2008-05-17

Дэлхийн мэдээ 2008 05 16 Баасан гараг

Лид1. БНХАУ –ын Сычуань мужид өнгөрсөн даваа гаригт болсон хүчтэй газар хөдлөлтийн үеэр амь үрэгдсэн хүний тоо 50 мянгад дөхөж очиж байна. Гамшигийн бүсэд ажиллаж байгаа аврах албаны штабын дарга хятадын төв телевизэд энэ тухай мэдээлжээ.
Аврах албаны мэдээгээр ойролцоогоор 12 мянган хүн байшингийн нураги доор дарагдсан байгаа юм. Байгалийн гамшигийн хохиролыг арилгахад нийтдээ 116 мянган цэргийн албан хаагчдыг дайчлаад байгаа юм. Хамгийн сүүлд хятадын засгийн газар гамшигийн бүс рүү нэмж 30 мянган цэргийн албан хаагч илгээх шийдвэр гаргасан юм. Даваа гаригт болсон газар хөдлөлтөд Сычуань мужийн 10 сая хүн өртсөн юм. Хятадын ардын чөлөөлөх армийнхан нисдэг тэрэгээр явж хүнсний бүтээгдэхүүн тарааж, байшингийн нурангид дарагдсан хүмүүсийг гарган авч байна. Хятадын засгийн газар аврах ажиллагаанд 35 сая доллар зарцуулжээ. БНХАУ даяар байгалийн гамшиг болсон мужийн иргэдэд туслах, хандив цуглуулах хөдөлгөөн өрнөж байна. Олимпийн бамбарын буухиатай зэрэгцэн хандив авах ажиллагааг зохион байгуулжээ. Хятадын иргэд одоогоор нэр тэрбум юань Сычань мужид хандивлажээ. Хятадын кино жүжигчин Жэки Чан 10 сая юань хандивлаж гамшигийн бүсэд байгаа хүмүүст сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхийн тулд дуу зохиосон байна. Тайвань аралынхан Сычуань руу хүмүүнлэгийн бараатай хоёр онгоц илгээжээ. ОХУ ын онц байдлын яам ИЛ 76 загварын ачааны онгоцын хятад руу илгээжээ. ОХУ ундны цэвэр ус, хүнсний бүтээгдэхүүн, майхан, эмнэлэгийн багаж хэрэгсэлүүдийг Хяталын талд хүлээлгэн өгөх гэж байна. Хятадын засгийн газзар АНУ-д хандан хятадын Сычуань мужийн газрын зургийг сансрын хиймэл дагуулаас авч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүссэн байна. Хиймэл дагуулаас авсан зурагтай болсноор хаана аврах ажиллагааг явуулах хэрэгтэй байгаа тодорхойлоход тус дөхөм болох юм. Сычань мужид шар мөрний эрэг дээр усан цахилгаан станц байдаг юм. Энэ усан цахилгаан станцийн даланд ноцтой цууралт гарсаныг тогтоосон байна. Яаралтай арга хэмжээ авахгүй бол Сычуань мужид үеэр болж магадгүй гэж хятадын мэргэжилтнүүд сэрэмжлүүлжээ.

Лид2. БНХАУ ын бүрэлдэхүүнд багтсан хэвээр нь Түвдэд бие даасан бодит байдал олгох тухай буддын шашны тэргүүн дурдаад энэ асуудлыг шийдэхийн тулд Хятадын эрх баригчидтай хийх гэрээ хэлэлцээрийн явцад итгэлцэл хэрэгтэй байгаа бөгөөд одоогоор ийм итгэлцэл байхгүй байна гэж тэрээр үзэж байгаа юм байна
Далай лам Германд хийх айлчлалынхаа үеэр Хойд Рейн- Вестфалийн холбооны газар нутгийн ерөнхий сайдтай уулзаж, мөн эдийн засгийн хөгжил хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн сайдтай ярилцах болон бундестагийн депутатууд ба улс төрийн гол намуудын удирдлагуудтай ярилцах юм байна . Харин Германийн ерөнхийлөгч болон канцлер Гадаад хэргийн сайд нар Далай ламтай уулзахгүй гэнэ. Үүний зэрэгцээ Далай ламыг Германийн албан ёсны төлөөлөгчид хүлээн авахыг Берлинд суугаа БХНАУ ын элчин сайд эсэргүүцжээ. “ Нэгдмэл нэг Хятадын бодлогыг дэмжихийг германы засгийн газраас бид шаардаж байна “ гэж дипломат төлөөлөгчийн газраас хэвлэлийнхэнд зориулсан мэдээлэлдээ дурдсан байна .

Лид3. Өнөөдөр Британийн хатан хаан 2р Елизавета нөхрийн хамт Станбулд хүрэлцэн иржээ. Энэ нь 37 жил хүсэн хүлээсэн Түркэд хийж байгаа хатан хааны хамгийн сайхан төрийн айлчлал болж байгаа юм байна.
Европын Холбоонд элсэн орох гэсэн Туркийн халуун санал хүсэлтийг хатан хаан дэмжиж байх гэж Анкара маш их итгэж найдаж байгаа гэнэ. 2р Елизавета нөхөр болох Эдинбургийн ван Филиппийн хамт албан ёсны олон хүлээн авалтанд оролцох бөгөөд тарсны дараа нь байнга өөрийн хөлгийн бүхээгт ирж хонож байхаар болжээ. Хатан хаан нөхөртэйгээ жил бүр 2 удаа гадаадад айлчилдаг гэнэ. Энэ хоёр 1961, 1971 онд Түркэд ирж байжээ. Хатан хаан зөвхөн нийслэлээр хязгаарласангүй. Бас аж үйлдвэрийн томоохон төв болох туркийн Детройт гэгддэг Бурса хотоор орсон бөгөөд өнөөдөр Стамбулчууд түүнийг угтан авсан байна . Европын нийгэмлэгт хамаарагдах үгүй тухай асуудал урган гарах бүр Британи үргэлж Туркийн талд байсаар иржээ. Энэ удаа ч гэсэн европын холбооны тухай шууд дурдаагүй ч хатан хааны айлчилсан улсыг өөрийнхөө эгнээнд оруулахгүй байж яаж болох вэ гэсэн далд утгын ээлжит энэ айлчлал агуулж байгаа нь
ойлгомжтой гэж үзэж байгаа ажээ. Хатан хаан 2 р Елизавета олон сургууль, лицей, музей зэргээр оржээ. Одоо нас сүүдэр 82 хүрсэн хатан хаанд хурц, халуун ногоотой зоог барихгүй байхыг Букингемийн ордноос хичээнгүйлэн хүссэн байна .

Лид4. Францын төрийн албан хаагчдын бараг гуравны нэг нь пүрэв гаригт болсон эсэргүүцлийн жагсааалд оролцсон байна. Францын үйлдвэрчний эвлэл засгийн газрын санаачилсан бүтэцийн өөрчлөлт хийх, орон тоог цомхотгох төлөвлөгөөг эсэргүүцэж байна.
Жагсаалд боловсролын салбарынхан хамгийн идэвхитэй оролцож байгаа юм. Учир нь Францын төрийн тэргүүн Николя Саркози боловсролын салбарт ажиллагсадын тоог 2 дахин багасгахыг хүсэж байгаа.
Эр. Би сургуульд 30 жил ажилласан. Ямар ч шалтгаангүйгээр би дуртай ажилаа орхихийг хүсэхгүй байна.
Багш нарын орон тоог багасгах гэж байгаа их дээд сургуулийн оутан, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ч эсэргүүцэж жагсаалд оролцжээ. Франс прес ангентлагийн мэдээлснээр үйлдвэрчний эвлэлийнхэн Парис, грненобле, Марсельд жагсаал хийжээ.

Лид5. Израиль улс тусгаар тогтнолоо зарласаны 60 жилийн ойг тэмдэглэж байгаа бол энэ өдрүүдэд Палестины өөртөө засах оронд эмгэнэл сүйрлийн өдрийг тэмдэглэж байна.
Палестины засаг захиргааны тэргүүнм Махмуд Аббас энэ өдөр ард түмэндээ хандан хэолсэн үгэндээ Израиль Палестины хооронд үргэлжилж байгаа дайсагналцал удаан үргэлжлэхгүй гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Израиль улс тусгаар тогтнолоо зарласанаас хойш олон сая арабчууд төрөх нутагаа орхин явжээ. Бид жилийн бүрийн энэ өдөр Араб хшүн бүрт учирсан сэтгэл санааны зовлонг эргэн дурсаж байна гэж Махмуд Аббас онцлон тэмдэглэсэн байна. Үүний дараа Палестинчууд Израиль Палестины дайнд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж хоёр минут дуугүй зогсжээ. Иордан голын баруун эргийн Рамалла хотынхон агаарт 21 мянга 915 ширхэг хар өнгийн агаарын бөмбөлөг хөөргөжээ. Энэ нь Израиль улс оршин тогтнож байгаа өдрийн тоо юм. Газ хотод Исламын жихад бүлэгллэл ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдэд цэргийн албан хаагчын дүрэмть хувцас өмсгөж гарт нь тоглоомон буу бариулан жагсаал шугам жагсаал хийжээ. Израилийн тусгаар тогтнолын 60 жилийн ойн баярт оролцохоор ирсэн АНУ ын ерөнхийлөгч тус улсын хууль тогтоох дээд байгуулагын гишүүдэд хандан үг хэлсэн байна. АНУ Израилийг үргэлж дэмжиж байх болно гэж Жорж Буш онцлон тэмдэглэжээ. Израильд хийсэн айлчлалынхаа дараа Жорж Буш Саудлын Араб, Египет улсад албан ёсны айлчлал хийнэ. Лалын нэгэн сайт дээр Аль Каеда алан хядагч бүлэглэлийн тэргүүн Усама Бен Ладены мэдэгдэл тавигдах гэж байна. Усама Бен Ладен энэ удаа Израилийн тусгаар тогтнолын талаар байр сууриа илэрхийлнэ гэж Ройетр агентлаг уламжжилсан байна. Хамгийн сүүлчийн удаа Бен Ладен 2008 оны 3 сарын 20-нд мэдэгдэл хийсэн билээ. Түүний хамгийн сүүлчийн мэдэгдэл нь Иракт байгаа америкийн цэргийн албан хаагчдын эсрэг чиглэсэн байсан.

Лид6. Ардчилсан Намаас АНУ ын ерөнхийлөгчид нэр дэвшсэн Барак Обама ёс зүйгүй үг хэлснийхээ төлөө нэгэн сурвалжлагчаас уучлалт гуйсан байна.

Детройт хотын Крислер пүүсийн нэгэн автомашины үйлдвэрт зочилж байх үеэр орон нутгийн теле сувгийн сурвалжлагч эмэгтэй Пегги Агар “ та америкийн автомашины үйлдвэрийн ажилчдад яаж туслах гэж байна гэж чангаар асуухад нэр дэвшигч Барак Обама “ одоохон хонгор минь” гэсэн мөртөө асуултанд нь хариулаагүй гэнэ. Ийм ёс зүйгүй үг хэлсэн нь 2 дахь удаагаа болж байгаа бөгөөд үүнээс өмнө 4р сард Пенсельванид ажилчидтай уулзаж байхдаа бас нэг эмэгтэйд ингэж ханджээ. Дараа нь мичиганы сэтгүүлч эмэгтэйгийн утсаны авто хариулагч дээр нь үлдэж хоцорсон уучлалт гуйсан тухайг нь орон нутгийн телевизээр дамжуулсэн байна . “ Байсхийгээд л янз бүрийн хүмүүст ингэж хандаад байдаг нэг муу зуршилтай . Энийг хүндэлж байгаа гэж огт хэлэхгүй .хүмүүсийн шүүлжилж байгаа нь ч шударга хэрэг” гэж. Барак Обама хэлсэн гэнэ. Сэтгүүлч бүсгүй ерөнхийлөгчид нэр дэвшигч утасдахад үнэхээр гайхсан бөгөөд “ Намайг үүнээс ч илүү муухай үгээр хэлж байсан. Хэний төлөө саналаа өгөхөө мичиганчууд шийдэх хэрэгтэй. Бидний төлөө юу хийх гэж байгаа асуудалд Обама ганц секунд ч гэсэн зарцуулж чадна шүү гэж “ тус сэтгүүлч детройтийн сонинд бичсэн байна. Ерөнхийлөгчид нэр дэвшихийн төлөө өрсөлдөж байгаа шийдвэрлэх цаг үеэр Барак Обама Мичиганд иржээ. Түүний өрсөлдөгч Хиллари Клинтон өмнө нь Баруун Виржинид болсон урьдчилсан сонгуулийн сунгаагаар ялсан хэдий ч 8р сард хурлдах Ардчилсан намын их хурал дээр саналааа өгөх төлөөлөгчдийн тоогоор хоцорч яваа юм байна

ТОВЧ
АНУ ын Калифорни мужид ижил хүйстэнүүдийн гэрлэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Хүн бэлгийн чиг баримжаанаасаа үл хамаарч гэр бүлтэй бролох ёстой гэж Калифорни мужийн шүүх үзсэн байна. 2000 онд АНУ ын Калифорни мужид ижил хүйстэн хосуудын гэрлэлтийг хориглож байсан юм. Ийнхүү АНУ ын Массачусетс Калифорни мужид ижил хүйстэнүүдийн гэрлэлтийг зөвшөөрч байна.

Чили улсад залуучуудын хөжгмийн наадам болох еэр эмх замбаараагүй байдаг гарчээ. Баг өмссөн залуучууд ямар ч шалтгаангүйгээр замын хажуугийн шонг буолга татаж машины зам дээро түүдэг асааж эхэлсэн байна. Тухайн үед тэднийг зогсоох гэсэн цагдаа нар өөдөөс эсэргүүцэл үзүүлж чулуу лонх шидэж эхэлжээ. Цагдаа нар тэднийг тараахын тулд усан буу хэрэглэсэн байна. Цагдаа нар 20 хүнийг баривчилжээ.

Лид7. Нигер улсын Лагос хотоос холгүй газрын тос дамжуулах шугам хоолой дэлбэрсэний уршигаар 100 гаруй хүн амь насаа алдсан байна.
Нигерийн улаан загалмайн нийгэмлэгийн мэдээлснээр 20 гаруй хүнийг эмнэлэгт хэвтүүлжээ. Эдгээр хүмүүсиыйн ихэнхи нь гүн түлэгдэлтэй байгаа юм байна. Дэлбэрэлтийн дараа газрйн тос дамжуулалтыг бүрэн зогсоожээ. Нигерийн касгийн газар аврах алба, гал унтраагчдийг осол гарсан газар рцуу илгээсэн байна. Гэрчүүдийн хэлсэнээр газрын тос дамжуулах шугам хоолойн хажууд за засаж байсан хүнд даацын экскаватор шугам хоолойг гэмтээжээ. Африкийн орнуудаас Нигер улс гакрыйн тосны нөөц ихтэй. Нигщрт газрын тос дамжуулах шугам хоолой хагарч дэлбэрэх үзэгдэл тогтмол гардаг байна.

Лид8. АНУ ын тэрбумтан хөрөгө оруулагч Карл Айкан инетрнэтийн хамгийн олон хэрэглэгчтэй YAHOO компаний захиралуудын зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах оролдлого хийжээ.
Yahoo –ийн удирдлага Майкрософт компаний тавьсан саналыг хүлээн авахаас татгалзсаны дараа Карл Айкан энэ алхамыг хийжээ. YAHOO –ийн удирдах зөвлөлийн жил бүрийн хурал 7 сарын 3-нд болно. Энэ үеэр YAHOO ийн зкахиралуудын зөвлөлийг сонгох асуудал хөндөгдөх юм. Санал болгож байгаа удирдах зөвлөлийн гишүүний дотор Карл Айканы нэр байгаа. Тэр YAHOO ийн хувьцааг 2,5 тэрбум доллараар худалдан авахыг хүсэж байгаа юм.


Лид9. Ливанд үргэлжилсэн мөргөлдөөнд эцэс төгсгөл болж байна. Ливаны сөрөг хүчин Хезболла бүлэглэл, засгийн газартайгаа хэлэлцээр хийжээ.
Яриа хэлэлцээрийн үр дүнд Хизбалла бүлэглэл нисэх онгоцны буудал, тэнгисийн боомтын үйл ажиллагааг сэргээх боломж олгох болжээ. Түүнээс гадна Хизбалла бүлэглэл хяналтандаа аваад байсан гол замуудыг нээх болжээ. Ливаны засгийн газар, сөрөг хүчний Хизбалла бүлэглэлийн хооронд 5 сарын 6 нд мөргөлдөөн гарч эхэлсэн юм. Ливаны засгийн газар Хизбалла бүлэглэлийн мэдлитйн харилцаа холбоо, телевизийн сувгийг хяналтандаа авна гэж мэдэгдсэн нь энэ удаагийн мөргөлдөөний гол шалтгаан болсон юм.
5 сарын 6-аас хойш Ливанд болсон мөргөлдөөнд нийт 65 хүн амь насаа алдаж 200 гаруй хүн шархадсан байна.

Лид10. Утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагналын нэг болох Александр Солженицынын нэрэмжит шагналыг өнөөдөр Москвад 11 дэхь удаагаа гардуулсан байна . Энэ жилийн шагналыг донын зохиолч Борис Екимов хүртжээ.
“Оросын хөдөө нутгийн зэлүүд байдлыг болон жирийн даруу төлөв хүний хэзээ ч няцашгүй сайн сайхан чанаруудыг сэтгэл хөндүүрлэм хурцаар дүрсэлсэн зохиолд энэ удаагийнхаа шагналыг олгож байгаа гэж шүүгчид хэлсэн байна. Энэ шагналыг хүртсэн зохиолч Борис Екимов өдгөө 69 настай бөгөөд хэд хэдэн роман, 2ОО гаад тууж өгүүллэгийн эзэн юм гэж НТВ ээс мэдээлсэн байна. “ Энэ шагналыг хүртэхэд төрөл садны болон дарга цэргийн холбоо тус болсон байна. Солженицыны төрөл төрөгсдөд болон дэргэд нь хамт амьдардаг хүмүүст л энэ шагналыг олгодог юм байна гэж хэн ч зэмлэхгүй байх гэж би бодож байна. Нэрсийн жагсаалтанд утга зохиолыг зүгээр нэг дайраад өнгөрсөн хүмүүс нэг ч байхгүй . Ямар ч гэсэн бүгд авьяаслаг, мэргэжлийнх. Тэдний нэгэнд намайг хамааруулжээ “ гэж Борис Екимов ярьсан байна. Эх орны утга зохиолын уламжлалыг хамгаалан хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан зохиолчид олгодог Александр Солженицынын нэрэмжит энэ шагналыг “Архипелаг Гулаг” хэвлэлийн газраас бий болгосон бөгөөд 25 мянган доллар дагалддаг юм байна .

Лид11. Оросын Зенит, Шотландын Глазго Рйенжерс багийнхан английн Мэанчестер хотод тоглолт хийсэн билээ. Зенит багийнхан ялалт байгуулсаны дараа хожигдол хүлээсэн Глазго Рейнжерс багийн дэмжигчид эмх замбараагүй байдал өдүүлсэн байна.
Тэд дэлгүүр үйлчилгээний газрын цонхны шилийг хагалж танхайрчээ. Глазго Рейнжерсс багийн дэмжигчид Манчестер хотын цагдаа нартай сөргөлдөжээ. Энэ үеэр хэд хэдэн хүн хүнд бэртлээ. Цагздаас нар нийгмийн хэв журмыг зөрчсөн 42 хүнийг саатулсан байна. Манчестер хотынхон хөлбөмбөгийн тоглолтын дараа хэвийн амьдралын хэмнэлдээ орж байна. Өнөөдөр өглөөний 7 цагийн байдлаар Манчестер хотод такси захиалж, галт тэргээр хотоос гарч явах боломжгүй байжээ. Өглөөний 9 цаг хүртэл хот тэр аяараа хогонд дарагдсан байна. Хотын хэвийн амвдралын хэмнэл алдагдсан тул онцын шаардлагагүй бол орон гэрээсээ гарахгүй байх, машинаараа замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг орон нутгийн радио станцаар мэдээлж байжээ. Тоглолт болохоос өмнө Манчестер хотод байдал тогтвортой тайван байжээ. Манчестер хотын нэгэн гудамжинд байрлуулсан хөл бөмбөгийн тэмээнийг дамжуулж байсан дэлгэц ажиллахгүй болсны дараа гудамжинд эмх замбараагүй байдал гарч эхэлсэн байна.

Лид12. Бельги улсад манай дэлхийн хамгийн залуу нисэгч байна. Тэр бие дааж жижиг оврын нисдэг тэрэгээр аялаж байна.
11 настай Йенс де Влеминк гэдэг хүү нисэх онгоц жолоодохдоо мэргэжлийн нисэгчээс дутахааргүй болжээ. Онгоцны нарийн ьүвэнгтэй эд анги, тоног төхөөрөмжүүдийг бүгдийг нь ажиллуулж чаддаг байна. Залуудаа нисэгчээр ажиллаж бахйсан өвөө нь түүнд онгоц жолоодохыг зааж өгчээ. Тэр долоо хоногт хэд хэдэн удаа онгоцны жолооддог. Хүү өсөж том болоод том онгоцны нисэгч болно гэж мөрөөддөг байна.
Лид13. Японы эрдэмтэд мөсөн спортын салбарт нэгэн шинэ нээлт хийжээ.
Мөсөн гулгуурын талбайн найдвартай үйл ажиллагааг хангахын тулд байнгийн хөргүүрийн систем ажилуулах шаардлага гардаг. Тэгвэл энэ удаа Японы зохион бүтээгчид хөргүүрийн систем хэрэглэхгүйгээр байнга хэлбэрэ хадгалж чадах мөсөн гулгуурыг хийжээ. Хиймэл мөс нь жинхэнэсээ огт ялгагдахгүй. Японы мэргэжлийн тармирчид энэ шинэ мөсө талбай дээр гулгаж туршилт хийж байна. Мэргэжилтгнүүд зах зээл дээр энэ бүтээгдэхүүн эрэлт ихтэй байх болно гэж үзэж байна.

Энэ өдөр

1881 оны энэ өдөр дэлхийн түүхэнд анх удаа трамвай нийтийн тээврийн үйлчилгээнд гарчээ. Берлины дагуул Лихтерфельде хотод трамвай явж байжээ.
1948 оны энэ өдөр Израиль ЗХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоож байжээ.
1966 оны энэ өдөр Хятадад соёлын хувьсгал эхэлжээ.

1975 оны оны энэ өдөр Японы иргэн нко Табеи дэлхийн түүхэнд Эверестийн оргилд гарсан анхны эмэгтэй болжээ.

1985 оны энэ дөр ЗХУ-д архиний эсрэг бүх нийтийн хөдөлгөөн эхэлсэн байна.

No comments: