2008-05-29

Дэлхийн мэдээ 2008-05-29 Пүрэв гараг

Лид1.Тайваны эрх баригч Гоминдан намын ерөнхий нарийн бичгийн дарга БНХАУ-д айлчлал хийсэн талаар бид өмнөх мэдээллийн хөтөлбөрөөрөө мэдээлж байсан билээ. Тэгвэл өчигдөр хятадпын коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ ын ерөнхийлөгч Ху Жин Тао Гоминьдан намын дарга У Босюныг Бээжин хотын Ардын их хурлын ордонд хүлээн авч уулзсан байна.
Тайвань хятадын харилцаанд чухал айлчлал болж өнгөрсөний дараа БНХАУ ын эрх баригчид Гоминдан намынхантай хийж байгаа анхны айлчлал болжээ. Энэ уулзалтад Хятадын коммунист намын улс төрийн товчооны гишүүн Ван Цишань, хятадын коомуунист намын төв хорооны нарийн бичгийн газрын гишүүн Тамгийн газрын дарга Лин Цзихуа, хятадын коммунист намын ул төрийн товчооны дэргэдэх улс төр судлалын хүрээлэнгийн дарга Ван Хунин, БНХАУ ын Төрийн Зөвлөлийн гишүүнг Дай Бинго, Тайваны асуудал эрхэлсэн байгуулагийн тамгийн газрын дарга Чэнь Юньлинь, Гоминьдан намын орлогч дарга Гуань Жун Линь Фэнжэн, тус намын хариуцлагатай нарийн бичгийн дарга У Дуньи нар байлцжээ. Тайваний асуудлыг шийдэхэд хятадын Гоминьдан болон Коммунист намын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй гэж талууд онцлон тэмдэглэсэн байна. Байгалийн гамшиг учирсан Сычуань мужийг сэргээн босгох ажилд Хятадын Гоминьдан намынхан тусламж үзүүлэхэд бэлэн гэж мэдэгдсэн байна. Эх газрыйн хятад, Тайваны хооронд иргэний агаарын тээврийн тогтмол нийслэгтэй болох, жуулчдын тоог нэмэгдүүлэх нь Тайвань Хятадын нягтралд тус дөхөм болно гэж Ху Жин Тао хэлжээ. Гоминдань намын дарга У Босюныг 2008 оны 8 сарын 8-нд нээлтээ хийх Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьжээ.

Лид2. БНСУ ын ерөнхийлөгч Ли Мён Бак БНХАУ-д айлчлал хийж байна. Өчигдөр Бээжин хотод Хятадын төрийн зөвлөлийн дарга буюу ерөнхий сайд Вэнь Зябао БНСУ ын Ли Мён Бакийг хүлээн авч уулзсан байна.
Сычуань мужид байгалийн гамшиг учирахад хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн Солонгосын ард түмэнд гүн талархал илэрхийлэе гэж Вэнь Зя Бао Ли Мён Бактай уулзахдаа мэдэгдсэн байна. БНХАУ, БНСУ ын харилцаа хамтын ажиллагаа улам өргөжиж байгаад Вэнь Зя Бао сэтгэл хангалуун байгаагаа дурьдаад цаашид ч бүс нутаг, олон улсынхэмжээнд өөрсдийн нийтлэг эрх ашигаа хамтран хамгаалах талаар хамтран ажиллая гэж санал гаргажээ. Хэрвээ манай хоёр улс стратегийн түшлэлийн харилцааг тогтоох юм бол Зүүн хойд Ази дахь нөлөөгөө бэхжүүлэх боломж нээгдэж, хоёр орны хооронд харилцан ашигтай найрсаг харилцаа гүнзгийрэх болно гэж Хятадын ерөнхий сайд үзэж байна. Хятад Солонгосын хамтарсан худалдааны чөлөөт бүс байгуулах боломж байгааг Вэнь Зя Бао солонгосын ерөнхийлөгчид хэлээд Хятадын захм зээлд Солонгосын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагааа илэрхийлжээ. Байгалийн гамшиг тохиолдсёон Сычуань мужид Солонгосын ард түмэн, Засгийн газар дахин тусламж үзүүлэхэд бэлэн байна гэж Ли Мён Бак мэдэгдээд Хятадын ард түмэн ямар ч бэрхшээлийг даван туулах чадвартай гэдэгт би итгэдэг. Цаашид худалдаа эдийн засаг, соёл урлагийн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг онцлон тэмдэглэсэн байна. Стратегийн түншийн холбоо тогтоох хятадын талын саналыг БНСУ ын ерөнхийлөгч судлаж үзэх болно гэж амлажээ.

Лид3. БНХАУ ын Сычуань мужид болсон цуврал газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 68109, ор сураггүй алга болсон хүний тоо 19851 гэж Хятадын засгийн газрын мэдлийн Синьхуа агентлаг уламжилж байна.
Сычуаньд нүүрлэсэн хүч газар хөдлөлтөд хэлмэгдсэн хүний тоо 45312765 хүрсэн байна. Тэдний 15006341 ийг нь өөр газар руу нүүлгэн шилжүүлжээ.
Одоо байшин барилгийн нураги доор байсан 6541 хүнийг аварсан гэж хятадын аврах албаныхан мэдээлж байна. Хятад орны өнцөг булан бүрээс, мөн гадаадын орнуудаас ирүүлсэн нийт хандивийн хэмжээ 34,7 тэрбум юань болжээ. Хятадын засгийн газар байгалийн гамшигийн хохиролыг арилгахад
19,557 тэрбум юань төсвөөс зарцуулжээ. Газар хөдлөлтийн дараа Ёычуань мужид хэдэн нуур шинээр бий болсон юм. Нуурын усны түвшин тогтмол нэмэгдэж байгаа. Усан цахилгаан станцийн далан сэтрэх аюултай байгаа тул Сычуань мужид үер болох эрсдэл өндөр байна.

ТОВЧ
АНУ ын Бостон хотоос холгүй хоёр галт тэрэг мөргөлджээ. Үүний уршигаар хэд хэдэн хүн шархадсан байна. Бостон хотын төмөр замын хөдөлгөөнийг удирдах газрын төлөөлөгчийн мэдээлснээр өртөөнөөс хөдөлж байсан нэг галт тэрэгийг эсрэг урсгалын галт тэрэг мөргөжээ. Эхний галт тэрэгний машинист бүхээгтээ амь үрэгдсэн байна. Мэргэжилтгүүд ослын газар ажиллаж байна. Галт тэрэгний зорчигчдод түргэн тусламжийнхан үлэг хийж, хүнд шархадсаныг нь шууд эмнэлэг хүргэжээ.

ОХУ ын засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэтгэвэрийн хөгшид, ахмад дайчид, бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүдэд үзүүлэх нийгмийн халамжийг хэмжээг нэмэгдүүлэх гэж байна. Энэ зорилгоор Улсын төсөвөөс 44 тэрбум рубль зарцуулах болжээ. Энэ тухай ОХУ ын ерөнхий сайд Владимир Путин танхимынхаа хуралдаанаар шийдсэн байна.

ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Солчн сайд Александр Авдеевыг хүлээн авч уулзсан байна. Хөдөө орон нутгийн иргэд хүрч байгаа соёлын үйлчилгээг сайжруулах, номын сан, музей, архивын байгуулагад ажиллагсадын хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна.

Лид4. Дэлхийн 109 гаруй орны төлөөлөгчид Дублин хотод кассетны бөмбөгийг хэрэглэхийг хориглосон тунхаглалыг баталсан байна. Кассетны бөмбөгийг хориглох эсэх асуудлаар дэлхийн 100 гаруй орны дипломатууд 10 хоногийн турш уулзалт хэлэлцээр хийсэн юм.
ОХУ, АНУ, БНХАУ, Энэтхэг, Пакистан, Израиль гээд цөмийн зэвсэгтэй их гүрнүүд энэ олон улсын тунхаглалд нэгдэн орохоос татгалзсан байна. Кассетын бөмбөг бол хамгийн үр дүнтэй зэвсэг тул үүнээс татгалзахгүй гэж тэд тайлбарлаж байна. 1997 онд явган цэргийн эсрэг мин хэрэглэхгүй байх тухай олон улсын гэрээ байгуулсан юм. Гэвч ОХУ, БНХАУ, АНУ, Израиль энэ гэрээнд нэгдэхээс татгалзаж байсан. Хэдийгээр энэ гэрээнд нэгдээгүй ч эдгээр орнууд аливаа цэргийн ажиллагаандаа энэ төрлийн зэвсэгийг хэрэглэхээ больсон юм. Кассетны бөмбөгийн хэрэглэхийг хориглосон энэ алхам чухал үйл явдал гэж Их Британий ерөнхий сайд Гордон Браун онцлон тэмдэглэж байна. Тун удахгүй Их Британи улс кассетны бөмбөгийг зэвсэглэлээсээ бүрэн хасах болжээ Би Би Си телевизийн цэргийн сэтгүүлчийн мэдээлснээр Их Британий батлан хамгаалах яам хоёр төрлийн кассетны бөмбөгийг хэрэглэдэг байжээ. Хэдийгээр кассетны бөмбөгийг цэрэг дайны ажиллаагаанд хэрэглэхийг хориглож байгаа ч шинэ төрлийн кассетны бөмбөг бүтээж, туршилт хийхийг энэ тунхаглалаар хориглоогүй юм. Кассетны бөмбөгийг хаясаны дараа олон зуун хэсэг болон задарч дэлбэрдэг юм. Явган цэргийг устгахад кассетны бөмбөгийг ихэвчилэн хэрэглэдэг юм. Кассетны бөмбөгнөөс задарсан жижиг хэсгүүд нь заримдаа газарт унасан хойноо дэлбэрэхгүй үлдэх тохиолдол гардаг. Олон жилийн турш тэсэрч дэлбэрэх аюулаа хадгалж газар хэвтддэг байна. Энэ нь эцэстээ энгийн номхон иргэдийн амийг авч одох нь элбэг. Хамгийн сүүлд л гэхэд 2006 онд Израиль Ливаны хооронд болсон дайны үеэр Израилийн зэвсэгт хүчин Ливаны өмнөд нутагт их хэмжээний кассетны бөмбөг хаяж байжээ.

Лид5. Их Британий ерөнхий сайд Гордон Браун газрын тос олборлогч компаниудад хандан нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийг уриалсан байна.
Их Британий засгийн газар хойд тэнгисээс газрын тос олборлодог юм. Өнөөдрөөс эхлэн газрын тосны олборлолтооо нэмэгдүүлэх болжээ. Дотоодын хэрэгцээгээ хангахын тулд ийм арга хэмжээ авах нь зайлшгүй хэрэгтэй гэж Английн засгийн газар үзэж байна. 2005 оноос өмнө Их Британи улс хойд тэнгисээс олборлож байгаа газрын тосоороо дотоодын хэрэгцээгээ бүрэн дүүрэн хангадаг байжээ. Өнгөрсөн мягмар гаригт шатахууны үнэ нэмэгдэж байгааг эсэргүүцсэн алсын тээвэр хийдэг жолооч нар жагсаал хийж, замын хөдөлгөөнийг хаасан билээ. Европын орнуудаас Ии Британид бензин, дизель түлш өндөр үнэтэй байгаа юм байна. Алсын тээвэр эрхлэгчид жолооч нар ноогдуулж байгаа татварын хэмжээг ч багасгахыг засгийн газраасаа хүсэж байна. Цаашид Их Британи улс дотоодын хэрэглээг хангахын тулд өөр хоёр ордоос газрын тос олборлох болжээ. Шинээр ашиглах гэж байгаа хоёр орд газрын баялаг, нөөц нь 50 сая баррель-аар хэмжихгдэж байна. Их Британи улс газрын тос олборлолтоороо дэлхийд 15-рт, харин байгалийн хийн олборлолтоороо 4-рт байр эзэлдэг.


Лид6. Балба улс хаант засаглалаас татгалзаж Бүгд Найрамдах улс боллоо. Энэ шийдвэрийг Балбын шинээр байгуулагдсан үндсэн хуулийн ассамблей зарлан тунхагласан байна.
Тус улсын ассамблейн тэргүүлэгч Кул Бахадур Гурунгагийн хэлснээр бүгд найрамдах улсыг тунхаглахын төлөө 56О депутат саналаа өгч, 4 хүн татгалзсан байна. 4р сард болж өнгөрсөн сонгуулийн үр дүнд үндсэн хуулийн ассамблейд олон жилийн турш эрх баригч эзэрхэг засгийн эсрэг зэвсэгт тэмцэл явуулж байсан маоистуудын нам давамгайлжээ. Шахын үе залгамжилсан төлөөлөгч болох хаан Гьянендра , өөрийн эцэг болн ахыг буудан хороосноос болж хэдхэн хоног ёс төдий хаан байсан Дипендраг нас нөгцсөний дараагаар 2ОО1 онд өргөмжлөгдсөн хаан ширээгээ орхиж байгаа юм байна. Гьянендраг төрөл төрөгсдөө хороосон хэрэгт сэжтглэж байсан учир маоистуудтай тэмцэх дарангуйлагч хүч чадлыг өөр дээрээ авах гэсэн шийдвэр нь олон түмэн дургүйцлийг хүргэсэн байна. 2ОО7 оны эхээр хааныг засгийн эрх барих явдлаас огцруулж эвслийн засгийн газар улс орныг удирдаж иржээ. Улс төрийн дэглэмийг өөрчлөх тухай үндсэн хуулийн албан ёсны шийдвэр гарахаас бүр өмнө Катманду дахь хааны ордноо орхиж одоход хаанд 7 гоос 15 хоногийн хугацаа өгөх бодолтой байгаагаа сөрөг хүчний төлөөлөгчид мэдэгдэж байсан байна.

Лид9. АНУ ын Цагаан ордоны хэвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Скотт Макеллан ерөнхийлөгч Жорж Бушын сэтгэл зүйл хөргийг гаргасан нгом туурвисан байна. Энэ шинэ ном хэдийгээр дэлгүүрийн лангуун дээр тавигдаж олны хүртээл болоогүй байгаа ч нэлээн шуугиан дэгдээж байна.
Маклеллан Жорж Бушын гадаад бодлогийг эрс шүүмжилдэг юм. Саддам Хусейны дэглэмийн нураахаар Иракт эхлүүлсэн дайн, Катрина хар шуурганы учруулсан гашмгийг арилгах ажиллагаа нь амжилтгүй болсоныг номондоо дэлбэрэнгүй тайлбарласан байна. Номын зохиогч Скотт Маклеллан өнөөгийн Цагаан ордоны эзэн Жорж Буш өөрийнхөө алдаанаас сургамж авдаггүй, зөрүүд гэж дүгнэлт хийсэн байна. Тэр Жорж Бушыг шүүмжлээд зогсохгүй АНУ ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Кондализа Райсын талаар ч гэсэн хэдэн хатуу үг хэлжээ. Конди ноцтой алдаа гаргасан ч хариуцлагаас бултаж чаддаг гайхамшигт авъяас чадвартай гэж дүгнэжээ. Ерөнхийлөгчийн тамгын газрынхан Скотт Макелланы шинэ номын агуулгад сэтгэл дундуур байгаагаа нуухгүй байгаа юм.
Лид10. Чилийн хууль тогтоогчид боловсролын тухай хуулинд томоохон өөрчлөлт оруулах гэж байна. Харин үүүнийг эсэргүүцсэн оюутнууд гудамжинд гарч жагсаал зохион байгуулжээ.
Хууль бус энэ жагсаалыг тараах гэж цагдаа нар оролдох үеэр эмх замбараагүй байдал гарсан байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийгмийн хэм журмыг зөрчсөн олон арван хүнийг баривчилсан, цагдаа оюутнуудын хооронд өрнөсөн мөргөлдөөний үеэр олон зуун хүн шархдаж бэртэл гэмтэл авсан мэдээлж байна. Боловсролын шинэ хууль нь суралцагчдын эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж оюутнууд үзэж байгаа юм. Оюутанууд хичээлийн дараа Сантяго хотын гудамж талбайг эзэгнэж, замын хөдөлгөөнийг зогсоосон байна. Уурсаж бухимдсан оюутнуудыг тараахын тулд цагдаа нар резинэн бороохой, нулимс асгаруулах хий хэрэглэж, даралттай ус цацсан байна. Жагсаалд оролцож байсан оюутнуудаас нэг залуу тархиндаа хүнд гэмтэл авсан гэнэ.

Лид11. Сүүлийн үед Сомали улсын эрэг орчимоор явж байгаа усан онгоцыг далайн дээрэмчид барьцаалах явдал нэмэгдэж байна. Барууны орнууд Сомали улсын эрх баригчдад хандан далайн дээрэмчдийн эсрэг шийдвэртаэй арга хэмжээ авахыг шаардаж байгаа юм.
Хамгийн сүүлд л гэхэд Сомали улсын эргээс холгүй явж байсан Голландын нэг усан онгоцыг барьцаалжээ. Хөлгийн бүхээгт 9 хүн байгаагийн 4 нь ОХУ ын иргэн байгаа юм. Далайн дээрэмчдийн шаардлагыг хүлээн авахгүй байхыг Сомаличууд гадаадынханд уриалж байна. Сомалигийн батлан хамгаалахын сайд усан онгоц барьцаалж байгаа далайн дээрэмчдийн эсрэг тусгай ажиллагаа хийх гэж байна. Харин Голландын «Рейдер Шиппинг»
Компаний төлөөлөгч асуудлыг хүч хэрэглэн шийдэх гэж оролдох нь буруу алхам гэж үзэж байна.

Лид7. Өчигдөр Израйлын батлан хамгаалахын сайд Эхуд Барак ерөнхий сайд Эхуд Ольмертод тулган шаардах бичиг өргөн барьсан байна. Эхуд Ольмертийг авилгын эсрэг мөрдөлт мөшгөлт явууллаа гэж Эхуд Барак албан тушаалаасаа огцрохыг шаардсан тухай Эй ЭФ Пи агентлаг мэдээлжээ.
Израйлын засгийн газрын эвслийн чиглэлийг баримталсан Ольмертийн “Кадима” намын гол хамтран зүтгэгч бөгөөд хөдөлмөрийн “ Авода “ намыг удирддаг Эхуд Барак мэдэгдэхдээ “ Ерөнхий сайд улс орныг удирдах явдлаас огцрох ёстой. Тэр улс орныг удирдаж бас өөрийн хувийн хэргийг нэгэн зэрэг бүтээж чадахгүй “ гэж хэлсэн байна. Ольмерт Засгийн газраас гарахдаа огцрох өргөдлөө өгөх , амрахаар явах, үүргээ биелүүлэх явдлаа түр зуур зогсоох үгүй нь надад хамаагүй гэж Барак мөн хэлжээ. Улс орны шинэ удирдагчийг эрж олох ажлаа эхлэхийг эрх баригч эвслийн хамтран зүтгэгчиддээ Эхуд Барак уриалаад хэрвээ Ольмерт огцрохгүй бол парламентын ээлжит бус сонгууль явуулах санаачилга гарган гэж урьдчилан сануулсан байна гэж Де Иерусалим Пост сонинд мэдээлжээ.

Лид8. Италийн түүх дурсгалт газруудын нэг болох Пизанын цамхагийг аврах 4О сая долларын өртөг бүхий төслийг хэрэгжүүлэх туршилт амжилттай болж байгаа нь нотлогджээ. Одоо энэ цамхаг хөдөлгөөнгүй тэгш 3ОО жил ч сүндэрлэж чадна гэж инженерүүд амлаж байгаа гэнэ.
Пизанийн цамхагийг тогтвортой болгон тэгшлэх ажил 1О жил гаруй үргэлжлээд 2ОО1онд дуусчээ. Эхлээд геологчид хазайсан хойд талын хэсэгт нь тах хийж тэндээс 7О тонн шороо ухаж гаргаад дараа нь байгууламжаа төмөр утсаар бэхэлжээ. Үүний дараа цамхаг тэгшхэн болж газар дор булсан төхөөрөмжиййн заалт 7 жилийн дотор босоо тэнхлэгт 48 см ойртсон гэж заасан байна . ГЭвч Пиза хотын эрх мэдэлтнүүд цамхагийг бшрэн тэгшлэхийг нэг их хичээхгүй байгаа гэнэ. Тэгшлэх юм бол содон шинж чанараа алдан гэж үзэж байгаа аж. Одоо энэ цамхагийн хазайлт 17ОО оны үеийнхтэй адилхан байгаа бөгөөд иймэрхүү байдлаар гурван зууныг өнгөрөөж чадна гэж төслийн удирдагчдын нэг профессор Микеле Ямиолковски Курьер Делла Сера сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. 7 жигүүртэй энэ цамхагийн 12-14-р зууны үед тогтвортой бус хөрсөн дээр баригдсан бөгөөд барьж байх үедээ хазайж эхэлсэн юм байна.

No comments: