2008-01-23

Дэлхийн мэдээ 2008 01 23 Лхагва гараг

Лид1. Өнөөдөр Швейцарийн Давост Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт эхлэх гэж байна.
Дэлхийн их гүрнүүдийн удирдагчид, шилдэг эдийн засагчид, бизнес эрхлэгчид энэ хотод жил бүр цугларч дэлхийн санхүү эдийн засгийн өмнө тулгараад байгаа асуудлуудыг шийдэх гарцыг хамтран хайдаг билээ. Дэлхий даяар санхүүгийн зах зээл хямралд орж, томоохон үнэт цаасны үнэ ханш огцом унаж байгаа энэ мөчтэй давхцан энэ жилийн дэлхийн эдийн чуулга уулзалт эхлэх гэж байна. 2008 онд дэлхий нийтээрээ ямар асуудалд анхаарлаа хандуулах нь зүйтэй вэ гэдэгийг дэлхийн улс төрчид эдийн засагчидтай хамт нэгэн ширээний ард сууж хэлэлцдэг заншил тогтоод удаж байна. Энэ жил Довосын дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг “Хамтын хүчний шинэчлэл” уриан доор зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн 90 гаруй орны төлөөлөгчид уригджээ. Давосын чуулга уулзалтын энэ жилийн гол сэдэв нь хөрөнгийн зах зээлийн хямрал, алан хядах ажиллагаа, ойрхи дорнодын хямрал, ядуурал, цаг агаарын өөрчлөлтийг судлах юм. Давост Ойрхи Дорнодын энхийн элч, Их Британий ерөнхий сайд асан Тони Блэр, АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс, Пакистаны ерөнхийлөгч Первез Мушараф, Их Британий ерөнхий сайд Гордон Браун гээд томоохон улс төрчид очно гэж амалсан байна
Лид2. Өчигдөр дэлхийн хөрөнгийн зах зээл дээр хувьцааны үнэ огцом унасны дараа хэсэгхэн хугацаанд тогтворжих хандлагатай болжээ. Гэвч Азийн хөрөнгийн зах зээл дээр хувьцааны үнийн уналт үргэлжилж байна. Өнөөдөр Улаанбаатарын цагаар 14 цагт Токиогийн хөрөнгийн бирж дээр Японы эдийн засгийн гол үзүүлэлт болсон Nikkei ийн индекс тав зууны 65 хувиар унасан байна.
АНУ ын Холбооны нөөцийн газар, зээлийн хүүг бууруулсны дараа зарим нэг компаний хувьцааны үнэ ялимгүй өссөн байна. Европын орнуудын хөрөнгийн бирж дээр хувьцааны үнэ дундажаар хоёр хувиар өсжээ. Азийн орнуудын хөрөнгийн бирж дээр өнөөдөр өглөө өсөлт ажиглагдсан боловч хувьцааны үнэ дахин унасан байна. Өнөөдөр өглөө Японы хөрөнгийн зах зээлийн гол үзүүлэлт болсон Никкеийн индекс, арилжаа эхэлсэнээс хойш 15 минутын дараа 3,5 хувиар өссөн байна. Японы мөнгөн тэмдэгт иений ханш ч ялимгүй чангарчээ. Гэвч Улаанбаатарын цагаар 14 цагт Токиогийн хөрөнгийн бирж дээр Японы эдийн засгийн гол үзүүлэлт болсон Nikkei ийн индекс тав зууны 65 хувиар унасан гэсэн мэдээлэл ирлээ. Хөрөнгийн бирж дээр ханш унаж байгаа нь АНУ ын санхүүгийн хямралтйа холбоотой тул бид ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй юм гэж Японы санхүү эдийн зсгрйн сайд Хирока Ота мэдэгджээ. Харин одоогийн байдлаар Канад, Өмнөд Америкийн орнуудын хөрөнгийн бирж дээр хувьцааны үнийн уналт тогтвортой байна.
Лид3. ОХУ ын улсан шадар сайд Дмитрий Медведов Иргэний хэлэлцүүлэгт урилгаар оролцож үг хэлэхдээ оросын өмнө тулгараад байгаа асуудлууды талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Оросын эдийн засаг 1990 оны эхэн үетэй харьцуулах юм бол тогтворжсоныг тэр онцлон тэмдэглээд одоо Орос улсад ирээдүйг тодорхойлсон үндэсний үзэл санаа дутагдаж байгааг анхааруулсан байна. Иргэний хэлэлцүүлэгт төрийн бус байгуулага, хууль эрх зүй, эмэгтэйчүүд, залуучуудын, байгаль хүрээлэн байгаа орчныг хамгаалах сайн дурын байгуулагын төлөөлөгчид хамрагдаж байгаа юм. Иргэний хэлэлцүүлэг ОХУ д хоёр дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд хамгийн анх 2001 онд болж байсан юм. Дмитрий Медведовын хэлсэн үгийг улс орныг хөгжүүлэх хөтөлбөрөө танилцуулжээ гэж зарим улс төр судлаачид дүгнэсэн байна. Дмитрий Медведов хууль мэргэжилтэй бөгөөд авилагатай тэмцэх үйл ажиллагааг үндэсний хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.

ТОВЧ
Өнгөрсөн шөнө Страсбург хотод Европын Зөвлөлийн хуралдаан болж өндөрлөсөн байна. Хурлаар Косовогийн ирээдүйн статусын асуудлыг хэлэлцжээ. Энэ хуралд ОХУ ыг төлөөлөн Төрийн ДУМ ын гадаад харилцааны асуудал эрхэлсэн хорооны дарга Константин Косачев оролцжээ. Түүний хэлснээр НҮБ ын баталсан тогтоолын утга санааг 180 хэмээр эргүүлсэн шийдвэрийг Европын Зөвлөл гаргалаа гэж мэдэгдсэн байна. Учир нь уг бичиг баримтын эхний хувилбарт Косовогийн хязгаарын тусгаар тогтнолын тухай хэд хэдэн заалт байсан юм.

ОХУ ын Казань хотод их хэмжээний цас оржээ. Энэ үеэр салхиний хурд нэмэгдэж үзэгдэх орчин мууджээ.Иймээс хот хоорондын тээвэр хийдэг автобусны хөдөлгөөн бүрэн зогсож, нисэх буудалд үйл ажилагаагаа түр зогсооход хүрсэн байна.

ОХУын ерөнхийлөгч Путин саяхан болгарт айлчлал хийхдээ Балтийн тэнгисийн ероолоор байгалийн хий дамжуулах хоолой барьж, дараа нь Болгар, Серб, Унгар, Австрийн нутагт байгалийн хийн хоолойн шуцгам барих тохиролцоонд хүрсэн юм. Тэгвэл Оросын Газпром компани Сербийн газрын тосны компаний хяналтын багц хувьцаанаас худалдан авсан байна. Уг комдани Сербийн төсвийн 5 хувийг бүрдүүлдэг юм. Сербийн ерөнхийлөгч Борис Тадич, ерөнхий сайд Каштуница нар 1 сарын 25 нд ОХУ д айлчлал хийх үеэрээ холбогдох баримт бичигт гарын үсэг зурах юм байна.

Испани улсын Толедо хотын хурдны зам дээр өтгөн манан суунаглаж байх үеэр нэгэн зэрэг 60 машин ар араасаа мөргөлдсөн байна. Гэрчүүдийн хэлснээр зам дээр үзэгдэх орчин 10 метрээс хэтрэхгүй байжээ. Ачааны машин өмнөө явж байсан том оврын автобусыг мөргөснөөр бүх ю эхэлсэн байна. Үүний дараа машинууд ар араасаа мөргөлдөж эхэлжээ. Энэ томоохон ослын үеэр наад зах нь 70 хүн бэртсэн байна.

Лид4. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг зохицуулах олон улсын эвсэлд ОХУ, АНУ, БНХАУ, Их Британи, Франц, Герман улс багтдаг юм. Тэгвэл энэ энэ эвсэлд багтдаг орнуудын гадаад хэргийн сайд нар Германы Берлин хотод уулзалт хийсэн байна.
Тэд Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авах тохиролцоонд хүрсэн байна. АНУ, Европын холбооны орнууд Иран улс цөмийн зэвсэг хийх зорилгоор цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байна гэж болгоомжилдог юм. Харин ОХУ, БНХАУ ын төлөөлөгчид Ираны эсрэг шинэ хориг тогтоохыг эсэргүүцэж, асуудлыг яриа хэлэлцээрийн замаар шийдэхийг иүлүүд үзэж байна. Харин Иран улс энхийн зорилгоор цөмийн хөтөлбөр хэрэгүүлж байгаа гэж тайлбарлаж байгаа билээ.
Лид5. Ирак улсын парламент төрий далбаандаа өөрчлөл оруулсан тухай Ассошиэтэд пресс агентлаг уламжилж байна. Саддам Хуссйны дэглэм нуран унаж, Ирак улс түүхийнхээ шинэ хуудасыг нээсэн болохыг тодотгохын тулд төрийн далбаандаа өөрчлөлт оруулсан гэж тоймч нар тайлбарлажээ.
Иракын парламенты 165 гишүүний 110 нь төрийн далбаанаас гурван одыг хасжээ. Дээрх гурван од нь Саддам Хусейн тэргүүлдэг байсан Иракын БААС намын эв нэгдэл, эрх чөлөө, социализм гэсэн урианы бэлгэ тэмдэг байжээ. Түүнээс гадна төрийн далбаан дээр байдаг Саддам Хусейн гараар бичсэн “Аугаа Аллах” гэсэн үгийг хассан байна. Иракын төрийн далбаанд улаан, цагаан хар өнгийн ашиглахыг дундаж зууны үед Багдад амьдарч байсан яруу найрагч Аль-Мутанабби санал болгож байжээ.

Лид6.Аль Кайда алан хядагч бүлэглэлийн хойд америк дахь салбарын гишүүн Хосе Падилья 17 жил шоронод хорих ял оноосон байна.
Улсын яллагч нар түүнийг бүх насаар нь хорихийг шаарлаж байсан ч тэр шүүх хуралаас өмнө хүнд нөхцөлд шоронд хориглож байсныг нь харгалзан ялыг нь хөнгөрүүлж ийм ял оноосон байна. Тэр Афганистан дахь Аль Кайда алан хядах байгуулагын хуаранд бэлтгэгдэж байжээ. Энэ жил 37 настай Хосегийн хамт түүний хоёр хамсаатан нь 15, 12 жилийн ял авчээ. Хосе Падилья 2002 оны 5 сард баривчлагдсан юм.
Лид7. Бөгтөр уул кинод тоглож олны танил болсон Австралийн кино жүжигчин Хит Леджерийн цогцосыг Нью Йоркийн Манхэттен дүүрэг дэхь өөрийн орон сууцанаас өчигдөр орой орон нутгийн цагаар 20 цаг 30 минутын үед олжээ.
Жүжигчний цогцосыг өчигдөр түүний гэрийн үйлчлэгч нь олсон байна. Лежерийн үхлийн шалтгааны талаар цагдаагийнхан одоогоор ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. Гэхдээ Ассошэйтэд Пресс агентлагийн уламжилснаар бол жүжигчин нэгэн эмийн бодисыг тун хэтрүүлэнг хэрэглэсэнээс болж амь насаа алдсан байж болзошгүй гэнэ. Цэнл залуу 28 насандаа хорвоог орхисон Хит Леджер ижил хүйстэн ковбой залуусын амьдралыг харуулсан Бөгтөр уул киноны гол дүрд тоглож гоор алдарын оргилд хүрсэн.
Тэр энэ киногоороо Оскарын шагнал, Алтан бөмбөрцөг наадмаас шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртэж байсан юм. Бөгтөр уул киноноос гадна тэр Эх оронч, Рыцарийн түүх, Ах дүү Гримм, Чөтгөрүүдийн найр зэрэг олон кинонд гол ба туслах дүрийг бүтээж байсан юм. Хамгийн анхаарал татаж байгаа зүйл нь түүний кинонд бүтэээсэн дүрүүд нь амь насаа алдсанаар төгсдөг байжээ. Хит Леджерийн хоёр настай бяцхан охин өнчирч байна.

Лид8. АНУ ын экс ерөнхийлөгч Билл Клинтоны зүүрмэглэж байгаа дүрс бичлэгийг телевизээр харуулсан байна.

Америкийн иргэдийн эрх эрх чөлөөний төлөө тэмцэлд бүхэл амьдралаа зориулсан Мартин Люнтер Кингийн дурсгалд зориулсан баярын үйл ажиллагаанд АНУ ын экс ерөнхийлөгч Билл Клинтон уригдан оролцсон байна. Илтгэл үргэлжилж байх үед Билл Клинтон суугаа чигээрээ зүүрмэглэж орхижээ. Энэ нь телевизийн камерын дуранд өртсөн байна. Энэ үед индэр дээрээс үг хэлж байсан хүн илтгэлээ түр завсарлаж, үзэгчдийн чанга алга ташилт Билл Клинтоныг сэрээсэн байна.
Энэ өдөр
Манай тооллын 599 оны энэ өдөр хятадын Тан гүрний хаан ЛИ ШИ МИНЬ мэндэлж байжээ. Тэр хаанд ширээнд заларч ТАЙ-ЦЗУН гэдэг нэртэй болсон юм.
1924 оны энэ өдөр Ленинд зориулсан бунхан босгожээ.
1950 оны энэ өдөр Иерусалем хот Изриалийн нийслэл болжээ.
1979 оны энэ өдөр Метрополь сэтгүүлийн анхын дугаар хэвлэгдэн гарээ.
2004 онд Ангараг гариг дээрээс ус байж болох шинж тэмдэгийг олсон байна.
Үдэш
Лид9. Энэ жилийн Оскарын шагналд нэр дэвшиж байгаа киноны нэрсийн жагсаалт гарсан байна.
Америкийн кино академийн шагналд энэ жил “Майкл Клейтон”, “Хөгшчүүд тэнд байна” гэдэг нэртэй кинонууд найман номинацид нэр дэвшсэн байна. Шилдэг кино номинацид “Наминчлал”, найруулагч Жейсон Рейтманы “Жуно”,Пол Томас Андерсоны “Газрын тос” зэрэг кинонууд нэр дэвшлээ. Шилдэг эрэгтэй жүжигчин нонинацид Дэниел-Дэй Льюис, Жонни Депп, Томми Ли Жонс, Вигго Мортенсен, Жордж Клуни нар өрсөлдөнө. Харин шилдэг эмэгтэй жүжигчин номинацид ланшет, Жули Кристи, Лора Линни, Эллен Пейж, Марион Котийяр нэр дэвшжээ. Оскарт нэр дэвшигчдийн жагсаалтад оросын хоёр ч найруулагчын бүтээл орсон байна.Гадаадын шилдэг кино номинацид найруулагч Никита Михаилковын “Арван хоёр”, Сергей Бодровын бүтээл, Чингис хааны тухай ”Монгол хүн” кинонууд өрсөлдөх юм.
Эр. Би Оскар ч юмуу эсвэл өөр ямар нэгэн шагнал авахын төлөө энэ бүтээлийг хийгээгүй. Гэхдээ бүтээл маанв нэр хүндтэй шагналд нэр дэвшиж байгаад би асар их баярлаж байна. Гадаадын шилдэг кино номинацид нэр дэвшиж байгаа Сергей Бодровт ч бас баяр хүргэмээр байна. Казахстан улсын хувьд бол энэ асар том үйл явдал. Дэлхийн кино урлагтай хөл нийлүүлэн алхаж байгаагийн анхны дохио.
Оросын киночдын хувьд гэнэтийн бэлэг болсон өөр нэг мэдээлэл бол найруулагч Петровын “Хайр дурлал” гэдэг нэртэй кино шилдэг хүүхэлдэйн кино номинацид нэр дэвшсэн явдал юм. Ная дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол Лос Анжелос хотын Кодак кино театрт 2 сарын 24 ний өдөрболно.

Лид10. Газын зурвас Египетийн хил дээр эмх замбараагүй байдал үүссэн байна.
Газын зурваст бүслэлт эхлээд долоо хонож байна. Цахилгаан эрчим хүч, хүнсний нөөцгүй болсон Газын зурвасын оршин суугчид Египеттэй хил залгаа оршдог боомтод олноороо цугларсан байна. Хилийн боомтын хаалга нээгдэхэд хүмүүс Египетийн газар нутаг руу дайран орсон байна. Хил хамгаалагчид байдлыг хяналтандаа авахын тулд агаарт хий буудаж анхааруулага өгсөн байна. Хүмүүс бие биенээ дарж, дайрах үед хэд хэдэн хүн шархадсаны дотор эмэгтэйчүүд ч байгаа гэнэ. Египетийн хилийн боомт хотд очиж хүнс тэжээд, эм тариа худалдан авсан Палестинчууд Газын зурваст эргэж ирцгээсэн байна.

Лид11.Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын нийслэл Лондон хотод оросын зураачдын дүрслэх урлагийг бүтээлийн үзэсгэлэн нээгдэх гэж байна.
Өчигдөр сэтгүүлчдэд зориулан үзэсгэлэнд тавигдах бүтээлүүдийг үзүүлсэн байна. Оросын дүрслэх урлагийн шилдэг зураач нарын үр сад нь одоо Лондонд амьдарцгаадаг байна. Тэд өвөг дээдсийнхээ зурсан зургуудыг эзэмших эрхтэй гэж гомдол гаргаж байсан юм. Иймээс ОХУ ын тал давтагдашгүй өвөрмөц шийдэлтэй, хамгийн шилдэг уран зургуудаа Лондон руу илгээх төлөвлөгөөнөөсөө татгалзахад хүрсэн юм. Их Британий парламент 2007 оны 12 сарын 31 нд гадаадын дүрслэх урлагийн бүтээлийн хамгаалах, харъяалагдах улсын сан хөмрөгт нь буцаахыг баталгаажуулсан хууль баталсны дараа Оросууд үзэсгэлэнгээ Лондонд нээх шийдвэр гаргажээ. Оросын Третъяковын галерей, Эрмитаж, Пушкины музейд хадгалагдаж байсан бүтээлийг Лондончууд үзэж бломж ийнхүү нээгдлээ.

No comments: