2008-05-06

Дэлхийн мэдээ 2008 05 06 Мягмар гараг

Лид1. Өнөөдөр өглөө хятадын Шанхай хотод алан хядпах ажиллагаа гарчээ. Бээжинг зорин явж байсан хот хоорондын автобус дэлбэрсэн байна. Энэ үеэр 3 хүн амь үрэгдэж, 20 хүн шархаджээ.
Өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 9 цагт Шанхай хотын Янпу дүүрэгт явж байсан автобусанд дэлөэрэлт болжээ. Хэрэг гарсан газар цагдаа, аврах албаныхан ажиллаж байна. Автобусны нэг зорчигчийн гар тээшинд нь тэсрэх төхөөрөмж байжээ. Энэ алан хядах ажиллагаа нь хотын хөл хөдөлгөөн ихэсдэг оригл цагийн үеэр болсон гэж Оросын олон нийтийн телевизийн Хятиад дахь сурвалжлагч онцлон тэмдэглэж байна. Бээжинд олимпийн наадам болох гэж байгаа энэ үед алан хядах ажиллагаа гарч байгаа нь хятадын цагдаагийнханд том анхааруулага болж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард хятадын тусгай албаныхан хятадын хэд хэдэн хотод цуврал дэлбэрэлт хийх гэж байсан 9 хүнийг баривчилсан юм. Түүнээс гадна Шинжааны Уйгарын өөртөө засах орны төв Урумчи хотоос Хятадын нийслэл Бээжин руу нисэх гэж байсан хятадын иргэний агаарын компаний онгоцыг дэлбэлэх гэж байсан нэг эмэгтэйг илрүүлж байсан юм.

Лид2. БНХАУ ын ерөнхийлөгч Ху Цзиньтао төрийн албан ёсны айлчлал хийхээр маргааш Японд хүрэлцэн очно гэж РИА новости агентлагийн сурвалжлагч мэдээлсэн байна.
Хятадын удирдагч Японы ерөнхий сайдЯсуо Фукудатай болон эзэн хаан Акихитотой уулзаж хорё талын эдийн засгийн харилцааг цаашид хөгжүүлэн бэхжүүлэх мөн Зүүн Хятадын тэнгис дэхь хоёр орны хил хязгаарын талаарх маргааныг зохицуулах арга замуудыг авч хэлэлцэх юм байна . Энэ айлчлал 5р сарын 1О хүртэл үргэлжлэх бөгөөд сүүлийн 1О жилд хятадын төрийн тэргүүний Японд хийж байгаа анхны айлчлал болж байгаа гэнэ. Энэ хоёр харилцаа Хятад даяар японыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөх үед буюу 2ОО5 онд дээд зэргийн хямралт байдалд орж байжээ. Хятадын удирдагч энэхүү айлчлалаараа Япон Хятадын харилцаан дэахь хүрсэн хөгжил дэвшлийг улам бэхжүүлэх хүсэлтэй байгаа юм байна . “ Хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх үед гарцаагүй үүсдэг санал зөрөлдөөнийг илэн далангуй арга замын үндсэн дээр шийдэж нэгдсэн нэг чиг шугамд хүрэхийг эрмэлзэж цаашдын харилцааныхаа хөгжлийн талбарыг хангах явдал бидний хувьд маш чухал байна “ гэж БНХАУ ын ерөнхийлөгч японы олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд өчигдөр өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна . Тэр үед засгийн газрын тэргүүн байсан Япон улсын одоогийн ерөнхий сайдын аавын байгуулж байсан Японы Хятадын энх тайван найрамдлын тухай гэрээний ЗО жилийн ой энэ жил тохиож байгаа юм байна .
Лид3. БНХАУ- ын өмнө зүгийн Аньхой хотод гэдэсний халдварт өвчин дэгдсэн талаар мэдээлж байсан билээ. Гэдэсний халдварт өвчин туссан бага насны хүүхдийн тоо 12 мянгад хүрээд байна.
Аньхой мужид дэгдсэн гэдэсний халдварт өвчний улмаас 26 хүүхэд нас баржээ. Энэ өвчнөөр тэгээс 6 настай хүүхдүүд ихэвчилэн өвчилж байна. Өвчин эрчимтэй дэлгэрч байгааа нь хятадын эрх баригчдын сэтгэлийг түгшээж байна. Анх Антьхой мужид гарсан халдварт өвчин хөрш зэргэлдээ Гаундун Хубэй, Хэнань, Шэньси мужид ч бас бүртгэгджээ. Оросын РИА новости мэдээллийн агентлагийн уламжилж байгаагаар нийслэл Бээжин хотод ч бас бага насны хүүхдүүдийн дунд гэдэсний халдварт өвчн гарсан байна. Гэдэсний халдварт өвчний шинэ төрөл гарсан байж болзошгүй гэж хяталын эмч нар мэдэгджээ. Энэ халдварт шинэ өвчнийг хэрхэн эмчлэх талаар хятадын эмч нар мэдэхгүй байна. Өвчний дэгдэлт энэ хэвээрээ үргэлжилэх бол зургаа, долоон сард халдвар авсан хүмүүсийн тоо бүр ч нэмэгдэх төлөвтэй байна. Бага насны хүүхдүүдийн лунд дэлгэрээд байгаа халдварт өвчинтэй тэмцэх тусгай шатабыг БНХАУ ын эрүүл мэндийн сайд Чэнь Жу тэргүүлжээ. Гэдэсний халварт өвчин туссан хүүхэд халуурч, толгой нь өвдөж, дотор нь эвгүйрхэх, бөөлжих, арьсан дээр нь тууралт гардаг байна. Өвчнийг үүсгэдэг ретровирус нь дотор эрхтэнүүдийг шууд гэмтээдэг байна.
Лид4. Зүүн өмнөд Азийн Бирм улсад байгалийн онц ноцтофй үзэгдэл болж өнгөрсөн талаар бид өмнөх мэдээллийн хөтөлбөрөөрөө мэдээлж байсан билээ. “Наргис” гэдэг нэртэй хүчтэй салхи шуурга Бирм улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан байна. Энэ улсын гадаад хэргийн сайд хилийн чанадаас хүмүүнлэгийн тусламж авахад бэлэн байна гэж мэдэгдэл хийжээ.
Цаг уурын албаныханы мэдээслнээр Нагис хар салхи цагт 190 км хүрч ширүүсжээ. Байгалийн гамшигийн үеэр 10 мянган хүн амь насаа алджээ. Цэргийн дэглэм тавин жил ноёрхож байгаа Зүүн Өмнөд Азийн буурай хөгжилтэй Бирм улсын олон сая өрх толгой хоргодох орон гэргүй болжээ. Ундны цэвэр ус, хүнсний хангамж, эм тариа дутагдаж байгаа талаар Бирмийн улаан загалмайн нийгэмлэг мэдээлсэн байна. Өнөөдрийн байдлаар Бирм улсын ихэнхи мужид цахилгаан эрчим хүч доголдож байна. Байгалийн гамшигийн үеэр Брим улсад хэдий хэмжээний хохирол учирсаныг хэн ч хэлж мэдэхгүй байна. Байгалийн гамшигийн дараа Бирмийн эрх баригчид гадаадын орны тусламж дэмжлэг авалгүйгээр бид хохиролыг барагдуулна гэж мэдэгдэж байсан юм. Гэвч алыаны хүмүүсийн төсөөлж байсанаас ч илүү сүйрэл, хохирол учирсан нь тодорхой болжээ. Европын холбоо 2 сая еврогийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болжээ. Франц, Герман, Голланд, Норвег, Швед, Энэтхэг Япон улсын засгийн газар, сайн дурын байгуулагийнхан Бирм улс руу тусламжын бараа ачсан онгоц илгээх гэж байна. НҮБ ийн ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Бирм улсад учирсан гамшигийг арилгахад боломжтой бүхнийг хийнэ гэж амалжээ. АНУ ын тэргүүн хатагтай Лора Буш байгалийн гамшиг учирсаны дараа Бирмийн засгийн газар шуурхай арга хэмжээ авч ард түмэндээ тусламж үзүүлээгүй гэж буруутгаж байна. АНУ Бирмд эмнэлэгийн багаж, төхөөрөмж, өндөр зэрэглэлийн эмч нарыг илгээхэд бэлэн байна гэж мэдэгджээ. Байгалийн гамшигт Бирмийн Янгон хот, хөдөө аж ахуй газар тариалангийн бүс нутаг хамгийн их хэмлэгджээ. Бирм улс гадаадын хэвлэл мэдээллийн ажилтануудыг нутагтаа нэвтрүүлэхийг зөвшөөрдөгүй тул хохиролын тухай мэдээг авах гол эх сурвалж нь Бирмийн засгийн газрын телевиз, мэдээллийн агентлаг болж байна. Байгалийн гамшигийн дараа Бирм улсад халдварлт өвчин дэгдэх аул нүүрлэж байна.

ТОВЧ
Өнөөдөр Кремлийн ордонд ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин баатар хот гэдэг өргөмжлөлийг олгох гэж байна. Воронеж, Ростов-на-Дону, Туапсе, Ленинград мужийн Луга, Мурманкс хотын Полярный хот баатар хот гэдэг өргөмжлөл олгожээ. Дэлхийн 2-р дайны үед ширүүн тулаан болж байсан хотуудад баатар хот гэдэг өргөмжлөл гардуулж байна.

Боливи улсын байгалийн баялаг ихтэй, Санта Крус мужийнхан өөртөө засах улс байгуулахын төлөө санал хураалт зохион байгуулжээ. Мужийн иргэдийн ихэнхи нь өөртөө засах эрхтэй болохын төлөө саналаа өгсөн байна. харин Боливийн ерөнхийлөгч энэ санал хураалтыг хүчингүй гэж үзэж байна. Санта Крус нь байгалийн хийгээр баялаг. Боливи улсын дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгийг бүрдүүлдэг байна.

Лид5. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа хатагтай Хилари Клинтон газрын тосны үнийг тогтоон барихын тулд яаралтай арга хэмжээ авахыг газрын тос нийлүүлэгч орнуудын байгудага ОПЕК-т уриалсан байна.
Хатагтай Хилари Клинтон Индиана муж улсын Меррилвиль хотод үг хэлэхдээ хэрвээ би АНУ ын төрийн тэргүүн болох юм бол газрын тос нийлүүлэгч байгуулагатай хамтран ажиллах болно гэж хэлсэн байна. Газрын тосны олборлолт нийлүүлэлт бол бизнес, харин хэсэг бүлэг хүмүүсийн дангаар ноёрхож үнэ тогтоох салбар биш гэж Хилари Клинтон хэлжээ. Цаашид газрын тосны үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авахүй бол би Дэлхийн Худалдааны байгуулагад хандах болно гэжээ. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа Индиана, Хойд Каролина мужид болох гэж байгаа юм. Хатагтай Хилари Клинтоны гол өрсөлдөгч Барак Обама ч бас эрчим хүч, газрын тосны үнэ байнга нэмэгдэж байгаад анхаарлаа хандуулах болно гэж мэдэгдэж байна.

Лид6. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэж 120 долларт хүрсэн байна. Ийнхүү үнийн өсөлт түүхэнд шинэ дээд амжилт тогтоож байна.
Газрын тос олборлолтоороо дэлхийд дээгүүрт ордог Нигер, хойд Иракт байдал тогтворгүй байгаа нь үнэ нэмэгдэхэд нөлөөлжээ. Нигер улсад газрйн тон олборлох орд газар бослого үймээнтэй байгаа бол харин Хойд Иракт байрлаж байгаа курдуудын эсрэг Туркийн нисэх хүчин агаараас цохилт өгч байгаа юм. Даваа гаригт Нью Йоркийн түүхийн эдийн бирж дээр нэг баррель газрын тос 120 доллар 21 цент хүрсэн байна.

Лид7 Агаараас эсэргүүцэн хамгаалах салбарт хамтран ажиллах орос –гүржийн гэрээ хэлэлцээрийг цуцлах шийдвэрийг Тбилисс гаргасан байна . Энэ тухай нот бичгээ Оросын элчин сайдын элч зөвлөх Андрей Смагад гардуулжээ .

1995 оны 4р сарын 19ний өдрийн “ Агаараас эсэргүүцэн хамгаалах салбарт Гүржийн болон Оросын Батлан хамгаалах яамдын хооронд хамтран ажиллах тухай гэрээ хэлэлцээрээ Тбилисси цуцалсан тухай нот бичгийг Гүржийн Гадаад Хэргийн Яаман дээр Оросын элчин сайдын элч-зөвлөх Андрей Смагад гардуулсан байна. Энэ тухай Оростой харилцах асуудал эрхэлсэн Гүржийн Гадаад хэргийн Яамны департаментын захирал Ираклий Торонжадзе өчигдөр мэдээлжээ. Үүний хариуд Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “ Тбилиссийн энэ шийдвэр нь Гүржийн хүлээн зөвшөөрөгдөөгүй орнуудтай үүссэн мөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулах гэрээ хэлэлцээрийг тасалдуулж байгаа явдал мөн гэж мэдэгдээд “ өдөөн хатган дарамталж байгаа энэхүү чиг хандлагатай холбоотойгоор сэтгэл хязгааргүй их түгшиж байгаагаа хэлэх гэсэн юм. Гүржийн удирдагчийн баримталж байгаа чиг шугамд ямар нэг нөлөө үзүүлж чадах тийм бүх хүн зэвсэгт мөргөлдөөн гаргахгүйн тулд тэр нөлөөгөө ашиглах байх гэдэгт Москва найдаж байна” гэжээ. Өчигдөр гүржийн нисэгчгүй тагнуулын хоёр онгоцыг өөрсдийнх нь агаараас эсэргүүцэн хамгаалах төхөөрөмж устгасан мэтээр хүлээн зөвшөөрөгдөөгүй Абхазын эрх баригчид мэдэгджээ. Үүнийг Тбилисс худал мэдээлэл гэж үзжээ .
Сүүлийн үед манай ямар ч онгоц Абхазын газар нутаг дээгүүр нисээгүй гэж Гүржийн Гадаад хэргийн Яамны төлөөлөгч Шота Утиашвили Би Би Си гийн оросын албанд ням гаригт хэлсэн байна . Гэтэл агаарын орон зайд зэвсэггүй нисэгчгүй онгоцнууд ниссэр байх болно гэж Гүржийн Гадаад хэргийн орлогч сайд Николоз Вашакидзегийн хийсэн мэдэгдлийн талаар Интерфакс мэдээлсэн байна . Абхазын удирдагч Сергей Багапш улсын аюулгүй байдалд заналхийлсэн агаарын ямар ч довтолгоог устгах гал нээж байх тухай хүлээн зөвшөөрөгдөөгүй орны агаараас эсэргүүцэн хамгаалах албанд тушаасан тухай өчигдөр Сухумид зарлан мэдэгджээ. Орос Гүржийн хоорондын харилцаа улам хурцдаж байгаа явдалд Европын Холбоо сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлээд хямралыг гүнзгийрүүлэхгүй байхыг хоёр талд уриалсан байна .

Лид8. Судан улсын Дарфур мужид засгийн газрын нисэх онгоцууд агаараас цохилт өгөх үеэр 13 хүн амь насаа алдсан байна. Агаараас цохилт өгөх үеэр ерөнхий боловсролын сургуулийн барилга өртсөн байна.
Бөмбөгдөлтийн үеэр амь насаа алдсан хүмүүсийн дотор бага насны 7 хүүхэд байна. Өөр зургаан хүн сургуулийн барилгаас холгүй байдаг худалдааны төв дээр ажиллаж байгаад бөмбөгдөлтийн үеэр амьсгал хураажээ. Судан улсын засгийн газрын мэдлийн агаарын нисэх хүчнийхэн иргэний зориулалттай барилга байгууламж руу агаараас цохилт өгсөн талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Суданы нутаг дэвсгэрт цэргийн зориулалттай нисэх онгоц хөөргөхийг хориглосон тогтоолыг НҮБ гаргаж байсан юм. Суданы Дарфур мужид сүүлийн 3 жилийн турш сөрөг хүчин, засгийн газрын цэргүүдийн хооронд мөргөлдөөн үргэлжилж байна. Зарим шинжээчид үүнийг иргэний дайн гэж нэрлэж байгаа юм. Мөргөлдөөний үеэр 300 мянган хүнм амь насаа алдаж 2 сая хүн дүрвэгч болжээ. Дарфур мужид 26 мянган энхийг сахиулагч ажиллаж байна. Гэвч тэд Африкийн энэ улсад өөр хоорондоо мөргөлдөж байгаа талуудын хооронд өрнөж байгаа цус асгаруулсан мөргөлдөөнийг зогсоож чадахгүй байна.

Лид9. Гаж донтой эцэгтээ хоригдож сэтгэл санааны болон бие махбодийн хохирол амссан Элизабет хүүхдийнхээ хамт эмчилгээ хийлгэж байна.
Бүтэн 24 жилийн турш хоригдсон Элизабет хүүхдүүийнхээ хамт Австрийн нэгэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж, гадаад орчинд дасаж байна. Эмч нар хонгиолоос нь хүүхдүүийн хэрэглэж байсан эд зүйлс, тоглоом гээд танил дасал болсон эд хогшилийг нь авч иржээ. Элизабет болон түүний хүүхдүүд нь нарны гэрэлд дасаж эхэлжээ. Гэхдээ тэдний нүдний торлог гэмтэхээс сэргийлж байнга нарны шил зүүлгэж байгаа гэнэ. Элизабетийн том охин Кристины биеийн байдал эрчимт эмчилгээ хийлгэсний үр дүнд сайжирж байгаа гэж эмч нар мэдээлсэн байна. Өөрийн охиноо байшингийнхаа хонгилд хорьж цагдан, хүчирхийлсэн байсан Австрийн иргэн Йозеф Фритцль цагдаагийн газар хоригдож байгаа билээ. Тэр өөрийн охин Элизабетийг хорих санаагаа бүр 1978 онд охиноо 12 настай байхад нь бодож олжээ.
Тэр цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө энэ тухай ярьсан байна. Элизабетийг хорьсон хонгил нь хоёр гарцтай, найман давхар хаалгатай байжээ. Найман хаалганы хоёр нь цахилгаанаар ажилладаг цоожтой байсан гэж Австрийн цагдаа нар хэвлэлийнхэнд мэдээлсэн байна. Йозеф Фритцль одоогоос 30 жилийн өмнө өөр эмэгтэйчүүдийг ч хүчиндэж байсан нь тогтоогджээ. Маргааш Австрийн сэтгэл мэдрэлийн эмч нар Йозеф Фритцльтэй шоронд уулзаж сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэгтэй эсэхийг нь тогтоох гэж байна.

Лид10. Германы баруун мужийн Венден хотын нэгэн байшингаас 3 нярай хүүхдийн цоцос олджээ.
Эхээс төрөөд удаагүй гурван хүүхдийн цогцосыг нэгэн байшингийн хонгил тавьсан хөргөгчний хөлдөөгчнөөс олсон байна. Германы цагдаа нар энэ хэрэг байшингийн эзэгтэйг буруутгажээ. Байшингийн эзэгтэй нас барсан 3 хүүхдийг төрүүлсэн байх гэж цагдаагийн мөрдөгч нар таамаглаж байна. Нярай хүүхдүүд хорвоод мэндлээд удалгүй нас барсан гэдгийг шүүх эмнэлэгийнхэн тогтоогоод байна. Хүүхдүүдийг гялар уутанд хийж хөлдөөгчид хадгалжээ. Энэ байшинд 18-24 насны 3 хүүхэдтэй гэр бүлийн хос амьдардаг байна. Гэр бүлийн гишүүдийн нэг нь нярай хүүхдийн цогцосыг санамсаргүй олж цагдаа нарт мэдээлжээ. Нярай хүүхдийн цогцос гэртээ хадгалж байсан тохиолдол германд одоогоос 2 жилийн өмнө гарч байсан. Германы Бремен хотын хар тамхичин нэг залуугийн орон сууцнаас нярай хүүхдийн цогцос олдож байсан юм.

Лид11. Палестины өөртөө засах орны тэргүүн Махмуд Аббас, Изриалийн ерөнхий сайд Эхуд Ольмерт нар Иерусалем хотод яриа хэлэлцээр хийж байна.
Ойрхи дорнодын хямралыг зохицуулах энэ яриа хэлэлцээрийн үеэр ахиц дэвшил гарсан гарах төлөвтэй байна гэж Изриалийн албаны хүмүүс мэдээлж байна. Энэ хэлэлцээрийн үеэр Палестины өөртөө засах орны хил хязгаар, Иордан голын баруун эргийн суурин газрын авулгүй байдлын асуудлыг хэлэлжээ. Изриаль Палестины хооронд найрамдалын гэрээ байгуулахынм тулд өнгөрсөн оны 11 сард АНУ ын Аннаполис хотод хийсэн гурван талт уулзалт мэдэгдэхгүйц үр дүн авч ирээгүй гэж ажиглагчид шүүмжилдэг. Өнгөрсөн даваа гаригт АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс ойрхи дорнодын бүс нутгаар хийсэн айлчлалаа дуусгасан. Тэр энэ айлчлалыхаа талаар хэвлэлийн хурал хийхдээ 2009 онд Жорж Бушын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоос өмнө Изриаль Палестины хооронд найрамдалын гэрээ байгуулагдна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Жорж Буш 5 сарын сүүлээр Израильд айлчлал хийж еврейн улс байгуулагдсаны 60 жилийн ойн баяр оролцох юм байна.

Лид12. Латви улсын эрэгээсхолгүй хайргадсан Герман улсын нэгэн компаний мэдлийн Моно Лиза зорчигч тээврийн усан онгоцны бүх зорчигчдийг аварсан байна.
Зорчигчдийн ихэнхи нь амралтаараа аялаж байсан жуулчид байжээ. Моно Лиза хөлгийн зорчигчдийг Латвийн Вентспилс боомтоос Рига хот руу галт тэргээр авч иржээ. Дараа нь тэднийг онгоцоор Германы Франкфурт, Гамбург хот руу илгээх юм байна. Моно Лиза зорчигчдийн эрүүл мэнд, сэтгэл санааны байдал сайн байгаа. Аврах ажиллагаанд Латвийн тэнгисийн хүчний 6 хөлөг онгоц дайчлагдсан гэж эргийн хамгаалалтын алба мэдээлжээ. Усан онгоц тэнгисийн эрэгт хайргадсан нь цаг агаарын таагүй байдлаар болсон гэж Латви улсын батлан хамгаалахын сайд Винет Велдре тайлбарлаж байна. Моно Лиза хөлөг Балтийн тэнгисээр 10 хоногийн аялал хийхээр германы Киль боомтоос гарчээ. Моно Лиза хөлгийн ахмад нь 68 настай Грекийн иргэн бол хөлгийн усан цэргүүд нь Украинчууд юм.

Лид13. НҮБ ийн Нью Йорк дахь төв байранд энэ долоо хоногийн даваа гаригаас эхлэн их засвар хийгдэж байна. Өчигдөр НҮБ ийн ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун НҮБ ийн төв байрны засварын ажлын нээлтэд оролцжээ.
Үүний зэрэгцээ ҮБ ийн төв байрны ойролцоо шинэ барилга барих гэж байна. Энэ барилгийн шавыг тавих ёслол нэгэн зэрэг болжээ. НҮБ ийн тэнгэр баганадсан барилгад их засвар хийх үеэр Ерөнхий Ассамблей хуралдах барилга жил 6 сарын дотор сүндэрлэх юм. НҮБ ийн төв байранд хийх их засварын ажил 5 жил үргэлжилнэ. НҮБ ийн төв байранд их засвар хийхэд 1,87 тэрбум доллар зарцуулах гэж байна. НҮБ ийн төв байранд засвар хийгдэж дууссаны дараа шинээр барьсан 3 давхар байшинг нурааж, НҮБ ийн байрны гадаах очрин нь хуучин дүр төрхөндөө орно. НҮБ ийн өнөөгийн барилгийг 1949 оноо эхлэн барьжээ.

Лид15. 1996 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Болгарын далдыг харагч, зөнч мэргэн Вангагийн гэр музей байгуулагдсан байна. Вангагийг амьдарч байсан байшин нууцлаг далдын хүчтэй гэж олон хүн итгэдэг байна. Энэ гэр музейд Вангагийн эдлэж хэрэглэж байсан эд зүйлс хадгалдагджээ. Вангагийн гэр музей байгуулах шийдвэр одоогоос 12 жилийн өмнө гарч байжээ. Гэвч Вангагийн хамаатан нь энэ байшинг хотын зөвлөл биш, харин би өвлөн авах эрхтэй хүн гэж шүүхэд хандаж маргаан дэгдээсэн байна. Шүүх Вангагийн гэрээслэлийн дагуу байшинг хотын өмчид шилжүүлэх шийдвэрийгн сайхан гаргажээ. Ийнхүү музей нээгдэх боломж бүрджээ. Зөнч Ванга нь Дэлхийн 2-р дайн, Прагт гарах мөргөлдөөн, ЗХУ задран унахыг ч урьдчилан хэлж байсан юм.

Лид15 Майкрософт компани интернэтийн хамгийн олон хэрэглэгчтэй YAHOO порталыг худалдан авах төлөвлөгөөнөөсөө татгалзсаны дараа хөрөнгийн бирж дээр Yahoo-ийн хувьцааны ханш 17 хувиар унасан байна.
Майкрософт болон YAHOO сайтыг удирдагчид үнэ ханшаа тохиролцож чадаагүй талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Франкфурт хотын хөрөнгийн бирж дээр Yahoo-ийн хувьцаа 17,56 хувиар буурч 23 доллар 17 цент хүрчээ. Харин Нью Йоркийн бирж дээр YAHOO –ийн хувьцааны ханш 28/ долларо 67 цент байжээ. Майкрофсофт компани Yahoo сайтыг худадан авах саналаа 3 сарын өмнө гаргаж байсан юм. Тухай үед yahoo –ийн хувцааны ханш нь 50 хувир нэмэгджээ. Одоогоос гурван сарын өмнө майкрософт компани YAHOO –г 47,5 тэрбум доллараар худалдан авахад бэлэн гэж мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл yahoo –ийн нэг ширхэг хувьцааг 33 доллараар үнэлжээ. Харин yahoo сайтын эзэмшигч нь майкрософтоос 53 тэрбум доллароор сайтаа зарж болох юм гэж хэлж байлаа. Энэ нь өөрийн сайтынхаа нэг ширхэг хувьцааг 37 доллараар үнэлсэн гэсэн үг. Yahoo компанийнхан бизнесийн санал тавиад эргэж татгалзсан Майкрофт компаний эсрэг зарга мэдүүлж магадгүй байна.

Энэ өдөр
1742 оны энэ өдөр оросын хаан ширээнд Елизавета Петровна суусан байна.
1937 оны энэ өдөр Ленинград Москвагийн хооронд тогтмоло иргэний агаарын тээврийн нислэг хийж эхэлжээ.
1998 оны энэ өдөр Казахстаныб төрийн тэргүүн Нурсултан Назарбаев улсынхаа нийслэлийг Астана руу шилжүүлэх зарлиг гаргажээ.

No comments: