2008-05-13

Дэлхийн мэдээ 2008-05-13 Мягмар гараг

Лид1. БНХАУ-ын Сычуань мужид сүүлийн 30 жилд болоогүй хүчтэй газар хөдлөлт болжээ. Рихтерийн шатлалбараар 7,6 баллын хүчтэй газар хөдлөлт өчигдөр орон нутгийн цагаар 14 цаг 28 минутад болсон байна. Хятадын аврах албаныханы мэдээлснээр байгалийн гамшигийн улмаас10 мянган хүн амь үрэгджээ. Гэхдээ цаг тутам учирсан хохиролын хэмжээ нэмэгдэж байна гэж албаны хүмүүс мэдээлж байна.
Газар хөдлөлтийн чичиргээ нь Сычуань мужаас 1500 км-ын алсад байх Бээжин Шанхай хотод, хөрш зэргэлдээ Тайланд, Тайвань, Солонгост мэдрэгдсэн байна. Байгалийн гамшиг болсон тухай мэдээлэл авсан даруйдаа хятадын төр засаг шуурхай арга хэмжээ авчээ. Өчигдөр орой хятадын ерөнхий сайд Вэнь Зя Бао байгалийн гамшиг болсон Сычуань мужид ирсэн байна. Дашрамд дурьдахад Вэнь Зя Бао нь геологич мэргэжилтэй юм байна. БНХАУ-ын ерөнхийлөгч Ху Жин Тао ард түмэндээ хандан байгалийн гамшигт нэрвэгдсэн мужийн ард иргэдэд сайн дурын үндсэн дээр тусламж үзүүлэхийг уриалжээ. Хятадын аврах албаныхан бүхэл шөнийн турш байшин барилгийн нуранги дороос амь үрэгдсэн хүмүүсийн цогцосыг гарган авсан байна. Газар хөдлөлтөд Мычуань мужийн засаг захиргааны төв Чэнду хотоос 92 км ын зайтай орших Вэньчуань хот хамгийн ихээр хэлмэгджээ. Уулархаг бү нутагт байдаг энэ хотод 100 мянган хүн оршин суудаг байна. Өнгөрсөн шөнө бороо орсон тул аврах албаныхан нисдэг тэргээр гашмгийн бүс рүү очих бололцоогүй байгаа юм байна. Байшин барилгийэн нуранги дороос амь үрэгдсэн хүмүүсийн цогцосйг гаргаж авах ажилд хяталдын ардын чөлөөлөх армийн 50 мянган цэргийн албан хаагч дайчлагджээ. Газар хөдлөлтийн төв байсан Вэньчуань хотын байшин барилгийн 80 хувь нь газрын хөрснөөс арчигджээ. Тус хотын нэгэн сургуулийн 900 гаруй сурагч сургуулийнхаа барилгийн нурангид дарагдсан тухай Синьхуа агентлаг мэдээлсэн юм. Сурагчдийн хувь заяа хэрхсэн тухай мэдээлэл одоогоор алга байна. Үүнээс өмнө 1976 онд хамгийн хятадын Тян Шаньд газар хөдлөлт болж 240 мянган хүн амь насаа алдаж байсан юм.

Лид2. ОХУ ын шинэ засгийн газар эмхлэн байгуулагджээ.
ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев гүйцэтгэх засаглалын бүтэц бүрэлдэхүүнийг баталсан байна. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг ерөнхий сайд Владимир Путин төрийн тэргүүндээ өчигдөр танилцуулсан юм. Путины боловсруулсан бичиг баримтад Дмитрий Медведев гарын үсэг зурж, засгийн газрыг байгуулах тухай зарлиг гаргажээ.
Владмир Путины тэргүүлсэн засгийн газарт шадар сайдын орон тоог нэмсэн байна. Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчоор Виктор Зубков, шадар сайдаар Игорь Шувалов, Александр Жуков, Сергей Иванов, Алексей Кудрин, Игорь Сечин, Сергей Собянин нар томилогджээ. ОХУ ын шинэ засгийн газрын гишүүдийн ихэнхи нь Санкт-Петербург хотынхон байгааг хэвлэлийнхэн онцолж байна. ОХУ ын гадаад хэргийн сайд Сергей Лавров, батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков, дотоод хэргйин сайд Рашид Нургалиев, онц байдлын сайд Сергей Шойгу нар албан тушаалдаа улиран сонгогджээ. Владимир Путин аялал жуулчлал, спортын яамыг шинээр байгуулжээ. Энэ яам спорт, аялал жулчлал, залуучуудын асуудлыг эрхлэх юм байна. Энэ яамны сайдаар оросын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Виталии Мутко томилогдожээ. ОХУ ын холбооны аюулгүй байдлыг газрыг Сергей Нарышкин тэргүүлэх болжээ.

Лид3. Наргис хар салхи дайран өнгөрсөны дараа Бирмийн тал АНУ-аас хүмүүнлэгийн тусламж авахаас татгалзаж байсан юм. АНУ ын засаг захиргаа Бирмийн эрх баригчидтэй удаан үргэлжилсэн хэлэлцээр хийсний эцэст тусламжийн бараа ачсан онгоцоо илгээжээ.
АНУ ын хүмүүнлэгийн бараа ачсан нисэх онгоц Бирмийн нийслэл Янгон хотын нисэх онгоцны буудалд өнөөдөр өглөө газардсан байна. АНУ өөрийн тусламжын бараагаа Тайландаас татжээ. АНУ ундны цэвэр ус, эм тариа, дулаан хөнжил гээд нийт 30 тонн барааг Бирмийн талд шилжүүлэн өгчээ. АНУ, Бирмийн харилцаа сүүлийн 40 гаруй жил хүйтэн хөндий байгаа юм. Бирмд хүний эрх зөрчигддөг гэж АНУ үргэлж шүүмжилдэг. Байгалийн гамшигийн дараа 33 мянган хүн ор сураггүй алга болсонд тооцогдож байна. Бирмийн тал гадаадын орнуудаас хүмүүнлэгийн тусламж авч байгаа ч тараах ажлыг Бирмийн тал хариуцаж байгаа юм.

Лид4. Абхазын батлан хамгаалах яамныхан Гүржийн тангуулын нисэгчгүй онгоцны хэлтэрхийг хэвлэлийнхэнд үзүүллээ.

Сүүлийн үед Гүржийн тагнуулын нисэгчгүй онгоц Абхазын бүс нутагт нислэг хийж байгаа билээ. Одоогоор дэлхийн аль ч улс орноор тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлээгүй байгаа Абхазын тал Гүржийн тагнуулын онгоцыг буудан унагааж байна. Энэ удаа Абхазын батлан хамгаалах яамныхан Гүржийн тагнуулын нисэгчгүй онгоцны хэлтэрхийг хэвлэлийнхэнд үзүүлсэн байна. Энэ нь Абхазын талын сөнөөсөн 7 дахь онгоц болж байна. Онгоцны серийн дугаар, хөдөлгүүрийн таних тэмдэг нь Гүржийнх мөн гэдэгийг нь нотлож байгаа юм. Үүнээс өмнө Гүрж улс Абхазын нутаг дэвсгэр дээгүүр тануулын нисэгчгүй онгоц нисгэдэггүй гэж мэдэгдэж байсан билээ.

Лид5. Гүржийн төрийн тэргүүн Михаил Саакашвили Европын холбоонд хандаж Абхазын бү нутагт явуулж байгаа Оросын бодлогийг хэлэлцэхийг хүссэн байна.
Латви, Литви, Словени, Швед, Польшийн гадаад хэргийн сайд нартай уулзахдаа Михаил Саакашвили энэ тухай мэдэгджээ. ОХУ ын явуулж байгаа бодлого нь Гүржийн газар нутгийэ аюулүй байдалд заналхийлж байна. Оросын цэргийн онгоц манай улсын агаарын орон зайг зөрчиж байна гэж Михаил Саакашвили мэдэгджээ. Уулзалтын үеэр Гүржийн төрийн тэргүүн Сочид болох өвлийхн олимпийн наадмын танилцуулагыг тараажээ. Энэ танилцуулагад Абхазын тухай мэдээлэл орсон байгаад Гүржийн төрийн тэргүүн эгдүүцэж байгаагаа илэрхийлжээ. Европын холбооны орнууд одоогоор Гүрж Оросын хооронд үүсээд байгаа зөрчилийн талаар ямар тайлбар хийгээгүй байна.

ТОВЧ
АНУ ын зүүн зүгийн мужуудад үер усны гамшиг болж байна. Үерийн улмаас хэдэн зуун мянган хүн толгой хоргодох орон гэргүй болжээ. Эрх баригчдын мэдээлнээр Мэрилэнд, Дэлавер, Нью Жерси мужид 150 мянган хүн гэрэл цахилгаангүй өдөр хоногийг өнгөрүүлж байна. Хүчтэй аадар бороо Нью Йорк хотод ч орж иргэний агаарын тээврийн нислэгүүд хойшлогджээ.

ОХУ ын Саха Якутын өөртөө засах орны уулархаг бүс нутагт шар усны үеэр болж байна. Иймээс байгалийн гамшиг болж байгаа бүс нутагт онц байдал зарлажээ. Сахагийн Бердигест сууринд ойролцоогоор 19 байшин усанд автжээ. Эдгээр байшингийн 200 гаруй оршин суугчийг өөр газар руу нүүлгэн шилжүүлсэн байна. Саха Якутын өөртөө засах орны томоохон зам харгуй усанд боогджээ.

Чадын эрх баригчид өнгөрсөн даваа гаригт Судан улстай хиллэдэг боомтоо бүрэнм хаах шийдвэр гаргасан байна. Өчигдөр Чад улс Судантай диломат харилцаагаа тасалж байгаагаа зарласан юм. Учир нь Суданы засгийн газар Чад дахь салан тусгаарлагч, алан хядагчдийг дэмжиж байна гэж мэдээлсэн билээ. Улс орныхоо аюулгүй байдлыг хангахын тулд бид хилээ хаахаас өөр аргагүй болж байна гэж Чадын гадаад хэргийн сайд мэдэгдсэн байна. Дипломат харилцаагаа тасалсанаас хойш Чад Суданы хоород соёл, эдийн засгийн харилцаа бүрэн зогсоод байна.

Грекийн шатахуун түгээх станцид ажилладаг тээврийн жолооч нар хөдөлмөрийн хөлсөө нэмэгдүүлэхийн тулд ажил хаялт зарлаад байна. Үүний улмаас Грекийн олон хотод шатахуцн түгээх станцууд ажиллахгүй байна. Шатахуунгүй болсон машинууд олон арван км үргэлжилсэн түгжрэлийг үүсгэжээ. Тэнгисийн боомтууд дээр олон мянган тонн ачаа бараа бөөгнөрчээ. Шатахуун түгээх газрын жолооч нарын үйлдвэрчний эвлэл жолооч нарын цалинг 13 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байна. Хэрвээ ажил хаялт дахин нэг өдөр үргэлжилэх юм бол Грекийн тээврийн салбар бүхэлдээ саатах болно гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.

Лид6 Их Британи Умард Ирландын нэгдсэнх вант улсын цог жавхлант хатан хаан 2р Елизаветта Бүгд Найрамдах Турк улсад төрийн айлчлал хийж байна.
Хатан хаан 2 р Елизавета, түүний нөхөр Эдинбургийн гүн Филлипп нарын хийж байгаа айлчлал нь таван сарын 16 хүртэл үргэлжилнэ.
Айлчлалын хүрээнд тэд Туркийн Анкара, Бурсу, Стамбуд хотуудад зочилно гэж Букимгемийн ордоноос тараасан албан ёсны мэдээнд дурьдсан байна. Их Британий хатан хааны гэр бүлийн гишүүдээс Турк улсад хамгийн сүүлд 1971 онд айлчлал хийж байжээ. Европын холбоонд элсэх гэж байгаа Турк улсыг дэмжих болно гэдгээ илэрхийжл энэхүү айлчлалыг хийж байна гэж Турк дэхь Их Британий бүрэн эрхэт элчин сайд мэдэгджээ. Их Британий хатан хаан 2р Елизаветта Туркийн Анкара хотод тус улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд нартай уулзаж хэлэлцээр хийх юм. Дараа нь Туркийн автомашины үйлдвэрлэлийн төв болсон Бурсу хотод зочилно. Бурсу хот нь автомашины үйлдвэрлэлээс гадна амралт жуулчлалын төв гэдэгээрээ алдартай юм.

Лид7. Иргэний дайны ирмэг дээр байгааа Ливан улсын засгийн газарт АНУ цэргийн тусламж үзүүлэхэд бэлэн байна гэж Жорж Буш мэдэгдлээ.
Сүүлийн хэд хоногт Ливаны сөрөг хүчний Хезболла бүлэглэл засгийн газрынхаа эсрэг тэмцэл хийж хэд хэдэн мужид хяналтаа тогтоож амжсан юм. АНУ ын засгийн газар Ливанд цэргийн тусламж үзүүлсэнээр Хезболла бүлэглэлийн эсрэг хийж байгаа тэмцэлийг илүү үр дүнтэй болгохын тул ийм алхам хийх хэрэгтэй гэж АНУ ын төрийн тэргүүн Жорж Буш үзэж байна. Жорж Бушын хэлснээр Хезболла бүлэглэл Ливанд эмх замбараагүй байдлыг дэвэргэж, бүс нутгийн аюулгүй байдал заналхийлж байгаа юм. Хезболла бүлэглэлд том цохиолт өгөхийн тулд Ливаны засгийн газар хүчтэй зэвсэгт хүчинтэй байх ёстой гэж Цагаан ордоны эзэн Би Би Си телевизд өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэсэн байна. Ливан үүсээд байгаа хямралын гол эх үндэс нь Иран улс гэж АНУ ын засаг захиргаа үздэг юм. Иран улс Хезболла бүлэглэлийн гол санхүүжүүлэгч нь юм. АНУ ын ерөнхийлөгч тун удахгүй Ойрхи Дорнодын орнуудаар айлчлал хийх гэж байгаа юм. Тэр Израиль, Саудын Араб, Египет улсад албан ёсны айлчлал хийнэ.

Лид8. Өнөөдөр Меланом буюу арьсний хавдарын эсрэг тэм цэх дэлхий нийтийн өдөр тохиож байна.

Меланом буюу арьсны хавдар нь ихэвчилэн далайэ эргийн орнуудын оршин суугчдад тохиодог байна. Эхэндээ хүний арьсан дээр маш олон тооны жижиг мэнгэ гарч энэ нь аажимдаа энэ нь томорсоор загатгаа үүсгэж, улмаар үрэвсэж арьсний хавдар болж хувирдаг байна. Энэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байгаатай холбогдуулан олон хотод эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж байна. Энэ өвчиөөс болж зөвхөн манай хойд хөрш ОХУ д жилд 2000 мянган хүн амь насаа алддаг байна.

Лид9. Сүүлийн үед америкчууд хүүхэддээ ямар нэр өгч байгаа АНУ ын нийгмийн халамжийн газар мэдээлсэн байна.
Энэ байгуулага 2007 онд америкт төрсөн хүүхдүүдийн нэрэнд судалгаа хийжээ. Америкчууд шинээр мэндэлсэн охиндоо Эмми, хүүдээ Жейкоб гэдэг нэр өгөх нь түгээмэл байгаа гэнэ. Элизабет, Саманта, Изабелла, Эмма, Ава, Мэдисон гэдэг нэрийг охиндоо ихэвчилэн өгдөг байна. Харин хөвгүүдэд Жейкоб, Майкл, Жошуа, Мэтью, Дэниел гэдэг нэр түгээмэл байна.
Эдгээр нэртэй холбоотой ямар нэгэн сөрөг ойлголт нийгэмд бага байдаг тул эцэг эхчүүд хүүхэдээ ийм нэр өгч байна гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Түүнээс гадна ихэр хүүхдэд эцэг эхчүүд ижилхэн үсгээр эхэлсэн нэр өгдөг нь судалгаагаар тодорхой болжээ. АНУ ын нийгмийн халамжийн байгуулага 1880 оноос хойш шинээр мэндэлж байгаа хүүхдүүдийн нэрэнд судалгаа хийдэг болжээ. Харин 1997 оноос хойш жил бүрийн судалгааны тайлангаа олон нийтэд ил тод зарладаг болжээ.

Лид10. Үзэгч та бидний сайн мэдэх SEX and the CITY буюу “Их хотын хүсэл тачаал” телевизийн цуврал олон ангит киноноос сэдэвлэн бүтээсэн бүрэн хэмжээний уран сайхны киног бүтээжээ. Энэ киноны нээлт Их Британий нийслэл Лондон хотод болж байна.

Их хотын хүсэл тачаал олон ангит кино сүүлийн арав гаруй жилийн турш телевизийн дэлгэцээр гарч байгаа юм. Энэ кинонд хувийн амьдрал нь ээдрээтэй ч бие дааж бусдаас хараат бус байж чаддаг бүсгүйчүүдийн тухай өгүүлдэг билээ. Энэ киноны үйл явдалын дагуу автобусны аялалыг ч АНУ д хийдэг болжээ. Бас киноны гол баатаруудын эдлэж хэрэглэдэг эд зүйлсийг ч үйлдвэрлэж худалдах болжээ. Лондон хотод нээлтээ хийж байгаа энэ кинон бол олдоогоос 4 жилийн өмнө зураг авалт нь бүр мөсөн дууссан олон ангит киноны үргэлжлэл гэж хэлж болох юм. Телевизийн олон ангит цувралын адил энэ кино эмэгтэй эрэгтэй хүмүүсийн харьцааны тухай өгүүлдэг гэж уран бүтээлчид нь ярьж байна.

Лид11. Кубын шинэ удирдагч Рауль Кастро засгийн эрхийг авсанаасаа хойш ард түмнийхээ амжиргааны түвшин, амьдралын нөхцөлийг сайжруулахын тулд томоохон өөрчлөлт хийж байгаа билээ. Энэ долоо хоногоос эхлэн Кубачууд богино долгионы цахилгаан зуух гэртээ хрэрэглэх боломжтой боломжтой болж байна.
Улс орны эдийн засгаа хөгжүүлэх, либералчлах бодлогийн хүрээнд Рауль Кастро гар утас, компьютер, DVD тоглуулагч гээд цахилгаан барааг ахуй амьдралдаа хэрэглэхийг зөвшөөрсөн билээ. Тэгвэл энэ удаа Куба гэрийн эзэгтэй нар гал тогооны өрөөндөө богино долгионы зуухтай болж байна. Гэхдээ үшнэ өндөр байгаа тул хүссэн хүн бүхэн үүнийг худалдаад авчих бэл бэнчигүй байна. Гэвч Кубын иргэд айл хөршөөрөө нийлж мөнгөө хуримтлуулаад богино долгионы зуух худалдан авч ээлжилж хэрэглэхээр тохиролцож байна.

Энэ өдөр

1835 оны энэ өдөр Оросын суут зохиолч Александр Сергеевич Пушкины “Алтан загасны үлгэр” ийг анх удаа хэвлэж байжээ.

1836 оны энэ өдөр Петербург, Павловскийн хооронд анхы төмөр зам барих ажил эхэлсэн байна.

1942 оны энэ өдөр Оросын сансрын нисэгч, ЗХУ ын баатар Монгол улсын баатар Владимир Александрович ЖАНИБЕКОВ мэндэлсэн байна. Тэр 1981 онд Монголын сансрын нисэгч Гүррагчаатай хамт Союз хөлгөөр сансарт нисэж байсан юм.

1995 оны энэ өдөр Английн иргэн Элисон Харгривз гэдэг эмэгтэй дэлхийн дээвэр Гималай уулын ноён оргил Эверестэд хүчил төрөгчийн баг зүүлгүйгээр ганцаарааа гарсан байна.

No comments: