2008-05-28

Дэлхийн мэдээ 2008 05 28 Лхагва гараг

Лид1. БНХАУ ын Сычуань мужид мягмарт дахин хүчтэй газа хөдлөлт болжээ. Энэ удаагийн газар хөдлөлтий төв нь Сычуань мужийн Циньчуань тойрогт байжээ. Хятадын геологийн төвийн мэдээлснээр рихтерийн шаталбараар 5,7 баллын хүчтэй чичиргээ мэдрэгдсэн байна.
5 сарын 12 нд анх газар хөдлөлт болсоноос хойш Сычуаньд тогтмол газрын чичиргээ мэдрэгдэж байгаа юм. Зөвхөн өнгөрсөн даваа гаригт Сычуань мужид 182 удаа газрын чичиргээ мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн дараа Сычань мужийн хөрс, байгалийн дүр төрх эрс өөрчлөгджээ. Сычань мужийн Танжиашань хотоос холгүй газар газар хөдлөлтийн дараа том хэмжээний нуур үүсжээ. Өнгөрсөн шөнийн турш хятадын ардын чөлөөлөх армийнхан нуурын усны түвшинг багасгахын тулд шинээр хоолой суваг татах ажлыг хийсэн байна. Нууранл 130 сая куб метр ус байгаа. Хэрвээ нуурын усны түвшин нэмэгдсээр байх юм бол үер болж магадгүй байгаа юм. Сычуаньд болсон хүчтэй газар хөдлөлтийн үеэр нийтдээ 420 мянган барилга байшин нуржээ. Хамгийн сүүлийн мэдээгээр Сычуаньд 67 мянга 183 хүн амь үрэгдсэн байна. Өөр 21 мянган хүн ор сураггүй алга болсонд тооцогдож байгаа юм. Байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслах ажилд гадаадын орнуудын аврагчид ч оролцож байгаа юм.

Лид2. Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийг энхийн замаар шийдвэрлэх 6 талт хэлэлцээрт АНУ ын төлөөлөн оролцож байгаа америкийн дипломатч Кристофер Хилл хятад болон хойд солонгосын дипломатуудтай уулзсан байна
Кристофери Хилл Бээжин хотод ирмэгцээ 6 талт хэлэлцээрт хятадын талыг төлөөлж байгаа У Давэй, хойд солонгосын төлөөлөгч Ким Гэ Гван нартай уулзсан байна. Кристофер Хилл У Да Вэйтэй уулзахдаа зүүн өмнөд Азийн орнуудын авулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах арга замыг хэлэлцжээ. Харин хойд Солонгосын төлөөлөгч Ким Гэ Гвантай уулзахдаа хойд солонгосын цөмийн хөтөлбөрийн талаар саналаа солилцсон байна.
Харин өнөөдөр Критстофер Хилл Японы төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөжээ. Хойд Солнгос, Японы харилцаа цөмийн хөтөлбөрийн асуудлыг энхийн замаар зохицуулахад жинтэжй байр суурь эзлэдэг гэж америкийн дипломатч үзэж байна. Кристофер Хилл БНХАУ д хийж байгаа ажлын айчлалаа дуусгаад 5 сарын 31 нд ОХУ ын Москва хотод очно.

Лид3. Өнөөдөр Ираны парламентын 8 дахь удаагийн чуулганы нээлт болж байна. Парламентын гишүүд нь анхны хуралдаанаараа хууль эрх зүйн орчинг сайжруулахын тулд ажиллах болно гэж тангараг өргөх юм.
Ираны шашны тэргүүн Сейед Али Хамени парламентын шинэ хуралдаан эхлэж байгааг тохиолдуулан баярын илгээлт ирүүлжээ. Парламентын анхны хуралдаанд Ираны төрийн тэргүүн Махмуд Ахмединежад оролцож үг хэлсэн байна. Тэрээр лалын хувьсгалийн үзэл санааг хэрэгжүүлэхийн тулд засгийн газартай нягт хамтран ажиллахыг уриалжээ. Иран улсад парламентын сонгуулийн албан ёсны дүнг 5 сарын 26 нд танилцуулжээ. Сонгуульд консервативчууд 69, харин ардчилсан шинэчлэл хийхийг хүсдэг дэвшилтэт намынхан 16 хувийн санал авсан байна. Ираны парламент нь 290 гишүүнтэй, бүрэн эрхийн хугацаа нь 4 жил байдаг юм.

Лид4. Дэлхийд хэмжээлшгүй хаант засаглалтай үлдсэн цөөн хэдэн орны нэг Балба улс эрс шинэчлэл хийх гэж байна. Балба улсад 601 гишүүний бүрэлдэхүүнтэй үндэсний их хурал хэмээх байгуулага тулгын чулуугаа тавьжээ.
Өчигдөр энэ байгуулагын 568 гишүүн тангараг өргөсөн байна.
Харин харин үлдсэн гишүүд нь янз бүрийн шалтгаанаар тангараг өргөх ёслолд оролцоогүй байна. Балба улс өнгөрсөн оны 12 сарын 28 нд үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Үүний дагуу Үндэсний их хурал өчигдөрөөс үйл ажиллагаагаа эхлэж байна. Энэ байгуулага Балба улсын засаглалын хэлбэрийг өөрчилж холбооны ардчилсан бүгд найрамдах улс гэж зарлах юм.Ингэснээр Балба улсад сүүлийн 240 жил төрийн эрхийг барьсан хаант засаглал эцэс төгсгөл болж байна. Үндэсний их хурал нь хоёр жилийн турш Балба улсын парламентын үүргийг биелүүлнэ. Вишня бурханы амилсан дүр Балбын эзэн хаан Гьянендра жирийн нэгэн татвар төлөгч болж харин ардчилсан сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч төрийн тэргүүн болох юм. Засаглалын хэлбэрийг өөрчилж байгаатай холбогдуулан хүчний байгуулагынхан өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байна. Гэсэн хэдий б Балба улсын нийслэлд даваа, мягмар гаригт дэлбэрэлт болжээ. Мягмар гаригт болсон дэлбэрэлтэд таван хүн амь насаа алдсан байна. Энэ дэлбэрэлтийн хариуцлагийг Балбын “Ранбирагийн арми” гэдэг бүлэглэл хүлээсэн байна.
Лид5. АНУ ын баруун болон төвийн нутгийн мужуудаар хүчтэй хар салхи болж өнгөрсөн байна. Зөвхөн Айова мужид л гэхэд хар шуурганы үеэр 6 хүн амь насаа алджээ. Харин Миннесота мужид нэг хүний амь үрэгдсэн байна.
АНУ ын үндэсний цаг уурын төвийн мэдээлнээр хүчтэй хар шуурга ням гаригт бүрэлдэж хамгийн эхэнд Нью Хартфорд хотыг дайран өнгөрсөн байна. Харин даваа гаригийн шөнө Айова мужийн нутагт иржээ. Айова мужийн амбан захирагч Чет Калвер мужийнхаа гурван тойрогийг гамшигийн бүс гэж зарласан байна. Түүнээс гадна АНУ ын хэд хэдэн мужид хар шуурга болжээ. Миссури, Оклахома, Жоржия мужуудад салхиний хурд ширүүсч байгалийн онц ноцтой үзэгдэл болж өнгөрсөн байна. Байгалийн гамшигийн үеэр нийтдээ 200 гаруй хүн хүн хөнгөн янз бүрийн түвшиний бэртэл гэмтэл авчээ. Хүчтэй хуй салхиний үеэр ургаа мод үндсээрээ булга үсэрч олон мянган байшин сууцны дээвэр нурсан байна. Одоо хар салхи КУба улсыг чиглэн явж байна. Байгалийн энэ үзэгдлээс өмнө Кубачууд орон гэртээ бэхлэлт хийж, иргэний хамгаалалтын сургуулилтийг хийж байна.

Лид6. Шри Ланка улсын нийслэл Коломбо хотод хот хоорондын чиглэлд явдаг гал тэрэгт дэлбэрэлт болсон байна.
Алан хядах ажиллагааны үеэр 7 хүн амь насаа алдаж 60 гаруй хүн хүнд шархаджээ. Амь үрэгдсэн хүмүүсийн дотор давхар биетэй бүсгүй байсан гэж орон нутгийн цагдаа нар мэдээлсэн байна. Галт тэргэнд дүүрэн хүнтэй ачаалал ихтэй байх үеэр дэлбэрэлт болжээ.Энэ алан хядах ажиллааг Тамилыг чөлөөлөх барс бүлэглийнхэн зохион байгуулсан гэж үзэж байна. Тамилыг чөлөөлөх хөдөлгөөн нь Шри Ланкын өмнөд хэсэг тусгаар улс байгуулахаар сүүлийн 25 жилийн турш тэмцэл хийж байгаа юм. Энэтхэг, АНУ ын засгийн газар энэ бүлэглийг алан хядах байгуулага гэж үздэг байна.

Лид7. Холливуудын найруулагч, продессер Сидни Поллак 73 насандаа хорт хавдар өвчний улмаас Лос Анжелос хот дахь гэртээ хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.
Сидни Поллакийн бүтээлүүдээс хамгийн их алдар хүндийг авч ирсэн кино нь 1985 онд бүтээсэн “Африкаас ирсэн нь” гэдэг кино байсан юм. Гол дүрд нь Роберт Редфорд, Мэрил Стрип нарын тоглосон энэ кино шилдэг найруулагч, шилдэг кино, гээд оскарын 11 номинацид шагнал хүртсэн юм. Тутси, Хос зүрх, зэрэг кино нь ч үзэгчдийн сонирхолыг татаж, асар их орлого ашиг авч ирж байжээ. Тэр америкийн кино урлагийн салбарт найруулагч гэдэг нэрээ мөнхрөн үлдж байгаа ч өөрөө бас кинонд тоглож дүр бүтээсэн юм. Тэр хамгийн сүүлд 2007 онд Майкл Клейтон кинод тогложээ.
Сидни Поллаз 1934 оны 7 сарын 1 нд америкийн Индиана мужид төржээ. Хүүхэд байхаасаа л теартын урлагт татагдажээ. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд коллежид бус, харин Нью Йоркийн драмын урлагийн сургуульд элсэн орсон байна. Тэр хөдөлмөрийн гараагаа эхлэхдээ л Холливуудын томоохон студи, нэр хүндтэй одуудтай ажиллаж эхэлсэн байна. Хамгийн анхны киногоо Парамойнт пикчерстэй хамтарч 1965 онд дэлгэцээр гаргасан байна Хожим Берт Ланкастер, Джейн Фонда, Роберт Митчум, Аль Пачино, Том Круз, Харрисон Форд, Николь Кидман нартай хамтран ажилласан байна.

Лид8. БНХАУ- д Тайваны Гоминданы намын ерөнхий нарийн бичгийн дарга Чэнь Юнь Линь айлчлал хийж байна. Тэр өнөөдөр Хятадын Нанкин хотод хүрэлцэн ирсэн байна. Тэр Хятадын Гоминдан намын дарга Босюнтай уулзсан байна.
Тайваны Гоминданий намын дарга анх удаа эх газрын хятадад айлчлал хийж байгаа юм. Тэр Нанкин хотод ирсэн даруйдаа Сычуань мужид болсон газар хөдлөлтийн үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж эмгэнэл илэрхийлсэн байна. Хятадын Сычуань мужид газар хөдлөлт болсоны дараа Тайваны ард түмэн эд материалын болон сэтгэл санааны тусламж үзүүлсэн юм. Хятад Тайваны ах дүүгийн ийм найрсаг харилцаа нь хамтын ажиллагааны шинэ суурийг тавьж, Тайван Хятадын оршин суугчдыг ойртон нягтруулах бат бөх гүүр болж байна гэж Хятадын Гоминданы намын дарга хариу хэлсэн байна.

Лид9. Ливаны парламент ням гаригийн хуралдаанаараа Мишель Сулейманыг төрийн тэргүүний албан тушаалд томилсон билээ. Ливаны шинээр сонгогдсон ерөнхийлөгч тангараг өргөж албан тушаалдаа оржээ.
Сүүлийн 6 сарын турш Ливан улс ерөнхийлөгчгүй байсан юм. Ливаны үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгчийг парламент нь томилдог. Парламентын танхимын эрх баригч нам, сөрөг хүчнийхэн тохиролцоонд хүрч чадаагүй тул ийнхүү төрийн тэргүүнгүй байсан юм. Ерөнхийлөгчийг томилохын тулд 19 удаа хуралдаж байсан. Харин 20 дахь оролдлого нь ийнхүү амжилттай болсон юм. Тэгвэл өнөөдөр Ливаны шинээр сонгогдсон ерөнхийлөгч тангараг өргөж албан тушаалдаа орлоо. Түүний тангараг өргөх ёслолд Европын холбооны аюулгүй байдал, гадаад бодлогийн асуудал эрхэлсэн дарга Хавьер Салона, Арабын орнуудын Лиг байгуулагын ерөнхий нарийн бичгийн дарга Амр Муса, Францын гадаад хэргийн сайд Бернар Кушнер, Ираны гадаад хэргийн сайд Манучехр Моттаки нар оролцсон байна. Үүний дараа Ливаны нийслэл Бейрут хотод олныг хамарсан нийтийн цэнгүүн болж ёслолын буудлага хийжээ.

Лид10. Жил бүр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад өндөр уулын орой дээрээс өнхөрч байгаа дугуй бяслагийг барьж авах уралдаан зохиогддог байна.
Энэ тэмцээнд ихэвчилэн насан хүрэгчид оролцдог байна. Өндөр уулын орой дээрээс өнхөрүүлсэн дугуй хэлбэртэй бяслагийг барьж авч чадсан хүн ялагч нь болдог. Бяслагний араас уулын уруу гүйх нь тийм ч хялбар биш. Учир нь тэмцээнийг явуулахдаа зориуд өндөр эгц уруу уулыг сонгодог байна. Тэмцээнд оролцогчид нь унаж хөл гараа шалбалах нь энхүүхэнд. Тэр ч бүү хэл хөл, гар, хүзүүгээ хугалж хүнд гэмтэл авсанаасаа болж амиа алдаж байсан тохиолдол ч өмнө нь гарч байжээ. Энэ тэмцээнийг орон нутгийн эрх баригчид хориглохыг оролдож байсан ч хэдийнээсээ уламжлал, заншилаа хадгалах дуртай англичууд эсэргүүцэж байжээ. Эцэст нь арга буюу эрх баригчид бяслаг барьж авах тэмцээнийг зохион байгуулахыг зөвшөөрчээ.

Лид11. Гүүгл компанийн Ю тюб сайтын эсрэг Виаком компани шүүхэд зарга мэдүүлсэн байна. Учир нь үзэгчдэд видеофайл солилцох боломж олгодог энэ сайт зохиогчийн эрхийг мөрдөхгүй байна гэж Виаком үзэж байгаа гэнэ.
Ю тюб сайтын видеоклипийг өдөр бүр олон сая хүн үздэг бөгөөд энэ сайтын эсрэг 1 тэрбум долларын зарга мэдүүлсэн нь интернэтээр өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөнд заналхийлж байна гэж Гүүгл компанийн тухайн сайтыг эзэмшигч мэдэгдсэн байна. Энэ сайт үзэгчдэд видеофайл солилцох боломж олгодог аж. Ингэх нь зохиогчийн эрхийг мөрдөх явдлыг хангаж чадахгүй гэж үзээд дүрс бичлэгийн томоохон компани болох Виаком шүүхэд өгчээ.

Виаком компани нь хэд хэдэн цэнгээнт брэндтэй бөгөөд түүний дотор парамаунт пикчерс, ДримУок Студиос кионстуди, бас МТВ телесувгийн сүлжээг эзэмшдэг гэнэ. Зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр Ю тюб сайт 15О мянган видеоклип байрлуулсан байсныг илрүүлсэн гэдгээ заргалдагчид мэдэгджээ. Иинхүү зарга мэдүүлсэн нь “ олон зуун сая хүний интернэтээр хууль ёсоор мэдээлэл солилцдог сувгийг үгүй хийх аюул заналхийлж байна” гэж өмгөөлөгчид шүүхэд өгсөн тайлбартаа тэмдэглэсэн байна. “ Тоон технологийн эрин үед зохиогчийн 1998 онд баталсан эрхийг хамгаалах хуулийг Ю тюб шударгаар сахин мөрдөж байгаа гэж Гүүгл компанийн хуульчид онцлон хэлжээ. Тус компани санал хүсэлтийг нэгбүрчлэн үзэж харж , тогтоосон журмын дагуу хариу өгдөг гэж өмгөөлөгчид ярьсан байна. Манхэттенд байрладаг шүүхэд өгсөн баримт бичигт “ Гүүгл болон Ю тюб нь эрх эзэмшигчдэд өөрийн хувийн өмчийг хамгаалахад туслахын зэрэгцээ хуулиар шаардагдах хэм хэмжээнээс хамаагүй илүү давж гарсан байна. “ гэж өгүүлээд видеосайт ч тэр , сайтыг эзэмшигч ч тэр зохиогчийн эрхэнд халдах явдлаас урьдчилан сэргийлэх у ч хийгээгүй , журмаа ч мөрдөггүй гэж Виаком компанийхан нотолсоор байгаа гэнэ.
Ю тюб сайтаар эзэмшигч нь хувилах зөвшөөрөл өгөөгүй алдартай олон кино нэвтрүүлгийн хэсгээс тогтмол гардаг гэж өнгөрсөн 4-р сард НьюЙоркийн шүүхэд шинэчлэн өгсөн заргын мэдүүлэгтээ Виаком компани өгүүлээд энэ бол мөсөн уулын зөвхөн оройн хэсэг болж байгаа Тиймээс алдагдлыг нөхөн төлөхийн шаардаж байна гэж мэдэгдсэн байна.

Лид 12. Жеймс Бондын тухай сүүлчийн роман хэвлэгдсэнээс хойш 4О жилийн дараа Лондон хотод супер туршуулын адал явдлын тухай шинэ ном хэвлэгдэн гарсан байна.
Туршуул ОО7 гийн тухай номын 15 дахь болж байгаа энэ номыг Британийн зохиолч Себастьян Фолкс бичжээ. Зохиолын үйл явдал 1967 онд хүйтэн дайны үеэр өрнөх бөгөөд Бонд Парис, Лондон, Ойрх Дорнодод ажиллахаар болж байгаа нь олон арван киногоор арчигдан үгүй болсон туршуул ОО7 гийн анхны дүр төрхийг сэргээн босгосон гэж зохиогч өөрөө үзэж байгаа гэнэ. “ Миний сүүлчийн ном болох 65О хуудастай “ Хүний мөр” романы үйл явдал галзуугийн эмнэлэгт болж өнгөрдөг мсан. Би уг нь тагнуулын ертөнцөөс маш хол хүн” хэмээн өөрийг нь Ян Флемингийн өв залгамжлагчаар тодруулсан явдалд гайхаж байгаагаа зохиолч Себастьян Фолкс илэрийлсэн байна. “Би Бондын оун ухаанд нь нэвтрэн орж дотоод ертөнцийг нь үзүүлж харуулах гэсэн юм. Гэтэл тийм юм түүнд байдаггүй юм байна” гэж Фолкс үнэнээ ярьсан байна. Өмнө нь Ян Флемингийг орлох зохиолчийг олох гэж оролдон гурван ч хүнд үргэлжлэлийг нь бичих үүрэг өгч байсан боловч амжилтгүй болжээ. Фолкс энэ номоо 6 долоо хоногийн дотор бичиж дуусгасан гэнэ. Флеминг үүнээс ч хурдан у ч бодолгүйгээр хянаж засварлалгүйгээр өдөрт 2 мянган үг зогсолтгүй бичдэг байсан байна. Тайвшралын квант буюу Бондын тухай 22 дахь кино удахгүй кинотеатрын дэлгэцнээ гарах гэж байна.

Лид13. Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад алсын тээвэр эрхэлдэг машины жолооч нар шатахууны үнэ нэмэгдэж байгааг эсэргүүцэж Лондон хотын төвд болон Уэльс руу явдаг хурдны замыг хаажээ.
Их Британи улсад дизелийн түлш 2 доллар 30 центийн үнэтэй байгаа юм. Шатахууны үнэ нэмэгдсэнээр алсын тээвэр эрхлэгчид дампуурах болно гэж жолооч нар мэдэгдэж байна. Түлш шатахуун нэмэгдэж байгаа тул алсын тээвэр хийдэг жолооч нарт ноогдуулдаг татварын хэмжээг бууруулахыг жолоч нар Засгийн газраас хүсэж байна. Их Британий сангийн сайд Алистер Дарлинг эрх баригч Лейборист намын парламентын гишүүдтэй уулзаж байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаа хуучин машинаас өндөр татвар
авдаг болох гэж байгаа юм. үүнийг ч бас жолооч нар эрс эсэргүүцэж байна.
Дэлхийн зах дээр нэмэгдэж түлш шатахууны үнийг хянах боломж байхгүй гэдгийг жолооч нар ойлгож байгаа. Гэвч татварын бодлогоо зөөлрүүлэх боломж засгийн газарт бий гэж жолооч нар ярьж байна.

Лид14. ОХУ ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Дани улсын ажлын айлчлал хийж байна. Дэлхийн хойд туйлын газар доор байгалийн баялагийг хэн эзэмших вэ гэдэг асуудлыг шийдэхээр ОХУ, Дани, Канад, АНУ, Норвегийн гадаад хэргийн сайд нар хүрэлцэн ирээд байна.
Хойд туйлын хөрсөнд газрын тос, байгалийн хийн асар их баялаг байгааг эрдэмтэд илрүүлсэн юм. Дэлхийн хойд туйлд ойрхон байгаа таван орон бүгд хойд туйлын байгалийн баялагийг олборлож, ашиглахыг хүсэж байгаа юм. Данид болж байгаа энэ уулзалтын эцэст хамтарсан тунхаглал гаргах юм байна. Хойд туйлын байгалийн баялагийн эзэмших асуудал нь ганц улсын хэрэг биш. Хойд туйл бол дэлхийн цаг уурын өөрчлөлтөд асар их нөлөө үзүүлдэг юм. Хойд туйлын хил хязгаарын асуудал нь тодорхой бус байдаг байна.
Лид15. Мексикийн засгийн газар амжиргааны доод түвшингийн хүмүүст сард 120 песо буюу 11 доллар 55 цент өгөх гэж байна.
Хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа өнөө үед ядуу хүмүүст зориулан нөхөн олговор болгон өгч байгаа юм. Мексикийн засгийн газар үүнээс өмнө хилийн чанадаас авч байгаа улаан буудай, цагаан будаа, эрдэнэ шишийн татварыг бууруулжээ. Сүүлийн 12 сард Мексикт инфлянцийн түвшин 4,55 хувиар нэмэгджээ. Харин хүнсний бүтээгдэхүүний үнэ 42,4 хувиар өссөн байна. Дэлхийн зах зээл дээр цагаан будааны үнэ 60 хувиар өсөөд байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Хамгийн эхэнд Вьетнамд дараа нь Египет,Энэтхэг Кампучи улсад цагаан будааны үнэ хэд дахин өссөн юм.

No comments: