2008-05-02

Дэлхийн мэдээ 2008-05-02 Баасан гараг

Лид1. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш хагжиж байгаа орнуудад хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүлэхэд зориулж 770 сая доллар төсөвөөс гаргаж өгөхийг хууль тогтоох байгуулага “Конгресс”-оос хүссэн байна.
Дэлхийн эдийн засгийн тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлдэг газрын тосны үнэ нэмэгдэж байгаа нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлж байгаа юм. Үнийн өсөлтөөс болж олон тэрбум хүний амжиргааны түвшин буурчээ. Энэ нь эцэстээ дэлхийн олон оронд бослого хөдөлгөөн гарах шалтгаан блсон юм.
Эр. Хүнсний үнийн өсөлттэй холбоотой хүндрэлийг даван туулахын тулд хөгжиж байгаа орнуудад зориулан 770 сая доллар зарцуулахыг би Конгресоос хүсэж байна. Америкчууд бол өгөөмөр, бусдын бэрхшээлийг ойлгодог хүмүүс гэдэгт би итгэдэг.
Жорж Буш үүнээс өмнө дэлхийн хүнсний хөтөлбөрт зориулж тодорхой хэмжээний мөнгө зарцуулахыг санал болгож байсан юм. Ийнхүү нийтдээ АНУ дэлхийн хүнсний хөтөлбөрт 1 тэрбум доллар төсөвөөсөө гаргаж өгөх болж байна. АНУ ын ерөнхийлөгчийн гаргасан хүсэлтийг биелүүлэх боломжтой эсэхийг хэлэлцэхээр пүрэв гаригт Конгресс тусгай хуралдаан хийсэн байна. Мөнгөний ихэнхи хэсгийг ядуу орнуудын хүн амын амжиргааны түвшинг сайжруулах, хөдөөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд зарцуулах юм байна.

Лид2. Өөрийн охиноо байшингийнхаа хонгилд 24 жил хорьж цагдан хүчирхийлж, хүүхэдтэй болгосон Австрийн иргэн Йозеф Фритцльд өөр хамсаатан байж магадгүй байна. Энэ тухай Йофеф Фритцлийн хөрш Альфред Дубановский ярьсан байна.
Фритцль сүүлийн 24 жилийн турш охиноо хорьж цагдан, хүчирхийлж байснаа цагдаа нарт хүлээн зөвшөөрөөд байгаа билээ. Фритцель охиныхоо төрүүлсэн гурван хүүхдийг өөрөө үрчилж авсан болж үлдсэн гурван хүүхэд нь хэзээ ч байшингийн хонгиолоос гарч нарны гэрэл үзээгүй юм байна.
Фритцель төрсөн охиноо хорьж, хүчиндэж байсныг эхнэр Розмари нь огт мэдээгүй гэж цагдаа нарт хэлжээ. Фритцлийн хөрш Дубанксний Би Би Си телевизд ярилцлага өгөхдөө
Эр. Миний өрөө нэг давхарт байдаг. Хонгилоос ямар нэгэн чимээ гарч байгааг би үе үе сонсож энэ тухай Фритцльд хэлэхэд тэр энэ бол байгалийн хий хоолойноос гарч байгаа чимээ гэж надад тайлбарладаг байсан. Гэхдээ би хэзээ ч хонгиол руу орж байгаагүй. Фритцль өглөө бүр 9 цагт хонгил руу хүнсний бүтээгдэхүүн аваад орж байхыг би анзаарсан.
Түүнээс гадна байшингийн хогиол руу сантехникч бас ордог байсан гэж Альфред Дубанксийн ярьж байна. Сэтгэцийн өөрчлөлттэй аавынхаа золиос нь болсон Элизабет өөрийн хүүхдүүийн хамт одоо эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. Элизбетийн том ууган охин Керстины биеийн байдал маш муу байгаа гэнэ.Харин Йозеф Фритцль цагдаагийн газар хоригдож байна. Хэрвээ хонгилд ямар нэгэн зүйл болох юм бол би хорт хийгээр та нарыг хордуулж ална гэж заналхийлдэг байжээ. Йозеф Фритцель инэженер мэргэжилтэй тул онолын хувьд ийм төхөөрөмж хийж чадах юм байна. Одоогоос нэг жилийн өмнө барьцаанд байсан Наташа Кампусын хэлснээр бол Элизабет болон түүний хүүхдүүдийн хувьд урт удаан хугацаагаар амарч тайван байх хэрэгтэй гэнэ. Цаг хугацаа сэтгэлийн шархыг эмчилдэг гэж тэр Би Би Си д ярьжээ.

Лид3. Латин Америкийн Боливи улсын ерөнхийлөгч Эва Моралес улсынхаа газрын тосны гурван үйлдвэр, харилцаа холбооны нэг компанийг төрийн өмч болгон авч байгаагаа таван сарын нэгэний өдөрт болсон цуглаан дээр мэдэгджээ.
5 сарын нэгнээс эхлэн Боливоос газрын тос олборлодог Британий хөрөнгө оруулалтай Чако, Францын хөрөнгө оруулалттай CLHB, Transredes гэдэг гурван компани улсын мэдэлд ирж байна. Түүнээс гадна холбоо харилцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Euro Telecom International корпорацийн харъяа ENTEL компанийг төрийн өмч болгох тухай зарлигч гарын үсэг зуржээ.
Эр. Өнөөдрөөс эхлэн манай орны байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хяналтад байх болно.
Гэж Боливийн төрийн тэргүүн хэлжээ. 2007 оны таван сарын нэгэнд Эво Марлаес байгалийн хий, газрын тосны үйлвдэрийг хяналтандаа авна гэж сануулж байсан юм. Байгалийн орд газар эзэмшдэг компаниудыг улсын үйлдвэрийн газар болгожсноор тэнд ажилладаг хүмүүс орон тооны цомхотголд орно гэж түгших хэрэггүй гэж Эво Маралес тайвшруулжээ.

Лид4. Ойрхи Дорнодын хямралыг шийдвэрлэх, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт хэлэлцээр болох гэж байна.
Энэ удаагийн олон улсын хэмжээний уулзалтаар 2007 оны 11 сарын 27 нд АНУ ын Аннаполис хотод болсон Ойрхи Дорнодын хямралыг зохицуулах гурван талт уулзалтаас гарсан шийдвэрийн хэрэгжилтэд үнэлэлт өгөх гэж байгаа юм. Уулзалтад ОХУ, БНХАУ, АНУ, Их Британи, Франц, Германы гадаад хэргийн сайд нар оролцох болно.

Лид5. Өчигдөр Египет улсад жуулчид тээвэрлэж явсан автобус осолдсон байна. Энэ зам тээврийн осолд ОХУ ын 6 иргэн амь насаа алдсан тухай Каир дахь ОХУ ын консул мэдээлжээ.
Автобус Шарм Эль Шейх амралтын газраас нийслэл Каир хотыг зорин нарийнхан замаар эргэлт хийх гэж байгаад онхолдожээ. Улмаар автобус шатаж эхэлсэн байна. Амь насаа алдсан хүмүүсийн цогцос нь шатаж түлэгдсэн тул хэн болохыг нь тогтоохын тулд ДНК ийн шинжилгээ хийх хэрэгтэй юм байна. Автобус шатах үед зорчигчдын бичиг баримт нь бас шатаж үгүй болжээ. Жуулчины автобус осолдох үед нийтдээ 9 хүн амь насаа алдсан байна. Жуулчины компаний мэдээлснээр автобусанд Канад, Укриан, Итали, Их Британи, Оросын иргэд байжээ.

Лид6. Иракын Бакуба хотоос 30 км ын алсанд байдаг Балад Руз гэдэг суууринд хуримын ёслол болж байх үеэр дэлбэрэлт болж 31 хүн амь насаа алдаж, 60 хүн шархадсан байна.
Хуримын үеэр дэлбэрэлт үйлдсэн алан хядагчид хоёр удаа дарааллан дэлбэрэлт хийсэн байна. Эхний удаа амиа золислогч өөрийгөө дэлбэлжээ. Дэлбэлт болсонм газраас дүрвэн гүйлдэж байсан хүмүүсийн дунд хоёср дахь амиа золиослогч тэхрэх бөмбөгийг ажиллагаанд оруулжээ. Энэ дэлбэрэлтмийн хариуцлагийг одоогоор хэн ч өөртөө хүлээгээгүй байна. Өчигдөр Багдад хотын төвд тэсрэх төхөөрөмжтэй машин дэлбэрч, америкийн цэргийн эргүүлүүд алан хядах ажиллагааны золиос болжээ.

Лид7. АНУ ын нисэх хүчнийхэн Африкийн Сомали улсын нутагт алан хядагчдыг устгах зорилгоор агаараас цохилт өгчээ. Америкийн цэргшийн командлал энэ тусгай ажиллагаа амжилттай болсон гэж мэдээлсэн байна.
Пүрэв гаригт агаараас цохилт өгөх үед Сомали улсын Дусамареб хотод нэг байшин бүрэн нурсан байна. Эх сурвалжуулдын мэдээлж байгаагаар энэ байшинд лалын алан хядах бүлэглэлийн тэргүүн Аден Хаши Айро амьдардаг байжээ. Сомалигийн Аль Шабаб бүлэглэл өөртийн тэргүүнээ амь үрэгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Агаараас цохиоллт өгөх үеэр нийтдээ 10 хүн амиа алдаж 30 гаруй хүн шархаджээ. Хэлмэгдсэн хүмүүсийн дотор хүүхэд эмэгтэйчүүд ч байгаа гэж алан хядах байгуулагынхан орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд уламжилжээ. Аль Шабаб бүлэглэл нь Аль Кайда бүлэглэлтэй нягт холбоотой ажилладаг. Иймээс өчигдөр бож өнгөрсөн цэргийн ажиллагааг Аль Кайдагийн эсрэг чиглэгдсэн гэж үзүэж болно гэж АНУ ын батлан хамгаалах яамны мэргэжилтэн тайлбарлаж байна. Сомалигийн Аль Шабаб бүлэглэл нь 2006 онд байгуулагдж Сомалигийн газар нутгийн ихэнхи хэсэгт хяналтаа тогтоосон байна. Энэ бүлэглэл засгийн газрийн эсрэг янз бүрийн үйл ажиллагаа явуулсаар өдий хүрсэн юм.

Лид8. Кубын шинэ удирдагч Рауль Кастро Майн нэгний баярын өдрийн парадыг анх удаа удирдан явуулжээ. Гаван хотод болсон баярын жагсаалд ойролцоогоор нэг сая гаруй хүн оролцжээ.

Рауль Кастро Гавана хотын төв талбайд зассан индэр дээр генералын хувцастай гарч иржээ. Түүний араас Кубын коммунист намын өндөр албан тушаалтууд гарч зогссон байна. Бүтэн нэг сая 30 минут үргэлжилсэн баярын жагсаалд оролцсон хүмүүстэй Рауль Кастро мэндчилжээ. Рауль Кастро үг хэлнэ гэж олон хүн найдаж байсан ч тэр энэ удаа ард түмэндээ хандан үг хэлээгүй байна. Харин түүний оронд Кубын үйлдвэрчний эвлэлийн ерөнхий нарийн бичгийн дарга Сальвадор Вальдс таван минут орчим үг хэлж баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Тэр Фидель Кастрогийн доторхойлсон хөгжлийн замаар Рауль Кастрогийн явуулж байгаа шинэчлэлийг дэмжин ажиллахыг Кубын иргэдэд уриалжээ. Рауль Кастро 2 сард төрийн эрх мэдлийг авсаны дараа эдийн засагтаа эрс шинэчлэлт хийж эхэлсэн юм.

Лид9. Олимпийн бамбар БНХАУ –ын хот суурин газруудаар буухилан явж байна. Өнөөдөр олимпийн бамбар хятадын засаг захиргааны онцгой бүс Хонконг хотод хүрэлцэн иржээ.
Хонконгод олимпийн бамбарыг аялуулах үеэр эмх замбараагүй байдал гаргахгүй байх арга хэмжээг хотын удирдлагууд авчээ. Хятадын эсрэг жагсаал хийх гэж байсан хэд хэдэн хүнийг Хонконг руу нэвтрэх зөвшөөрөл олгоогүй байна. Хятад улсын Дарфурт явуулж байгаа бодлогийг эсэргүүцдэг хятадын жүжигчин Мие Фэрроу өөрийн хэсэг дэмжигчидийн хамт Хонконгод ирсэн байна. Харин түүнтэй үзлэ санаа нэгтэй хүмүүсийг Хонконгийн нисэх онгоцны буудлаас буцаажээ. Түүнээс гадна Түвдийн эрх чөлөө хөдөлгөөний гишүүн 3 оюутан Хонкогт ирсэн ч хот руу нэвтрэх зөвшөөрөл авч чадалгүй буцжээ. Хонконг нь 1997 онд БНХАУ-ын мэдэлд ирсэн, өөртөө засах эрхтэй засаг захиргааны нэгж юм. Олимпийн бамбар Хонконгод буухиалах үеэр хүмүүсийг улаан өнгийн хувцас өмсөхийг уриалсан байна. Хонконгийн дараа олимпийн бамбар хятадын 100 гаруй томоохон хотуудаар аялах болно.

Лид10. БНХАУ-д тэнгисийн дээр баригдсан уртаараа 3-р орох гүүрний нээлтийн ёслол болжээ. Энэ гүүр эх газраас 36 км үргэлжилж тэнгист хүрдэг байна.
Гүүрний ёслролын ажиллагаа даруухан болж өнгөрсөн байна. Хятадын барилгийн салбарын нэг амжилт болсон энэ гүүрний нээлтийг хятадын төв телевиз үзүүлсэн байна. Гэхдээ гүүрний нээлтийн ёслолд хятадын төр засгийн өндөрлөгүүд оролцоогүй юм. Гүүрийг 2003 оноос барьж эхэлжээ. Гүүрийг олимпийн наадам эхлэхээс өмнө амжиж ашиглалтад оруулах төлөвлөгөөг барилгачтид өмнөө тавьжээ. Одоо хятадын хотуудаар аялаж байгаа олимпийн бамбарын буухиа гүйлт ч бас энэ гүүрээр явж өнгөрнө. Дэлхийн хамгийн томд, ур гүүрийг барихад хятадын засгийн газар 1 тэрбум 700 сая долларо зарцуулсан байна. Энэ гүүр нь хоёр урсгалтай. Урсгал бүр нь 6 эгнээгээр машин зорчих боломжтой. Нисэдэг тэрэг буух талбайтай. Гэрэлтүүлэг сайтай юм байна. Тэнгисийн дээр тавигдсан урт гүүрний тоонд
Хятадын Шанхай Нинбаог холбосон энэ гүүр багтаж байна. Харин манай дэлхийн хамгийн урт гүүр АНУ ын Луизана мужид байдаг. Энэ хос гүүр нь 38,5 км урт, нууран дээр баригджээ. Уртынхаа хэмжээгээр 2-р орох гүүр мөн л Луизана мужид бий. Энэ гүүр 37 км урт юм. Урт гүүр барих уралдаанд Арабын орнууд ч бас оролцож байна. Катар Бахрейныг холбосон 45 км урт гүүрний шав тавих ёслол болоод удаагүй байгаа. Энэ гүүрийг Катар, Бахрены талууд найрамдын гүүр гэж нэрлэжээ. ОХУ- ч бас дэлхийнд томоохонд тооцогдох гүүр барьж байна. Волга голын дээгүүр 30 км урт гүүр баригдаж байгаа. Одоогоор ОХУ ын хамгийн урт гүүр нь 12 км 760 метр урт.

Лид11. АНУ ын дуудлага худалдааны Бонэмс төвд одоогоос найман жилийн өмнө хятадын нутагаас олдож байсан солирыг үнэ хялцуулан зарах гэж байна.
Үзэгч таны харж байгаа энэ солирыг 2 сая доллароос эхлэн үнэ хаялцуулах байсан ч авах хүсэлтээ хэнч гаргаагүй байна. Иймээс эзэн нь үүнийг зарж чадсангүй. ХЯтадын нутагт 2000 онд унасан энэ солирын ихэнхи хэсгийг металл эзүлэж байгаа ч дотор нь оливин гэдэг нэртэй маш ховор болор агуулагдаж байна. Оливин гэдэг болор нь манай гаригийн цөмийг бүрдүүлдэг бодис. Иймээс олборлож авах ямар ч боломжгүй юм байна.
Эр. Энэ солирын дотор агуулагдаж байгаа оливин гэдэг болор нь маш сайн чанарын. Ийм солир өмнө нь дэлхийд унаж байгаагүй.
Эрэдмтэд солирыг судлаад 4500 тэрбум жилийн настай гэж тооцоолжээ. Өөрөөр хэлбэл манай нарын аймагтай насаар эн чацуу гэсэн үг юм. Үүнээс өмнө солирыг жиуиглэж зардаг байжээ. Нэг грамм нь 40 доллар хүрдэг байна. Энэ нь алтнаас ч үнэтэй гэсэн үг юм. Одоо солирын үлдсэн хэсгийг эзэн нь бүхэлээр нь зарах сонирхолтой байгаа гэнэ.
Эр. Би энэ солирын үлдэгдэл нь энэ хэвээрээ хэн нэгэний цуглуулгад ороосой гэж хүсэж байна. Хэсэглэн зарах м бол бид хойч үедээ юу ч үлдээхгүй нь.
Энэ солирын өнгө үзэмж нь олон хүний сэтгэлийг татаж байгаа ч худалдан авах хүн олдсонгүй. Харин 130 жилийн тэртээ амьдарч байсан чулужсан яст мэлхийг анхны үнээс нь хоёр дахин их мөнгөөр нэрээ хэлэхээс татгалзсан нэг хүн худалдан авсан байна.

Лид12. Тайм сэтгүүл 2008 оны байдлаар дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 жагсаалтыг гаргасан байна. Энэ жагсаалтын нэгдүгээр байранд Буддын шашны тэргүүн, дээрхийн гэгээн Далай лам орсон байна.
Дэлхийн нөлөө бүхий удирдагчидаас Оросын төрийн тэргүүн Путин жагсаалтын 2 р байранд оржээ. Оросын ерөнхийлөгч Путины тухай нийтлэлийг АНУ ын төрийн нарийн бичгийн дарга асан хатагтай Мадлен Олбрайт бичсэн байна. Путин бол эх оронч, хөдөлмөрч, байр суриа хатуу хадгалж чаддаг хүн гэж хатагтай Мадлен Олбрайт тодорхойлжээ. Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Барак Обама, Хиллари Клинтон, Джон Маккейн, Цагаан ордоны өнөөгийн эзэн Жорж Буш, БНХАУ ын ерөнхийлөгч Ху Жин Тао, Их Британий ерөнхий сайд асан Тони Блэр, Apple компанийг үүсгэн байгуулсан Стив Жобс, америкийн телевизийн шоу нэвтрүүлгийн хөтлөгч Опра Уинфри, жүжигчин Анджелина Джоли, Брэд Питт, Джордж Клуни нарын нэрс багтсан байна. Тайм сэтгүүл дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг тав дахь жилдээ гаргаж байна.

No comments: