2008-05-08

Дэлхийн мэдээ 2008-05-08 Пүрэв гараг

Лид1. Өчигдөр ОХУ ын ерөнхийлөгчийн тангараг өргөсөн Дмитрий Медведев албан тушаалдаа орлоо. ОХУ ын 3 дахь ерөнхийлөгч Дмитрий Медведев Владимир Путиныг Ерөнхий сайдын албан тушаалд томилох хүсэлтэй байгаа илэрхийлсэн байна. Өнөөдөр ОХУ ын Төрийн ДУМ Владимир Путиныг ерөнхий сайдын албан тушаалд томилох эсэх асуудлыг хэлэлцэх гэж байна.
Владимир Путин төрийн тэргүүний албан тушаалаа Дмитрий Медведевт шилжүүлсэний дараа Төрийн ДУМ-д суудалтай улс төрийн намуудын дарга нартай уулзсан байна. Уулзалтад Нэгдсэн Орос намын дарга Борис Грызлов, Оросын Коммунист намын дарга Генадий Зганов, Шудрага Орос намын дарга Николай Левичев нар байлцжээ. Путин уулзалтын эхэнд намыцн дарга нар хандан тун нөхөрсөгөөр сайн байна уу дарга нар аа гэж мэндчилжээ. Хэрвээ Төрийн ДУМ –ын гишүүд намайг ерөнхий сайдын албан тушаалд томилох асуудлыг нааштайгаар шийдэх юм бол би та бүхний итгэлийг дааж ажиллах болно гэж хэлжээ. Уулалтын эцэст Оросын парламентад суудалтай намын дарга нар Путиныг ерөнхий сайдын албан тушаалд томилоход татгалзах зүйлгүй гэж мэдэгдсэн байна. Владимир Путин 1999 оны 8 сараас 200 оны 3 сар хүртэл ерөнхий сайдаар ажиллаж байсан.

Лид2 Зүүн өмнөд азийн буурай хөгжилтэй Бирм улсад өнгөрсөн бямба гаригт хүчтэй хар салхи болсон билээ. Байгалийн гамшиг энэ улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан. Олон улсын байгуугууд, дэлхийн олон орон Бирм улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийлсэн. Гэвч Бирмийн эрх баригчид тусламжийн бараа тээсэн гадаадын онгоцыг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхээс татгалзаж байна.
Францын гадаад хэргийн сайд Бернар Кушнер НҮБ-ын аюулгүйн зөвлөлд хандан Бирм улс гадаадын тусламжыг авахыг үүрэг болгосон тогтоол батлахыг хүссэн байна. Тэгвэл АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс улс орондоо хүмүүнлэгийнэ хямрал гаргахгүйн тулд гадаадын орнуудаас тусламж авахыг шаардаж байна гэж мэдэгджээ.
Эр. Байгалийн гамшиг болсны дараа Бирмийн засгийн газар гадаадын орнууд болон олон улсын байгуулагатай хамтран ажиллаж байгаа. Гэхдээ нь хүмүүнлэгийн бараа түгээх үйл явц дэндүү удаашралтай байна.
Гэж НҮБ ийн онц байдлын асуудал эрхэлсэн дарга Жон Холмс хэлж байна. НҮБ тулсамжийн бараа ачсан 4 онгоц бэлтгэсэн ч Бирмийн засгийн газар зөвхөн нэг онгоцыг нь л хүлээж авахыг зөвшөөрчээ. Түүнээс гадна Энэтхэг, Тайланд улс хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн байна. Бирмийн засгийн газрын мэдээлснээр Наргис хар шуурганы үеэр 80 мянган хүн амь насаа алдаж 42 мянган хүн ор сураггүй алга болжээ. Нэг сая хүн толгой хоргодох орон гэргүй болоод байгаа юм. Бирм улсад ундны цэвэр усны гачигдалтай байгаа тул халдварт өвчин тахал хэлбэрээр дэгдэх магадлал өндөр байна.

Лид3. Өнөөдөр өглөө Олимпийн бамбарыг Дэлхийн хамгийн өндөр цэг Гималайн нурууны Эверест оргилд гаргасан байна.
Бээжингийн зуны олимпийн наадам эхлэхэд яг 3 сарын хугацаа үлдээд байна. Бамбарыг орон нутгийн цагаар өглөөний 9 цаг 18 минутад Эверестийн оргилд гаргажээ. Бамбарыг Эверестийн оргилд гаргах гэж хэд хэдэн удаа оролдож байсан ч цаг агааарын таагүшй байдлаас болж амжилтад хүрч байгаагүй юм Олимпийн бамбарыг Гималайн нурууны ноён оргилд гаргахад уулын спортын 19 тамирчин оролцжээ. Эверестийн оргилд түвд үндэстэн Цэрин Ванмо бамбарыг авч гарчээ. Олимпийн бамбарыг дэлхийн хамгийн өндөр цэгт гаргахын тулд тусгай саванд бамбарыг хийсэн байна. Далайн түвшинээс дээш 8844 метрийн өндөрт дэлхийн хамгийн өндөр цэгт олимпийн бамбарыг анх удаа ийнхүү гаргажээ. Олимпийн бамбарыг оргилд гаргах мөчийг хятадын төв телевиз шууд дамжуулан үзүүлсэн байна. Олимпийн бамбар БНХАУ-ын газар нутгаар нийтдээ 40 мянган км зам туулж 113 хотоор дайран өнгөрч 8 сарын 6 гэхэд Бээжинд эргэж ирэх юм.

Лид4. БНХАУ-ын ерөнхийлөгч Ху Жин Таогийн Япон улсад хийж байгаа айлчлал үргэлжилж байна.
Сүүлийн 10 жилд анх удаа хятадын төрийн тэргүүн Японд зочилж байна. Ху Жин Таогийн Япон улсад айлчлал хийснээр хоёр орны харилцаа сайжрах болно гэж ажиглагчид үзэж байна. Хятадын төрийн тэргүүн Ху Жин Тао Японы эзэн хаан Акихитод өнөөдөр бараалхжээ.
Таван хоног үргэлжилж байгаа энэ айлчлалын үеэр Хятадын төрийн тэргүүн Ху Жин Тао Японы ерөнхий сайд Ясуо Фукудатай уулзаж газкар нутгийн маргаан, эрчим хүчний асуудлыг хэлэлцсэн байна. Өмнөд хятадын тэнгисийн бус нутгийг энх тайван найрамдалын бүс болгоно тохиролцжээ. Өмнөд хятадын тэнгист байгалийн хийн орд газар илрүүлсэн юм.Энэ орд газрыг хятад японы талууд хамтран эзэмших тохиролцоонд хүрчээ. Японы ерөнхий сайд Ясуо Фукуда хятадын ерөнхийлөгчид хандан Далай ламтай яриа хэлэлцээр хийхийг уриалжээ. Гэвч Далай лам Бээжингийн олимпийн наадмыг тасалдуулах зорилготой байгаа тул Далай ламтай хэлэлцээр хийх гэж яарахгүй гэдэг байр сууриа хатуу хадгалжээ.

Лид5. Ливаны нийслэл Бейрут хотод үйлдвэрчний эвлэл, Хизбалла бүлэглэлийн гишүүд хамтран засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал хийсэн байна.
Ливаны үйлдвэрчний эвлэлийнхэн өргөн хэрэглээний барааны үнэ өсөж байгааu эсэргүүцсэн бол Хизбалла бүлэглэлийнхэн засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр огцрохыг шаарджээ. Жагсагчид хотын төвийн зам талбайг хааж машин галдан шатаажээ. Цагдаа нар жагсагчдыг тараах гэж оролдсон нь мөргөлдөөн болж хувирчээ. Жагсагчид цагдаа нарын зүг чулуу шидсэн байна. Бейрут хотод болсон энэ эмх замбараагүй байдлын үеэр хэдий хэмжээний хохирол учирсаныг одоогоор тодорхойлоход хэцүү байна гэж Ассошэйтэд пресс агентлагийн сурвалжлагч уламжилжээ. Улс төрийн хямрал Ливан улсад 2007 оноос хойш үргэлжилж байна. Ливаны төрийн тэргүүнийг парламетад суудалтай намууд нь томилдог. Сөрөг хүчний Хизбалла бүлэглэл ерөнхийлөгчийн албан тушаалд томилох хүнийг дэмжихгүй байгаа тул өнөөг хүртэл Ливан улс ерөнхийлөгчгүй байгаа юм.

Лид6. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа сенатч Хилари Клинтон Хойд Каролина мужди болсон сунгаанд ялагдал хүлээсэн боловч сонгуулийн зарлал сурталчилгааны ажлаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Индиана мужид Хилари Клинтон Барак Обамаг ердөө 2 хувийн илүү саналаар ялсан бол Хойд Каролина мужид Барак Обамагаас 14 хувиар бага санал авчжээ. Түүнээс гадна Хилари Клинтоны сонгуулийн шатаб санхүүгийн хувьд хүндхэн байдалд байгаа юм. Клинтон сонгуулийн суртлачилгааны ажлаа үргэлжүүлнэ гэж хэвлэлийнхэнд бас хэлжээ. Тэр өөрийгөө дэмжигчидэд хандан сонгуулийн штабд нь мөнгө хандивлахыг хүссэн байна. Одоо АНУ ын Барун Виржини, Орегон, Кентуки, Пуэрто Рико, Монтана, Өмнөд Пакота мужид сонгуулийн сунгаа явагдах үлдээд байна.

Лид7. АНУ ын сансрын уудмыг шинжлэн судлах төвийн мэргэжилтнүүд ирэх сард 2000 SG 344 гэдэг нэртэй солир руу хоёр сансрын нисэгчийг илгээх гэж байна.
2000 SG 344 гэдэг нэртэй энэ солир нь 2030 онд манахй гаригтай мөргөлдөж магадгүй гэж эрдэмтдэд тооцоолсон юм. Гэхдээ өндөр нарийвчлалтай хийсэн давтан судалгаагаар энэхүү солир нь манай гаригтай маш ойрхон зайтай өнгөрнө гэдэг нь тодорхой болсон юм. Солирийн диамерт нь 40 метр, 70 мянган тонн жинтэй юм байна. Их Британий Гардиан сонинд бичсэнээр АНУын сансрын уудмыг шинжлэн судлах төв Орион гэдэг сансрын хөлгийг илгээхээр бэлтгэж байна. Солир руу хүрэх сансрын аялал 6 сар үргэлжилнэ. Америкийн хоёр сансрын нисэгч солирын гадаргуу дээр 2 долоо хоног туршилт шинжилгээ судалгааны ажил хийх юм байна. Солирыг судалснаар нарын аймагийн тухай илүү тодорхой мэдээлэл авч, цаашид манай гариг солиртой мөргөлдөх эрсдэлийг бууруулах юм. 2000 SG 344 солир нь цагт 45 мянгган км зам туулдаг байна.
Лид8. Өнөөдөр Израиль улсын тусгаар тогтнолын 60 жилийн ой болж байна.
Баярын энэ өдөр Израиль даяар автомашины хөдөлгөөн 2 минут зогсжээ. 19-р зуунааас хойш үргэлжилсэн хямралд 22 мянга 437 хүн амь насаа алджээ. Израилийн нийслэл тель Авив хотод өчигдөр орой дайн тулаан хямрал мөргөлдөөний үеэр хэлмэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх гашуудлын ажиллаа болж өнгөрчээ. Энэ үйл ажиллагаанд Изриалийн ерөнхийлөгч Шимон Перес, ерөнхий сайд Эхуд Ольмерт нар оролцсон байна. Харин өнөөдөр Изриаль улс тусгаар тогтнолоо зарласны 60 жилийн ой болж байна. Иерусалемийн Геррцль уулсын орой амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх бамбарыг асаажээ. Дараа нь бамбарыг тусгаар тогтнолын баярын ёслод шилжүүлжээ. 1948 оны 5 сарын энэ өдөр
Еврейчүүд Палестины нутаг дээр Изриаль улс байгуулах тогтоол баталсан юм. Харин үүний дараагийн өдөр нь Изриаль Арабын 1-р дайн эхэлжээ. Арабын орнууд Палестины өөртөө засах орны нутаг дээр еврейн улс байхыг хүлээн зөвшөөрөөгүй юм. Изриалийн хүн амыг дэлхийн олон орноос ирсэн 3 сайя гаруй Еврейчүүд бүрдүүлжээ. Цагаачидын дотор хуучин ЗХУ-д амьдарч байсан еврейчүүд ч иржээ. Тусгар тогтнолын баярын энэ өдөр Изриальд бүх нийтийн баяр, цэнгүүн, ёслолын буудлага, цэргийн парад болж байна.

Лид9. Өнөөдөр Европын орнууд фашизмыг ялсаны 63 жилийн ойг тэмдэглэж байна.
Буурал Европийн орнууд ялалтын баярыг 5 сарын 9 биш , харин 5 сарын 9 нд тэмдэглэдэг юм. Гитлерийн герман энэ өдөр үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан юм. Цагийн зөрүүнээс болж Орост ялалтын баярыг 5 сарыйн 9-нд тэмдэглэдэг. Европыг олон оронд энэ өдөр фашист дэглэмийн эсрэг тэмцэж амь насаа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэх ёслол болж байна. Өнөөдөр Парис хотын Шарль де Голлийн нэрэмжит талбайн Хүндэтгэлийн хаалганы өмнө мөнхийн гал, нэр нь тодроогүй баатруудын хөшөөнд цэцэг өргөх ёслол болох гэж байна. Харин Германы нийслэл Берлин хотод Зөвлөлтийн цэргүүдийн хөшөөнд цэцэг өргөнө.

ТОВЧ
Фашист дэглэмийн эсрэг тэмцэж ялалт байгуулсаны түүхэн ойг тэмдэглэж байхр энэ үед Укрианнд Зөвлөлтийн түрэмгийлэлийн тухай музей нээлтээ хийжээ. Энэ музейд Оросын улаан армийн цэргүүдийн Укрианы нутаг дээр хийсэн цэргийн ажиллагааны тухай баримтуудыг дэлгэсэн байна. Украины түүхчид 1945 оны үеийн тулааныг фашитсуудаас чөлөөлсөн хэрэг биш. Харин оросууд түрэмгийлэл хийсэн гэж үздэг байна. Түүхийг гуйвуулж байгаад харамсаж байгаагаа дэлхийн 2-р дайнд оролцсон ахмадууд илэрхийлжээ.

АНУ ын Филафельфи мужийн цагдаа нар нэгэн машинд явж байсан 3 зочригчийг бүлэглэн зодож байгааг орон нутгийн телевизийнхэн үзүүлсэн байна. Цагдаагийн газрын мэдээлснээр эдгээр хүмүүс банк дээрэмджээ. Гэвч цагдаа нар эрх мэдлээ хэтрүүлсэн гэж хэвлэлийнхэн мэдээлж байна.

Оросын төрийн далбааг өрх бүрт гэдэг арга хэмжээг Крымийн Симфореполь хотод зохион байгуулжээ. Тус хотын оршин суугчдад оросын төрийн далбаа, Ялалтын баярын ыэлгэ тэмдэг Георгийн туузыг тарааж байна. Тэд иргэдэд төрийн далбааг тараахдаа Ялалтын баярын өдөр тагтан дээрээ төрийн далбааг намируулыг уриалсан байна. ИЙм аргаар Крымын Соимфореполь хотынхон Эх орны дайнд ялалт байгуулсан ахмад дайчдад хүндэтгэл үзүүлнэ гэж үзэж байна.


Лид10. Их Британий угсаа залгамжлах хун тайж Чарльз Румын улсад хүрэлцэн ирсэн байна.
Хун тайж Чарльз энэ удаа Румын улсын нийслэлд очсонгүй. Харин жирийн нэгэн тосгонд зочилжээ. Тэр Румын улсын тосгоноор морин тэрэг хөлөглөн аялжээ. Ердийн хөсөгөөр явж байхдаа тэр замдаа тааралдсан хүмүүс рүү гараа даллан мэндчилж байжээ. Европийн хамгийн баялаг түүхтэй орны жирийн нэгэн тосгоны амьдралтай танилцах аялалаа тэр түүх дурсгал соёлын өвийг хамгаалах хөтөлбөрийн хүрээнд Румынд айлчлал хийж байгаа юм.

Лид11. Хан хүү Уильям Карибын тэнгист мансууруулах бодис наймаалагчдыг эрэл хайж байдаг Их Британийн тэнгисийн цэргийн хүчний эргүүлийн онгоцон дээр алба хашихаар одоод байна гэж Де Дейли Миррор сонинд мэдээлсэн байна.

Хааны гэр бүлийнхэн болон зэвсэгт хүчний захирагчид хан хүүг цэргийн гурван эрдэмд суралцан туршлага эзэмшиж, өөрийн хувь нэмрийг оруулж байгааг харахыг хүсч байгаа бололтой гэж Де Дейли Миррор сонинд мөн өгүүлсэн байна . Хаан ширээ залгамжлагчийг Ирак юм уу Афганистан руу удаан хугацаагаар явуулах нь аюултай байгаа учир Карибийн тэнгист хөвж яваа британийн цэргийн усан онгоц дээр алба хаших энэ томилолт нь дипломат шинж чанарыг агуулж байгаагаараа ч тэр түүний хувьд хамгийн төгс боломжтой нь болж байгаа юм байна . Үүний зэрэгцээ Их Британийн Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч сонинд нийтлэгдсэн тэрхүү мэдээллийг нотлохоос татгалзсан байна. “ Эзэн хааны тэнгисийн цэргийн хүчний эгнээнд хан хүү Уильям алба хаших тухай хөтөлбөр одоогоор боловсруулагдаж байгаа. Бэлэн болонгуут нь бид зохих ёсны мэдэгдэл хийнэ “гэж Франс пресс агентлагийн хэвлэлийн нарийн бичгийн даргын хэлсэн үгнээс тус сонин иш татсан байна . 2ОО8 оны 4р сарын сүүлээр Афганы Кандагарт очсон Уильямын 3 цагийн айлчлал нь ажиглагчдад янз бүрийн сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд зарим нь ирээдүйн эзэн хааны зориг тэвчээрийг магтан сайшааж байсан бол зарим нь үүнийг сурталчилгааны явууллага гэж үзэж байсан “ тухай Эй Эф Пи агентлаг дурдсан байна.

Лид12. Их Британий дуучин, хөгжмийн зохиолч Эми Уайнхаус лхагва гаригт цагдаа нарт саатуулагджээ. Гэвч түүнээс их хэмжээний мөнгө барьцаалан авч сулласан байна. Цагдаа нар түүнийг гэртээ хориотой эм, мансууруулах үйлчилгээтэй бодис хадгалсан гэж буруутгажээ.
Дуучин бүсгүйн албан ёсны төлөөлөгчийн хэлснээр тэр дараагийн удаа өөрөө цагдаагийн газар очиж мэдүүлэг өгөхөд бэлэн гэж хэлсэн байна. Эми Уайнхаус мансууруулах бодс хэрэглэдэг гэсэн яриа үүнээс ч өмнө гарч байсан юм. 2007 оны 8 сард тэр мансууруулах бодисийн эсрэг эмчилгээ хийлгэжээ. Харин Эми Уайнхаусын нөхөр Блэйк Филдер Сивил хуйвалдаан зохион байгуулсан. Хууль сахиулах байгуулагын үйл ажиллагаанд саад болсон гэдэг үндэслэлээр шоронд хоригджээ. Эми Уайнхаус нь таван удаа Их Британий шилдэг дуучинаар шалгарч байжээ. Сүүлийн өдрүүдэд Эми Уайнхаус Жеймс Бондын тухай шинэ киноны дууг бичүүлж байна.


ЭНЭ ӨДӨР
1884 оны энэ өдөр АНУ ын 33 дахь ерөнхийлөгч Харри Трумэн мэндэлж байжээ.
1914 оны энэ өдөр америкийн Парамоунт пикчерс кино студи байгуулагджээ.
Өнөөдөр дэлхийн Улаан Загалмайн нийгэмлэгийн өдөр. 1953 оны 5 сарын 8-аас эхлэн жил бүр энэ өдрийг тэмдэглэх болжээ. 1828 оны энэ өдөр Улаан Загалмайн хөдөлгөөнийг үндэслэсэн Щвейцарийн иргэн Анри Дюнан мэндэлж байсан юм.
1967 оны энэ өдөр Кремлийн ордоны гадаа нэр нь тодроогүй баатруудын дурсгалд зориулсан хөшөөний дэргэд мөнхийн гал асаажээ.
1962 оны энэ өдөр Английн Лондон хотод троллейбусный үйлчилгээг бүр мөсөн зогсоосон байна.

No comments: