2008-05-03

тойм

Лид1. Энэ долоо хоногийн эхээр манай урд хөрш БНХАУ –ын Шаньдун мужын нутаг дэвсгэрт зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдсөн байна. Энэ ослын үеэр 70 хүн амь насаа алдаж 400 гаруй хүн шархаджээ.

2008-04-29 мэдээ 1 Мягмар гараг

Лид2. Олимпийн бамбар буухиа аялалаа энэ долоо хоногт үргэлжлүүллээ. Олимпийн бамбар БНСУ, БНАСАУ, БНСВУ-ын хотуудаар аяласан юм. Олимпийн наадам эхлэхээс 100 өдрийн өмнө Бээжин хотын Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа бүх нийтийн гүйлт болж, орой нь урлагийн ододын оролцсон тоглолт болж өнгөрлөө. Баасан гаригаас эхлэн Олимпийн бамбар БНХАУ –ын хот суурин газруудаар буухилан явж байна. Бамбар хятадын засаг захиргааны онцгой бүс Хонконг хотод хүрэлцэн иржээ.

2008-05-02 мэдээ 9

Лид3. Энэ долоо ОХУ, Гүржийн харилцаа хурцадлаа. Орос улс Гүржтэй дайтахыг хүсээгүй , гэхдээ ард иргэдээ хамгаалахад бэлэн байгаа гэдгээ ОХУ ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэн. Энэ нь шнэн хэрэгтээ Орос Гүржийн хооронд зэвсэгт мөргөлдөөн гарч болзошгүй юм гэсэн хардалага төрүүлж байна.

2008-04-30 мэдээ 1.

Лид4. Саддам Хусейны үед Иракийн улс төрд хамгийн нөлөө бүхий өндөр албан тушаал хашиж байсан Тарик Азизийг шүүх ажиллагаа энэ долоо хоногт Багдад хотод эхэлсэн байна .

2008-04-30 Мэдээ 4.

Лид5. Нэг баррель нефть 2ОО доллар хүрнэ гэж ОПЕК ийн ерөнхийлөгч урьдчилан сануулсан байна . Евротой харьцуулах долларын ханш нэг хувиар унахад л нефть 4 доллараар нэмэгддэг юм байна.

2008-04-30 мэдээ 8.

Лид6. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш хагжиж байгаа орнуудад хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүлэхэд зориулж 770 сая доллар төсөвөөс гаргаж өгөхийг хууль тогтоох байгуулага “Конгресс”-оос хүссэн байна.

2008-05-02 мэдээ 1

Лид7. Оросын холбооны улсын архелогчид одоогоос нэг жилийн өмнө Екатеринбург хотоос холгүй хоёр хүүхдийн цогцосны үлдэгдэлийг олж байсан юм. Оросын хамгийн сүүлчийн эзэн хаан 2-р Николайн хүүхдүүдийн шарил мөн болохыг тогтоолоо гэж Свердловск мужийн амбан захирагч Эдуард Россель хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.

2008-05-01 Мэдээ 4

Лид8. Мадоннагийн шинэ цомгийн нээлт Лондонд боллоо. Мөсөн чихэр гэдэг хөнгөмсөг нэртэй энэ цомогт 12 бүжгийн дуу оржээ.

2008-04-29 мэдээ 11

Лид9. Хүүхэд залуусын сонирхолыг их татдаг GTA тоглоомын 4 дэхь хувилбар нь худалдаанд гарсан байна. Энэ тоглоом эрэлт ихтэй байна.

2008-04-29 мэдээ 4

No comments: