2008-05-27

Дэлхийн мэдээ 2008 05 26 Мягмар гараг

Лид1. Челябинск хотын ойролцоо осолдсон онгоцны сүйрлийн улмаас 9 хүн амь насаа алдлаа гэж ИТАР ТАСС агентлагт ОХУ ны Онцгой Байдлын Яамны төлөөлөгч мэдэгдсэн байна. Ачааны АН 12 онгоцны бүхээгт гал гарсан тухай хөлгийн ахмад диспетчерт мэдээлсэн юм байна.
Ачааны АН 12 онгоц сүйрсний улмаас багийн бүх 9 гишүүн амь үрэгдсэн байна. Осол гарсан газар дээрээс бүх хүний цогцсыг олсон байна. Челябинск – Пермь чиглэлд явж байсан Московия агаарын компанийн энэ онгоц хөөрснийхөө дараахан Челябинскаас 3О км ийн зайтай газарт Москвагийн цагаар 18:15 д осолдсон байна. Онгоц Рощино тосгоноос холгүй орших ойд унасан бөгөөд газар дээр хүний амь нас хохироогүй гэж Онцгой байдлын Яамнаас мэдээлжээ. Онгоц Челябинскад ачаа хүргээд Пермь руу хоосон буцаж явж байсан гэнэ. Ослын шалтгааныг тогтоох комисс байгуулагдан ажиллаж байгаа юм байна. Цахилгаан дамжуулах утсанд богино холбоо үүсэн нь осол гарах шалтгаан болсон байж болзошгүй гэж Холбооны агаарын байршил тодруулах албаны дарга Александр Нерадько РИА Новости агентлагт ярьсан байна. Московия агаарын компани 1995 онд байгуулагдсан бөгөөд олон удсын болон дотоодын зорчигч болон ачаа тээврийг гүйцэтгэж иржээ. Энэ компани Узбекстан, Азербайжан, Армени улсад өөрийн төлөөлөгчидтэй юм байна.

Лид2. Дайны үйл ажиллагаа явуулж байгаа болон байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад хүүхдүүдийг бэлгийн талаар дарамтлах явдал их байгаа учир энэ асуудлыг авч хэлэлцдэг олон улсын байгууллага нэн даруй байгуулахыг Их Британийн “Сэве де Чилдрэн” байгууллага уриалсан байна.

Хүмүүнлэгийн байгууллагуудын ажилтнууд болон энхийг сахиулагчид хүүхдийг бэлгийн талаар дарамталдаг асуудлыг авч хэлэлцдэг олон улсын байгууллага нэн даруй байгуулахыг Сэве де Чилдрэн байгууллага уриалсан байна. 1919 онд Их Британид байгуулагдсан нөлөө бүхий энэ буяны байгууллагын шинжээчид дайны үйл ажиллагаа явуулж байгаа болон байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад заримдаа 6 настай хүүхдийг хүртэл хоол унд , мөнгө төгрөг, гар утас, савангаар хуурч хавьдаг явдлыг олж илрүүлсэн байна. Зааны ясан эрэг улсын ёуугаа Би Би Си гийн сурвалжлагч Адам Майнотт тосгоных нь ойролцоох талбай дээр НҮБ ын 1О хүн бүлэглэн хүчирхийлээд бөлөжис, цус нөжинд нь хутгалдуулаад хаяад явсан тухай 13 настай охины ярьсныг мэдээлжээ. Тэр цэргүүдэд ямар ч арга хэмжээ аваагүй гэж охин ярьсан байна. “ Эрх мэдлээ дэндүү их урвуулан ашигласан,хүүхдийн эрхийг аймшигтайгаар зөрчсөн үүнээс илүү зүйл байдаг гэж төсөөлөхөд хэцүү юм байна гэж Сэве де Чилдрэн байгууллагын тэргүүн Жасмин Уитбрэд хэлжээ. Гэхдээ хүмүүнлэгийн байгууллагуудын ихэнх ажилтнууд хүчирхийлж мөлждөггүй хүмүүсийн амь амьдралыг аврах саш чухал үүрэг гүйцэтгэдгийг Жасмин Уитбрэд үгүйсгэсэнгүй. Тэрээр илтгэл бичих явцдаа Зааны ясан эрэг, өмнөд судан, Гаити улсын олон зуун хүүхэдтэй уулзаж ярилцсан байна. Ийм үзэгдэл газар авсан бөгөөд хохирогчид нь илэрдэг ч гэлээ тоо томшгүй саад тотгороос болоод шударга үнэнийг олж тогтооход хүндрэлтэй байдаг гэнэ. Тиймээс иймэрхүү гэмт хэргийн үйлдлүүдийг олон түмний зүгээс тусгаж ,хүлээн авах илүү үр дүнтэй механиизм бий болгох, мөн дэлхий даяар хүүхдийг хамгаалах тогтолцоог хатуу чанд болгох арга хэмжээ авч явуулахыг “ Сэве де Чилдрэн “ байгууллага үзэж байгаа юм байна. Олон нийтэд зарлан тунхагласан энэхүү мэдэгдэл нь Хятад, Бирмд болсон газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд өргөн цар хүрээтэй хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа арга хэмжээтэй цаг хугацааны хувьд яг давхацжээ.

Лид3. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн мэргэжилтнүүдийн бэлтгэсэн илтгэлд Ираны цөмийн хөтөлбөр нь энхийн зорилготой гэдгийг нотолсон байна гэж Тегеран үзэж байна.
Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн илтгэл өнөөдөр бэлэн болжээ. Энэ илтгэлд Ираны цөмийн хөтөлбөрт дэлхийн олон орон анхаарлаа хандуулж байна. Иран улсын цөмийн эрчим хүчний судалгааны Натанц станцид 3500 центрифугийг уран баяжуулахын тулд ашиглаж байна. Иран улс ойрын хугацаанд дахин 6000 ширхэг центрифугийг ашиглалтад оруулахаар зэхжээ гэж энэ илтгэлд онцлон тэмдэглэжээ. Ираны эрх баригчид цөмийн хөтөлбөрөө энхийн зорилготой гэж тайлбарлаж байгаа ч цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглахыг үгүйсгэх аргагүй гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна. 5 сарын сүүлээр Ираны эрх баригчид цөмийн хөтөлбөрийнхөө тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил болгож олон улсын цөмийн эрчим хүчний агентлагт илгээнэ гэж амласан юм. Ираны засгийн газрын илгээсэн бичиг баримтад сэтгэл дундуур байгаагаа НҮБ, олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийнхан илэрхийлжээ. Барууны орнууд Ираныг цөмийн зэвсэг хийх гэж байгаа гэж сэрдэж байгаа юм. Энэ оны 3 сард НҮБ ын Аюулгүйн Зөвлөл Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авсан юм.

Лид4. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад гадаадын цагаачдын эсрэг сүүлийн 14 хоногийн турш жагсаал цуглаан болжээ. Их Британий Би Би Си телевизийн уламжитлж байгаагаар сүүлийн хоёр долоо хоногт 56 хүн амь насаа алдаж, 650 хүн шархадсан байна.
Гадаадын иргэдийн эсрэг өрнөсөн үймээнээс болж 30 мянган цагаач иргэд орон гэрээ орхин дүрвэж явсан гэж ӨАБНУ ын аюулгүй байдлын сайд Чарльз Нкакула мэдэгджээ. Гэвч төрийн бус байгуулагууд 100 мянган цагаач орон гэрээ орхин явсан гэж мэдээлж байна. Цагаачдын ихэнхи нь хөрш зэргэлдээ Замби, Мозамбик, Ботсван улс руу дүрвэн явж байгаа юм байна. Цагаач иргэдийн эсрэг бослого гаргасан, хүчирхийлэл үйлдсэн 1300 хүнийг цагдаа нар баривчилжээ. Тэдний хэргийг тун удахгүй шүүхэд шилжүүлэх юм байна. Өнгөрсөн ням гаригт ӨАБНУ ын ерөнхийлөгч Табо Мбеки ард түмэндээ хандан телевиз радиогоор үг хэлсэн байна. Цагаачдын эсрэг хийж байгаа энэ хүчирхийлэл бол манай улсын гутамшиг. Олон улсын тавцанд улс орный нэр хүндийг унагааж байгаа явдал гэж онцлон тэмдэглээд хүчирхийлэлээ зогсоохийг шаардсан байна. Цагаачдын эсрэг хүчирхийлэл гараад бүтэн 14 хоног өнгөрсний дараа ерөнхийлөгч мэдэгдэл гаргасан нь хэтэрхий оройтсон явдал гэж зарим хүмүүс шүүмжилж байна.

Лид5. Чилийн шүүх дарангуйлагч Аугусто Пеночетийг төрийн эрх бариж байх үед хүчирхийлэл үйлдэж олон мянган гэм зэмгүй иргэдийг хороосон цэргийн албан хаагчдыг баривчлах шийдвэр гаргасан байна. Хүнийг эрхийг зөрчсөн, гэмт хэрэг хийсэн 98 хүнийг баривчлахыг цагдаагийн байгуулагад зөвшөөрчээ. Одоогоос 18 жилийн өмнө Агусто Пеночет төрийн эрх мэдлээсээ татгалзсан юм. Пиночетыг 1973 аас 1990 оны хооронд засгийн эрхийг барьж байх хооронд 3000 хүн ор сураггүй алга болсон юм. Эдгээр хүмүүсийг бүгдийг нь алагдсан гэж түүхчид үздэг.
Лид6. Даваа гаригт Сомали улсын эрэг хавиар зорчиж байсан “Амия скэн” усан онгоц барьцаалагдсан байна.
Энэ хөлөг онгоц Панамын төрийн далбааг ашиглан Румын улсын Констанца боомтоос хэд хоногийн өмнө хөдөлсөн юм байна. Барьцаалагдсан цсан онгоцны бүхээгт ОХУ ын 4, Филиппин улсын 5 иргэн байжээ. Румын улсын тээврийн яамны мэдээлснээр усан онгоц "Дач рейдер шиппинг" компанид харъяалагддаг байна. Барьцаалагдсан хүмүүсийн ар гэрийнхэнд болсон хэргийн талаар мэдээлсэн бөгөөд боломжтой бүх талын туслалцааг үзүүлж байгаа юм байна. Усан онгоц Кени улсын мэдлийн газрын тос олборлох компанид тоног төхөөрөмж хүргэх зорилготой байжээ. Сомали улсын эрэг хавийн ус сүүлимйн үед маш аюултай гэж тооцогдрж байна. 2008 он гарсанаас хойш 10 гаруй усан онгоц далайн дээрэмчдийн халдлагад өртжээ. Сомали улсын эрх баригчид эрэг орчмор явж байгаа усан онгоцны аюулгүй байдлыг хангаж чадахгүй гэдгээ мэдэгдээд байна. Сомали улсад 1991 оноос хойш олныг хамарсан эмх замбараагүй байдал өрнөж эхэлсэн юм.

Лид7. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш 5 сарын 27 нд Бүгд Найрамдах намаас сонгуульд нэр дэвшиж байгаа Сенатын гишүүн Жон Маккейнд зориулан ханив цуглуулах ажилд оролцсон байна.
АНУын төрийн тэргүүн Жорж Буш Аризона мужийн Фенникс хотод Бүгд Найрамдах намын дэмжигчидтэй уулзсан байна. Лхагва гаригт Жон Маккейнд хандив цуглуулах ажил Солт Лейк, Парк Сити хотуудад болох юм. Гэвч Жон Маккейн зөвхөн Фенникс хотод болох үйл ажиллагаанд л биечлэн оролцох юм байна. Сүүлийн үед Жорж Бушын нэр хүнд буураад байгаа. Ийм болохоор Жон Маккейн Жорж Бушаас зайгаа барих хэрэгтэй гэж бүгд найрамдах намын зарим гишүүд үзэж байна. Хамгийн сүүлд явуулсан олон нийтийн судалгаагаар Жорж Бушыг америкийн иргэдийн 28 хувь л дэмжиж байгаа юм байна. Хамгийн сүүлд Жорж Буш, Жон Маккейн нар 3 сарын 5 нд Цагаан ордонд уулзсан юм.

Лид8. АНУ ын сансрын уудмыг шинжлэн судлах төвийн ангараг гариг руу илгээсэн Фенникс судалгааны төхөөрөмж эх дэлхий рүү анхны гэрэл зургийг илгээсэн байна.
Феникс судалгааны төхөөрөмж улаан нүдэн гаригийн хойд туйлын мөнхийн цэвдэгтэй газар буужээ. Ангараг гаригийн гадаргуу дээр ам жилтай газардсаныхаа дараа шинжилгээ судалгааны ажилдаа оржээ. Өнөөдөр эх дэлхий рүү Ангараг гаригийн хойд туйлын зургийг илгээсэн байна. Ангараг гаригаас илгээсэн гэрэл зургийг хүлээн авах нь эрдэмтэн бүрийн мөрөөдөл байсан гэж Аризоны их сургуулийн эрдэмтэн Питер Смит онцлон тэмдэглсэн байна. Гэрэл зурагт шинжилгээ хийсэн эрдэмтэд Ангараг гаригийн мөнх цэвдэгтэй хэсэг нь манай гаригийн газрын гадаргуутай маш төстэй байна гэж дүгнэсэн байна. Ангараг гаригийн хойд туйлын мөс нэг үе хайлж, дараа нь эргэж хөлдөж байсныг гэрчлэх геометрийн хэлбэр дүрс үүсгэсэн гадаргуу тод харагдаж байна. Феникс хөлөг бүтэн 9 сарын турш аялал хийсний үр дүнд Ангараг гаригт өнгөрсөн даваа гаригт хүрсэн юм. Эхний 7 хоногийн турш Фенникс төхөөрөмж орчиныхоо гэрэл зургийг авч, тоног төхөөрөмжийнхөө найдвартай ажиллагааг шалгана. Харин ирэх долоо хоногоос Ангараг гаригийн хойд туйлын мөнхийн цэвдэгтэй хөрсийг судлах ажилдаа орох юм байна. Ангараг гаригт ус байгаа эсэх, бичил биетэн амьдардаг эсэхийг Феникс төхөөрөмж олж тогтоох болно. Фенникс төхөөрөмжийг Ангараг гариг руу илгээхэд Америкийн сансрын уудмыг шинжлэн судлах төв 420 сая доллар зарцуулсан байна. Фенникс шинжилгээ судалгааны ажлаа 90 хоног хийнэ. 2,5 метр өндөр, 350 кг жинтэй энэ төхөөрөмж төлөвлөсөн хугацаанаасаа 1 сар илүү ажиллаж чадна гэж эрдэмтэд найдаж байна.

Лид9. Шри Ланка улсын нийслэл Коломбо хотод хот хоорондын чиглэлд явдаг гал тэрэгт дэлбэрэлт болсон байна.
Алан хядах ажиллагааны үеэр 7 хүн амь насаа алдаж 60 гаруй хүн хүнд шархаджээ. Амь үрэгдсэн хүмүүсийн дотор давхар биетэй бүсгүй байсан гэж орон нутгийн цагдаа нар мэдээлсэн байна. Галт тэргэнд дүүрэн хүнтэй ачаалал ихтэй байх үеэр дэлбэрэлт болжээ.Энэ алан хядах ажиллааг Тамилыг чөлөөлөх барс бүлэглийнхэн зохион байгуулсан гэж үзэж байна. Тамилыг чөлөөлөх хөдөлгөөн нь Шри Ланкын өмнөд хэсэг тусгаар улс байгуулахаар сүүлийн 25 жилийн турш тэмцэл хийж байгаа юм. Энэтхэг, АНУ ын засгийн газар энэ бүлэглийг алан хядах байгуулага гэж үздэг байна.

Лид10. АНУ ын баруунг болон төвийн нутгийн мужуудаар хүчтэй хар салхи болж өнгөрсөн байна. Зөвхөн Айова мужид л гэхэд хар шуурганы үеэр 6 хүн амь насаа алджээ. Харин Миннесота мужид нэг хүний амь үрэгдсэн байна.
АНУ ын үндэсний цаг уурын төвийн мэдээлнээр хүчтэй хар шуурга ням гаригт бүрэлдэж хамгийн эхэнд Нью Хартфорд хотыг дайран өнгөрсөн байна. Харин даваа гаригийн шөнө Айова мужийн нутагт иржээ. Айова мужийн амбан захирагч Чет Калвер мужийнхаа гурван тойрогийг гамшигийн бүс гэж зарласан байна. Түүнээс гадна АНУ ын хэд хэдэн мужид хар шуурга болжээ. Миссури, Оклахома, Жоржия мужуудад салхиний хурд ширүүсч байгалийн онц ноцтой үзэгдэл болж өнгөрсөн байна. Байгалийн гамшигийн үеэр нийтдээ 200 гаруй хүн хүн хөнгөн янз бүрийн түвшиний бэртэл гэмтэл авчээ. Хүчтэй хуй салхиний үеэр ургаа мод үндсээрээ булга үсэрч олон мянган байшин сууцны дээвэр нурсан байна. Одоо хар салхи КУба улсыг чиглэн явж байна. Байгалийн энэ үзэгдлээс өмнө Кубачууд орон гэртээ бэхлэлт хийж, иргэний хамгаалалтын сургуулилтийг хийж байна.

Лид11. Холливуудын найруулагч, продессер Сидни Поллак 73 насандаа хорт хавдар өвчний улмаас Лос Анжелос хот дахь гэртээ хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.
Сидни Поллакийн бүтээлүүдээс хамгийн их алдар хүндийг авч ирсэн кино нь 1985 онд бүтээсэн “Африкаас ирсэн нь” гэдэг кино байсан юм. Гол дүрд нь Роберт Редфорд, Мэрил Стрип нарын тоглосон энэ кино шилдэг найруулагч, шилдэг кино, гээд оскарын 11 номинацид шагнал хүртсэн юм. Тутси, Хос зүрх, зэрэг кино нь ч үзэгчдийн сонирхолыг татаж, асар их орлого ашиг авч ирж байжээ. Тэр америкийн кино урлагийн салбарт найруулагч гэдэг нэрээ мөнхрөн үлдж байгаа ч өөрөө бас кинонд тоглож дүр бүтээсэн юм. Тэр хамгийн сүүлд 2007 онд Майкл Клейтон кинод тогложээ.
Сидни Поллаз 1934 оны 7 сарын 1 нд америкийн Индиана мужид төржээ. Хүүхэд байхаасаа л теартын урлагт татагдажээ. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд коллежид бус, харин Нью Йоркийн драмын урлагийн сургуульд элсэн орсон байна. Тэр хөдөлмөрийн гараагаа эхлэхдээ л Холливуудын томоохон студи, нэр хүндтэй одуудтай ажиллаж эхэлсэн байна. Хамгийн анхны киногоо Парамойнт пикчерстэй хамтарч 1965 онд дэлгэцээр гаргасан байна Хожим Берт Ланкастер, Джейн Фонда, Роберт Митчум, Аль Пачино, Том Круз, Харрисон Форд, Николь Кидман нартай хамтран ажилласан байна.

Лид12. БНХАУ- д Тайваны Гоминданы намын ерөнхий нарийн бичгийн дарга Чэнь Юнь Линь айлчлал хийж байна. Тэр өнөөдөр Хятадын Нанкин хотод хүрэлцэн ирсэн байна. Тэр Хятадын Гоминдан намын дарга Босюнтай уулзсан байна.
Тайваны Гоминданий намын дарга анх удаа эх газрын хятадад айлчлал хийж байгаа юм. Тэр Нанкин хотод ирсэн даруйдаа Сычуань мужид болсон газар хөдлөлтийн үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж эмгэнэл илэрхийлсэн байна. Хятадын Сычуань мужид газар хөдлөлт болсоны дараа Тайваны ард түмэн эд материалын болон сэтгэл санааны тусламж үзүүлсэн юм. Хятад Тайваны ах дүүгийн ийм найрсаг харилцаа нь хамтын ажиллагааны шинэ суурийг тавьж, Тайван Хятадын оршин суугчдыг ойртон нягтруулах бат бөх гүүр болж байна гэж Хятадын Гоминданы намын дарга хариу хэлсэн байна.

Лид13. Абхазын нутаг дэвсгэрт тагнуулын нислэг хийж байгаа нисэгчгүй онгоцыг ОХУ ын батлан хамгаалах яамныхан унагааж байгаа нь Гүжрийн агаарын хилийг зөрчсөн хэрэг гэж Гүржийн тал мэдэгдэж байгаа юм.
Харин ОХУ энэ мэдээллийг няцааж байсан юм. Маргаан даамжирж бүр НҮБ ын түвшинд хэлэлцсэн юм. НҮБ ын шинжээчид ОХУ Гүржийн тагнуулын онгоцыг пуужингаар сөнөөсөн гэдгийг нотолсон байна. Тэд өөрсдийн бэлтгэсэн илтгэлээ НҮБ ын гишүүн орнуудын төлөөлөгчдөд танилцуулжээ. Гүржийн цэргийн мэргэжилтнүүд тагнуулын онгоцоо хөөргөөд араас нь дүрс бичлэг хийж байжээ. 4 сарын 20 ний өдрийн дүрс бичлэгт МИГ 29, СУ 27 онгоц гүржийн тагнуулын онгоцыг пуужингаар харваж унагаад Краснодарийн зүг ни сэн оджээ. ОХУ ын батлан хамгаалах яамныхан НҮБ ын шинжээчдийн дүгнэлтийг няцаасан байна. Энэ хавраас хойш Абхазын тэнгэрт онгоц тагнуулын нислэг хийсэн Гүржийн 7 онгоц унасан юм.

Лид14. Ливаны парламент ням гаригийн хуралдаанаараа Мишель Сулейманыг төрийн тэргүүний албан тушаалд томилсон билээ. Ливаны шинээр сонгогдсон ерөнхийлөгч тангараг өргөж албан тушаалдаа оржээ.
Сүүлийн 6 сарын турш Ливан улс ерөнхийлөгчгүй байсан юм. Ливаны үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгчийг парламент нь томилдог. Парламентын танхимын эрх баригч нам, сөрөг хүчнийхэн тохиролцоонд хүрч чадаагүй тул ийнхүү төрийн тэргүүнгүй байсан юм. Ерөнхийлөгчийг томилохын тулд 19 удаа хуралдаж байсан. Харин 20 дахь оролдлого нь ийнхүү амжилттай болсон юм. Тэгвэл өнөөдөр Ливаны шинээр сонгогдсон ерөнхийлөгч тангараг өргөж албан тушаалдаа орлоо. Түүний тангараг өргөх ёслолд Европын холбооны аюулгүй байдал, гадаад бодлогийн асуудал эрхэлсэн дарга Хавьер Салона, Арабын орнуудын Лиг байгуулагын ерөнхий нарийн бичгийн дарга Амр Муса, Францын гадаад хэргийн сайд Бернар Кушнер, Ираны гадаад хэргийн сайд Манучехр Моттаки нар оролцсон байна. Үүний дараа Ливаны нийслэл Бейрут хотод олныг хамарсан нийтийн цэнгүүн болж ёслолын буудлага хийжээ.
Лид15. Жил бүр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад өндөр уулын орой дээрээс өнхөрч байгаа дугуй бяслагийг барьж авах уралдаан зохиогддог байна.
Энэ тэмцээнд ихэвчилэн насан хүрэгчид оролцдог байна. Өндөр уулын орой дээрээс өнхөрүүлсэн дугуй хэлбэртэй бяслагийг барьж авч чадсан хүн ялагч нь болдог. Бяслагний араас уулын уруу гүйх нь тийм ч хялбар биш. Учир нь тэмцээнийг явуулахдаа зориуд өндөр эгц уруу уулыг сонгодог байна. Тэмцээнд оролцогчид нь унаж хөл гараа шалбалах нь энхүүхэнд. Тэр ч бүү хэл хөл, гар, хүзүүгээ хугалж хүнд гэмтэл авсанаасаа болж амиа алдаж байсан тохиолдол ч өмнө нь гарч байжээ. Энэ тэмцээнийг орон нутгийн эрх баригчид хориглохыг оролдож байсан ч хэдийнээсээ уламжлал, заншилаа хадгалах дуртай англичууд эсэргүүцэж байжээ. Эцэст нь арга буюу эрх баригчид бяслаг барьж авах тэмцээнийг зохион байгуулахыг зөвшөөрчээ. Гэхдээ тэмцээнд оролцогчдын аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах талаар арга хэмжээ авахыг сануулсан байна.
Энэ өдөр
1647 оны энэ өдөр АНУ ын Массачусетс мужид шулмасыг дарах хөдөлгөөн өрнөжээ. Энэ өдөр Ача Янг гэдэг бүсгүйг шулам гэж зарлаж дүүжилж хороосон байна.

1679 оны энэ өдөр Англи улсад хувь хүний эрхийг хамгаалах баримт бичиг гарч байжээ.

Тэгвэл одоогоос 125 жилийн өмнө Оросын хаан ширээнд 3 р АЛЕКСАНДР заларчээ.

1921 оны энэ өдөр Афганистан улс тусгаар тогтнолоо зарласан байна.

1937 оны энэ өдөр АНУ ын Сан-Франциско хотод Алтан хаалга нэртэй гүүрний нээлт болжээ. Энэ гүүр 1280 метрийн урт, 227 метрийн өндөр, хоёр урсгалтай, урсгал бүр нь 6 эгнээгээр машин явах боломжтой, хоёр талдаа явган хүний замтай.

2000 оны энэ өдөр ОХУ ын Нэгдсэн Орос нам байгуулагдсан байна.

No comments: