2008-05-03

Дэлхийн мэдээ 2008 05 03 Бямба гариг

Лид1. АНУ ын Арканзас, Миссури, Оклахама, Техас мужийн нутагаар хүчтэй хар шуурга болж өнгөрсөн байна. Хүчтэйсалхий шуурганы үеэр үлэмж хэмжээний хохирол учирлаа гэж Асошиэйтэд пресс агентлаг мэдээлжээ. Арканзас мужид долоон хүн амь насаа алдсан тухай мэдээлэл ирлээ. Шуурганы үеэр цахилгаан дамжуулах утас тасарч Арканзас мужид 6000, Миссури мужид 40 мянган байшин эрчим хүчгүй болжээ. Зөвхөн Арканзас мужид л гэхэд 250 байшин барилгад эвдрэл гарсан байна. Эм. Миний байшингийн цонхнйы шил модны үйртэс шиг л бутарч хагарсан. Аймшигтай их чимээ гарсан. Үнэхээр аймшигтай байсан. Эм. Би хар шуурга болох үеэр бильярдын ширээний доор орж нуугдсан. Энэ мөчид үдний өрөөний оом шилэн хаалга ссалж унасан. Дараа нь байшингийн арын машины гражын хаалга хуу хийсэж байгаа чимээ гарсан. Тэр үед би үнэндээ ингээд л үхдэг байжээ бодсон. Арканзас мужийнэ төмөр замаар явж байсан ачааны галт тэрэг хүчтэй салхиний үеэр замаасаа гарч онхолдсон байна. Одоо хар шуурга Америкийн Кентуки, Теннеси мужийн нутгийг чиглэн хөдөлж байгаа гэж цаг агаарын албаныхан анхааруулжээ. Байгалийн онц ноцтой үзэгдэлээс болж Кентуки мужид тогтмол зохион байгуулдаг морин тойруулгийн уралдааныг хойшлуулжээ. Лид2. Дэлхийн зах зээл дээр баасан гаригийн орой газрын тосны үнэ 3 хувиар нэмэгдсэн байна. Нь Йоркийн түүхийн эдийн бирж дээр ирэх зургаан сард нэг баррель газрын тос нийлүүлэх гэрээг 116 доллар 32 центээр хийсэн байна.Энэ нь өнгөрсөн пүрэв гаригийнхаас 3 доллар 80 центээр илүү байгаа юм. Харин Лондон хотын бирж дээр нэг баррель хар алтыг 114 доллар 56 центээр арилжжээ. 4 сарын дундуур газрын тосны үнэ 120 долларт дөхөж очсон ч 4 сарын 29-нд үнэ буурах үзэгдэл ажиглагдсан билээ. АНУ д ажилгүйдэл буурсан гэдэг таатай мэдээлэл газрын тосны үнэ ялимгүй буурахад нөлөөлжээ. Газрын тосны нөөц ихтэй Ирак улсын хойд хэсэгт Туркийн нисэх хүчин агаараас цохилт өгсөн нь газрын тосны үнэ 5 сарын 2-нд 3 хувиар нэмэгдэхэд нөлөөлжээ.
Лид3. АНУ ын ерөнхийлөгч Жор Буш одоогоос таван жилийн өмнө Иракын дайн дуусла. Бид зорилгодоо хүрсэн гэж Авраам Линкольн цэргийн уцсан онгоц дээр байхдаа мэдэгдэж байсан билээ. Гэвч Иракт байдал тогтворгүй хэвээр байгаа. АНУ ын ерөнхийлөгчийн бодлогийг шүүмжилсэн хүмүүсийн цуглаан Вашингтон хотод болж өнгөрсөн байна. Иракын дайнд асар их хөрөнгө мөнгө зарцуулж байгаа талаар ярьцгаадаг ч харин дайн хөлөөс дүрвэсэн цагаачдад анхаарлаа хандуулах нь ховор байна.
Иракчууд дайн дажинаас дүрвэж хөрш зэргэлдээ орнууд төдийгүй, Европын орнууд руу цагаачилж байна. Тухайлбал Швед улсад Иракын 100 мянган дүрвэгч амьдарч байна. Нобелийн шагнал гардуулдаг Стокольм хотын концертын танхимын ойролцоох дүүрэгт Иракын дүрвэгчид ихэвчилэн амьдардаг байна. Эр. Одоо Иракт аюултай. Ажлын байр ч байхгүй. Энэ үгийг л хэлэхэд Шведэд цлс төрийн цагаач гэсэн статустай амьдрах эрх авахад хангалттай байсан юм. Улс төрийн цагаачдад орон сууц, тодорхой хэмжээний тэтгэмж олгодог байна. Шведийн Сёдертелье хот Иракын дүрвэгчдийн хүлээн авдаг гол төв болжээ. Өнгөрсөн жил л гэхэд энэ хотод 1300 иракийн иргэн иржээ. Энэ нь 2007 онд иракаас АНУ руу дүрвэсэн хүмүүсийн тооноос их байгаа юм. Сёдертелье хотын иракчуудын амьдардаг дүүргийг “Жижиг Багдад” гэж нэрлээд удаж байна. Шведэд амьдрах эрх албан ёсоор авсан нэг хүн өөрийн сууцандаа 15 хүн амьдруулах нь энд ердийн үзэгдэл болжээ. Эр. Манай засварчид орон сууцанд ямар нэгэн зүйл засварлахаар ирэх үед нэг сууцанд олон хүн амьдарч байгаа нь илт мэдэгддэг гэж орон сууц нийтийн аж ахуй ажилтан Патрик Дерк ярьж байна. Сельма Мансур Даур гэдэг энэ хижээл насны ирак эмэгтэй 2 жилийн өмнө Шведэд амьдрах эрх авчээ. Нэг өрөө орон сууцанд нь түүний дүү, Иракт нас барсан нөхөрийнх нь хамаатан, найзтайгаа гээд 4 хүн амьдарч байна. Эм. Би ах дүү хамаасан саданаа өөрөөсөө түлхэж, Ирак руу буц гэж хэлж зүрхлэхгүй. Тэнд лам нарыг хүртэл хороож байгаа шүү дээ. Ихэнхи Иракчууд Швед руу хуурамч бичиг баримт ашиглан онгоцоор, эсвэл хууль бус наймаа хийдэг алсын тээвэр эрхэлдэг ачааны машинд нуугдаж ирдэг байна. Шведэд улсад ирэхийн тулд нэг хүн 20 мянган доллар зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ. Эдгээр Ирак залуус Шведийн цагаачлалын албанд хандан амьдрах зөвшөөрөл хүсэх гэж байна. Хэрвээ бидэнд амьдрах зөвшөөрөл олгохгүй бол Германы цагаачлалын албанд хандая гэж ярилцаж байна. Харин хуулийн зөвлөх нь Эм. Хэрвээ Европын холбооны аль нэгэн улс танд улс төрийн цагаачын статус олгохоос татгалзсан бол өөр улсад ч бас ялгаагүй. Эр. Ямар ч байсан би Ирак руу буцахгүй ээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө улс төрийн цагаач болох хүсэлт гарсан Иракчуудын тэн хагс нь санасандаа хүрдэг байсан бол одоо дөрөвний нэг нь л албан ёсоор амьдрах эрх авах болжээ. Учир нь одоо Иракт байдаг тогтворжих хандлагатай болсон гэж Шведийн эрх баригчид үзэж байна.
ТОВЧ

БНХАУ д бага насны хүүхдүүдийн дунд нэдэсний халдварт өвчин дэгдсэн байна. Хятад улсад одоогоор аюултай өвчнөөр 3000 гауй хүүхдүүд өвчилжээ. Гэдэсний халдварт өвчин туссан хүүхдүүд халуурч, гүйлгэж шингэн алдаж арьсан дээр нь тууралт үүсэж байна. Өвчний голомттой байгаа хотод Бээжин, Шанхай хотын нарийн мэргэжлийн эмч нар хүрэлцэн иржээ. Хүүхдийн цэцэрлэг, сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоосон байна.

Чили улсад Чайтен гэдэг галт уул сэргэж халуун хайлмаг лаав, үнс нурам цацаж эхэлсэн байна. Чайтен галт уул нь Чили улсын өмнөд хэсэгт байрладаг юм. Мөн цастай энэ галт уул мйяган гаруй жилийн турш идэвхигүй байжээ. Галт уул сэрж шнэ нурам хаялж эхэлэхээс өмнө Чилийн өмнөд хэсэгт цуврал газар хөдлөлт болжээ. Галт уул дэлбэрэх магадлал өндөр байгаа тул ойр орчимд нь амьдардаг 1500 хүнийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлэх болжээ. Газар хөдлөлт ирэх долоо хоногт ч үргэлжилж болзошгүй гэж мэргэжлийн хүмүүс анхааруулж байна.

АНУ-д нэгэн өвөрмөц уралдаан болж өнгөрчээ. Сайн дурын зохион бүтээгчид өөрсдийн зохион бүтээсэн тэргээр уралдсан байна. Дугуйтай орыг санагдуулахаар энэ тэргийг дөрвөн хүн түрж 100 метр газкар туулах ёстой юм байна. Гэвч ихэнхи тэрэгнүүд замдаа салж унажээ.

Лид4. АНУ, Белоруссийн хооронд дипломат дайн дэгдээд байна. Белоруссийн гадаад хэргийн яам АНУ-д хандан Минск дэхь элчин сайдын яамаа 5 сарын 16-аас өмнө хаах шаардлага тавьжээ.
Гэвч АНУ ын төрийн департамент Белорусс дахь элчин сайдын яамны үйл ажиллагаагаа зогсоох бодолгүй байна. Тэрчлэн Вашингтон дахь Белоруссийн элчин сайдын яамны үйл ажиллагааг ч бас хорилохгүй гэж мэдэгджээ. Вашигтон дахь Белоруссийн элчин сайдын яам маш энгийн даруухан барилгад үйл ажиллагаа явуулдаг. Хэрвээ Белоруссийн төрийн далбаа байхгүй бол энэ бол жирийн нэгэн орон сууцны байшин гэж андуурмаар. Одоо Вашингтон дахь Белоруссийн ЭСЯ-.д, Белоруссь дахь АНУ ын дипломат төлөөлөгчийн газар ч ердөө 6 хүн ажиллаж байна. Эр. Бид элчин сайдын яамныхаа үйл ажиллагааг зогсоох арга хэмжээний эсрэг байр суурьтай байна. Дипломат ажлаа үргэлжүүлэх олон арга бидэнд бий.гэж АНУ ын төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Ом Кейси хэлж байна. Белоруссийн тал персона нон грант гэж зарласан америкийн 10 дипломатч ойрын хугацаанд Белорусийг орхин явах гэж байна. 2007 оны сүүлээр АНУ Белоруссийн Белнефтхим үйлдвэрийн эсрэг эдийн засгийн хориг тогтоосны дараа АНУ Белоруссийн хооронд дипломат дайн эхэлсэн юм. Белорусийн телевизээр америкийн дипломатуудыг тагнуул хийсэн гэж нэг бус удаа мэдээлж байлаа.
Лид5. Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж байна. Фрипом Хаус төрийн бус байгуулага хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан тусгай илтгэл гаргасан байна.

2007 онд дэлхийн улс орнуудад хэвлэлийн эрх чөлөөний асуудал муудсан байна. Дэлхийн 195 улсын 64 ийнх нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнууд ажил үүргээ биелүүлэхдээ ямар нэгэ дарамт шахалтад өртдөг байна. Дэлхийн 59 оронд хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдмал байна. Өөрөөр хэлбэл манай гаригийн хүн амын 18 хувь нь чөлөөтэй мэдээлэл авч чадаж байгаа бол 42 хувь нь хүссэн мэдээллээ олж авах эрхгүй байна. Хэвлэлийн эрх чөлөө хамгийн му байгаа орнуудын тоонд Бирм, Куба, Хойд Солонгос, Туркменистан, Белоруссь, Узбекистан улсын нэр багтжээ. Хэвлэлийн эрх чөлөөтэй орнуудыг урьдын адил Өрнөдийн орнууд манлайлсан байна. Гэвч Португаль, Мальт, Турк зэрэг орнууд нэлээд байраар хойшилжээ.Энэ жагсаалтын 170-р байранд ОХУ ын нэр бичигдсэн байна. Харин БНХАУ 163-р т бичигджээ. Энэ удаагийн жагсаалтад Монгол Улс, Черногор, Зүүн Тимор зэрэг улсуудын хамт 81 дүгээр байранд жагслаа. Өөрөөр хэлбэл хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд орж байна.


Лид6. Ираны атомын асуудлыг шийдэхэд оролцож байгаа зургаан орон өчигдөр Тегеранд олон шинэ санаачилга бүхий дугтуй гардуулахаар тохиролцсон байна .
НҮБийн Аюулгүй Байдлын Хорооны байнгын гишүүн орон болох Их Британи, Хятад, Орос, АНУ, Франц, Германы төлөөлөгчид оролцсон Лондонд болж байгаа гэрээ хэлэлцээр дуусах үеэр ийм мэдэгдлийг Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Милибанд хийсэн байна . Өмнө нь Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров сэтгүүлчдэд хандаж “ Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг ба НҮБ ын Аюулгүй байдлын Хороотой хамтран ажиллахад болон мөн уран баяжуулах ажлыг зогсоох нь ашигтай гэдгийг харуулахын тулд ираны түнш нартаа урьд нь санал болгож байсан эерэг нэмэлт түлхэцүүдээ бид улам хөгжүүлэх болно” гэж мэдэгдсэн байна. Хэлэлцээр хийж байх үеэр Нэгдсэн вант улсын Гадаад хэргийн яамны дэргэд Лалын бүгд найрамдах улсын засгийн газарт үзүүлэх арга хэмжээг чангатгахыг шаардаж байгаа сөрөг хүчний удирдагчдын хөрөг барьсан ираны дэглэмийг эсэргүүцсэн олон түмний жагсаал болжээ. “ 2ОО6 оны 7-р сард санал болгосон асуудлаа энэ удаа манай зургаан орон дахин авч үзэн нэмэлт орууулсан. Гэхдээ энэ баримт бичгийн агуулгыг зөвхөн Ираны засгийн газрын төлөөлөгчид л мэдэж авах болно . Ираны засгийн газарт өгөх санал хүсэлт дээрээ бид нэгдмэл байгаа гэдгээ мэдэгдэхэд баяртай байна . Энэ дугтуй Олон улсын нийгэмлэгтэй хамтран ажиллахын давуу талыг Иранд үзүүлж харуулах үүрэгтэй юм” гэж Их Британийн гадаад хэргийн сайд хэлсэн байна . 2ОО6 онд зургаагийн орон уран баяжуулах хөтөлбөрөө зогсоох юм бол оронд нь улс төр эдийн засгийн харилцаа холбоогоо идэвхжүүлж,аюулгүй байдлын хүрээнд хамтран ажиллах саналын Лалын Бгд найрамдах улсад тавьж байжээ. Зарим нэг саналыг Тегеран хүлээн зөвшөөрсөн хэдий ч уран баяжуулах төлөвлөгөөгөө зогсоогоогүй юм байна . Ираны атомын хөтөлбөр нь эцсийн эцэст цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд чиглэж байгаа гэж АНУ, Израйль,Европын Холбоо болон бусад хэд хэдэн орон болгоомжилж байгаа юм. Гэтэл үүнийгээ зөвхөн эрчим хүчний шинж чанартай гэж Тегеран баталсаар байгаа юм байна
Лид7. Консерватив намаас ИХ Британийн парламентад сонгогдсон депутат Борис Жонсон Лондон хотын амбан захирагчийн сонгуульд ялсан байна.
Өнгөрсөн пүрэв гаригт Англи болон Уэльсэд орон нутгийн засаг захиргааны сонгууль болжээ. Сонгуулийн явцад британийн нийслэлийн оршин суугчид Лондоны Ассамблейн депутатуудаа болон орон нутгийн зөвлөлийн гишүүдээ сонгосны зэрэгцээ мөн хотынхоо даргыг сонгосон байна . 2ООЛ онд бий болсон энэ албан тушаалыг хотын амбан захирагчийн сонгуульд 2 дараалан ялсан Лейборист намыг төлөөлөгч Кен Ливингстон одоог хүртэл хашсаар иржээ. Лондоны 8 сая оршин суугчдаас 5,5 сая нь сонгуулийн эрх эдэлдгээс пүрэв гаригт саналаа өгөхөөр 2,4 сая хүн ирсэн гэнэ. Жонсоны төлөө саналаа өгсөн хүмүүсийн нийт тоо 1 сая 168 мянга 738 д хүрчээ. Ливингстон 1 сая 28 мянга 966 хүн санал авснаар Жонсонд 14О мянган саналаар ялагдсан байна. лейборист намын тэргүүн Гордон Браун энэ сонгуулийг хамгийн муу урам хугалсан сонгууль боллоо гэж баасан гаригт мэдэгджээ. Англи, Уэльсэд болсон сонгуулиар лейбористууд өөрийн уламжлалт өрсөлдөгч болох Консерватив нам, мөн Британид нөлөөгөөрөө 3-рт ордог Либерал –Ардчилсан намд ялагдлаа гэж БИ БИ СИ дүгнэжээ . Болж буй үйл явдлаас манай нам сургамж авах болно гэж ерөнхий сайд хэлсэн бол энэхүү урьдчилсан сонгуулийн үр дүн түүхэн үйл явдал боллоо гэж Консерватив намын тэргүүн Дэвид Камерон хэлсэн байна.
Лид8. Куба улсад нийгэм эдийн засгийн салбарт олон өөрчлөлт гарч байгаа. Саяхан DVD тоглуулагч, гар утас хэрэглэхийг зөвшөөрсөн бол Кубын иргэд өнөөдрөөс эхлэн гэртээ компьтер худалдан авах эрхтэй болжээ.

Баасан гаригаас эхлэн Гавана хотын цахилгаан барааны дэлгүүрт Хятад улсад угсарсан компьтер худалдаж эхэлсэн байна. Гэртээ компьтертэй болох гэсэн хүн олон байсан ч халаас нимгэн олонхи Кубачууд энэ мөрөөдлөө биелүүлж чадахгүй байна. Учир нь нэг иж бүрдэл компьютер 800 америк долларын үнэтэй зарагдаж байна. Куба улсад дундаж цалин 15 аас 20 доллар байдаг юм. Кубын удирдагч Рауль Кастро өнгөрсөн 2-р сард төрийн эрх мэдэлийг авсанаасаа хойш хүн амынхаа амжиргааны түвшинг сайжруулах олон арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлсэн юм. Одоогоос сарын өмнө Куба улсад гар утасны компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм.


Лид9 Одоогоос 40 жилийн өмнө Парист болсон оутны эсэргүүцлийн хөдөлгөөнийг хүмүүс эргэн дурсаж байна.

Тэртээ 40 жилийн өмнө Парист болсон оюутны бослого хөдөлгөөнийг түүхчид янз бүрээр үнэлдэг. Оутануудын хувьд энэ үйл явдал нь жинхэнэн хувьсгал байсан бол, харин эрх баригчдын хувд энэ нь нийгмийн хэм журмыг зөрчсөн гэмт хэрэг байжээ.
Эр. Би энэ жагсаалд оролцож байсан. Оюутнуудыг цагдаа нар бүсэлж, нулимс асгаруулах хий, усан буугаар шүршиж байлаа. Эргэн тойрон гал гарч, одоо эргээд бодоход аймшигтай байжээ. 1968 онд тэр 20 настай Сарбоны их сургуулийн нийгэм судлалын сургуулийн оюутан байжээ. Тэр хотын гудамжинд гарч тухайн үеийн ерөнхийлөгч Шарль де Голь алуурчин гэж хашгирч байснаа эргэн дурсаж байна. Парист эхэлсэн оюутны энэ хөдөлгөөн хүчээ авч Францын Тулуза, Страсбур гээд бусад хотуудад давтагдсан юм. Дараа нь оюутануудтай үзэл санаа нэгтэй байгаагаа Францын үйлдвэрийн ажилчид илэрхийлж байлаа. Оюутны эрхийг хамгаалах хөдөлгөөн Францаас хальж, Ром, Мадрид, Лондон, тэр ч бүү хэл латин америкийн Буэйнос Айрест үргэлжилсэн юм. Оутнй бослого дэгдэж бахйсан гудамжинд 1968 оны 5 сарын энэ өдөр болсон үйл явдлыг эргэн сануулсан гэрэл зургийн самбар байрлуулжээ. Харин одоо энэ самбар жуулчидын очих дуртай газрын нэг болжээ. Парист эхэлсэн оюутны хөдөлгөөний дараа их дээд сургуулийн оюутнууд улс төрийн амьдралд оролцуох эрхтэй болж, ажиляидын цалинг эрс нэмж, үйлдвэрчний эвлэл дуу хоолойгоо илэрхийлэх боломжтой болсон юм. Парисын оюутны хөдөлгөөний дараа байгаль хамгаалагдчын “Ногоонтоны хөдөлөгөөн”, “Үндэстний цөөнхийн эрхийг хамгаалах байгуулага”, “ижил хүйстэнүүдийн гадуурхахын эсрэг хөдөлгөөн”дэлхийн олон оронд ар араасаа үүсэн бий болжээ.
Лид10. Америкийн реп дуучин Пи Дидди Холливуудын нэгэн цэцэрлэгт гудамжинд өөрийн алганы хээгээ үлдээжээ.
Америкийн урлаг соёлын салбарт хүчин зүтгэдэг уран бүтээлчид Холливудын “Алдартны цэцэрлэг” гудамжинд алганы хээгээ үлдээхийг хүсдэг байна. Эндл алганы хээгээ үлдээх нь Холливууд даяараа хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Рэп дуучин Пи Дидди нь энэ жил 38 настай. Тэр “Алдартны цэцэрлэгт гудамжинд” өөрийн алганы хээгээ үлдээсний дараа томоохон хэмжээний шоу зохион байгуулах гэж байна. Энэ үйл ажиллагаанд тэр 4 тэрбум доллар зарцуулах юм байна. Хөлбөмбөгчин Дэвид Бэкхэм, дуучин Викторя Адамс, жүжигчин Том Круз, Кэти Холимс, Ева Лонгория, Мелани Браун гээд олон зуун одыг Пи Дидди урьжээ. Зочидыг Нью Йоркоос Беверли Хилз дэхь гэртээ авч ирэхийн тулд 10 онгоц захиалжээ.
Лид11. Сүүлийн үед ОХУ ын алс дорнодын хязгаарт дөрвөн ихэр хүүхэд мэндлэх нь бараг уламжлал болоод байна.
ОХУ ын Камчатка хотын оршин суугч Наталя дөрвөн ихэр хүүхэд тээжээ. Эмч нар түүэийг Владивосток хотын эмнэлэгт төрөхийг зөвлөсөн байна. Наталяч 2 сарын өмнө 3 охин нэг хүү төрүүлжээ. Харин харин өнөөдөр Владивостокоос өөрийн төрөлх хот Камчаткад ирж байна. Түүнийг онгоцноос буусж ирэхэд нь ар гэрийнхэнээс нь гадна хэвлэлийнхэн ч угтжээ. Сүүлийн 3 сард 4 ихэр хүүхэд төрсөн тохиолдол өмнө нь Камчаткад гарч байгаа юм. ОХУ-д ихэр хүүхэд төрүүлсэн гэр бүлд шинэ оргон сууц олгодог байна. Гэр бүлийн хосуудад 3 өрөө байрны түлүүрийг нь өнөөдөр гардуулжээ. Дөрьөн ихэр хүүхдүүдээс хамгийн сүүлд мэндэлсэн Федерт онцгой анхаарал тавьж байна. Учир нь хүү ердөө 2 кг жинтэй байгаа юм.

No comments: