2008-01-30

Дэлхийн мэдээ 2008 01 30 Лхагва гараг

Лид.1 АНУ ын ерөнхийлөгчийн сонгуулийн ээлжит сунгаа Флорида мужид болж өнгөрсөн байна.
Бүгд найрамдах намынханаас Жон Маккейн ялалт байгуулсан болжээ. Жон Маккейн ойролцоогоор 36, Ромни 31, Рудольф Жулиани 15, харин Майк Хакаби 14 хувийн саналыг тус тус авчээ. АНУ ын Флорида муж нь хүн амын нягтрал ихтэй муж юм. Флорида мужид ялалт байгуулсан хүн 2 сарын 5 нд нэгэн зэрэг 22 мужид явагдах сунгаанд ялалт байгуулах магадлал өндөр байдаг. 2 сарын 5 нд бүгд найрамдах намаас хэн 11 сард болох сонгуульд албан ёсоор нэр дэвших нв тодорхой болно. Харин Ардчилсан намынханаас Флирида мужид Хилари Клинтон ялалт байгуулж чаджээ. Флорида мужын иргэдийн сэтгэлийн зовож байгаа тужлгамдсан асуудал нь эдийн засгийн хямрал юм байна. Иймээс сонгуулийн сунгааны үеэр нэр дэвшигчид бүгд энэ асуудлыг шийдэх болно гэж амлаж байжээ.

Лид2. Их Британий ерөнхий сайд Гордон Браун францын ерөнхийлөгч Николя Саркози, Германы канцлер Ангела Меркель, Италийн ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Романи Проди нарыг хүлээн авч уулзсан байна.
Тэдний уулзалтыйн гол сэдэв нь дэлхийн хөрөнгийн бирж дээр тулгараад байгаа асуудал байжээ. Европын орнуудын ерөнхий сайд нарыг уулзалтад Евро комиссийн Жозе Мануэль Баррозу байлцсан юм. Хөрөнгийн биржид эрсдэл учирч магадгүй тухай анхааруулага, сэрэмжлүүлэгийг цаг алдахгүй мэдээлж, мониторинг хийх аргийг боловсронгуй болгохыг тэд Олон улсых валвтыйн санд хандан уриалсан байна.

Лид3 Эдийн засгийн уналтын үеэр ард иргэдийг санхүүгийн эрсдэлд оруулахаас сэргийлэхэд нь зориулж багц арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн АНУ ын ерөнхийлөгч Жорж Бушын саналыг АНУ ын Конгрессийн гишүүд дэмсэн байна.
Эдийн засгийн хямралаас сэргийлэхийнэ тулд америкийн засгийн газар146 сая доллар доллар зарцуулах болжээ. Жилд 75 мянгаас доош долларын орлоготой иргэд, жилд 150 мянгаас доош долларын орлоготой гэр хосуудад жилд 600, 1200 долларын хүүтэй зээл олгож байх болжээ. Харин жилд 75 мянган доллараас дээш орлоготой америкийн иргэнд ч бас хөнгөлөлтэй зээл авч болох гэнэ. Мөн хувиараа бизнес эрхлэгчдэд зориудлан татварын хөнгөлт гаргасан байна. Энэ шийдвэрийг батлах эсэх асуудлаар санал асуулга явуулахад Конгрессийн 385 гишүүн дэмжиж, 35 нь татгалзсан байна.

ТОВЧ
Өнөөдөр оросын нэрт кино найруулагч Леонид Гайда мэндэлсний 85 жилийн ой болж байна. Тэр 1942 онд дайны жилүүдэд цэрэгт татгадаж Монголд алба хааж байжээ. Дараа нь 1947 онд Иркутск мужын драмын театрын дэргэдэх студийн сургалтад хамрагдаж төгжээ. Тэр үзэгч та бидний сайн мэдэх “Ы ажиллагаа”, “Шурикт тохиолдсон явдал”, “Эрдэнэ нуусан гар”, “12 сандал”, “Иван Васильевич мэргэжилээ сольсон нь” зэрэг инээдмийн киног найруулсан юм. Түүний бүтээсэн киног 600 сая хүн үзсэн гэсэн статистик гарчээ.

Алс Дорнодыг боомтоос 1 сарын эхээр замд гарч Хонкогт хүрэх ёстой байсан “Ахмад Усаков” усан онгоц ор сураггүй алга болоод байгаа билээ. ОХУ, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Тайваны аврах албаныхан хамтран усан онгоцыг хайсан ч олж чадаагүй юм. Иймээс ОХУ ын Алс Дорнодын тээврийн прокурорын газар хавтаст хэрэг үүсгэсэн байна.

Краснодарийн хязгаарт ууланд осолдсон 9 жуулчидыг аврах албаныхан хайж байна. Ууланд явж байгаад осолдсон жуулчид өөрсдөө аврах албаныханд утсаар хэл дуулгажээ.

Лид.4 Францын ерөнхий сайд Франсуа Фийон санхүүгийн хүндхэн байдалд ороод байгаа Сисети Женерал банкыг бусад өрсөлдөгчдөөс нь хамгаална гэж мэдэгдсэн байна.
Сесите Женерал банк өөрийн албан хаагчаасаа болж 5 тэрбум еврогийн алдагдал хүлээсэн байна. Сесите Женералын хувьцааны үнэ бирж дээр 9 хувиар буураад байгаа юм. Энэ оны эхээр банкны ажилтан Жероме Керьель өөртөө илүү их нэмэлт цалин авахын тулд хууль бус аргаар гүйлгээ хийсэн нь эцэстээ банкыг хямралд оруулахад хүргэсэн юм. Харин Жерома Керьелийн өмгөөлөгч түүнийг хууль бус үлйдэл хийгээгүй гэж үзэж байна. Өнгөрсөн даваа гарагт Жеромед албан ёсоор ял тулгасан юм.
Лид5. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын тэтгэвэрийн хөгшин гэнэт их баялагийг эзэн болжээ.
Эр нөхрөө хорвоогийн мөнх бусыг үзүүлсний дараа Жанна Престон хуучнй уран зургуудыг олсон байна. Мэргэжилтнүүд, шинжээчид энэ урлагийг бүтээлүүд 2 сая 200 мянган фунтын үнэ цэнэтэй гэж үнэлжээ. Жанна Престоны гал тогоо, зочны өрөөнд 19 р зууны үеийн зураачдын бүтээл, харин өлгүүрт нь английн яруу найрагч Жефрри Чосерын ном олджээ. Тэтгэврийн хөгшин гэрт нь ийм үнэ цэнэтэй урлагийн бүтээлүүд байгааг огть мэдээгүй байна. Жанна Престон гэртээ хадгалагдаж байсан хоёр зугийг дуудлага худалдаагаар зарж нэлээн хэдэн сая фунт стерлингтэй болжээ. Харин үлдсэн зургуудыг Оксфорд хотыйн музейд бэлэглэсэн байна.
Лид6. Итали улсад “агаар агаар“ ангилалын пуужинг жимс ачсан машинаар зөөж яваад баригдсан байна.
Италийн өмнөд хэсгийн Бари хотоос холгүй хүнсний ногоо жимс ачсан машин дотороос хоср ширхэг агаар агаар ангилалын пуужин нуусан байжээ.
Гэхдээ пуужингийн хошууг нь цэнэглээгүй байсан юм байна. Грек улсас ирсэн энэ ачааны машины жолоочыг одоо цагдаа нар байцааж байна. Жолооч Италийн газар нутгаар замжин Герман руу явж байжээ. Германы жолоочын бичиг баримт зэвсэг тээвэрлэж байгаа гэж бичсэн байсан ч өөр тусгай зөвшөөрөлгүй байжээ.

Лид7 Өнөөдөр ОХУ ын Мурманск хотын дээр байгалийн нэгэн ховор үзэгдэл тохиожээ.

Солонгын долоон өнгөтэй үүл гарсаныг хүмүүс ажигласан байна. Цаг агаар хүйтэн байсан ч хүмүүс гудамжинд зогсож байгалийн энэ сонин ховор үзэгдлийн зургийг гар утас гэрэл зургийн аппаратаас авч, тани хүмүүстээ энэ тухай утасдаж дуулгаж байжээ. ИЙм үүл газрын гадаргаас 30 метрийн өндөрт бий болдог гэж цаг уурын албаныхан тайлбарласан байна.

Лид8.Францын экс ерөнхийлөгч Франсуа Миттераны амьд сэрүүн үедээ эдлэж хэрэглэж байсан эд зүйлс, хувцасыг дуудлага худалдаагаар зарж байна. Энэ дуудлага худалдаа олон хүний анхаарлыг татаж чаджээ.
Энд бүрх малгай, хүрэм, гутал,и шаазаан эдлэлүүд ч тавигдсан байна.
Францын экс ерөнхийлөгчийн бэлбэсэн гэргий Даниэль Миттеран нөхөрийнхөө эд зүйлсийг нэг бус удаа дуудлага худалдаагаар зарж байсан юм. Үүнээс өмнө мебель тавилага, дарсны цуглуулгийг борлуулж байжээ. Францын экс ерөнхийлөгч нийтдээ 60 ширхэг хүрэм, мөн тооны зангиа, 18 хайрцаг хос гуталтай байжээ. Дуудлага худалдааны хамгийн үнэд хүрч байгаа зүйлс нь Фидель Кастрогийн түүнд бэлэглэж байсан матрын арьсан цүнх юм байна. Бас Ленинградын үйлдвэрийн өвлийн малгай ч энд байна.
Тухайн үедээ 92 рублээр зарагдаж байсан малнай өдгөө 90 мянган еврогийн үнэ хүрч байна. Дуудлага худалдаанаас олсон орлогийн мөнгийн буяны үйлст хандилах юм байна.

Лид9. Венесуэлийн Гуарико мужын банк дээрэмдэж 30 хүнийг барьцаалах гэж оролдсон 4 хүнийг цагдаа нар баривчилсан байна.
Гэмт хэрэгтэн банк дээрэмдэж бүтэн нэг өдрийн ьтурш 30 хүнийг барьцаалжээ. Дараа нь барьцааны хүмүүсээс хүүхэд эмэгтэйчүүдйг авч авч хэргийн газраас зугатаах гэж оролджээ. Цагдаа нар түүнийг нисдэг тэрэгээр агаараас хянаж, мөрджээ. Гэмт хэрэгтнэнүүд маш харгис хэрцгий аашилж мансууруулах бодис хэрэглэж байсан талаар барьцаанд байсан хүмүүс цагдаа нарт ярьсан байна. Гэмт хэрэгтнүүдийг баривчлах үед хүний амь эрсдэж, ямар нэгэн хохирол учраагүй гэж Би Би Си ийн Венесуэл дэхь сэтгүүлч уламжилжээ.

Лид10. Бразилийн нийслэл Рио де Жанейро хотод жил бүрийн уламжлалт самба бүжгийн наадам эхлэж байна.

Рио Де Жанейро хотын алмбан захирагч Сезар Майя уламжлал ёсоор самба бүжгийн наадамыг удирдан явуулах хүнд бэлгэдэлийнн түлхүүрийгн гардуулан өгсөн байна. Карнавал албан ёсоор 2 сарын 2 нд эхлэх юм. Түлхүүр гардуулах ёслол болсон өдөр цаг агаар сэрүүн, хүйтэн бороо асгарч байсан ч олон хүн талбайд цугларчээ. Рио де Жанейро хотод 19 р зуунаас эхлэн самба бүжгийн багт наадам хийдэг болсон юм. Багт наадам Бразилийн хамгийн томоохон баярт тооцогддог бөгөөд гадаадын жуулчид энэ баярыг үзэх гэж олноороо ирдэг байна. Уламжлалт бүжгийн багт наадам эхлэж байгаатай холбогдуулан Бразилийн эрх баригчид жуулчидын аюулгүй байдлыг хангахын тулд цагдаагийнханыг өндөржүүлсэн бэлэн байдал зархлах үүрэг өгсөн байна. Энэ жилийн багт наадамыг үзэхээр хилийн чанадаас 700 мянган жуулчин ирэх юм байна. Тэдний аюулгүй байдлыг хангахын тулд 9000 цагдаагийн албан хаагчид ажиллана.

Лид11.НҮБ ын байгуулагийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Кофци Аннан Кени улсын нийслэл Найроби хотод мягмар гаригт хүрлэцэн ирж тус улсын ерөнхийлөгч Мвьай Кибаки сөрөг хүчний тэргүүн Райлой Одингой нарын хооронд энхийн гэрээ байгуулах хэлэлцээрийг эхлүүсэн байна.
Кени улсад ерөнхийлөгчийн сонгууль болсны дараа эмх замбараагүй байдал газар авч, угсаатан хоорондын мөргөлдөөн гарсан билээ. Одоо ч Кени улсынэ зарим бүс нутагт мөргөлдөөн гарсаар байгаа юм. Даваа гаригаа мягмарт шилжих шөнө Кенийн сөрөг хүчний намын нөлөө бзүхий улс төрч, парламентын гишүүн алагджээ. Үүний дараа Кени улсад лахин бослого мөргөлдөөн газар авсан байна.

Энэ өдөр


1882 оны энэ өдөр АНУ ын 32 дахь ерөнхийлөгч Франклин Делано РУЗВЕЛЬТ мэндэлж байжээ.

1933 оны энэ өдөр Адольф Гитлер Германы канцлер болжээ.

Өнөөдөр энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Одоогоос 60 жилийн өмнө буюу 1848 оны энэ өдөр Энэтхэгийн ул төрч, үндэсний чөлөөлөх хөдөлгөөний тэргүүн Махатма Ганди бусдын гарт амиа алдсан юм.

2008-01-29

Дэлхийн мэдээ 2008 01 29 Мягмар гараг

Лид1. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш өнөөдөр Конгрессын дээд доод танхимын гишүүдэд хандан жил бүрийн ээлжит тайлан илтгэлээ тавьжээ.
АНУ ын Үндсэн хуулинд зааснаар ерөнхийлөгч парламентын хоёр танхимын гишүүдэд улс орны нийгэм, улс төр, эдийн засаг, гадаад бодлого, авулгүй байдлын тухай илтгэж тайлагнаж байхыг заасан байдаг юм. Анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны үеэс энэ уламжлал тогтсон юм. Жорж Бушын бүрэн эрхийн хугацаа энэ жил дуусаж байгаа. Тэр хамгийн сүүлийн удаа парламентад тайлангаа тавьж байна. Энэ жилийн илтгэлийн сэдэв нь эдийн засгийн асуудалд байлаа. Америкийн орон сууцны зээлийн салбараас улбаалан гарсан хямралыгн даван туулах багц арга хэмжээнийхээ тухай Жорж Буш ярьжээ. Манайэдийн засаг өснө гэдэгт америкчууд итгэлтэй байх хэрэгтэй гэж Жорж Буш хэлсэн байна. Америкийн гадаад бодлогын талаар ярихдаа олон улсын алан хядлагатай хийж байгаа дайныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийжээ. 2007 онд Иракт америкийн 900 цэргийн албан хаагч амь үрэгдсэн байна. Мөн Иран улсын цөмийх хөтөлбөр дэлхий дахинд аюул занал учруулна гэж үзэж байгаагаа ярьжээ. Ойрын жилүүдэд америкийн өмнб тулгарах нэг томоохон бэрхшээл нь эрчим хүчний эрэлтийг хангах асуудал байх гэнэ. АНУ ойрын 3 жилд 3 тэрбум долларыг эрчим хүчний шинэ технологи гарган авахад зарцуулах юм байна. Газрын тосны хараат байдлаас гарах нь АНУ ын хөгжлийн нэг тулгуур байх болно гэж Жорж Буш онцлон тэмдэглэсэн байна.

Лид2. Серб улсад ерөнхийлөгчийн сонгуулийн 2 р үе явагдаж үр дүн нь гарсны дараа Европын холбоонд элсүүлэх эсэх асуудлаар хэлэлцээрийг хийх болно гэж Европын холбооныхон мэдэгджээ.
Европын холбоонд Сербийг элсүүлэх ажил алхам алхамаар хийх гэнэ. Тухайлбал иргэд харилцан зорчих визийн журамыг хөнгөчилж, Европын холбооны орнууд, Сербийн хооронд хийгдэх худалдааны хэмжээг нэмэгдүүлэх юм байна. Европын холбооны гишүн 27 орны гадаад хэргийн сайд нар Брюссельд уулзалт хийх үеэрээ Европын холбооны нэгэн гишүүн гэдгийг нь ухамсарлуулахын тулд шаталсан арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзжээ. Сербийн ерөнхийлөгчийн сонгуулийн 2 р үе дууссанаас 4 хоногийн дараа буюу 2 сарын 7 нд Европын холбооныхон Сербийн удирдлагуудтай хэлэлцээр хийж эхлэх юм байна. Себрийн ерөнхийлөгчийн сонгуулийн 2 р шатанд сөрөг хүчнээс Томислав Николич, мөн өнөөгийн ерөнхийлөгч Борис Тадич нар өрсөлдөх юм.

Лид3. Пакистанд зэвсэглэсэн этгээдүүд нэгэн дунд сургууль руу дайран орж, 200 хүүхдийг барьцаалжээ. Барьцаалагдсан хүүхдүүдийн ихэнхи нь наймаас 12 насны хүүхдүүд байжээ.
Сургуулийг барьцаалах нь алан хядагчдын төлөвлөгөөнд огт ороогүй байсан бөгөөд цагдаа нартай буудалцаж байгаад сургууль руу орцгоожээ. Алан хядагчидыг сургуулийг барьцаалсны дараа хүүхдүүдийн эцэг эхчүүд, цэрэг цагдаагийхан сургуулийн гадаа цугларчээ. Алан хядагчидтай яриа хэлэлцээр хийсний эцэст барьцаалагдсан хүүхдүүдийг сулласан байна. Сүүлийн үед Пакистаны хойд зүгийн мужуудад алан хядагчид бүгэх болсон байна.
ТОВЧ
Польшийн хилчид ажил хаялт зарласанаас болж алсын тээвэр эрхлэгчид хил дээр саатаж байгаа талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл үүсээд байгаа нөхцөл байдалд Польшийн ерөнхий сайд оролцож хилчидийн цалинг нэмэх шийдвэр гаргасан байна.

Татарстан улсын Бугульмы хотын орчимд ууланд цана чаргаар гуолгаж байсан 13 хүүхэд цасанд дарагдсан байна. Тэдний 4 нь нас баржээ. Энэ эмгэнэлт явдлыг харсан гэрчүүд аврах албаныханыг дуудсан юм байна.

Австралийн Сидней хотын гудамжаар эрт балар цагт утстаж үгүй болсон Динозавр явжээ. Мэдээж энэ нь жинхэнэ биш, харин жуулчдыг татах гэсэн нэгэн арга юм байна.

Лид4. ОХУ ын сонгуулийн ерөнхий хорооны дарга Владимир Чуров “ сарын 2 нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын тухай мэдээлэл хийжээ.
Өнгөрсөн ням гаригт сонгуульд өрсөлдөх хүмүүсийг нэр дэвшигчээр бүртгэн авах хугацаа дуусгавар болсон юм. 2 сарын 2 өдрөөс нэр дэвшигчид сурталчилгааны ажлаа эхлэх боломжтой юм. 1 сарын 29 нд Сонгуулийн ерөнхий хороо сугалаа явуулж төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэт төлбөргүй сурталчилгаа хийх хугацааг нь тодорхойлох юм. Хуулийн дагуу нэр дэвшигчид томоохон телевизийн сувгуудын оргил цагаар ижил хугацаагаар сурталчилгаа хийх эрхтэй юм. Сонгуулийн ерөнхий хорооны тэргүүний хэлснээр одоо сонгуулийн саналын хуудасны загварыг гаргаж байгаа гэнэ. Саналын хуудас 8 давхар хамгаалалттай байх юм байна. Сонгуульд өрсөлдөх эрхтэй болсон 4 нэр дэвшигчийн нэрс цаган толгойн үсгийн дарааллын дагуу саналын хуудас дээр бичигдэх юм байна. Сонгуульд өрсөлдөх эрх авч чадаагүй Михаил Касьянов сонгогчдыг санал хураалтад оролцохгүй байхыг уриалжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадын 400 ажиглагчыг урих юм байна. Сонгуулийн ерөнхий хороо санал авах 96 мянган цэг нээхээр бэлтгэжээ. Сонгуулийн үйл явц, санал хураалтыг оросын нэг мянга, гадаадын 300 орчим сэтгүүлч сурвалжлах юм байна.

Лид5. Санхүүгийхн аргаар луйвар хийсэн хэрэгт сэрдэгдэж байгаа франын Сесите Женерал банкны албан хаагч Жерома Кервьеляг суллажээ.
Гэхдээ банкинд гарсан санхүүгийн асуудлыг мөрдөн шалгах ажлыг үргэлжлүүлэх юм байна. Түүнийг залилан хийсэн гэж буруутгаж байсан бол харин одоо түүнийг албан тушаалаа ашиглан эрх мэдлээ хэтрүүлсэн, хуурамч бичиг баримт үйлдсэн, компьютерийн сүлжээнд хууль бусаар нэвтэрсэн гэж буруутгаж байна. Францын цагдан хорих байгуулага Жероме Кервьяляг банкинд хамт ажиллаж байсан мэргэжил нэгт нөхөдтэйгээ харилцах, санхүүгийн чямар нэгэн арилжаа гүйлгээ хийхийг хориглосон байна. Хэрвээ шүүх банкны ажилтныг буруутай гэж үзэх юм бол тэр 370 мянган еврогоор торгуулж 3 жил шоронд суух ял эдлэх болно. Би баяжих гэж хууль бус арилжаа хийгээгү, харин их хэмжээний гүйлгээ хийж салбарынхаа хамгийн шилдэг ажилтан болохыг хүссэн гэж тэр хэлжээ. Жероме Керьяла Сисите Женерал банкинд 4,9 тэрбум еврогийн алдагдал учруулсан гэж мэдээлжээ. Гэвч Жеромегийн өмгөөлөгч нь банкны удирдлагууд өөрсдийн хариуцлагагүй байдлаа ажилтандаа тохож ял зэм хүлээлгэхийг санаархаж байна гэж хэвлэлийнхэнд ярьжээ.

Лид7. АНУ ын тагнуулын албанд ашигладаг хиймэл дагуул хяналтаас гарсан байна. Одоо дэлхийн тойрог замд байгаа хиймэл дагуул 9 тонн жинтэй, овор хэмжээгээрээ автобусны дайтай юм байна.
2сарын сүүл, 3 сарын эхээр энэ хиймэл дагуул дэлхийн аль нэгэн хэсэгт унаж болзошгүй гэж АНУ ын засгийн газарт ажилладаг нэрээ хэлэхээс татгалзсан эх сурвалж мэдээлжээ. Тагнуулын хиймэл дагуулын хөдөлгүүр, эрчим хүчний үүсгүүр нь эвдэрсэн юм байна. Хиймэл дагуулын дотор гидразин гэдэг өнгөгүй, аммиактай төстэй үнэртэй шингэн хортой химийн бодис байгаа юм байна. Хиймэл дагуулыг дэлхийн агаар мандалд орохоос нь өмнө пуужингаар харваж устгах боломжтой эсэхийг одоо судлаж байгаа юм байна.

Лид8. Өнөөдөр манай гаригийн дэргэдүүр асар том хэмжээтэй солир өнгөрөх гэж байна.

Эрдэмтэд энэ солирыг 2007 оны 10 сарын 11 нд илрүүлсэн юм. 2007 TU24 гэж нэрийг эрдэмтэл энэ солирт өгчээ. Солир манай гаригаас 540 мянган км ын алсад байгаа юм байна. Иймээс манай дэлхийд унаж их хэмжээний аюул гамшиг учирч магадгүй гэж айж болгоомжлох хэрэггүй юм байна. Гэхдээ 540 мянган км гэдэг бол сансар огторгуйн хувьд тийм ч хол зай биш юм. Солирыг сансрын дурангаар ажиглаж болно гэж сансар судлаачид мэдээлжээ. Солирын урт нь 600 метр гэдгийн тогтоожээ. Дараагийн удаа ийм том хэмжээний солир 2007 онд манай гаригийн хажуугар өнгөрөх юм байна.

Лид9. Орос оронд кино урлаг үүсэж хөгжсөний 100 жилийн ой удахгүй болох гэж байна. Москва хотоос холгүй Белые Столбы тосгонд хуучны киног үзүүлж байна.
Энэ кино архивт 60 мянган киноны хуулбар хадгалагдаж байгаа юм байна. Энэ жил Орост кино урлаг үүссэний 100 жил, орос улсын кино фонд байгуулагдсаны 60 жилийн ой болж байгаа юм байна. Оросын кино фонд байр талбайн хэмжээ хүрэлцэхгүй байга тул зарим киног шууд л газар хадгалжээ. Тун удахгүй оросын кино фонд 9 давхар шинэ барилгад шилжин орох юм. Ингэхээр бүх кино хальсыг зориулалтын тавиур дээр орж тавих гэнэ. Орчин үеийн тоног төхөөрөмж ашиглаж хийсэн шинэ кино л олон улсын кино наадмаас шагнао хүртдэг гэвэьл эндүүрэл гэнэ. Одоогоос хэдэн жилийн өмнө Гудбай Ленин гэдэг кино Германд болсон кино наадмаас олон шагнал хүртжээ.

Лид.10 Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Стаффордшир гүнлэгт дэлхийн хамгийн бохир гүйлтийн уралдаан болжээ.

Энэ уралдаанд оролцогчид гал ус, тэр ч бүү хэл бетон шугам хоолойг ч даван туулсан байна. Энэ бол жинэхэнэ эрчүүдийн уралдаан гэж хөндлөнгийн хүмүүс хүлээн зөвшөөрчээ. Уралдаанд оролцогчид 8 миль газарыг туулахдаа янз бүрийн бартаа саадыг давсан байна. Тэмцээнд 26 настай англи залуу түрүүлжээ. Тэр 8 миль бартаат замыг 58 минутад туулсан байна.
Лид11. Германы Кельн хотод шоколадны музей ажилладаг байна.
Шоколадны музейг жилд 600 мянган хүн үзэж сонирхдог гэж музейн эрхлэгч чярьжээ.
Энэ музейг Германы шоколадны хаан гэж өргөмжлөгдсөн Ганс Имхофф гэдэг бизнесмэн үүсгэн байгуулж байжээ. Музейд шоколадны тухай олон сонирхолтой баримт, үзмэр хадгалагдаж байна. Бас шоколад хэрхэн хийдэг шат дамжлагийг ч харж болох юм. Кельн хотын шоколадын музей жил бүр хүн бүрийн дуртай энэ амттаны үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг.

Лид12. Интернэтийн нэгэн сайтад бакстреет бойс хамтлагийн дуунд бүжиглэж байгаа нэгэн тотьны бичлэгийг харуулжээ.
Одоогоор энэ бичлэгийг 300 мянган хүн интернэтээр үзсэн байна. Тоть алдартай хөвгүүдийн дөрвөл хамтлагийн ачаар од болж чадсан байна.

ЭНЭ ӨДӨР
1737 оны энэ өдөр америкийн эрх чөлөөний төлөө хөдөлгөөний тэмцэгч, нийтлэлц Томас Пейн мэндэлж байжээ.
1860 оны энэ өдөр оросын нэр зохиолч Антон Павлович ЧЕХОВ мэндэлсэн байна.
Одоогоос 175 жилийн өмнө буюу 1833 оны энэ өдөр Санкт-Петербург хотод оросын анхны хотын шуудангийн алба байгуулагджээ.
1861 оны энэ өдөр Канзас АНУ ын 34 дэхь муж болжээ. Канза гэдэг үг нь утаат салхи гэсэн утгатай сиу хэлний үг юм байна. Канзас мужын засаг захиргааны төв нь Топика хот.
1886 оны энэ өдөр Карл БЕНЦ гурван дугуйтай бензинээр ажилладаг машин зохион бүтээсэн байна.
1959 оны энэ өдөр Диснейгийн “Унтаж байгаа гоо бүсгүй” хүүхэлдэйн киноны нээлт болжээ.

2008-01-28

Дэлхийн мэдээ 2008 01 28 Даваа гараг

Лид1.ОХУ ын сонгуулийн ерөнхий хороо Михиал Касьяновыг 3 сарын 2-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэн авахаас татгалзсан байна.
Үүний гол шалтгаан нь түүнийг дэмжиж байгаа иргэдийн гарын үсэгний ихэни нь хуурамч байсанд оршиж байгаа юм.Оросын сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргийн мэдээлснээр Касьяновын цуглуулсан иргэдийн гарын үсэгний 13,38 хувь нь хуурамчаар үйлдэгдсэн байжээ. ОХУ ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа дуусгавар болжээ. Сонгуулийн ерөнхий хорооныхон ОХУ ын шадар сайд, Нэгдсэн Оросы намын гишүүн Дмитрий Медведов, Коммунис намаас Генадий Зюганов, Либерал Ардчилсан намаас Владимир Жириновский, Ардчилсан намаас Андрей Богданов нарыг нэр дэвшигчээр бүртгэн авчээ. ОХУ ын ерөнхийлөгчийн сонгуульд Нэгдсэн Орос намаас нэр дэвшигч Дмитрий Медведев ялалт байгуулах нь гарцаагүй гэж барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж оросын ерөнхийлөгчийн сайн дэглэлттэй жүжиг болж өнгөрнө гэж шүүмжилж байна. Сонгуульд нэр дэвшигчид гарааны ижил нөхцөлтэй байна гэсэн зарчим алдагдсан гэж
Оросын коммунист нам мэдэгдэж Генадий Зюгановыг нэр дэвшигчийн тооноос хасаж магадгүй байгаа юм байна. Барууны чиг баримжааг баримталдаг оросын сөрөг хүчний нам, улс төрийн хөдөлгөөнүүдээс хэн ч энэ удаагийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон тухай БИ БИ СИ телевиз онцлон тэмдэглэж байна. “Үл зөвшөөрөгдийн марш” хөдөлгөөний тэргүүн Гарри Каспаров, Владимир Буковский, Борис Немцов нар ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшихээр гарын үсэг цуглуулсан ч хуулинд заасан 2 сая хүний гарын үсгийг цуглуулж чадаагүй юм. ОХУ ын сонгуулийн ерөнхий хороо Европын орнууд руу ажиглагчаа илгээхийг хүсэж урилга явуулжээ. Оросын ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын 400 ажиглагчыг урихаар төлөвлөсөн байна.
Лид2. Жакарта хотод Индонезийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Сухарто 87 насандаа нас баржээ. Түүнийг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ.
Сухартогийн эрүүл мэнд 2008 оны 1 сарын 4-оос эхлэн муудаж эмнэлэгт хүргэгдсэн юм. Сухарто даралт багассан, бөөрний дутагдалд орсон гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэж байжээ. Эмч нарын дүгнэлтээр Сухарто амьсгал хураахаасаа өмнө комд орсон байжээ. 1967-1998 оны хооронд Сухарто индонезийн төрийн тэргүүнээр ажиллаж байсан билээ. Генерал цолтой Сухарто Индонезид цэргийн номлолд үндэслэсэн дангаар захирах дэглэм тогтоосон юм. Сухарто төрийн эрхийг аваад коммунист намын үйл ажиллагааг хааж, улс төрийн өрсөлдөгч нараа мөрдөн мөшгиж, хэвлэл мэдээллийн салбарт хатуу хяналт тогтоогоод байсан юм. Сухартог төрийн эрхийг барьж байх үед гэм зэмгүй олон мянган хүн амь насаа алдаж байсан юм. Азийн эдийн засаг хямралд орсны дараа 1998 онд олон мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болж, Сухарто албан тушаалаа орхисон юм. Экс ерөнхийлөгчийг албан тушаалаасаа огцорсны дараа цагдаагийнхан түүнийг авилагын хэрэгт холбоотой гэж мөрдөн шалгажээ. 2000 оноос Сухарто гэрийн хорионд орсон юм. Transparency International байгуулагын гаргасан судалгаагаар Сухарто засгийн эрхэнд байхдаа 35 тэрбум долларыг улсын төсөвөөс хувьдаа авсан юм байна. Индонезийн экс ерөнхийлөгч Сухарто нас барсан тул гурван өдрийн гашуудал зарласан байна.
Лид3. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа үргэлжилж байна. Ардчилсан намынхан Өмнөд Каролина мужид хуралдаж, нам доторх санал хураалтаа хийсэн байна.
Өмнөд Каролина мужид Барак Обама ялалт байгуулсан байна. Тэр Хилари Клинтоноос 2 дахин их санал авчээ. Барак Обама 55, Хилари Клинтон 27, Жон Эдвардс 18 хувийн саналыг Өмнөд Каролина мужид намынхаа гишүүдээс авчээ.Барак Обама Өмнөд Каролинад ялалт байгуулсныхаа дараа 2 сарын 5-нд сунгаа болох Жоржи муж руу нисжээ. Харин Хилари Клинтон Өмнөд Каролина мужид болсон сунгааны үр дүнг хүлээлгүй Теннеси хот руу явжээ. Өмнөд Каролина мужид африк гаралтай америкчууд ихэвчилэн амьдардаг юм. Тэдний 80 хувь нь Барак Обамаг дэмжсэн гэж “exit polls” судалгааны төв мэдээлжээ. Барак Обама сонгуулийн сунгаа эхэлсэнээс хойш 2 дахь муждаа ялалт байгуулсан нь энэ юм.
ТОВЧ
Өнөөдөр өглөө Улаанбаатарын цагаар 8 цаг 17 минутад Байконурын сансрын буудлаас “Протон М” пуужин амжилттай хөөрсөн байна. Пуужин 9 минтутын дараа дэлхийн тойрог замд оржээ. Энэ пуужингаар "Экспресс-АМ33" загварын хиймэд дагуулыг сансарт гаргах бөгөөд радио телевизийн нэвтрүүлэг, үүрэн телефоны үйлчилгээнд ашиглагдах юм байна. 2600 жинтэй энэ хиймэл дагуул 12 жил тасралтгүй ажиллах хүчин чадалтай юм байна.
Хойд Осетийн ууланд аялахаар явсан 15 оюутан төөрсөн байна. Оюутнууд Кобань суурингаас Феагдон тосгонд хүрэх ёстой байсан ч хугацаандаа ирээгүй ажээ. Оюутанууд замдаа төөрсөнөө ар гэрийнхэндээ гар утасаар мэдэгдсэнээр эцэг эхчүүд нь аврах албаныханд хандсан байна. Онц байдлын газрын мэдээлснээр ууланд төөрсөн оюутнуудыг эрүүл мэнд сайн байгаа юм байна.
1 сарын 27 нд оросын мэс засалч Валерий Иванович Шумаков 77 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Тэр Орос улсад анх удаа эрхтэн шилжүүлэх мэс засал хийж байсан бөгөөд хиймэл эрхтэн ч хүний биед байрлуулах хагалгааг амжилттай хийж байсан юм. Тэр анагаах ухаанд гурван нээлт хийж, 450 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвижээ.
Төв Европын орнуудаар хүчтэй шуурга болж өнгөрчээ. Одоо байгалийн онц ноцтой үзэгдлийн үеэр учирсан хохиролыг арилгахаар ажиллаж байна. Австралийн уулын бүс нутгаар салхиний хурд 120 км цаг хүрсэнс байна. Үүний уршигаар цахилгаан дамжуулах шугам тасарчээ. Үүнтэй адилхан дүр зураг Польш, Чехэд ч харагдаж байна. Хүчтэй салхиний үеэр шонийн мод, төмөр зам дээр унажээ. Цаг уурчдын мэдээлж байгаагаар ойрын өдрүүдэд цасан шуурга болохм юм байна.
Лид4. Ливаны нийслэл Бейрут хотод цагдаа жагсагчдын хооронд мөргөлдөөн гарах үеэр наад зах нь 7 хүн нас барсан байна. Түүнээс гадна өөр 14 хүн шархаджээ.
Ливаны нийслэл хотод цахилгаан эрчим хүч тасарсны дараа иргэний хөдөлгөөнийхөн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Ливаны Амаль намын нөлөө бүхий гишүүн амь насаа адсан тухай мэдээлэл тасрсны дараа эхэндээ тайван замаар үргэлжилж байсан жагсаал мөргөлдөөн болж хувирсан юм. Сөрөг хүчний төлөөлөгчдийн мэдээлж байгаагаар Амаль намын гишүүн цагдаа нарын гарт амь үрэгджээ. Харин цагдаагийн газрынхан хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан гэж мэдэгджээ. Жагсагчид замдаа тааралдсан бүхнийг эвдэн сүйтгэж, машин галдан шатаажээ. Цагдаа жагсагчдыг тараахын тулд агаарт хий буудсан байна.
Лид5. Изралийн засгийн газар Газын зурвас руу түлш шатахуун нийлүүлэх болно гэж амалсан байна.
Одоогоос 14 хоногийн өмнө Газын зурваст хяналтаа тогтоосон ХАМАС бүлэглэл Изриалийн газар нутаг руу пуужингаар харвасны хариуд Изриальчууд Газын зурвас руу түлш нийлүүлэхээ зогсоосон юм. Изриаль улс ирэх 14 хоногийн дотор Газын зурвас руу 2,2 сая литр түлш нийлүүлэх болжээ. Энэ нь Газын зурвасын цахилгаан станц ажиллах хамгийн наад захын хэрэглээний хэмжээ юм. Газын зурваст цахилгаан эрчим хүч, түлш, шатахуун, хүнсний хангамж тасалдсаны дараа энд амьдардаг палестинчууд Египет улсыг олноороо зорих болсон юм. Өнгөрсөн ням гаригт Изриалийн ерөнхий сайд Эхуд Ольмерт, Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас нар Иордан голын баруун эрэгт уулзжээ. Махмуд Аббас Изриаль, Палестины хил дээр хяналтаа тогтоох болно гэж хэлэлцээрийн үеэр амалсан байна.

Лид6. Өнгөрсөн амралтын өдрүдэд хятад улсад их хэмжээний цас орж, хүйтний эрч эрс чангарсан байна.

Гэнэт орсон их цас, цаг агаарын хүйтрэл хятадын хот хоорондын тээврийн хөдөлгөөнийг доголдоход хүргэжээ. Тус улсын эрх баригчид томоохон замыг цасан хунгараас цэвэрлэх ажлыг яаралтай зохион байгуулж байна. Хятадын цаг уурын албаны мэдээлснээр энэ долоо хоногийн турш цас үргэлжилэн орох юм байна. Энэ нь хятадын цагаан сарын баярын үеэр ч цасан шуургатай байна гэсэн үг юм байна. Хятадын ерөнхий сайд Вэнь Зя Баогийн хэлснээр цасан шуурганаас болж эрчим хүч, хүнсний хангамж доголдох аюултай болжээ. Иймээс байгалийн ямар ч гамшиг, үзэгдлийн өмнө бэлэн байх хэрэгтэй гэж тэр анхааруулсан байна. Хятадын цагаан сарын баярын үеэр ойролцоогоор 18 сая хүн өөр хот, бүс нутагт амьдардаг хамаатан садангийндаа зочлохоор явна гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Хятадн Хунань мужид байдал хамгийн хүнд байгаа бөгөөд төмөр замын хөдөлгөөн зогссон байна. Одоо хятадын Гуанжоу хотын төмөр замын буудал дээр 50 мянган зорчигч саатаад байгаа юм байна. Өнгөрсөн шөнө л гэхэд 100 мянган хүн гал тэрэгний буудалд хоноглосон байна. Галт тэрэгний буудал, төмөр замын өртөөн дээр саатаад байгаа хүмүүсийн ихэнхи нь цагаан сараас өмнө амжиж гэртээ харих гэсэн хүмүүс байгаа гэнэ. Төмөр замын буудалд байгаа хүмүүсийг хооллохын тулд хятадын төмөр зам 10 тонн цагаан будаа, мах,ногоо, ундын цэвэр ус, 20 мянган хайрцаг бэлэн хоол тараасан байна. Сүүлийн 10 жилд хятад улсад ингэж хүйтэрч байгаагүй юм байна. Хүйтний эрч чангарч хятадын олон мужи цахилгаан дамжуулах өндөри хүчдэлийн шугам тасарч унасан байна. Хятадын хот хоорондын автобус, ачаа тээвэр ч бас зогсоод байна. Хятадын 31 мужын 17 нь цахилгаан эрчим хүчний саатал гарчээ.
Лид7. НҮБ Дэлхийн хоёрдугаар дайн жилүүдэд Германы бөөнөөр хорих лагерьт ял эдлэж, тамлагдаж байсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэжээ.
1954 оны 1 сарын 27 нд Зөвлөлтийн Улаан Арми Гитлерийн Германы Аушвиц Освенцим хорих ангийг чөлөөлсөн юм. Энэ өдрийг угтан НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун дэлхий нийтэд хандан мэдэгдэл гаргасан байна. Тэр хзн төрөлхтөний түүхэнд дахин ийм явдал гаргахгүйн төлөө аоьс өнгө, яс үндэсээр ялгаварлаг гадуурхах үзэгдлийг гаргахгүй байхыг уриалсан байна. Өнөөдөр НҮБ ын төв байранд эрдэм шинжилгээний бага хурал нээгдэжээ. Өнөө орой нь Нью Йорк хотод Тель Авивын их сургуулийн симфони найрал хөгжмийн концерт болох юм байна. 2005 оны 1 сард НҮБ холокостын золиос болсно хүмүүсийн гэгээн дурсгалыг хүнлэтгэх өдрийг тэмдэглэж байх тогтоол гаргаж байсан юм. Фашистууд байгуулсан бөөнөөр хорих ангид 6 сая еврей, нэг сая гаруй бусад үндэстэнүүд амь үрэгдсэн байна.
Лид8. Өнөөдөр Венецийн багт наадам эхэлжээ. Энэ багт наадам 10 хоног үргэлжилнэ.
Уламжлал ёсоор багт наадамын нээлтийн ажиллагаа гэгээн Маркын талбайгаас бурхадын нислэг гэдэг үзүүлбэрээр эхэлжээ. Анх удаа бурхны дүрд хар арьстан эрэгтэй хүн тоглосон байна. Венецийн багт наамдыг үзэх гэж дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган жуулчид ирдэг байна. Хаврын улирал эхлэж байгаа зарлаж Венецид багт наадамыг одоогоос 100 жилийн өмнө хийж байжээ.
ЭНЭ ӨДӨР
1457 Английн эзэн хаан 7 р Генрих мэндэлсэн байна.
1611 оны энэ өдөр Польшийн сансар судлаач Ян Гевелий мэндэлжээ. Тэр дэлхийн дагуул сарны зургийг анх гаргажээ.
Одоогоос 90 жилийн өмнө буюу 1918 оны энэ өдөр Оросын ардын комиссарын газар ажилчин тариачны улаан арми байгуулсан тухай тогтоол баталжээ.

Лид9. Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес “империалст Америкийн эсрэг цэргийн эвсэл” байгуулах төлөвлөгөө гаргасан байна.
Уго Чавесын тооцоолсноор цэргийн шинэ эвсэл нь Латин Америкийн орнуудыг Америкийн Нэгдсэн Улсын гэнэтийн довтолгооноос хамгаалах зорилготой юм байна. Уго Чавес Америкийн эсрэг цэргийн эвсэл байгуулах төлөвлөгөөгөө долоо хоног тутмын телевиз радиогийн нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан байна. Империалст Америкийн эсрэг эвсэлд Куба, Никарагуа, Боливи, Венесуэль улсууд орох ёстой гэнэ. Хэрвээ АНУ бидний хэн нэгэн руу л халдах юм бол бид хамтран америкийн эсрэг цэргийн ажиллага эхлүүлнэ гэж Венесуэлийн төрийн тэргүүн хэлжээ. Одоогоор АНУ Уго Чавесийн энэ мэдэгдэлд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Лид10. Европын Холбооны гишүүн 27 орны гадаад хэргийн сайд нарын уузалт өнөөдөр Брюссель хотод болж байна.
Энэ хурлаар Сербийн бүрэлдэхүүнээс гарч тусгаар улс болохыг хүсэж байгаа Косовогийн хязгаарын асуудлыг хэлэлцэх юм байна. Европын холбооны орнуудын гадаад хэргийн сайд нар Косово руу Европын холбооны цагдаа нарыг энхийг сахиулах зорилгоор илгээх эсэх асуудлыг хэлэлцэх юм байна. Косовогийн хязгаарын талаар Европын орнуул нэгдсэн байр сууринд хүрээгүй байгаа юм. Сербийн эрх баригчид Косовод зөвхөн өөртөө засах эрх олгохыг зөвшөөрч байгаа юм. Европын холбооны гадаадхэргийн сайд нар Косовогийн асуудлаас гадна Балканы хойг, Иран цөмийн хөтөлбөр, Пакистаны улс төрийн байдаол, Ливан, Кени гээд дэлхийн халуун цэг болоод байгаа орнуудын талаар Европын орнуудын баримтлах байр суурийг тодорхойлох юм.

Лид11. Польшийн гаалынхан ажил хаялт зарласанаа болж алсын тээврийн жолооч давхар хохирч алдагдал хүлээсэн байна. Иймээс жолооч нар ч засгийн газраа шүүмжилж эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн зам дээр зогсолт хиж байна.
Польшийн Варшав хотод хүнд даацын машины жолооч нар зам бөглөж зогсолт хийж ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байна. Гаалийн албаныхан ажил хаялтаас болж Польшийн алсын тээвэр эрхлэгчдийг алдагдалд оржээ.Ачааны машин хилийн боомт дээр нэг өдөр зогсоход 1500 польш злот буву 600 доллар төлдөг байна. Одоо Польшийн зүү өмнөд нутгийн хилийн боомт дээр олон арван зкм үргэлжилсэн урт дараалал үүссэн байна. Польшийн хилчид цалингаа 1500 злотоор нэмэхийг шаардаж байгаа бол Польшийн сангийн яам тэдний цалинг 500 злот буюу 200 доллараар л нэмэх боломжтой гэж мэдэгдсэн байна.

Лид12. Холбооны бүгд найрамдах Герман улсын Гессене, Доод Саксони мужид орон нутгийн парламентын сонгууль болж өнгөрсөн байна. Гессене мужид нийтдээ 17 нам өрсөлдөжээ.

Энэ мужын парламентад олонхи болж байсан христийн ардчилсан намынхан ялагдал хүлээжээ. Харин Христийн арлчилсан намын гол өрсөлдөгч Германы Социал Демократ намынхан орон нутгийн сонгуульд үнэмлэхүй олонхи болжээ. Доод Саксони мужын сонгуульд улс төрийн 16 нам оролцсон байна. Сонгуулийн дүн гарахад Христийн Ардчилсан нам, Чөлөөт ардчилсан намынхан олонхийн байр сууриа хадгалж чаджээ. Германы хоёр ч мужид болсон орон нутгийн сонгууль нь Ангела Меркелитйн хувьд томоохон сорил юм.

Лид13. Испаний Барселона хотод зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийнхэн анхаарал татсан үйл ажиллааг зохион байгуулжээ.

Тэд зэрлэг амьтдыг агнаж, арьсаар нь гоёлын хувцас хийхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн Барселон хотын нэгэн сүмийн гадаа нүцгэнээр хэвтэцгээжээ. Тэд улаан будаг ашиглаж цусыг дүрсэлсэн байна. Барселон хотод сэрүүхэн байсан тул энэ арга хэмжээ удаан үргэлжилсэнгүй. Гэхдээ олон хүний анхаарлыг татаж чадсан байна.

2008-01-26

Дэлхийн мэдээ 2008 01 26 Бямба гараг

Лид1. Дэлхийн түүхэнд гарч байгаагүй их хэмжээний мөнгө санхүүгийн аргаар луйвардсан нь францыэ банкнй ажилтаны гэрт цагдаа нар үзлэг хийсэн байна.
Францын “Societe Generale” банкинд аужлидпаг 30 настай Жерома Кервьел гэдэг залуу 4,9 тэрбум евро буюу 7,2 тэрбум ам.долларыг залилан хийж хувьдаа завшсан байна. Жероми Кервийл тус банкинд 2000 оноос хойш ажиллажээ. Тэр жилд 146 мянган ам.долларын цалин авлаг дундаж ажилтан байсан ажээ.Санхүүгийн ийм гэмт хэрэг гарсны дараа банкны арилжаа таван хувь хүртэл буурсан гэнэ. Албан тушаалаа ашиглан санхүүгийн аргаар залилан хийсэн залуугийн гэрт цагдаа нар бүтэн хоёр цагийн турш үзлэг нэгжлэг хийсэн байна.

Лид2. ОХУ, Сербийн талууд газрын тос, байгалийн хий дамжуулах салбарт салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.
ОХУ ын Газпром компани Сербийн төрийн мэдлийн газрын тосны компаний хувьцааны ихэнхи хэсгийг худалдан авч хяналтаа тогтоох болжээ. Ингэснээр Серб улс байгалийн хийн хоолойтой болох юм. Түлш, эрчим хүч, байгалийн хийн салбарт хамтран ажиллах гэрээнд албаны хүмүүс гарын үсэг зурахын өмнө ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин, Сербийн төрийн тэргүүн Борис Тадич нар уулзсан юм. Орос Сербийн гэрээний дагуу оросын Газпром Сербийн газрын тосны компаний нийт хувьцааны 51 хувийг эзэмших болжээ. Хувьцааны ихэнхи хэсгий авсаныхаа төлөө ОХУ ын Газпром компани Сербийн засгийн газарт 400 сая евро төлж, 2012 оноос өмнө энэ компанид 500 сая еврогийн хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээж байна. Төрийн мэдлийн газрын тосны компаниа Оросын Газпромд өгөх нь зөв эсэх талаар хэлэлцүүлэг сүүлийн 7 хоногийн турш Сербид өрнөсөн юм. Энэ гэрэг шүүмжилж байгаа Сербийн зарим улс төрчид 400 сая евро гэдэг бол хэтэрхий бага мөнгө гэж үзэж байна. 2013 он гэхэд ОХУ Балтийн тэнгисийн ерооолоор байгалийн хий дамжуулах шугам хоолой барьж байгуулах юм. Энэ төсөлд Серб улсыг хамруулах болжээ.


Лид3. Өчигдөр оройноос эхлэн Египет улс Газын зурвасын иргэдийг өөрийн газар нутаг руугаа оруулахгүй байх шийдвэр гаргажээ. Египетийн хилчид хууль бусаар хил нэвтрүүлэхгүй байхын тулд төөр тор татсан байна.
Гэвч палестинчууд төсөр торыг тасдаж Египетийн хилийн боомт руу очих оролдлого хийжээ. Энэ үед Египетийн хилийн цэргүүд өндөр даралттай усаар шүршиж хүмүүсийн тараасан байна. Газын зурвасыг Изриаль улс бүсэлсний дараа хоол хүнс, түлш шатахуун дутагдалд орсон юм. Иймэс Палесьтинчууд наад захын хүсний бараа бүтээгдэхүүнм авах гэж Египетийг зорих болж, улмаар хил зөрчих болжээ.НҮБ ын мэдээгээр бол сүүлийн 2 хоногт Египетийн хилийн боомтод 700 мянган палестин хүн ирсэн байна.

ТОВЧ

1 сарын 23 нд БНХАУ ын Шандунь мужид оройн 20 цаг 48 минутад Бээжингээс Циндао хот руу явж байсан хурдны галт тэрэг төмөр зам дээр ажиллаж байсан ажилчдыг дайрсан байна. Энэ тухай Хятадын тээврийн яам өчигдөр албан ёсоор мэдээлжээ. Галт тэрэгний осолд 18 хүн нас баржээ.

АНУ ын Лос Анжелос хотын Монте Карло зочид буудалд гал түймэр гарч 18 хүн угаартаж амь насаа алдсан байна. Зочид буудалд дүрэлзэж байгаа галыг унтраах ажилд Лас Вегас хотын 3 тойргийн гал унтраах албаныхан оролцжээ. Зочид буудлын 32 р давхар, дээврийн хэсэг гал түймэрт хамгийн их хэлмэгджээ. Гал түймэр гарах үе Монте Карло зочид буудалд нийтдээ 3000 зочин байжээ. Шал гарсан шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. Монте Карло зочид буудалыг 1996 онд Америкийн Казиногийн үйлчилгээ эрхэлдэг MGM Mirage компани барьсан юм.

Хятадын өмнөд тэнгист Орос, Хятад, Өмнөд Солонгос, Японы аврах албаныхан Оросын ачаа тээврийн усан онгоцыг тав дахь өдрөө хайж байна Оросын “Ахмад Усков” нэртэй хөлөг онгоц хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногийн ням гаригт өмнөд хятадын тэнгисээс холбоо барьсан юм. Задгай тэнгист 1 сарын 15 нд Оросын Находка боомтоос гарсан далайчид Хонконгт хүрэх ёстой байсан юм. 17 хүний бүрэлдэхүүнтэй оросын усан онгоцыг хайх эрэлийн ажил үргэжилж байна.

Лид4. Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Йоркшир мужид хүчтэй шуурга болжээ.
Салхиний хүч их байсан тул хүнд даацын ачааны машинууд тэнцвэрээ алдаж салхинд хийсэхээ шахжээ. Йоркшир гүнлэгийн нисэх онгоцны буудалд газардах байсан бүх онгоцыг өөр хот руу илгээсэн байна. Гэвч Их Британий иргэний агаарын тээврийн энэ онгоцны нисэгчид газардахаар шийджээ. Хүчтэй салхиний урсгалд онгоц цохигдож, агаарт холбирч байгааг телевизийнхэн дүрс бичлэгийн хальсандаа буулгаж чадсан байна. Онгоцны нисэх багийнхан агаарын хөлгөө амжилттай газардуулжээ.

Лид5. АНУ ын Өмнөд Каролина мужид ардчилсан намынхан хуралдаж, сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийнхээ сунгааг хийх гэж байна.
Өмнөд Каролинөд болох ардчяилсан намын сонгуулийн сунгаа нь жинхэнэ дүрэмгүй тулаан болно гэж улс төр судлаачид таамаглаж байна. Өмнөд Каролина мужид афик гаралтай америкчууд олноороо амьдардаг. Иймээс Барак Обамаг олонхийн дэмжлэгийг авах найдлага өндөр байгаа юм. Үүнийг Хилари Клинтон гайхалтай сайн ойлгож байгаа тул Өмнөд Каролинад ялалт байгуулна гэдэгтээ эргэлзэж, төдийлөн хүчин чармайлт гаргахыг хүсэхгүй байна гэж зарим сэтгүүлч нар мэдээлжээ. Харин Хилари Клинтон энэ мэдээллийг эрс үгүйсгэж Өмнөд Каролинад томоохон сурталчилгааны ажил хийнэ гэж хэвлэлийнхэнд ярьсан байна.

Лид6. АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс пүрэв гарагт Колумб улсын баруун хойд хэсгийн Медельин хотод хоёр өдрийн айлчлал хийжээ.
Хатагтай Кондализа Райсын аюулгүй байдлыг хангахын тулд Колумбын засгийн газар 12 мянган цэрэг цагдааг Медельин хот руу илгээжээ. Кондализа Райс Колумби улсад хүний эрхийг хамгаалагчидтай дугуй ширээний уулзалт хийсэн байна. Америкийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Конгрессийн 10 гишүүн багтсан байгаа юм байна. Колумб АНУ 2006 онд чөлөөт худалдааны гэрээ байгуулсан юм. Гэвч энэ гэрээг Америкийн конгресс хүчин төгөлдөр болгоогүй. Учир нь Конгресст олнхи болдог Ардчилсан намынхан Колумбид хүний эрх зөрчигддөг гэж үзсэнтэй холбоотой юм.

Лид7 Ливан улсын нийслэл Бейрут хотод өчигдөр орой хүчтэй дэлбэрэлт болж олн хүний амь үрэгджээ. Иймээс 1 сарын 26 ийг Ливанд бүх нийтийн гашуудлын өдөр болгон зарлсан байна.
Баасан гаригийн орой Бейрут хотод болсон дэлбэрэлтийн үеэр Ливаны аюулгүй байдлыг хангах газрын өндөр албан тушаалтан амь үрэгдсэн юм байна. Ливаны дотоодын аюулгүй байдлыг хангах газар сүүлийн үед баруны орнуудын талыг баримталдаг улс төрийн бүлэглэлийн эрх ашигт нийцсэн ажиллагаа явуулах болсон гэж олон нийт дүгнэдэг юм. Иймээс энэ удаагийн алан хядах ажиллагаа нь аюулгүй байдлыг хангах газрын өндөхр албан тушаалтан руу чиглэсэн юм байна. Сүүлийн 3 жилд Ливан улсад 30 гаруй цдаа дэлбэрэлт болжээ. Аланм хядагдын гарт ихэвчилэн Ливаны улс төрчид,сэтгүлчид өртөж байсан юм.

Лид8. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Билл Гейтс Лавост болж байгаа дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож үг хэлсэн байна.
Майкрософт компанийг үндэслэг байгуулагч Билл Гейтс чинээлэг болон бага орлоготой иргэдэд ижил тэгш зарчимаар үйлчилж байх капитализмыг хөгжүүлэхийг уриалсан байна. Буурай хөгжилтэй орнуудад туслахын тулд зах зээлийа урсгалыг энэ чиглэлд хандуулах нь хамгийн үр дүнтэй байх болно гэж тэр хэлжээ. Дашрамд дурьдахад Билл Гейтс 2008 оны зун Майкрософт компанийг албан бүр мөсөн орхиж, буян ажилд амьдралынхаа үлсэн хэсгийг зориулна гэж мэдэгдэж байсан билээ. Билл Гейтс 1994 оноос хойш сайн санааны хандивын ажилд 14 тэрбум доллар зарцуулсан юм байна.

Лид9. Оросын үндэсний кино урлагийн академи энэ жилийн шилдэг киног шалгаруулсан байна. Оскарын гадаадын шилдэг кино номинацид нэр дэвшсэн найруулагч Никита Михаилковын “Арван хоёр” кино энэ жилийн оросын шилдэг киногоор шалгарчээ.

“Арван хоёр” кино үүнээс өмнө Венецийн кино наадмаас Алтан Арслан шагналыг хүртсэн юм. Оросын РИА НОВОСТИ агентлагийн уламжилснаар бол Никита Михаилковын энэ ки но нийтдээ 16 шагнал аваад байгаа юм байна.Оросын шилдэг эрэгтэй жүжигчнээр Тусгай захилага кинод тоглосон жүжигчин Андрей Краско тодорсон бол шилдэг эмэгтэй жүжигчиний шагналыг “Зүрхэнд хүрэх зам” кинонд тоглосон Мария Порошина хүртсэн байна. Оросын кино урлагт аса их хувь нэмэр оруулсан Оросын ардын жүжигчин найруулагч Владимир Наумов ч энэ жил Алтан бүргэдийн эзэн болсон байна. Түүнээс гадна найруулагч Сергей Бодровын “Монгол хүн” кино хоёр шагнал хүртжээ. Энэ жилийн оросын шилдэг хүүхэлдэйн киногоор “Уулын цэцэгс” кино шалгарчээ.

Энэ өдөр
1244 оны энэ өдөр тухайн үеийн түүхэн эх сурвалжаас Берлин хотын тухай дурьдсан баримт олж байжээ. Гэвч Берлин хотыг 1237 оны 10 сарын 28 нд тулгийн чулуугаа тавьсан гэж үздэг юм.
1886 оны энэ өдөр Германы зохион бүтээгч Карл БЕНЦ дотоод шаталтын хөдөдгүүртэй машин зохион бүтээж патент авсан байна.
1905 оны энэ өдөр Өмнөд Африкаас 3106 кратын том алмаз олжээ. Дэлхийн дээр түүнээс том хэмжээтэй алмаз чулууг олоогүй байна.
Өнөөдөр Энэтхэгийн үндэсний баяр. Одоогоос 55 жилийн өмнө буюу 1953 оны энэ өдөр БНЭУ бүгд найрамдах засаглалтай болжээ.
1997 оны энэ өдөр Чеченьд ерөнхийлөгчийн сонгууль болж нийт сонгогчдын 65 хувийн саналаар Аслан МАСХАДОВ ялалт байгуулжээ.

2008-01-25

Дэлхийн мэдээ 2008 01 25 Баасан гараг

Лид1. Италийн ерөнхий сайд Романи Проди албан тушаалаасаа огцорлоо. Учир нь Италийн парламентын дээд танхим түүнд итгэл үзүүлэх боломжгүй гэж үзсэн байна.
Өчигдөр Италийн парламентын доод танхим нь Романи Продигийн тэргүүлдэг засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулсан юм. Парламентын доод танхим Романи Продид итгүүлсэн ч харин парламентын дээд танхим нь түүнийг огцруулах санал гаргажээ. Одоо Италид түр засгийн газар байгуулаглна эсвэл, ээлжит бус сонгууль зарлах юм. Ром дахь Би Би Си ийн сэтгүүлчийн мэдээлснээр Италийн төрийн тэргүүн энэ хоср хувилбарын аль нэгийг нь сонгох юм байна. Романи Проди ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорч байгаа ч үүрэг гүйцэтгэгчийн хувиар ажил хэргээ явуулна. Италид хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн дагуу сенатад суудалтай намууд засгийн газрын хувь заяаг шийдэх эрхтэй байдаг юм. Италийн ерөнхий сайдыг дэмждэг Европын төлөө ардчилсан холбоо нам Сенатын танхимд олонхийн байр сууриа алдсаны дараа Романи Продид итгэл үзүүлэх эсэх асуудал хөндөгдсөн юм.

Лид2. Бүслэлтэд байгаа Газын зурваст амьдардаг палестинчууд Египет улсад очих гэж тэмүүлж байна. Египетийн хилийг олон мянган палестинчууд хууль бусаар давж байгаад АНУ ын тал Египетийн өнөөгийн засаг захиргааг шүүмжилжээ.
АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Конпализа Райсын хэлснээр олон улсын хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар улсын хилийн асуудал яригдаж байгаа тул Египет улс өөрийн хил дээрээ хяналтаа чангатгах ёстой гэж мэдэгдсэн байна. НҮБ ын хамгийн сүүлийн мэдээгээр бол наад зах нь 700 мянган хүн Египетийн хилийг давжээ. Энэ нь Газын зурвасйн оршин суугчдийн тэн хагас нь гэсэн үг юм. Кондализа Райсын энэ мэдэгдэлийн дараа Египет улс хилийн харуул хамгаалалтаа чангатгасан байна. Гэхдээ хил давах хүсэлт гаргасан хүмүүст ямар ч хориг саад тавихгүй байгаа юм.Еипетийэ гадаад яамны төлөөлөгчийн хэлснээр бол хил дээр бий болоод байгаа нөхцөл байдал тун удахгүй хэвийн болох юм байна. Изриалийн гадаад хэргийн яамныхан Египетийн хил дээр бий болоод байгаа асуудалдт Газын зурваст хяналтаа тогтоосон ХАМАС бүлэглэл хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгджээ.

Лид3. Косовогийн ерөнхий сайд Хашим Тачигийн хэлснээр бол Косовогийн хязгаар ойрын хэдэн хоногоийн дотор тусгаар тогтнолоо зарлах юм байна.
Хашим Тачи Европын холбооны гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дарга Хаюьер Салонатай уулзалт хийсний дараа энэ мэдэгдэлийг хийжээ. Косовогийн хязгаарын эрх баригчид тусгаар тогтнолын асуудлын талаар Европын холбооны удирдлагуудтай зөвшилцөлд хүрсэн тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна. Косовогийн хязгаар нь Серб улсын засаг захиргааны нэгж гэж тооцогддог боловч бодит байдал дээрээ аль хэдийнэ Сербээс хараат бус болсон юм. Косовогийн хязгаар нь өөрийн ерөнхийлөгч, засгийн газар, парламенттай юм.

ТОВЧ
АНУ ын Нью Йорк хотоос холгүй ачаа тээврийн гурван усан онгоц нэгэн зэрэг мөргөлдсөн байна. Ачааны усан онгоцны нэг нь газрын тос, нөгөө нь жимсний шүүс тээвэрлэж явжээ. Жимсний шүүс далайн усанд ямар ч хор нөлөө үзүүлэхгүй бол газрын тос байгаль орчинд хортой нөлөө үзүүлдэг. Задгай далайд нэгэн зэрэг гурван усан онгоц мөргөлдсөн нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байна.

Иракын Мосул хотод дэлбэрэлт болсон байна. Түүнээс гадна Багдад хотод цагдаагийн машин дэлбэрсэн байна. Энэ үеэр цагдаагийн 3 албан хаагч амь насаа алджээ.

Лид4. Их Британий засгийн газрын гишүүн, хөдөлмөр, тэтгэвэр тэтгэмжийн сайд Питер Хейн сонгуулийн сурталчилгааны үеэр хүлээн авсан хандивын мөнгөнөөс болж албан тушаалаасаа огцорч байна.
Сайдын сэнтийгээс сайн дураараа огцорч байгаа Питер Хейн цагдаагийн газар сонгуулийн сурталчилгааны үеэр хандиваар авсан мөнгөнийхөө тухай мэдүүлэг өгөх юм байна. Питер Хейн өөрийнгөө буруутай гэж үзэхгүй байгаа бөгөөд албан тушаалаасаа огцорч нэр төрөө сэрээнэ гэж амлаж байна.

Их Британий ерөнхий сайд Гордон Браун одоогоос хэд хоногийн өмнө Питер Хейнд хандан сонгуулийн сурталчилгаагаа хэрхэн санхүүжүүлснээ тайлбарлаж чадахгүй бол албан тушаалаа орхихоос өөр гарц байхгүй гэж анхааруулж хэлсэн юм байна.Питер Хейн сонгуулийн үеэр нийтдээ 103 мянган фунт буву ойролцоогоор 200 мянган америк долларын хандивыг томоохон компани, бизнесмэнүүдээс авсан нь сонгуулийн хуулийг зөрчсөн хэрэг юм. Их Британий сөрөг хүчнийхэн Питер Хейны асуудал дээр дөрөөлж Гордон Брауны засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах саналтай байна.

Лид5. Кени улсын ерөнхийлөгч Мвай Кибаки, сөрөг хүчний тэргүүн Райла Одингатай пүрэв гаригт уулзсан байна.
Өнгөрсөн 12 сард болсон ерөнхийлөгчийн сонгуулиас хойш тэд анх удаа уулзаж байна. Кени улсын хоёр улс төрчийг уулзахад нь НҮБ ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Кофи Аннан жуучлагчын үүрэг гүйцэтгэсэн юм.Кени улсын улс төрийн хоёр том намын тэргүүн нар яриа хэлэлцээр хий тохиролцоонд хүрэх юм бол угсаатан хоорондын мөргөлдөөн зогсох юм. Ассошэйтэд пресс агентлагийн мэдээлснээр ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн Райла Одинга Кени улсын ерөнхий сайд болж магадгүй юм байна. Сонгуулийн дараа гарсан угсаатан хоорондын мөргөлдөөний үеэр 700 хүн амиа алдаж, 250 мянган хүн орон гэрээ орхин дүрвэгч болсон юм.

Лид6. Дэлхийн банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Пол Вулфовиц АНУ ын төрийн департаментын олон улсыг аюулгүй байдлыг асуудал эрхэлсэн хорооны даргын албан тушаалд томилогдсон байна.
Энэ хорооний бүрэлдэхүүнд 18 хүн багтдаг юм. Тэд олон улсын харилцааны асуудлаар АНУ төрийн нарийн бичгийн даргад зөвлөгөө өгдөг байна. Пол Вулфовиц дэлхийн банкны ерөнхийлөгчийн албан тушаалаас гадна Иракын дайны стратегийг боловсруулсан хүмүүсийн нэг юм. Тэр Саддам Хусейн дэглэм үй олноор хөнөөх зэвсэгтэй гэсэн илтгэлийг бэлтгэж байжээ. Дараа нь 2004 оноос дэлхийн банкыг тэргүүлсэн юм. Гэвч 2007 онд тэр өөрийн нууц амрагтийнхаа цалинг огцом нэмсэн нь албан тушаалаа орхих шалтгаан нь болж байсан билээ.

Лид7. Алдарт тагнуулч Жеймс Бондын тухай шинэ киноны талаар продессереед нь мэдээлэлс хийсэн байна. Шинэ кино Тайвшруулах квант гэж нэрлэжээ.
077 дугаартай тагнуулчын тухай түүхийг 1960 онд бодож олсон Янг Флемингийн өгүүллэгээс нэр нэрийг авсан байна. Жеймс Бондын шинэ киноный гол дүрүүдэд Дэниел Крэйг, украины жүжигчин Ольга Куриленко нар тоглох юм. Уран бүтээлчид нийтдээ Жеймс Бондын тухай 22 кино хийгээд байгаа юм байна. Киноны ихэнхи зураг авалтыг Английн Бакингмшир гүнлэгийн Pinewood кино студид авах юм байна. Кино киноны тухай хэвлэлийн бага хурлын үеэр зураг авалтын хэсгээс үзүүлсэн байна. Киноны зураг авалт өнгөрсөн оны 11 сард эхэлсэн юм байна.

Лид8. Бразилийн эрх баригчид Амазонки мөрний эрэг дагуу байгаа ой мод сүүлийн үед эрс багасах болжээ. Ой модыг хамгаалах асуудлыг Бразилийн ерөнхийлөгч, засгийн газар хэлэлцсэн байна.
2007 оны 8 сараас 12 сарын хооронд л гэхэд 3235 квадрат км газар нутагт байсан ой модыг тайрсан байна. Бразилийн хүрээлэн байгаа орчныг хамгаалах яамны мэдээлснээр яаралтай арга хэмжээ авахгүй бол энэ тоо дахин 7000 квадрат км-ээр нэмэгдэж болзошгүй юм байна. Байгалийг хайр найргүй сүйтгэж байгааг зогсоохын тулд ойн цагдаа нарын орон тоог ч нэмэгдүүлэх юм байна. Өнгөрсөн 2007 онд Бразилийн Луиш Инасиу Лула да Силва , хууль бусаар мод бэлтгэж байгаа хүшмүүстэй шийдвэртэй тэмцэлд хийнэ гэж мэдэгдсэн юм.
Лид9. Швейцарийн Давост болж байгаа дэлнхийн эдийн засгийн чуулга уулзалт гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн хурлын гол сэдэв нь хөгжиж байгаа орнуудын өмнө тулгарч байгаа асуудлыг хэлэлцэх юм. Тухайлбал манай өмнөд хөрж Хятад, Энэтхэг, түүнчлэн Бразилийн талаар тусдаа хурадаан болох юм байна. Бас дэлхийн эдийн засагт Оросын үзүүлж байгаа нөлөөгний тухай ч илтгэл тавигдах гэнэ. Өчигдөр орой Давост оросын соёлын өдөр болжээ. Энэ үеэр Давосын зочдод уран гулгалтын дэлхийн аварга Илья Авербух, Евгений Плющенко, Татьяна Навка, Ирина Слуцкая нар үзүүлбэр хийжээ. Түүнээс гадна оросын үндэсний хоолыг танилцуулах цайллага болжээ.
ЭНЭ ӨДӨР
1895 оны энэ өдөр дэлхийн түүхэнд анх удаа зүлгэн дээрх хоккейн тэмцээн болжээ. Анхны тэмцээнд Уэльс, Ирландын шигшээ багууд тогложээ. .
1912 оны энэ өдөр Норвегийн эрдэмтэн Рауль Амундсен дэлхийн өмнөд туйлд хүрээд эх орондоо эргэж ирсэн байна.
1971 оны энэ өдөр Уганда улсад цэргийн эргэлт гарч генерал ИДИ АМИН төрийн засгийн эрхийг авсан байна. Түүнийг засгийн эрхэнд байсан найман жилд гэм зэмгүй 300 мянган хүн амь үрэгджээ.
1972 онд ЗХУ, Бангладешийн хооронд дипломат харилцаа тогтоосон байна.
1991 оны энэ өдөр Куйбышев хотод хуучин нэрийг нь эргүүлэн өгсөн байна. Октябрийн хувьсгалаас өмнө энэ хотыг Самара гэж нэрлэж байсан юм.

2008-01-24

Дэлхийн мэдээ 2008 01 24 Пүрэв гараг

Лид. 1 сарын 23 нд Италийн парламентын доод танхим ерөнхий сайд Романо Продид итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулсан байна.
Италийн өнөөгийн ерөнхий сайдад итгэл үзүүлэх нь зүйтэй гэж 326 гишүүн саналаа өгсөн бол 275 нь засгийн газрыг огцруулахын төлөө санал өгсөн байна. Одоо Италийн парламентын дээд танхим буюу сенат нь Романи Продигийн тэргүүлдэг засгийнэ газрын ирээдүйн хувь заяаг шийдэх болно. Гэвч зарим эх сурвалжууд Сенатын танхимын хуралаар энэ асуудлыг хэлэлцэхээс өмнө Романи Пропи өөрөө огцрох өргөдөлөө гаргаж магадгүй гэж мэдээлж байна. Италийн парламентын доод танхимын санал хураалтын дүн нь тийм ч гэнэтийн зүйл биш байлаа. Учир нь эрх Романи Продигийн нам парламентын доод танхим олонхи болдог юм. Засгийн газар Сенатат олонхийн байр сууриа алдсаны дараа Италийн ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудал хөндөгджээ.

Лид2. Газын зурваст бүслэлтэд байгаа хүмүүс хойд хөрш Египет улсыг зорьж хүнсний бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний бараагаа худалдан авч байна.
Египетийн хилээр цөөн тооны хүмүүсийг л хил нэвтрүүлж байсан нь палестинчуудыг бухимдуулжээ. Тэд өчигдөр хил дээрх бетон ханыг дэлбэрэх төхөөрөмжийг ажиллагаанд орууулж нураагаад хил зөрчсөн юм. Египетийн хил руу хууль бусаар оруж ирсэн хүмүүсийн эсрэг хүч хэрэглэхгүй байх тушаалыг Египетийн засгийн газар хилчдэд өгсөн байна. Египетийн Гаарец сонинд бичсэнээр 350 мянган палестины иргэн Египетийн нутаг руу орсон байна. Палестины өөртөө засах орны удирдагчид Египетийн эрх баригчилтай уулзалт хийж хил дээр үүсээд байгаа асуудлыг ярицлсан байна. Египетийн ерөнхийлөгч Хосени Мубарак:
Газын зурваст амьдардаг Палестинчууд манай улсад хүрэлцэн ирж хоол хүнс, эм тариа, хэрэгцээтэжй байгаа шатахуунаа худалдан авах боломж олгохыг зохих албаны хүмүүст үүрэг болгосон. Гэхдээ бид зэвсэглэсэн этгээдүүдийг улсынхаан хилээр оруулахгүй. Би Палестины удирдагчидтай холбоо тогтоож тужсламж үзүүлэхэд бэлэн гэдгээ хэлсэн.
Одоогоор Египетийн хилийн цэргүүд, цагдаа нар хил зөрчин орж ирсэн Палестинчуудын эсрэг ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Харин ч эсрэгээрэээ Египет улс Газын зурвасыбн оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болжээ.

Лид3. Бээжин хотод Вьетнам, Хятадын засгийн газрын комиссийн 2 дахь удаагийн хуралдаан болж байна. Энэ хурлаар хоёр талын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцжээ.
Хуралд хятадын талаас Төрийн Зөвлөлийн гишүүн Тан Цзя Сюань, Вьетнамын талаас тус улсын гадаад хэргийн сайдын орлогч Фам Зя Кхием тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа юм. 2008 онд Хятад Вьетнам улс худалдаа, боосврол, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, урлаг соёлын харилцаа, хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, харилцан мэдээлэл солилцох, мэдээллийн технологи, аялал жуулчлал гээд нийгмийн олон салбар хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн байна. Вьетнам улс Нэг Хятад хоёр систем гэдэг бодлогийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Тайвань бол БНХАУ ын салшгүй хэсэг гэдэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Хятад Вьетнамын засгийн газарын комиссийн хамтарсан хурал хамгийн анх 2006 оны 11 сард Вье тнамын Ханой хотод болж байсан юм.

ТОВЧ.
Польшийн агаарын нисэх хүчний С 295 загварын цэргийн онгоц Варшаваас Щецин хотыг зорин нисэж, газардах үедээ мод мөгөж осолджээ. Онгоцны бүхээгт байсан 19 зорчигч бүгд амь үрэгдсэн байна. Энэ онгоцны зорчигчид нь Польшийн нийслэл хотод зохиогдсон нислэгийн аюулгүй байдлыг хангах хуралд оролцоод төрөлх хот руугаа буцаж байжээ. Одоо ослын газар гал унтраагчид, аврах ангийнхан ажиллаж байна. Одоогоор 7 хүний цогцосыг олжээ. Ослын газар үүссэн нөхцөл байдалтай танилцахаар Польшийн ерөнхий сайд Дональд Туск Варшаваас явсан байна.

ОХУ ын хэд хэдэн мужид их хэмжээний цас орж байна. Хот хоорондын үйлчилгээний автобус Самара мужид цасан хунгарч шигджээ. Цасан хунгарт суусан автобусанд нийтдээ 16 хүн байгаа бөгөөд тэдний нэг нь жирэмсэн эмэгтэй байгаа гэнэ. Самара мужид төмөр зам, агаарын тээврийн хөдөлгөөн бүрэн зогсоод байна. Хурды зам дээр хүнд даацын машин механизмуудын олон км үргэлжилсэн түгжрэл үүсжээ. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ойрын хэд хоногтоо цас үргэлжилэн орох юм байна.

Их Британий нйслэл Лондон хотод 20 мянган цагдаагийн албан хаагчид цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж эсэргүүцлийн жагсаал хийсэн байна. Засгийн газар цагдаагийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ гэж 3 сарын өмнө мэдэгдсэн ч амлалтаа биелүүлээгүй байна.

ОХУ ын Москва хотод шуудангийн үйл ажиллааны тухай үзэсгэлэн нээгдсэн байна. Энэ музейгээс шуудангийн тухай бүх мэдээллийн авч болохоос гадна хамгийн үнэ цэнэтэй ховор шуудангийн маркыг ч үзэж сонирхох болможтой юм.

Лид4. НҮБ ийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажилаж байсан Кофи Аннан Кени улсад айлчлал хийж байна. Кени улсад сонгуулийн дараа бий болоод байгаа хямралыг зохицууах зорилтыг Кофи Аннан өмнө тавьжээ.
Кофи Аннанаас гадна Кени улсад Угандагийн төрийн тэргүүн, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн гэргий Мусеви нар хүрэлцэн ирсэн байна. Эдгээр төлөөлөгчид Кенийн улс төрийн намуудын хооронд яриа хэлэлцээр хийж хямралыг даван туулахад нь жуучлагчын үүрэг гүйцэтгэх юм байна. Өнгөрсөн оны 12 сард Кенид ерөнхийлөгчийн сонгууль болсны дараа сөрөг хүчинийхэн сонгуулийн үр дүнг эсэргүүцэж, улмаар угсаатанм хоорондын мөргөлдөөн гарсан юм. Энэ үеэр 600 гаруй хүн нас барж, 260 мянган хүн орон гэргүй болсон юм.

Лид5. Грекийн ерөнхий сайд Констанинос Караманлис анх удаа Бүгд Найрамдах Турк Улсад айлчлал хийж байна. Турк Грекийн харилцаа сүүлийн арваад жилүүдэд маш хүйтэн хөндий, нэг үгээр хэлбэл тийм ч сайнгүй байсан юм. 1 сарын 23 нд Туркийн Анкара хотод Грекийн ерөнхий сайд иржээ.
Грекийн ерөнхий сайдын Турк улсад хийж байгаа айлчлал 3 өдөр үргэлжилнэ. Турк Грекийн өнөөгийн эрх баригчид харилцаагаа сайжруулах үүднээс дипломат алхамуудыг хийж байна. Грекийн ерөнхий сайд Туркийн гүйцэтгэх засагалалын тэргүүн Тайип Эрдогантай уулзсаны дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийжээ. Европын холбоонд элсэх гэж байгаа хүсэлтийг нь Грек улс дэмжих болно гэж мэдэгдсэн байна. Цэрэг, ул төр, худалдаа эдийн засаг, соёлын салбарт хамтран ажилах болжээ.

Лид6.Голландын Отрих хотын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтдийн хийсэн шинэ эм гарган авах туршилт эмгэнэлтэйгээр дууссан байна.
Эрдэмтэд ходоодны өвчнийг эдгээж чадах эм гарган авахаар ажиллаж байжээ. Гэвч шинэ эмийг хэрэглэсэн 24 хүн амь насаа алдсан байна. Туршилтанд Голландын 15 томоохон эмнэлэгийн 300 гаруй эмчлүүлэгч хамрагдсан байна. Нас барсан хүмүүсийн ар гэрийхэн нь шүүхэнд хандаж нөхөн төлбөр авахыг хүсэж байна.

Лид7. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт хоёр дахь өдрөө Щвейцарийн Давост үргэлжилж байна. Энэ хуралд дэлхийн 90 гаруй орны төлөөлөгч оролцож байгаа юм.
Швейцарийн Давост дэлхийн 27 ерөнхийлөгч, 110 сайд оролцож байгаа юм. Энэ жилийн чуулга уулзалтын гол сэдэв нь орон сууцны зээлийн тогтолцооны хямрал, дэлхийн эрчим хүчний хангамж болоод байна. Давосын уулзалтын эхний өдөр Дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдлын талаар семинар зохиогджээ. Энэ үеэр дэлхийн олон орны эдийн засагчид АНУ ын эдийн засаг дэлхийн бусад орнуудын санхүүгийн байдалд нөлөөлж байгааг онцлон тэмдэглэсэн байна. Гэхдээ энэ сүүлийн үед дэлхийн эдийн засагт Энэтхэг, Хятад улс хүч түрэн орж ирж, бүс нутгийн төдийгүй, дэлхийн санхүүгийн байдалд нөлөө үзүүлэх болжээ. Давосын чуулга уулзалтын эхний өдөр цаг уурын дулаарал, Ойрхи Дорнодын хямрал, шинээр шинжлэх ухаанд бүртгэгдэж байгаа халдварт өвчний талаар хэлэлцжээ. Давосын чуулга уулзалт таван өдөр үргэлжилэх юм. Давосын чуулганы үеэр Ираны цөмийн хөтөлбөрийн талаар ч асуудал хөндөгджээ. АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс Ираны талаар баримталж байгаа бодлогоо тайлбарласан байна.
Эм. АНУ хэзээ ч ираны ард түмниийг дайснаа гэж үздэггүй бөгөөд зөвхөн энэ улсын засгийн газартай асуудал үүсээд байгаа. Гэвч ямар ч асуудлыг дипломат аргаар шийдэж болно. Хэрвээ Иран улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах юм бол бид шинэ яриа хэлэлцээр эхлүүлж болох юм. Иран улс бол эртний түүх, баялаг соёл иргэншилтэй улс. Ираны ард түмэн дэлхийн соёл иргэншилд асар их хувь нэмэр оруулсан.
Давосу чуулга уулзалтын хоёр дахь өдөр нь олрсын үдэш нэрийн доор явагдах бөгөөд Оросын төлөөлөгчид Давосын зочдод үндэсний уламжлал, зан заншилаа тодотгосон тоглолт, мөн мөсөн дээрх уран гулгалтын үзүүлбэр бэлтгэсэн байна.

Лид8.Ангараг гаригийг судлаж байгаа Спирит өөрөө явагч аппаратын илгээсэн гэрэл зураг эрдэмтэдийн анхаарлыг татжээ. Спирит аппаратын илгээсэн нэгэн зураг дээр хүний дүрс байжээ.
Энэ зургийг интернэтэд байрлуулсны дараа зарим хүмүүс ангараг гариг дээр амьдрал байгаагийн нотолгоо гэж үзэж байна. Тэгвэл зарим нь ангараг гариг дээр байгаа хад чулууг өвөрмөц өнцөгөөс авсанаар ийм зураг би болсон гэж үзэж байна. Манай нарын аймгуудаас ангараг гариг дээр амьдрал байх магадлал хамгийн өндөр байдаг юм.

Лид9.Парисын загварын долоо хоног үргэлжилж байна. Энэ үеэр италийн нэрт загвар зохион бүтээгч Валентино загварын ертөнцтэй салах ёс гүйцэтгэжээ.
Тэр хувцасны загвао зохион бүтээх аужид өөрийн амьдралыхн 45 жилийн зориулжээ. Парис хотд Валентино хамгийн сүүлчийн загвараа үзүүлсэн байна. Валентиногийн зохион бүтээсэн хувцасаар л гангардаг хүмүүсийн хүрээ ч бий болсон юм. Тухайлбал АНУ ын тэргүүн хатагтай асан Жаклин Кенеди, Испаний хатан хаан, түүнчлэн Холивуудын олон одууд түүний загварыг өмсөх дуртай байсан юм. Энэ жил 75 настай Валентино одоогоос жил зургаан сарын өмнө загварын ертөнцтэй салах ёс хийх гэж байгаагаа албан ёсоор зарлаж байсан билээ. Үдэшлэг ид дундаа байхад нь орхин явах хэрэгтэй гэж Валентино үздэг юм. Дуртай ажлаа орхиж байгаа тэрбээр одоо л надад ойр дотныхонтойгоо үргэлж хамт байж, хайртай гэрийн тэжээмэл амьтадтайгаа зугаалах цаг гарч байна гэж ярьсан байна.

Лид10. Холивудын жүжигчин Хит Леджерын гэнэтийн үхлийн шалтгааны талаар янз бүрийн таамаглал хөвөрч байна.
Энэ жил 28 настай жүжигчиний цогцосыг гэрийн үйлчлэгч нь хамгийн түрүүнд олж харсан юм. Хит Леджерт иллэг хийх ёстой массажист ирсэн тухай гэрийн үйлчлэгч нь мэдэгдэхээр өрөөнд нь ортол жүжигчин амьсгал хураасан байжээ. Цагдаа нар гэрийн үйлчлэгч массажистаас мэдүүлэг авсан байна. Цагдаагийнхан түүний үхлийн шалтгааныг хоёр янзын хувилбараар судлах гэж байна. Эхнийх нь түүнийг амиа хорлосон гэж үзэж байгаа бол, хоёр дахь хувилбар нь нойрны эмийг хэтрүүлэн хэрэглсэн гэдэг таамаглал юм. Хит Леджер 1979 оны 4 сарын 4 нд Перт хотод уурхайн инженерийн гэр бүлд мэндэлжээ. Харин ээж нь франц хэний багш байжээ. Хит Леджер багаасаа жүжигчин болохыг мөрөөдөж байж. Сургуулиа төгсөөд Сиднейд очиж “Үзэн ядах 10 шалтгаан”, “Гэртээ харих замд” зэрэг киноны гол дүрд тоглосон байна. Энэ нь түүний уран бүтээлийн гараа байжээ. Тэр 2006 онд Энга Лигийн “Бөгтөр уул” кинонд бүтээсэн гей ковбой залуугийн дүрээр Алтан бөмбөрцөг, Оскарын кино наадмын шагнал, мөн MTV-ийн оны шилдэг “киноны үнэсэлт” номинацид шалгарч байжээ. Цагдаагийн газрынханы мэдээлснээр Хит Леджерын үхэл Мерилин Монрогийн үхсэн нөхцөл байдалтай маш төстэй байгааг онцлон тэмдэглэж байна. Хит Леджерийн орны эргэн тойронд маш их хэмжээний нойрсуулах эм байжээ.

Лид11. Еврокомисс агаар мандалд ялгаруурж байгаа хүлэмжийфн хийн хэмжээг бууруулахад чиглэгдсэн шинэ хуулийн төсөл боловсруулжээ. Энэ хуулийн дагуу 2020 Он гэхэд Европын орнууд агаар мандалд ялгаруулж байгаа нүүрстөрөгчийн хэмжээг 1990 оны түвшинээс 20 хувиар бууруулах болжээ.
Брюссельд төвтэй Евро комиссийн мэдээлснээр 2013 оноос эхлэн агар мандалд ялгаруулан гаргаж байгаа нүүрстөрөгчийн хэмжээг багасгах алхам хийгдэх юм байна. Таван жилийн дараа гэхэд хүлэмжийн хийг ялгаруулах эрхийг дуудлага худалдаагаар зардаг болох юм байна. Зөвхөн 2005 онд Европын орнуул агаар мандалд 2 тэрбум тонн хүлэмжийн хий ялгаруулсан байна. Харин 2020 он гэхэд энэ хэмжээг 21 хувиар бууруулах юм.

Эр. Энэ бол ирээдүйдээ хийж байгаа томоохон хөрөнгө оруулалт. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бид жилд 60 тэрбум евро зарцуулах шаардлагатай болж байна.
гэж Евро коммисийн тэргүүн Жозе Мануэль Баррозу ярьж байна.
Хүлэмжийн хийг багасгахыйн тулд Европын Холбооны орнууд сэргээгдэхм эрчим хүчний эх үүсвэрийг ихээр ашиглахаар төлөвлөжээ. Еврокомиссийн боовсруулсан хуулийн төслийг Европын холбооны гишүүн орнуудын засгийн газар дэмжсэний дараа тухайн хууль хүчин төгөлдөр үйлчлэх юм.

Лид. Английн цагдаа нар сүүлийн 90 жилд анх удаа эсэргүүцлийн цуглаан хийсэн байна.
Лондоны хорин мянган цагдаагийн албан хаагчид өнөөдөр цалин нэмэнх амталтаа биелүүлэхгүй байгаа засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Хууль сахиулагчдын цалинг өнгөрсөн намар нэмнэ гэж Их Британий засгийн газар амлаж байжээ. Гэсэн ч засгийн газар цалин хөлсийг нэмнэ гэсэн амлалтаа мартаж орхисон байна.
Цагдаа нар өрсдийгөө засгийн газрын сайд нарын мэхэнд хууртагдсан гэж үэж байна. Их Британи цагдаа нар хамгийн сүүлчийн удаа одоогоос 90 жилийн өмнө ажил хаялт зарлаж байжээ.
Энэ өдөр
Манай тооллын 76 онд эртний Ромын эзэнт улсын хаан АДРИАН мэндэлсэн байна.

Одоогоос 160 жилийн өмнө буюу 1848 оны энэ өдөр америкийн иргэн Джеймс МАРШАЛЛ Калифори мужын нутгаас цэвэр алт олжээ. Үүний дараа америкчууд алтны эрэлд гарчээ.

1922 оны энэ өдөр Даний иргэн Кристиан Нельсон АНУд цагаачлан иржээ. Тэр АНУ ын Айова мужын Онава хотод сууршьшин тэндээ эскимо зайрмагний үйлдвэр нээсэн байна.

2008-01-23

Дэлхийн мэдээ 2008 01 23 Лхагва гараг

Лид1. Өнөөдөр Швейцарийн Давост Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт эхлэх гэж байна.
Дэлхийн их гүрнүүдийн удирдагчид, шилдэг эдийн засагчид, бизнес эрхлэгчид энэ хотод жил бүр цугларч дэлхийн санхүү эдийн засгийн өмнө тулгараад байгаа асуудлуудыг шийдэх гарцыг хамтран хайдаг билээ. Дэлхий даяар санхүүгийн зах зээл хямралд орж, томоохон үнэт цаасны үнэ ханш огцом унаж байгаа энэ мөчтэй давхцан энэ жилийн дэлхийн эдийн чуулга уулзалт эхлэх гэж байна. 2008 онд дэлхий нийтээрээ ямар асуудалд анхаарлаа хандуулах нь зүйтэй вэ гэдэгийг дэлхийн улс төрчид эдийн засагчидтай хамт нэгэн ширээний ард сууж хэлэлцдэг заншил тогтоод удаж байна. Энэ жил Довосын дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг “Хамтын хүчний шинэчлэл” уриан доор зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн 90 гаруй орны төлөөлөгчид уригджээ. Давосын чуулга уулзалтын энэ жилийн гол сэдэв нь хөрөнгийн зах зээлийн хямрал, алан хядах ажиллагаа, ойрхи дорнодын хямрал, ядуурал, цаг агаарын өөрчлөлтийг судлах юм. Давост Ойрхи Дорнодын энхийн элч, Их Британий ерөнхий сайд асан Тони Блэр, АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс, Пакистаны ерөнхийлөгч Первез Мушараф, Их Британий ерөнхий сайд Гордон Браун гээд томоохон улс төрчид очно гэж амалсан байна
Лид2. Өчигдөр дэлхийн хөрөнгийн зах зээл дээр хувьцааны үнэ огцом унасны дараа хэсэгхэн хугацаанд тогтворжих хандлагатай болжээ. Гэвч Азийн хөрөнгийн зах зээл дээр хувьцааны үнийн уналт үргэлжилж байна. Өнөөдөр Улаанбаатарын цагаар 14 цагт Токиогийн хөрөнгийн бирж дээр Японы эдийн засгийн гол үзүүлэлт болсон Nikkei ийн индекс тав зууны 65 хувиар унасан байна.
АНУ ын Холбооны нөөцийн газар, зээлийн хүүг бууруулсны дараа зарим нэг компаний хувьцааны үнэ ялимгүй өссөн байна. Европын орнуудын хөрөнгийн бирж дээр хувьцааны үнэ дундажаар хоёр хувиар өсжээ. Азийн орнуудын хөрөнгийн бирж дээр өнөөдөр өглөө өсөлт ажиглагдсан боловч хувьцааны үнэ дахин унасан байна. Өнөөдөр өглөө Японы хөрөнгийн зах зээлийн гол үзүүлэлт болсон Никкеийн индекс, арилжаа эхэлсэнээс хойш 15 минутын дараа 3,5 хувиар өссөн байна. Японы мөнгөн тэмдэгт иений ханш ч ялимгүй чангарчээ. Гэвч Улаанбаатарын цагаар 14 цагт Токиогийн хөрөнгийн бирж дээр Японы эдийн засгийн гол үзүүлэлт болсон Nikkei ийн индекс тав зууны 65 хувиар унасан гэсэн мэдээлэл ирлээ. Хөрөнгийн бирж дээр ханш унаж байгаа нь АНУ ын санхүүгийн хямралтйа холбоотой тул бид ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй юм гэж Японы санхүү эдийн зсгрйн сайд Хирока Ота мэдэгджээ. Харин одоогийн байдлаар Канад, Өмнөд Америкийн орнуудын хөрөнгийн бирж дээр хувьцааны үнийн уналт тогтвортой байна.
Лид3. ОХУ ын улсан шадар сайд Дмитрий Медведов Иргэний хэлэлцүүлэгт урилгаар оролцож үг хэлэхдээ оросын өмнө тулгараад байгаа асуудлууды талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Оросын эдийн засаг 1990 оны эхэн үетэй харьцуулах юм бол тогтворжсоныг тэр онцлон тэмдэглээд одоо Орос улсад ирээдүйг тодорхойлсон үндэсний үзэл санаа дутагдаж байгааг анхааруулсан байна. Иргэний хэлэлцүүлэгт төрийн бус байгуулага, хууль эрх зүй, эмэгтэйчүүд, залуучуудын, байгаль хүрээлэн байгаа орчныг хамгаалах сайн дурын байгуулагын төлөөлөгчид хамрагдаж байгаа юм. Иргэний хэлэлцүүлэг ОХУ д хоёр дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд хамгийн анх 2001 онд болж байсан юм. Дмитрий Медведовын хэлсэн үгийг улс орныг хөгжүүлэх хөтөлбөрөө танилцуулжээ гэж зарим улс төр судлаачид дүгнэсэн байна. Дмитрий Медведов хууль мэргэжилтэй бөгөөд авилагатай тэмцэх үйл ажиллагааг үндэсний хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.

ТОВЧ
Өнгөрсөн шөнө Страсбург хотод Европын Зөвлөлийн хуралдаан болж өндөрлөсөн байна. Хурлаар Косовогийн ирээдүйн статусын асуудлыг хэлэлцжээ. Энэ хуралд ОХУ ыг төлөөлөн Төрийн ДУМ ын гадаад харилцааны асуудал эрхэлсэн хорооны дарга Константин Косачев оролцжээ. Түүний хэлснээр НҮБ ын баталсан тогтоолын утга санааг 180 хэмээр эргүүлсэн шийдвэрийг Европын Зөвлөл гаргалаа гэж мэдэгдсэн байна. Учир нь уг бичиг баримтын эхний хувилбарт Косовогийн хязгаарын тусгаар тогтнолын тухай хэд хэдэн заалт байсан юм.

ОХУ ын Казань хотод их хэмжээний цас оржээ. Энэ үеэр салхиний хурд нэмэгдэж үзэгдэх орчин мууджээ.Иймээс хот хоорондын тээвэр хийдэг автобусны хөдөлгөөн бүрэн зогсож, нисэх буудалд үйл ажилагаагаа түр зогсооход хүрсэн байна.

ОХУын ерөнхийлөгч Путин саяхан болгарт айлчлал хийхдээ Балтийн тэнгисийн ероолоор байгалийн хий дамжуулах хоолой барьж, дараа нь Болгар, Серб, Унгар, Австрийн нутагт байгалийн хийн хоолойн шуцгам барих тохиролцоонд хүрсэн юм. Тэгвэл Оросын Газпром компани Сербийн газрын тосны компаний хяналтын багц хувьцаанаас худалдан авсан байна. Уг комдани Сербийн төсвийн 5 хувийг бүрдүүлдэг юм. Сербийн ерөнхийлөгч Борис Тадич, ерөнхий сайд Каштуница нар 1 сарын 25 нд ОХУ д айлчлал хийх үеэрээ холбогдох баримт бичигт гарын үсэг зурах юм байна.

Испани улсын Толедо хотын хурдны зам дээр өтгөн манан суунаглаж байх үеэр нэгэн зэрэг 60 машин ар араасаа мөргөлдсөн байна. Гэрчүүдийн хэлснээр зам дээр үзэгдэх орчин 10 метрээс хэтрэхгүй байжээ. Ачааны машин өмнөө явж байсан том оврын автобусыг мөргөснөөр бүх ю эхэлсэн байна. Үүний дараа машинууд ар араасаа мөргөлдөж эхэлжээ. Энэ томоохон ослын үеэр наад зах нь 70 хүн бэртсэн байна.

Лид4. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг зохицуулах олон улсын эвсэлд ОХУ, АНУ, БНХАУ, Их Британи, Франц, Герман улс багтдаг юм. Тэгвэл энэ энэ эвсэлд багтдаг орнуудын гадаад хэргийн сайд нар Германы Берлин хотод уулзалт хийсэн байна.
Тэд Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авах тохиролцоонд хүрсэн байна. АНУ, Европын холбооны орнууд Иран улс цөмийн зэвсэг хийх зорилгоор цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байна гэж болгоомжилдог юм. Харин ОХУ, БНХАУ ын төлөөлөгчид Ираны эсрэг шинэ хориг тогтоохыг эсэргүүцэж, асуудлыг яриа хэлэлцээрийн замаар шийдэхийг иүлүүд үзэж байна. Харин Иран улс энхийн зорилгоор цөмийн хөтөлбөр хэрэгүүлж байгаа гэж тайлбарлаж байгаа билээ.
Лид5. Ирак улсын парламент төрий далбаандаа өөрчлөл оруулсан тухай Ассошиэтэд пресс агентлаг уламжилж байна. Саддам Хуссйны дэглэм нуран унаж, Ирак улс түүхийнхээ шинэ хуудасыг нээсэн болохыг тодотгохын тулд төрийн далбаандаа өөрчлөлт оруулсан гэж тоймч нар тайлбарлажээ.
Иракын парламенты 165 гишүүний 110 нь төрийн далбаанаас гурван одыг хасжээ. Дээрх гурван од нь Саддам Хусейн тэргүүлдэг байсан Иракын БААС намын эв нэгдэл, эрх чөлөө, социализм гэсэн урианы бэлгэ тэмдэг байжээ. Түүнээс гадна төрийн далбаан дээр байдаг Саддам Хусейн гараар бичсэн “Аугаа Аллах” гэсэн үгийг хассан байна. Иракын төрийн далбаанд улаан, цагаан хар өнгийн ашиглахыг дундаж зууны үед Багдад амьдарч байсан яруу найрагч Аль-Мутанабби санал болгож байжээ.

Лид6.Аль Кайда алан хядагч бүлэглэлийн хойд америк дахь салбарын гишүүн Хосе Падилья 17 жил шоронод хорих ял оноосон байна.
Улсын яллагч нар түүнийг бүх насаар нь хорихийг шаарлаж байсан ч тэр шүүх хуралаас өмнө хүнд нөхцөлд шоронд хориглож байсныг нь харгалзан ялыг нь хөнгөрүүлж ийм ял оноосон байна. Тэр Афганистан дахь Аль Кайда алан хядах байгуулагын хуаранд бэлтгэгдэж байжээ. Энэ жил 37 настай Хосегийн хамт түүний хоёр хамсаатан нь 15, 12 жилийн ял авчээ. Хосе Падилья 2002 оны 5 сард баривчлагдсан юм.
Лид7. Бөгтөр уул кинод тоглож олны танил болсон Австралийн кино жүжигчин Хит Леджерийн цогцосыг Нью Йоркийн Манхэттен дүүрэг дэхь өөрийн орон сууцанаас өчигдөр орой орон нутгийн цагаар 20 цаг 30 минутын үед олжээ.
Жүжигчний цогцосыг өчигдөр түүний гэрийн үйлчлэгч нь олсон байна. Лежерийн үхлийн шалтгааны талаар цагдаагийнхан одоогоор ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. Гэхдээ Ассошэйтэд Пресс агентлагийн уламжилснаар бол жүжигчин нэгэн эмийн бодисыг тун хэтрүүлэнг хэрэглэсэнээс болж амь насаа алдсан байж болзошгүй гэнэ. Цэнл залуу 28 насандаа хорвоог орхисон Хит Леджер ижил хүйстэн ковбой залуусын амьдралыг харуулсан Бөгтөр уул киноны гол дүрд тоглож гоор алдарын оргилд хүрсэн.
Тэр энэ киногоороо Оскарын шагнал, Алтан бөмбөрцөг наадмаас шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртэж байсан юм. Бөгтөр уул киноноос гадна тэр Эх оронч, Рыцарийн түүх, Ах дүү Гримм, Чөтгөрүүдийн найр зэрэг олон кинонд гол ба туслах дүрийг бүтээж байсан юм. Хамгийн анхаарал татаж байгаа зүйл нь түүний кинонд бүтэээсэн дүрүүд нь амь насаа алдсанаар төгсдөг байжээ. Хит Леджерийн хоёр настай бяцхан охин өнчирч байна.

Лид8. АНУ ын экс ерөнхийлөгч Билл Клинтоны зүүрмэглэж байгаа дүрс бичлэгийг телевизээр харуулсан байна.

Америкийн иргэдийн эрх эрх чөлөөний төлөө тэмцэлд бүхэл амьдралаа зориулсан Мартин Люнтер Кингийн дурсгалд зориулсан баярын үйл ажиллагаанд АНУ ын экс ерөнхийлөгч Билл Клинтон уригдан оролцсон байна. Илтгэл үргэлжилж байх үед Билл Клинтон суугаа чигээрээ зүүрмэглэж орхижээ. Энэ нь телевизийн камерын дуранд өртсөн байна. Энэ үед индэр дээрээс үг хэлж байсан хүн илтгэлээ түр завсарлаж, үзэгчдийн чанга алга ташилт Билл Клинтоныг сэрээсэн байна.
Энэ өдөр
Манай тооллын 599 оны энэ өдөр хятадын Тан гүрний хаан ЛИ ШИ МИНЬ мэндэлж байжээ. Тэр хаанд ширээнд заларч ТАЙ-ЦЗУН гэдэг нэртэй болсон юм.
1924 оны энэ өдөр Ленинд зориулсан бунхан босгожээ.
1950 оны энэ өдөр Иерусалем хот Изриалийн нийслэл болжээ.
1979 оны энэ өдөр Метрополь сэтгүүлийн анхын дугаар хэвлэгдэн гарээ.
2004 онд Ангараг гариг дээрээс ус байж болох шинж тэмдэгийг олсон байна.
Үдэш
Лид9. Энэ жилийн Оскарын шагналд нэр дэвшиж байгаа киноны нэрсийн жагсаалт гарсан байна.
Америкийн кино академийн шагналд энэ жил “Майкл Клейтон”, “Хөгшчүүд тэнд байна” гэдэг нэртэй кинонууд найман номинацид нэр дэвшсэн байна. Шилдэг кино номинацид “Наминчлал”, найруулагч Жейсон Рейтманы “Жуно”,Пол Томас Андерсоны “Газрын тос” зэрэг кинонууд нэр дэвшлээ. Шилдэг эрэгтэй жүжигчин нонинацид Дэниел-Дэй Льюис, Жонни Депп, Томми Ли Жонс, Вигго Мортенсен, Жордж Клуни нар өрсөлдөнө. Харин шилдэг эмэгтэй жүжигчин номинацид ланшет, Жули Кристи, Лора Линни, Эллен Пейж, Марион Котийяр нэр дэвшжээ. Оскарт нэр дэвшигчдийн жагсаалтад оросын хоёр ч найруулагчын бүтээл орсон байна.Гадаадын шилдэг кино номинацид найруулагч Никита Михаилковын “Арван хоёр”, Сергей Бодровын бүтээл, Чингис хааны тухай ”Монгол хүн” кинонууд өрсөлдөх юм.
Эр. Би Оскар ч юмуу эсвэл өөр ямар нэгэн шагнал авахын төлөө энэ бүтээлийг хийгээгүй. Гэхдээ бүтээл маанв нэр хүндтэй шагналд нэр дэвшиж байгаад би асар их баярлаж байна. Гадаадын шилдэг кино номинацид нэр дэвшиж байгаа Сергей Бодровт ч бас баяр хүргэмээр байна. Казахстан улсын хувьд бол энэ асар том үйл явдал. Дэлхийн кино урлагтай хөл нийлүүлэн алхаж байгаагийн анхны дохио.
Оросын киночдын хувьд гэнэтийн бэлэг болсон өөр нэг мэдээлэл бол найруулагч Петровын “Хайр дурлал” гэдэг нэртэй кино шилдэг хүүхэлдэйн кино номинацид нэр дэвшсэн явдал юм. Ная дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол Лос Анжелос хотын Кодак кино театрт 2 сарын 24 ний өдөрболно.

Лид10. Газын зурвас Египетийн хил дээр эмх замбараагүй байдал үүссэн байна.
Газын зурваст бүслэлт эхлээд долоо хонож байна. Цахилгаан эрчим хүч, хүнсний нөөцгүй болсон Газын зурвасын оршин суугчид Египеттэй хил залгаа оршдог боомтод олноороо цугларсан байна. Хилийн боомтын хаалга нээгдэхэд хүмүүс Египетийн газар нутаг руу дайран орсон байна. Хил хамгаалагчид байдлыг хяналтандаа авахын тулд агаарт хий буудаж анхааруулага өгсөн байна. Хүмүүс бие биенээ дарж, дайрах үед хэд хэдэн хүн шархадсаны дотор эмэгтэйчүүд ч байгаа гэнэ. Египетийн хилийн боомт хотд очиж хүнс тэжээд, эм тариа худалдан авсан Палестинчууд Газын зурваст эргэж ирцгээсэн байна.

Лид11.Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын нийслэл Лондон хотод оросын зураачдын дүрслэх урлагийг бүтээлийн үзэсгэлэн нээгдэх гэж байна.
Өчигдөр сэтгүүлчдэд зориулан үзэсгэлэнд тавигдах бүтээлүүдийг үзүүлсэн байна. Оросын дүрслэх урлагийн шилдэг зураач нарын үр сад нь одоо Лондонд амьдарцгаадаг байна. Тэд өвөг дээдсийнхээ зурсан зургуудыг эзэмших эрхтэй гэж гомдол гаргаж байсан юм. Иймээс ОХУ ын тал давтагдашгүй өвөрмөц шийдэлтэй, хамгийн шилдэг уран зургуудаа Лондон руу илгээх төлөвлөгөөнөөсөө татгалзахад хүрсэн юм. Их Британий парламент 2007 оны 12 сарын 31 нд гадаадын дүрслэх урлагийн бүтээлийн хамгаалах, харъяалагдах улсын сан хөмрөгт нь буцаахыг баталгаажуулсан хууль баталсны дараа Оросууд үзэсгэлэнгээ Лондонд нээх шийдвэр гаргажээ. Оросын Третъяковын галерей, Эрмитаж, Пушкины музейд хадгалагдаж байсан бүтээлийг Лондончууд үзэж бломж ийнхүү нээгдлээ.

2008-01-22

Дэлхийн мэдээ 2008-01-22 Мягмар гараг

Лид1. Дэлхийн томоохон хөрөнгийн бирж дээр хувьцааны ханш огцом унаж байна. АНУ ын хөрөнгийн зах зээл дээр өнгөрсөн намар эхэлсэн хямралыг үр дагавар нь одоо илэрч байна гэж томоохон эдийн засагчид энэ үзэгдлийг тайлбарлаж байна.

Дэлхийн валютийн сангийн тэргүүн Поминик Строс Кан одоо хувьцааны ханш унаж байгаа нь дэлхийн эдийн засагт асар их хохирол авч ирнэ гэж үзэж байна. АНУ ын эдийн засгийн чадамжыг дээшлүүлэх зорилгоор авч хэрэгжүүлэх гэж байгаа багц арга хэмжээг дэлхийн хамтын нийгэмтлэг сөрөгөөр хүлээн авчээ гэж тэр мэдэгджээ. Хөрөнгийн бирж дээр хувьцааны үнэ буурах үзэгдэл Ази тивээс эхэлсэн байна. Японы хөрөнгийн биж хаагдах үед Nikkei ийн үзүүлэлт гурав зууны 86 хувиар буурсан байжээ. Энэ нь сүүлийн 2 жилд болж байгаагүй үзэгдэл юм. Үүний дараа Их Британий биржийн гол үзүүлэлт FTSE 5,5 хувиар буурсан тухай мэдээлэл ирсэн юм. Энэ нь Английн бирж дээр хувцаа арилудаг хамгийн томоохон 100 компаний хувьцааны үнэ нэг өдрийн дотор 163 тэрбум доллараар бурсан гэсэн үг. 2001 оны 11 сарын 11 өдрөөс хойш Лондоны бирж дээр ийм ноцтой ханш уналт ажиглагдаагүй юм. Парисын хөрөнгийн бирж дээр хувцьцааны үнэ 7 хувиар буурсан байна. Дэлхийн эдийн засгийн томоохон төв болоод байгаа Хятад, Энэтхэг, Сингапур, Тайвань, Филиппин, Аргентин, Бразил, ОХУ ын улсын хөрөнгийн бирж дээр ч мөн адил хувьцааны ханш унажээ. Эдийн засагчдын тооцоолж байгаагаар хувьцааны үнэ цаашид ч унах юм байна.

Лид2. Изриаль улс Хамас бүлэглэлийн хяналтаа тогтоосон Газын зурвасыг бүсэлж, хилийн боомтуудаа хаасан юм. Ингэснээр түлш, шатахууны нийлүүлэлт зогсож Газын зурваст байдал хүндэрчээ.

Тэнд амьдардаг нэг 200 мянган хүн гэрэл цахилгаангүй болоод байна. Үүний дараа НҮБ ын Аюулгүйн Зөвлөл шуурхай хуралдаанаараа Газын зурвасын асуудлыг хэлэлцэж, Изриль улсад хандан бүслэлтийн үеэр гарч болох сөрөг үр дагавар их байгаа г анхааруулжээ. Иймээс Изриалийн засгийн газар Газын зурвас руу түлш, шатахуунтай тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнийг сэргээхийг зөвшөөрсөн байна. Европын Холбоо, Арабын орнуулын лиги дээрх асуудлаар шуурхай хуралдаж Газын зурваст хэрэгжүүлж байгаа бодлогосоо татгалзахыг Изриаль улсад уриалжээ. Хамас бүлэглэл Изриаль руу пуужингаар харвасаны дараа Изриалийн тал Газын зурвасыг бүсэлж гадаад ертөнцөөс тусгаарласан юм.

Лид3. Газын зурваст бүслэлт хийж байгааг эсэргүүцсэн хүмүүсийн жагсаал Иорданы нийслэл Амман хотод болж өнгөрсөн байна. Энэ жагсаалыг Иорданы сөрөг хүчний “Исламын ажилчны фронт” намынхан зохион байгуулжээ.

Жагсаалд ойролцоогоор арван мянган хүн хамрагджээ. Тэд Газын зурваст тогтоосон бүслэлтээ цуцлахыг Изриалийн засгийн газараас шаардсан байна. Арабын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжилж байгаагаар Газын зурваст хүнсний хомсдолоос болж арван хүн амь насаа алдсанбы дотор хүүхэд эмэгтэйчүүд байгаа юм байна. Жагсагчид гэрэл цахилгаангүй болоод байгаа хүмүүст дэмжлэг үзүүлж байгаагаа илэрхийлж лаа асаасан байна. Иорданы лалын ажилчны нам нь Изриалийн эсрэг тэмцэл хийж байгаа ХАМАС бүлэглэлийг дэмжлэг юм. Жагсаалд оролцож байгаа эмэгтэйчүүд хүүхдүүдээ авч иржээ. Одоо газын зурваст гэрэл цахилгаан хүнсний хомсдолд ороод байгаа хүмүүстэй сэтгэл зүрхээрээ хам байгаа гэдэг би илэрхийлэхээр ирсэн гэж жагсаалд оролцож байгаа эмэгтэйчүүд ярьж байна. Жагсагчидтай санал нэг байгаагаа Иорданы хатан хаан ч илэрхийлсэн байна.

Эм. Газын зурваст тогтоосон бүслэлтийг нэн даруй цуцлахгүй бол хүмүүнлэгийн хямрал гамшиг нүүрлэж болзошгүй байна. Олон улсын байгуулагуудыг энэ асуудалд анхаарлаа хандуулахыг би хүсэж байна. Газын зурваст амьдарч байга энгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзээлэхийг уриалж байна.

Еипетийн ерөнхийлөгч Хосени Мубарак Арабын Лигийн орнуудын төрийн тэргүүн нар ч мөн ийм мэдэгдэлийг хийсэн байна. Газын зурвас хоёр дахь өдрөө гэрэл цахилгаангүй байгаа юм. Ялангуяа эмнэлэгт байдал хамгийн хүнд байга юм. Эмч нар өвчьтөнүүдэд шаардлагатай мэс ажилбарыг хийж чадахгүй байна. Эмчилгээ авч чадаагүй хэд хэдэн өвчтөн нас баржээ.

ТОВЧ

ОХУ ын Иваново хотын Холбооны аюулгүй байдал, Цагдаагийн төв газрын 4 давхар байшинд түймэр гарчээ. ОХУ ын онц байдлын яамны мэдээлснээр 2000 метр квадрат талбай галд автсан байна. Түймэрийг унтраахад гал сөнөөх 20 машин, 130 гал унтраагч ажиллажээ. Албаны хүмүүс гал гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн тайдбар хийхээс татгалзаж байна.

ОХУ ын Их Театрын жүжигчид Парист хийсэн аялан тоглолтоо өндөрлөж байна. Оросын жүжигчид гурван долоо хоногийн турш Францын үзэгчдэд уран бүтээлээ толилуулсан юм. Оросын жүжигчдийн тоглолтыг францчууд халуун дотноор хүлээн авчээ. Энэ Тоглолтын тасалбар нь өнгөрсөн оны 9 сард зарагдаад дуусчихсан байжээ. ОХУ ыг сонгодог бүжгэн жүжигийн эх орон гэж үздэг юм.

Өнгөрсөн ням гаригт болсон Кубын Үндэсний Ассамблейн сонгуульд Фидель Кастро нэр дэвшсэн юм. Сонгуулийн дүнгээс харвал Фидель Кастро Үндэсний Ассамблейн гишүүнээр сонгогдсон байна.

Францын Парис хотод загварын долоо хоног үргэлжилж байна. Нэрт загвар зохион бүтээгч Жон Далиана, Кристан Диорт зориулсан шинэ хувцасны цуглуулгаа танилцуулжээ. Ажиглагчид, шүүмжлэгчид энэ түүний шинэ загварыг харь гаригийнх гэж нэрлэж амсан байна. Учир нь ихэнхи хувцас нь харь гаригийн нисдэг тавагийг санагдуулам хэлбэр хийцтэй юм байна.

Лид4. Хятадын хойд болон төвийн бүс нутгаар цасан шуурга болох үеэр 4 хүн нас барсан байна.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсад сүүлийн хэдэн жилд орж байгаагүй их хэмжээний цас орсон билээ. Билгийн улиралын тооллоор шинэ он гарах гэж байгаа үед хятадын хот хоорондын тээврийн үйлчилгээний ачаалал нэмэгддэг юм. Энэ үед цас орсон нь олон сая хүнийг зорьсон газраа товлосон хугацаандаа очиход нь саад болжээ. Хятадын Аньхой, Хубэй мужуудад байдал хамгийн хүнд байгаа юм. хоёр мужын нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа зогсоосон бол хурдны замууд нь зузаан цасанд хучигдсан юм. Иймээс энэ бүс нутагт төмөр замын ачаалал эрс нэмэгдсэн тухай хятадын төв телевиз уламжилж байна. Цасан шуурганы үеэр дөрвөн хүн амиа алджээ. Олон хоног үргэлжилсэн орсон цас олон хүний хэвийн амьдралын хэмнэлийг алдагдуулсан юм. Цаг агаар хүйтэрч ус дамжуулах шугам хоолой, цахилгааны өндөр хүчдэлийн шугам унаж эрчим хүчний доголдол үүссэн юм. Цасан шуурганы үеэр хятадын Хубэй, Аньхой мужид 9200 байшингийн дээвэр эвдэрчээ. Байгалийн онц ноцтой үзэгдэл болсон нутгаас 60 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн юм байна. Одоо цасны зузаан 28 см байгаа юм байна. Хятадын эдийн засагт 157 сая долларын хохирол учирчээ. Одоо гамшигийн хохиролыг арилгах, сэргээн босгох, цасан хунгарыг арилгах ажил эхэлсэн байна.

Лид5. Пакистаны ерөнхийлөгч Первез Мушарафын Европын орнуудаар хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна.

Тэр Европын Холбоо, Умард Атланты Цэргийн Эвслийн өндөр албан тушаалтнуудтай уулзахдаа удахгүй болох парламентын сонгууль шудрага ардчилсан зарчимын дагуу явагдах болно гэж амалсан байна. Сонгуульд олонхийн санал авч чадсан намд засгийн эрх шилжин ирнэ гэж Первез Мушараф Европын Холбооны гадаад бодлого, Аюулгүй Байдалын асуудал эрхэлсэн ноён Хавер Соланатай уулзахдаа ярьсан байна. Пакистан улсад ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэм бүрэлдэн тогтоно гэдэгт найдаж явдагаа ч энэ үеэр илэрхийлжээ. Гэхдээ барууны орнуудын туулсан замаар явахын тул Пакистан улсад урт хугацаа хэрэгтэй гэж онцлон тэмдэгэсэн байна. Пакистаны төрийн тэргүүн Умард Атлантын Цэргийн эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Яап де Хооп Схеффертэй улзжээ. Исламмабад олон улсын алан хядлагатай тууштай тэмцэнэ гэж энэ уулзалын үеэр Мушараф хэлжээ. Паксистаны ерөнхийлөгчийг Брюссельд зочлох үеэр түүний бодлогийг шүүмжлэгчид эсэргүүцлийн цуглаан хийсэн байна. Жагсагчдын зарим нь халдлагын үеэр амь үрэгдсэн Беназир Бхуттогийн хөргийг барьж, Первез Мушарафыг албан тушаалаасаа огцрохыг шаардсан байна.

Лид6 .Латвийн эрх баригчид ОХУ ын элчин сайдын яаманд ажилладаг нэг дипломат ажилтныг персона нон грант гэж зарлаж эх орноосоо албадан гаргах гэж байна.

Латвийн гадаад хэргийн яамны мэдээлснээр ОХУ ын элчин сайдын яаманд ажилладаг тухайн хүний үйл ажиллагаа нь дипломат хэм хэмжээнээс хэтэрсэн гэдэг тайлбарыг хийсэн байна. Иймээс Латвийн гадаад хэргийн яам ОХУ ын гадаад хэргийн яаманд нот бичиг илгээжээ. Латвийн тал Ороын элчин сайдын яаманд ажилдаг албандан гаргах гэж байгаа хүний нэрийг олон нийтэд зарлаагүй байна.

Эр. Манай улс Оросын дипломат ажилтныг албандан гаргах гэж байгаагийн гол шалтгаан нь түүний үйл ажиллагаа дипломат хэв хэмжээнээс давж гарсан юм. Түүний үйл ажиллагаа манай Латви улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж бид үзсэн.

Лид7. Укрианы иргэн бага насны таван хүүхдийн хамт явганаар хуль бусаар хил давжээ.

Укриан бүсгүйн хамгийн бага хүү нь таван настай юм байна. Тэд дулаан хувцас, тусгай тоног төхөөрөмжгүйгээр цасанд дарагдсан Альпын нуруугаар явсан байна. Хууль сахиулагчдын сэтгэлийг эмзэглүүлсэн зүйл нь гэвэл хоёр хүүхэд нь таарч тохирсон гуталгүй байжээ. Хууль бусаар хил даван явж байсан тэдний аялал өвлийн хүйтэн энэ улиралд эмгэнэлтэйгээр төгсөж болох байсан юм. Амжиргаагаа дээшлүүлэх гэсэн энэ эмэгтэйг 1200 метрийн өндөрт уулнаас олсон байна. Гурван хүүхэд нь хөл гара хөлдөөсөн тул эмнэлэгт хүргэсэн байна.

Лид8. АНУ ын Шинэ Мексик мужын нэгэн банкийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн дээрэмджээ. Магадгүй Америкийн төдийгүй дэлхийн түүхэнд ийм хэрэг бүртгэгдэж байгаагүй юм байна.

Тэр таяг тулж явдаг ч банкны албан хаагчдыг хяналтандаа байлгаж чадаж байгаа нь ажиглалтын камерт бичигдэн үлджээ. Суга таягтай гар буугаар зэвсэглэсэн ганц дээрэмчний эсрэг банкны ажилтнууд, хамгаалагчид юу ч хийж чадаагүй байна. Одоо гэмт хэрэгтнийг цагдаа нар эрэн сурвалжилж байна. Банкны кассир түүнд хэдий хэмжээний мөнгө алдсаныг мэдээлээгүй байна.

Лид9. Хэрвээ Косовогийн хязгаар дангаараа тусгаар тогтнолоо зарлах юм бол Серб улс үүний эсрэг арга хэмжээ авах болно гэж анхааруулсан байна.

Косовогийн хязгаарын Албанничууд 1999 оноос хойш тусгаар улс байгуулахаар тэмцэж байгаа юм. Европын Холбооны ихэнхи орнууд, АНУ Косовогийн хязгаарт тусгаар улсын статус олгохийг дэмжиж байгаа бол ОХУ, Серб, Кипр үүнийг эсэргүүцэж байна. Косово тусгаар тогтнолоо дангаараа зарлах юм бол Балканы хойгт шинэ дайны гал дүрэлзэхийг хэн ч үгүйсгэхгүй байна. Косовогийн хязгаар Умард Атлантын цэргийн эвслийн 9000 мянган энхийг сахиулагч зэвсэгт мөргөлдөөн гарахаас сэргийлэн ажиллаж байгаа юм. Одоогоос 4 жилийн өмнө Приштон хотод серб, албаничуудын хооронд мөргөлдөөн болж 19 хүн амь насаа алдаж байсан юм.

Лид10. АНУ ын Массасчусетс хотын Лоуренс хотод 14 байшин гал түймэрт бүрэн шатсан байна.

Гал унтраагчдын мэдээлж байгаагаар хамгийн эхлээд засварын ажил хийгдэж байсан шөнийн клубын байранд гал гарсан юм байна. Дараа нь түймэр зэргэлдээх байшингуудад халдсан байна. Галын дөл оюун ухааны хомдолтой хүүхдүүдийн асрамжын газрын барилгийг шатаасан байна. Азаар энэ томоохон гал түймрийн үеэр хүний амь нас эрсдээгүй юм. Гал түймэрт автсан байшин барилгад байсан хүмүүсийг аюулгүй газар руу явуулж амжсан байна. Гал унтраах ажилд хотын бүх онц байдлын газрынхан оролцжээ.

Лид11. Холбооны Бүгд Найрамдах улсад байгаль хүрээлэн байгаа очрин, агаарын бохирдолдыг багасгах үүднээс олон арван ажил хийгдэж байна.

Германы Берлин, Кёльн, Ганнойр хотуудыг экологийн цэвэр бүс гэж 2008 оны 1 сарын нэгнээс эхлэн зарласан байна. Агаар мандалд хорт хий бага хэмжээтэй ялгаруулдаг, стандартанд нийцсэн машинаар л нэр дурьдсан гурван хотод явахыг зөвшөөрсөн байна. Эдгээр хотуудаар дамжин өнгөрөх гэж байгаа жолооч нар тусгай зөвшөөрөл авч байх гэнэ. Зөвшөөрөл бүр нь хүчинтэй байх хугацаанаасаа хамаарч улаан, ногоон, шар өнгөтэй юм байна. Германд мөрдөх энэ шинэ дүрэм журмыг дэлхийн таван хэлээр орчуулан хэвлэж сурталчилж байна.

Эм. Хуучин машинд утааны шүүлтүүр тавьж, эсвэл огт ийм машинаар зорчихгүй байх хэрэгтэй. Мэдээж энэ нь хуучин магшинтай хүмүүст таалагдахгүй байх. Гэхдээ бид хотынхоо байгаль орчин, хүмүүсийн эрүүл мэндийг хамгаална гэвэл үүнийг ажил хэрэг болгох хэрэгтэй.

Берлин хотод байгаль орчинд хорт бодис бага ялгаруулдаг гэсэн батламжтай машинаар л явахыг зөвшөөрч байна.

Эр. Хотын төвийн дүүргээр зөвхөн ногоон тэмдэгтэй машинууд явах эрхтэй болж байгаа юм

Ойрын хэдэн жилийн дараа гэхэд энэ журмыг Германы бүх хотод хүчин төгөлдөр мөрдөж эхлэх юм байна. 1990 оны дундуур үйлдвэрлэгдсэн маши нууд одоо стандартын шаардлага хангахгүй тул утааны нэмэлт шүүлтүүр тавихаас нааш хотын төвөөр явах зөвшөөрөл авахгүй гэсэн үг. Жишээ нь 1992 онд үйлдвэрлэгдсэн машинд хотын төвөөр явах ганцхан жилийн зөвшөөрөлийг олгох юм байна.

Лид12.Дэлхийн топ модель шалгаруулах тэмцээн Египет зохиогджээ.

Гэхдээ зарим оролцогчид шүүгчид тэмцээний дүнг будилантуулсан гэж гомдол мэдүүлсэн байна. Харин зохион байгуулагчид, шүүгчид өөрсдийгөө огт буруугүй. Дэлхийн шилдэг топ модель шалгаруулах тэмцээнийг шудрага шүүсэн гэж мэдэгдэж байна. Германы том мопель Александра Алорас гурав дахь удаагаа дарааллан тэмцээний тэргүүн байрыг эзэлжээ. Харин хоёрдугаар байранд Белорусь бүсгүй орсон байна. Гуравдугаар байрыг Египет улсаас оролцогч хүртжээ. Дэлхийн шилдэг топд модель шалгаруулах тэмцээнд дэлхийн 40 орны төлөөлөгч оролцсон байна. Загварын ертөнцөд хөл тавтж байгаа залуу бүсгүйчүүдийн хамгийн оролцохыг хүсдэг тэмцээн нь энэ юм. Энд дээгүүр байр эзэлсэн бүсгүйчүүд дэлхийн миссийн тэмцээнд оролцохоор бүртгүүлдэг байна.

Лид. Грекийн Афин хотод дэлхийн зүрхний нийслэл болж хувирчээ. Энд зүрхэн хэлбэртэй 100 гаруй баримал, дүрслэх урлагийн бүтээлүүдийг байрлуулсан байна.

Зарим бутлаг ургамалыг зүрхэн хэлбэрт оруулжээ. Хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан хийсэн, дуу авиа гаргадаг зүрхэн хэлбэртэй баримал ч энд бий. Зүрхэн хэлбэртэй баримал бүр ойролцоогоор 70 кг юм байна. Энэ өвөрмөц үзэсгэлэн хаагдсаны дараа аварга том зүрхнүүдийг дуудлага худалдаанд оруулна. Орлогыг нь буяны үйлсэд зарцуулах юм байна.

Энэ өдөр

1561 оны энэ өдөр Английн гүн ухаантан Фрэнсис Бэкон мэндэлсэн байна. Тэр эх орноо хайрлах сэтгэл гэр бүлээ хайрлахаас эхэлдэг гэж хэлж байсан юм.

1584 оны энэ өдөр Швецарь улс григорийн хуанлиг хэрэглэж эхэлжээ. Тэгвэл 1775 оны энэ өдөр Францын эрдэмтэн Андре Мари АМПЕР мэндэлсэн байна.

1977 оны энэ өдөр Японы хөлбөмбөгчин Хидетоси НАКАТА мэндэлсэн байна.

1970 оны энэ өдөр Боинг 747 онгоц Нью Йоркоос Лондон хотын хооронд тогтмол нислэг хийдэг болжээ.