2008-01-24

Дэлхийн мэдээ 2008 01 24 Пүрэв гараг

Лид. 1 сарын 23 нд Италийн парламентын доод танхим ерөнхий сайд Романо Продид итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулсан байна.
Италийн өнөөгийн ерөнхий сайдад итгэл үзүүлэх нь зүйтэй гэж 326 гишүүн саналаа өгсөн бол 275 нь засгийн газрыг огцруулахын төлөө санал өгсөн байна. Одоо Италийн парламентын дээд танхим буюу сенат нь Романи Продигийн тэргүүлдэг засгийнэ газрын ирээдүйн хувь заяаг шийдэх болно. Гэвч зарим эх сурвалжууд Сенатын танхимын хуралаар энэ асуудлыг хэлэлцэхээс өмнө Романи Пропи өөрөө огцрох өргөдөлөө гаргаж магадгүй гэж мэдээлж байна. Италийн парламентын доод танхимын санал хураалтын дүн нь тийм ч гэнэтийн зүйл биш байлаа. Учир нь эрх Романи Продигийн нам парламентын доод танхим олонхи болдог юм. Засгийн газар Сенатат олонхийн байр сууриа алдсаны дараа Италийн ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудал хөндөгджээ.

Лид2. Газын зурваст бүслэлтэд байгаа хүмүүс хойд хөрш Египет улсыг зорьж хүнсний бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний бараагаа худалдан авч байна.
Египетийн хилээр цөөн тооны хүмүүсийг л хил нэвтрүүлж байсан нь палестинчуудыг бухимдуулжээ. Тэд өчигдөр хил дээрх бетон ханыг дэлбэрэх төхөөрөмжийг ажиллагаанд орууулж нураагаад хил зөрчсөн юм. Египетийн хил руу хууль бусаар оруж ирсэн хүмүүсийн эсрэг хүч хэрэглэхгүй байх тушаалыг Египетийн засгийн газар хилчдэд өгсөн байна. Египетийн Гаарец сонинд бичсэнээр 350 мянган палестины иргэн Египетийн нутаг руу орсон байна. Палестины өөртөө засах орны удирдагчид Египетийн эрх баригчилтай уулзалт хийж хил дээр үүсээд байгаа асуудлыг ярицлсан байна. Египетийн ерөнхийлөгч Хосени Мубарак:
Газын зурваст амьдардаг Палестинчууд манай улсад хүрэлцэн ирж хоол хүнс, эм тариа, хэрэгцээтэжй байгаа шатахуунаа худалдан авах боломж олгохыг зохих албаны хүмүүст үүрэг болгосон. Гэхдээ бид зэвсэглэсэн этгээдүүдийг улсынхаан хилээр оруулахгүй. Би Палестины удирдагчидтай холбоо тогтоож тужсламж үзүүлэхэд бэлэн гэдгээ хэлсэн.
Одоогоор Египетийн хилийн цэргүүд, цагдаа нар хил зөрчин орж ирсэн Палестинчуудын эсрэг ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Харин ч эсрэгээрэээ Египет улс Газын зурвасыбн оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болжээ.

Лид3. Бээжин хотод Вьетнам, Хятадын засгийн газрын комиссийн 2 дахь удаагийн хуралдаан болж байна. Энэ хурлаар хоёр талын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцжээ.
Хуралд хятадын талаас Төрийн Зөвлөлийн гишүүн Тан Цзя Сюань, Вьетнамын талаас тус улсын гадаад хэргийн сайдын орлогч Фам Зя Кхием тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа юм. 2008 онд Хятад Вьетнам улс худалдаа, боосврол, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, урлаг соёлын харилцаа, хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, харилцан мэдээлэл солилцох, мэдээллийн технологи, аялал жуулчлал гээд нийгмийн олон салбар хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн байна. Вьетнам улс Нэг Хятад хоёр систем гэдэг бодлогийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Тайвань бол БНХАУ ын салшгүй хэсэг гэдэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Хятад Вьетнамын засгийн газарын комиссийн хамтарсан хурал хамгийн анх 2006 оны 11 сард Вье тнамын Ханой хотод болж байсан юм.

ТОВЧ.
Польшийн агаарын нисэх хүчний С 295 загварын цэргийн онгоц Варшаваас Щецин хотыг зорин нисэж, газардах үедээ мод мөгөж осолджээ. Онгоцны бүхээгт байсан 19 зорчигч бүгд амь үрэгдсэн байна. Энэ онгоцны зорчигчид нь Польшийн нийслэл хотод зохиогдсон нислэгийн аюулгүй байдлыг хангах хуралд оролцоод төрөлх хот руугаа буцаж байжээ. Одоо ослын газар гал унтраагчид, аврах ангийнхан ажиллаж байна. Одоогоор 7 хүний цогцосыг олжээ. Ослын газар үүссэн нөхцөл байдалтай танилцахаар Польшийн ерөнхий сайд Дональд Туск Варшаваас явсан байна.

ОХУ ын хэд хэдэн мужид их хэмжээний цас орж байна. Хот хоорондын үйлчилгээний автобус Самара мужид цасан хунгарч шигджээ. Цасан хунгарт суусан автобусанд нийтдээ 16 хүн байгаа бөгөөд тэдний нэг нь жирэмсэн эмэгтэй байгаа гэнэ. Самара мужид төмөр зам, агаарын тээврийн хөдөлгөөн бүрэн зогсоод байна. Хурды зам дээр хүнд даацын машин механизмуудын олон км үргэлжилсэн түгжрэл үүсжээ. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ойрын хэд хоногтоо цас үргэлжилэн орох юм байна.

Их Британий нйслэл Лондон хотод 20 мянган цагдаагийн албан хаагчид цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж эсэргүүцлийн жагсаал хийсэн байна. Засгийн газар цагдаагийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ гэж 3 сарын өмнө мэдэгдсэн ч амлалтаа биелүүлээгүй байна.

ОХУ ын Москва хотод шуудангийн үйл ажиллааны тухай үзэсгэлэн нээгдсэн байна. Энэ музейгээс шуудангийн тухай бүх мэдээллийн авч болохоос гадна хамгийн үнэ цэнэтэй ховор шуудангийн маркыг ч үзэж сонирхох болможтой юм.

Лид4. НҮБ ийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажилаж байсан Кофи Аннан Кени улсад айлчлал хийж байна. Кени улсад сонгуулийн дараа бий болоод байгаа хямралыг зохицууах зорилтыг Кофи Аннан өмнө тавьжээ.
Кофи Аннанаас гадна Кени улсад Угандагийн төрийн тэргүүн, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн гэргий Мусеви нар хүрэлцэн ирсэн байна. Эдгээр төлөөлөгчид Кенийн улс төрийн намуудын хооронд яриа хэлэлцээр хийж хямралыг даван туулахад нь жуучлагчын үүрэг гүйцэтгэх юм байна. Өнгөрсөн оны 12 сард Кенид ерөнхийлөгчийн сонгууль болсны дараа сөрөг хүчинийхэн сонгуулийн үр дүнг эсэргүүцэж, улмаар угсаатанм хоорондын мөргөлдөөн гарсан юм. Энэ үеэр 600 гаруй хүн нас барж, 260 мянган хүн орон гэргүй болсон юм.

Лид5. Грекийн ерөнхий сайд Констанинос Караманлис анх удаа Бүгд Найрамдах Турк Улсад айлчлал хийж байна. Турк Грекийн харилцаа сүүлийн арваад жилүүдэд маш хүйтэн хөндий, нэг үгээр хэлбэл тийм ч сайнгүй байсан юм. 1 сарын 23 нд Туркийн Анкара хотод Грекийн ерөнхий сайд иржээ.
Грекийн ерөнхий сайдын Турк улсад хийж байгаа айлчлал 3 өдөр үргэлжилнэ. Турк Грекийн өнөөгийн эрх баригчид харилцаагаа сайжруулах үүднээс дипломат алхамуудыг хийж байна. Грекийн ерөнхий сайд Туркийн гүйцэтгэх засагалалын тэргүүн Тайип Эрдогантай уулзсаны дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийжээ. Европын холбоонд элсэх гэж байгаа хүсэлтийг нь Грек улс дэмжих болно гэж мэдэгдсэн байна. Цэрэг, ул төр, худалдаа эдийн засаг, соёлын салбарт хамтран ажилах болжээ.

Лид6.Голландын Отрих хотын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтдийн хийсэн шинэ эм гарган авах туршилт эмгэнэлтэйгээр дууссан байна.
Эрдэмтэд ходоодны өвчнийг эдгээж чадах эм гарган авахаар ажиллаж байжээ. Гэвч шинэ эмийг хэрэглэсэн 24 хүн амь насаа алдсан байна. Туршилтанд Голландын 15 томоохон эмнэлэгийн 300 гаруй эмчлүүлэгч хамрагдсан байна. Нас барсан хүмүүсийн ар гэрийхэн нь шүүхэнд хандаж нөхөн төлбөр авахыг хүсэж байна.

Лид7. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт хоёр дахь өдрөө Щвейцарийн Давост үргэлжилж байна. Энэ хуралд дэлхийн 90 гаруй орны төлөөлөгч оролцож байгаа юм.
Швейцарийн Давост дэлхийн 27 ерөнхийлөгч, 110 сайд оролцож байгаа юм. Энэ жилийн чуулга уулзалтын гол сэдэв нь орон сууцны зээлийн тогтолцооны хямрал, дэлхийн эрчим хүчний хангамж болоод байна. Давосын уулзалтын эхний өдөр Дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдлын талаар семинар зохиогджээ. Энэ үеэр дэлхийн олон орны эдийн засагчид АНУ ын эдийн засаг дэлхийн бусад орнуудын санхүүгийн байдалд нөлөөлж байгааг онцлон тэмдэглэсэн байна. Гэхдээ энэ сүүлийн үед дэлхийн эдийн засагт Энэтхэг, Хятад улс хүч түрэн орж ирж, бүс нутгийн төдийгүй, дэлхийн санхүүгийн байдалд нөлөө үзүүлэх болжээ. Давосын чуулга уулзалтын эхний өдөр цаг уурын дулаарал, Ойрхи Дорнодын хямрал, шинээр шинжлэх ухаанд бүртгэгдэж байгаа халдварт өвчний талаар хэлэлцжээ. Давосын чуулга уулзалт таван өдөр үргэлжилэх юм. Давосын чуулганы үеэр Ираны цөмийн хөтөлбөрийн талаар ч асуудал хөндөгджээ. АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс Ираны талаар баримталж байгаа бодлогоо тайлбарласан байна.
Эм. АНУ хэзээ ч ираны ард түмниийг дайснаа гэж үздэггүй бөгөөд зөвхөн энэ улсын засгийн газартай асуудал үүсээд байгаа. Гэвч ямар ч асуудлыг дипломат аргаар шийдэж болно. Хэрвээ Иран улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах юм бол бид шинэ яриа хэлэлцээр эхлүүлж болох юм. Иран улс бол эртний түүх, баялаг соёл иргэншилтэй улс. Ираны ард түмэн дэлхийн соёл иргэншилд асар их хувь нэмэр оруулсан.
Давосу чуулга уулзалтын хоёр дахь өдөр нь олрсын үдэш нэрийн доор явагдах бөгөөд Оросын төлөөлөгчид Давосын зочдод үндэсний уламжлал, зан заншилаа тодотгосон тоглолт, мөн мөсөн дээрх уран гулгалтын үзүүлбэр бэлтгэсэн байна.

Лид8.Ангараг гаригийг судлаж байгаа Спирит өөрөө явагч аппаратын илгээсэн гэрэл зураг эрдэмтэдийн анхаарлыг татжээ. Спирит аппаратын илгээсэн нэгэн зураг дээр хүний дүрс байжээ.
Энэ зургийг интернэтэд байрлуулсны дараа зарим хүмүүс ангараг гариг дээр амьдрал байгаагийн нотолгоо гэж үзэж байна. Тэгвэл зарим нь ангараг гариг дээр байгаа хад чулууг өвөрмөц өнцөгөөс авсанаар ийм зураг би болсон гэж үзэж байна. Манай нарын аймгуудаас ангараг гариг дээр амьдрал байх магадлал хамгийн өндөр байдаг юм.

Лид9.Парисын загварын долоо хоног үргэлжилж байна. Энэ үеэр италийн нэрт загвар зохион бүтээгч Валентино загварын ертөнцтэй салах ёс гүйцэтгэжээ.
Тэр хувцасны загвао зохион бүтээх аужид өөрийн амьдралыхн 45 жилийн зориулжээ. Парис хотд Валентино хамгийн сүүлчийн загвараа үзүүлсэн байна. Валентиногийн зохион бүтээсэн хувцасаар л гангардаг хүмүүсийн хүрээ ч бий болсон юм. Тухайлбал АНУ ын тэргүүн хатагтай асан Жаклин Кенеди, Испаний хатан хаан, түүнчлэн Холивуудын олон одууд түүний загварыг өмсөх дуртай байсан юм. Энэ жил 75 настай Валентино одоогоос жил зургаан сарын өмнө загварын ертөнцтэй салах ёс хийх гэж байгаагаа албан ёсоор зарлаж байсан билээ. Үдэшлэг ид дундаа байхад нь орхин явах хэрэгтэй гэж Валентино үздэг юм. Дуртай ажлаа орхиж байгаа тэрбээр одоо л надад ойр дотныхонтойгоо үргэлж хамт байж, хайртай гэрийн тэжээмэл амьтадтайгаа зугаалах цаг гарч байна гэж ярьсан байна.

Лид10. Холивудын жүжигчин Хит Леджерын гэнэтийн үхлийн шалтгааны талаар янз бүрийн таамаглал хөвөрч байна.
Энэ жил 28 настай жүжигчиний цогцосыг гэрийн үйлчлэгч нь хамгийн түрүүнд олж харсан юм. Хит Леджерт иллэг хийх ёстой массажист ирсэн тухай гэрийн үйлчлэгч нь мэдэгдэхээр өрөөнд нь ортол жүжигчин амьсгал хураасан байжээ. Цагдаа нар гэрийн үйлчлэгч массажистаас мэдүүлэг авсан байна. Цагдаагийнхан түүний үхлийн шалтгааныг хоёр янзын хувилбараар судлах гэж байна. Эхнийх нь түүнийг амиа хорлосон гэж үзэж байгаа бол, хоёр дахь хувилбар нь нойрны эмийг хэтрүүлэн хэрэглсэн гэдэг таамаглал юм. Хит Леджер 1979 оны 4 сарын 4 нд Перт хотод уурхайн инженерийн гэр бүлд мэндэлжээ. Харин ээж нь франц хэний багш байжээ. Хит Леджер багаасаа жүжигчин болохыг мөрөөдөж байж. Сургуулиа төгсөөд Сиднейд очиж “Үзэн ядах 10 шалтгаан”, “Гэртээ харих замд” зэрэг киноны гол дүрд тоглосон байна. Энэ нь түүний уран бүтээлийн гараа байжээ. Тэр 2006 онд Энга Лигийн “Бөгтөр уул” кинонд бүтээсэн гей ковбой залуугийн дүрээр Алтан бөмбөрцөг, Оскарын кино наадмын шагнал, мөн MTV-ийн оны шилдэг “киноны үнэсэлт” номинацид шалгарч байжээ. Цагдаагийн газрынханы мэдээлснээр Хит Леджерын үхэл Мерилин Монрогийн үхсэн нөхцөл байдалтай маш төстэй байгааг онцлон тэмдэглэж байна. Хит Леджерийн орны эргэн тойронд маш их хэмжээний нойрсуулах эм байжээ.

Лид11. Еврокомисс агаар мандалд ялгаруурж байгаа хүлэмжийфн хийн хэмжээг бууруулахад чиглэгдсэн шинэ хуулийн төсөл боловсруулжээ. Энэ хуулийн дагуу 2020 Он гэхэд Европын орнууд агаар мандалд ялгаруулж байгаа нүүрстөрөгчийн хэмжээг 1990 оны түвшинээс 20 хувиар бууруулах болжээ.
Брюссельд төвтэй Евро комиссийн мэдээлснээр 2013 оноос эхлэн агар мандалд ялгаруулан гаргаж байгаа нүүрстөрөгчийн хэмжээг багасгах алхам хийгдэх юм байна. Таван жилийн дараа гэхэд хүлэмжийн хийг ялгаруулах эрхийг дуудлага худалдаагаар зардаг болох юм байна. Зөвхөн 2005 онд Европын орнуул агаар мандалд 2 тэрбум тонн хүлэмжийн хий ялгаруулсан байна. Харин 2020 он гэхэд энэ хэмжээг 21 хувиар бууруулах юм.

Эр. Энэ бол ирээдүйдээ хийж байгаа томоохон хөрөнгө оруулалт. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бид жилд 60 тэрбум евро зарцуулах шаардлагатай болж байна.
гэж Евро коммисийн тэргүүн Жозе Мануэль Баррозу ярьж байна.
Хүлэмжийн хийг багасгахыйн тулд Европын Холбооны орнууд сэргээгдэхм эрчим хүчний эх үүсвэрийг ихээр ашиглахаар төлөвлөжээ. Еврокомиссийн боовсруулсан хуулийн төслийг Европын холбооны гишүүн орнуудын засгийн газар дэмжсэний дараа тухайн хууль хүчин төгөлдөр үйлчлэх юм.

Лид. Английн цагдаа нар сүүлийн 90 жилд анх удаа эсэргүүцлийн цуглаан хийсэн байна.
Лондоны хорин мянган цагдаагийн албан хаагчид өнөөдөр цалин нэмэнх амталтаа биелүүлэхгүй байгаа засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Хууль сахиулагчдын цалинг өнгөрсөн намар нэмнэ гэж Их Британий засгийн газар амлаж байжээ. Гэсэн ч засгийн газар цалин хөлсийг нэмнэ гэсэн амлалтаа мартаж орхисон байна.
Цагдаа нар өрсдийгөө засгийн газрын сайд нарын мэхэнд хууртагдсан гэж үэж байна. Их Британи цагдаа нар хамгийн сүүлчийн удаа одоогоос 90 жилийн өмнө ажил хаялт зарлаж байжээ.
Энэ өдөр
Манай тооллын 76 онд эртний Ромын эзэнт улсын хаан АДРИАН мэндэлсэн байна.

Одоогоос 160 жилийн өмнө буюу 1848 оны энэ өдөр америкийн иргэн Джеймс МАРШАЛЛ Калифори мужын нутгаас цэвэр алт олжээ. Үүний дараа америкчууд алтны эрэлд гарчээ.

1922 оны энэ өдөр Даний иргэн Кристиан Нельсон АНУд цагаачлан иржээ. Тэр АНУ ын Айова мужын Онава хотод сууршьшин тэндээ эскимо зайрмагний үйлдвэр нээсэн байна.

No comments: