2008-01-25

Дэлхийн мэдээ 2008 01 25 Баасан гараг

Лид1. Италийн ерөнхий сайд Романи Проди албан тушаалаасаа огцорлоо. Учир нь Италийн парламентын дээд танхим түүнд итгэл үзүүлэх боломжгүй гэж үзсэн байна.
Өчигдөр Италийн парламентын доод танхим нь Романи Продигийн тэргүүлдэг засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулсан юм. Парламентын доод танхим Романи Продид итгүүлсэн ч харин парламентын дээд танхим нь түүнийг огцруулах санал гаргажээ. Одоо Италид түр засгийн газар байгуулаглна эсвэл, ээлжит бус сонгууль зарлах юм. Ром дахь Би Би Си ийн сэтгүүлчийн мэдээлснээр Италийн төрийн тэргүүн энэ хоср хувилбарын аль нэгийг нь сонгох юм байна. Романи Проди ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорч байгаа ч үүрэг гүйцэтгэгчийн хувиар ажил хэргээ явуулна. Италид хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн дагуу сенатад суудалтай намууд засгийн газрын хувь заяаг шийдэх эрхтэй байдаг юм. Италийн ерөнхий сайдыг дэмждэг Европын төлөө ардчилсан холбоо нам Сенатын танхимд олонхийн байр сууриа алдсаны дараа Романи Продид итгэл үзүүлэх эсэх асуудал хөндөгдсөн юм.

Лид2. Бүслэлтэд байгаа Газын зурваст амьдардаг палестинчууд Египет улсад очих гэж тэмүүлж байна. Египетийн хилийг олон мянган палестинчууд хууль бусаар давж байгаад АНУ ын тал Египетийн өнөөгийн засаг захиргааг шүүмжилжээ.
АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Конпализа Райсын хэлснээр олон улсын хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар улсын хилийн асуудал яригдаж байгаа тул Египет улс өөрийн хил дээрээ хяналтаа чангатгах ёстой гэж мэдэгдсэн байна. НҮБ ын хамгийн сүүлийн мэдээгээр бол наад зах нь 700 мянган хүн Египетийн хилийг давжээ. Энэ нь Газын зурвасйн оршин суугчдийн тэн хагас нь гэсэн үг юм. Кондализа Райсын энэ мэдэгдэлийн дараа Египет улс хилийн харуул хамгаалалтаа чангатгасан байна. Гэхдээ хил давах хүсэлт гаргасан хүмүүст ямар ч хориг саад тавихгүй байгаа юм.Еипетийэ гадаад яамны төлөөлөгчийн хэлснээр бол хил дээр бий болоод байгаа нөхцөл байдал тун удахгүй хэвийн болох юм байна. Изриалийн гадаад хэргийн яамныхан Египетийн хил дээр бий болоод байгаа асуудалдт Газын зурваст хяналтаа тогтоосон ХАМАС бүлэглэл хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгджээ.

Лид3. Косовогийн ерөнхий сайд Хашим Тачигийн хэлснээр бол Косовогийн хязгаар ойрын хэдэн хоногоийн дотор тусгаар тогтнолоо зарлах юм байна.
Хашим Тачи Европын холбооны гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дарга Хаюьер Салонатай уулзалт хийсний дараа энэ мэдэгдэлийг хийжээ. Косовогийн хязгаарын эрх баригчид тусгаар тогтнолын асуудлын талаар Европын холбооны удирдлагуудтай зөвшилцөлд хүрсэн тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна. Косовогийн хязгаар нь Серб улсын засаг захиргааны нэгж гэж тооцогддог боловч бодит байдал дээрээ аль хэдийнэ Сербээс хараат бус болсон юм. Косовогийн хязгаар нь өөрийн ерөнхийлөгч, засгийн газар, парламенттай юм.

ТОВЧ
АНУ ын Нью Йорк хотоос холгүй ачаа тээврийн гурван усан онгоц нэгэн зэрэг мөргөлдсөн байна. Ачааны усан онгоцны нэг нь газрын тос, нөгөө нь жимсний шүүс тээвэрлэж явжээ. Жимсний шүүс далайн усанд ямар ч хор нөлөө үзүүлэхгүй бол газрын тос байгаль орчинд хортой нөлөө үзүүлдэг. Задгай далайд нэгэн зэрэг гурван усан онгоц мөргөлдсөн нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байна.

Иракын Мосул хотод дэлбэрэлт болсон байна. Түүнээс гадна Багдад хотод цагдаагийн машин дэлбэрсэн байна. Энэ үеэр цагдаагийн 3 албан хаагч амь насаа алджээ.

Лид4. Их Британий засгийн газрын гишүүн, хөдөлмөр, тэтгэвэр тэтгэмжийн сайд Питер Хейн сонгуулийн сурталчилгааны үеэр хүлээн авсан хандивын мөнгөнөөс болж албан тушаалаасаа огцорч байна.
Сайдын сэнтийгээс сайн дураараа огцорч байгаа Питер Хейн цагдаагийн газар сонгуулийн сурталчилгааны үеэр хандиваар авсан мөнгөнийхөө тухай мэдүүлэг өгөх юм байна. Питер Хейн өөрийнгөө буруутай гэж үзэхгүй байгаа бөгөөд албан тушаалаасаа огцорч нэр төрөө сэрээнэ гэж амлаж байна.

Их Британий ерөнхий сайд Гордон Браун одоогоос хэд хоногийн өмнө Питер Хейнд хандан сонгуулийн сурталчилгаагаа хэрхэн санхүүжүүлснээ тайлбарлаж чадахгүй бол албан тушаалаа орхихоос өөр гарц байхгүй гэж анхааруулж хэлсэн юм байна.Питер Хейн сонгуулийн үеэр нийтдээ 103 мянган фунт буву ойролцоогоор 200 мянган америк долларын хандивыг томоохон компани, бизнесмэнүүдээс авсан нь сонгуулийн хуулийг зөрчсөн хэрэг юм. Их Британий сөрөг хүчнийхэн Питер Хейны асуудал дээр дөрөөлж Гордон Брауны засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах саналтай байна.

Лид5. Кени улсын ерөнхийлөгч Мвай Кибаки, сөрөг хүчний тэргүүн Райла Одингатай пүрэв гаригт уулзсан байна.
Өнгөрсөн 12 сард болсон ерөнхийлөгчийн сонгуулиас хойш тэд анх удаа уулзаж байна. Кени улсын хоёр улс төрчийг уулзахад нь НҮБ ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Кофи Аннан жуучлагчын үүрэг гүйцэтгэсэн юм.Кени улсын улс төрийн хоёр том намын тэргүүн нар яриа хэлэлцээр хий тохиролцоонд хүрэх юм бол угсаатан хоорондын мөргөлдөөн зогсох юм. Ассошэйтэд пресс агентлагийн мэдээлснээр ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн Райла Одинга Кени улсын ерөнхий сайд болж магадгүй юм байна. Сонгуулийн дараа гарсан угсаатан хоорондын мөргөлдөөний үеэр 700 хүн амиа алдаж, 250 мянган хүн орон гэрээ орхин дүрвэгч болсон юм.

Лид6. Дэлхийн банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Пол Вулфовиц АНУ ын төрийн департаментын олон улсыг аюулгүй байдлыг асуудал эрхэлсэн хорооны даргын албан тушаалд томилогдсон байна.
Энэ хорооний бүрэлдэхүүнд 18 хүн багтдаг юм. Тэд олон улсын харилцааны асуудлаар АНУ төрийн нарийн бичгийн даргад зөвлөгөө өгдөг байна. Пол Вулфовиц дэлхийн банкны ерөнхийлөгчийн албан тушаалаас гадна Иракын дайны стратегийг боловсруулсан хүмүүсийн нэг юм. Тэр Саддам Хусейн дэглэм үй олноор хөнөөх зэвсэгтэй гэсэн илтгэлийг бэлтгэж байжээ. Дараа нь 2004 оноос дэлхийн банкыг тэргүүлсэн юм. Гэвч 2007 онд тэр өөрийн нууц амрагтийнхаа цалинг огцом нэмсэн нь албан тушаалаа орхих шалтгаан нь болж байсан билээ.

Лид7. Алдарт тагнуулч Жеймс Бондын тухай шинэ киноны талаар продессереед нь мэдээлэлс хийсэн байна. Шинэ кино Тайвшруулах квант гэж нэрлэжээ.
077 дугаартай тагнуулчын тухай түүхийг 1960 онд бодож олсон Янг Флемингийн өгүүллэгээс нэр нэрийг авсан байна. Жеймс Бондын шинэ киноный гол дүрүүдэд Дэниел Крэйг, украины жүжигчин Ольга Куриленко нар тоглох юм. Уран бүтээлчид нийтдээ Жеймс Бондын тухай 22 кино хийгээд байгаа юм байна. Киноны ихэнхи зураг авалтыг Английн Бакингмшир гүнлэгийн Pinewood кино студид авах юм байна. Кино киноны тухай хэвлэлийн бага хурлын үеэр зураг авалтын хэсгээс үзүүлсэн байна. Киноны зураг авалт өнгөрсөн оны 11 сард эхэлсэн юм байна.

Лид8. Бразилийн эрх баригчид Амазонки мөрний эрэг дагуу байгаа ой мод сүүлийн үед эрс багасах болжээ. Ой модыг хамгаалах асуудлыг Бразилийн ерөнхийлөгч, засгийн газар хэлэлцсэн байна.
2007 оны 8 сараас 12 сарын хооронд л гэхэд 3235 квадрат км газар нутагт байсан ой модыг тайрсан байна. Бразилийн хүрээлэн байгаа орчныг хамгаалах яамны мэдээлснээр яаралтай арга хэмжээ авахгүй бол энэ тоо дахин 7000 квадрат км-ээр нэмэгдэж болзошгүй юм байна. Байгалийг хайр найргүй сүйтгэж байгааг зогсоохын тулд ойн цагдаа нарын орон тоог ч нэмэгдүүлэх юм байна. Өнгөрсөн 2007 онд Бразилийн Луиш Инасиу Лула да Силва , хууль бусаар мод бэлтгэж байгаа хүшмүүстэй шийдвэртэй тэмцэлд хийнэ гэж мэдэгдсэн юм.
Лид9. Швейцарийн Давост болж байгаа дэлнхийн эдийн засгийн чуулга уулзалт гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн хурлын гол сэдэв нь хөгжиж байгаа орнуудын өмнө тулгарч байгаа асуудлыг хэлэлцэх юм. Тухайлбал манай өмнөд хөрж Хятад, Энэтхэг, түүнчлэн Бразилийн талаар тусдаа хурадаан болох юм байна. Бас дэлхийн эдийн засагт Оросын үзүүлж байгаа нөлөөгний тухай ч илтгэл тавигдах гэнэ. Өчигдөр орой Давост оросын соёлын өдөр болжээ. Энэ үеэр Давосын зочдод уран гулгалтын дэлхийн аварга Илья Авербух, Евгений Плющенко, Татьяна Навка, Ирина Слуцкая нар үзүүлбэр хийжээ. Түүнээс гадна оросын үндэсний хоолыг танилцуулах цайллага болжээ.
ЭНЭ ӨДӨР
1895 оны энэ өдөр дэлхийн түүхэнд анх удаа зүлгэн дээрх хоккейн тэмцээн болжээ. Анхны тэмцээнд Уэльс, Ирландын шигшээ багууд тогложээ. .
1912 оны энэ өдөр Норвегийн эрдэмтэн Рауль Амундсен дэлхийн өмнөд туйлд хүрээд эх орондоо эргэж ирсэн байна.
1971 оны энэ өдөр Уганда улсад цэргийн эргэлт гарч генерал ИДИ АМИН төрийн засгийн эрхийг авсан байна. Түүнийг засгийн эрхэнд байсан найман жилд гэм зэмгүй 300 мянган хүн амь үрэгджээ.
1972 онд ЗХУ, Бангладешийн хооронд дипломат харилцаа тогтоосон байна.
1991 оны энэ өдөр Куйбышев хотод хуучин нэрийг нь эргүүлэн өгсөн байна. Октябрийн хувьсгалаас өмнө энэ хотыг Самара гэж нэрлэж байсан юм.

No comments: