2008-05-10

Дэлхийн мэдээ 2008-05-10 Бямба гараг

Лид1. Төрсөн охиноо хүчирхийлж байсан Австрийн иргэн Йозеф Фритцлийг цагдаа нар дахин нэг сар шоронд саатуулах шаардлагатай гэж Австрийн Санкт Пёлтен хотын шүүх үзсэн байна. Учир нь Йозеф Фритцлийн хэргийг судлах, мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүйтэй холбоотой юм.
Шүүх хурал ердөө 15 минут үргэлжилжээ. Шүүх хурад Фритцль өөрийн өмгөөлөгчтэйгээ байжээ. Австрийн Ньюс сэтгүүлд Йозеф Фритцлийн хийсэн мэдэгдэлүүдийг нийтэлсэн байна. Тэр өөрийн өмгөөлөгчөөрөө дамжуулан хийсэн мэдэгдэлдээ охин Элизабетийг хүчирхийлж байснаа хүлээн зөвшөөрчээ. Тэр охиноо 11 настай байхаас нь эхлэн хүчиндэж байжээ.Миний хийж байгаа үйлдэл буруу гэдгийг би мэдэж байсан.Гэвч байингийнхаа хонгилд охиноо хорьж, хүчирхийлэх нь миний амьдралын нэг хэсэг болж хувирсан гэж гаж донтон эр хэлсэн байна. Элизабет долоон хүүхэд төрүүлсний нэг нь нярай байхдаа нас баржээ. Үлдсэн 6 хүүхдийн гурваыг нь Фритцль үрчилж авсан байна. Ингэхдээ охин нь амьд мэнд байгаа Хэн нэгэн хүнээр хүүхдүүдээ явууллаа гэсэн хуурамч захиа бичүүлж бүгдийг зохион байгуулжээ. Йозеф Фритцль охиноо хүчиндэж байсан ч эхнэр Розмаридаа хайртай хэвээр байсан. Хэрвээ би үхвэл Элизабет хүүхдүүийнхээ хамт эрх чөлөөтэй болох байсан гэж тэр ярьсан байна.
Элизабет хүүхдүүдийнхэ хамт эмнэлэгт байгаа. Хэвлэлийнхэний бай болгохгүйн тулд Австрийн эрх баригчид тэднийг аль эмнэлэгт байгааг нууцалж байна.

Лид2.Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт Бирмд болсон байгалийн гамшигийн хохиролыг арилгаж дуусаагүй байгаа билээ. Бирмийн эрх баригчид хүмүүнлэгийн тусламжийг тараах ажилд бүрэн хяналт тогтоогоод байна. Үүнийг дэлхийн хүнсний хөтөлбөрийн ажилтнууд эсэргүүцэж байгаа юм.
Хүнсний бүтээгдэхүүн ачсан НҮБ ын илгээсэн хоёр онгоцыг Бирмд газардсанб дараа тус улсын цэргийн эрх мэдэлтэнүүд НҮБ ын ажилтнуудын зөвшөөрөлгүйгээр хүмүүнлэгийн тусламжийн барааг өөрсдийн мэдэлдээ авсан байна. Наргис хар шуурганд хэлмэгдсэн хүмүүст тараах ёстой 38 тонн хүнсий барааг Бирмийн цэргийн эрх мэдэлтэнүүд булааж авсан гэж НҮБ ын ажилтанд мэдээлжээ. Гэвч Бирмийн тал энэ шүүмжлэлийг няцааж хүнсний барааны тусламжийг түгээх ажлыг бид зохион байгуулах нь үр дүнтэй тайлбарласан байна. Өнөөдөр Бирм улсад үндсэн хуулинд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар бүх ард түмний санал асуулга явуулж байна. Байгалийн гамшигт хэлмэгдсэн өмнөд зүгийн иргэд санал хураалтад ирэх долоо хоногт оролцох болжээ. Харин энэ улсын хойд хэсэгт үндсэн хуулинд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар санал хураалт эхэлсэн байна. Байгалийн гамшигийн хохиолыг арилгах ажлыг яаравчлахгүй бол халдварт өвчин тахал хэлбэрээр дэгдэж болзошгүй байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгуулага анхааруулжээ. Ирэх долоо хоногийн даваа гаригт АНУ ын хүмүүнлэгийн бараа ачсан онгоцыг Бирм улс хүлээн авах болсон байна. Байгалийн гамшигт амь үрэгдсэн хүний тоог 23 мянга гэж Бирмийн тал мэдээсэн. Гэхдээ НҮБ энэ тоо 4 дахин илүү гэж тооцоолжээ.
Лид3. Ливаны сөрөг хүчний Хеболла бүлэглэл нийслэл Бейрут хотын баруун хэсгийн ихэнхи дүүргийг хяналтандаа авсан байна. Ливаны нийслэлд гурав дахь өдрө үргэлжилж байгаа зэвсэгт мөргөлдөөний үеэр нийтдээ 11 хүн амь насаа алджээ.
Ливаны эрх баригч нам барууны орнуудаас дэмжлэг авахыг хүсэж байна. Одоо Ливанд болж байгаа үйл явдалыг эрх баригчид төрийн эргэлт хийж Сири, Ираны нөлөөг нэмэгдүүлэх гэсэн оролдлого гэж үзэж байна. Хэрвээ Ливанд лалын шашны хэт үндсэрхэг Хезболла бүлэглэл хяналтаа тогтоох юм бол Сири, Ираны нөлөө газрын дундад тэнгис хүртэл нутгийг хамрах юм. АНУ Ливаны одоогийн эрх баригчдийг дэмжих болно гэж америкийн төрийн нарийн бичгийн дарга хатагтай Кондализа Райс мэдэгджээ. Ирэх долоо хоногт АНУ ын төрийн тэргүүн Жорж Буш Египет улсад айлчлал хийхдээ Ливаны ерөнхий сайд Фауд Синиорыг хүлээн авч уулзана. Ливанд үүсээд байгаа хямралыг энхийн замаар зохицуулахын тулд Арабын орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтыг зохион байгуулахыг Саудын Араб санал болгосон байна. Хэрвээ одоо үүсэн бий болсон нөхцөл байдлыг зохицуулахгүй бол Ливанд иргэний дайн дэгдэж магадгүй гэж НҮБ ын Аюулгүйн Зөвлөл сэрэмжлүүлэг гаргажээ. Хезболла бүлэглэлийн мэдлийн харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн хэрэгслийн төрийн мэдэлд авах гэсэн оролдлогийн дараа Ливанд эмх замбараагүй байдал, бослого хөдөлгөөн өрнөсөн юм. Хезболла бүлэглэлийнхэн засгийн газрын мэдлийн Харири телевизийн барилгийг эзлэн авсан байна. Энэ телевизийн үйл ажиллагаа одоогоор тасалдаад байна. Түүнээс гадна засгийн газрын бодлогийг дэмжлэг Мустаыбал сонины редакцийг алан Хезболлагийн дайчид галдан шатаажээ. Баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө Бейрут хотод буун дуу тасраагүй байна. Одоо Бейрутын усан боомт, олон улсыг нисэх онгоцны буудал, шуудан ажиллагүй байна. Нийслэл хүрэх бүх гол замууд хаагджээ.

Лид4.Канадын Ванкувер хотоос Торонто хотыг зорин явж байсан галт тэрэгний 60 настай зорчигч амьгал хураажээ. Үүний дараа гал тэрэгний хөдөлгөөнийг зогсоож нөөц зам руу оруулж хөл хорио тогтоосон байна.
Нас барсан 60 настай зорчигч ханиад туссан байсан гэж ойролцоо сууж явсан зорчигчид цагдаа, эмч нарт мэдүүлжээ. Ханиадны шинж тэмдэг илэрсэн өөр 10 зорчигчийг эмнэлэгт хүргэжээ. Канадын эмч нар тусгай хамгаалалтын хувцас өмсөж гаолт тэрэгний бүх өрөө тасалгааг шалгаж, ариутгал хийж байна. Ванкувер хотоос Торонтог чиглэн авж байсан галт тэргэнд нийт 260 зорчигч, үйлчилгээний албаны 30 ажилтан байгаа юм байна. Галт тэрэгээр зорчиж явсан эмэгтэй вьирусын гаралтай агаар дуслын замаа халдварладаг өвчнөөр нас барсан гэж эмч нар дүгнэлт хийгээд байна. Магадгүй 2003 онд зүүн өмнөд Азийн орнуудад дэгдсэн SARS буюу амьсгалийн цочмог халдварт өвчин Канадад гарсан байж болох юм гэж Франсе Пресс агентлаг уламжилсан байна. Канадын төмөр замынхан галт тэрэг бямба гаригт орон нутгийн цагаар оройн 20 цагт Торонто хотод хүрнэ гэж мэдээлжээ.

Лид5. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаад оролцож байгаа Барак Обамаг Конгрессийн 266 гишүүн дэмжиж байна. Харин түүний гол өрсөлдөгч Хилари Клинтоныг 271 конгрессийн гишүүд дэмжиж байгаа юм байна.
Барак Обамаг дэмжинэ гэдгээ конгрессын гишүүн Питер Дефазио, Доналдьд Пейн, мөн Америкийн төрийн албан хаагчдын нилээд нэр нөлөөтэй Үйлдвэрчний Эвлэлийн тэргүүн Жон Гейдж нар мэдэгджээ. Дональд Пейн бол одоо хүртэл Хиллари Клинтоныг дэмжиж байгаа Нь Жерси мужийг төлөөлсөн төлөөлөгчдийн танхимын хар арьст улс төрч юм. Орегон мужаас Питер Дифазио дэмжиж байгаа нь Обамагийн хувьд маш чухал юм . Яагаад гэвэл энэ мужид 5р сарын 2О нд дараагийн урьдчилсан сонгууль болох юм. 5-р сарын 6 нд Индиана болон Хойд Каролина мужид болсон урьдчилсан сонгуулиар Обамаг дэмжигч супер төлөөлөгчдийн тоо хурдан өсчээ. Иллинойс мужаас сонгогдсон энэ сенатч Хйод Каролина мужид өрсөлдөгчөө сонгогчдын 14 хувийн илүү саналаар ялсан бол Индиана мужид 2 хувийн саналаар ялагджээ.

Лид6. АНУ ын ерөнхийлөгч Жорж Бушийн ихэр охидын нэг Женни өнөөдөр хуримаа хийж байгаа гэнэ. Нөхөр болох Генри Хэгер цагаан ордонд дадлага хийж байхдаа Жорж Бушын охинтой танилцжээ.
АНУ ын ерөнхийлөгч Жорж Бушийн ихэр охидын нэг нэг нь өнөөдөр гэрлэж байгаа юм байна . Женни Буш , Генри Хэгер нарын хуримын ёслол Техас мужид оршдог Бушийн гэр бүлийн эдлэн газар болжээ. Женна бүсгүйн сонгон авсан заяаны хань болох Хэгер нь тамхины үйлдвэрийн том магнатын хүү бөгөөд энэ хоёр хуримаа Цагаан Ордонд биш цэвэр агаарт хийхээр төлөвлөсөн гэнэ. Энэ хуриманд 2ОО гаруй хүн уригджээ. Ерөнхийлөгчийн эхнэр Лора Буш хуримын албаар үйлчлүүлэлгүй охидтойгоо нийлээд ёслолын бүх арга хэмжээг өөрөө зохион байгуулахаар шийдсэн байна . Женна Бушийн хуримын даашинзыг америкийн нэрт загвар зохион бүтээгч Оскар де ла Рента оёж өгсөн гэнэ. Генриг Цагаан ордонд дадлага хийж байх үед Женни түүнтэй танилцжээ. Тэд 2ОО7 оны 8р сард сүй тавьсаныг албан ёсоор мэдэгджээ.

Лид7. Гүржийн нисэгчгүй тагнуулын онгоц 5р сарын 8 нд Абхазын Очамчирскийн дүүрэгт унажээ. Энэ онгоц нь “агаар агаар-“ ангилалын пуужингаар тоноглогдсон байжээ.
Гүржийн нисэгчгүй тангуулын онгоцыг тоноглосон пуужин нь энхийг сахиулагч -цэргийн хаагчид болон энгийн иргэдэд аюул заналхийлэл учруулж болох байсан гэж Абхазын Батлан Хамгаалахын дэд сайд Гарри Купалба мэдэгдсэн байна . Өнгөрөгч баасан гаригт Абхазын Батлан хамгаалах яаман дээр сөнөсөн онгоцны хэлтэрхийг сэтгүүлчдэд үзүүлж харуулсан байна . Тус онгоцыг хүн ам суурьшсан Гудава суурингийн дээр 15ОО метрийн өндөрт сөнөөсөн тухай Гарри Купалбагийн хэлсэн үгийг Интерфакс агентлаг мэдээлсэн байна . Сүүлийн 2 сарын дотор Абхазын тэнгэрт 5 нисэгчгүй онгоц хууль бус нислэг үйлдсэнээс болж сөнөөгдлөө. Гүр улс манай нэг биш удаагийн сануулгыг үл тоомсорлож, энгийн номхон ард иргэдийн амь насанд аюул занал учруулахаар нхцөл байдлыг зориудаар хурцатгаж байна “ гэж Абхазын Батлан хамгаалахын дэд сайд Гарри Купалба хэлээд Абхазын агаарын орон зайд зөрчил гаргуулахгүй арга хэрэгслийг хойшид ч ашиглах болно гэж урьдчилан сануулсан байна . Үүний зэрэгцээ “ гал зогсоох тухай гэрээгээ зөрчин абхазын зэвсэгт хүчнүүд зэвсгийн хязгаарлалт болон аулгүй байдлын бүсд онгоцнуудыг сөнөөх зорилготойгоор пуужингийн иж бүрдлийг байрлуулж байна “ гэсэн Гүржийн төлөөлөгчдийн нотолгоог Абхазын Батлан хамгаалахын сайд Мераб Кишмария няцаасан байна .

Лид8. Манай урд хөрш БНХАУ д энтеровирусын халдвар авсан хүүхдийн тоо нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар Хятад улсын хэд хэдэн мужид нийтдээ 25 мянган хүүхэд хар хөлийн халдварт өвчнөөр өвдөөд байна. Өвчилсөн хүүхэд энэ аюулт өвчнөөс болж 30 хүүхэд амв насаа алдаад байна.
БНХАУ ын эрүүл мэндийн яамнй мэдээлснээр зуны эхэн сард энэ өвчний халдвар нэмэгдэхж болзошгүй гэж сэрэмжүүлүүж байна. 2007 онд эн өвчнөөр БНХАУ д 80 мянган хүүхэд өвчилж тэдний 17 нь нас барж байжээ. 2008 оны гуравдугаар сарын дундуур хятадын Аньхой мужид өвчин дэгдсэн юм. Энтеровирус 71 нь бохир гар, хөлс, шүлс, бохир заваан эд зүйс, ундны усаар дамжин хүнээс хүнд халддаг байна. Халдвар авсан хүн халуурч, бөөлжиж дотор нь муухай оргидог. Энэ нь эхэндээ хоолны хордлогийг санагдуулдаг. Гэвч дараа нь гар хөлөөр цэврүү үсэрч, яваандаа бүх биеэр тууралт гардаг. Өвчин хүндрэхээрээ уушиг гэмтэж менингит болж хувирдаг байна. Энтеровирусийн халдварт тэгээс 6 насны хүүхдүүд илүү өртөмтгий байдаг гэж дэлхийн эрүүл мэндийн байгуулага уламжилж байна.
ТОВЧ
Украин улсын Луганск хотод хүүхдийн амрат чөлөөт цагийг өнгөрүүлэх хүрээлэнд осол гарсан байна. Энэ үеэр хоёр хүн амь насаа алдаж найман хүн шархаджээ. Бэртэж гэмтсэн хүмүүсийн дотор нэг хүүхэд байгаа юм байна. Украины Луганкс хотод нүүдлийн тоглоомын газар таван сарын эхээр иржээ. Тоглоомуудыг суурилуудаад удаагүй байгаа. Осол гарах болсон шалтгааныг тогтоох тусгай хороог Луканск хотын захиргаа байгуулжээ.

Дэлхийн зах зээл газрын тосны үнэ нэмэгдэж нэг баррель нь 126 доллар хүрсэн байна. Нью Йоркийн түүхий эдийн бирж хаагдах үед нэг баррель газрын тосыг 125 доллар 98 центээр арилжжээ. Ийнхүү газрын тосны үнэ шинэ дээд амжилт тогтоолоо.

АНУ ын хэд хэдэн мужид хүчтэй хуй салхи болсон байна. Хуй салхи замдаа тааралдсан бүхнийг хуу хаман сүйтгэжээ. Гадаа ил зогсоолд байсан машин хэдэн арван метр газар шидэгсэн бол орон нутгийн нисэх онгоцны буудалд байсан онгоцыг байрнаас хөдөлгөж онхолдуулжээ. Байгалийн гамшигийн үеэр нэг хүн амь үрэгдэж гурван хүн бэртэж гэмтсэн байна. Олон мянга хүн толгой хоргодох орон гэргүй болоод байна. орон гэргүй болсон хүмүүсийг түр хоргодох байранд оруулаад байна. Байгалийн гамшигт нэрвэгдсэн хотуудад гэрэл цахилгаан тасарчээ.

Чилийн өмнөд хэсэгт байдаг галт уул сэргэж үнс нурам, халуун хайлмаг хаялж эхэлсэн байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн дамжуулж байгаагаар галт уулын оройгоос цацагдаж байгаа үнс нурам 12 метрийн өндөр багана үүсгэсэн байна. Галт уулын бэлд байдаг хот сууринд үнс нурам тортог бүрхээд байна. Аврагчид гал уулаас 50 км ын эргэн тойронд байдаг суурин газрын иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг хийсэн байна. Байшингийн дээвэр дээр тогтсон үнс тортогны зузаан нь 20 см хүрээд байна.


Кубын Гавана хотод дэлхийд хамгийн урт навчин тамхийг хийсэн байна. Энэ тамхиний урт нь 45 метр.Энэ бол дэлхийн дээд амжилт юм. Энэ тамхий, хийх санаачлага гаргасан хүн өмнө нь гурван удаа Геннесийн номонд нэрээ бичүүлж байжээ.


Энэ өдөр
1940 оны энэ өдөр Уинстон Черчилл Их Британий ерөнхий сайдаар томилогдсон байна.

1960 оны энэ өдөр Америкийн атомын шумбагч Тритон хөлөг дэлхийн тойрох анхны аялалаа дуусгасан байна.

1978 оны энэ өдөр Одесс хотод “Уулзах газрыг өөрчилж болохгүй” киноный зураг авалт эхэлсэн байна.


1994 оны энэ өдөр Нельсон Мандела Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын ерөнхийлөгчийн тангараг өргөжээ.

No comments: