2008-05-08

Дэлхийн мэдээ 2008 05 07 Лхагва гараг

ЛИД1: Өнөөдөр ОХУ ын шинэ ерөнхийлөгч Дмитрий Медведев албан тушаалдаа дэвшсэн байна. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын энэ ажиллагаанд 25ОО орчим ажиглагчид урилгаар оролцжээ.
Ельцин , Путин дараагаар Оросын гуравдахь ерөнхийлөгч болж байгаа Дмитрий Медведевийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол ажиллагаа өнөөдөр Москвад болж өнгөрлөө. Тангараг өргөсний дараа тэр албан ёсоор ажилдаа орж байгаа юм. Кремлийн Их Ордонд болсон энэ ёслолд төрийн байгууллагын бүх төлөөлөгчид оролцжээ. Мөн Орос улсын баатрууд, дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд , олон нийтийн байгууллагын төлөөлөгчид , ажил хэрэгч хүмүүс, сэтгүүлчид зэрэг олон хүн урилгаар оролцсон байна. Эдний дунд Зөвлөлт Холбоот Улс байх үеийн цорын ганц бөгөөд анхны ерөнхийлөгч Михаил Горбачёв, бас ОХУ ын анхны ерөнхийлөгч Борис Ельцины бэлбэсэн эхнэр Наина Ельцина нар ч бас харагдаж байлаа. Ерөнхийлөгчийн тангараг өргөх энэ ёслолын ажиллагаанд урилгаар 25ОО орчим ажиглагчид оролцсон байна .

ЛИД 2. Хойд Каролина өчигдөр болж өнгөрсөн АНУ ын ерөнхийлөгчийн ээлжит урьдчилсан сонгуулиар Барак Обама Хиллари Клинтоныг ялсан байна. Өнөөдөр санал асуулгын хуудсаа тоолж байгаа Индиана мужид ч мөн сонгууль болж өнгөрчээ.
Ардчилсан намаас нэр дэвшсэн энэ хоёр хүний чухам хэн нь ерөнхийлөгчийн сонгуульд гарч ирэх нь энэ мужуудаас л шийдэгдэнэ гэж улс төрчид таамаглаж байгаа юм байна . Хүн амын гуравны нэг нь афро- америкчууд болох Хойд Каролина мужид Барак Обама ялах боломж их байсан нь бүр эхнээсээ нийгмийн урьдчилсан судалгаагаар тогтоогдсон байжээ. Индиана мужид одоохондоо Хиллари Клинтон тэргүүлж яваа бөгөөд хэрвээ энд ялагдах юм бол тэргүүн хатагтай асан Цагаан ордны төлөөх тэмцлээ үргэлжлүүлэх боломжгүй болох юм байна . Бусад мужид урьд нь болсон урьдчилсан сонгуулийн сунгаагаар Барак Обама тэргүүлж яваа гэнэ. Бүгд Найрамдах намаас Вьетнамын дайны ахмад дайчин , Аризон мужийн сенатч Жон Маккейн гарч ирэх нь аль хэдийнэ тодорхой болжээ. “ Маккейныг ялах Ардчилсан намаас нэр дэвшсэн цорын ганц хүн бол би юм “гэж намын бага хурлын төлөөлөгчдөд хандан Хиллари Клинтон мэдэгдсэн байна . Хойд Каролина, Индиана мужид болсон урьдчилсан сонгуулийн дүн явц байдлыг гарцаагүй өөрчлөнө гэж өрсөлдөгч – хоёр ардчилагч мэдэгдсэн байна . Хиллари бид хоёр асар их бэлтгэл ажил хийсэн болохоор хоорондын зөрүү маш бага учраас өрсөлдөөн хэцүү байх болно гэж сонгуулийн өмнө Барак Обама сэтгүүлчдэд хэлж байжээ. Энэ хоёр нэр дэвшигчийн хэн нь ерөнхийлөгчийн сонгуульд оролцохыг намын бага хурлын төлөөлөгчид шийдэх юм байна . Сүүлийн үеийн мэдээгээр одоо Барак Обама 1745 хүний дэмжлэг аваад байгаа бол Клинтон 16О8 хүнийхийг аваад байгаа гэнэ.
Гэвч Клинтон ч тэр, Обама ч тэр төлөөлөгчдөөс жин дарахаар санал авч чадахгүй . Тиймээс супер төлөөлөгч гэгдэх намын 8ОО өндөр албан тушаалын хүмүүсийн санал л эцсийн үг болох байх гэж шинжээчид таамаглаж байгаа гэнэ.

ЛИД 3. Бирма улсад болсон хар шуурганд одоогоор гучаад мянган хүн амь насаа алдаад байна. Энэ улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэдгээ дэлхийн олон орон амлаад байгаа юм байна .
Гучаад мянган хүн амь насыг авч одсон Наргис хар салхинд нэрвэгдсэн Бирмийн олон мянган хүнд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байна гэж НҮБ үзэж байна . НҮБ ын бүс нутгийн хүмүүнлэгийн ажиллагааг зохицуулагч Рашид Халиков өчигдөр Нью-Йоркийн сэтгүүлчдэд хандаж үг хэлэхдээ “ НҮБ ын хүмүүнлэгийн ажиллагааны ажилтнуудаас виз шаардах явдлаа зогсоох хэрэгтэй гэж Бирмийн засгийн газарт уриалсан байна . Гадаадын байгууллагын төлөөлөгчдийг нэрвэгдсэн мужуудад маш дурамжхан нэвтрэн оруулж байгаа тухай НҮБ ын өөр нэг төлөөлөгч өмнө нь бас мэдэгдэж байсан бол Тайландад суугаа НҮБ ын ажилтнууд ч үүнтэй утга ижил үг хэлж байсан байна . Тэнгисийн цэргийн флотын техник хэрэгслээ илгээж алга болсон ойр дотных хүмүүсийг нь эрж олоход болон нөхцөл байдлыг тогтворжуулахад туслахад бэлэн байна гэдгээ АНУ мэдэгдээд байгаа гэнэ. Хүмүүнлэгийн байгууллагууд том цах хүрээтэй тусламжийн аижллагаа явуулахаар зэхэж байх хооронд хөрш орнууд нь зайлшгүй хэрэгцээтэй зүйлсийг нэрвэгдсэн мужуудад илгээж эхлээд байгаа юм байна . Тайланд аль хэдийнээ зарим нэг тусламж үзүүлээд байгаа бол Энэтхэг цэргийн хоёр онгоцоо гамшиг гарсан бүс рүү нисгэжээ. Бангладеш хүнсний бүтээгдэхүүн , ус цэвэршүүлэх бодис бүхий онгоцоо өнөөдөр Рангун хот руу илгээх гэж байна. Үүний адилаар Бирм улсад тусламж үзүүлэхээ олон улс амлаад байгаа гэнэ. Энэ зорилгод зориулан 3 сая доллар илгээхээр болсноо Вашингтон өчигдөр мэдэгдсэн байна. “ Бид ийм хөрөнгө мөнгө гаргаад байхад Бирмийн цэргийн засгийн газар байгалийн гамшгийн цар хэмжээг газар дээр нь тодорхойлох хүсэлтэй байгаа америкийн шинжээчдийг эх орондоо оруулахаас татгалзсан хэвээр байна гэж Цагаан Ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Дана Перино цохон тэмдэглэсэн байна . АНУ ын ерөнхийлөгч Буш америкийн тусламжийг хүлээж авахыг Бирмийн эрх баригчдад уриалаад “ үүний тулд улс эх орондоо манай шинжээчдийг цэргийн дэглэмийнхэн оруулах ёстой гэж хэлсэн байна . Үүний зэрэгцээ Пентагоны төлөөлөгч Брайан Уитмен тэмдэглэн хэлэхдээ “ бирмийн эрх баригчдын зүгээс зөвшөөрөл авсны дараагаар байгалийн гамшгийн бүс нутагт 4 хоногийг дотор л америкийн онгоцнууд хүрэлцэн очно “ гэсэн байна .

ЛИД 4. Цагаан будааны картель байгуулахыг Тайланд улс эрмэлзэж байна . Ийм санаачилга гаргах болсон шалтгаан нь энэ оны эхнээс 3 дахин нэмэгдээд байгаа цагаан будааны үнийн өсөлт болжээ.
Нефть экспортлогч орнуудын Холбоо буюу ОПЕК ийн нэгэн адилаар дэлхийн зах зээл дээр цагаан будааны үнийг үр ашигтайгаар зохицуулах тийм картель байгуулах санаачилгыг Тайланд гаргаад байна . Энэ зорилгоор цагаан будаа экспортлогч томоохон орон болох Тайландын засгийн газар Лаос, Бирм, Камбож, Вьетнамын төлөөлөгчидтэй гэрээ хэлэлцээр хийхээр төлөвлөж байгаа юм байна . Ийм санаачилга гаргах болсон шалтгаан нь энэ оны эхнээс гурав дахин нэмэгдсэн цагаан будааны үнийн өсөлт болсон байна . Энэтхэг Вьетнам улсууд цагаан будаагаа экспортлохоо хязгаарласан явдал ч нөхцөл байдлыг улам хурцатгажээ.
Энэ оны 1-р сартай харьцуулахад нэг тонн цагаан будаа 383 америк доллараас 1ООО долларт хүрээд байна . Энэхүү нөхцөл байдлыг чимээгүй хар салхи гэж НҮБ нэрийдээд байгаа билээ. Картель байгуулах санааг Тайланд Бирмийн ерөнхий сайдууд 4р сарын 3О нд авч хэлэлцсэн гэж тайландын засгийн газрын нэг төлөөлөгч нотлоод “ Үнэ нь улам бүр сч байгаа үнэтэй нефть бид худалдаж авчихаад цагаан будаагаа хямдхан зараад байх юм бол худалдааны тэнцвэр алдагдана биз дээ “ гэж хэлжээ. Камбожийн эрх баригчид энэ эхлэлийг дэмжинэ гэдгээ аль хэдийнэ илэрхийлсэн бол Лаос өөрийн зүгээс буурьтай хандана гэдгээ хэлжээ. Харин Тайландтай хөрш Вьетнам улс одоогоор энэ асуудалд хүлээцтэй хандаж байгаа юм байна . Энэ онд цагаан будааныхаа экспортыг 22 хувь хорогдуулах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ 3р сард Вьетнамын засгийн газар мэдэгджээ. Харин картель байгуулах санаачилгад Филиппин улс эргэлзэж байгаа гэнэ. Цагаан будааны картель байгуулах талаар нэг биш удаа ярьж байгаа хэдий ч улс төрийн санал зөрөлдөөн тухай бүр саад болж байсан байна.

ЛИД5. Хөгжиж буй орнуудад үзүүлэх хүмүүнлэгийн болон хүнсний нэмэгдэл бүтээгдэхүүний тусламжинд 77О сая доллар өгөхийг АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш хууль тогтоох байгууллагуудаас хүссэн байна .
Энэ асуудал сүүлийн үед хүнсий бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор бүр хурцдаад байгаа бөгөөд нефтийн бүтээгдэхүүний шнэ улам бүр өсөн нэмэгдэж байгаа нь амьжиргааны түвшинг бууруулж, олон оронд эмх замбараагүй байдалд хүргээж болзошгүй байна. АНУ ын ерөнхийлгч сэтгүүлчдэд хандаж хэлэхдээ “ Их м хийх хэрэгтэй гэж би бодож байна . Тиймээс хөгжил дэвшлийг болон хүнсний тусламжийн хөтөлбөрийг дэмжихийн тулд 77О сая доллар нэмж гаргаж өгөхийг би конгрессосс өнөөдөр хүсч байна. Америкчууд бол өгөөмөр сэтгэлтэй , хүний зовлонг ойлгодог, мөнхийн үнэн мөнд итгэдэг улс “гэжээ. Цагаан ордны урьд өмнөх хүсэлтийг дээр нь нэмэх юм бол нийт үнийн дүн нь бараг 1 тэрбум долларыг дэлхий дахины хүнсний аюулгүй байдлыг хангахад зарцуулахаар болоод байна гэж Вашингтон мэдээлсэн байна . “ Иракийн дайныг санхүүжүүлэх илүү өргөн хүрээтэй хуулийн төслийн нэгэн адил энэхүү нэмэлт зардлыг 2ОО9 оны төсөвийн төсөлд тусгагдаагүй учир үүнийг хууль тогтоогчидтой зөвшилцөх хэрэгтэй байх гэж Би БИ Си гийн вашингтон дахь сурвалжлагч Жеймс Кумарасами цохон тэмдэглэсэн байна . Иймээс маргааш болох конгрессийн тусгай хуралдаанаараа Цагаан ордны энэ асуудлыг авч хэлэлцэх юм байна .

ЛИД 6. Абхазад оросын цэргийн нэмэгдэл хүчийг оруулсан болон гүржийн тагнуулын нисэгчгүй онгоцыг устгасан явдлыг өчигдөр АНУ ын засаг захиргаа шүүмжлэн буруушаасан байна . Цагаан ордны албан ёсны энэ байр суурийг тус ордны албан ёсны төлөөлөгч Дана Перино илэрхийлсэн байна.
Оросын засгийн газар бидний үзэж байгаагаар сүүлийн 7 хоногт Гүржтэй харилцах харилцааагаа улам хурцатгасан хэд хэдэн өдөөн хатгасан үйл ажиллагаа явууллаа. Энэ алхам нь тус бүс нутгийн нөхцөл байдлыг ямар ч ул үндэсгүйгээр нилээд хурцатгалаа ” гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Дана Перино хэлээд Гүржийн бие даасан байдлыг Орос хүндэтгэн үзэх хэрэгтэй, харин Тбилисс хүлээцтэй хандах хэрэгтэй “ гэж уриалсан байна . Оросын ерөнхийлөгч Владимир Путин 4р сарын 16 нд өөрийгөө тунхаглан зарласан Өмнөд Осети болон Абхаз улсад үзүүлэх хүмүүнлэгийн болон аж ахуйн тусламжаа нилээд хэмжээгээр өргөжүүлэх тухай заавар өгсөнийг Гүржийн засгийн газар өдөөн хатгасан оролдлого гэж үнэлж дүгнэсэн юм байна . 4р сарын 2О нд Абхазийн нутаг дэвсгэр дээр сөнөөгдсөн гүржийн нисэгчгүй онгоцыг абхазын биш оросын пуужин эсэргүүцэгч устгасан гэж тбилисс нотолсоор байгаа гэнэ. 4р сарын сүүлчээс 5р сарын эхэнд Москва Гүржид мэдэгдэлгүйгээр Абхазад энхийг сахиулагчдынхаа тоог 1994 оны гал зогсоох тухай одоо хүртэл хүчинтэй байгаа гэрээний дагуу 2ООО аас 3ООО хүнд хүргэжээ. Абхазын Гадаад хэргийн сайдын өчигдөр хийсэн мэдэгдэл нилээд шуугиан тариад байгаа гэнэ. Ахбазын гадаад хэргийн сайд Сергей Шамба Известия сонинд ярилцлага өгөхдөө “ Аюулгүй байдлын баталгааны оронд өөрийн нутгийг оросын цэргийн хамгаалалтанд шилжүүлэн өгөхөд Сухуми бэлэн байна “ гэсэн байна . Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдаж байна гэж Гүрж Москваг буруушаасны эсрэг Абхазын асуудлыг дайны замаар шийдэхийг Тбилисс оролдож байна гэж Оросын тал нотолсон байна.

Лид7 Одоогоос 40 жилийн өмнө Парист болсон оутны эсэргүүцлийн хөдөлгөөнийг хүмүүс эргэн дурсаж байна.

Лид8. 1996 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Болгарын далдыг харагч, зөнч мэргэн Вангагийн гэр музей байгуулагдсан байна.
Лид9 Майкрософт компани интернэтийн хамгийн олон хэрэглэгчтэй YAHOO порталыг худалдан авах төлөвлөгөөнөөсөө татгалзсаны дараа хөрөнгийн бирж дээр Yahoo-ийн хувьцааны ханш 17 хувиар унасан байна. Майкрософт болон YAHOO сайтыг удирдагчид үнэ ханшаа тохиролцож чадаагүй талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

No comments: