2008-05-01

Дэлхийн мэдээ 2008-04-30 Лхагва гараг

Лид1. Орос улс Гүржтэй дайтахыг хүсээгүй , гэхдээ ард иргэдээ хамгаалахад бэлэн байгаа гэдгээ ОХУ ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэн байна “ Бид Гүржтэй хэвийн харилцаатай байхыг хүсч байна. Гэхдээ гүржийн тал хүч хэрэглэж эхлэх юм бол бид ч гэсэн ард иргэдээ хамгаалахын тулд хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй “ гэж мөн хэлжээ.
Люксембург хотод болсон хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ Сергей Лавров “ оросын энхийг сахиулагчдын тоо нэмэгдэж байгаа ч гэсэн олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд байх болно гэсэн байна . нөхцөл байдал хурцдаж байгаатай холбоотойгоор гүрж абхазын мөргөлдөөний бүсэд гаргасан 15 ажиглалтын нэмэлт цэг ийн байгууллагын тухай үүнээс өмнө ОХУ ын атлан хамгаалахын сайд зарлаж байсан байна .
Европын холбоо энхийг сахиулагчдынхаа тоог нэмнэ гэсэн Москвагийн шийдвэрийг сөргөөр хүлээн авчээ. Евродын холбооны нэгдсэн гадаад бодлогын зохицуулагч Хавьер Солана Оросын сонгож авсан энэ арга хэмжээнүүдийг ухаалаг биш алхам гэж нэрлэжээ. Сүүлийн үед Абхазийн олон иргэн оросын паспаорттай болжээ. Өчигдөр Гүржийн ерөнхийлгч Михаил Саакашвили Абхаз болон Өмнөд Осетийн оршин суугчдад хандан телевизээр үг хэлэхдээ нэгдэхэд саад болж байгаа ямар нэгэн харийн хүчний тухай байнга дурдаж нэгдсэн нэг улс байгуулахыг уриалсан байна . Түүний үгээр бол тэрхүү харийн хүч хүлээн зөвшөөрөгдөөгүй орнуудын оршин суугчидтай хамтран шийдвэр гаргаад байгаа юм байна. Тэрээр цааш нь хэлэхдээ” Зөвхөн газар нутгаа нэгтгэх ч биш, олон зуун жилээр манай ард түмнүүдийг нэгтгэж ирсэн одоогоор түр зуур устган сүйтгэх харийн хүчний улмаас тасраад байаа тэрхүү харилцаагаа нэгтгэх явдал бол бидний гол зорилго юм” гэсэн байна . Абхазийн эсрэг дайнд бэлтдэж байна гэж үүнээс өмнө ОХУ ын Гадаад хэргийн яам Гүржийг бодитойгоор буруушаасан байжээ.

Лид2. Бараг 2О жилийн турш номлолы нь дагаж ирсэн номлогчийнхоо хийсэн мэдэгдэлд Барак Обама дургүйцэж байгаагаа илэрхийлсэн байна . Түүний хэлснээр номлогч Жеремайя Райтын хэлсэн үг түүний итгэл үнэмшилд харшилж байгаа гэнэ.
Хойд Калифорни мужийн Уинстон- Салем хотод үг хэлэхдээ номлогч Жеремайя Райтын хэлсэн үгнээс Барак Обама иш татсан байна. “ Ийм сэтгэл зовоосон мэдэгдэл цаашид хийхэд би түүнд саад болж чадахгүй . гэхдээ түүний хэлсэн үгийг аймшигтай гэж үзэж байгааг минь ойлгоосой гэж хүсч байна . Түүний хэлсэн үг миний юуны төлөө тэмцэж байгаа бүхэнд, миний итгэл үнэмшилд харшилж байна “ гэжээ. Хар арьстнуудын ялгаварлан гадуурхах болон 9р сарын 11 ний өдрийн өмнө АНУ ын хүлээх хариуцлагын талаар номлогч Жеремайя Райтын хэлсэн үгэнд Ардчилсан намаас АНУ ын ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Барак Обама дургүйцэж байгаагаа илэрхийлээд өөрийг нь , эхнэрийг нь мөн хоёр охиныг нь загалмайлсан Христийн нэгдсэн сүмийн номлогчтой харилцах түүний харилцаа салган бутаргах гэж байна гэж номлогч мэдэгдэл хийснээс хойш өөрчлөгдөөд байгаа гэдгээ мэдэгдсэн байна . Жеремайя Райт 2О гаруй жилйин турш Чикагогийн Тройца сүмд номлол үйлдэж байгаа бөгөөд Барак Обама бараг 2О жилийн турш энэ сүмд мөргөл үйлдэж ирсэн юм байна
Лид3.Английн Бристоль хотын 19 настай оршин суугч Эндрю Ибрагимыг алан хядах үйл ажиллагааны эсрэг британийн хууль шийтгэлийн хэд хэдэн зүйл ангиар буруугтгаж байгаа гэнэ.
4р сарын 17 нд түүнийг баривчлан авсны дараа амьдарч байсан сууцанд нь 3 удирдлагатай дэлбэрэлт хийжээ. Түүнийг дэлбэрэх бодис хадгалж, алан хядалт үйлдэхээр зэхэж байсан , мөн алан хядах үйл ажиллагаа явуулахад зориулагдсан эд зүйлс хадгалж байсан гэж өсвөр насны энэ хүүг буруутгаж байгаа юм байна . Түүний гэрээс дэлбэрэх бодис, гар хийцийн шахид бүс, дугуй хагалдаг төмөр бөмбөлөгүүд, хадаас, эрэг шураг, цахилгаан сүлжээнд хэрэглэдэг холбоо, зай, дамжуулах утас зэрэг зүйлс олжээ. Мөн компьютер болонм бусад зүйл дээрээс хууль сахиулах байгуууллынхны анхаарлыг татсан янз бүрийн баримтууд олсон тухайгаа орон нутгийн цагдаагийн газрыг орлогч дарга Жеки Робертс дурдсан байна. Эндрю Ибрагим Английн энэ дүүрэгт баривчлагдахаасаа 2 долоо хоногийн өмнө ирж исламн шашинд ороод удаагүй байжээ. Бристолийн мусульман шашны нэгэ бүлэглэлээс цагдаагийн газарт мэдэгдэл өгсний дараагаар түүнийг баривчилжээ.

Лид4. Саддам Хусейны үеийн Иракийн улс төрийн хамгийн нөлөө бүхий томоохон төлөөлөгчийн нэг болох Тарик Азизийг шүүх ажиллагаа өчигдөр Багдадад эхэлсэн байна .
Даанч хурал эхлээд хэдхэн минут болсны дараа нэг сараар хойшлогдсон байна . Учир нь Азизийн мөн адил хэргээр шүүгдэж байгаа нэгэн хэрэгтэн хүндээр өвдсөн гэнэ.

Гадаад хэргийн сайд асан , сүүлд нь засгийн газрын тэргүүний орлогч байсан Тарик Азизыг 1992 онд бизнес эрхлэгч 4О хүнийг цаазалсан хэргээр 6 хүний хамт яллаж байгаа юм . 199О- ээд оны эхээр Иракийн эсрэг олон улс хориг арга хэмжээ явуулсны дараагаар ховордоод байсан бүтээгдэхүүнээр мөнгө олсон гэж бизнесмэнүүдийг эрх баригчид яллажээ. Хусейны үед чухамхүү Тарик Азиз л олон улсын тавцанд дэглэм тогтоодог байсан байна . 199О онд Кувейт руу Иракийн цэрэг довтлон орсныг зөвтгөхийг оролдож байжээ. 2ООО оны эхээр Азиз нийтийн хамарсан зэр зэвсгийн эрэл хайгуул хийдэг олон улсын байцаагч нарын гэрээ хэлэлцээр дээр Багдадыг төлөөлсөн гол хүн байсан байна . 2ОО3 оны 4р сард тэрээр америкчуудад бууж өгснөөсөө хойш багдадын шоронд хоригдож байгаа гэнэ. Иракийн Гадаад Хэргийн Сайд байсан энэ хүний жинхэн нэр нь Михаил Юханна юм байна. Баасистуудын засгийн газарт тэр иракийн христийн шашны нэрт төлөөлөгч байжээ. Азиз өөрөө халдейн католик сүмийн сүсэгтэн гэнэ. Баривчлагдахаасаа яг хоёр сарын өмнө буюу 2ОО3 оны 2р сард Ватикан дахь Ромын пап лам 2р Иоанн Павелаас адис хүртэж байжээ. Уржигдар Тарик Азиз 72 нас хүрчээ. Шүүхийн шийдвэрээр буруутай гэж үзэх юм бол түүнийг дүүжилж алах юм байна

Лид.5. Цаг алдах хэрэггүй гэж Майкрософт корпорацын менежмент Яахоод уриалж байна . Харин Яахоо олонд алдартай интернет- компанийн маань үнэ өртгийг дутуу үнэлж байна гэж Майкрософтыг буруутгаж байна .
Бэлэн мөнгөөр компаний нь худалдаж авъя гэсэн компьютерийн агуу том корпорац болох Майкрософтын саналыг Яахоо үл тоосон хэвээр байна. 44,6 тэрбум доллар бүхий наймааны талаар Яахоо компани хариу өгөх хугацаа 4-р сарын 27 нд өнгөрчихөөд байгаа гэнэ. Олонд алдаршсан интернет компанийн үнэ өртгийг дутуу үнэлж байна гэж Яахоогийн менежмент үзэж байгаа юм байна. Одоо , нэг бол саналаа буцааж авах , нэг бол Яахоогийн хувьцаа нийлүүлэгчдийг өөрийн талд татахыг оролдох хоёр зам л Майкрософтын өмнө тулгараад байна . Хувьцаа эзэмшигчидтэй гэрээ хэлэлцээр хийх замаар Майкрософт өөрийн зорилгод хүрэхийг ямар ч гэсэн оролдож байна гэж туршин шинжээчид үзэж байгаа юм байна. Өнгөрсөн долоо хоногт Майкрософтын санхүүгийн захирал “ Яахоог бүхий л талаар хүндэтгэн үздэгийн үүднээс бидний хувьд хугацаа гэдэг маш чухал шүү “ гэж мэдэгдсэн байна. Яахоо компанийг худалдаж авснаар Майкрософт корпорац Гүүгл- тэй өрсөлдөх өрсөлдөөнд өөрийн байр суурийг бэхжүүлэх хүсэлтэй байгаа юм байна . 2ОО8 оны эхний 3 сард алдагдалд орсон тухайгаа Майкрософт өнгөрсөн 7 хоногт мэдээлжээ. Программ хангамжийн үйлдвэрлэлийн ашиг 11 хувь буюу 4, 39 тэрбум доллараар унажээ. Өнгөрсөн оны мөн үед компанийн ашиг 4,93 тэрбум доолар байсан байна .

Лид6. Гурийн томоохон усан цахилгаан станц дээр дэлбэрэлт болсноос болж Венесуэль улсын тал хувь нь цахилгаангүй нилээд олон цаг болсон байна гэж Си Эн ЭН телесуваг мэдээлсэн байна .
Усан цахилгаан станц дээр гарсан энэ дэлбэрэлтийн шалтгаан нь станцийн тоног төхөөрмжийн хэт ачаалал, тэдгээрт нөлөөлсн аагим халуун болсон байна. Дэлбэрэлтийн уршгаар Венесуэлийн хойд төв хэсгийн 16 мужид цахилгаан тасарчээ. Каракасын амбан захирагч Хуан Барретогийн хэлснээр мягмар гаригийн орон нутгийн цагаар 16 цагт гарсан ослын дараа тус хотод онцгой нөхцөл байдалд ажиллах төлөвлөгөө хэрэгжиж эхэлжээ. Нөөцийн генераторуудаас эмнэлгүүдийг цахилгаан тэжээлд залгаж, гал унтраах албаныхан гацсан өргүүр шатанд байгаа хүмүүсийг гарган авчээ. Үүнээс гадна цахилгааны тасалдлаас болж метро зогссон учир замын тээвэр ашиглах, эсвэл явган явахаас өөр аргагүй болсон байна . Венесуэлийн эрчим хүчний яамны сайды Иполито Искьердогийн мэдэгдсэнээр орон нутгийн цагаар 19”ОО гэхэд зарим нэг газар цахилгаан өгч эхэлсэн бөгөөд 22:ОО гэхэд цахилгаан хангалт бүрэн сэргээгдэнэ гэж хэлсэн байна . ОХУ ын Саяно Шушенскийн усан цахилгаан станцаас 2 дахин их хүчин чадалтай Гурийн усан цахилгаан станц нь дэлхийд 2рт ордог ба улсдаа хэрэгдэдэг цахилгааны 5ны дөрөвийг боловсруулан гаргадаг м байна .

Лид7. Олон улсын зэр зэвсгийг Зимбабвед нийлүүлэхийг Европын Холбоо хориглосон байна гэж ЭЙ ПИ ЭФ агентлаг мэдээлжээ.
Мягмар гаригт Люксембургт болсон Европын Холбооны улсуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтан дээр Олон улсын зэр зэвсгийг Зимбабвед нийлүүлэхийг хориглохыг уриалсан байна . Энэ санаачилгыг Их Британи гаргажээ. Роберт Мугабегийн дэглэмийнхэнд зэр зэвсэг дагалдах төхөөрөмж нийлүүлэхийг хориглосон хоригт гадаад улс төрийн байгууллагын 27 удирдагч гарын үсэг зурж энэ үлгэр жишээгээр ажиллахыг бусад улм оронд уриалсан байна .
3р сарын 29 ний ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн дараагаар эрх баригчдын гарт очсон зэр зэвсэг улс төрийн хямралт байдал үүсгэж болзошгүй гэж зимбабвегийн хууль сахиулах байгууллагууд ч тэр , Евровын холбоо ч тэр сэтгэл түгшиж байгаа юм байна.

Лид8. Нэг баррель нефть 2ОО доллар хүрнэ гэж ОПЕК ийн ерөнхийлөгч урьдчилан сануулсан байна . Евротой харьцуулах долларын ханш нэг хувиар унахад л нефть 4 доллараар нэмэгддэг юм байна
Нефть экспортлогч орнуудын байгууллагын ерөнхийлөгч Шакиб Хелиль нэг баррель нефть 2ОО долларт хүрнэ гэж мэдэгдсэн тухай Де Файненсаль Таймз сонинд бичжээ. Хелиль цааш нь хэлэхдээ “ зах зээлд нийлүүлж байгаа одоогийн нефть нийлүүлэлтийн хэмжээг барьж байхыг төлөө зүтгэнэ, нефтийн үйлдвэрлэлт өсч байгаа нь үнийн өсөлтйин асуудлаас ангижруулахгүй, одоо зах зээл дээр эрэлт хэрэгцээ , санал хүсэлт тэнцвэртэй байгаа гэсэн байна . Үнийн өсөлт долларын ханшийн нөлөөнөөс шалтгаалсан гээд евротой харьцуулах долларын ханш нэг хувиар унахад л нефть 4 доллараар өсдөг гэж мөн дурджээ. Урьд нефтийн зах зээл дээр болж байгаа нөхцөл байдалд америкийн сенаторууд ОПЕК ийн орнуудыг буруутгаж нефть олборлолтоо нэмэгдүүлэхгүй бол зэр зэвсэг нийлүүлэхгүй гэж сүрдүүлдэг байжээ. Ингэхэд нь нефть ханган нийлүүлэгч томоохон орнуудын төлөөлөгчид зах зээлд нефтийн эрэлт хэрэгцээ үгүйлэгдэхгүй байгаа гэж мэдэгддэг байсан байна .

Лид9. Урьд шөнө улаан талбай дээр Ялалтын баярын жагсаалын ерөнхий бэлтгэл болж өнгөрчээ. Байлдааны зэр зэвсэг, техник ,тоног төхөөрөмж бүхий ёслолын жагсаалыг нийслэлийн олон зуун хүн шөнө дөл болтол үзэж саатжээ.
Цэргийн Академийн сонсогчид, Суворовын болон Нахимовын цэргийн дунд сургуулийн сонсогчид гээд бүх төрлийн цэрэг офицерууд Улаан талбайгаар маршаар явж өнгөрчээ. Тэд энэ бүх үйлдлээ Ходынскийн талбайд олон удаа бодож боловсруулсан байсан учир энэ удаагийн бэлтгэл сургуулилтаа жагсаалд оролцогчид нягт нямбай гүйцэтгэж чадсан байна . Түүхийн музейгээс эхлээд Васильевийн хонхор хүртэл танк, өөрөө явагч их буу , Тополь хэмээх алдарт пуужингийн харвах иж бүрдэл төхөөрөмж явж өнгөрсөн байна. Үүнийг харах гэж олон мянган хүн гудамжинд гарч иржээ. Жагсаалын бэлтгэл сургуулилтаас болоод шөнийн 2 цагт метро хаах болсны ачаар хүмүүс шөнө дөл болтол ёслолын жагсаал үзэж саатсан гэнэ.

No comments: