бол хатагтай Жерарди мөн гэсэн баримтыг олсон байна. Номын санд хадгалагдаж байсан нэгэн номын дээр суут зураач 1503 онд гурван зураг зурж байгаагийн дотор хатагтай Жерардигийн хөргийг зурж байгаа гэж тэмдэглэсэн байжээ.

Лид.4 АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш ойрхи дорнодын орнуудаар хийж байгаа айлчлалынхаа хөтөлбөрийн дагуу Саудын Араб улсад өчигдөр хүрэлцэн ирсэн байна.
Жорж Буш Саудын Арабын эзэн хаан Абдулайтай хэлэлцээр хийжээ. Яриа хэлэлцээрийн үеэр Жорж Буш газрын тосны үнийг тогтоон барихын тулд олборлолтоо нэмэгдүүлэж, үнэ ханшаа бууруулахыг хүссэн байна. Хэрвээ газрын тосны үнэ нэмэгдсээр байх юм бол АНУ Саудын Арабаас авах газрын тосны хэмжээгээ багасгахаас өөр аргагүй байдалд хүрнэ гэж мэдэгджээ.

Лид5. Америкийн Ситибанк 2007 оны 4 р улиралд 9,83 тэрбум долларын алдагдалд орсон тухайгаа мэдээлсэн байна.
Ситибанкны ерөнхийлөгчөөр өнгөрсөн сард томилогдсон Викрам Пандит банкны активаас 18,1 тэрбум долларыг гаргаснаас болж санхүүгийн хүндрэлтэй байдал үүссэн гэж тайлбарлажээ. Өнгөрсөн оны 4 р улиралд банкны орлого 2006 оны мөн үеийнхтэй харьцуулах юм бол 70 хувиар буурчээ. Алдагдалд ороод байгаа банк 20 мянган албан хаагчаа цомхотгол оруулах гэж байна гэсэн цуу яриа дэгдсэн ч одоогоор банкны хариуцлагатай албан тушаалтандууд энэ талаар ямар нэгэн тайлбар хийхээс татгалзжээ. Өнгөрсөн онд америкийн хөрөнгийн зах зээлд гарсан хямралийн хор уршиг нь одоо ч үргэлжилсээр байгаагийн илрэл нь Ситибанк алдагдал хүлээж ашигггүй ажиллаж байна гэсэн мэдээллээр нотлогдож байна.

Лид6. Кени улсын парламент ерөнхийлөгчийн сонгууль болсоноос хойш анхны хуралдаанаа хийсэн байна.
Парламентын танхимд сонгуульд нэр дэвшиж улиран сонгогдсон ерөнхийлөгч Мвай Кибаки, сөрөг хүчний удирдагч Райла Одинга нар уулзсан байна. Кени улсын сөрөг хүчнийхэн эрх баригчдыг сонгуулийн үр дүнг будлиантуулсан гэж буруутгаж байгаа билээ. Ерөнхийлөгчийн сонгуультай нэгэн зэрэг явадсан парламентын сонгуульд сөрөг хүчний нам олонхи болжээ. Иймээс сөрөг хүчний намынаас парламентын дарга сонгогдсон байна. Гэхдээ парламентын гишүүд спикерээ сонгох гэж гурван удаа санал хураалт явуулжээ. Кени улсын шинэ парламентын анхны хуралдаан нэлээн маргаан, хэрүүлтэй болж өнгөрсөн байна. Кени улсад өнгөрсөн 12 сард сонгууль болсны дараа сөрөг хүчин, эрх баригчдын хооронд маргаан гарч улмаар энэ нь нийгмийн хамарсан эмх замбараагүй байдалд хүргэсэн юм. Саяханыг хүртэл африкийн орнуудаас Кени улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдрал нь хамгийн тогтвортой байсан юм.

Лид7. Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсын нийслэл Лондон хотод Уэльсийн гүнж Дианагийн үхлийн нөхцөл байдал, шалтгааныг дахин тодруулах шүүх хурал үргэлжилж байна.
Лондоны шүүхэд хуульч Мэгги Рей мэдүүлэг өгчээ. Түүний хэлснээр бол өнөөгийн хатан хаан 2 р Елизавета бүр 1995 онд хаан ширээнээс бууж хун тайж Чарльд титэмээ шилжүүлэхээр бэлтгэж байжээ. Түүнээс гадна Диана гүнж өөрийг нь олны анхаарлын төвөөс гаргахын тулд ямар нэгэн золгүй осолыг зохион байгуулах төлөвлөгөө байгаа гэж Диана гүнж хуульчидтай ярилцаж байжээ. Диана гүнжийн энэ мэдэгдэл нь хуульчдын анхаарлыг татаж, хуульчид гүнжийн нарийн бичиг Патрик Жефесонаас энэ талаар тодруулж байжээ. Патрик Жефесон гүнжийн ярьсан зарим зүйлс оргүй хоосон зүйл биш гэж хариулж байжээ. Өчигдөр Диана гүнжийн ордонд ажилаж байсан Пол Баррел мэдүүлэг өгөхдөө Диана гүнжийн хувийн амьдралтай холбоотой мэдэгдэл хийжээ. Түүний хэлснээр Египетийн тэрбумтаны хүү Доди Файяд Диана гүнжийн цорын ганц дотны найз байгаагүй гэнэ.

Лид8. Ливан Бейрут хотын төвд АНУ ын элчин сайдын яамны машиныг явж байх үеэр зэргэлдээх машин нь дэлбэрчээ.үүний уришгаар 4 хүн нас барж 20 хүн шархадсан байна.
АНУ ын дипломат албаныхан Бейрут хотын нисэх онгоцны буудалаас буцаж явахад нь энэ үйл явдалд болжээ. Дэлбэрэлтийн үеэр АНУ ын иргэд хохирол амсаагүй байна. Ливаны засгийн газар үүний дараа шуурхай хуралдаан хийж болж өнгөрсөн үйл явдлыг алан хядах ажиллагаа гэж үзсэн байна. Улс төрийн хямралд автаад байгаа ливан улсад сүүлийн 3 жилд 30 гаруй удаа дэлбэрэлт болжээ. 1983 онд Бейрут дахь АНУ ын элчин сайдын яамны баригла халдлагад өртөж, элчин сайдын яамны 17 ажилтан амь үрэгдэж байжээ.Ливан Бейрут хотод болсон энэ алан хядах ажиллагааг АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс, Европын холбооны гадаад бодлого, аюулгүй байдлын дарга Хавьер Салона нар зэмлэн буруушаасан байна.

Лид9. Францын ерөнхийлөгч Николя Саркозигийн хүүгийн Луигийн амь насыг хорооно гэж утсаар заналхийлсэн байна. Ерөнхийлөгчийн хуучин эхнэр хатагтай Сесилия цагдаагийн газар энэ тухай анх мэдээлжээ.
Мэдээллийн дагуу Францын хууль сахиулагчид шуурхай арга хэмжээ авсан тухай Францын дотоод хэргийн сайд Мишель Альо Мари мэдэгджээ.
Эм. Арван настай жаахан хүүхдийг сүрдүүлсэн хэргийг хууль тогтоох байгуулагынхан зүгээр өнгөрөхгүй. Ийм төрлийн гэмт хэрэг хийсэн хүнийг баривчилж, зохих ял оноох болно.
Николя Саркозигийн бага хүүгийн амь насанд халдана гэж утсаар заналхийлсэн байж болох хоёр хүнийг саатуулж, шалгаж байгаа юм байна. Саатуулагдсан хоёр хүний нэг нь үүрэн телефоны Оранж компанид ажилладаг 22 настай залуу юм байна. Тэр албан тушаалаа ашиглан ерөнхийлөгчийн гэр бүлийн гишүүдийн ашигладаг утасны дугаарыг гал унтраагчаар ажилладаг өөрийн танилдаа өгчээ. Харин танил нь Николя Саркозигийн бага хүү рүү 10 гаруй удаа утасдаж амийг нь хорооно гэж заналхийлсэн гэж цагдаа нар үзэж байна.

Лид10. Шилдэг гадаад кино номинацид оросын найруулагч Сергей Бодровын найруулсан Чингис хааны тухай кино Казахстан улсын нэрийн өмнөөс нэр дэвшиж байгаа юм байна.
Оросын найруулагч Никита Михиалковын “Арван хоёр ” нэртэй кино энэ жил Оскарын шагналд шилдэг гадаад кино номинацид нэр дэвшсэн байна. Энэ жил шилдэг гадаадын кино номинацид 9 кино өрсөлдөж байгаа юм байна. Оросын найруулагчдын бүтээлээс гадна Польш, Австри, Бразил, Канад, Изриаль, Итали, Сербын найруулагчдын бүтээлүүд Оскарын шагналын төлөө өрсөлдөж байна. Америкийн кино академийн шүүгчид гадаадын 63 киноноос шалгаруулалт хийж 9 киног сонгосон байна. Дараа нь 1 сарын 20 нд шүүгчид дахин шалгаруулалт хийж үлдсэн 9 киноноос тавд нь Оскарын шагналд өрсөлдөх эрх өгөх юм байна. Оскарын шагналд нэр дэвшиж байгаа киноны нэрс 1 сарын 22 нд бүрэн тодрох бол 2 сарын 24 нд Оскарын шагнал гардуулах ёслол болно.

Лид11. ОХУ ын Калинград хотын нэгэн бүсгүй дөрвөн ихэр хүүхэд төрүүлсэн байна. Дөрвөн ихэр хүүхэд төрөх нь ховор тохиолдол гэж тооцогддог юм байна.
Хорвоод мэндлээд удаагүй байгаа 4 ихэрийг хоёр нь хүү, хоёр нь охин юм байна. Эмч нар тэр бүсүй гурван ихэр хүүхэд төрүүлнэ гэж таамаглаж байжээ. Эхний гурван ихэр мэндэлсэнээс хойш 4 минутын дараа дөрөв дэхь хүүхэд нь гарч иржээ. Дима, Вова, Саша, Маша нарыг тусгай бойжуулагчид байлгаж байгаа гэнэ. Ихрүүдийн биеийн жин нь хоёр кг аас хэтрэхгүй юм байна. Эх хүүхдүүдийн биеийн байдал харьцангүй сайн байгаа гэнэ. Ихэр хүүхдүүд тун удахгүй эмнэлэгээс гарах юм байна.

ЭНЭ ӨДӨР
1920 оны энэ өдөр АНУ ын Үндсэн хуулинд 18 дахь удаагийн нэмэлт өөрчлөлт оржээ.
Одоогоос 45 жилийн өмнө буюу 1963 оны энэ өдөр Никита Сергеевич ХРУЩЕВ Зөвлөлт Холбоот Улсад ус төрөгчийн бөмбөг байгаа тухай мэдэгдсэн байна.
1963 оны энэ өдөр Лондоноос Дюссельдорф хот руу нислэг хийсэн онгоцыг английн иргэн Ивонн Поуп гэдэг эмэгтэй нисэгч удирджээ. Тэр олон улсын иргэний агаарын тээврийн онгоцыг жолоодсон дэлхийн анхны эмэгтэй нисэг юм.
1984 оны энэ дөр дуучин Майкл Жексон Грэммигийн наадмаас 8 шагнал хүртсэн байна.
1991 оны энэ өдөр Персийн буланд Цөлийн шуурга тусгай ажиллагааг эхлүүлж байжээ.

No comments: