2008-05-22

Дэлхийн мэдээ 2008 05 22 Пүрэв гараг

Лид1.НҮБ ийн ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун пүрэв гаригт Бирм улсад хоёр өдрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн байна.
Олон улсын хүмүүнлэгийн байгуулагууд Бирмийн ард түмэнд туслахад нь саад болохгүй байхыг НҮБ ийн ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун уриалж байгаа юм. Айлчлалынхаа хүрээнд Бан Ги Мун Наргис хар салхи дайрсан бүс нутгуудаар явах юм байна. НҮБ ийн ерөнхий нарийн бичгийн дарга 1964 оноос хойш Бирм очиж байгаагүй юм. Бан Ги Муны явах замыг цэвэрлүүлэхээр зуу гаруй цэргийн албан хаагчыг илгээсэн гэж Франс Пресс агентлаг уламжилжээ. 5 сарын эхээр болсон хүчтэй хар салхиний үеэр 78 мянган хүн амь насаа алдаж 56 мянган хүн ор сураггүй алга болсонд тооцогдож байна. Олон улсын зарим байгуулагууд хар салхинд хэлмэгдсэн хүний тоо 1 сая 500 мянга давсан гэж мэдэгдэж байгаа юм. Нэгдсэн Үндэстний байгуулагын тооцоогоор бараг нэг саяй хүн орох орон, ундны цэвэр усаар дутагдаж байгаа юм байна. Гадаадын орнуудын үзүүлж байгаа тусламжаас татгалзаж байгаа Бирмийн эрх баригчдыг дэлхийн олон орон шүүмжилж байна. Байгалийн гамшигт хэлмэгдсэн хүмүүсийн 25 хувь нь л тусламжийн барааг авсан гэж НҮБ ын мэргэжилтнүүд мэдэгдсэн юм. Гадаадын орнуудын өгсөн тусламжийн барааг тараах ажлыг Бирмийн цэргийн эрх баригчид зохион байгуулжээ.

Лид2. Тав дугаар сарын эхээр Сычуань мужид болсон газар хөдлөлтийн хохиролыг арилгах сэргээн болсгох ажилд 13 тэрбум доллар зарцуулна гэж БНХАУ ын засгийн газар мэдээлсэн байна.
Сычуань мужийн орон нутгийн захиргааны барилгийг л сэргээн засварлахад 70 тэрбум юань буюу 10 тэрбум доллар зарцуулах болжээ. Хятадын ерөнхий сайд Вэнь Зя Бао бидэнд тулгарсан хүндрэлийг даван туулах боломж, эр зориг хятадын ард түмэнд бий гэж онцлон тэмдэглэсэн байна. Үүнээс өмнө Сыёуань мужийг сэргээн засварлахад 150 сая доллар зарцуулна гэж Хятадын засгийн газар зарлаж байсан юм. Сүүлийн 30 жилд анх удаа тохиосон хүчтэй газар хөдлөлтийн үе?эр амь үрэгдсэн хүний тоо 40 мянга давжээ. Хятадын даатгалын компаниуд 20 тэрбум долларын хохирол учирсан гэж тооцоолжээ. Үүний таван хувийг л даатгалын комданиуд төлж үлдсэн хэсгийг нь засгийн газар төлөх үүрэг хүлээж байна.

Лид3.Манай нам ялна гэдэгт бид итгэлтэй байна гэж өчигдөр болсон парламентын сонгууль дээр Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвили мэдэгдсэн байна. Тэгвэл сөрөг хүчнийхэн сонгуулийн үр дүнтэй санал нийлэхгүй байгаа хүмүүсийн жагсаал зохион байгуулахаар зэхэж байгаа гэнэ.
Одоо Гүржид парламентын сонгуулийн санал хураалтын хуудсыг тоолох ажил үргэлжилж байна . 138 сонгуулийн хэсгээс ирсэн санал хураалтын хуудсын дүнгээр Үндэсний нэгдсэн хөдөлгөөн гэдэг эрх баригч нам сонгогчдын 65 орчим хувийн санал аваад байгаа бол “Нэгдсэн сөрөг хүчин “ эвсэл 12 хувийн санал авчээ. Парламентад ороход 5 хувиас дээш хувийн санал авах шаардлагатай байдаг бөгөөд 7 хувмйн саналаар Христийн ардчилсан хөдөлгөөн, 6 хувийн саналаар Лейборист нам тэрхүү саадыг даван гараад байгаа юм байна. Саакашвилийн дэмжиж байгаа Үндэсний нэгдсэн хөдөлгөөн нам шинэ парламентын гуравны хоёр хувийн суудал авч магадгүй гэж санал асуулгаар гарчээ. Сонгуулийн үр дүнг худал мэдээлсэн хэмээн сөрөг хүчнийхэн эрх баригчдыг буруутгаад өөрсдийгө ялсан гэж мэдэгдсэн байна. Сөрөг хүчний удирдагчид сонгуулийн үр дүнтэй санал нийлэхгүй байгаа хүмүүсийн жагсаалыг Тбилисид зохион байгуулахаар зэхэж байгаа гэнэ. Нэгдсэн Гүржийн Үндэсний зөвлөлийн тэргүүн Леван Гачечиладзе сонгуулийн үр дүнг хиймлээр зохиосон тухай мэдэгдсэн байна. Өчигдөр болж өнгөрсөн Европын хөлбөмбөгийн аваргуудын лигийн шувтаргын тоглолттой холбоотойгоор хүмүүсийн сонгуульд оролцох идэвх муу байсан гэнэ. 1р сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй эвлэрэхгүй байгаа сөрөг хүчнийхэн энэ парламентын сонгуулиар даагаа нэхэх байх гэж шинжээчид таамаглаж байжээ. Гүржид болж өнгөрсөн парламентын сонгуулийн ирц 55 хувь байсан тухай албан ёсоор мэдэгджээ. Гүржид З5ОО гаруй сонгуулийн хэсэг ажилласан бөгөөд тус улсын хуулиар санал хураалтын тооноос хамааралгүйгээр сонгуулийг хүчинтэй гэж тооцдог юм байна. Шинэ парламент нь өмнөхөөсөө 85 аар бага буюу 15О суудалтай байх гэнэ. Орон нутгийн 1О мянга, гадаадын 1ООО гаруй ажиглагчид сонгуулийн болон санал хураалтын хуудсыг тоолох явцыг аижглаж байгаа юм байна . Абхазад сонгууль явагдаж байх өдөр зэвсэгт буудалцаан болсон тухай бүртгэгджээ. Сонгуулийн хэсэг рүү автобусаар явж байсан зорчигчид рүү гал нээсний улмаас 2О минутын буудалцаан болж хэд хэдэн хүн шархаджээ. Абхазийн хол орчимд сөрөг хүчний нэгэн зүтгэлтнийг ангийн буугаар буудаж хөнөөсөн тухай ч бас мэдээлсэн байна.

Лид4. 199О оны эхээр Абхаз улс Тбилисийн хяналтнаас гарсан боловч 15 жилийн дараа ч хоорондын мөргөлдөөн шийдвэрлэгдээгүй л байгаа юм байна. Байгалийн үзэсгэлэн гоо цогцолсон Кодорын хавцал орчмын хөндий ЗХУ байх үед бүрэлдэхүүнд нь орж байсан Гүрж , Абхаз хоёр улсын хурцадмал нөхцөл байдлын төв болж байдаг юм.
Сухуми хотын олон байшин барилгуудаас 199Ооны эхэн үеийн дайн тулааны шархыг олж харж болно. Тэртээ дор урсах цэвэр тунгалаг голын эргээр адуу мал бэлчиж,тэнгэрийн мандалд цаст оргил бүхий Кавказын нуруу дүнхийн үзэгдэх нь амгалан тайван байдлыг илтгэх мэт. Гэвч үнэн хэрэгтээ тийм биш юм. Гүүрний нөгөө талд албан ёсоор тусгаар тогтноогүй Абхаз улс оршдог. Байгалийн гоо сайхныг үгээр хэлшгүй ч хүн амьтан хаана ч үл үзэгдэн, тариан талбайн хогийн өвч ургамлаар дүүрч , тосгон суурингуудад нь дээвэр цонхгүй хоосон байшингууд л үлдэж хоцорчээ. Урьд нэгэн цагт энд 25О мянган гүрж иргэд амьдран сууж байсан бөгөөд дайн тулаанаас болж дүрвэхэд хүрчээ. Абхазын нийслэл Сухуми урьд нь хар далайн эргийн сайхан хотын нэг гэгдэж ЗХУ ын өнцөг булан бүрээс хүмүүс амрахаар ирдэг байжээ. Гэтэл одоо энд нэг зочид буудал хоёрхон зоогийн газар л байдаг гэнэ. Дайнаас хойш 15 жил өнгөрөөд байхад хотын ихэнх хэсгийг сэргээн босгоогүй хэвээр л байна. Абхазийн ерөнхийлөгч Сергей Багапша энэ бүхэнд нэг их санаа зовдоггүй бололтой. “ “Бид тусгаар тогтносон бие даасан улс. Манай эдийн засаг улам бүр хөгжиж байна. Том нөөц бололцоо ч байгаа. Биднийг нэг л өдөр дэлхий дахин хүлээн зөвшөөрнө гэж тэрээр хэлсэн гэнэ. Гэвч хүчтэй хойд хөрш болох Орос улсын тусламжгүйгээр Абхаз нэг их хол явж чадахгүй бололтой. Учир нь эдийн засаг нь оросын мөнгөн дээр тогтдог юм байна. Албан ёсны валют нь рубль бөгөөд хүн амын 8О хувь нь оросын паспорттай гэнэ. Байгалийн үзэсгэлэн гоо цогцолсон Кодорын хавцлын дээд хэсэг одоо хүртэл Гүржийн засгийн газрын хяналтанд үлдсэн бол нөгөө талын доод хэсэгт нь Абхазад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байгаа Оросын цэрэг дайчид хуарагнаж байдаг гэнэ. Тэгвэл хэдхэн метрийн зайтай газар Гүржийн Дотоод Явдлын Яамны цэрэг дайчид байрлаж байдаг юм байна. Чухамдаа энэ хөндий л ЗХУ ын бүрэлдэхүүнд байсан 2 улсын хоорондын ээдрээтэй нөхцөл байдлын төв болж байдаг гэнэ. Энэ хөндийд цэрэг дайчдынхаа хүчийг нэмэгдүүлж байна гэж Орос Гүржийг буруушссан байна . Хоёр жилийн өмнө болсон ширүүн тулалдааны явцад энэ хавцлыг Гүрж хяналтандаа дахин авч бүс нутгийн засгийн газраа байгуулжээ. Энэ засгийн газар нь Москвагийн дэмжлэгийн хүлээсэн абхазын салган тусгаарлагч эрх баригчдын сөрөг хүч болох ёстой гэнэ.

Лид5. Атомын цахилгаан станц дээр алан хядах ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан гэж сэжиглэглсэн 2 хүнийг Шведэд баривчилсан байна.
Швед улсын цахилгаан эрчим хүчний бараг 1О хувийг боловсруулан гаргадаг 3 атомын реактор бүхий атомын цахилгаан станц алан хядах ажиллагаа явуулахаар зэхэж байсан 2 хүнийг баривчилсны улмаас хаагдаад байгаа юм байна . Стратегийн ач холбогдолтой байгууламжинд сэжиг хуванцар уут авч орох гэсэн нэгэн ажилчныг харуул саатуулснаас энэ бүх хэрэг үүсчээ. Цүнхэнд дэлбэрэх бөмбөг байгаагүй ч 2ОО7 онд Лондонд амжилтгүй болсон дэлбэрэлтийг зохион байгуулах үед ашиглаж байсан тэсрэх бодисны ул мөр илэрсэн байна. Энэ бодисыг Израилийн амиа золиослогч алан хядагчид голдуу ашигладаг гэнэ. Байцаалтын явцад тэрхүү хорон санаатан хуйвалдагчтай байсан нь илэрсэн бөгөөд түүнийг ч мөн баривчлан аваад байгаа юм байна.

Лид6. Чехийн засгийн газар 5 сарын 21 нд америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах төслийг баталсан шийдвэр гаргажээ.
Чехийн ерөнхий сайд Мирек Тополан засгийн газрын энэ шийдвэрийг олон нийтэд танилцуулжээ. Гэхдээ засгийн газрын энэ шийдвэрийг Чехийн парламентын гишүүд хэлэлцэж дэмжих ёстой. Үүний дараа л шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжих юм байна. Чехийн парламент АНУ ын цэргийн албан хаагчидын байх эрх зүйн асуудлыг шийдэх юм. АНУ ын албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар пуужингийн довтолгооноогс сэргийлэх радар нь цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Иран улсын агаарын орон зайг хянах, Европын орнуудыг Ираны гэнэтийн довтолгооноос хамгаалах зорилготой юм. Яг ийм зорилготой радарыг Польшийн нутаг дээр байрлуулах гэж байгаа. Гэвч ОХУ үүнийг өөрийн үндэсний эрх ашигт харшилж байгаа гэж үзэж байна. АНУ ын цэргийн объект ОХУ ын хилээс холгүй байх нь аюултай гэж Оросын батлан хамгаалах яам, Гадаад хэргийн яам үзэж байна. Хэрвээ АНУ өөрийн цэргийн объектоо Чех, Польшид байрлуулах юм бол ОХУ өөрийн цэргийн ажиглагч нараа илгээнэ гэж анхааруулж байгаа юм.

Лид8. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш ард түмэндээ хандан Куба руу гар утас илгээхийг зөвшөөрсөн зарлиг гаргасан гэдгээ зарласан байна.
2008 оны 3 сарын сүүлээр Кубын төрийн тэргүүн Рауль Кастро үүрэн телефоны үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлэх, жирийн иргэд гар утас хэрэглэхийг зөвшөөрсөн юм. Гэвч Куба улсад гар утасны аппаратны үнэ өндөр байна. Дундаж цалинтай Кубы иргэн 4 сарынха цалинг үрэлгүй цуглуулж байж нэг гар утас худалдан авах болоод байгаа юм.

Куба улсын үүрэн холбооны ETECSA компани гар утсыг 120 доллараар худалдаж байна. АНУ д хамаатан садан нь амьдардаг Кубачууд гар утас илгээхийг хүсэх болжээ. Иймээс Жорж Буш америкчуудад хандан Куба руу гар утас илгээх хэрэгтэй гэж уриалсан байна. Кубын иргэд гар утас хэрэглэх болсноор өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх эдлэх ёстой гэж Жорж Буш онцлон тэмдэглэсэн байна. Гар утас хэрэглэхийг зөвшөөрсөн нь Рауль Кастрогийн хийж байгаа шинэчлэлийн зөвхөн нэг хэсэг юм. Одоогоос хоёр сарын өмнө DVD тоглуулагч, компьютер, богино долгионы зуух ахуй амьдралдаа хэрэглэхийг зөвшөөрчээ.

Лид9. Замын аюулгүй байдлыг сурталчлах кампанит ажилд Михаэль Шумахер оролцож байгаа гэнэ.
Формула нэг тэмцээний 7 удаагийн дэлхийн аварга бусад алдартай уралдааны тамирчидтай хамтран машиныхаа аюлгүйн бүсийг зүүж, жолооны ард согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг уриалсан цуврал зар сурталчилгаанд оролцохоор зургаа авахуулсан байна.

Лид10. Энэ жил 65 настай кино жүжигчин Харрисон Форд хүрээлэн байгаа орчнийг хамгаалах сэдэвтэй зарлал сурталчилгаанд тоглосон байна.
Америкийн кино жүжигчин Харрисон Форд Conservation International байгуулагын удирдах зөвлөлийн гишүүий албан тушаалыг давхар хашдаг байна. Тэр байгаль хамгаалах, хүрээлэн байгаа орчин, цаг уурын өөрчлөлтийг багасгах үйлсэд идэвхитэй оролцдог. Байгаль хамгаалах сэдвээр хийгдсэн 30 секундын сурталчилгаа олон хүний анхаарлыг татжээ.
Conservation International байгуулагын удирдагч Питер Селигман анх энэ саналыг Харрисон Фордод тавьжээ. Харрисон Форд нийгмийн сайн сайхны төлөө сурталчилгаанд оролцоно гэдгээ шууд зөвшөөрчээ. Бидний тайрч хаясан ширхэг мод болгоны тоогоор бид өвчилдаг гэж Харрисон Форд сурталчигаандаа хэлдэгн байна.

Лид11. Австралийн эрх баригчид Тасманы мэрэгч амьтаныг мөхөж байгаа амьтаны тоонд оруулжээ. Тасманы мэрэгч амьтны тоо толгой сүүлийн 15 жилд 2 дахин буурсан байна.
Тасманы энэ мэрэгч амьтан нь хэмжээгээрээ нохойн гөлөг шиг, үр төлөө гэдсэндээ байдаг уутанд хамгаалж явдаг. Өвс ургамалаар хооллодог юм байна. Энэ амьтан Тасмани арал дээр олноороо амьдардаг. 1995 оноос энэ амьтан олноороо үхсэнийг нь олж байжээ. Үхсэн амьтанд шинжилгээ хийхэд хүзүүндээ жижиг хавдартай болсон байжээ. Хожим энэ өвчин нь хорт хавдарын нэг хэлбэр бөгөөд халдвартай болох нь тогтоогдсон юм. Австралийн хонин сүрэгт ч энэ өвчин халдсан байна. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор 2006 онд энэ мэрэгч амьтны тоо толгой 80 байжээ. Харин 90 ээд оны эхээр 140 мянган амьтан Тасмани, Австралид амьдарч байжээ.
Энэ өдөр

No comments: