2008-05-15

Дэлхийн мэдээ 2008 05 15 Пүрэв гараг

Лид2. БНХАУ-ын Сычуань мужийн Вэньчуань гацаанд дахин хүчтэй газар хөдлөлт болжээ. Хятадын засгийн газрын мэдлийн Синьхуа агентлаг энэ тухай уламжилж байна.
Газар хөдлөлт орон нутгийн цагаар өглөөний 10 цагт болсон юм байна. Дахин газар хөдлөлт болох үеэр эхний газар хөдлөлтөөр нурсан байшин барилгийн хэлтэрхий, ан цав даамжирсан байна. Сычуаньд даваа гаригт анх газар хөдөлсөнөөс хойш 25 цагийн дотор 1000 гаруй удаа рихтерийн шаталбараар 5 аас 6- баллын хүчтэй газрын чичиргээ мэдрэгджээ. Даваа гаригт 7,8- баллын хүчтэй болсон газар хөдлөлтийн төв нь Сычуань мужийн засаг захиргааны төв Чэнду хотоос 90 км –ын алсад байх Чэнду хотод байсныг мэргэжилтнүүд тогтоосон байна. Хамгийн сүүлчийн мэдээгээр Сычуань мужид болсон газар хөдлөлтийн уршигаар 15 мянган хүн амь насаа алдаж 14 мянган хүн ор сураггүй алга болсонд тооцогдож байна. Байгалийн гамшиг болсон бүс нутгийн байшин барилгийн 88 хувь нь бүрэн нуржээ. Байшин барилгийн нурангид дарагдсан хүмүүсийг аврах, амь үрэгдсэн хүмүүсийн цогцосыг олох ажил одоо чя үргэлжилж байгаа юм. Газар хөдлөлтийн чичиргээ хятадын Ганьсу, Шэньси, Чунчин мужид, нийслэл Бээжин хотод, хятадтай хил залгаа Тайланд, Солонгос улс Тайваньд арал дээр мэдрэгдсэн юм. БНХАУ ын төрийн зөвлөлийн дарга ерөнхий сайд Вэнь Зяо Бао байгалийн гамшиг болсон өбүс нутагт ажиллаж байгаа юм. Тэрээр гамшигийн бүс рүү 90 нисдэг тэрэг, 30 мянган цэргийн албан хаагчдыг нэмж илгээх шийдвэр гаргасан байна. Ингэснээр Сычуань мужид нийтдээ 116 мянган цэргийн албан хаагч аврах ажиллагаанд дайчлагдах юм. Япон, Солонгос, Энэтхэг, ОХУ, Монгол улс байгалийн гашиг учирсан хятадад хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. Өнөөдөр ОХУ ын Ил 76 онгоц хятадын Сычуань мужид хүмүүнлэгийн бараа хүргэж өгчээ. ОХУ хятад улсад дулаан хөнжил, майхан, ундны цэвэр ус тусламж болгон өгч байна.
Лид3. Холбооны Бүгд найрамдах Герман улсын гадаад хэргийн сайд Франк Валтер Штайнмайер ОХУ-д айлчлал хийжээ. Германы гадаад хэргийн сайд Москва хотод ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медеведетэй уулзаж хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.
Дмитрий Медеведев төрийн тэргүүний албан тушаалд дэвшсэнээсээ хойш анх удаа гадаадын орны төрийн өндөр албан хаагчийг хүлээн авч уулзаж байгаа нь энэ юм. Европын холбооны орнуудаас Герман бол Оросын хамгийн гол түнш гэж ОХУ ын төрийн тэргүүн хэлжээ. Еьропын холбооны орнуудаас хамгийн трүүнд би Германд айлчал хийнэ гэж Дмитрий Медведев онцлон тэмдэглжээ. Сүүлийн жилүүдэд орос германы хооронд худалдаа эдийн засгийн харилцаа эрчимтэй хөгжиж байгаа юм. Зөвхөн өнгөрсөн онд Орос Германы хооронд хийсэн худалдааны бараа эргэлт 56 тэрбум долларт хүрсэн байна. Оросын ерөнхийлөгч Германы гадаад хэргийн сайдтай уулзахдаа Ираны цөмийн хөтөлбөр, Абхазын асуудлаар албыан ёсны байр сууриа илэрхийлжээ.

ТОВЧ
Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Канцлер Ангела Меркель латин америкий орнуудаар айлчлал хийж байна. Энэ айлчлалынхаа хүрээнд хатагтай Ангела Меркель Перу, Бразил, Колумб, Мексик улсад зочлох юм байна. Перу улсын нийслэл Лима хотод Европын холбоо-Латин америкийн орнуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт болох гэж байгаа юм.

Буурал Европ тивийн хамгийн том галт уул сэргэж халуун хайлмаг цацаж эхэлсэн байна. Сицилийн Этна галт уул сэргэж халуун хайлмаг цацаж байгаа ч ойр орчмын оршин суугчдад нь ямар ч аужл учруулахгүй гэж мэргэжилтнүүд амлаж байна. Харин ч эсрэгээрээ байгалийн энэ үзэгдлийн үзэхээр жуулчид Сицилийг зорих болжээ.

Щвецарийн иргэн Ив Росси Альпийн нурууны нэгэн оргилоос өөрийн зохион бүтээсэн хөдөлгүүрний далавчтайгаар нислэг хийсэн байна. Тэр 6 минутын хугацаанд мянган метр замыг туулжээ. Хөдөлгүүрийнх нь түлш шатахуун дуусмагц тэр шүхэрээ дэлгэж газардсан байна. Тэр хөдөлгүүртэй далавчыг зохион бүтээхэд амьдралынхаа 2 жилийг зарцуулжээ.

Лалын Бүгд Найрамдах Иран улсад үйл ажиллагаа явуулдаг ОХУ ын консулын газарт дэлбэрэлт үйлдэхээр зэхэж байсан бүлэг хүмүүсийг баривчилсан байна. Эдгээр хүмүүс өнгөрсөгн 4-р сарын эхээр Ираны Шираз хотын төвд байдаг нэгэн сүмд халдлага хийж байснаа хүлээжээ. Тухайн үед 14 хүн амь насаа алдаж 200 гаруй хүн шархадсан юм. Ираны тусгай албаныхан ОХУ ын консулын газар, элчин сайдын яамны барилгын харуул хамгаалалтыг чангатгасан байна.

Лид4. Энэтхэгийн Жайпур хотын баруун дүүрэгт 7 удаа хүчтэй дэлбэрэлт болжээ. Энэтхэгийн цагдаагийн газрынханы мэдээлснээр тэсрэх бөмбөг цагийн механизмтай байжээ.
Алан хядах ажиллагааны үеэр 80 гаруй хүн амь насаа алдаж 200 гаруй хүн шархадсан байна. Дэлбэрэлт гудамж талбайд хүн их байдаг үдэш оройн цагаар болжээ. Энэтхэгийн цагдаа нар шуурхай ажиллаж дэлбэрэлтийг зохион байгуулсан хүмүүсийг илрүүлжээ. Цуврал дэлбэрэлтийг Харкат уль Жехад э Ислам гэдэг алан хядах байгуулага үйлдсэн гэж энэтхэгийн цагдаа нар үзэж байна. Энэ бүлэглэлийн хэд хэдэн гишүүдийг баривчилж мэдүүлэг авч эхэлсэн байна.

Лид5. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш лхагва гаригийн орой Израиль улсад хүрэлцэн ирсэн байна. Израиль Палестины хооронд энхийн гэрээ хэлэлцээр байгуулахад нь дэмжлэг үзүүлэх нь Жорж Бушын айлчлалын гол зорилго юм.

Жорж Буш Израилийн нийслэлийн Бен Гуриона нисэх буудалд газарджээ. Түүнийг Израилийн төрийн тэргүүн Шимон Перес, ерөнхий сайд Эхуд Ольмерт, парламентын дарга Кнессета Далия Ицик нар биечлэн угтсан байна. Америкийн ерөнхийлөгч сүүлийн 4 сарын дотор хоёр дахь удаагаа Израильд айлчилж байгаа нь энэ юм. Төрийн эрх барьсан өмнөх 7 жилд Буш нэг ч удаа Израильд хөл тавьж байгаагүй. Энэ удаа Жорж Буш Израиль улсын тусгаар тогтнолын 60 жилийн ой болж байгаатай тохиолдуулан энд ирж байна. Жорж Буш Израилийн парламентад үг хэлэхдээ америк, израиль улс тусгаар тогтнолоо зарлахдаа ижил замыг туулсан. Манай хоёр орны төр засгийн баримталдаг зарчим ч адилхан. Бид эрх чөлөөт ардчилсан нийгэм байгуулахын төлөө тэмцэж байгаа. Бид алан хядагчидтай тэмцэхийн тулд хамтран холбоотон болох хэрэгтэй гэж онцлон тэмдэглэсэн байна. Жорж Бушыг Израильд ирсэн өдөр Газын зурваст байгаа палестины алан хядагч бүлэглэлийнхэн пуужингаар харважээ. Үүний улмаас 14 израилийн иргэн амь үрэгдсэн байна. Пуужин хотын худалдааны төв дээр унасан гэж орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд уламжилжээ.
Лид6. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Жон Эдвардс Ардчилсан намаас нэр дэвшиж сунгаанд оролцож байгаа Барак Обамаг албан ёсоор дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Жон Эдвардс 2008 оны 1-р сард ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанаас нэрээ татаж авч байсан юм. Тэр сонгуулийн сунгаанаас гарсан ч хэнийг дэмжиж байгаагаа илэрхийлээгүй байсан юм. Жон Эдвардс Барак Обамаг дэмжиж байгаагаа илэрхийлснээр 19 санал Барак Обамад нэмэгдэж байна гэсэн үг юм. Барак Обамаг англи-саксончууд дэмжиж байгаа бол харин Хилари Клинтоныг элитүүд илүү дэмжиж байгаа юм. Жон Эдвардс нь Ардчилсан нам дотороо нөлөө ихтэй тул Барак Обамагийн байр суурь улам нэмэгдэх болно гэж ажиглагчид дүгнэж байна. Ардчилсан намаас АНУ ын төрийн тэргүүний сонгуульд хэн өрсөлдөх нь тодрох мөч ойртож байна.

Лид7. ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев жижиг болон дунд бизнесийг дэмжих зарлигт гарын үсэг зурсан байна.
Иргэд жижиг болон дунд бизнес эрхлэх, аж ахуйн нэгж байгуулах зөвшөөрөл авахын тулд шаардагдах баримт бичгийг цөөлөх болжээ. Оросын ерөнхийлөгч өөрийн зарлигтаа 2 сарын дотор Төрийн ДУМ-аар батлуулах хуулийн төсөл бэлтгэхийг засгийн газарт даалгажээ. Энэ хууль батлагдсанаар жижиг дунд бизнес эрхлэгчидэд үзүүлэх дарамтыг багасгах болно гэж үзэж байна. Бизнес эрхэлэгчид энэ хуулийн төслийг сайшааж байна.
Лид8. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын батлан хамгаалах яамныхан сансрын үл танигдах биетүүд, нисдэг тавагны тухай мэдээллийг олон нийтэд танилцуулсан байна.
Нисдэг таваг, сансрын үл танигдах биетүүдийн тухай мэдээллийг үүнээс өмнө нууцын зэрэглэлд багтааж байжээ. Одоо хүссэн хүн бүхэн Их Британий батлан хамгаалах яамны нууцад хамаарч байсан 1978 аас 1987 оны хооронд хамаарагдах 8 боть бичиг баримт, гэрэл зураг, дүрс бичлэгийг интернээс үзэж танилцах боломжтой. Олон нийтэд ил болгож байгаа бичиг баримтуудыг Их Британий Үндэсний Архивийн газрын сайтаас нэг сарын турш үнэ төлбөргүй татан авч үзэж болно. Эдгээр бичиг баримтуудын ихэнхи нь тэнгэрт ажиглагдсан нисдэг биетийг дүрслэн бичсэн илтгэл, гэрэл зураг байгаа юм байна. Нисдэг таваг, харь гаригийнханыг харсан гэх жирийн иргэдийн мэдүүлэгч бас байгаа юм байна. Нууцын зэрэглэлд байсан эдгээр бичиг баримтыг тухайн үеийн Английн ерөнхий сайд Маргарет Тэтчер, тагнуулынхан гээд зөвхөн хязгаарлагдмал хүрээний хүмүүс мэддэг байжээ. Бүр хүүхэд ахуй үеэсээ л харь гаригийнхантай холбоо тогтоосон гэх нэг хүний захиа ч бас одоо олон нийтэд ил тод болж байна. Иргэн бүр хүссэн мэдээллээ олж авах эрхтэй гэсэн хуулийн заалтын дагуу өмнө нь нууцын зэрэглэлтэй байсан материалыг бид ил болгож байна гэж Их Британий батлан хамгаалах яамныхан мэдээлсэн байна.

Лид9.Сансар судлаачид манай галлактикийн хамгийн залуу сансрын биетийг илрүүлсэн байна.
Эрдэмтэд энэ сансрын биетийг G1.9+0.3 гэж нэрлэжээ. Энэ сансрын биет одоогоос 140 жилийн өмнө сансар огторгуйд болсон хүчтэй дэлбэрэлтийн үеэр үүсжээ. Үүнээс өмнө манай галлактикийн хамгийн залуу сансрын биетээр одоогоос 330 жилийн өмнө бий болсон Кассиопей А гэдэг биетийг тооцож байсан юм. Шинээр илрүүлсэн сансрын биетийн эргэн тойронд асар их хэмжээний тоосонцор, хий, байгаа юм байна. Иймээс энэ биетийн ялгаруулж байгаа гэрлийн цацрагийн хэмжээ нь олон сая дахин бага байгаа юм байна. Одоо сүүн замд байгаа энэ биет хэдэн сая жилийн дараа гариг болох юм байна. Эрдэмтэд G1.9+0.3- ийг анх 1985 онд ажиглажээ. Сүүлийн 22 жилийн ажиглалтын үр дүнд энэ сансарын эрхэс анх байсан хэмжээнээсээ 16 хувиар өсжээ.

Лид10. Францын Канн хотод 61 дэхь удаагийн кино наадам нээлтээ хийсэн байна.
Кино наадмын нээлтэд Денис Хоппер, Кейт Бланшет, Жилиан Андерсон, Дэнни Гловер, Гаэль Гарсия Берналь нар гээд олны танил алдартай жүжигчид хүрэлцэн иржээ. 1969 онд алдар хүндийн оргилд гарч байсан дуучин Ричи Хэйвенса “Эрх чөлөө” дуугаа өргөн барьсан нь хүрэлцэн ирсэн зочидын хувьд гэнэтийн бэлэг болжээ. Инээдмийн жүжигчин Жек Блэк хулсны баавгайны багт хувцас өмссөн 40 гаруй хүний хамт кино нээлтэд хүрэлцэн ирж “Кунгфучин хулсны баавгай” хүүхэлдэйн кино сурталчилсан байна. Энэ жил Канны кино наадам америкийн жүжигчин Жуллиана Мурын гол дүрд нь тоглосон “Сохрол” киногоор эхэлж байгаа юм. Энэ киног бразилийн найруулагч Фернандо Мейреллес португалийн зохиолч Жозе Сарамагаогийн зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Кинонд америк, мексикийн жүжигчид тоглосон бөгөөд Япон улс санхүүжүүлжээ. Кино наадамд найруулагч Стивен Спилбергийн бүтээсэн Индиана Жонсийн шинэ адал явдал гэдэг кино оролцож байна. Каннын кино наадамп найруулагч Клинт Иствуд, Роберт де Ниро нар бүтээлээ авч иржээ. Поп од дуучин Маддона ч кино урлагт хүчээ сорьж байгаа. Маддона өөрийн хийсэн киногоо ч бас үзэгчдэд өргөн барьж байна. Стивен Спилбергийн бүтээсэн Кубын хувьсгалч Че Гаварын тухай 4 цаг 50 минут үргэлжилсэн кино бүтээжээ. Энэ кино Канны кино наадамд тэргүүн байр эзлэх магадлал өндөр байна гэж урлаг судлаачид үзэж байна. Каннын кино наадамд нийтдээ 22 кино оролцож байна.
Лид11. ОХУ ын нийслэл Москва хотод “Арт Москва” нэртэй уран зургийн үзэсгэлэн яармаг нээгдсэн байна. Энэ үзэсгэлэнд дэлхийн 12 орны уран бүтээлчийн 45 бүтээл оролцож байна.
Энэ жилийн дүрслэх урлагийн яармагт оролцох бүтээлүүдэд маш хатуу шалгуур тавьжээ. Одоогоос хэдэн жилийн өмнө Арт Москва яармагт 10 мняган доллартэй ирээд нэлээн хэдэн цуглуулагатай болоод буцах боломж байжээ. Харин одоо 10 мянган доллараар ганц ч зураг худалдан авах боломжгүй болсон байна. Учир нь сүүлийн үед дүрслэх урлагийн бүтээлийг үнэлэх үнэлэмж өөрчлөгджээ. Арт Москва яармагийг зохион байгуулагчид нь сэтгүүлчдэд хандан урлагийн бүтээлийг зарж байгаа үнийг нь бус харин чанар, ур хийцийн гайхамшигийн талаар олон нийтэд мэдээлэхийг уриалж байна. Арт Москва яармагаас дэлхийн дүрслэх урлагийн хөгжлийн өнөөгийн түвшинг харж болно гэж урлаг судлаачид хэлж байна.

Энэ өдөр
Өнөөдөр дэлхийн гэр бүлийн өдөр. 1994 оноос эхлэн жил бүрийн 5 сарын 15-нийг, дэлхийгн гэр бүлийн өдөр болгон тэмдэглэх тогтоол гаргаж байжээ.

1928 оны энэ өдөр Микки Маус хүүхэлдэйн кино дэлгэцээр анх удаа гарч байжээ.

1935 оны энэ өдөр Москва хотйын метроны анхны шугам ашиглалтад орсон байна. ЗХУ-ын төр засгийн удирдагууд 1922 онд метро барих шийдвэр гаргажээ.

No comments: