2008-05-30

Дэлхийн мэдээ 2008-05-30 Баасан гараг

Лид1. Солонгосын хойгийн цөмйн асуудлаарх 6 талт гэрээ хэлэлцээрт оролцож байгаа АНУ ын төрийн нарийн бичгийн даргын туслах бөгөөд америкийн төлөөлөгчдийг тэргүүн Кристофер Хилл мэдэгдэхдээ цөмийн хөтөлбөрийг шалгахтай холбогдсон асуудлаар БНАСАУ ын мэргэжил нэгт нөхөртэйгээ эерэг маргаан мэтгэлцээн хийлээ гэсэн байна.

АНУ ын төрийн нарийн бичгийн дарыгн туслах Кристофер Хилл цөмийн хөтөлбөрийг шалгаж байгаа явдал нь Солоносын хойгийг цэрэггүй бүс болгох явцын гол зангилаа үе шат болж байна гэж цохон тэмдэглэсэн байна. Лхагва гаригт Хилл хятадын төлөөлөгчдийн тэргүүн , БНХАУ ын гадаад хэргийн сайдын орлогч У Даве, мөн Япон болон БНАСАУын төлөөлгчдийн тэргүүнтэй уулзаж Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийг хэрхэн зогсоох арга замыг хамтран хайх талаар тохиролцжээ. БНАСАУ 12007 оны 12 сарын сүүлээр өөрийн цөмийн 3 реактороо ажиллагаанаас гаргаж, олон улсын байгуулагад цөмийн байгууламжийнхаа талаар дэлгэрэнгүй мэдэээлэл өгөх үүрэг хүлээсэн юм. Үүний хариуд барууны орнууд Хойд Солонгост түлш эрчим хүчний тусламж үзүүлнэ гэж амалсан юм.

Лид2. Өчигдөр орой БНАСАУ ын удирдагч Ким Чен Ир бусдын гарт амиа алдсан тухай мэдээлэл дэлхийн хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээрм цацагдсан юм. Гэвч Хойд Солонгосын тал энэ мэдээллийн талаар ямар нэгэн тайлбар хийсэнгүй.
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир амиа алдсан тухай хамгийн түрүүнд өмнөд солонгосын нэгэн сайтад мэдээлжээ. Энэ сайтынхан Ким Чен Ирын үхлийн тухай мэдээлэхдээ хятадын тусгай албаныхан энэ тухай анх мэдээлсэн гэж иш татсан байжээ. Гэвч энэ Ким Чен Ир амь үрэгдсэн гэсэн нотолгоог сэтгүүлчид авч чадаагүй байна. Өмнөд Солонгосын албаны хүмүүс Хойд Солонгосын удирдагч хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гэдэг нь худал мэдээлэл гэж няцаалт хийсэн байна. Үүний дараахан Хойд Солонгосын засгийн газрын мэдлийн мэдээллийн агентлаг Ким Чен Ир Пхеньян хотын нэхмэлийн үйлдвэрт зочилсон тухай мэдээлжээ. Сүүлийн үед Ким Чен Ирийн эрүүл мэнд муу байгаа тухай мэдээлэл нэг бус удаа гарсан юм. Иймд Ким Чен Ирын хувь заяатай холбоотой мэдээлэл олон хүний сонирхолыг татаж байна.

Лид3. ОХУ ын ерөнхий сайд Владимир Путин өнөөдөр Францын нийслэл Парис хотод хүрэлцэн ирсэн байна. Владимир Путин ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш анх удаа Франц улсад ажлыйн айлчлал хийж байна.
Оросын засгийн газрийн тэргүүн Францын ерөнхий сайд Франсуа Фийонтой уулзүаж, дараа Елисейн ордонд Францын ерөнхийлөгч Николя Саркозитой үдийн зоог барьжээ. Владимир Путин Орос, Францын харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Дараа нь Путин Францын экс ерөнхийлөгч Жак Ширак, Францын зохиолч Морис Дрюона нартай уулзсан байна. Дараа нь Францын “Le Monde” сонинд ярилцлага өгөхөөр төлөвлөсөн байна

Лид4. Английн баруун өмнөд хэсэгт оршдог Сомерсет вант улсын газар нутгийн талаас илүү хувьд нь үерт автаад байна гэж Скай Ньюс сонинд мэдээлсэн байна. Олон зуун хүн машин дотросоо болон гэрээсээ аврах албаны утас руу чөлөө завгүй утасдаж байгаа гэнэ.

Английн баруун өмнөд хэсэгт болж байгаа үерийн улмаас автомашины олон зам усанд автаж нилээд хэдэн замын осол бүртгэгдээд байгаа бөгөөд түгжээтэй машин дотроосоо болон гэрээсээ олон зуун хүн аврах алба руу утасдаж байгаа гэнэ. Одоогоор амь насаа алдсан тухай мэдээлэл алга байна. Аврах албаны харилцаа холбооны шугам сүлжээ хэт ачаалалтай байгаа учраас амь насанд гарцаагүй аюул заналхийлсан тохиолдолд л утасдахыг галын албаны ажилтнууд иргэдээс хүссэн байна. Олон зам усанд автаад байгаа учир ийш тйиш явахыг жолооч нарт хоригложээ. Шуудайтай элсээр хаалт хашилт хийж хувийн өмчөө хамгаалж, нөхцөл байдал хэцүүдэх үед дээд давхар луугаа гарахыг оршин суугчдад зөвлөсөн байна. Жил бүр зохион байгуулдаг “Бат энд уэст шоу” гэдэг хөдөө аж ахуй аж үйлдвэрийн яармагийн ажиллагаанд энэ үер саад болж байгаа ч гэсэн зохион байгуулагчид нь баасан гариг хүртэл үргэлжлүүлэхийг хичээж байгаа гэнэ. Их британийн байгаль орчныг хамгаалах товчооноос усны түвшин огцом нэмэгдсэнийг зохицуулах тогтолцооны муугаас болж үер болсон гэж мэдээлжэ. Одоо аврах багийнхан хог новшоор дүүрсэн усны сувгуудыг цэвэрлэх ажилд ороод байгаа юм байна.

Лид5. Бельгийн зүүн өмнө зүгийн хувийн аж ахуйтанууд шатахуун түлшний үнэ нхэмэгдэж байгааг эсэргүүцэж байна.
Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйг хөгжүүлэх, эрчимжүүлсэн мал аж ахуй эрхлэхэд гаргах зардал хэд дахин нэмэгдсэн байна. Харин зах зээл дээр сүү сүүн бүтээгдэхүүний үнэ ханш буурч байгаа гэнэ. Одоо нэг литр сүү 7 центийн үнэтэй байгаа гэнэ. Ингэхээр маэл аж ахуй эрхлэх нь ашиггүй болж байна. Хувийн аж ахуйтанууд сүүг боловсруулах үйлдвэрт өгсөнөөс шуудхан л асгасан нь дээр гэж үзэж байна. Тэд үүнийгээ ч нотлон харуулж мянган гаруй литр сүүг оло арван сэтгүүлчдийг байхад асгасан байна. Түлш шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэгчдийн жагсаал цуглаан Европын олон оронд өрнөж байгаа юм. Англи даяар холын тээврийн жолооч нар ажи хаялт зарласан бол Испанид загасчид, эсэргүүцэл үзүүлж байна. Испаний Пальма де Мальорка суурингийн загас боловсруулах үйлдвэр үүд хаалгаа барьжээ.

Лид6. Исланд аралын хэсэгт рихтерийн шаталбараар 6,1 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн төв нь Исландын нийслэлээс 50 кмийн алсад 10 метрийн гүнд байжээ.
Газар хөдлөлтийн үеэр хүн амь нас үрэгдээгүй байна. Харин 20 гаруй хүн бэртэл гэмтэл авсан байна. Хотын зарим барилгийн хана туурга нурсан тухай мэдээлэл иржээ. Газар хөдлөлт болоход хотын иргэд сандарч мэгдэж гудамжинд гарцгаажээ. Исландын үндэсний радиогийн мэдээлснээр Исландын нийслэлийг бусад бүс нутаг, хоттой холбосон зам гүүр эвдэрсэн байна. Исландын геофизикийн хүрээлэнгийн профессор Пол Энарсоны хэлснээр байгалийн гамүиг үлэмж хэмжээний хохирол учруулжээ. Исланд арал нь хойд америк, евроазийн тиктоникийн хоёр томоохон тавцангийн уулзвар дээр оршдог юм. Иймээс газрын чичиргээ байнга мэдрэгддэг байна. Гэвч хүчтэй газар хөдлөлт болох нь ховор байдаг. Дахин газар хөдлөлт болох магадлал байгаа тул иргэдийг ямар нэгэн байшин барилгад хэсэг хугацаанд орохгүй байхыг санууулжээ. Хамгийн сүүлд 2000 оны 6 сард Исланд улсад 6,5 баллын хүчтэй газар хөдлөлт болж байсан юм.

Лид7. Дэлхийн банк хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өссөнтой холбогдуулан буурай хөгжилтэй орнуудад санхүүгийн тусламж үзүүлэх болжээ. Хэрвээ дэлхийн банк санхүүгийн тусламж үзүүлэхгүй бол олон сайя хүн өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй байгаа юм.
Буурай хөгжилтэй орнуудад зориулан дэлхийн банк 200 сая доллар нөөц сангаасаа гаргах болжээ. Африкийн Гаити, Либери улс тус бүр 10 сая, Жибути 5 сая долларыг дэлхийн банкнаас авах юм байна.
Дараагийн ээлжинд Того, Йемен, Тажикстан улс тусламжийн мөнгөнөөс хүртэх юм байна. Африкийн орнуудын засгийн газар дэлхийн банкнаас мөнгө хүлээн аваад хүнсний бүтээгдэхүүн, үр тариа худалдан авахад зарцуулах үүрэгтэй юм. Дэлхийн банк 2010 гэхэд хөдөө аж ахуйг дэмжихэд зориулж 2 тэрбум доллар зарцуулах юм байна. Хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнээр манай гаригийн 100 сая хүн өлөн зэлмүүн өдөр хоногийг өнгөрүүлж байгаа юм. НҮБ ийн эдийн засгий. Хөгжил, хамтын ажиллагааны байгуулагын мэргэжилтнүүдийн урьвдчилсан тооцоогоор ирэх 20 жилд хүнсний бүтээгдэхүүний үнэ өндөр хэвээр байх юм байна.
ТОВЧ
АНУ ын Огайо мужийн цагдаа нар түлш шатахуун хэмнэхийн тулд дугуй унаж явах болжээ. Цагдаагийн ажилд тусгайлан тоноглосон унадаг дугуй 1100 долларын үнэтэй байдаг юм байна. Цагдаа нар дугуй унаж явах нь эрүүл мэндэд нь ч тустай гэж эмч нар сайшааж байна.

Сэтгэл судлаачид компьютер тоглоом ямар нөлөө үзүүлдэг талаар маргалдсаар байгаа. Компьтер тоглоом тоглож ялалт байгуулах нь
бусдыг байлдан эзэрхийлэх, дээрэлхэх хүсэлийг идэвхижүүлдэг байна. Өөрөөр хэлбэл компьтер тоглоом хүний зан араншинг эвдэж харгис хэрцгий зан авиртай болгож хувиргадаг байна.

Хэрвээ таны амьдарч байгаа гудамж талбай тохижилт муутай бол санаа зовох хэрэггүй. Лос Анжелос хотын зураач Сара Росс гудамжний хатуу сандалыг зөөлөн буйдан болгох арга сэдсэн байна. Тэр гудамжний хатуу модон сандал дээр суухад зориулсан зөөлөвчтэй өмд, цамцны хослол хийжээ.

Австралийн эрдэмтэд 375 сая жилийн настай 25 см чулуужсан загас олсон байна. Манай гариг дээр хэзээ амьдрал үүссэнийг тогтооход тус дөхөм болох чухал нээлт боллоо гэж эрдэмтэд үзэж байна. Цаашлаад хүний гарал үүсэлийн талаар ч шинжилгээ судалгааны ажил хийхэд энэ олдвол тус болох нь гарцаагүй. Чулуужсан загасыг Британий аялагч, жуулчин Дэвид Аттен Борогийн нэрээр нэрлэсэн байна.

Лид8. Олон улсын сансрын станцид ажиллаж байгаа сансрын нисэгчид Дискавери сансрын хөлгийг ирэхийг тэсэн ядан хүлээж байна.
Олон улсын сансрын станцийн ариун цэврийн өрөөний суултуурт эвдрэл гараад удаж байгаа юм. Дискавщри сансрын хөлгөөр арриун цэврийн өрөөнд шинээр суурилуулах шахуурга авч ирэх гэж байгаа юм. Олон улсын сансрын станцийнхан ариун цэврийн өрөөний шахуургыг гар аргаар ажиллуулж байгаа юм байна. Тэд зөвхөн ариун цэврийн өрөөний суултуурыг цэвэрлэхийн тулд 10 минут зарцуулдаг байна. Дискавери хөлгөөр ариун цэврийн өрөөний суултуурт байрлуулах шахуургийг илгээхийн тулд өмнө нь сансарт илгээх гэж байсан зарим багаж тоног төхөөрөмжийг явуулах хугацааг хойшлуулжээ. 5 сарын 31-нд хөөрөх гэж байгаа Дискавери сансрын хөлөгөөр Японы судагааны Кибо лабораторийг бас илгээх юм байна.

Лид9. Онгоц хөлөглөн дэлхийн нэг өнцөгөөс нөгөө өнцөгч очиж ажилаа амжуулах нь жирийн үзэгдэл болоод байгаа. Цагийн зөрүү гарсанаас болж хүний эрүүл мэндэд сөргө нөлөө гарч, , бие махбодийн хэвийн үйл ажиллагаа алдагдах, ядрах, стресст орох мэт сөрөг үр дагавар гардаг. Тэгвэл цагийн зөрүүнээс үүдэлтэй тааламжгүй үеийг аль болох түргэн даван туулах аргыг АНУ ын эрдэмтэд бодож олсон байна.
Хүний бие эрхтэн өдрийн гэрэл гэгээтэй үед л идэвхитэй байж чаддаг.
Тэгвэл хүний биологийн цагийг зохицуулах боломж байдаг гэнэ. Хэрвээ хүн 16 цагийн турш хоол хүнснээс татгалзах юм бол хүний тарххинд “түгшүүрийн дохио” гэж нэрлэж болохоор систем ажиллаж эхэлдэг байна. Тархи одоо унтахаас илү идэх нь чухал байна гэсэн дохиог өгдөг. Ингэснээр биологийн цагийн хэмнэл алддаг. Ингэсэн тохиолдолд хүн хэзээ унтаж амрахаа шийдэж болох юм. Ихэнхи хүмүүс шинэ цагийн бүсэд ороод бүтэн 7 хонгийн дотор дасдаг . харин америкийн эрдэмтэдийн энэ зөвлөгөөг дагаснаар цагийн бүсэд дасах хугацааг 5 багасгах боломж байна.

Лид10 Гэртээ цэцэг тарьж, мод арчилдаг, гэртээ загас тэжээдэг, спортоор хичээллэдэг, уран зураг зурдаг хүмүүс сэтгэл гутралд бага ордог гэсэн дүгнэлтийг судлаачид хийсэн байна.

Ажил амьдралд тохиолддог ямар нэгэн явдлын тухай дурсамж хүмүүсийн тархинд хадгалагдан үлддэг. Гэхдээ чөлөөт цагаараа цэцэг тарьж, загас тэжээдэг, уран зураг, спортоор хичээллэдэг хүмүүсийн тархинд энэ таагүй дурсамж бага үлддэг байна. Ургамал, амьтан арчлах гэх мэтээр чөлөөт цагаа зр бүтээлтэй өнгөрүүлэх нь нэг ёсны амралт болдог гэж эрдэмтэд дүгнэлт хийжээ. Ургамалтай холбоотой өөр сонирхолтой судалгааг Японы эрдэмтэд хийжээ. Цэцэг, ургамалын дэргэд хэрэлдэж маргалдах нь тэдний өсөлтөд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Японы судлаачид нэг хэсэг ургамалыг том тасалгаанд байрлуулж сонгодог хөгжим эгшиглүүлжээ. Харин нөгөө хэсэг ургамалд нь гэр бүлийн хосуудын хэрэлдэж байгаа бичлэгийг тавьсан байна. Долоо хоногийн дараа хэрүүл маргаан сонсгосон ургамал хатаж хагдарч үхсэн байна.

Лид11. Дампуурлын ирмэг дээр байсан японы нэгэн төмөр замын өртөөг жирийн нэгэн муур аварчээ.
Одоогоос хоёр жилийн өмнө Киси төмөр замын өртөө алдагдалтай ажиллаж, дампуурхлын ирмэгт тулсан байжээ. Харин одоо өртөөний захиргаа бүх ажилчдаа халах гэж байсан үе ард өнгөрсөн гэж ярьцгааж байна. Өртөөнийхөн Тама гэдэг нэртэй муурыг тэжээжь орон тооны ажилтан болгожээв. Гэтэл сонин хэвлэлүүд энэ тухай бияиж, Тама муур Япон даяар алдаршсан байна. Киси төмөр замын өртөөний ажилчин муурны зурагийг худалдан авах гэс эн хүний тоо өдрөөс нэмэгдэж төмөр замын станцийнхан ашигтай ажиллаж эхэлсэн байна.

Лид12. Оросын төрийн шагналт зураач Илья Глазуновын “Кремль руу харахад” гэдэг нэртэй уран зургийг Лондон хотын дуудлага худалдааны Сотбис төв зарах гэж байна. Гэвч зураач өөрийн бүтээлээ дуудлага худалдаандп оруулахыгү хүсэхгүй байна.
Илья Глазунов энэ зургааа 80 аад оны эхээр Оросын соёл урлагийн тухай үзэсгэлэнд тавьж байжээ. Харин энэ зургийн өнөөгийн эзэмшигч нь Баруун Германд байхдаа худалдан авч байжээ. Илья Глазуновын зургийн анхны үнэ нь 8-12 мянган фунт стерлиги буюу 24 мянган долларт хэлбэлзэж байгаа юм. Гэвч зураач энэ бол миний зурсан бүтээл биш, харин хуулбар нь гэж мэдэгдэж байна. Иймд дуудлага худалдаанд оруулах нь шудрага бус явдал гэж тайлбарлаж байна. Энэ зурагт байгаа шиг адууг би зураагүй. Энэ бол зүгээр л хэн нэгэн этгээдийн сараачсан зүйл гэж хэлжээ. Гэвч Сотбис дуудлага худалдааны газар энэ зургийг зарах бодлоо орхиогүй бололтой. 6 сарын 10 нд дуудлага худалдааг зохионм байгуулахаар бэлтгэж байна.

No comments: