2008-05-24

Дэлхийн мэдээ 2008 05 24 Бямба гариг

Лид1 ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев БНХАУ д хийсэн 2 өдрийн айлчлалаа өндөрллөө. Оросын төрийн тэргүүний Хятад улсад хийсэн айлчлалын тухай мэдээг хүргэе.
Хятадын төр засгийн удирдлагууд Оросын ерөнхийлөгчийг Бээжин хотын Тяньаньминь тайлбайд угтан авсан байна. Үүний дараа Хятадын ерөнхийлөгч Ху Жин Тао Дмитрий Медведев нар уулзалт хийжээ. Уулзалт ярилцагын эхэнд Оросын ерөнхийлөгч Хятадын төр засаг, ард түмэнд хандан газар хөдлөлт болж олон хүний амь нас үрэгдсэн эмгэнэл илэрхийлсэн байна. хятадын Сычуань мужид 7,8 баллын хүчтэй газар хөдлөлт болсны дараа ОХУ хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд чин сэтгэлээсээ талархаж байна гэж Хятадын ерөнхийлөгч Ху Жин Тао хэлээд хоёр орны харилцаа бүх талаар идэвхитэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцлон тэмдлэглэжээ. ОХУ, БНХАУ ын төр засгийн удирдагчид сүүлийн үед уулзалт хэлэлцээрийг тогтмолжуулж иржээ. 2007 онд л гэхэд Орос Хятадын хооронд төрийн өндөр дээд түвшинд 5 удаа уулзалт болжээ. Орос Хятадын хоорондын худалдааны бараа эргэлт бараг 60 тэрбум долларт хүрсэн байна. 2010 гэхэд энэ хэмжээг 80 тэрбум долларт хүргэх зорилт тавьжээ. Хятад улс Оросоос атомын эрчим, цэргийн зориулалттай техник хэрэглсэл, эмнэлэгийн багаж төхөөрөмж худалдан авч байна. харин Оросууд хятадын үйлдвэрлэгчдээс өргөн хэрэглээний барааг ихэвчилэн худалдан авдаг юм. Аялал жуулчлал, банк санхүүгийн салбарт хамтран ажиллах, атомын эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тохиролцоонд хүрч 7 гэрээг үзэглэсэн байна. ОХУ ын мэргжилтнүүд хятадын нутаг дэвсгэр дээр атомын түлш бэлтгэх үйлдвэр байгуулах болжээ. ОХУ хятад руу баяжуулсан уран нийлүүлэх юм байна. ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Хятадын төрийн тэргүүн Ху Жин Тао нар олон улсын харилцааны асуудлаар баримтлах байр сууриа нэгтгэж “Бээжингийн тунхаглал” баримт бичигт гарын үсэг зуржээ. Солонгосын хойг, Ирак, Америкийн нэгдсэн улсын пуужингийн довтолгооноос сэргийлэх төхөөрөмжийг зүүн европын Польш Чех улсад байрлуулах гэж байгаа төлөвлөгөөнд ямар хариулт өгөхийг Бээжингийн тунхаглал баримт бичигт тусгажээ. Оросын ерөнхийлөгч Хятадын ерөнхий сайд Вэнь Зя Баотой уулзахаар төлөвлөсөн байжээ. Гэвч Вэнь Зя Бао Сычуань мужид ажиллаж байгаа тул Дмитрий Медведевийн айлчлалын хөтөлбөрт өөрчлөлт оржээ. Үүний дараа Дмитрий Медведев Бээжингийн их сургуульд зочилж орос хэл сурч байгаа хятад оюутнуудтай уулзсан байна.

Лид2. НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Бирм улсын Эрх баригчидтай хэлэлцээр хийж амжилтанд хүрсэн байна.
Наргис хар салхинд хэлмэгдсэн бүс нутагт НҮБ ын хүмүүнлэгийн ажилтнуудыг нэвтрүүлэх болжээ. Үүнээс өмнө Бирмийн эрх баригчид хүмүүнлэгийн байгуулагынханыг гамшиг болсон бүс рүү нэвтрэх зөвшөөрөл өгөхгүй байсан юм. Бирмийн удирдагч генерал Тан Шве НҮБ ын ерөнхий нарийн бичгийн даргатай уулзахаас аль болох зайлсхийж байсан юм.
Гэсэн ч удаан хугацааны хэлэлцээрийн дараа Бан Ги Муныг хүлээн авах болжээ. Бирм улсад төрийн эргэлт гарч цэргүүд засгийн эрхийг авсанаас хойш НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга айлчлал хийж байсангүй. Бан Ги Мун Бирмийн удирдагчидтай уулзахдаа гамшигийн хохиролыг арилгах ажилд гадаадын орнуудын дэмжлэг туслалцааг авах шаарлагатайг ойлгуулж чаджээ. Наргис хар салхи 5 сарын 2 нд Бирм улсын өмнө зүгийн нутгийн дайран өнгөрсөн юм. Энэ үеэр 78 мянган хүн амт насаа алдаж 56 мянган хүн ор сураггүй алга болсонд тооцогдож байна. Бирм улсад үр дүнтэй айлчлал хийсэн Бан Ги Мун Хятадын Сычуань мужийг зорьжээ.

Лид3. ОХУ ын Ленинград мужийн цэргийн ангийн зэвсгийн агуулахад гар түймэр гарчээ. Зэвсгийн агуулахад их хэмжээний зэр зэвсэг, агаар агаар ангилалын байлдааны пуужин хадгалагдаж байсан юм байна.
Агуулахад байсан пуужингууд тэсэрч дэлбэрч байсан нь гал унтраах ажлыг хүндрүүлжээ. Цэргийн ангийн нийт бие бүрэлдэхүүний амь нас хохироогүй. Байлдааны СУ 27 онгоцнууд ч гал түймэрт өртөөгүй байна. Зэвсгийн агуулахад байсан агаар агаар ангилалын пуужингууд ойролцоох тосгон, тариан талбай дээр унажээ. Зэвсгийн агуулахад гал түймэр гарсан шалтгааныг тусгай хороо байгуулж тогтоох юм байна.

Лид4. Чили улсад хэдэн өдрийн турш үргэлжилэн орсон борооны улмаас үер усны гамшиг нүүрлэсэн байна.
Хүчтэй аадар бороонд 15 мянган хүний орон гэр байр сууц эвдэрч нурсан байна. Чили улсын өмнө болон төвийн бүсийн нутагт ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг цуцалжээ. Цахилгаан эрчим хүч, ундны усны түгээлт доголджээ. Үерийн усны хүчтэй урсгал замдаа тааралдсан бүхнийг сүйтгэж урган оджээ. Цаг уурын албаныханы мэдээлснээр хүчтэй аадар бороо дахин хэд хоног үргэлжилэн орох юм байна.

Лид5. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж байгаа Жон Маккейн 2000 оноос хойшхи сүүлийн 8 жилийн эрүүл мэндийнхээ тухай мэдээллийг олон нийтэд тараасан байна.
Жон Маккейны эрүүл мэндийн дэвтэрт хамгийн сүүлд 2002 онд арьсний хавдартай гэж оношлогдсон байжээ. Гэвч өнөөг хүртэл түүнд энэ өвчний ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна. Түүний цусны даралт, нь хэвийн гэж эмч нар бичсэн байна. Жон Маккейн цусан дахь холестериний хэмжээг бууруулах эм хэрэглэдэг. Ирэх найман сард 72 нас хүрэх Аризон мужас гаралтай Жон Маккейн сонгуульд ялалт байгуулах юм бол хамгийн ахмад настай ерөнхийлөгч гэсэн тодотголтой америкийн түүхэнд бичигдэх үлдэх юм. Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашихад нас чухал ыиш гэдгийг нотлон харуулахын тулд Жон Маккейн эрүүл мэндийнхээ тухай дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд танилцуулж байгаа юм. Жон Маккейн эрүүл мэнд, бие бялдарын хувьд үе тэнгийнхэнээсээ хавьгүй илүү гэж хувийн эмч нь Би Би Си ийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэжээ.

Лид6. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийг судлаж байгаа Канадын эрдэмтэд хойд туйлын мөсөнд томоохон хэмжээний цуурал гарсаныг тогтоосон байна.
Судалгааны багийнханы мэдээлж байгаагаар Уард Хант аралаас холгүй байгаа мөсөн бүрхэвч эрчимтэй хайлж байна. Энэ хэсгийн мөсөнд16 км үргэлжилсэн цууралт үүсжээ. Би ийм ноцтой зүйл болсон гэж огтхон ч төсөөлж байгаагүй. Мөсөнд цуурал гарсан нь удахгүй хайлж алга болно гэсэн үг. Хэдийд ч энэ мөс хэдэн хэсэг болж бутарч хайлж болно гэж Канадын Оттава хотын их сургуулийн эрдэмтэн Люк Копланд хэлж байна. Хойд туйлыэ мөс хэдэн хэснг болсон салж мөсөн уул болсноор далай тэнгист аялаж байгаа усан онгоцны хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй. Туйлын мөс хайлсанаар хүрээлэн байгаа орчинд томоохон хэмжээний хохирол гарахаас гадна хойд туйлын газар доорх байгалийн баялагийн төлөө тэмцэл олон улсын хооронд өрнөж болзошгүй юм.

Лид7. Атлантын далайн хоёр эрэг дээр амьдарч байгаа хүмүүс дурангийн тусламжтайгаар бие биенээ харж, харилцаж байна. Лондон Нью Йоркийн холбосон урт хонгилийг газар доогуур барьж олон мянган толь ашиглан дуран байрлуулжээ.
Тэртээ 19 р зуунд Английн зохион бүтээгч Алексадр Стенхоулу Сент Жорж дуран хийх аргийг бодож олж байсан юм. Харин өнөөдрийн энэ бүтээлийн эзэн түүний үр удам нь юм. Дурангийн нэг үзүүр нь Лондон хотын Темза голын эрэг дээр харин нөгөө үзүүр нь Нью Йорк хотын Бруклин гүүрний дэргэд байгаа юм. Дурангийн диамерт нь 20 метр. Энэ дуран руу харж Атлантийн далайн нөгөө эрэгт болж байгаа үйл явдлыг харж болох юм.
Нью Йорк, Лондон хоты иргэд энэ дурангаар харж, гараараа даллан мэндчилж, самбар дээр зурвас бичиж харилцаж байна. Техник технолог хөгжсөн энэ эрин үед ч хүмүүс харилцааны энгийн хэлбэрийг сонгож байна. Тун удахгүй Нью Йоркийн Бруклин гүүрний 125 жилийг ойг тэмдэглэх гэж байгаа юм. Энэ дурангаар Бруклин гүүрний ойг хэрхэн тэмдэглэж байгааг ажиглаж болох юм.

Лид8. Өнөөдөр орой Сербийн нйислэл Белград хотод европын хамгийн нэр хүндтэй Евровишин хөгжмийн наадам болох гэж байна. Өнгөрсөн пүрэв гаригт хагас сүүлчийн шатанд тунаж үлдэх дуучидыг тодруулсан юм. Харин одоо ялагчыг нь тодруулах гэж байна.
Энэ жил гол өрсөлдөөн Орос, Украин, Серб, Турк, Финлянд Шведийн дуучидын хооронд өрнөх болно гэж хөгжим судлаачид таамаглаж байна. Евровишин хөгжмийн наадамд оролцолгүй таван жил завсарласны дараа Португали улс оролцож байна. ОХУ аас энэ жил дуучин Дим Билан оролцож байна. Тэр 2006 онд энэ хөгжмийн наадамд оролцож 2 р байранд орж байсан юм. Хөгжмийн наадмыг тодруулахад телевиз үзэгчид гол үүрэг гүйцэтгэдэг юм. Тэд гар утсаараа санал өгдөг. Евровишин хөгжмийн наадмыг дэлхийн 43 орны телевиз шууд дамжуулан үзүүлнэ. Евровишин хөгжмийн наадам өнөө шөнө Улаанбаатарын цагаар 4 цагт эхэлнэ.

Лид9. Францын Сосиетэ Женерал банкны ажилтан Жероме Кервьеля залилан хийж өөрийн ажиллаж байсан банкинд томоохон хохирол учруулж байсан билээ. Банкны ажилтан ганцаараа луйвар хийсэн гэж цагдаа нар үзэж байсан юм. Харин одоо шинжээчид тэр залилан хийхдээ бусадтай хамтарсан гэж таамаглаж байна. Энэ тухай мэдээлэл Францын томоохон сонин хэвлэл дээр гарчээ.
Жероме Кервьеля Сосиетэ Женерал банкинд 4, тэрбум долларын хохирол учруулсан юм. Банкинд учруулсан хохиролын шалтгааны тогтоохоор бие биенээсээ хараат бус гурван хороо ажиллажээ. Тусгай хорооныхон ажлын тайлангаа тавьсан байна. Шинжээчидийн дүгнэлтээр Жореме зарим нэг арилжааг хийхийн тулд өөр хэн нэгэний туслалцааг авсан байж таарна гэж онцлон тэмдэглэжээ. Сосиетэ Женерал банкны өөр нэг ажилтан Жоремегийн хийж байгаа луйварыг мэдэж байсан нь гарцаагүй гэнэ. Банкны ажилтан луйвар хийж байхад анхаарал сэрэмжгүй байсан банкны удирдлагууд ч хариуцлага хүлээх ёстой гэж шинжээчид үзжээ. Жореме Кервьел одоо мөнгөн барьцаа төлж суллагдаад байгаа юм. Тэр хууль бус үйлдэл хийгээгүй гэж өөрийгөө цагаатгаж байна.

Лид10. Улаан нүдэн буюу ангараг гариг дээр судалгааны шинжилгээний Феникс аппарат газардах гэж байна. Феникс аппаратыг америк, европын холбооны орнуудын мэргэжилтнүүд хамтран зохион бүтээсэн юм.
Феникс аппарат улаан нүдэн гаригийн агаар мандалд цагт 20 мянган км ын хурдтайгаар орно. Ангараг гаригийн агаар мандалд орсонны дараа шүхэр дэлгэгдэж судалгааны аппаратыг газардуулах юм. Сансар судлаачид үүнээс өмнө судалгааны төхөөрөмжийг Ангараг гаригт хүргэх хэд хэдэн оролдлого хийж байсан юм. гэвч өмнөх оролдлогууд нь бүгд амжилтгүй болж байжээ. Феникс аппарат амжилттай газардаж чадах юм бол ангараг гаригийн хойд туйлд ажиллаж хөрс, газрын гадаргад шинжилгээ хийж мөс хайх юм.

Лид11. ОХУ ын Архангельск мужийн Плесецк сансрын нислэгийн буудлаас Рокот пуужин тээвэрлэгч амжилттай хөөрсөн байна. Интерфакс агентлагийн уламжилсанаар РОКОТ пуужин цэргийн болон судалгааны хэд хэдэн хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд оруулах юм.
Хамгийн сүүлд РОКОТ загварын пуужин 2006 оны 7 сарын 28 нд хөөрч байсан юм. 2000 онд РОКОТ пуужин зохион бүтээгдсэнээс хойш 9 удаа сансарт хөөрчээ. 2005 РОКОТ сансрын пуужин Европын сансрын агентлагийн хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд гаргаж чадаагүй юм. Үүний дараа оросын мэргэжилтнүүд осолын шалтгааныг тогтоохоор ажиллажээ. Одоо РОКОТ пуужинд гарсан техникийн алдааг бүрэн засварлаж дууссан байна.

No comments: