2008-05-06

Дэлхийн мэдээ 2008 05 05 Даваа гараг

ЛИД1 Бирмад болсон хар шуурганд хэлмэгдсэн хүмүүст болон хар шуурганы хор уршгийг арилгахад тусламж үзүүлэхэд бэлэн байгаа гэдгээ НҮБ мэдэгдсэн байна . Энэ шуурганд 35О –иад хүн амь насаа алдаж, олон мянган барилга байгууламж сүйрчээ.

Бирмд болсон хар шуурганы хохирлын хэмжээг хэдэн өдрийн дараа тодорохой болох байх гэж шинжээчид ярьж байна . Гэвч хар шуурганд өртсөн мужуудад очих зөвшөөрлийг НҮБ ын төлөөлөгчдөд Бирмийн эрх баригчид өгөөгүй байгаа гэнэ. Хар шуурганд 35О хүн амь насаа алдаж, олон мянган барилга байгууламж сүйдээд байна гэж Бирмийн төрийн телевиз мэдээлжээ. 2О гаруй мянган байшин эвдэрч нурсан Иравади голын хөндийд оршдог суурингууд илүү их хохирчээ. Одоогоор толгой хоргодох оронгүй 9О мянган хүн байна гэж орон нутгийн төлөөлөгчид Ройтер агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Иравади болон улсын гол хот болох Рангуныг оролцуулаааад 5 мужийг байгалийн гамшгийн бүс болгон Бирминй засгийн газраас зарласан байна . Энэ нутгуудад салхины хурд цагт 19О км хүрсэн гэнэ. Өнгөрөгч хагас сайн өдрөөс хойш нийслэл Рангун хот усан ба цахилгаан хангамжгүй байгаа юм байна. Хотын гудамжинд нурсан барилга байшин , мод бут хог новш овоорч, харилцаа холбоо тасарчээ. Цэргийн болон цагдаагийн албан хаагчдыг аврах ажиллагаанд татан оролцуулаад байгаа юм байна . Олоо тропикийн “Наргис” хэмээх энэ хар салхи Тайландыг чиглэн шуурч байгаа гэнэ. Гэхдээ л салхины хурд аажмаар буурах төлөвтэй байгаа юм байна . “ Би ийм юм урьд нь огт харж байгаагүй. АНУ- д болсон Катрина хар шуурганы тухай надад мэдээлж байгаа юм шиг санагдуулсан гэж болсон үйл явдлыг нүдээр үзсэн нэг хүн ярьсан байна.

ЛИД 2.Энэ оны эцэс гэхэд Палестин Израйлын гэрээ хэлэлцээр амжилтанд хүрч болзошгүй гэж Вашингтон үзэж байгаа тухай Кондолиза Райс хэлсэн байна . Ойрх Дорнодод айлчлал хийж байгаа АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс өнөөдөр Ойрх Дорнодыг хямралыг тогтворжуулах асуудлаар Израйлын ерөнхий сайд Эхуд Ольмерттой гэрээ хэлэлцээр хийх юм байна .
Өнгөрсөн оны 11р сараас хойш энх тайвны үйл ажиллагаа үхширмэл байдлаасаа бараг хөдөлсөнгүй гэж шинжээчид цохон тэмдэглэсэн байна .Энэ оны эцэс гэхэд Палестин –Израйлын гэрээ хэлэлцээр амжилтанд хүрч болзошгүй гэж Вашингтон үзэж байгаа тухай Ойрх Дорнодод айлчлах явцдаа АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс мэдэгдсэн байна . Палестин улс байгуулах энх тайвны хүч чармайлтыг дахин сэргээх зорилгоор Кондолиза Райс Ойрх Дорнодод ирээд байгаа юм байна . Палестины өөртөө засах орны тэргүүн Махмуд Аббастай Рамаллад уулзахдаа Иордан голын баруун эрэг дэхь Израйлын суурингуудыг өргөжүүлэх нь нилээд асуудалтай зүйл юм байна гэж Райс хэлсэн байна . Энхийн гэрээ хэлэлцээрийг тасалдуулж болохгүй гэж Аббас өөрийн зүгээс мэдэгджээ. 1р сард ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө Израйль болон Палестины өөртөө засах орны хооронд энхийн гэрээ хэлэлцээр байгуулна гэдэгт найдаж байгаагаа АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш нэг бус удаа ойлгуулахыг оролдож байжээ. Гэвч өнгөрсөн оны 11р сард Аннаполист болсон бага хурлаас эхэлсэн энх тайвны үйл ажиллагаанд одоо хүртэл дорвитой ахиц үзэгдэхгүй байгаа юм байна . Өнөөдөр Кондолиза Райс израйлын ерөнхий сайд Эхуд Ольмерттой Ойрх Дорнодын хямралыг тогтворжуулах асуудлаарх гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ. Рамаллад ирэхээсээ өмнө тэрээр Израйлын батлан хамгаалахын сайд Эхуд Барак, мөн палестины ерөнхий сайд Салам Файядтай уулзсан байна. АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райсын Ойрх Дорнодод хийж байгаа энэ айлчлал нь 5 сарын сүүлчээр энэ бүс нутагт АНУ ын ерөнхийлөгч Жорж Бушын хийх айлчлалын өмнөтгөл болж байгаа юм.

ЛИД 3. Латвийн эрэг орчимд хайргадсан Мона Лиза нэртэй аялал жуулчлалын усан онгоцон дээр мянгаад хүн байгаа бөгөөд түлшний сав , онгоцны их бие гэмтээгүй, хоол хүнс , ундны ус хангалттай байгаа учир зорчигчид нь одоогоор тайван байгаа гэнэ. Энэ хөлөг Гданьскаас Рига хотыг чиглэн явж байсан байна .
Өчигдөр аялал жуулчлалын “Мона Лиза” усан онгоц Латвийн эрэг орчимд хайргадсан байна . Энэ хөлгийн тавцан дээр хөлгийн багийнхантай нийлээд мянга орчим зорчигч байгаа гэнэ. Германийн нэгэн компанийн мэдлийнх боловч Багамийн арлуудын төрийн далбааг намируулан явдаг энэ онгоц Гданьскаас Рига хотыг чиглэн явж байжээ. Өчигдөр бүтэн сайн өдрийн өглөө Мона Лиза гэдэг энэ хөлөг эргээс 8О км ийн зайтай газарт Ирбенийн хоолойд хайргаджээ.
Латвийн эргийн хамгаалалтын албаны төлөөлөгчдийн хэлсэн үгээр бол онгоцонд сууж яваа зорчигчдын ихэнх нь Германы иргэн бөгөөд тэдэнд ямар ч аюул заналхийлээгүй байгаа гэнэ. Ригагаас энэ онгоц Эстонийн нийслэл Таллин орох ёстой байжээ. Хөлгийн багийнхан өөрийн хүчээр онгоцоо хайрганаас гаргаж чадахгүй болсон тохиолдолд л зорчигчдыг нүүлгэн шилжүүлж эхлэнэ гэж Латви шийдвэр гаргажээ. “ Онолын хувьд бүх түлш, ундны усыг хөлгөөс зайлуулах юм бол онгоц өөрө хайрганаас гарна гэж Латвийн батлан хамгаалахын сайд Винетс Велдре мэдээлсэн байна . Ослын газар луу латвийн тэнгисийн цэргийн хүчний усан онгоцнуудыг илгээжээ. 196О онд баригдсан Мона Лиза хэмээх энэ онгоц 9 дэхь удаагаа хайргадаж байгаа нь энэ юм . Балтикт болсон энэ онцгой байдлын тухай хөрш бүх орны авран хамгаалах албаныхан мэдэж байгаа бөгөөд хэзээ л бол хэзээ тусламж үзүүлэхэд бэлэн байгаа гэнэ. Энд Латвийн тэнгисийн цэргийн флотын хоёр том онгоц хүрэлцэн очоод байгаа бөгөөд шаардлага гарвал тавцан дээр байгаа бүх хүнийг онгоцон дээрээ хүлээж авахад бэлэн байгаа юм байна. “ Ямар байлаа гэсэн энэ бол маш ярвигтай ажиллагаа “ гэж Латвийн эргийн хамгаалалтын албаны захирагч Германис Черновс хэлсэн байна . Онгоцны их бие болон түлшний сав нь гэмтээгүй , хүнсний зүйл ,уух ус хүрэлцээтэй байгаа учраас зорчигчид одоогоор тайван байгаа гэнэ. Онгоц хайргадсан шалтгааныг одоогоор тодруулж байгаа бөгөөд хөлгийн багийнхан эрүүл бус байсан байж магадгүй тухай албан бус мэдээлэлд өгүүлсэн бол Ирбенийн гэрэлт цамхагны зургийг зорчигчид аваг гээд ахмад нь хөлгөө эргүүлэхийг оролдсон ч байж болох юм гэсэн бас нэг хувилбар гараад байгаа гэнэ.

ЛИД 4.Иракийн газар нутгийг курдууд дайны үйл ажиллагааныхаа талбар болгон ашиглаж байна гэж Туркийн эрх баригчид үзэж байгаа гэнэ. Өнгөрсөн 7 хоногт үзүүлсэн Туркийн агаарын цэргийни хүчний цохилтын улмаас 15О курд дайчин амь үрэгдсэн байна .

Өнгөрсөн 7 хоногт туркийн Агаарын цэргийн хүчний агаарын цохилтын улмаас Умард Иракт 15О курд дайчид амь үрэгдсэн тухай БИ БИ СИ агентлаг мэдээлсэн байна . Пүрэв, баасан гаригт явуулсан энэ агаарын ажиллагааны зорилго нь Кандил ууланд байрласан Курдистаны ажилчны намынханд цохилт өгөх явдал байжээ. Туркийн агаарын цэргийн хүчнийхний үзүүлсэн агаарын цохилтонд манай намд ямар ч хамаагүй 6 хүн амь үргэдлээ гэж Курдистаны Ажилчны намын төлөөлөгч Ахмед Данеес мэдэгдсэн байна. Тусгаар тогтносон Курдийн өөртөө засах орныг байгуулах зорилгоор Туркийн зүүн өмнөд хэсэгт явуулж байгаа дайны үйл ажиллагааныхаа талбар болгон Иракийн газар нутгийг курдууд ашиглаж байна гэж туркийн эрх баригчид үзэж байгаа юм байна . Үүнээс өмнө 2р сард Иракийн хойд хэсэгт гарсан бослогыг дарахын тулд туркийн арми газар дээр үйл ажиллагаа явуулах үеэр 24О курд дайчид амь үрэгдэж олон арван бэлтгэл сургуулийн хуаран эвдэрч сүйдсэн юм байна . Курдистаны Ажилчны Намыг АНУ, Турк, Европын Холбоо алан хядах байгууллагын жагсаалтанд оруулаад байна . 1984 онд Курдистаны ажилчны намаас явуулж эхэлсэн дайны үйл ажиллагааны улмаас 3О гаруй мянган хүн амь насаа алдаад байгаа юм байна.

ЛИД 5.Оросын цэрэг дайчид Ялалтын баярын жагсаалынхаа бэлтгэлийг хийж дуусаад байна . Ялалтын баярын жагсаалын ерөнхий бэлтгэл маргааш өглөө болно.
Өнгөрсөн шөнө Улаан талбайд ялалтын баярын жагсаалын ээлжит бэлтгэл болж түүнд 8ООО орчим хүн оролцож, 17О танк, хуягт техник, пуужингийн иж бүрдэл явж өнгөрөх бэлтгэлээ хийсэн байна . Ялалтын баярын жагсаалын ерөнхий бэлтгэл Улаан талбайд маргааш өглөө болох гэнэ. Мөн ОХУ ын ерөнхийлөгчийн албан тушаалд дэвших ёслолын үйл ажиллагааны бэлтгэл ажлыг Кремльд явуулна. Үүнээс болоод өдрийн эхний хасагт Москвагийн төв хэсгийн олон гудамжийг хаах гэнэ.

ЛИД 6. Оросын Онцгой байдлын Яамны онгоц иргэдээ нүүлгэн шилжүүлэхээр Египет рүү ниссэн байна . Энэ тусгай нислэг одоо хүртэл эмнэлэг хэвтэж байгаа 6 хүнийг эх оронд нь авчрах ёстой юм байна.
Хохирсон 3 хүний биеийн байдал хүнд байгаа учир эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа, хөнгөн гэмтэл авсан 1О хүнийг эмнэлгээс гаргажээ. Одоо олон хүн эх орондоо эргэж ирээд байгаа гэнэ. Нас барсан хүмүүсийн жагсаалтанд байгаа жуулчдын цогцсыг албан ёсоор таниулсны дараагаар эх оронд нь илгээх юм байна . Египетэд болсон автобусны энэ ослоор 9 хүн амь насаа алдаад байгаа тухай урьдчилан мэдээлсэн бөгөөд 6 нь оросын иргэн байсан гэнэ. Амралтанд явуулсан жуулчлах товчоо энэ бүр болсон явдлын хариуцлагыг хүлээхгүй гэдгээ нэн даруй мэдэгджээ. Жуулчид цац суврага үзэхээр гудамжны наймаачидтай биш албан ёсны жуулчны товчоонд төлбөрөө хйисэн боловч үйлчилгээний чанар нь үнэхээр муу байснаас энэ осол гарсан тухай урьд нь мэдээлсэн байна .
Оросын Онгцгой байдлыг Яамны онгоц Шарм Эш Шейхэд гаазардсаны дараагаар замын ослоор шархадсан хүмүүсийг эмнэлгээс гаргасан байна . Биеийн байдал нь муу 4 хүнийг хөдөлгөхөд хүндэрч мэдэхээр хэцүү байсан ч гэсэн хөлгийн бүхээгт хэвтүүлэх тусгай газар, төхөөрөмж байсан байна .
“ Эмгэнэлт энэ ослын дараагаар хүмүүс одоо болтол цочролоосоо гараагүй байгаа болохоор юуны түрүүнд Онгой байдлын Яамны онгоцоор гэмтлийн эмч, мэс заслын эмч , сэтгэл мэдрэлийн эмчийг ирүүлэх хэрэгтэй байсан” гэж Египетэд суугаа ОХУ ын элчин сайдын яамны консулын газрын ажилтан Нагир Негм ярьжээ. Зам тээврийн энэ ослын шалтгааныг судлах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.

Лид8. АНУ ын ерөнхийлөгч Жор Буш одоогоос таван жилийн өмнө Иракын дайн дуусла. Бид зорилгодоо хүрсэн гэж Авраам Линкольн цэргийн уцсан онгоц дээр байхдаа мэдэгдэж байсан билээ. Гэвч Иракт байдал тогтворгүй хэвээр байгаа. АНУ ын ерөнхийлөгчийн бодлогийг шүүмжилсэн хүмүүсийн цуглаан Вашингтон хотод болж өнгөрсөн байна. Иракын дайнд асар их хөрөнгө мөнгө зарцуулж байгаа талаар ярьцгаадаг ч харин дайн хөлөөс дүрвэсэн цагаачдад анхаарлаа хандуулах нь ховор байна.

Лид9 Одоогоос 40 жилийн өмнө Парист болсон оутны эсэргүүцлийн хөдөлгөөнийг хүмүүс эргэн дурсаж байна.

Лид10. АНУ ын дуудлага худалдааны Бонэмс төвд одоогоос найман жилийн өмнө хятадын нутагаас олдож байсан солирыг үнэ хялцуулан зарах гэж байна.

No comments: