2008-05-23

Дэлхийн мэдээ 2008 05 23 Баасан гараг

Лид1.ОХУ ын төрийн тэргүүн Дмитрий Медведев анхны гадаад айлчлалаа хийж байна. Дмитрий Медведевийн хамгийн анхны гадаад айлчлалаа Казакстан улсаас эхэллээ.
ОХУ нь энэ улстай хамгийн урт газраар хил залган оршдог явдал нь эдийн засгийн харилцаа болон өөр бусад олон салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сайхан боломж олгодог юм байна. Өчигдөр дээд хэмжээний гэрээ хэлэлцээр хийсэн анхны өдөр нь байсан бөгөөд хамтарсан олон бичиг баримтанд хоёр тал гарын үсэг зуржээ. Оросын тал Байконурын сансрын буудлыг 2О5О он хүртэл сунгаж түрээслэхээр болжээ .
Мөн ойрын үед Каспи орчмын хий дамжуулах хоолойг барьж байгуулах, “ Дундад Ази- Төв” нэртэй хоолойгоор нэвтрэн өнгөрөх чадварыг өргөжүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү айлчлалын үр дүнд үндэслэн хойшид харилцаагаа хөгжүүлэх тухай улс төрийн тунхаглал болохуйц хамтарсан мэдэгдэлд Орос Казакстаны төрийн тэргүүнүүд гарын үсэг зурсан байна. Үүнээс гадна нанотехнологийг хөгжүүлэх салбарт хоёр тал хамтран ажиллахаар болжээ. Сансрын уудмыг эзэмших хүрээнд болон байршлыг тогтоодог оросын асар том цах хүрээтэй ГЛОНАС тогтолцоог хамтран ашиглах гэрээнд гарын үсэг зуржээ. Байконурт “Ангара” шинэ пуужинг хөөргөх барианы талбар барихаар болжээ. Ойрын үед оросын тусламжтайгаар казакстан холбоо харилцааны шинэ хиймэл дагуулыг тойрог замд оруулах юм байна.
Мөн ойрын хэтийн төлөв болон арван жилээр урт хугацаагаар хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулсан тухайгаа хоёр ерөнхийлөгч цохон тэмдэглэжээ. Энэ хоёр ерөнхийлөгчийн дараагчийн уулзалт 7р сард болно. Учир нь Нурсултан Назарбаев казакстан улсын шинэ нийслэл болох Астана хотын 1О жилийн ойгоор Дмитрий Медведевийг урьсан бөгөөд оросын ерөнхийлөгч ирнэ гэдгээ амалжээ.
Лид2. Дмитрий Медевев Казахстанд хийсэн айлчлалаа амжилттай өндөрлөөл БНХАУ ын нийслэл Бээжин хотод хүрэлцэн ирсэн байна.
Оросын ерөнхийлөгч айлчлалынхаа хүрээнд БНХАУ ын ерөнхийлөгч ХУ Жин Таотой хэлэлцээр хийж, хятадын ерөнхий сайд Вэнь Зя Бао, Бзүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын дарга нартай уулзах юм байна. Дараа нь Дмитрий Медведев Бээжингийн их сургуульд зочилж үг хэлнэ. Дмитрий Медведев нь Оросын соёлын жилийг хятадад зохион байгуулах хорооны даргаар ажиллаж хятадын төр засгийн удирдлагуудтай уулзаж байжээ. Иймээс хятадууд түүнийг сайн мэднэ гэж РИА НОВОСТ агентлаг уламжилж байна.

Лид3. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Бирм улсад ажиллаж байна. Тэрээр Наргис хар салхи дайран өнгөрсөн Иравади голын ай сав орчмын бүс нутгийн нөцөл байдалтай биечлэн танилцсан байна. 1964 оноос хойш анх НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга анх удаа Бирм улсад айлчилж байгаа нь энэ юм.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга тусгай үүргийн нисдэг тэргээр гамшиг болсон газруудаар яьвж үзжээ. Дараа нь дүрвэгсэдийн түр хоргодох хуаранд газардсан байна. шинэ майханд маш цөөхөн хүн байжээ. Бирмийн эрх баригчид дүрвэгсэдийн хуаранг нүд хуурахын тулд байгуулсан байна гэж үзсэн байна. Ноён Бан Ги Мун айлчлалынхаа дараа Бирмийн эх баригчдад хандан гадаадын орнуулын санал болгож байгаа хүмүүнлэгийн тусламжаас татгалзахгүй байхыг хүссэн байна. Байгалийн гамшигийн учруулсан хохиролын хэмжээ, эвдрэл сүйрэл их байна. Бирмийн тал энэ гамшигийн хохиролыг бие даан арилгах чадваргүй байна гэж НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга үзэж байна. Өнөөдөр Бан Ги Мун Бирмийн удирдагч Тан Шветэй уулзаж яриа хэлэлцээр хийхээр төлөвлөөд байгаа юм.

Эр. Байгалийн гамшигийн дараах нөхцөл байдал энд хүнд байна. Гэвч Бирмийн ард түмэнд асуудалд хүлээцтэй хандаж байна. Би энд итгэл найдвар тээж ирлээ.

Гэж Бан Ги Мун Их Британий Би Би Си телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Байгалийн гамшигийн үеэр Бирм улсад 78 мянган хүн амь үрэгдэж, 56 мянган хүн ор сураггүй алга болсонд тооцогдож байна. Байгалийн гамшигийн дараа Бримд халдварт өвчин дэлгэрчээ.

Лид4. Газрын тос олборлогч, нийлүүлэгч орнуудын байгуулага ОПЕК ийн тэргүүн газрын тосны үнийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна. Одоо газрын тосны салбарт ажиглагдаж байгаа үнийн хөөрөгдөл бол байж боломгүй зүйл гэж ноён Абдалла Сапем хэлжээ.
5 сарын 22 нд нэг баррель газрын тосны үнэ 135 долларт хүрч шинэ дээд амжилт тогтоосон юм. Гэвч түүхий эдийн бирж хаагдах үед үнэ ялимгүй буурсан юм. Газүрын тосны үнэ байнга нэмэгдэж байгаа нь АНУ ын эдийн засаг, долларын ханш унаж байгаатай шууд холбоотой гэж ОПЕК ийн тэргүүн БИ БИ СИ телевизийн сурвалжлагчид ярьжээ. АНУ ОПЕК ийн гишүүн орнуудад хандан олборлолтоо нэмэгдүүлэхийг уриалсан юм. ОПЕК-ийн тэргүүний мэдэгдэлийг АНУ ын уриалгад өгч байгаа нэг ёсны хариулт гэж хэлж болно. ОПЕК ийн гишүүн орнууд хангалттай хэмжээний газрын тос олборлож байгаа тул олборлолтоо нэмэгдүүлэх шаардлагагүй. Харин үнийн өсөлтийн шалтгааныг америкийн санхүү эдийн засгийн хямргалаас хайх хэрэгтэй гэж тайлбарлаж байна. ОПЕК ийн гишүүн орнуудад Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын ерөнхий сайд Гордон Браун мөн л олборлолтоо нэмэч гэсэн хүсэлтийг гаргаж магадгүй байна. Дэлхийн аж үйлдвэржсэн орны төрийн тэргүүн наоын уулзалтын үеэр Их Британи улса энэ саналаа албан ёсоор тавих гэнэ. Зарим эдийн засагчид ойрын 6 сарын хугацаанд нэг баррель газрын тос 200 доллар хүрнэ гэж таамаглал дэвшүүлжээ.

Лид5. Шведийн тусгай албаныхан атомын цахилгаан станцид өчигдөр болсон үйл явдлын мөрдөн шалгаж байна. Швед улсад атомын цахилгаан станцид алан хядах ажиллагаа гарах шахсан тухай мэдээлэл Европын Холбооны орнуудын анхаарлыг татсан юм.
Өчигдөр Шведийн Оскарсхамн хотын атомын цахилгаан станцийн нэгэн ажилтан тэсрэх бодис хадгалсан хуванцар савыг атомын цахилгаан станц руу авч орох гэж байжээ.Түүнийг хамгаалалтын албаныхан саатуулснаар эн бүх дуулиант хэрэг дэгдсэн юм. Үүний дараа атомын цахилгаан станцийн нэг реакторын үйл ажиллагааг зогсоожээ. Атомын цахилгаан станцид хяналт шалгалт үзлэг хийсэн албаны хүмүүс айж сандрах шалтгаан байхгүй гэж иргэдийг тайвшируулсан юм. Атомын цахилгаан станц ру дэлбэрэх, тэсрэх бодис авч орох гэсэн залууд өөр нэгхамсаатан байжээ. Цагдаа нар энЭ хэрэгт холбогдсон хоёр хүнээс байцаалт авсаны дараа сулласан байна.
Хүний нэр төрийн хамгаалах үүднээс тэдний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөс цагдаа нар татгалзсан байна. Харин тэдний нэг нь 1955 онд, нөгөө нь
1962 онд төрсөн хүмүүс гэдэг нь тодорхой болоод байгаа юм. 1955 онд төрсөн атомын цахилгаан станцийн ажилтан өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсныг цагдаагийнхан зарласан байна. Швед улсад хэзээ ч томоохон хэмжээийн аоан хядах ажиллагаа гарч байгаагүй. Иймээс атомын цахилгаан станцтай холбоотой дуулианнолны анхаарлыг өөрийн эрхгүй татаж байна.
Лид6. Их Британий Эксетер хотын худалдааны төвд дэлбэрэлт үйлдэхээр завдсан даруйдаа саатуулагдсан хүний тухай мэдээллийг Скотланд Ярдын цагдаагийн газрынхан өгсөн байна.
Өчигдөр орой Эксетер хотын худалдааны төвд дэлбэрэлт хийх гэж байсан залуу 22 настай, Ники Рейлли гэдэг нэртэй юм байна. Энэ залуу хэдхэн сарын өмнө лалын шашин шүтэх болжээ. Цагдаагийн газраас тараасан хэвлэлийн мэдээнд дурьдсанаар энэ залуу өмнө нь сэтгэл гутралд орж сэтгэл мэдрэлийн эмчид хандаж байжээ. Тэр дэлбэрэлт хийхээр тэсрэх төхөөрөмжө ажиллагаанд оруулахдаа өөрөө түлэгдсэн байна. Дэлбэрэлт хийх оролдлогын дараа худалдааны төвд байсан хүмүүсийг барилгаас яаралтай гаргасан байна.

Лид7. Өнгөрсөн 4 сард Техас мужийн Сан Антонио хотоос холгүй мормон шашинтуудын сүмд 400 гаруй хүүхэд эмэгтэйчүүд байгааг тогтоосон юм.
Эрх баригчид сүмд амьдарч байгаа хүүхдүүдийг эцэг эхийнх нь мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргасан юм. Гэвч АНУ ын Техас мужийн шүүх мормон шашинтнуудын сүмд хоригдож байсан бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийг өөр газар нүүлгэх үндэслэл эрх баригчдад байхгүй гэж үзжээ. Ингэснээр сүмд амьдарё байсан хүүхдүүд дахин эндээ эргэн ирэх боломжтой гэсэн үг юм. Сүмд байсан өсвөр насны охидыг мормон шашинтнууд албан хүчээр гэрлүүлж бэлгийн харьцаанд орохыг тулган шаарддаг байсан гэж мэдээлсэн юм. Техасын эрх баригчид сүмд байсан өсвөр насны хүүхдүүдийн амь нас эрүүл мэндэд аюул тулгарсан гэж нотлож чадаагүй байна. Сүмд амьдарч байгаа хүүхдүүдийн 168-ийнх нь ар гэрийхэнтэй холбоо тогтоож чадсан байна.
Лид8. 5р сарын 22 нд Колорадо болон Вайоминг мужуудад дэгдсэн хар шуурганы улмаас амь насаа алдсан тохиолдол гарсан тухай Эй Пи агентлаг мэдээлсэн байна.
Хар шуурганд Виндзор суурин хамгийн их нэрвэгэджээ. Мөн Грилийн дүүргүүд ч нилээд өртжээ. Грилээс хогүй орших нэгэн жуулны баазад нэг хүн эрсэдсэн тухай Колорадогийн цагдаагийн газарт мэдээлсэн байна. Янз бүрийн бэртэл гэмтэл авсан 7 хүн эмнэлэгт хүргэгдэн иржээ. “ Хар шуурганд ү унасан модонд дарагдсан б хагарсан шилэнд өртсөн гээд янз бүрийн шалтгаанаас үүссэн бэртэл гэмтэлтэй хүмүүс олон байна. Хохирсон хүмүүсийн яс тоог тогтоох ажил хийгдэж байна . Энэ хар шуурганаас болж 6О мянган хүн нилээд хэдэн цаг цахилгаан эрчим хүчгүй байлаа гэж Виндзорын галын албанд мэдээлсэн байна. Мөн хүчээр арай сул хоёр хар шуурга болсон тухай агентлагаас мэдээлжээ. Нэг нь Денверээс 8О км ийн зайтай оршдог Платвиль хотын орчимд эхлээд хойд зүг рүү эргэсэн гэнэ . Нөгөө хар шуурга нь Платвиль хотоос баруун хойшоо 15 км ийн зайтай Жонстаун хотын орчимд дэгджээ. Амь нас эрсэгдсэн тухай мэдээлэл одоогоор алга байгаа юм байна. .

Лид9. Францын Каннад болж байгаа кино наадам олон сонин содон үйл явдлаар дүүрэн байна.
Канны кино наадамд дуучин Мадонна өөрийн бүтээсэн шинэ баримтат кинонгы нээлтээ хийсэн байна. Энэ кинонд Африкийн орнуудын өмнө тулгаараад байгаа хүндррэлтэй асуудлын талаар өгүүлжээ. Бид байгаа учраас би байгаа гэдэгэ өвөрмөц нэртэй энэ баримтат киноны ихэнхи хэсэгт Африкт ДОХ ын халдвар өндөр байгааг өгүүлжээ. Түүнэс гадна Каннд болсон өөр нэг чухал үйл явдал нь найруулагч Стивен Спилбергийн бүтээл Кубын хувьсгалч Че Гаварын тухай киноний нээлт байна. Че гэдэг нэртэй энэ кино “Аргентин залуу”, “Партизан” гэсэн хоёр хэсгээс бүрддэг, нийт 4 цаг 28 минут үргэлжилдэг байна. Энэ бүтээл Канны кино наадмын хүрээнд нээлтээ хийж байгаа ч дэлхийн кино театруудаар 10 сараас гарч эхлэх юм.

Лид10.АНУ ын сансар судлаачид улаан нүдэн гариг дээр судалгаа шинжилгээний ажли хийж байгаа өөрөө явагч төхөөрөмжийн илгээсэн гэрл зургийг олон нийтэд үзүүлж дуулиантай мэдэгдэл хийсэн байна.
Улаан нүдэн гариг дээр Ангараг гариг дээр АНУ ын сансрын уудыг шинжлэн судлах хүрээлэнгийн илгээсэн Спирит аппарат эх дэлхий рүү сонирхол татсан гэрэл зураг илгээсэнс байна. Уг гэрэол зурагт ангараг дээр амьдрал байж болохыг нотолсон баримт олджээ. Ангараг гараг дээр хэзээ нэгэн цагт халуун ус байсан гэж америкийн сансар судлаачид дүгнэлт хийжээ. Үүний зэрэгцээ америкийн сансар судлалын хүрээлэнгийн илгээсэн Феникс гэдэг өөр нэг аппарат ангараг гаригийн агаар мандалд ойртож байгаа юм байна. Феникс одоогоос 9 сарын өмнө эх дэлхийгээс хөөрсөн юм.

Лид11. Европын орнуудын хамгийн нэр хүндтэй Евровишин 2008 хөгжмийн наадам энэ амралтын өдрүүдэд Белград хотод болно. Өнгөрсөн шөнө хөгжмийн наадмын сүүлчийн шатанд тунаж үлдэх дуучидыг шалгаруулсан байна.
Украин, Албани, Исланд, Гүрж, Дани, Швед, Латви, Турк, Портулгал, Орос, Грек, Босни Герцовиген, Финлянд, Израиль, Азарбайжан, Польш, Норвегийн дуучид сүүлчийн шатны шалгаруулалтад тунаж үлджээ. Ийнхүү сүүлчийн шатанд Европ, Ойрхи Дорнодын 25 орны дуучин үлдэж өрсөлдөх болжээ. Мөн Испани, Герман, Франц, Их Британи, Серб зэрэг орнууд мэргэжлийн сонголтгүйгээр тус наадмын сүүлчийн шатанд оролцох эрх авчээ. Оросын дуучин Дима Билан “Белийв Ми” дуугаа энэ наадамд дуулах юм байна.
Лид12. БНХАУ ын Сычуань мужид болсон газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 55 мянга 239 хүрээд байна гэж Ройтор агентлаг мэдээлсэн байна. Үүнээс өмнө 29 мянган хүн ор сураггүйадлга болсон гэж БНХАУ ын эрх баригчид мэдээлж байсан юм.
Рихтерийн шаталбараар 7,8 баллын хүчтэй газар хөдлөлт хятадын өмнө зүгийн Сычуань мужид 5 сарын 12-нд болсон билээ. Байгалийн энэ үзэгдэл хятадын Ганьсу, Шэньси,Чунцин, Хэнань, Юньнань, Хубэй зэрэг мужид ч мэдрэгдсэн юм. Албаны хүмүүсийн тараасан мэдээгээр Сычуань мужид
2,9 сая орон сууцны барилга, 14 сая барилга байшинд эвдрэл сүйрэл гарсан байна. Байгалийн гамшигт нэрвэгдэж толгой хоргодох орон гэргүй болсон хүмүүсийг тур байрлуулах зорилгоор БНХАУ-ын засгийн газар нэг өрхөд 20 метр квадрат хэмжээтэй сууцийг нимгэн банз, хөнгөн ган хайлш ашиглан барих төлөвлөлөгөө гаргасан байна. Орон нутгийн эрх баригчид богино хугацаанд хот суурин газрын хэвийн амьдралын хэмнэлийг сэргээн босгох үүрэг даалгавар авсан байна. Сычуань мужид сургууль цэцэрлэг, эмнэлэг, дэлгүүр гээд олон арван барилга байгууламжийг шинээр барих шаардалагатай болсон байна.

Лид13. Кубын хувьсгалийн удирлагч Фидель Кастро пүрэв гаригт Боливийн төрийн тэргүүн Эво Моралесийг хүлээн авч уулзсан байна.
Кубын мэдээллийн Пренса Латина агентлагийн уламжилсанаар тэдний уулзалт 2 цаг үргэлжилжээ. Ийнхүү сүүлийн 4 сард анх удаа Фидель Кастро уулзалт ярилцлага хийсэн байна. Кубын төв телевиз энэ уулзалтын бичлэгийг үзүүлээгүй байна. Фидель хамгийн сүүлд 2008 оны 1 сарын 16-нд телевизийн дэлгэцээр гарсан юм. Фидель Кастро Боливийн ерөнхийлөгчтэй хоёср орны найрамдал, нөхөрсөг харилцааны талаар ярицлсан гэж мэдээллийн агентлаг уламжилсан байна. Эво Моралес Кубын эмч нар Боливийн ард түмэнд туслаж байсанд гүн талархал илэрхийлсэн байна. Фидель Кастро 2006 оны 7 сард ходоодны хагалгаанд орсонооёс хойш ийнхүү 4 дэхь удаагаа Боливийн ерөнхийлөгчтэй уулзаж байна. Фидель Кастротой уулзахаасаа өмнө Эва Моралес Кубын төрийн зөвлөлийн дарга Рауль Кастгротой уулзжээ.

Лид14. Түвдийн талаар баримталж байгаа хятадын бодлого өөрчлөгдөж байгаа гэж Далай лам үзэж байна. Цаашид Түвдийн асуудлаар хятадууд илүү нээлттэй байх болно гэж Буддын шашны тэргүүн дээрхийн гэгээн 14-р далай лам найдаж байна.

Энэ мэдэгдэлийг Далай лам Лондон хотод хийжээ. Сычуань мужид болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа Бээжингийн Түвдийн талаарх бодлого өөрчлөгдөж байна. Түвдүүд БНХАУ-ын бүрэлдэхүүнээс гарч бүрэн тусгаар тогтнолтой болохыг хүсэж байгаа бол харин далай лам харилцан буулт хийж Түвдийг хятадын бүрэлдэхүүнд өөртөө засах эрхтэй байхыг хүсэж байгаа юм. Далай лам Түвдийн ирээдүйг өөдрөгөөр харж байна. Түвдийн соёл, ёс заншил БНХАУ ын соёлын өвийг баяжуулж хөгжүүлэх нь гарцаагүй гэж Далай лам онцлон тэмдэглэж байгаа юм. Лхас хотод 3 сарын 10 нд эхэлсэн Хятадын эсрэг эсэргүүцлийн жагсаалыг Далай лам зохион байгуулж иргэдийг турхирсан гэж Бээжин үзэж байгаа.
Харин Далай лам энэ бүхэнд няцаалт өгч, хятадын төр засгийн удирдлагуудын энэ зэмлэлийг хүлээн авахгүй байна.

Лид15. Иракийн эрх чөлөө ажиллагаанд оролцож байгаа цэргийн албан хаагчид ойрын үед эх орондоо эргэж ирэхгүй нь бололтой. Америкийн ардёилсан намынханы Сенатын танхимд оруулсан Иракаас цэргүүдээ эргүүлэн татах тухай хуулийн төсөл гишүүдийн дэмжлэгийг хүлээж чадаагүй байна.
Хэрвээ энэ хууль батлагдах юм бол ерөнхийлөгч хориг тавьна гэж Цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэж байсан юм. Хэрвээ Иракаас америкийн цэргүүд гарах юм бол энэ бүс нутаг алан хядагчдын үүр уурхай болж хувирна гэж Жорж Бушын засаг захиргаа тайлбарлаж байна. Энэ тайлбарыг сонссон Сенатын гишүүд хуулийн төслийг батлахаас татгалзжээ. Харин Ойрхи Дорнодын бүс нутагт хийж байгаа цэргийн ажиллагааны санхүүжилтийг нэмэгдүүлэх тухай хуулийг баталсан байна. Ойрхи Дорнодод цэргийн ажиллагаа хийхэд зориулж 165 тэрбум доллар төсөвөөс зарцуулах болжээ.
Лид16. Германы Магдебург хотын циркт ер бусын нэгэн хос амьдарч байна.
Цагаан барын бамбар долматин үүлдэрийнэ нохойн гөлөгтэй үй зайгүй андууд болжээ. 6 сартай Бомбей, 4 настай Жек нар анх учирсан цагаасаа хойш хаа ч хамт байж, үргэлж хамтдаа тоглож наадах болжээ. Эхдээ гологдсон барын бамбарыг долматин өөрийн халамжиндаа авсан юм байна. Тэдний нөхөрсөг найрсаг байдал нь амьтан сургагчын ч гайхашралыг төрүүлдэг байна. Тун удахгүй тэд циркийн тайзнаа хамтдаа гарч үзүүлбэр хийж үзэгчдийг баясгах гэж байна.

Энэ өдөр
1848 оны энэ өдөр агаарын нисэх хүчний үндэс суурийг тавигчдйин нэг германы инженер Отто Лилиенталь мэндэлсэн байна.
1908 оны энэ өдөр америкийн физикч хүлээн авагч анх зохион бүтээсэн
Жон Бардин мэндэлжээ.



No comments: