2008-05-21

Дэлхийн мэдээ 2008 05 21 Лхагва гараг

Лид1. Бирмийн эрх баригчид НҮБ-ын 9 нисдэг тэргийг байгалийн гамшиг болсон бүс нутагт очих зөвшөөрөл олгосон байна. Эдгээр нисдэг тэргүүдээр НҮБ ын хүмүүнлэгийн тусламжийг гамшиг болсон бүс нутагт хүргэж өгөх зөвшөөрөл олгожээ.

НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун байгалийн гамшигт нэрвэгдэж, амь насаа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэсэн байна.

Эр. Байгалийн гамшиг болсон бүс нутагт байгаа хүмүүсийн зөвхөн дөрөвий нэг хувьд л тусламжийн бараа хүрсэн. Би бодит байдалтай танилцаж
Гэж Бан Ги Мун онцлон тэмдэглэсэн байна. 5 сарын 2 нд болсон Наргис хар салхиний үеэр 78 мянган хүн амт насаа алдаж 56 мянган хүн ор сураггүй алга болсонд тооцогдож байна. Олон улсын зкарим байгуулагын мэдээгээр бол Бирмд болсон байгалийн гамшигийн үеэр 2 сая 400 мянган хүн хэлмэгдэж хохирол амсжээ. Энэ хүмүүсийн ихэнхи нь одоо түр хоргодох байранд өдөр хоногийн өнгөрүүлж байна. Брим улс НҮБ ын нисдэг тэргийг гамшигийн бүс руу нэвтрүүлэх шийдвэр гаргасан нь сайшаалтай хэрэг гэж Бан Ги Мун үзэж байна. НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга ойрын өдрүүдэд цэргийн дэглэмтэй Бирмийн төр засгийн удирдлагуудтай уулзах гэж байгаа юм. Тэрээр байгалийн гашмиг болж өнгөрсөн газар биечлэн очих хүсэлтэй байна. Байгалийн гамшиг болсоноос хойшг 18 хоногийн дараа Бирмд бүх нийтийн гашуудал зарласан юм. Бан Ги Муныг Бирмд хийх айлчлал нь гашуудлын өдрүүдтэй нь давхцаж байна. Өнгөрсөн ням гаригт Зүүн Өмнөд Азийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгуулагын гадаад хэргийн сайд нарын уулзалт болсон юм. Энэ уулзалтаөд Бирмийн генерал Тан Шве оролцжээ. Уулзалтын үеэр Бирмийн генерал Тан Шве гадаадаас ирүүлсэн тусламжийн барааг тараах ажлыг бид хариуцна гэсэн байр сууриа хэвээр хадгалсан байна. 5 сарын 25-нд Бирмд хандивлагч орнуудын чуулга уулзалт Рангун хотод болох гэж байгаа юм. Энэ чуулга уулзалтын үеэр Бирмд тохиолдсон байгалийн гамшигийн асуудлыг хэлэлцнэ.

Лид2. Америкийн ардчилсан намын гишүүн сенатч Эдвард Кеннеди тархиний хорт хавдар туссан тухай Бостон хотын эмч нар мэдээлсэн байна. Энэ жил 76 настай улс төрч Эдвард Кеннеди Массачусетс мужийн Кейп Код хойгт байхдаа цус харвасан юм. Үүний дараа түүнийг нисдэг тэргээр Бостон хотыйн эмнэлэгт хүргэжээ.
Эдвард Кеннеди бол америкийн хамгийн нэр хүндтэй, нөлөө бүхий гэр бүлийн нэгэн гишүүн юм. Манай үзэгчид түүнийг АНУ ын ерөнхийлөгч асан Жон Кеннедигийн хамгийн бага дүү гэдэгээр нь сайн мэдэх юм. Кеннедигийн гэр бүлийн том хүү Жозеф дэлхийн 2-р дайны үеэр амь үрэгдсэн бол удаах хүү Жон 1960 онд АНУ ын төрийн тэргүүн болоод 3 жилийн дараа бүр тодруулах юм бол 1963 онд Даллас хотод мэргэн буучын суманд оногдож амиа алдсан юм. Хамгийн сүүлд 1968 онд Роберт Кеннеди бусдын гарт үрэгдэж байжээ. Эдвард Кеннедигийн гэр бүлийн гишүүд нь эмнэлэгт түүнийг сахиж байгаа юм. Харин тэд ямаэр нэгэн мэдэгдэл одоогоор хийгээгүй байна. Эмч нар дахин хэд хэдэн шинжилгээ хийж ямар эмчяилгээ хийхээ шийдэх болно. Эдвэрд Мур Кеннеди нь 1932 онд мэндэлсэн юм. 1962 онд АНУ ын Сенатын танхимд хамгийн залдуу гишүүн нь болж байжээ. Эдвард Кеннеди 1980 онд Ардчилсан намаас сонгуульд нэр дэшиж байсан ч сунгаанд Жимми картерт ялагдаж байжээ. Кеннедигийн гэр бүлийнхэнийг америкт улс төрчдийн удам гэж нэрлэдэг байна.

Лид3. Өнөөдөр Гүржид парламентын сонгууль болж байна. Гүрж улс тусгаар тогтнолоо зарласанаас хойш 7 дахь удаагаа хууль тогтоох дээд байгуулагынхаа гишүүдийг сонгож байгаа нь энэ юм.
Өнгөрсөн оны 11 сард Гүржийн сөрөг хүчнийхэн парламентыг тарааж ээлжит бус сонгууль зарлахыг шаардаж байсан билээ. Гүржийн эрх баригчид сөрөг хүчний шаардалагыг хүлээн авч ийнхүү парламенты ээлжит бус сонгуулийг явуулж байна. Гүржийн ерөнхийлөгчийн сонгууль хэрүүл маргаан, дуулиан шуугиан дүрэн байсан бол харин парламентын ээлжит бус сонгууль нь харьцангуй нам жим болж байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын улс орны нийгмийн уур амьсгалыг өнөөгийнхтэй харьцуулах юм бол Гүржид улс төрийн идэвхи буурчээ. Хэдийгээр 3-р сард Гүржин сөрөг хүчнийхэн өлсөлөн зарлаж ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулахыг шаардаж байсан ч энэ нь олон нийтийн анхаарлыг татаж чадаагүй юм. Гүржийн сөрөг хүчнээс сүүлийн нэг сард зохион байгуулсан жагсаал цуглаанд олон мянган хүн хамрагдаагүй байна. Иймээс ч энэ удаагийн парламентын сонгуульд сонгогчдын идэвхи сул байна гэж улс төр судлаачид дүгнэж байгаа юм. Гүржийн сонгуулийн хуулинд хийсэн нэмэлт өөрчөлтийн дагуу парламентын гишүүдийн тоог багасгажээ. Өмнө нь гүржийн парламент 235 гишүүнтэй байсан юм.
Харин шинээр сонгогдох парламент 150 гишүүнтэй байх болно. Эдгээрийн 75 нв намынхаа баталсан жагсаалтаар, харин үлдсэн 75 нь мажоритар системээр сонгогдох юм. Парламентын гишүүн болохын тулд нэр лэвшигч наад зах нь 5 хувийн санал авсан байх ёстой. Гшржийн нийслэлийн санал авах нэг хэсгийн дагаа сөрөг хүчин болон эрх баригчлдыг дэмжигчдийн хооронд үл ойлголцол гарч сонгогчид гар зөрүүлсэн тухай орон нутгийн мэдээллийэ хэрэгслүүд уламжилжээ. Гүржийн сонгуулийн ерөнхий хороо санал хураалтын дүнг пүрэв гаригийн шөнө зарлах юм байна. Парламентын сонгуулийг ажиглахаар гадаадын 1000 гаруй төлөөлөгч иржээ.

Лид4.Буддын шашны тэргүүн Дээрхийн гэгээнтэн 14 р Далай лам Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад 11 өдрийн айлчлал хийхээр өчигдөр орой хүрэлцэн ирсэн байна.
Айлчлалын хөтөлбөрийн хүрээнд Далай лам Их Британий ерөнхий сайд Гордон Браунтай уулзж, Их Британий парламентад үг хэлж, Метрополитэн сургуулийн хүндэт доктор цолыг хүртэх юм. Энэ их сургуульд Дээрхийн гэгээнтэн Далайл лам хэд хэдэн цуврал лекц уншна. Далай лам Их Британид ирэхээсээ өмнө Холбооны Бүгд Найрамдах Герман улсад айлчлал хийж Германы парламентын гишүүдтэй уулзсан юм. Түвдийн эрх чөлөө, тусгаар тогтнолыг дэмжигчид ерөнхий сайд Гордон Браунд хандан Далай ламыг Даунинг Стрит дахь ажлын өргөөндөө хүлээн авч уузахыг уриалжээ. Гэвч Далай лам, Гордон Браун нарын уулзалтыг Лондон хотын Кентерберийн Ламбет ордонд зохион байгуулах болжээ. Далай ламыг ерөнхий сайд Гордон Браун хүлээн авч уулзаж байгаа нь Хятад Их Британий харилцаанд сөрөг нөлөө үзүүлнэ гэж зарим хүмүүс болгоомжилж байна. Гэвч Гордон Браун далай ламыг шашны зүтгэлтэнийн хувиар хүлээн авч уулзаж байгаа гэж Британий либерал ардчилсан намын тэргүүн Мензис Кэмпбелл хэлсэнийг Ассошиэйтед пресс иш татан уламжилж байна. Далай лам 1959 оноос хойш хилийн чанадад амьдарч байна. Далай лам Түвдэд өөртөө засах эрх өгөхийг хятадын засгийн газраас шаардаж байгаа юм. Өнгөрсөн 3 сарын 10 нд Түвдийн Лхас хотод хятадын эсрэг лам нарын жагсаал болсон юм. Энэ жагсаалыг хятадын засгийн газар хүчээр тараасан нь дэлхийн олон орны шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Түвд бол хэзээнээс л хятадын нэг хэсэг байсан гэж Бээжин нотлодог юм. Гэвч 20 р зууныг хүртэл Түвд нь өөртөө засах орон байжээ.
Лид5. Хятадын Сычуань мужид болсон газар хөдлөлтйн үеэр амь үрэгдсэн хүний тоо 40 мянгад хүрсэн тухай БНХАУ ын засгийн газрын мэдлийн Синьхуа мэдээллийн агентлаг албан ёсоор мэдээлсэн байна.
Харин аврагчдын тооцоолсноор албан ёсны энэ тоо нь бодит байдлаар дэндүү зөрүүтэй байгаа юм. Байшингийн нуранги доор хэчнээн хүн байгааг хэн хэлж мэдэхгүй байгаагийн зэрэгцээ амьд олдсон хүмүүс эмнэлэгт хүргэгдсэн хойноо шархаа даалгүй эндэж байгаа гэнэ. Өчигдөр л гэхэд хятадын аврагчид байишгийн нуранги доор бүтэн долоо хоносон хүнийг гаргаж авчээ. Хятадын газар хөдлөлийн төв Сычуань мужид дахин газар хөдлөлт болж магалгүй гэж анхрааруулсан байна. Одоо энэ мужид ихэнхи хүмүүс гэртээ орохоос эмээж, гадаа гудамжид хонохыг илүүд үзэж байна.

Лид6. АНУ ын Кентуки мужид Ардчилсан намаас нэр дэвшгчдийн сунгаа болж өнгөрлөө. Хатагтай Хилари Клинтон ялалт байгуулсан байна.
Ардчилсан намынхан дотороосоо Барак Обама арай илүү санал аваад байгаа юм. Хилари Клинтон Кентику мужид ялалит байгуулсанаар Барак Обамаг гүйцэж очих боломжтой болж байна. Хилари Клинтон Орегон мужид ялалт байгуулсаны дараа олон нийтэд хандан сонгуульд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлээд сурталчилгаааны ажлаа улам эрчимжүүлнэ гэж мэдэгдсэн байна. Харин Барак Обама мхягмар гаригийн орой Айова мужид очиж үг хэлжээ. Энэ мужид тэр өнгөрсөн 1-р сард хамгийн анхны ялалтаа байгуулж байсан юм. Бүгд Найрамдах намаас сонгульд нэр дэвшиж байгаа Жон Маккейн Барак Обамагийн хөтөлбөрийг шүүмжилж хэвлэлээр мэдээлэл тараасан байна. Тухайлбал тэр Барак Обамагийн Ираны талаар бармтлах бодлогийг нь эрс буруутгасан байна. Барак Обама одоогоос хэд хоногийн өмнө Иран улсад цөмийн зэвсэг байхгүй гэж хэлсэн юм. Харин яг одоо Орегон мужид анхан шатны сонгуулийн санаын хуудас тоолох ажил эхэлсэн байна. Орегон мужийн сонгогчдын дунд явуулсан санал асуулгын дүнгээс харах юм бол Барак Обама ялалт байгуулах төлөвтэй байна.

ТОВЧ МЭДЭЭ

12 балын шаталбараарх 5-6 баллын хүчтэй газар хөдлөлт өнөөдөр Москвагийн цагаар ОО:43, орон нутгийн цагаар 5:43 д Эрхүү мужид болсон байна. Газар хөдлөлтийн төв нь Байгал нуурын ай сав орчмын дунд хэсэг байсан тухай Байгалийн газар хөдлөлт судлах станцаас ИТАР ТАСС д мэдээлжээ. Эрхүү хотод 2-3 баалын газар хөдлөлт мэдрэгджээ . Амь насаа алдсан, эвдэрч нурсан тухай мэдээлэл одооогоор байхгүй байгаа юм байна.

Ливаны засгийн газар Хизбала бүлэглэлийнхэн таван өдрийн турш хэлэлцээр хийжээ.Эрх баригчид болон сөрөг хүчнийхэн эвсэлийн засгийн газар байгуулах тохиролцоонд хүрсэн байна.

ОХУ ын Пенза мужид мухар сүсэгтэнүүдийн орогнож байсан газа доорх агуйг орон нутгийн эрх баригчдын шийдвэрээр хүчний байгуулагынхан дэлбэлж устгасан байна. Энэ агуйд хагас жилийн турш 35 мухар сүсэгтэн дэлхийн төгсгөлийг хүлээж орогнож байсан билээ. 5 сарын 16 нвд агуйгаас хамгийн сүүлчийн 9 хүн сайн дураараа гарсан байна.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэж шинэ дээд амжилт тогтоосон байна. Одоо Нью Йоркийн түүхий эдийн бирж дээр нэг баррель газрын тосыг 130 америк доллараар арилжиж байна. Зарим эдийн засагчид сарын дараа нэг баррель газрын тос 150 доллар хүрч магадгүй гэж таамаглаж байна.

Лид7. ОХУ ын ерөнхий сайд Владимир Путин Сочи хотод ажиллаж байна. Тэрээр Оросын зам тээвэрийн асуудлаар орон нутгийн удирдлагуудтай уулзжээ. Сочи хотод энэ өдрүүдэд Оросмын тээврийн салбарын хөгжлийн тухай үзэсгэлэн нээгдсэн юм.
Оросын засгийн газрын тэргүүн ойрын хэдэн жилд зам тээврийн салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийг баталсан байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 13 триллион рубль төсөвлөжээ. Сочи хотод зам тээврийн. Хөгжлийн тухай үзэсгэлэн гаргасан нь ч бас учиртай. Энэ хотод өвлийн олмпийн наадам болох гэж байгаа юм. Олимпийн наадмйн нээлт болохоос өмнө Сочид шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орох юм. Үзэсгэлэнгийн үеэр Москва хотын дарга Юрий Лужков ерөнхий сайд Путинд Москва хотын замын ачааллыг хэрхэн хөнгөвчлөх тухай шинэ төлөвлөгөөг танилцуулсан байна. Түүнээс гадна Москвагийн Шереметьево, Внуково, Пулково, нисэх онгоцны буудал, томоохон төмөр замын зангилааг хэрхэг сайжруулах гэж байгааг ч танилцуулжээ.
Эр. Энэ удаа ОХУ-ын засгийн газар урьд өмнө нь хийж байгаагүй томоохон хөрөнгө оруулалтыг хийх гэж байна. Дэд бүтэцийг хөгжүүлэхгүйгээр бид эдийэн засгаа амжилттай хөгжүүлэх боломжгүй

Лид8. Бразилийн Сан Паулу хотын Конгоньяс нисэх буудлын ойролцоо хүчтэй гал түймэр гарсан тухай шуурхай албаны мэдээлэлд үндэслэн тус улсын орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.

Нэгэн худалдааны төвийн доод давхруудаас хар утаа олгойдож байсан нь гал түймэр гарах шалтгаан болжээ. Гамшиг тохиолдсон газрын ойролцоо орших байшингуудын хүн амыг нүүлгэн шилжүүлсэн байна. Ахуйн хийнээс үүдээд гудасны дэлгүүрт гал гарсан байж магадгүй гэж гал сөнөөгчид таамаглаж байгаа юм байна. Хүний амь нас хохирсон , бэртэж гэмтсэн тухай албан ёсоор мэдээлсэнгүй. Эхэндээ Пантанал агаарын тээврийн компанийн онгоц унаснаас болж түймэр гарсан гэж мэдээлжээ. Учир нь бараг жилийн өмнө ТАМ гэдэг бразилийн агаарын компанийн Айрбус 32О осолдож байсан Конгоньяс нисэх буудлаас холгүй орших Моэма дүүргийн Арагуарийн гудамжинд гал авалцаж байгаа үзэгдсэн юм байна. . Онгоц осолдсон гэсэн хувилбарыг Пантанал компани няцаажээ. Үүнээс гадна түймэр гарсан газар онгоцны хөөрөх газардах замын чиглэлээс хол учир энд онгоц унах ёсгүй гэж Бразил улсын Нисэх алба болон Үндэсний агаарын тээврийн товчоо мэдээлсэн байна. Жил хүрэхгүйн өмнө 199 хүний амь насыг авч одсон агаарын золгүй ослоос хойш хотын бүсэд оршдог Конгоньяс нисэх буудлын нэр хүнд нилээд буурраад байгаа гэнэ. .

Лид9. Түймэр гарч Берлины филармонийн барилгад нилээд хэмжээний хохирол учирснаас болж концерт хойшлогджээ.
Берлины филармонид гарсан гал түймрийг унтраахын тулд дээврийг нь өрөмдөж нүхлэхээс өөр аргагүй болсон гэнэ. Гагнуурын ажлын явцад гал гарсан байх гэж берлины цагдаагийн газар үзэж байгаа юм байна . Филармонийн ажилтнуудыг болон үзэгчдийг маш хурдан гаргаж амжээ Амь нас хохирсон тухай мэдээлэл одоогоор байхгүй байгаа юм байна. Тус филармонийг 1963 онд уран барилгач Ганс Шаруны төслөөр барьж байгуулжээ. Одоогоос 120 жилийн өмнө ашиглалтад орсон эн барилга дуу чимээг гайхалтай сайхан дамжуулдаг байсан тул дэлхийн хамгийн шилдэг барилга байгууламжийн тоонд зүй ёсоор оруулдаг байсан юм. Одоо Берлины филмармонийг ноён Саймон Ратлл удирддаг байна. Гал унтраах багийнхан зарим хөгжмитйн зэмсэгүүдийг шатаж байгаа байшингаас гаргасан байна. Харин төгөлдөр хуур гэх мэт овор хэмжээ ихтэй хөгжмийн зэмсэгийг аварч чадсангүй.

Лид10. Москвагийн “Орчин үе” театрт зохиолч Андрей Платоновагийн “Шарманка” жүжгийг тавих гэж байна. Шинэ жүжгийг амилуулах хэцүү даалгаварыг найруулагч Михаил Ефремов авчээ. Тэр олны анхаарлыг татахын тулд жүжгийг бэлтгэлийг хүссэн хүн бүхэн үзэж болно гэж зөвшөөрчээ.
Зохиолч Андрей Платонов “Шарманка” найраглалаа одоогоос 80 жилийн өмнө туурвисан юм. Иймд социализмийн үеийн үг хэллэгүүд нэлээд оржээ. Жүжигчид хуучнй үг хэллэгийг эзэмшихийн тулд тусгай толь бяиг хэрэглэжээ. Шарманка зохиолд социалист үзэл санаатай лоозон уриа нь сүүлдээ цтга учраа алдаж байгаа харуулсан байна. Энэ жүжигийн гол үйл явдал нь ЗХУ- ын нэгэн хамтралд Кузей гэдэг роботын хамт ирдэг байна. Энэ үед нэгэн хөрөнгөтөн хүрэлцэн ирж ЗХУ ыг худалдан авахгэж байгаагаар үйл явдал цааш өрнөдөг. Платонов 30 аад оны эхэн үед бичсэн эжнэ найраглалаа 1980 аад оны сүүлээр хэвлүүлжээ. Харин одоо л театрын бүтээл болж тайзан дээр амилах гэж байна.


Лид11. Хүн ба амьтны эд эсийг нийлүүлэхийг оролдож байгаа эрдэмтдэд Британийн парламент зөвшөөрөл олгосон гэнэ . Энэ эрдэмтэд генетикийн гибридэн эмбрионоос одоогоор эмчилгээгүй гэгдэж байгаа өвчнийг анагаах эд эс гаргаж авахыг хүсчээ.


Хүнийг хиймлээр олшруулан үржүүлэхийн нэгэн адил энэ судалгаа шинжилгээг шашны болон ёс суртахууны үүднээс олон хүн эсэргүүцэж байгаа гэнэ. Шинжлэх ухаан чухал уу, ёс суртахуун чухал уу гэдэг асуудлаар олон арван жил маргасаар ирсэн бөгөөд энэ удаа ч гэсэн шинжлэх ухаан дахин ялсан байна. Хүний эд эсийг амьтныхтай нийлүүлж гибридэн эмбрион гээч зүйлийг гаргаж авч болох уу гэсэн генетикийн ч байж болох, гүн ухааны ч байж болох асуудлыг британийн парламент авч хэлэлцэж байна. Энэ судалгаа шинжилгээг эсэргүүцэгч консервативчууд удахгүй бид хачин сонин юм үзнэ шүү гэж индрээс айлган сүрдүүлж байхад харин лейбористууд бид мангас бий болгох гэж байгаа юм биш , ноцтой өвчнүүдийг эдгээж олон мянган хүнийг аврах гэсэн юм гэж хариу тайлбарлаж байгаа гэнэ. “ Бусдад тус болохын тулд л хүүхэд бий болгож , ашиглаж болохгүй гэж консервативч депутат Дэвид Бёрроуз хэлсэн бол “ Өнөөдөр бид эдгэрэшгүй архаг өвчнүүдийг анагаах бодит боломж олж авч байна “ гэж лейборист Фиона Мактаггарт эсэргүүцсэн байна. Гэлээ ч гэсэн энэ талын туршилт Британид явагдсаар байгаа бөгөөд өнгөрсөн сард 99 хувь нь хүнийх , нэг хувь нь генетикийн ямар ч мэдээлэлгүй амьтны өндгөн эс бүхий эмбрион нэгэн лабораторид гаргаж авчээ. Энэ эд эсийн үр хөврөл нь 14 хоногоос илүү хугацаагаар амьдарч чадахгүй бөгөөд зөвхөн шинжлэх ухааны зорилгоор л бий болгожээ. Ийм туршилтын үр дүн юунд хүргэхийн одоогоор хэн ч хэлж мэдэхгүй байна. Саяхан Тасман арлын нэгэн үхсэн барын ДНК г жирийн нэг хулганы биед амжилттай суулгасан тухай мэдэээ барууны олон нийтийн хэвлэлд гарсан байна. Үүнийг католик шашны сүм хийд байгалийн жам ёсны эсрэг гэмт хэрэг, Франкенштейны шинжлэх ухаан хэмээн үзэж байгаа юм байна. Эмбритон гэдэг үг цухуйлгаагүй өөр сонголт бүхий судалгаа шинжилгээний ажлыг британийн болон ирландын хамба лам нар санхүүжүүлж байгаа гэнэ.

Лид12. Нью Йорк хотын Уолл Стреет гудамжинд байрладаг нэгэн түргэн холны газар 175 долларын үнэтэй Гамбургер зарж байна.
Энэ түргэн хоолны газрын эзэн нь үйлчлүүлэгчид ер бусын содон зүйл санал болгохоор ийм гамбургр хийсэн гэж мэдэгджээ. Уолл Стреет гудамжид Нью Йоркийн хөрөнгийн бирж байрладаг. Хөрөнгийн бирж дээр ханш унаж, заримдаа хувцааны үнэ өсөж янз бүрийн л үйл явдал болдог. Хувьцааны ханш нь өссөн өдөр магнай тэнэгэр брокер ийм үнэтэй гамбургер худалдан авч баяраа тэмдэглэж болно шүү гэж түргэн хоолны газрын захирал Ройтерс агентлагийн сурвалжлагчид ярьсан байна. 175 долларыг үнэтэй гамбургерт япон үхрийн мах, загасны түрс, швейцарь бяслаг ойн мөөг оржээ. Жирийн өдрүүдэд энэ түргэн хоолны газар нэг ширхэжг гамбургерыг 4 доллараар зардаг байна.
ЭНЭ ӨДӨР
1712 оны энэ өдөр Оросыцн 1 р Петр хаан нийслэл хотоо Москвагаас Петербург руу шилжүүлсэн байна.

1840 оны энэ өдөр Шинэ Зеланд бол Их Британий колони Английн засгийн газар зарлажээ.

1928 оны энэ өдөр Уолт Дисней Микки Маусын дүрийг дангаар ашиглах эрх авсан байна.

1945 оны энэ өдөр Сири, Ливан улсууд Францын колони байхаа больж, тусгаар тогтнолоо зарласан байна.

1992 онд БНХАУ д цөмийн зэвсэгийн туршилт хийж байжээ.

Өнөөдөр ОХУд Номхон Далайн флотын өдрийг тэмдэглэж байна. 1731 онд Оросууд Номхон Далайн флотыг байгуулж байжээ.

Өнөөдөр Энэтхэг улсад алан хядлагатай тэмцэх өдрийг тэмдэглэж байна.1991 оны энэ өдөр Энэтхэгийнэ ерөнхий сайд асан Ражив Ганди дэлбэрэлтэд өртөж амь насаа алдаж байсан юм.

No comments: