2008-05-09

Дэлхийн мэдээ 2008-05-09 Баасан гараг

Лид1. Өнөөдөр 5 сарын 9. ОХУ д энэ өдөр Фашист Германы эсрэг цус асгаруулсан тулаанд ялалт байгуулсаны 63 жилийн ойг тэмдэглэж байна. Өнөөдөр ОХУ ын томоохон хотуудад Ялалтын баярын сүрт жагсаал, парад болж өнгөрлөө.
Ёслолын ажиллагааны хамгийн гол хэсэг нь ОХУ ын нийслэл Москва хотод боллоо. Улаан талбайд болсон баярын парадад энэ жил цэргийн зэр зэвсэг, техник хэрэгсэлийг оролцуулсан нь өмнөх жилүүдийнхээс онцлог болж байна. Орон нутгийн цагаар өглөөний 7 цаг 10 минутад Москва хотын төвд баярын парадад оролцох 111нэгж танк, хүнд зэвсэг орж ирсэн байна. 7 минутын дотор цэргийн техник машин механизм Москва хотын Тверской гудамж, Ленинградын өргө чөлөөгөөр явжээ. Дараа н Ходынский талбайд байраа эзэлжээ. Москвагийн цагаар цэргийн парад өглөөний 10 цагт эхэлжээ. Баярын парадад ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, ОХУ ын ерөнхий сайд Владимир Путин, ОХУ ын төрийн ДУМ ын дарга Борис Грызлов гээд улс төрийн зүтгэлтэнүүд, ахмад дайчид оролцжээ. Баярын парадпын эхэнд уламжлал ёсоор Москвагийн гарниконы цэргүүд жагссан байна. Улаан талбайн дээгүүр МИ 8 нисдэг тэрэг, ТУ 160, ТУ 95 пуужин тээвэрлэгч онгоц, ТУ 22 бөмбөгдөгч онгоц, СУ 25, СУ 34 сөнөөгч онгоц нисэж өнгөрсөн байна. Ийнхүү сүүлийн 18 жилд анх удаа Улаант талбайд цэргийн техник хэрэгсэл оролцсон баярын парад болж өнгөрлөө. Тэгвэл ОХУ ын хойд нийслэл гэгддэг Санкт-Петербург хотын Невскийн өргөн чөлөөнд Ленинградын бүслэлтэд байсан ахмадуудын жагсаал болжээ. Өнөөдөр ОХУ ын нйислэл Москва төдийгүй бусад бүх хотуудад бүх нийтийн цэнгүүн, зугаалага болж байна.

Лид2. Фашист Германыг бут цохисоны түүхэн ойн баярыг Европын орнуудад ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Их Британи, Герман, Франц, Австри, Польш гээд Европын орнууд эх орныхоо төлөө амь биеэ хайрлалгүй тулалдсан амад дайчидад хүндэтгэл үзүүлж, цэл залуу насандаа тулааны талбарт амь үрэгдсэн баатар эрсийг эргэн дурсаж байна.
Францын нийслэл Парис хотод генерал Де Голлвгийн хөшөөнл цэцэг өргөх ёслол болжээ. Энэ ёслолд Францын төрийн тэргүүн Николя Саркоз оролцжээ. Хүндэтгэлийн ажиллагаа Дарис хотоос холгүй байдаг Нойе Сан Мартен дахь зөвлөлтийн цэргийн оршуулгийн газар болсон байна. Харин Австрийн Вена хотод Ялалтын баярын өмнөхөн Нэр нь тодроогүй зөвлөлтийн цэргүүдийн дурсгалын хөшөөний бичээс рүү хар будаг цацсан байна. Австри дахь ОХУ ын элчин сайдын яам Австрын эрх баригчдад алба ёсоор эсэргүүцлийн нот бичиг гардуулжээ. Хэдийгээр хорлон сүйтгэгчид хөшөө руу будаг цацсан ч гэлээ энд хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулжээ. Өнгөрсөн оны 11 сард Франкфуртаас хөдөлсөн дурсгалын галт тэрэгий цуваа Европын 30 гаруй хотоор аялаж байна. Энэ галт тэрэг Польшийн Освенцимийн хорих ангид хүрэх юм. Германы төмөр замынхан энэ галт тэргийг дайран өнгөрүүлэхийн тулд 110 мянган доллар нэхэмжилсэн байна. Гэвч маргаанд Германы засгийн газар оролцсоноор асуудал шийдэгджээ. Ялалтын баярыг Герман улс алба ёсоор тэмдэглэдэггүй ч энэ өдөр хүндэтгэлийн ёслол хийдэг байна. Учир нь Оросын зэвсэгт хүчнийхэн Герман орныг фашист үзэл санаанаас чөлөөлсөн юм. Берлин хотын Трептийн цэцэрлэгт ёслолын ажиллагаа хийсэн байна.

Лид3. ОХУ ын төрийн ДУМ 5 сарын 8 ний өдрийн ээлжит бус хуралдаанааараа Владимир Путиныг ерөнхий сайдын албан тушаалд томило эсэх асуудлыг хэлэлцэж санал хураалт явуулсан байна. Владимир Путиныг ерөнхий сайдын албан тушаалд томилох саналыг ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев гаргасан юм.
Оросын хууль тогтоох байгуулага Төрийн ДУм нь 459 гишүүнтэй. Өчигдөрийн хуралдаанд 2 гишүүн хүндэтгэх шалтгааны улмаас хуралд оролцоогүй байна. Оросын төрийн ДУМ ын гишүүд санал хураалт явуулахад 448 гишүүний 392 нь дэмжсэн санал өгчээ. Ийнхүү Владимир Путин ОХУ ын ерөнхий сайд боллоо. Санал хураалты нээлттэй явуулсан байна. Төрийн ДУМ ын дөрвөн фракцаас Оросын Коммунис нам л Путины эсрэг санал өгчээ. Владимир Путин 1999 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан билээ. Владимир Путин ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа татвар, санхүүгийн асуудалд ач холбогдол өгч ажиллах болно гэж хэлжээ.Түүнээс гадна Оросын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмээг энэ жил нэмэгдүүлж дэлхийд эхний 6 р байранд орох зорилт дэвшүүлжээ. Бас бизнесийн салбарт төрөөс үзүүлж байгаа дарамт, хүнд сурталыг арилгах болно гэж хэлсэн байна. 2009 он гэхэд цалингийн доод хэмжээг 4300 рубль болгонро гэж Путин амалсан байна. Хүн амын амжиргааны түвшинг нэмэгдүүлэийн тулд эрүүл мэнд, боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт хийнэ гэж хэл онцлон тэмдэглэжээ. Путиныг ерөнхий сайдаар томилснй дараа төрийн ДУМ ын гишүүд босож алга ташиж баяр хүргэжээ.

Лид.4. Япон улсад сүүлийн 10 жилд анх удаа айчлал хийж байгаа БНХАУ ын ерөнхийлөгч Ху Жин Тао Японы Васеда их сургуульд озочилж багш оюутануудтай уулзсан байна. Ху Жин Тао ээнэ уулзалтын үеэр Хятад Японы харилцааны талаар илтгэл тавьжээ.

Хятад Японы харилцаа амжилттай хөгжих боломж яг энэ мөчид байгаа гэж хятадын төрийн онцлон тэмдэглээд, БНХАУ хөрш орнуудтайгаа найрсаг сайн харилцаатай байхйыг эрхэмтлэж ирсэн гэж нэмж хэлжээ. Япон Хятадын харилцаа сүүлийн 10 гаруй жилд хүйтэн хөндий байдалтай байсан юм. Хятад Японы харилцаа хамтын ажиллагааг шигэ шатанд гаргахын тулд хоёр орны иргэд харилцан ойлголцох хэрэгтэй. Энэ нь цаашдын хамтын ажиллаагааны үндэс суурь болно гэжээ. 20-р зууны түүхийн зарим асуудлаар хятад японы байр суурь зөрдөг юм. Хятад Японы ард түмэн өнгөрсөн үеийн түүхийг эргн харж бие биенээ үзэн ядах бус харин түүхийн гашуун туршлагаас сутргамж авч ирээдүйн хамтын ажиллагаагаа төлөвлөх нь зүйтэй гэж Хятадын ерөнхийлөгч үзэж байна. Васеда их сургууль нь Японы хувийн сургуулиудаас хамгийн нэр хүндтэй нь юм. Энэ сургууль 1982 онд байгуулагджээ. Японы их дээд сургуулиудаас хамгийн түрүүнд энэ сургууль хятадын оутануудыг элсүүлэн авч дээд боловсролтой болгож байжээ.

Лид5 НҮБ өнгөрсөн долоо хоногт Бирмд болсон хар шуурганд өртсөн хохирогчдод тусламж үзүүлэх тал дээр яаралтай арга хэмжээ авахгүй байгаад туйлийн ихээр сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Уг хар шуурганд 23.000 хүн амь насаа алдаж, 1.5 сая хүний амь нас одоогоор аюулын эрмэг дээр байгаа юм.
Бирмийн тал НҮБ-н онгоцыг нутаг дэвсгэр лүүгээ нэвтрэхийг хориглосны дараа Бирм руу агаараар хэрэгцээтэй зүйлсийг буулгах саналыг олон улсынхан тавьсан юм. Хэдийгээр НҮБ Бирмийн асуудалд ихээхэн санаа зовниж байгаа ч татагалзсан хариу өглөө. Бирмийн тал зарим нэгэн тусламж авахийг зөвшөөрсөн боловч олон мянган тонн тусламжийн бараа болон гадаадын ажилчдыг нутаг дэвсгэр лүүгээ нэвтрэх зөвшөөрөл өгөөгүй билээ. НҮБ-н ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мүүн хийсэн мэдэгдэлдээ Бирмийг удирддаг цэргийн хүчнийхэн үндсэн хуульт бүх нийтийн санал асуулгыг үргэлжлүүлэн явуулахаар төлөвлөж байгаа, гэхдээ нөхцөл байдал туйлын хэцүү байгаа газруудаараа биш хэмээн мэдэгдэл хийсэн байна. Бирмйн засгийн газгийн мэдээллийн алба одоогоор 22.980 хүн хар шуурганд амь насаа алдсан гэж мэдээлж байгаа ч амиа алдагсдийн тоо 100.000-д хүрч магадгүй юм байна. НҮБ болон улаан загалмайн хоол хүнс, эм тариа ачсан 4 онгоц пүрэв гаригт Рангүүнд очсон юм. Түүнчлэн 40-д мэргэжилтнүүд Тайландын Банконк хотод Бирмээс Виз хүсэн хариугаа хүлээж байгаа билээ. НҮБ-н ерөнхий нарийн бичгийн дарга Бирмийн удирдагч Ген Тан Ше-тай уулзаж олон улсын байгууллагын тусламж авахуулах талаар ятгахаар хичээж байна.

Лид6: Бирмд хар шуурга болсноос хойш дэлхийн будааны үнэ тэнгэрт хадлаа. Чикагогийн худалдааны самбарт пүрэв гаригт бичигдсэнээр будааны үнэ 3.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Хар шуурга 5 дугаар сарын 3-д Бирм хотыг дайран өнгөрснөөс болж мянга мянган хүн амиа алдсанаас гадна уг нутгийн цагаан будаа тарьдаг гол нутаг дэвсгэрүүдийг сүйтгэжээ. Бирм нь цагаан будаа үйлдвэрлэлтээрээ дэлхийд 6 дугаар байранд ордог юм. Энэхүү хар шуурганаас болж будааны үнэ дахин өсөөд байна. Тааруухан ургац хураалт болон их хэмжээний эрэлт хэрэгцээнээс болж будааны үнэ дээд цэгтээ хүрлээ. АНУ-н будаа тарианы үнэ 2008 оны эхэн үетэй харьцуулахад 61 хувиар өссөн байна. Энэхүү үнийн өсөлт дэлхий даяар тархсаар байна. Дэлхийн томоохон будаа экспортлогчид экспортондоо хязгаар тавиад байна жишээ нь дэлхийн хамгийн том экспортлогч болох Тайланд хязгаарлалт тавиад байга бол Энэтхэг, Бангладеш, Египтүүд ижил арга хэмжээ авч байгаа юм. Гурил болон бусад байнгын хэрэглээ болсон эрдэнэ шиш, шар буурцагны үнэ будаатай адил хурдацтайгаар өссөөр байна. Үнийн өсөлтөөс болж Ази даяар нэг тэрбум хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлээд байна гэж Азийн хөгжлийн банк анхааруулж байна.

Лид7. Ливан улсын нийслэл Бейрут хотод Хизбалла болон засгийн газрын цэргүүдийн хооронд болж өнгөрсөн мөргөлдөөний үеэр долоон хүн амь алдаж, арав гаруй хүн шархадсан байна.
Ливаны шийтүүдийн Хезболла бүлэглэлийн тэргүүний хийсэн мэдэгдэл нь мөргөлдөөн гарах шатгаан нь болжээ. Ливаны засгийн газар Хезболла бүлэглэлийн мэдлийн мэдээлэл, харилца холбоны компанийг хяналтандаа авах шийдвэр гаргаса юм. Үүний дараа Хезболла бүлэглэлийн тэргүүн Хасан Насралла энэ бол бидэнд дайн зарласантай эн тэнцүү хэрэг гэж хэлсэн юм. Харилцаа холбооны сүлжээг хянах гэсэн оролдого хийх юм бол бид эсэргүүцэл үзүүлнэ гэж тэр хэвлэлийн бага хуралын үеэр хэлсэн юм. Энэ мэдэгдэлийн дараа Ливаны нийслэл Бейрут хотод Хезболла бүлэглэлийн гишүүд дэмжигчид засгийн газрын цэргүүдийн хооронд буудалдцаан болжээ. Ливаны хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдийн мэдээлснээр шархадсан, амь үрэгдсэн хүмүүсийн дотор хүүхэд эмэгтэйчүүд байна. Ливан улсад ул төрийн хямрал 2007 оноос хойш үргэлжилж байгаа юм. Өчигдөрөөс эхлэн Ливаны үйлдвэрчний эвлэл цалин хөлс нэмэгдүүлэх шаардлага тавьж ажил хаялт зарласан. НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун маргалдаж байгаа талуудад хандан улс төрийн хямралаа яриа хэлцэлцээрийн замаар шийдэхийг уриалсан байна. Хасан Насралла Ливаны засгийн газарт хандан энэхүү шийдвэрээ цуцлахыг шаарджээ. Бейрут хотын амьдралын хэвийн хэмнэл хоёр дахь өдрөө алдагдажээ. Хотын томоохон уулзвар талбай дээр цэргүүд хаалт, хашилт тавьж автомашины хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Лид8. АНУ ын нэгэн гэр бүлийн хосууд утасны автомат хариулагчаа шалгаж байхдаа Афганистанд халуун цэг дээр алба хааж байгаа хүүгийнхээ үлдээсэн ярианы бичлэгийг олж сонсжээ.
Афганистанд алба хааж байгаа 22 настай Стивен Филлипсийг тулаан орж байх үед санамсаргүй гар утас нь АНУ Орегон мужийн Отис хот дахь гэр рүү нь залгагджээ. Эцэг эхийнх нь гэрийн утасны автомат хариулагч нь бүтэн гурван минутын турш буудалцааны дуу чимээг бичиж авсан байна. Энэ дуу бичлэгт аюул ойртож байгааг бие биедээ анхааруулсан яриа, дэлбэрэлт тэсрэлтийн чимээ бичигдсэн байна. Энэ тулааны үеэр Стивлен Филлипсийн салаанаас хүний амь нас хохироогүй юм байна. Эцэг эх нь энэ бичлэгийг YouTube сайт дээр байрлуулсн дараа 200 мянган хүн сонсжээ. Тулаан эхлэхээс хэдхэн цагийн өмнө Стивен Филлипс эцэг эхтэйгээ ярьсан байна. Тулаан болж байх үеэр түүний гар утасны хамгийн сүүлд залгасан дугаар руу залгах товчлуур нь дарагджээ.
Эм. Хүүгийн маань найз Иракт амь насаа алдсан болохоор бид ч бас хүүгийнхээ дуу хоолойг сүүлийн удаа сонсож байна гэж бид бодсон.
Гэж Стивийн ээж нь хэлжээ. Цэрэг эрийн эцэг эх нь бичлэгийг сонссоны дараа хүү рүүгээ эргэж залгасан ч утас нь холбогдох боломжгүй байжээ.
Лид9. Изриалийн ерөнхий сайд Эхуд Ольмерт гадаадын иргэдээс авилага алсан бай болзошгүй гэж цагдаагийн газрынхан үзэж байна.
Израилийн цагдаагийн газрын мэдээлснээр Ольмерт АНУ ын иргэн Моше Таланскигаас 100 мянган доллар авсан байж болзошгүй байна. Алвилагийн хэрэг холбогдсон Эхуд Ольмерт өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт мэдүүлэг өгсөн байна. Гэвч энэ тухай одоо л ил тод болж байна. Эхуд Ольмертийг шүүмжлэгчид түүнийг авилагын хэрэгт холбоотой гэж мэдэгдэж албан тушаалаа орхихыг уриалда байжээ. Гэвч ноён Эхуд Ольмерт өөрийнх нь зүг ирсэн бүх шүүмжлэлийг ор үндэслэлгүй гэж няцаалт өгсөөр өдий хүрчээ. АНУ ын иргэн Моше Таласки нь Эхуд Ольмертийн сонгуулийн сурталчилгааны ажлын санхүүгийн зуучлагчаар 2006 онд ажиллаж байжээ. Өчигдөр Эхуд Ольмерт миний сонгуулийн сурталчилгааны ажлын санхүүжилтэл ямар нэгэн хууль бус зүйл байхгүй гэж хариуцлагатайгаар мэдэгдсэн байна.

Лид10. Италийн хамгийн баян хүн гэгддэг улс төрч Сильвио Берлускони гурав дахь удаагаа ерөнхий сайдын албан тушаалыг хүлээн авч байна. Тэрээр саяхан засгийн газрын танхимынхаа бүтэц бүрэлдэхүүнийг тодорхойлжээ.
Итали улсад 4 сарын 13 нд парламентын сонгууль болж өнгөрсөн юм. Энэ сонгуульд Сильвио Берлусконигийн тэргүүлдэг барууны хүчний нам ялалт байгуулсан. Ингэснээр тэр ерөнхий сайд болох боломжтой болжээ. Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони хамгийн түрүүнд Неополь хотын хогны асуудлы шийдэх юм байна. Энэ хотод 2007 оны сүүлээс эхлэн хотын хог тээвэрлэх асуудал нь хүндрэлтэй болжээ. Евро хорооны удирдлагуул хогний асуудлыг бүрэн шийдэхгүй бол Италийн засгийн газрын эсрэг хориг тогтооно гэж анхааруулаад байгаа. Ноён Сильвио Берлускони нь 1994, 2001 ээс 2006 онуудад Италийн ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан юм.


Лид11. Иракын батлан хамгаалах яам Аль Кайда алан хядах бүлэглэлийн Ирак дахь салбарын толгойлогчийг баривчилсан тухай мэдээлжээ.
Иракын батлан хамгаалахын сайдын хэлснээр алан хядах бүлэглэлийн толгойлогчийг иракын ходй хэсгийн Мосул хотод явж байхад нь баривчилжээ. Түүнийг баривчлах үед ямар тусгай ажиллагаа хийсэн талаар Иракын батлан хамгаалахын сайд дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй байна. Арабын Аль Арабия телевизийн мэдээлснээр бол Аль Кайдагийн Ирак дахь салбарын толгойлогч Масриг америк, иракын цэргүүд хамтран тусгай ажиллагаа хийсний үр дүнд баривчлилжээ. Гэвч америкий цэргийн командлал Масриг баривчилсан тухай албан ёсны мэдээлэл тараасангүй. Абу Айюб Масри нь Египет улсанд төрсөн. 2006 оноос эхлэн Аль Кайдагийн Ирак дахь салбарт ажиллажээ. Америкийн цэргүүд 2006 оны 6 сард Абу Мусаб Аль Заркавиг устгасаны дараа Масри энэ албан тушаалд томилогджээ. Масри нь ирак дахь америк цэргүүдээс Абу Мусаб Аль Заркавигийн өшөөг авна гэж заналхийлдэг байжээ. Алан хядагчид түүнийг цэргийн сайд гэж хочилдог байсан гэж иракын тагнуулын алба мэдээлж байсан юм. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр тэр амь үрэгдсэн гэж хэд хэдэн удаа мэдээлж байсан ч хожим энэ бүх мэдээлэл нотлогдож байгаагүй. Тухайлбал 2006 онд Пакистаны албаны хүмүүс Масриг хилийн бүс нутагт алагдсан гэж мэдээлж байсан дараа нь энэ нь худалдаа болох нь илэрчээ.
Лид12. АНУ ын хууль сахиулагчид Зүүн Өмнөд Азийн орнуудын бага насны хүүхдүүдийг садар самуунд урвуу татсан 58 настай жүжигчин Уэйн Нельсон Корлиссийг баривчилсан байна.
Тэр шинэ жил, зулс сарын баярын үеэр Санта Клаусын дүрд тоглодог байжээ. Цагдаа нар түүнийг АНУ ын Нью Жерси мужийн Юнион хот дахь гэрээс нь баривчилсан байна. Одоогоос 3 өдрийн өмнө Интерпол түүний гэрэл зургйиг интернэтийн сүлжээн дэхь сайтдаа байрлуулж онц аюултай гэмт хэрэгтэн гэж зарласан байна. Тэр Тайланд улсад байхдаа 6 аас 10 насны зургаан эрэгиэй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон байна. Хэрвээ түүний буруутай нь нотлогдох юм бол 20 жил хүртэлх хугацаатай хорих ял оноох юм. Мужийн прокурор Ли Вартанагийн хэлснээр тэр 2002 онд Тайланд улсад байхдаа насанд хүрээгүй хүүхдүүдтэй бэлгийн харьцаа тогтоосноо хүлээн зөвшөөрчээ. Жүжигчиний хувийн компьютерт бага насны хүүхдүүд бэлгийн харьцаа хийж байгаа гэрэл зураг хэдэн зуугаараа олджээ. Жүжигчиний хамтран зүтгэгчид нь Корлиссийг албан ажлаа хийж байхдаа хүүхдүүийг оролдож байсан удаагүй гэж нотлож болсон хэрэг явдалд маш их гайхаж байгаагаа илэрхийлжээ. Бага насны хүүхдийг садар самуунд урвуу татсан гэдэг үндэслэлээр 2007 онд Канадын иргэнийг баривчилж байсан билээ.

Лид13. Францын тэргүүн хатагтай асан Сесилия Сигене Альбениц Дубай хотод амьдрахаар шийдсэн байна.
Арабын нэгдсэн Эмират улсад хатагтай Сесилия өөрийн шинэ нөхөр Маррокко гаралтай Ришар Аттиастай хамт амьдрах юм байна. Аттиас америкийн зарлал сурталчилгааны томоохон компани ажилладаг байсан. Харин одоо Дубай нэгэн компаний гүйцэтгэх захиралаар томилогджээ. Хатагтай Сесилия нь 2007 оны 10 сард францын ерөнхийлөгч Николя Саркозигоос гэрлэлтээ цуцлуулсан юм. Сесилиягийн хувьд Аттиас нь түүний гурав дахь нөхөр нь болж байна. Сесилия эн жли тавин настай бол Аттиас нь 48 настай. Тэд Нью Йоркт хотод энэ оны 3 сард гэрлэсэн юм.
Энэ өдөр
1502 оны энэ өдөр далайчин Христофер Колумб 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр Америзк руу хийх 4 дэхнь аялалдаа гарч байжээ.
1837 оны энэ өдөр Опель фирмийг үүсгэн байгуулсан Адам ОПЕЛЬ
мэндсэн байна.
1901 оны энэ өдөр Мельбурн хотод Австралийн парламент анхны хуралдаанаа хийжээ.
1945 оны 5 сарын 9-ний өглөөний 6 цагт ЗХУ ын төв телевизийн нэвтрүүлэгч Левитан Гитлерийн Германыг ялсан тухай мэдээг уншиж дамжуулсан байна.

No comments: