2008-01-18

Дэлхийн мэдээ 2008 01 18 Баасан гараг

Лид1. ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин Болгарт айлчлал хийж байна. Энэ 2008 оныг Болгар улс Оросын соёлын жил болгон зарлажээ.
Болгарыйн нийслэл Софи хотын Соёлын төв ордонд Оросын жилийн нээлтийн ажиллагаа болж өнгөрсөн байна. Оросын соёлын жилийн хүрээнд Болгарын иргэд эх орондоо оросын хамгийн шилдэг урлаг соёлын зүтгэлтнүүдийн тоглолтыг хүлээн авч үзэх боломжтой болж байгаа юм байна.Түүнээс гадна уран зургийн үзэсгэлэн нээгдэх юм байна. Тэртээ 1877 оос 1878 оны хооронд болж өнгөрсөн Орос Туркийн дайны дараа Болгар улс Туркийн дарангуйлаас ангижирсан юм. Болгар улс Оростой холбоотон болж дайнд ялалт байгуулсныхаа 130 жилийн ойг тэмдэглэх гэж байгаа юм. Болгар Орос үндэстэнүүд нь славян гаралтай, угсаа нэгтэй ард түмэн юм. Иймээс Орос Болгарын ард түмэн харилцан ойлголцоход хялбар байдаг нь аль ч салбарт хамтран ажиллахад гол түшиг тулгуур болдог гэж Болгарын ерөнхийлөгч Прыванов онцлон тэмдэглэжээ. 2008 оныг Болгарт оросын жил болгон тэмдэглэж байгаа бол харин 2009 оныг Орост Болгарын жил болгон тэмдэглэх юм байна. Өнөөдөр ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин Болгарын төрийн тэргүүн Пырванов нар хэлэлцээр хэлэлцээр хийж хэдэн ОХУ ын компаниуд Болгарт атомын цахилгаан станц, газрын тос байгалийн хий дамжуулах шугам хоолой барихад нь туслах тохиролцоонд хүрчээ. Одоогоос 130 жилийн өмнө оросууд Болгарчуудад тусгаар тогтнолоо сэргээхэд нь туслаж байса бол одоо Европын эрчим хүчний зах зээлд Болгарыг байр сууриа эзлэхэд нь ОХУ туслах гэж байна.

Лид2. Өчигдөр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын нийслэл Лондон хотын Хитроу нисэх онгоцны буудалд орон нутгийн цагаар өдрийн 12 цаг 42 минутад хятадын Бээжин хотоос нисэж ирсэн Бритиш Эйрвэйз компаний Боинг 777 онгоц ослын буулт хийжээ.
Онгоц буулт хийх ёстой зурвасаас хэтэрч улмаар далавч, хөдөлгүүртээ ноцтой гэмтэл авчээ. Онгоцны бүхээгт 136 зорчигч, нисэх багийн 16 гишүүн байжээ. Онгоц ослын буулт хийсний дараа зорчигчид болон нисэх багийнхан зөөлөн матрас ашиглан онгоцноосоо гарцгаажээ. Ослын буулт хийх үеэр 18 зөрчигч хөнгөн гэмтэл авчээ. Гэмтэл авсан хүмүүсээс нэгийн нь эмнэлэгт хүргэсэн байна. Хитроу нисэх онгоцны буудалд осол гарсны дараа хуваарийн дагуу газардах ёстой байсан 24 онгоцыг хүлээн авах боломжгүй болж өөр онгоцны буудал руу илгээсэн байна. Лондон хотын Хитроу нисэх буудал нь Европын хамгийн ачаалал ихтэй байдаг нисэх онгоцны буудал юм. Их Британи ерөнхий сайд Гордон Браун БНХАУ д айлчлал хийхээр өчигдөр эх орноосоо явсан юм. Хитроу нисэх буудалд осол гарснаас болж Английн ерөнхий сайдын онгоц бүтэн нэг цагаар хоцорч нисжээ. Их Британий иргэний нисэхийн газрын мэргэжилтнүүд Боинги 777 онгоц осоын буулт хийсэн шалтгааныг тогтоохоор тусгай хороо байгуулан ажилаж байна. Нэг сарын дотор ослын шалтгааныг олон нийтэд зарлах үүрэгтэй юм байна. Өчигдөр Хитроу нисэх буудалд болсон үйл явдал нь алан хядах үйл ажиллагатай огт холбоогүй гэж албаны хүмүүс мэдэгдсэн байна. Боинг онгоцны нисэгч нь онгоц газардах үед хөдөлгүүрийн хүч нь огцом буурсан гэж ярьсныг Би Би Си уламжилж байна.
Эр. Онгоц газрдах үед маш хүчтэй чичиргээ мэдрэгдсэн Үүний дараа хүчил төрөгчтэй баг бидний дээрээс унасан. Бас аюулын дохионы табло асаж байсан. Тухайн үед би онгоц сүйрлээ л гэж бодсон. Өчигдөри Хитроу нисэх буудалд осолдсон Боинг 777 загварын онгоцыг 6 дахь жилдээ ашиглаж байгаа юм байна. Бритиш Эйрвэйз компани Боинг 777 загварын 43 ширхэг онгоцтой.

Лид3. Лондон хотын Хитроу нисэх онгоцны буудалд Бээжин хотоос нислэг хийж ирсэн Бритиш Эйрвэз компаний зорчигч тээврийн онгоц газардах үедээ осолдсоноос болж Их Британий ерөнхий сайд Гордон Брауны хятад руу явах нислэг нэг цагаар хойшлогджээ. Их Британий ерөнхий сайдын БНХАУ д айлчлал хийхээр өнөөдөр Бээжин хотод ирсэн байна.
Их Британий ерөнхий сайд хятадын ерөнхийлөгч Ху Жин Таод бараалхаж, төрийн зөвлөлийн дарга буюу ерөнхий сайд Вэнь Зя Баотай уулзжээ. Английн ерөнхий сайд Гордон Браун хятадын төрийн удирдлагуудтай худалдаа эдийн засгийн салбарт хамтран ажиллах талаар яриа хэлэлцээр хийх юм байна. Түүнчлэн 2008 оны 8 сарын 8 нд нээлтээ хийх Бээжингийн зуны олимпын наадмын бэлтгэл ажилтай танилцана. Айлчлалын бүрэлдэхүүнд Их Британий хорь гаруй бизнесмэн багтсан юм байна. Өнгөрсөн онд Их Британи Хятадын худалдаанб бараа эргэлт 20 тэрбум америк долларт хүрсэн байна. Гордон Браун хятадтай хийж байгаа худалдааны хэмжээг ирэх хоёр жилд тавин хувиар нэмэгдүүлэх бодолтой байгаагаа илэрхийлжээ. Их Британий улс төр судлаачид Гордон Брауныг хятад улсад айлчлал хийхдээ хүний эрхийн асуудлыг хөндөхийг уриалсан байна. Хүний эрхийг хамгаалах “Эмнести Интерэйшнл” байгуулагын Их Британи дахь төлөөлөгч Кейт Аллен хятад дахь хүний эрх эрх чөлөөнд Лондон сэтгэл ханамжгүй байдагаа шуудхан илэрхийлэх хэрэгтэй гэж хэлсэн байна. Хятадбн иргэд олимпын наадам болохоос өмнө англи хэлийг идэвхитэй сурч байгаа юм. Иймээс англи хэл сурч байгаа хүмүүст дэмжлэг тусламж үзүүлэхийн тулд английн засгийн газар интернэтээр сургалт явуулах сайт нээж байгаа тухай мэдэгдсэн байна. Лондон хот 2012 оны олимпын наадмыг зохион байгуулах гэж байгаа тул Гордон Браун Бээжингийн туршлагийг бид судлах хэрэгтэй гэж хэлсэн байна.
Хятад улс Шанхай хотыг экологийн цэвэр хот болгох төсөл хэрэгжүүлж байгаа юм. Гордон Браун Шанхай хотыг жишиг болгон Их Британи улсад ч бас ийм төсөл хэрэгжүүлэх болно гэж мэдэгдсэн байна. Их Британий ерөнхий сайд Хятад улсад хийх айлчлалаа өндөрлөөд Энэтхэгт очих юм.

ТОВЧ
АНУ ын Холбооны нөөцийн газрын тэргүүн Бен Бернанке амеикийн эдийн засгийг хямралаас сэргийлэхийн тулд хэд хэдэн арга хэмжээ авах гэж байгаа тухайгаа ярьсан байна. Эдийн засгийн хямралаас гаргахын тулд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгаа гэж тэр хэлжээ. Холбооны нөөцийн газар өнгөрсөн оны зунаас хойш гурван удаа зээлийн хүүг бууруулж байсан юм. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл цаашид ч ийм арга хэмжээг авах болно гэж Бен Бернанке хэлжээ.

Пакистаны Пешевар хотод сүмий цогцолбор дотор амиа золиослогч дэлбэрэл үйлдэж 9 хүн нас барсан байна. Гэрчүүдийн ярьж байгаагаар дэлбэрэлт болох үеэр сүмд олон зуун мөргөлчид байжээ. Одоо Пакистан Ашур гэдэг шашны баярыг тэмдэглэж байгаа тул сүм хийдүүд мөргөлчин сүсэгтэнүүдээр дүүрэн байдаг юм.

Изриалийн гадаад хэргийн сайд Ципи Ливни ОХУ д албан ёсны айлчлал хийж байна. Хатагтай Ципи Ливни Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавротой уулзажээ. Изиаль Оросын иргэд визгүйгээр харилцан зорчих болсон байна. Иргэд харилцан бизгүй зорчих нь хоёр орны харилцаанд түлхэц өгнө гэж найдаж байна гэж Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров онцлон тэмдэглэжээ.

Кени улсад засгийн газрын цэргүүд, сөрөг хүчнийг дэмжигчдийн хооронд ширүүн мөргөлдөөн болжээ. Нийслэл Найроби хотод жагсагчдыг тараахын тулд цэргүүд гал нээсэн байна. Энэтхэгийн далайн эрэг дээр байдаг Кени улсын Момбаса хотод цагдаа босогчдын хооронд мөргөлдөөн болж жагсагчдыг бороохой, нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Кени улсад гудамжинд болсон мөргөлдөөний үеэр 600 гаруй хүн амь насаа алджээ. Сонгуулийн үр дүн будлиантсан нь эмх замбараагүй байдал гарах шалтгаан болжээ.

Лид4. Их Британий соёл мэдээллийн төв өөрийн үйл ажиллагаагаа зөвхөн ОХУ ын нийслэлд явуулах болжээ. Оросын бусад бүс нутагт нээсэн салбараа хааж байгаа юм байна.
ОХУ ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Британий соёл мэдээллийн газарын үйл ажиллагааг оросын эрх баригчид хууль бус гэж үзэж байгаа билээ. Үүнээс үүдэн Орос Британий хооронд дипломат хүрээнд маргаан дэгдээд байгаа билээ. “Британий зөвлөл” нэртэй соёлын энэ байгуулага нь ОХУ ын Москва хотод өөрийн төвөө нээхдээ оросын эрх баригчдаас зөвшөөрөл авч байжээ. Харин Санкт Петербург, Екатеринбург хотод салбараа нээхдээ Оросын төр захиргааны байгуулагаас зөвшөөрөл аваагүй юм байна. Британий зөвлөлийн удирдлагууд 1 сарын 17 ноос эхлэн Москвагаас бусад хотуудад нээсэн соёл мэдээллийн төвийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна. Харин Москвагийн гадаадын уран зохиолын номын сангийн дэргэд ажиллуудаг салбарынхаа үйл ажиллагааг үргэлжлүүлэх болно гэж онцлон тэмдэглэжээ. Их Британий гадаад хэргийн сайд Дэвид Милибанд Оросын эрх баригчид Британий соёл мэдээллийн төвийн үйл ажиллагааг хязгаарлаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

Лид5. Өнөөдөр АНУ ын Вашигтон хотод байдаг Дэлхийн Банкны төв байранд алан хядах ажиллагаа хийнэ гэсэн заналхийлэл ирсэн байна. Иймээс дэлхийн банк өнөөдөр ажиллаагүй байна.
Хууль сахиулах байгуулагынхан энэ мэдээллийн үнэн эсэхийг нягтлан шалгаж байгаа юм байна. Дэлхийн банкны төв байр нь Вашингтон хотод Цагаан Ордоноос холгүй газар байдаг юм. Дэлхийн Банкны төв байранд 8000 хүн ажилладаг. Дэлхийн банкны зэргэлдээх байшинд олон улсын валютын сан байрладаг юм. Олон улсын валютын сангийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа ч хэрвээ албан хаагч хүсэх юм бол өнөөдөр ажилдаа ирэхгүй байж болохыг зөвшөөрчээ. Дэлхийн банкны байрилгад тэсрэх төхөөрөмж байгаа гэсэн мэдээлэл тарсны дараа дэлхийн томоохон биржүүд дээр хувьцааны үнэ огцом буурчээ.

Лид6. Ираны ерөнхийлөг Махмуд АхмадинежадАНУ ын ерөнхийлөгч Жорж Бушын ойрхи дорнодын орнуудад хийсэн айлчлалд тайлбар хийсэн байна.
Ираны төрийн тэргүүн Аль Жазира телевизэд ярилцлага өгчээ. АНУ ын ерөнхийлөгч Ойрхи Дорнодын орнуудаар айлчлахдаа Иран улсыг ганцаардуулах зорилготой байсан гэж тэр ярьсан байна. Изриаль улс Ираны харилцаа сүүлийн үед хурцдаад байгаа юм. Изриаль улс манай улс руу пуужингаар цохилт өгч чадахгүй гэж Ираны ерөнхийлөгч хэлжээ. Үүний дараа Изриаль улс балластик пуужингийн туршилт хийсэн юм. Изриалийн цэрэг армийн харвасан балластик пуужин нь алсын тусгалтай юм байна. Энэ пуужин цөмийн цэнэгт хошууг ч тээвэрлэх хүчин чадалтай гэж Изриалийэ албаны хүмүүс мэдээлжээ. Изриаль улс цөмийн зэвсэгтэй гэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн мэдэгдэлдд хэзээ ч тайлбар хийдэггүй юм. Харин энэ удаа цөмийн цэнэгт хошуугаар ч цэнэглэгдэж болох пуужин туршсанаар Изиаль цөмийн зэвсэгтэй гэдгээ нотолжээ.

Лид7. Ливаны улс төрчид Арабын орнуудын лигийн нарийн бичгийн даргын ивээл дор болж байгаа уулзалтад оролцож байна.
Энэ уулзалтад Ливаны парламенты дарга Набих Берри парламентын олонх намын дарга Саад Харири мөн христосийн намын хоёр төлөөлөгч, Ливаны Катаиб намын дарга Амин Жмайель нар оролцож байна. Ливаны өөр хоорондоо сөргөөцөлдөж байгаа улс төрийн хүчнүүдийн хооронд эв зүйг тогтоох нь энэ уулзалтын гол зорилго юм. Юуный түрүүнд Ливаны улс төрчид ерөнхийлөгчийн албан тушаалд хэнийг сонгохоо тохиролцох юм байна. Ливаны ерөнхийлөгчийн бзүх ард түмний сонгуулиар бус харин парламентын гишүүд нь сонгодог юм. Дараа нь засгийн газрыг байгуулах асуудлыг уулзалтад оролцогчид ярилцах юм байна.

Лид8. АНУ ын батлан хамгаалахын сайд Роберт Гейтс пүрэв гарагт Афганистанд хийж байгаа цэргийн ажиллагаанд оролцож байгаа Умард Атлантын цэргийн эвслийн албан хаагчдад талархал илэрхийлжээ.
Цэргийн ажиллагааны үеэр өөрийн амь бие хайрлалгүй баатарлагаар тулалдаж байгаа цэргийн албан хаагчдын тэрээр магтжээ. Америкийн батлан хамгаалахын сайд Умард Атлантын цэргийн эвслийн үйл ажиллагаанд сэтгэл ханамжгүй байгаа тул америкийн зэвсэгт хүчнээс Афганистанд нэмэлт хүч оруулах шаардлагатай байна гэж онцлон тэмдэглэж байсан юм. Үүнээс өмнө Роберт Гейтс Умард Атлантын цэргийн эвслийн албан хаагчид бэлтгэл мутай байдаг гэж мэдэгдэл хийсэн нь европын орнуудын эсэргүүцэлтэй тулгарсан юм. Тухайлбал Голландын засгрийн газар Гаага дахь АНУ ын элчин сайдыг дуудаж Роберт Гейтсийн мэдэгдэлд нэмэлт тайлбар хийхийг шаардажээ. Роберт Гейтсийн энэ шүүмжлэл нь европын орнуулын төдийгүй америкийн цэргүүдэд ч хамаатай гэж АНУ ын төрийн департаментын төлөөлөгч Шон Маккормак тайлбарлажээ. Үүнтэй адил тайлбарыг Пентагоны нарийн бичгийн дарга Жеф Морелл ч бас хийжээ. Афганистанд босогчдыг бут цохихын тулд нэмэлт хүч хэрэгтэй байгаа л ойлгуулах гэсэн юм гэж Роберт Гейтс энэ мэдэгдэлийг хийсэн гэж америкийн засаг захиргаа тайлбарлаж байна.


Лид9. Мадагаскар арал дээр нэгэн шинэ төрлийн аварга том далдуу модыг илрүүлсэн байна. Энэ модны дүрсийг хиймэл дагуулаас ч харж болох юм байна.
Эрдэмтэд шинэ төрлийн модыг Мадакасгар арлын баруун хойд хэсэгт ургаж байгааг илрүүлжээ. Энэ ургамал өөр газар ч ургадаг эсэхийг тодруулах гэж байна. Энэ мод хөгширч үхэх дөхөхөөрөө цэцэглэж, өөрөөсөө гоёмсог гэрэл цацруулдаг. Дараа нь мод хоромхон зуур үхэж, хатингиршдаг байна. Нутгийн оршин суугчид ийм мод байдагийг эрт дээр үеэс мэддэг боловч өөрөөсөө гэрэл цацруулдагийг нь огт харж байгаагүй гэнэ. Эрдэмтэдийн таамаглаж байгаагаар далдуу мод цэцэглэхдээ өөрөөсөө маш их эрчим хүч ялгаруулдаг нь үхэх шалтгаан нь болдог гэж таамаглаж байна. Энэ гайхамшигтай мод 20 метрийн өндөр, навч нь л гэхэд 5 метрийн урт байжээ. Далдуу мод зуу насалдаг. Мод цэцэглэж гэрэл гэгээ цацруулаж байгаа нь шитнэ жилийн сүлд модыг санагдуулдаг байна. Мадакасгар аралд дээр гэрэл ялгаруулдаг далдуу мод 100 ширхэг байгааг Английн эрдэмтэд илрүүлжээ.

Лид10. ОХУ ын Ульяновск хотын оршин суугч Раиса Ахмадеева анхны хүүхдээ 56 настайдаа төрүүлжээ. Тэр сүүлийн 30 жилийн турш үрийн зулай үнэрлэж ээж болохыг хүсэж мөрөөддөг байжээ.

Хүүхэдтэй болох гэсэн оролдлого бүр нь амжилтгүй дуусаж байжээ. Тавин насны босго давсан хойно нь эмч нар түүнд хүүхэдтэй болох боломж эрс бага гэж хэлсэн ч тэр итгэл найдвараа алдаагүй байна. Ингээд энэ эмэгтэй хэдхэн хоногийн өмнө 49 см өндөр, 2 кг 600 грамм хүүхэд төрүүлсэн байна. Тавин насны босго давсан хойноо хүүхэд төрүүлсэн тохиолдол сүүлийн арваад жилд орост тохиолдож байгаагүй юм. 2005 онд 67 настай Румын иргэн хүүхэд төрүүлж байсан бол өнгөрсөн жил 66 настай Испаний иргэн ихэр хүүхэд төрүүлж байсан юм. Хүний хувь тавиланг таамаглаж хэлэхэд хэцүү. Би хүүхэдтэй болно гэсэн итгэлээ алдаагүй байсан гэж энэ эмэгтэй ярьж байна.

Лид11. АНУ ын гол дайсан, дэлхийн зартай алан хялагч, Аль Кайда бүлэглэлийн толгойлогч Усама Бен Ладены хүү Омар лалын ертөнцөд Энхийн элч болохыг хүсэж байна.
Араб, лалын шашинтай орнууд, АНУ тэргүүнтэй барууны орнуудын хооронд бий болоод байгаа үл илтгэлцэлийг арилгаж, харицааг нь сайжруулах хамгийн сайн арга бол энэ гэж Бен Ладены хүү үзэж байгаа юм байна. Бен Ладены дөрөв дэх хүү нь Египетийн Каир хотод амьдардаг юм байна. Залуу байхдаа тэр эцгийнхээ хамт Афганистанд байлдааны ажиллагаанд оролцож байжээ. Дараа нь тэр эцгийнхээ алдааг давтахыг хүсээгүй тул өөр амьдрал сонгосон байна. Тэр энхийн элчийн үүрэг гүйцэтгэж эхнэрийнхээ хамт Хойд Африкт байгаа ядуу хүмүүст туслахаар явах гэж байна.

Энэ өдөр

1535 оны энэ өдөр Испаний далайчин Франсиско ПИСАРРО өмнөд америкад Лима хотыг үндэслэн байгуулжээ. Хожим Лима хот Перу улсын нийслэл болсон юм.
1871 оны энэ өдөр Версаль хотод Германы эзэнт улс байгуулагдсан байна. Германы эзэнт улсын анхны хаан нь Вильгелм байжээ.
1912 оны энэ өдөр английн иргэн Роберт Скотт өөрийн багийн гишүүдийн хамт дэлхийн өмнөд туйлд хүрсэн байна.
1919 оны энэ өдөр Версаль хотод дэлхийн нэгдүгээр дайны дараах олон улсын чуулган болжээ. Энэ хурлыг тухайн үеийн Францын ерөнхий сайд КЛЕМАНСО даргалсан байна.
1943 оны энэ өдөр Георгии Константинович ЖУКОВ Зөвлөлт Холбоот Улсын маршалл цол хүртжээ.

No comments: