2008-01-11

Дэлхийн мэдээ 20080-01-11 Баасан гараг

Лид1. Колумбын зэвсэгт бүлэглэлийнхэн бараг 6 жилийн турш барьцаалж байсан хүмүүсээс 2-ийг нь сулласан байна. Тэднийгн суллах ажилгаанд Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес жуучлагчын үүрэг гүйцэтгэсэн юм.
Барьцаанаас суллагдсан хоёр эмэгтэй Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн мэдэлд ирээд байгаа гэнэ. Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесын хэлснээр Колумбын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан Ингрид Бетанкур Клара Рохас, Колумбын парламентын гишүүн байсан Консуэло Гонсалес нар суллагдсан юм байна. Эрх чөлөөтэй болёон хүмүүс Венесуэль улсад хүрэлцэн ирсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. Тэднийг өнгөрсөн оный 12 сард суллахаар ярилцаж байсан ч зэвсэгт бүлэглэлийн гишүүдийн аюулгүй байдлыг хангах баталгаа байхгүй байна гэдэг шалтгаанаар тэднийг суллаж байсан юм. Колмубын зэвсэгт бүлэглэлийнхэгний гарт нийтдээ 50 хүн байгаа юм. Колумбын хувьсгалт зэвсэгт бүлэглэлийнхэн 1964 оноос хойш засгийн газрынхаа эсрэг тэмцэл явуулж байгаа юм.Тэд Колмубын газар нутгийн гурвны нэгийн хяналтандаөа авч чаджээ. Цэргийн ажиглагчдын үзэж байгаагаар босогчидс 10 мянган хүний бүрэлдэхүүнтэй армитай гэнэ.

Лид2. ОХУ ын Казань хотод 1 сарын 9 нд ахуйн хэрэглээний байгалийн хий дамжуулах хоолой дэлбэрч орон сууцны барилгын нэг орц бүхэлдээ нурсан юм. Дэлбэрэлтийн үеэр нас барсан 6 хүнийг өнөөдөр сүүлчийн замд нь үджээ.
Тусгай хорооныхон барилгийн бусад орцныхоныг орон гэртээ ирж амьдарч болно гэж зөвшөөрсөн ч хүмүүс гэртээ буцах гэж яарахгүй байна. Одоогоос 50 жилийн өмнө ашиглалтад орсон барилгын хана туурганд их хэмжээний цууралт үүсжээ. Аврах албаныхан нурсан орцны хана туурганы хэлтэрхийг цэвэрлэх ажлыг үргэлжлүүлж байгаа юм байна. Одоо 7 настай нэг охин, хоёр өндөр настаны хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байна.

Лид3. Францын ерөнхийлөгч Николя Саркозигийн хайр дурлалын асуудал сэтгүүлчдийн анхаарлын төвд байсан бол одоо түүний хуучин эхнэр Сесилиягийн тухай мэдэээл сониний эхний хуудсанд гарчээ.
Хатагтай Сесилия өөрийнх нь тухай ном бичсэн зохиолчыг шүүхэд өгсөн байна. Сесилиягийн хэлснээр зохиолч номонд оруулсан зарим баримтуудыг гажуудуулсан юм байна. Тухайлбал Сесилия хуучин нөхөр Николя Саркозиг хүүхдүүддээ ч халамжгүй гэж бичсэн нь Сесилияд огтхон ч таалагдаагүй байна. Харин номын зохиогч Сесилияг ингэж шүүхэд хандах болсонд нь гайхаж байгаагаа илэрхийлсэн байна.

ТОВЧ
Канадын иргэний агаарын тээврийн онгоц нислэгийн үеэр агаарын сөрөг урсгалд оорх үед зорчигчид бэртсэн байна. Үүний дараа агаарын хөлгийн экипажынхан яаралтай газардах зөвшөөрлийг нислэгийн газраас удирдөаж байгаа диспитчерээс хүссэн байна. Онгоцны зорчигчдоос гурван хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Суудлынхаа бэхэлгээг хий гэсэн анхааруулага өгсөн ч олон хүн энэ зааварчилгааг биелүүлж амжаагүй байна.

Калифоринигоос Нигер улсаар дамжин Бельгид ирсэн чанаргүй 3000 ширхэг лонх оргилуунм дарсыг устгалд оруулсан байна. Оргилуун дарсны гаалийн мэдүүлэгт эдгээр бүтээгдэхүүнийг Францын оргилуун дарс гэж бичсэн байжээ. Баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнийг устгахдаа самосвал ашиглажээ.

Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад “Оросын өвөл” нэртэй наадам нээлтээ хийх гэж байна. Оросын соёл урлагийн сурталчилах энэ наадмын гол гэнэтийн бэлэг нь асар том хэмжээтэй матрешка хүүхэлдэй болжээ. Наадамд зориулан тусгайлан мөсөөр урласан дүрс байсан ч Лондонд цаг агаар дулаан байгаа тул хайж эхэлжээ. Оросын фото модель Наталья, хөлбөмбөгчин Алексей Смертин нар гэрэл зурагчдын анхаарлын төвд байна.

Оросын алс дорнодын бүс нутагт цасан шуурга болж байна. Хот суурин газар 20 оос 40 см зузаан цасан бүрхүүл тогтоод байгаа юм Цаг агаарын таагүй байдлаа болж улмаас үзэгдэх муудаж орон нутгийн нислэг хойшлогдсрн байна.

Лид4. АНУ Ираны засгийн газарт эсэргүүцлийн нот бичиг илгээсэн байна.
Энэ долоо хоногт Персийн буланд явж байсан америкийн усан онгоцыг Ираны эргийн хамгаалагчид устгана гэж сүрдүүлсэн юм.АНУ ын төрийн департаментын илгээсэн энэ эсэргүүцлийн нот бичигт Ираны эргийн хамгаалагчдын энэ үйлдэл нь өдөөн хатгалага гэж онцлон тэмдэглэсэн байна. Өнгөрсөн мягмар гаригт Пентагон америкийн усан онгоцтой холбоотой хэргийн дүрс бичлэгийг үзүүлсэн бол ираны тал ч саяхан бас төв телевизээрээ үзүүлсэн юм.

Лид 5. АНУ ын холбооны мөрдөх товчоо иргэдийнхээ утасны яриаг чагнадаг юм. Тэгвэл Холбооны мөрдөх товчоо телефон утасны компанид энэ үйлчилгээнийхээс төлбөрийг төлөөгүй байна.
Үүний улсаас телефон утасны үйлчилгээ эрхэлдэг нэгэн Холбооны мөрдөх товчооны энэ үйлчилгээний эрхийг хаажээ. АНУ-ын холбооны мөрдөх товчоо алан хядах ажиллагаанаас урьдчилан сэргийлэхийн тулд утасны яриаг сонсдог юм.

Лид6. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббастай уулзалт хийжээ.
Тэр Иерусалем хотод байхдаа Изриалийн талд хандан Палестины нутаг дэвсгэрийг түрэмгийлэхээс зогсоохыг шаарджээ.Тэр 1967 оны үеийн Изриаль Палестины хилийн зурвасыг мөрдлөгө болгохыг Изриаль улсаас хүссэн байна. Изриалийн тусгаар тогтнолыг хүлээн зөшөөрөхийг Арабын орнуудад уриалж байгаа бол Палестины оршин тогтнолыг Израиль улс хүлээн зөюшөөрөх нь бүс нутгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх юм.
Эр. Палестин. Изриалийн хооронд энэ оны сүүл гэхэд энхийн гэрээ байгуулагдпах болно гэж би найдаж байна.
Жорж Буш Ойрхи Дорнодод анх удаа айлчлал хийж байгаа нь энэ юм. Жорж Буш өөрийн бүрэн эрхийн хугацагаа дуусахаас өмнө амжиж ойрхи дорнодын бүс нутагт амар амгалан байдлыг тогтоохыг хүсэж байгаа нь энэ юм.

Лид7. Японы нэгэн сүмд жил бүр өвөрмөц гүйлтийн тэмцээн зохиогддог байна.
Тэмцээнд түрүүлсэн хүн энэ жилдээ аз хийморьтой явдаг гэдэгт япончууд итгэдэг. Энэ жилийн уралдаанд Токио хотын 20 настай овуитан залуу түрүүлжээ. Ялагч шаргал өнгийн кимоно, мөн нэг торх цагаан будааны архиар шагнуулжээ.

Лид8. Шинэ жилийн баяр дуусаад удаагүй байна. Шинэ жилийн баярын гол бэлгэ тэмдэг болсон амьд гацуур модыг дараа нь хогын саванд хийх нь ердийн үзэгдэл байъдаг. Тэгвэл Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад шинэ жилийн дараа гацуур модыг хүлээн авах цэг нээгджээ.

Эр. Гацуур модоо дахин боловсруулах үйлдвэрт өгөхийг уриалсан хуудас цаас ирсэн. Би интернэтээс манай гэртэй хамгийн ойрхон байгаа гацуур сод хүлээн авахыг цэгийн олоод энд ирлээ.
Өглөөний 8 цагаас оройн 20 цаг хүртэл гацуур модыг хүлээн авч байгаа юм байна.
Эр. Надад энэ санаачлага маш их таалагдаж байна. Энэ гацуур мод манай гэрт бараг нэг сар байсан юм. Гацуурыг дахин боловсруулж хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах үйлсэд хувь нэмэри оруулж байгаа юм.

Лондон хотод худалдаалагдсан нэг сая гаруй гацуур модноос зөвхөн 250 мянга нь л дахин бодловсруулах цэгт гацуураа авчирдэг байна. Ажилчид өдөр бүр 6 тонн гацуурыг мод дахин боловсруулах газар аваачдаг байна. Өнгшөрсөн оны 12 сарын 7 нд Лондон хотын төвд байрлуулсан гацуур модыг үзэгч та харуж байна. Энэ модыг Норвегчууд Лондон хотын захиргаанд бэлэглэсэн юм.Тэгвэл одоо энэ сүлд модыг ч бас мод дахин боловсруулах газар руу зөөж байна. Их Британи даяар гацуур модыг 1 сарын 19 хүртэл хүлээн авах юм байна.
Энэ өдөр
1879 оны энэ өдөр Английн цэргүүд Өмнөд Африк руу дайрч англи зулусын дайн дэгдсэн байна.

1922 оны энэ өдөр чирхийн шижин өвчний эсрэг инсулин хэрэглэж эхэлсэн байна.

1934 оны энэ өдөр Канадын ерөнхий сайд Жан Кретьен мэндэлжээ.

1966 онд Зөвлөлтөд сансрын нисэгчдийг бэлтгэх төв байгуулагджээ.
Одоогоос 45 жилийн өмнө буюу 1963 оны энэ өдөр 45 лет назад
Лос-Анжелес хотод анхны дискотек нээгджээ.

Үдэш
Лид9. Дэлхийн хамгийн өндөр оргил Эверестэд авиралт хийж байсман анхны хүн Сэр Эдмунд Хиллари 88 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.
Тэр 1953 оны 5 сарын 29-нд 88560 метрийн өндөрт гарч байсан юм. Үүний дараа тэр өөрийн бүхэл ухамсарт амьдралаа Гималайн уулсын бэлд аж төрдөг Балбын иргэдийн амьдрал ахуйг сайжруулах үйлсэд зориулсан юм. Түүний гавъяа зүтгэлийг үнэлж Балба улс түүнийг 2003 онд өөрийн орны хүндэт иргэн гэдэг шагналаа олгожээ. Өнгөрсөн оны 4 сараас хойш уулын спортын тамирчны эрүүл мэнд дордож эхэлсэн юм байна. Тэр 1919 оны 6 сарын 19эд Шинэ Зеландын Окленд хотод мэндэлжээ. Дэлхийн 2-р дайн үед байлдааны онгоцны нисэгч байжээ. Дараа нь дэлхийн 2-р дайн дараа уулы спотртоор хичээллэж эхэлжээ. 1980-аад оны үеэр тэр Шинэ Зеландаас БНЭУ-д суух элчин сайдаар ажиллаж байжээ.

Лид10. АНУ ын сансрын уудмыг шинжлэн судлах төвийн мэргэжилтнүүд Атлантис сансрын хөлгийг хөөргөх хугацааг 2 сарын 7 хүртэл хойшлуулсан байна.
Атлантис сансрын хөлөгт техникийн саатал гарч байгаагийн улмаас ийнхүү нислэгийн хугацаа нь хойшлогдож байгаа юм. Атлантис хөлгийн 12 сарынэ 6-нд хөөргөх гэж байсан билээ. 2 сарын 7-нд ОХУ Прогресс пуужингийн хөөргөх гэж байгаа юм. Олон улсын сансрын станц нэгэн зэрэг 2 хөлгийг хүлээн авах боломжгүй юм. Иймээс америкчууд Атлантис хөлгийнхөө нислэгийн хугацааг дахин хойшлуулж болзошгүй юм. Атланитмс сансрын хөлөг нь 7 гишүүнтэй бөгөөд Герман, Франц, АНУ ын сансрын нисэгчид байгаа юм. Төлөвлөгөөний дагуу Атлантис хөлөг 11 хоног сансарт аялах юм.

Лид11. ОХУ өнөөдрөөс эхлэн тамхичидтай ширүүн тэмцэл хийж эхэлсэн байна.
ОХУ ын засгийн газар Дэлхийн эрүүл мэндийн байгуулагаас баталсан тамхитай тэмцэл олон улсын конвенцид нэгдэн оржээ. Парламентад олонхи болсон Нэгдсэн ОРос намын дарга ч үүнтэй холбогдуулан холбогдох хууль эрх зүйн баримтуудыг боловсронгуй болгоно гэж амалсан байна. Тамхиний эсрэг хийж байгаа тэмцэлмийн хүрээнд янжуур тамхийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр, мөн гудамжинд зарлалын самбар дээр сурталчилахыг хориглосон байна. Бас олон нийтийн газар, албан тасалгаанд тамхи татахыг хоригложээ. Энэ шийдвэрийг ОХУ ын засгийн газрын ордонд ч хэрэгжүүлэх юм байна. Тамхи татдаг сайд нарт зориулан агааржуулалттай тасалгаа ч бэлтгэжээ. ОХУ-д жилд 400 мйянган хүн шинээр тамхинд ордог байна. Тамхи татдаг хүмүүсийн тоогоор дэлхийд 1-р байранд Хятад, 2-рт АНУ, 3-р ОХУ ын нэр бичигджээ. Өнөөдөр ОХУ ын нийт эрчүүдийн 70 хувь нь, эмэгтэйчёүүдийн 30 хувь нь, мөн 15-19 насны өсвөр үеийн 3 сая хүн тамхи идэвхитэй татдпаг байна. Тамхинаас болж жилд 300 мянган хүн ОХУ-д нас бардаг байна.

Лид12. Энэтхэгийн Тата машины үйлдвэр Нано гэдэг нэртэй дэлхийн хамгийн хямд үнэтэй машин үйлдвэрлэсэнээ албан ёсоор зарлажээ.
Энэтхэгийн үндэсний авто заводын машин 100 мянган рупи буюу ойролцоогоор 2500 долларын үнэтэй юм байна. Шинэ машин 624 куб сантиметр эзэлхүүнтэй 33 морины хүчтэй юм байна. Машин цагт 96 км хурдлах хүчин чадалтай. 100 кмт- 5 литр шатахуун хэрэглэдэг байна. Машин ЕВРО-4 гэдэг стандартад нийцжээ. Цаашид Тата үйлдвэр дизель хөдөлгүүртэй машин үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. 2011 оны хүртэл энэтхэгийн дотоодын эрэлтийг хангах зорилгоор дотооддоо худалдаж дараа нь хилийн чанадад борлуулах юм байна. 3 метрийн урт, 1 метр 50 см –ын өндөртэй энэ машин 5 хүний суудалтай. Нэг дутагтал нь аюулгүй байдлыг хангах дэргүй юм байна.
Лид13. Алтан бөмбөрцөг кино наадмын шагнал гардуулах ёслол энэ жил зохиолчдын ажил хаялтаас болж хойшдогдсон нь АНУ ын Лос Анжелос хотыг алдагдалд оруулжээ.
Алтан бөмбөрцөг наадмын шагнал гардуулах ёслолоос Лос Анжелос хотын захиргаа их хэмжээний ашиг орлого олдог байна. Зохиолчдын ажил хаялтыг дэмжсэн жүжигчид Алтан бөмбөрцөг наадмын шагнал гардуулах ёслолд оролцохгүй гэж бөөнөөрөө мэдэгдсэн билээ. Тансаг ёслолын ажиллагааны оронд энэ жилийн шилдэг кино жүжигчдийн нэрсийг жирийн нэгэн хэвлэлийн бага хуралын үеэр зарлах болсон юм.

No comments: