2008-05-17

Дэлхийн мэдээ 2008 05 17 Бямба гараг

Лид1. ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев монгол улсын ерөнхийлөгч Намбарын Энхбаярыг хүлээн авч уулзсан байна.
Хоёр орны төрийх тэргүүн нар орчуулагчгүйгээр хамтран ажиллах тухай энэ гэрээ хэлэлцээрийн тухай ярилцжээ. Учир нь Монголын төрийн тэргүүн оюутан ахуй цагаа Москвад өнгөрүүлж Пушкины нэрэмжит Москвагийн Утга зохиолын дээд сургуулийг төгссөн юм. Оросын агуу их зохиолч Пушкины хэлийг монголд дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулсны төлөө Намбарын Энхбаярт Пушкины нэрэмжит шагналыг Дмитрий Медведев гардуулжээ. “ Юуны түрүүнд ОХУ ын ерөнхийлөгчийн албан тушаалд дэвшсэн явдалд танд баяр хүргэхийг хүсч байна. Оросын хөлбөмбөгийн Зенит баг Манчестерт хийсэн тоглолтын эцэст чухал ялалт байгуулсанд ч бас баяр хүргэе гэж Монголын ерөнхийлөгч уулзалтын эхэнд хэлжээ. Дмитрий Медведев, Намбарын Энхбаяр нар Монгол –Оросын харилцаа хамтын ажиллагаааг өргөжүүлэх талаар санал бодолоо солилцжээ. 2009 онд Монгол улс Халхын голын дайны ялалтын 7О жилийн ойг тэмдэглэх юм. Энэ баярын үйл ажиллагаанд Дмитрий Медведевийг хүрэлцэн ирэхийг урьсан байна.

Лид2. Сычуань мужид болсон газар хөдлөлтийн улмаас Хятадын
баруун өмнөд нутгийн 5 сая орчим хүн орох оронгүй болоод байна гэж хятадын засгийн газрын төлөөлөгчид мэдэгдсэн байна .
Байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн яс тоо хөдөө оон нутагт холбоо харилцааг сэргээсний дараа тодорхой болох аж. Зөвхөн даваа гаригт болсон газар хөдлөлтөнд гэхэд л 22 О69 хүн амь үрэгдэж мөн хэмжээний хүн алга болсон тухай албан ёсоор мэдэгджээ . Хятадын ерөнхийлөгч Ху Цзинтао баасан шаригт байгалийн гамшиг болсон газар хүрэлцэн очихдоо аврах ажиллагаа шийдвэрлэх үе шатандаа ороод байгаа тухай мэдэгдэн “ Аврах үйл ажиллагаа амжилттай болох бүхий л бэрхшээлийг арилгаж , хамаг хүч чадлаа дайчлах болно” гэж хэлсэн байна . Үүний зэрэгцээ ийм олон сургуулийн барилга яагаад нурж унасан шалтгааныг тодруулах тусгай мөрдөлт судалгаа явуулж чанаргүй барилга бариулсан хариуцлага хүлээх ёстой хүсүүсийг хатуу шийтгэхээр болжээ. Газар хөдөлсөн нутгуудад Хятадаас гадна Орос, Сингапур, Өмнөд Солонгос, Япон, Тайвань , Гонконгийн авран хамгаалагчид ажиллаж байгаа юм байна. Удахгүй бас өөр орны авран хамгаалагчдыг ч хүлээж авах тухай Бээжин мэдэгджээ. 48 хүний бүрэлдэхүүнтэй , 4 сургуультай нохойтой Оросын Онцгой байдлын яамны баг өнгөрсөн баасан гаригт Мяньчжу хотод хүрэлцэн очиж ажлаа эхэлсэн, мөн нэрвэгдсэн хүмүүст зориулсан ачаа бүхий 3 онгоцыг Хятад руу илгээсэн тухай РИА новости агентлаг мэдээлсэн байна. Баасан гаригт болсон дахин газар хөдлөлтийн хүч чадал Рихтерийн шаталбараар 5,5 баллд хүрсэн гэж америкийн мэргэжилтнүүд тооцоолжээ . 5р сарын 12 нд болсон 7,9 баллын хүчтэй газар хөдлөлтөнд нэрвэгдсэн зарим нэг муж одоо ч хүртэл хүрч очиж боломжгүй тусгаарлагдмал хэвээр байгаа гэнэ.
Лид3. Интер вирусийн халдвар авсан байж болзошгүй нэг тохиолдол Казакстанд бүргэгдсэн байна. Энэ өвчний халдвартай хүн нь Хятадын иргэн гэж Казахстаны онц байдлын яамны хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Хятадын 27 настай иргэн 4 сарын 26 нд Казахстан улсын Алма Ата мужийн Алакольск дүүрэгт иржээ. Удаан хугацааны турш түүнд энтеровирус байгаа шинж тэмдэг илэрч байжээ. Одоо өвчтөнийг Алакольск дүүргийн халдвартын эмнэлэгт хэвтүүлж тусгаарласан байна: Дүүрэгт хятадын иргэнтэй холбоо харьцаатай байсан хүмүүсийг шинжилгээнд оруулж, ариун цэвэр, хяналтын ажлыг хийж байгаа юм байна. Халдварт өвчинийг газар авахуулахгүй байхы тулд шаардлагатхай бүх арга хэмжээг авч эхэлсэн гэж Казахстаны онц байдлын яамны мэдээлэлд дурьжээ. Одоогийн байдлаар БНХАУ д энэ өвчний халдварыг 30 мянган хүн авсан байна. Тэдний 90 хувь нь тэгээс дөрөв хүртэлх насны хүүхдүүд байгаа юм. Энэ өвчний хамгийн анхны тохиолдол БНХАУ ынАньхой мужид 4 сарын 20 нд бүртгэгдсэн билээ.
Дараа нь өвчин эрчимтэй тархаж хятадын бүх бүс нутагт илрээд байна.
Энтеровирус 71 нь бага насны хүүхдэд ихэвчилэн халдаж байгаа. Харин насанд хүрсэн хүн өвдөх магадлал бага байдаг. Өвчин агаар дуслын зам, бохир гараар дамжин халдаж хоол боловсруулах эрхтэн, амьсгалын эрхтэнүүдийг гэмтээдэг. Улмаар биед нь тууралт үүсэж мененгит болж амь насаа алддаг байна. Энтеровирусын дэгдэлт таван жил тутам нэг удаа Европ АНУ д гарч байжээ. 2006 оос 2007 оны хооронд Энэтхэг, Тайланд, Хятад, Малайз, Бруней, Японд энэ өвчиний тохиолдол бүртгэгдэж байсан юм.

Лид4. Венесуэлийн төрийн тэргүүн Уго Чавес Перу улсын Лима хотод болж байгаа Латин Америк Европын холбооны дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Уулзалтын үер Уго Чавес Германы канцлер хатагтай Ангела Меркелээс уучлалт хүсжээ.
Одоогоос хэдхэн хоногийн өмнө Уго Чавес Германы канцлер Ангела Меркель бол нацист Адольф Гитлерийн залгамжлагч гэж нэрлэж байжээ.
Эр. Би Германы канцлер хатагтай Ангела Меркелээс уучлалт хүсэж гар барьсан. Тэр ч бүү хэл түүнийг үнэссэн. Энэ бүхэн Аргентины ерөнхийлөгчийн нүдний өмнө болж өнгөрсөн. Германы канцлер Ангела Меркель Лимад болж болж байгаа уулзалтын үеэр Уго Чавесын хэлж байсан хатуу ширүүн үгэнд ач холбогдол өгөөгүй гэдгээ нотлон харуулахыг оролдож байсан гэж хэвлэлийнхэн дурьдаж байна.

Лид5. АльКаида алан байгууллагын тэргүүн Осама Бин Ладен Израилын тусгаар тогтнолын 6О жилийн ой болж байгаатай холбогдуулан мэдэгдэл гаргасан байна.
Лалын шашинтнуудын нэгэн сайтад Бин Ладены үг хэлсэн бичлэгийн байрлуулжээ. Энэхүү бичлэгт тэрээр өөрийн дэмжигчдэд хандан палестины чөлөөлөх тэмцлийг үргэлжлүүлэхийг уриалжээ. “ Бид Израил болон түүний холбоотнуудын эсрэг тэмцлээ зогсоохгүй. “гэж хэлжээ. Израиль палестины хоорондын зөрчил мөргөлдөөн нь Бин Ладеныг барууны орнуудын эсрэг тэмцэх нэг шалтгаан болжээ. Энэ бичлэг нь Бин Ладены жинхэнэ дуу хоолой мөн эсэхийг мэргэжилтнүүд хараахан тогтоож чадаагүй байна. Чухамдаа энэ сайтан дээр л Аль Каида бүлэглэлийнхэн өөрийнхөө мэдэгдлийг байрлуулдаг юм байна .

Лид6. АНУ ын төрийн тэргүүн Жорж Буш Израиль улсад хийсэн айлчлалаа өндөрлөөд Саудын Арабад хүрэлцэн ирсэн байна. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш Саудын Арабын эрх баригчидтай бүс нутгийн тогтвортой байдал, газрын тосны үнэ ханшын талаар ярилцсан байна.
Саудын арабын газрын тосны сайд Жорж Буштай уулзсаныхаа дараа газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна. Газрын тосны нөөц баялаг ихтэй энэ улс өдөрт 300 баррель газрын тос ахиу олборлож байх болжээ. Бид өдөр бүр захиаглагчдаасаа олборлолтоо нэмэгдүүлээч гэсэн хүсэлтийг хүлээн авдаг. Иймээс тэдний хүсэлтийг биелүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэж сайд хэлсэн байна. 2008 оны 6 сар гэхэд Саудын Араб өдөрт 9,45 сая баррель газрын тос олборлож байх юм байна. АНУ газрын тос хэрэглэж байгаа хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээр байранд ордог юм. Америкчууд хэрэгцээнийхээ газрын тосны ихэнхи хэсгийг Саудын Арабаас худалдан авдаг байна. Нью Йоркийн түүхий эдийн бирж дээр одоо нэг баррель газрын тос 127 доллар 82 центийн үнэтэй байна.


Лид 7.АНУ ын Техас мужид жижиг оврын нэг онгоц орон нутгийнхаа нисэх буудалд газардахдаа нөгөө онгоцны дээр буусан байна . Хүний амь нас хохироогүй ч гэсэн энэ явдлын шалтгааныг тодруулах мөрдөлт явуулж байна гэж Скай Ньюс мэдээлсэн байна .
Нөгөө онгоцоо хөөрөх үеэр Техасийн нисэгч онгоцондоо суусан юм байна. Буух талбайд орж ирсэн онгоцны дугуй нөгөө онгоцны далавчинд орооцолдсон байх гэсэн урьдчилсан таамаг гарчээ. Энэ хэрэг явдал гарсан Нордвест Региогал о нисэх буудалд диспетчерийн хяналтын өндөрлөг байдаггүй бөгөөд нисэгчид ямар үйлдэл хийх гэж байгаагаа задгай давтамжаар бие биедээ мэдээлдэг гэнэ. Энэ хоёр нисэгч нислэгийн зурвасыг яагаад зохицуулж чадаагүй нь одоо болтол тодорхойгүй байна.

Лид8 .Доминиканы бүгд найрамдах улсад ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрсөн байна. Сонгуульд Доминиканы бүгд найрамдпах улсын ерөнхийлөгч асан Леонель Фернандс ялалт байгуулжээ.

Доминиканы бүгд найрамдах улсын сонгуулийн ерөнхий хорооны мэдээгээр тэр 53 хувийн санал авч бусадл өрсөлдөгчидөө хошуучилжээ. Фернандс энэ жил 54 настай, өмгөөлөгч мэргэжилтэй. 1996 аас 2000 оны хооронд ерөнхийлөгчийн аллбан тушаалыг хашиж байжээ. Харин түүний өрсөлдөгч Мигель Варгаса 41 хувийн санал авсан байна. Тэр сонгуульд өөрийгөө ялагдсаныг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэж Фернандст баяр хүргэжээ. Доминиканы бүгд найрамдах улсын ерөнхийлөгчийн сонгуульд 7 хүн нэри дэвшиж өрсөлдсөн юм байна.

Лид9. Зимбабве улсын сонгуулийн ерөнхий хороо ерөнхийлөгчийн сонгуулийн 2р үе шатыг явуулах хугацаа урагшлуулсан байна. 5р сарын 16 нд засгийн газрын харьяаны сонинд мэдээлснээр сонгуулийн 2р үеийг 6р сарын 27 нд явуулахаар болжээ. Үүнээс өмн ө сонгуулийг 7р сарын 31нд явуулахаар зэхэж байсан байна.
Сонгуулийн 2р үе шатыг ийнхүү хожуу явуулах гэж байсныг сөрөг хүчний Ардчилсан Өөрчлөлт Хөдөлгөөний тэргүүн Морган Цвангираи шүүтжтлж байжээ. Тэд 5р сарын 23 нд сонгууль явулахыг шаардсан байна. Тус улсын үндсэн хуулийн дагуу сонгуулийн 2р үеийг 1р үе дууссанаас хойш 3 долоо хоногийн дотор зохион байгуулах ёстой юм байна . Гэвч Зимбабве улсын сонгуулийн хороо ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг 5р сарын 3 ны өдөр өөрөөр хэлбэл санал хураалт болсноос 2-сарын дараа сонгуулийн үр дүнг зарлажээ. 2ОО8 оны 3сарын 29 нд парламентын болон ерөнхийлөгчийн сонгуулийг энэ улс нэгэн зэрэг явуулсан юм. Сонгуулийн ерөнхий хороо парламентын сонгуулийн үр дүнг шуурхай зарласан бол харин ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын үр дүнг нийиэд мэдэгдэлгүй уджээ. Парламентын сонгуульд тус улсын сөрөг хүчний Ардчилсан өөрчлөлтийн нам 11О суудал авч олонхи болсон юм. Харин ерөнхийлөгч Роберт Мугабегийн нам ялагдал хүлэээжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан хүчнээс нэр дэвшсэн Морган Цвангираи өөрийгөө ялсан тооцож байгаа юм. Сонгуулийн ерөнхий хорооныхон ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг будлиантуулсан гэж тэрбээр үзэж байгаа юм.

Лид10. Оросын сансрын ачааны хөлөг “ Прогресс М-64” бямба гаригийг шөнө Олон улсын сансрын станцад залгагдсан байна. Нислэгийг удирдах төвийн мэдээлснээр ачааны пуужин олон улсын сансрын станцтай төлөвлөсний дагуу амжилттай залгагдсан байна .
Прогресс М 64 хөлгөөр ОУСС ад шатахуун , хүнсний бүтээгдэхүүн, ундны цэвэр ус авчирсан байна. Энэ хөлгийн бүхээгт 9О ширхэг эмгэн хумс тээвэрлэж авчирсан бөгөөд жингүйдлийн үед тэдгээрийн эд эсэд ямар өөрчлөлт гарахыг Анагаах ухаан биологийн Хүрээлэн явуулж байгаа туршилтаараа судлах юм байна.

Лид11. Лондон хотын амьтны хүрээлэнгийн мэдээлснээр 1970 оноос хойш манай дэлхийн зэрлэг амьтадын тоо 25 аас 30 хувиар буурсан байна.
Хуурай газрын амьтадын 25 хувь нь харин далай тэнгисийн 28 хувь нь, голын улсанд амьдардаг амьтадын 29 хувь нь устаж үгүй болжээ. Энэ бүхэнд хүн төрөлхтөн бид буруутай гэж мэргэжилтнүүд хэлж байна. Зэрлэг амьтад устаж үгүй болж бүр мөсөн мөхөж байгаа үндсэн шалтгаан нь хүрээлэн байгаа орчины бохирдол, хөдөө аж ахуйн үйл ажиллаагаа, хотжих үйл явцын эрчимжилт, ан агнуураас болж байгаа юм байна. Лондоны амьтан хамгаалах нийгэмлэг, олон улсын зэрлэг амьтадыг хамгаалах сантай хамтран 1400 гаруй зүйлийн амьтадын хэв маягийг ажиглаж дүгнэлт шинжилгээ хийж байна.

No comments: