2008-05-15

Дэлхийн мэдээ 2008 05 14 Лхагва гараг

ЛИД: Хятадын Сычуань мужид болсон 2 дахь удаагийн газар хөдлөлтийн улмаас нас барсан хүний тоо 12 мянгад хүрээд байна . Одоо энэ байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг эрж олох , авран хамгаалах ажилд хятадын 2О мянган цэргийн албан хаагчид шамдан ороод байгаа юм байна .

Хятадын Сычуань мужид сүүлийн хоногт болсон 2 дахь удаагийн Рихтерийн шаталбараар 6 баллын газар хөдлөлтийн улмаас 12 мянган хүн амь насаа алдааж, 3О мянга орчим хүн шархдаж гэмтэж, 94 мянган хүн нурангин дор байна гэж албан ёсоор мэдээлээд байна . Байшалийн гамшиг тохиолдсон энэ бүс нутагт гадаадын жуулчид байсан бөгөөд одоогоор 19 британи хүн ор сураггүй алга болсон гэж бүртгэгдээд байгаа юм байна . Хятадын эрх баригчид төмөр баруун өмнөд мужуудын төмөр замын харилцааг тодорхой бус хугацаагаар зогсоожээ. Үндэсний газар хөдлөлтйиг судлах төв байгалийн энэ гамшиг дахин шинэ цохилт өгч магадгүй гэж урьдчилан сануулсан байна . Сычуань мужийн гол хот Чэндуд газар дорх хүчтэй түлхэлтээс болж нисэх онгоцны буудал нь бараг хөдлөөд явж байсан гэнэ. Нисэх буудлын журам сахиулагчид нүүлгэн шилжүүлэх тухай зарлаж амжаагүй байхад айж тэвдсэн олон зуун зорчигчид нүд ирмэхийн зуур терминалыг орхиж оджээ. Сургуулиудын хичээл орж байсан өдрийн цагаар газар хөдөлсөн учир нурангид дарагдсан хүмүүсийн ихэнх нь хүүхдүүд байгаа гэнэ. 7 давхар сургуулийн барилга эвдрэн нурж шууд овоо болон хувирчээ. БНХАУ ын төрийн Зөвлөлийн тэргүүлэгч Вэнь Цзябао “ энэ хүмүүсийг ямар ч үнэ цэнээр хамаагүй аврах нь гол зорилт . Цаг хугацаа одоо хүмүүсийн хувьд амь нас нь болж байна “ гэж хэлжээ. Хүмүүсийг эрж олох, авран хамгаалахаар хятадын 2О мянган цэргийн албан хаагчид ажиллаж байгаа юм байна.


ЛИД 2: ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев багаа бүрдүүлж эхлээд байна . Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст дэмжлэг үзүүлэх явдал шинээр томилогдсон ерөнхийлөгчийн ажлын эхлэл боллоо.

ОХУ ын ерөнхийлөгчийнхөө үүрэгт ажилд шилжин орсон өдрийнхөө орой Дмитрий Медведев төрийн тэргүүний туслах болон зөвлөхүүдээ өөрийн тогтоолоор томилсон байна . Энэ тогтоолоор төрийн тэргүүний зөвлөхөөр Александр Абрамов, Лариса Брычева, Аркадий Дворкович, Джахан Поллыева, Сергей Приходько, Константин Чуйченко нар томилогджээ.
ОХУ ын ерөнхийлөгч Медведев хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нийгмийн нэмэлт халамж дэмжлэг үзүүлэх тухай тогтоолд гарын үсэг зурсан нь шинэ ерөнхийлөгчийн ажлын эхлэлүүдийн нэг болсон байна .“ Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандах хандлагаа оросын нийгэм үндсээр нь өөрчлөх ёстой. Энэ хүмүүсийг халамжлах явдал манай төрийн нэг давуу тал болно. “ гэж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжих зөвлөгөөн дээр ОХУ ын ерөнхийлөгч Медвевев үг хэлэхдээ мэдэгдээд “ мөнгөн тусламж, хөнгөлөлт үзүүлснээр хязгаарлаж болохгүй. Гол нь тэдэнд бүрэн дүүрэн амьдрах таатай нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх хэрэгтэй байна гэсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст дэмжлэг үзүүлэх тухай удахгүй болох засгийн газрын хуралдаанаараа үргэлжлүүлэх авч хэлэлцэхээр болжээ.

ЛИД3: Украйны ерөнхийлөгч Виктор Ющенког парламантад үг хэлэхийг тасалдуулжээ. Гэвч энэ парламент , энэ эвслийг сонгогчдынхоо өмнө хариуцлага хүлээх бүх ажлыг би хийнэ гэж тэрээр хэлсэн байна .

Дээд Радад элсэн орох боломж Украйны ерөнхийлөгчид олгосонгүй. Өнөөдөр Украйнд ээлжит шуугиан дэгдээд байна . Учир нь Украйны ерөнхийлөгч Виктор Ющенкогийн эсрэг хүчнийхэн биш харин Юлия Тимощенкогийн улбар шар эвслийн хамтран зүтгэгчид Виктор Ющенког парламентын индэрт гарахыг зөвшөөрсөнгүй. Тэд Виктор Ющенког хуралдааны танхимд үг хэлж байхад нь тасалдуулж үүдний танхимаас ард түмэнд ханд гэж албаджээ. Ерөнхийлөгч Виктор Ющенког бараг хагас жил парламентынхан хүлээсний эцэст арай гэж нэг юм Дээд Радад иржээ. Нарийн бичгийн дарга Арсений Яценюк парламентын хуралдааныг нилээд хэл амтай депутатуудын ордог хаалгаар орж микрофонгүй үг хэлж нээсэн байна. Учир нь үргэлж ордог хаалгыг нь хамтран зүтгэгчид нь цоожилчихсон байсан гэнэ. Виктор Ющенко хамгаалалт бүхий чуулганы танхимд орж чадалгүй үүдний танхимаас парламентад биш шууд ард түмэнд хандаж үг хэлсний нь тус улсын төвийг бүх телевизийн сувгаар дамжуулжээ. Дээд Радаг тараах эсвэл засгийн газрыг огцрох байх гэж олон хүн хүлэж байсан байна. Сүүлийн үед ерөнхийлөгч , ерөнхий сайд хоёрын харилцаа эрс муудаж байгаа бөгөөд улс төрийн бүх фронтоор өрсөлдөж байгаа гэнэ. Гэхдээ Виктор Ющенко бүгдэд нь урьдчилан сануулж хэлэхдээ “ эвслийг өөрчлөн шинэчлэх ямар ч адал явдал тохиолдохгүй, парламентын урьдчилсан сонгууль явуулах ямар ч оролдлогыг би огт хүлээж авахгүй . Энэ парламент, энэ эвсэл сонгогчдынхоо өмнө хариуцлага хүлээх бүх ажлыг би хийнэ “ гэсэн байна. Үүний гол шалтгаан нь парламентаар дамжуулж ерөнхийлөгчийн саналыг харгалзалгүйгээр ерөнхий сайдыг томилж байх тухай үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэсэн Юлия Тимошенкогийн эсвслийн хүсэлт болсон юм байна .

ЛИД4: Баруун Виржини мужид болсон ерөнхийлөгчийн урьдчилсан сонгуулиар Хиллари Клинтоныг ялсан байна . Энэ мужийн дундаж оршин суугч Хиллари Клинтоны хувьд боломжийн сонгогчид болж байгаа гэнэ.

АНУ ын ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн анхан шатны сонгуулийн явцаас харахад Ардчилсан Намаас нэр дэвшигч , сенатч Хиллари Клинтон нилээд тасархай тэргүүлж яваа юм байна . Баруун Виржини мужийн урьдчилсан сонгуулийн өмнө явуулсан нийгмийн санал асуулгаар Хиллари Клинтон Барак Обамагаас илүү нэр хүндтэй гэж гарсан байна. Энэ мужийн дундаж оршин суугч нь хангамж сайнгүй , дээд боловсролгүй цагаан арьсан байгаа нь Хиллари Клинтоны хувьд боломжийн сонгогчид болж байгаа гэнэ. Яг ийм үзүүлэлт бүхий мужуудад Клинтон нилээд нэр хүнд олжээ.
11-р сарын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ардчилагчид болон бүгд найрамдахчуудын хооронд санал хураалтын төлөөх ширүүн тэмцэл өрнөх тийм газруудад АНУ ын тэргүүн хатагтай агсан илүү нэр хүндтэй байгаа юм байна . Гэлээ ч гэсэн Баруун Виржинил үзүүлсэн амжилт сонгуулийн явцад бүхэлд нь нөлөөлөхөд Клинтонд тус болж чадахгүй гэж ажиглагчид үзэж байна Яагаад гэвэл тус мужийн хүн ам 2 саяас хэтэрсэнгүй. Гэвч Барак Обама ялсан мужинйхаа тоогоор болон түүний төлөө санал өгөхөөр амалсан намын нэр нөлөөтэй гишүүд буюу супер төлөөлөгчдийнхөө тоогоор тэргүүлж явна. Хэн хэндээ зай тавьж өгөхийг хүсэхгүй байгаа энэ хоёрын өрсөлдөөн харин ч Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Жон Маккейны байр суурийг бэхжүүлэхэд нөлөөлнө гэж ажиглагчид үзэж байгаа юм байна .

ЛИД5: Хитроугийн нисэх онгоцны буудлын 5р терминалыг хариуцсан дарга Марк Буллок ажлаасаа халагджээ. Энэ хүн Британийн агаарын харилцааг хөгжүүлэх үйлсэд чамгүй хувь нэмэр оруулсан бөгөөд нилээд эгзэгтэй цаг үед Хитроу нисэх буудлыг удирдаж байжээ.

Марк Буллок Хитроугийн нисэх буудлын 5р терминалыг 3р сарын эцсээр нээж ашиглалтанд оруулах ажлыг хариуцаж байжээ. Даанч энэхүү шинэ терминалаас болж олон зуун нислэг хйошлогдон, хэдэн мянган хүний тээш алга болсон юм . Компанийн менежментийн зогсолтоос болж Буллок албан тушаалаа ориж байгаа тухай британийн агаарын компаниас мэдээлсэн байна . 5р терминалын нээхийг зохион байгуулсан явдлыг Нийгэмлэгүүдийн танхимын тээврийн асуудал хариуцсан хороо өнгөрсөн 7 хоног онцгойлон авч хэлэлцсэн байна . Зорчигчийн шинэ терминал хэний бүрэн мэдэлд байсныг Британийн агаарын харилцааны Холбоо болон Бритиш Айрвайз компаниас тайлбар хийхийг парламентын гишүүд шаардсан байна. Британийн Агаарын харилцааны холбооны ерөнхий захирал Колин Мэтьюс үүний хариуд “ засвар хийгээгүй өргүүр шат болон тээш ангилалтын туршигдаагүй тогтолцоо гэх мэтийн асуудлын талаар урьд нь мэдэгдээгүй” гэж хэлжээ. Хитроугийн 5р терминалыг барьж байгуулахад 4,3 тэрбум фунт стерлинг зарцуулжээ. Өнгөрсөн 4р сард Бритиш Айрвайз компани шуурхай үйл ажиллагааны хэлтсийн эрхлэгч Гарет Кирквуд , үйлчлүүлэгчдийн албаны захирал Дэвид Нойс гээд хоёр ч сайн менежрээсээ хагацаад байгаа гэнэ. Ажлаасаа халагдаж байгаа Марк Буллокийн оронд Лондоны метроны дарга Майк Браун томилогдож байгаа бөгөөд тэрээр шинэ ажлаа 9р сараас эхлэх юм байна .

ЛИД 6: Өчигдөр улсын нөөцөд нийлүүлэх нефтийг түр хугацаагаар зогсоох асуудлын төлөө АНУ ын конгрессийн дээд танхим саналаа өгсөн байна гэж Ассошейтэд Пресс агентлаг мэдээлсэн байна .

Нэг баррель нь 12О долларын үнэтэй байгаа түвшинд халдашгүй нөөцийг нэмэгдүүлэх нь утга учиргүй зүйл гэдэг дээр ардчилагчид болон бүгд найрамдахчууд санал зөрөлдсөн байна . Хэрвээ энэ нефтийг худалдаанд оруулах юм бол үнийн өсөлтйиг барьж болох юм гэж хууль тогтоогчид үзэж байгаа гэнэ. “ Бид түүхэнд байгаагүй өндөр үнээр нефть худалдан авч хадгалж байна. Эрчим хүч тээгчдийн өндөр үнийн түүдэг галд америкийн хэрэглэгчид шатаж байхад тэр гал руу нь засгийн газар түлээ шидэх хэрэггүй юм “ гэж Хойд Дакота мужийн ардчилагч сенат Байрон Дорган мэдэгдсэн байна . Энэ хоригийг хүчинтэй болгохын тулд зөвхөн танхимын төлөөлөгчдийн дэмжлэг төдийгүй ерөнхийлөгч Жорж Бушийн гарын үсэг хэрэгтэй гэнэ. Нефтийн халдашгүй нөөцийг нийлүүлэлтийн хүнд хэцүү, урьдчилан таамаглашгүй тохиолдлоос хамгаалах зорилгоор 197О онд байгуулжээ.

ЛИД 7: АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш Израильд айлал хийхийн өмнө Израилын ерөнхий сайд Эхуд Ольмерт мэдэгдэл хийсэн байна .
Израилын ерөнхий сайд Эхуд Ольмерт Палестины өөртөө засах орны тэргүүн Махмуд Аббастай хийсэн гэрээ хэлэлцээрийн явцад дорвитой ахиц гарсан тухай мэдэгдсэн байна . Гол чухал хэд хэдэн асуудлаар харилцан ойлголцож тохиролцсон гэх боловч дорвитой асуудлаар ямар нэг шийдвэрт хүрч чадаагүй гэж палестины эх сурвалжуудад няцаажээ. Энэхүү гэрээ хэлэлцээрийн эхлэлийг америкийн Аннаполист болсон бага хурал дээр Аббас Ольмерт хоёр тавьж байсан байна . АНУ ын ерөнхийлөгч Иераиль улс байгуулагдсаны 6О жилийн ойн ёслолын ажиллагаанд оролцож энхийн гэрээ хэлэлцээрээ улам идэвхжүүлэхийг орлдож байгаа юм байна .


ЛИД8: Хэрвээ алс холын гариг ертөнц дээр амьдрал байгаа бол тэр хүмүүсийг нүгэл хилэнцээс ангижирсан байхаар бурхан бүтээсэн байх ёстой гэж Ватиканы одон орон судлалын төвийн захирал бөгөөд Ромын католик шашны гол сансар судлаач Габриэль Фюнес үздэг гэнэ.
Ромын католик шашны гол сансар судлаач Габриэль Фюнес бусад гариг ертөнц дээр амьдрал байж болох боломжийг үгүйсгэхгүй байгаа тухайгаа мэдээлсэн байна. Ватиканы нэгэн сонинд нийтлүүлсэн “ Харь гаригийн хүмүүс бол миний ах дүүс” гарчигтай өгүүлэлдээ Фюнес сансар огторгуйд бурханы бүтээсэн оюун ухаантай өөр хүмүүс аж төрж байж болох тухай бичсэн байна . Фюнес Ватиканы Одон орны судлалын төвийг удирдаж , янз бүрийн орны их сургуультай хамтран ажилладаг бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн юм байна . Харь гариг дээр амьдрал байгаа үгүйг эрж хайх явдал түүний хэлснээр бурхан шүтэх явдалд харшлахгүй гэнэ. Хэрвээ харь гаригийн хүн гэж байдаг бол тэдний зарим нь бүдүүлэг нүгэл хилэнцээс ангижирсан байх ёстой гэж Фюнес үздэг юм байна.

ЛИД9: Иракт амь үрэгдсэн дайчдын ээжүүдийн сэтгэл санааг гутааж доромжлохгүй гэсэндээ АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш гольф тоглохоос татгалзсан тухайгаа мэдэгдсэн байна .
2ОО3 оны 8р сард Багдад оршдог НҮБ ын төв байрыг бөмбөгдсөн явдал Бушийг гоьф тоглохоос татгалзахад хүргэжээ. Иракт суугаа НҮБ ын нэгэн удирдах ажилтан амь үрэгдсэн энэ бөмбөгдөлтийн тухай мэдээг Буш гольфийн талбай дээр дуулсан гэнэ. Иракаас цэрэг дайчдыг татан гаргана гэж сонгуулийн өмнөх хөтөлбөртөө дэвшүүлсэн явдал АНУ г алан хядагчдын шинэ заналхийлэлд оруулж, ойрх Дорнод дахь АНУ ын чиг баримтлалыг сулруулж , ингэснээрээ хэт даврагчдыг өөгшүүлж байгаа юм биш биз гэж АНУ ын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшсэн Хиллари Клинтон, Барак Обама нар сануулан хэлсэн байна . Иракт үй олноор устгах байгаа гэж таныг төөрөгдөлд оруулснаас үүдээд Иракт дайн дэгдсэн гэж үзэж байна уу гэсэн асуултанд “ Би тэгж бодохгүй байна . Дэлхийн бүх тандан туршаачид тийм байж магадгүй гэж таамаглаж байсан . Гэхдээ манай тагнуулынхан тийм амжилтгүй ажилласанд миний урам хугарсан “ гэж Буш хариулсан байна .

No comments: