2008-05-01

Дэлхийн мэдээ 2008-05-01 Пүрэв гараг

Лид1. Сүүлийн үед дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсөж, хүнсний хангамж хүрэлцэхгүй байгаа билээ. Дэлхийн 6 тэрбум хүний тэн хагас нь хүнсэндээ байнга хэрэглэдэг цагаан будааны үнэ тасралтгүй нэмэгдэж байна.
Гарын тос олборлогч, нийлүүлэгч орнуудын байгуулага ОПЕК-тай адил цагаан будаа тарилж, дэлхийн зах зээлд нийлүүдэг орнуудын байгуулага удахгүй тулгын чулуугаа тавих гэж байна гэж Франс Пресс агентлаг уламжилжээ. Ийм байгуулага үүсгэн байгуулах хэрэгтэй гэж Тайландын ерөнхий сайд Самак Сундарвей үзэж байна. Энэ байгуулагад эхний ээлжинд Тайландаас гадна Брим, Лаос, Вьетнам,и Камбож улс гишүүнээр нь элсэх юм байна. Одоо дэлхийн зах зэл дэр нэг тонн цагаан будаа 1000 тонн үнэтэй байна. Харин одоогоос нэг жилийн өмнө нэг тонн цагаан будааны үнэ 500 доллараас хэтэрдэггүй байсан юм. Тайланд улс цагаан будааг экспортлож байгаа хэмжээгээрээ дэлхийд 1-р байр эзэлдэг. 2007 онд Тайланд улс дэлхийн зах зээлд 9,5 сая тонн цагаан будааг нийлүүлжээ. Энэтхэг, Вьетнам улс хилийн чанадад нийлүүлэх цагаан будааны хэмжээгээ бууруулах шийдвэр гаргасан. Үүний дараа Тайланд улс дэлхийн хамгийн том цагаан будаа нийлэгч болжээ.

Лид2. Иракын нийслэл Багдад хотын Садр сити дүүрэгт засгийн газрын цэргүүд, алан хядах бүлэглэлийнхэнтэй тулалдсан байна.
Энэ үеэр наад зах нь 925 хүн амь насаа алдсан тухай Би Би Си мэдээлжээ.
Махдигийн арми бүлэглэлийн эсрэг хийсэн тулааны үеэр 2500 гаруй алан хядагчдыг устгаж чадсан гэж Иракын засгийн газрын албан ёсны төлөөлөгч мэдэгджээ. Махдигийн арми бүлэглэлийн эсрэг хийж байгаа Иракын засгийн газрын тэмцэл 2008 оны 3 сард Басра хотод эхэлсэн юм. Махдигийн Арми бүлэглэлийнхэн Иракын засгийн газар ньв америкчуудын хяналтад байдаг тоглоомын байгуулага гэж үздэг байна. Садр сити дүүрэгт байх америкийн цэргийн командлал руу Махдигийн арми бүлэглэлийнхэн эхэлж дайралт хийжээ.

Лид3. Өнөөдөр холокостын золиос болж амь насаа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөрийг Изриаль улсад тэмдэглэж байна.
Таван сарын нэгний энэ өдөр Изриаль даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ.
Холокостын золиос болсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх гашуудлын ажиллагаа 4 сарын 30 нд орон нутгийн цагаар 20 цагт Яд Вашем гэдэг дурсгалын цогцолборт эхэлжээ. Гашуудлын ажиллагаанд Изриалийн төрийн тэргүүн Шимон Перес, ерөнхий сайд Эхуд Ольмерт, гадаадын орнуудын дипломат төлөөлөгчид оролцсон байна. Дэлхийн 2-р дайн үед 6 сая еврей үндэстэн амь насаа алдсан юм. 4 сарын 30 аас 5 сарын 1-ний хооронд Изриальд олон нийтийн газрууд бүгд үүдээ барьжээ.

Лид4. Оросын холбооны улсын архелогчид одоогоос нэг жилийн өмнө Екатеринбург хотоос холгүй хоёр хүүхдийн цогцосны үлдэгдэлийг олж байсан юм. Оросын хамгийн сүүлчийн эзэн хаан 2-р Николайн хүүхдүүдийн шарил мөн болохыг тогтоолоо гэж Свердловск мужийн амбан захирагч Эдуард Россель хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.
Өнгөрсөн жил олдсон хоёр хүүхдийн цогцосний үлдэгдэл нь Оросын хамгийн сүүлчийн эзэн хааны угсаа залгамжлагч ханхүү Алексей, гүнж Мария нарынх мөн болохыг нь тогтоосон гэж Свердловскийн амбан захирагч хэлжээ. Хааны удмын хүмүүсийн цогцосыг ингэснээр бүгдийг нь олжээ. Өнгөрсөн жил олдсон шарилыг мөн эсэхийг нь тогтоохын тулд Оросын эрдэмтэдэс гадна дэлхийн хэд хэдэн орны эрдэм шинжилгээний төвд судалгаа шинжилгээ ажил хийжээ. ДНК ийн шилжилгээний хариу бүгд ижил гарчээ. Одоогоос 90 жилийн өмнө оросын эзэн хааны гэр бүлийнхэнийг хороожээ. 1917 онд эрх мэдлээ алдсан 2-р Николай хааны гэр бүлийнхэнийг Екатеринбург хотоос холгүй газар буудан цогцосыг нь уурхайд хаяж байжээ. Коммунист дэглэм нуран унасаны дараа оросын түүхчид, эрдэмтэд сүүлчийн эзэн хааны нэр төрийг сэргээж хааны, хатаны цогцосыг хүндэтгэлтэйгээр дахин оршуулсан юм. Гэвч хааны угсаа залгамжлах хоёр хүүхдийн цогцос олдоогүй байжээ. Өнгөрсөн жил Екатеринбург хотоос холгүй газар олдсон хоёр хүүхдийн шарилын нэгэнд нь мөнгөн бүрээлтэй ломбо байжээ. Ийм шүдний ломбо эзэн хааны гэр бүлийн бусад гишүүдэд ч байсан юм. Хааны гэр бүлийн хамгийн сүүлчийн гишүүдийн цогцосыг олсон энэ үед 2-р Николай хааны цогцос олдсон сүмд өнөөдөр өглөөний мөргөлийн үеэр гал түймэр дэгдсэн байна. Дуудлагын дагуу гал унтраагчид ирж ажилласан бөгөөд түймрийн шалтгааныг тодруулаагүй байна.

Лид5. АНУ ын Филадельфи хотод католик шашны нэгэн сүмд гал түймэр гарчээ. Тус хотын телевизээр гал гарсан сүмийн тухай шууд сурвалжлага үзүүлжээ.
Филадельфи хотыян католик шашны сүмд гарсан гал түймрийг унтраахад 200 гаруй хүн дайчлагдсан байна. Гэвч дан модоор баригдсан сүмийг аварч чадаагүй байна. Сүмийн барилга ердөө нэг цагийн дотор үнс нурам болон хувирчээ. Азаар гал түймрийн үеэр хүний амь нас хохироогүй байна. Сүмийн ойролцоох хувийн орон сууцны иргэдийг аулгүй газар руу нүүлгэсэн байна. Галын гарсан шалтгааны тогтоогоогүй байна.
Лид6. Өнөөдөр таван сарын нэгэн. Энэ өдрийг олон улсын хөдөлмөрчдийх эрх ашгийг хамгаалах өдөр болгон тэмдэглэж байна.
1886 оны энэ өдөр АНУ ын Чикаго хотын иргэд өдөрт найман цаг ажиллах журам гаргахыг ажил олгогчоосоо шаардаж ажил хаялт зардаж байжээ. Тэдний жагсаал, ажил хаялтыг Чикаго хотын цагдаа нар хүч хэрэглэн тарааж байсан юм. Үүнээс хойш жил бүрийн таван сарын нэгний өдөр жагсаал хийх уцламжлал тогтжээ. Зөвлөлт холбоот улсад таван сарын нэгний өдрийг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэж иржээ. Коммунист дэглэм нуран унасаны дараа таван сарын нэгний өдрийн хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах баяр улс төрийн утга агуулагаа алджээ. Олон нийтийн дунд явуулсан судалгаагаар оросын таван иргэн тутмын нэг нь таван сарын нэгний амралтын өдрийг хотоос гадагш гарч амралт, зуслангийн байшиндаа өнгөрүүлнэ гэсэн бол, санал асуулгад оролцсон хүмүүсийн 30 хувь нь амралт сувилалын газар очно гэ хариулсан байна. Харин 25 хувь нь гэртээ өнжинө гэсэн бол 11 хувь нь баярынс энэ өдөр ажилаа хийнэ гэж хариулсан байна. Таван сарын нэгний өдрийг ОХУ ын үйлдвэрчний эвлэл, улс төрийн янз бүрийн урсгал чиглэлийн хөдөлгөөнүүд тэмдэглэж байна. Өнөөдөр хамгийн түрүүнд Оросын Холбооны улсын алс дорнодын бүс нутгийн иргэд жагсаал цуглаан хийсэн байна. Тухайлбал Петропавловск Камчатск хотын иргэд мэргэжилээ ялгаран хотынхоо төв талбайд жагсаал хийжээ. Тэгвэл алс дорнодын Владивосток хотод өнөөдөр 30 мянган хүн оролцсон жагсаал болж өнгөрсөн байна. Жагсаалд оролцогчид гартаа янз бүрийн туг далбаа, агаарын бөмбөлөг, хөдөлмөрчдийн эрхийг хамгаалъя гэсэн уриа лоозон барьсан байжээ Жагсаалын дараа бүх нийтийн зугаалага болжээ.
Лид7. Холбооны бүгд найрамдах Герман улсын Гамбург хотод таван сарын нэгний өдрийг угтсан олон нийтийн жагсаал цуглаан цус ургасан мөргөлдөөнөөр дууссан байна.
Таван сарын нэгний өдрийг Германы вальтергентын өдрийг хамтатган тэмдэглэх гэж оролджээ. Залуучууд дэлгүүрийн шилэг хоргийг хагалж, замдаа тааралдсан машиныг галдан шатаажээ. Нийгмийн хэв журмыг сахиулах гэсэн цагдаа нарын өөдөс ч лонх, чулуу шидэж танхайрчээ. Үүний дараа цагдаа нар нулимс асгаруулах хий, бороохой, усан бүү хэрэглэсэн байна. Үймээн дэгдээсэн хүмүүсээс дөрөвийг нь баривчилсан байна. Германы Гамбург хотод үлэмж хэмжээний хохирол учирсан байна.

Лид8. Амьжиргааны түвшингээ сайжруулах гэж өөр улс оронд хөдөлмөр эрхлэхээр явах нь хүний наймааны золиос болох, эрүүл мэндээрээ хохирол эрсдэл ихтэйг сануулсан хэрэг Испани улсад гарсан байна.
Португалийн иргэдийг Испани нэгэн фирм өндөр цалинтай ажилд зуучилна гэж амалжээ. Итгэмтгий Португальчуудыг Испаний хил давмагц нь хөдөө аж ахуйн нэгэн фермд авч иржээ. Ажил олгогч нь тэдэнд ажоын хөлс огт өгөөгүй байна. Тэр ч бүү хэл хоол унд ч өгөлгүй зодож, сүрдүүлж, эмэгтэйчүүдийг нь хүчирхийлжээ. Саяхан Испаний цагдаа нар боолчлогдож байсан 73 Португаль хүнийг суллаж, эх орон руу нь илгээсэн байна. Хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг, эсвэл ганц бие ядуу Португалчуудыг гэмт хэргийн бүлэглэлийнхэн сонгог авч, цаашид бусдад дамжуулан зардаг байна. Хүний наймаа хийдэг бүлэглэлийн үйл ажиллааг Испаний цагдаа нар бүтэн 4 жилийн турш судалдсан байна.

Лид9. ОХУ ын гадаад хэргийн сайд Сергей Лавров өнөөдөр Йемений гадаад хэргин сайд Абдалла Аль Кирбиг хүлээн авч уулзсан байна.
Энэ уулзалтын үеэр Оросын гадаад хэргийн сайд Палестины өөртөө засах орны сэргэн мандалтын төлөө ХАМАС бүлэглэлтэй бүх талын холбоо харилцаагаа сэргээх болно гэж мэдэгдсэн байна. Палестины өөртөө засах орны сэргэн мандалын төлөө хамтран ажиллах санаачлагийг Йемен улс гаргасан юм. Палестины өөртөө засах оронд тусламж дэмлэг үзүүлсэнээр Газын зурвасын бүс нутагт амар амгалан, энх тайван тогтооход чухал нөлөөтэй гэж Сергей Лавров үзэж байна. Изриаль Палестины хооронд хямралт асуудлыг шийдэхийн тулд эхлээд Палестины өөртөө засах орны улс төрийн хүчнүүдийг нэгдэн нягтруулж нэгэн улс төрийн хүчин болгох хэрэгтэй гэж Йемены гадаад хэргийн сайд хэлсэн байна. ОХУ нь Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас, ФАТХ, ХАМАС бүлэглэлийн аль алинтай сайн харилцаатай байдаг юм.

Лид10. Энэ долоо хоногийн баасан гаригт Британий хөлбөмбөгчин Дэвид Бэкхэмийн төрсөн өдөр болох гэж байна.
Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бэкхэм 33 нас хүрэх гэж байна. Тэр Английн хөлбөмбөгийн цомын эзэн, Аварагуудын лигийн ялагч, испаний аварга болж байсан гэдийг хөлбөмбөгийн хорхойтонууд сайн мэдэж байгаа. 1999 онд онд тэр попк од дуучин Виктория Адамстай гэрлэж хувь заяагаа холбосон юм. Алдартай гэр бүлийн энэ хосуудын тухай мэдээлэл сони н хэвлэлээр байнга цацагддаг юм. Дэвид Бэкхэм байнга зарлал сурталчилгаанд тоглодог. Түүний зарлал сурталчигаанаас олж байгаа шагнал урамшуулалын мөнгө нь хөлбөмбөг тоглосон цалин хөлснөөс нь хэд дахин давдаг байна.

Лид11. Францын нэгэн өндөр настан 40000 метрийн өндөрөөс чөлөөт уналт хийхээр бэлтгэж байна. Францын тэтгэвэрийн хөгшин мөрөөдөлдөө биелүүлэх юм бол дэлхийн 4 удаагийн дээд амжилтыг эвдэх юм.
Мишель Фурнье насан туршын мөрөөдлөө биелүүлэхийн тулд гэрийнхээ тавилага, өөрийн одон медаль, банкин дахь хадгаламжын мөнгөө үрсэн байна. Тэр 5 сарын 25 нд 40000 метрийн өндөрөөс чөлөөт уналт хийнэ. Энэ өдрийг эмч нар ч бас тэнсэн ядан хүлээж байна. 64 настай хөгшин чөлөөт уналт хийх үеэр бие махбодид нь ямар өөрчлөлт гарахыг эмч нар судлах гэж байгаа юм. Мишель Фрунье өдөр бүр 15 км газар гүйж, бясалгал хийж, бас хүндийн өргөлтөөо хичээллэдэг байна. Долоо хоног бүр тогтмол шүхэрээс буудаг. 40 мянган метрийн өндөрөөс чөлөөт уналт хийхэд тэр цагт 1,5 мянган км хурд авах юм. Энэ нь дууны хурднаас 1,5 дахин их гэсэн үг юм. Одоогоос найман жилийн өмнө тэр чөлөөт уналт хийх оролдлого хийсэн ч эрх баригчид зөвшөөөрөл олгож байгаагүй юм. Дараа нь 2003 онд Канадын нэгэн мужид хэсэг залуус чөлөөт уналт хийхийг оролдсон ч агаарын бөмбөлөгт нь эдрэл гарч оролдлого нь бүтэлгүйтэж байжээ. Түүхийн хуудас сөхөж үзэх юм бол 1962 оны 11 сард оросын шүхэрчин Евгений Андреев 24483 метрийн өндөрөөс үсэрч дээд амжилт тогтоож байсан юм байна.

Лид12. Нэгэн хэвийн ажил хийх нь хүний тархийг залхуу болгодог байна. Ялангуяа хил гааль дээр ажилладаг хүмүүс, бичгийн ажил хийдэг албан хаагчидын үйлдэл нь олон удаа давтагддаг. Нэг үйлдэлээ байнга давтах нь эцэстээ тархиний сэтгэх бодох чадвар муудахад нөлөөлдөг байна.
Энэ нээлтийг Норвегийн эрдэмтэд хийжээ. Нэг үйлдэлийг байнга давтах нь хүний тархиний амрах хүсэлт төрүүлдэг хэсгийг идэвхижүүлэг байна. Ингэснээр тархи шинээр сэтгэх, ямар нэгэн шийдвэр гаргахдаа хайнга хандахад хүргэдэг байна. Норвегийн эрдэмтэдийн энэ шинэ нээлтийг онгоцны нисэгч нарт туслах юм байна. Нисэгчийн толгойд тусгай дамжуулагч бүхий төхөөрөмж байрлуулах юм байна. Хүний тархиний үйл ажиллагааны идэвхи сулрах үед энэ мэдрэмтгий төхөөрөмж дохио өгнө. Ингэснээр тухайн хүн ямар нэгэнмзүйлд анхаарлаа төвлөрүүлэх боломжтой болох юм.

Лид13. Манай урд хөрш Бүгд Найрамдах Хятад Ард улсад зуны олимпийн наадам эхлэхэд 99 хоног үлдээд байна. Өчигдөр орой хятадын нийслэл Бээжинд Олимпийн наадам эхлэхэд 100 хоног дутуу байгаатай холбогдуулан бүх нийтийн гүйлт, урлагийн тоглолт болжээ.
Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа бүх нийтийн гүйлтийг зохион байгуулжээ.Энэ үйл ажиллагаанд 1000 гаруй хятад залуус, гадаадын иргэд, жуулчид хамрагджээ. Түүнээс гадна Хятадын олон хотод Олимпийн наадам эхлэх он сар, цаг хугацааг заасан цаг байрлуулжээ. Олимпийн наадмын нээлт, хаалтын ажиллагааны тасалбар нь өндөр байгаа юм. Олимпийн наадам болох цэнгэлдэхм хүрээлэнг ойроос харахын тулд гүйлтийн тэмцээнд оролцох гэсэн хүсэлтэй хүмүүс цөөнгүй байжээ. Гүйлтэд оролцож байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг зэвсэглэсэн цагдаа нар хангасан байна. 4 сарын 30 ний өдрийн орой Хятадын эзэн хааны ордон музейн хашаанд Олимпийн наадамд зориулсан урлагийн ододын тоглолт болжээ. Олимпийн сэдэвтэй дуу зохиох уралдаанд шалгарсан гуч гаруй дууг концертын үеэр олны сонорт хүргэжээ. Концертын нээлтийн ажиллагаанд кино жүжигчин Жеки Чан, Ван ЛиХун гээд хятадуудын хайр хүндэтгэлийг татсан одууд оролцсон байна.

Энэ өдөр
1707 оны энэ өдөр Англи Шотландын удирдагчид эвсэл байгуулжээ. Ингэснээр Их Британи улс нэгджээ.

1840 оны энэ өдөр дэлхийн анх удаа шуудангийн марк гарчээ. Анхны марк дээр хатан хаан Викториягийн хөрөг зураг байжээ.

1851 оны энэ өдөр Лондон хотод Техник, технологийн дэвшилийг харуулсан олон улсын үзэсгэлэн нээгдсэн байна.

1931 оны энэ өдөр АНУ ын Нью Йорк хотод 102 давхар Эмпайр Стейт Билдинг барилгийн нээлт болжээ. 1972 оныг хүртэл энэ байшин дэлхийн хамгийн өндөр барилга гэдэг нэрээ хадгалж байсан юм.

1951 оны энэ өдөр Чөлөөт Европ радио станц Германы Мнхен хотоос нэвтрүүлгээ цацаж эхэлсэн байна. Энэ радиог АНУ санхүүжүүлдпэг байна.

2004 оны энэ өдөр Европын холбоо Унгар, Кипр, Латви, Литва, Мальта, Польш, Словак0, Словени, Чех, Эстони гээд 10 орныг гишүүнээр эгнээндээ авсан байна.

No comments: