2008-03-29

Дэлхийн мэдээ 2008-03-29 Бямба гараг

Лид1. ОХУ ын Монополийн эсрэг байгууллага тээврийн хэрэгслийн зогсоолын үнэ төлбөрийн асуудлыг авч хэлэлцжээ.

Внуково , Домодедовогийн онгоцны буудлын тариф өндөр байгааг хүлээн зөвшөөрсөн бөгөөд нийслэлийн бүх онгоцны буудлуудад төлбөрийн уян хатан тогтолцоог бий болгохоор болжээ. Монополийн эсрэг байгууллага өнөөдөр Внуково Домодедовогийн машины зогсоолын төлбөрийг багасгахаар шийдсэн байна . Тус байгуулагын орлогч дарга Анатолий Голомолзин ярихадаа “ Шереметьевогийн онгоцны буудал дээр тогтоосон төлбөрийн хэмжээг буруулах талаар бид урьдчилан мэдэгдэж байсан. Үүний тулд хэрэглэгчдээс авах төлбөрийг багасгахын цагийн тарифанд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна ” гэжээ. Учир нь 15 минут зогссон ч нэг цагийн төлбөр, цаг 1О минут зогсоход 2 цагийн төлбөр төлдөг юм байна. Нисэх буудлуудад автомашины зогсоолын асуудал олон хүний сэтгэлийг аль эртнээс зовоосоор иржээ. Агаарын тээврийн хэрэгслийг бодвол газрынх олон зуу дахин илүү байдаг . Тэгээд ч хаа нэг газар заавал тавих шаардлага гардаг .

Олон улсын Шереметьево онгоцны буудлын зогсоолын төлбөр цагт 1ОО рубль байдаг . Энэ москвагийн агаарын зангилааны хамгийн бага үнэ бөгөөд бид үүнийг өөрчлөх бодолгүй байгаа. Энэ үнэ 2 жилийн туршид өөрчлөгдөөгүй юм “ гэж хэлжээ. Учир нь энэ онгоцны буудлын удирдлага нисэх буудлын терминалын дэргэдэх зогсоолын төлбөр 3 еврогоос хэтэрдэггүй байх ёстой европын стандартыг мөрддөг юм байна .

Лид2. Диоксин өндөр хэмжээгээр агуулагдсан сүүгээр хийсэн бяслагийг Италийн засгийн газар худалдаалахыг зогсоосон тухайгаа мэдэгджээ.
Неаполь хотын ойролцоох Кампани сууринд боловсруулсан сүүгээр үйлдвэрлэсэн энэ бяслагийг дэлгүүрийн лангуунаас зайлуулахаар францчууд шийдсэн бол Великобританчууд энэ бяслагийг хүнсэнд хэрэглэх нь онцын аюул учруулахгүй гэж үзжээ. Европын стандартад нийцсэн чанартай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг Еврокомисс Италид уриалсан байна . Диоксины хэмжээ нь нэг их биш ч гэсэн байх ёстой дээд хэмжээнээсээ хэтэрсэн байсан тухай Еврокомиссын төлөөлөгч Би БИ Си агентлагт мэдээлээд гэхдээ хүний эрүүл мэндэд шууд аюул учруулахгүй гэсэн байна. Италийн гадаад хэргийн сайд Массимо Д Алема “ манай засгийн газар Европын холбоотой байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу стандартын шаардлага хангахгүй байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдийг захаас хураан авч байна” гэж мэдэгджээ.

Лид3. БНАСАУ ойрын тусгалтай пуужингийн туршилт хийсэн байна.
Хойд Солонгосын баруун эргээс ойрын тусгалтай гурван пуужинг харважээ. Энэ тухай БНАСАУ ын албаны эх сурвалж албан ёсоор мэдээлээгүй боловч харин өмнөд солонгосын мэдээллийн Ренхап агентлаг уламжилжээ. Цэргийн мэргэжилтэнүүдийн таамаглаж байгаагааар бол энэ гурван пуужин нь байлдааны усан онгоцны довтолгоог няцаах зориулалттай байсан юм байна. Хойд Солонгос пуужингийн туршилт хийх гэж байгааг 3 хоногийн өмнө мэдсэн юм байна.


Лид4. Эрх чөлөөний арал гэгддэг Куба улсад жирийн иргэд гар утас ашиглахыг хориглодог байсан юм. Харин Кубын шинэ ерөнхийлөгч Рауль Кастрогийн хийж байгаа шинэчлэлийн хүрээнд жирийн иргэд гар утас ашиглахыг зөвшөөрсөн байна.
Жирийн иргэд гар утас хэрэглэхийг зөвшөөрч байгааг Кубын Гранма сонинд мэдээлжээ. Кубын ЭТЕСКА компани тун удахгүй иргэдэд гар утасны үйлчилгээг санал болгох юм байна. Кубын иргэдийн ихэнхи нь гар утастай. Тэд гадаадын иргэдээр дамжуулан гар утас худалдан авдаг юм байна. Гар утасны хэрэглээгээрээ Куба улс Америк тивдээ хамгийн доогуур үзүүлэлттэй юм байна. Өнөөдрөөс эхлэн кубачууд гар утас авах хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж болох гэнэ. Кубын харилцаа холбооны компаний төлөөлөгчийн мэдэгдсэнээр утасны үйлчилгээ өргөн хүрээтэй нэвтэрч байгаа нь шинэ дэвшил болох юм байна. Рауль Кастро төрийн тэргүүний албан тушаалыг хүлээн авч тангараг өргөхдөө Кубачуудын амжиргааны түвшинг дээшлүүлэх талаар дорвитой алхам хийнэ гэж амлаж байсан юм. Одоогоос 14 хоногийн өмнө хэд хэдэн төрлийн цахилгаан хэрэглсэл ашиглахыг зөвшөөрсөн юм.
Куба улсад интернэт ашиглах, хувьдаа компьютертэй байхыг эрс хориглодог юм.

Лид5. Кубын удирдагч Кастрогийн удмын гэр бүлийн нэгэн гишүүн улс орныхоо амьдралыг үндсээр нь өөрчлөхийг хүсэж байна. Кубын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Рауль Кастрогийн охин Мариэле Кастро Кубы дахь дахь бэлгийн цөөнхийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна.
Рауль Кастрогийн охин нь Бэлгийн хүмүүжлийн үндэсний төвийн тэргүүнээр нь ажилладаг байна. Тэр одоо бэлгийн цөөнх гэгддэг ижил хүйстэнүүдэд хандах нийгмийн чиг хандлагыг өөрчлөхийг хүсэж байна. Рауль Кастрогийн охин Мариэлэ Кастрогийн хүчин чармайлтаар Кубын үндэсний ассаблей нь ижитл хүйстэнүүдийн эрхийн тухай хуулийг батлах гэж байна. Хэрвээ энэ хууль батлагдах юм бол Латин Америкт хүчин төгөлдөр мөрдөгдөх хамгийн анхны либерал хууль болох юм. Хуулийн дагуу ижил хүйстэнүүд гэрлэх, хатран амьдрах, өмч хөрөнгө гэрээлэн өв залгамжлах, хүйсээ солиулахын тулд үнэ төлбөргүй мэс засал хийлгэх гэх мэт эрхтэй болох юм байна.
Эм. Миний аав, Кубын ерөнхийлөгч Рауль Кастро миний санаачлагийг дэмжиж байгаа. Гэхдээ энэ хуулийг батлуулах гэж яарах хэрэггүй гэж зөвлөсөн. Тэр өмнө нь ижил хүйстэнүүдийн талаар ташаа ойлголттой байсан бол одоо тэднийг ойлгодог болсон.
Рауль Кастрогийн эхнэр, Мариэлегийн ээж нь Кубын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөний идэвихитэй гишүүн байжээ. Өнөөдөр Куба улсад ижил хүйстэнүүд харьцангуй чөлөөтэй байдаг ч өөрийн бэлгийн чиг хандлагын талаар олон нийтэд сурталчилахыг хүсдэггүй байна. Өмнө нь Кубад ижил хүйстэйгээ бэлгийн харьцаанд орвол цагдаа мөрдөн мөшгиж, шоронд хорих ял оноодог байжээ. Харин одоо бэлгийн чиг хандлагаас нь болж шоронд хорьдоггүй байна. Одоогоос 15 жилийн өмнө ижил хүйстэнээ сонирхох нь сэтгэцийн өвчин биш гэдэг дүгнэлтийг Кубын эмч нар хийж, ижил хүйстэнүүдийг нийгэмд хүлээн зөвшөөрч эхэлсэн байна.

Лид6. ОХУ ын Пенза мужын шашны нэгэн сүмд байнга очиж мөргөл хийдэг хүмүүс хорвоо дэлхийн тун удахгүй сөнөх гэж байгаа гэдэгт итгэсэн байна. Тэд дэлхий сөнөхийг хүлээж газар доорх хоргодох байранд амьдараад хагас сар болжээ.
Орон нутгийн эрх баригчид, сэтгэл зүйчид газар доор ороод байгаа хүмүүстэй уулзаж газар доорх хоргодох байрнаасаа гарахыг ятгасан ч одоогоор олигтой үр дүнд хүрээгүй байна. Орон нутгийн эрх баригчидтай яриа хэлэлцээр хийсний дараа долоон хүн газар доорх хоргодох байрнаас гарчээ. Одоо газар доор 28 хүн үлдээд байна. Олон арван хүнийг мунхруулсан сүмийн номлогч Петр Кузнецов гэдэг хүнийг цагдаагийнхан эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр хавтаст хэрэг үүсгэсэн байна. Сүүлийн үед мэдлэг боловсрол муутай, том хотоос алсдагдсан бөглүү газар хүмүүсийн итгэл үнэмшилээр тоглож мунхруулах явдал ОХУ д гарах болжээ. Өнгөрсөн оны 11 сард дэлхийн ертөнцийн төгсгөлийг хүлээсэн 35 хүн мөн газар доорх оромжинд нуугдаж байжээ.

Лид7. Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсын нийслэл Лондон хотын Хитроу олон улсын онгоцны буудлын өргөтгөл 5-р терминалын ачаа тээшний хэсэгт доголдол гарч олон арван онгоцны нислэг хойшлогдсон тухай мэдээлж байсан билээ. Тэгвэл эмх замбараагүй байдал одоо ч үргэлжилсээр байна.
Техникийн саатлаас болж баасан гаригт 100 нислэг хойшлогдсон байна. Ажил албанаасаа хоцорч, зорисон газраа хугацаандаа очиж чадаагүй олон мянган зорчигчид бухимдсан хэвээр байна. Их Британий иргэний агаарын тээврийн Бритиш Эйрвэйс компани бямба гаригт хийгдэх ёстой 54 нислэгийг ч хойшлуулах шийдвэр гаргажээ. Бритиш Эйрвэйс компаний захирао Уилли Уолшын хэлснээр өргөтгөлийн ажил саатсан нь компаний нэр хүндэд муугаар нөлөөлж байна гэж мэдэгдээд зорчигчидоос уучлалт хүссэн байна. Ойрын үед Хитроу нисэх буудлын 5-р терминалаас нисэх ёстой онгоцныхоо 80 хувьд л үйчлэх хүчин чадалтай байна гэж нислэгийн компаний төлөөлч олон нийтэд мэдээлсэн байна. Нислэг нь саатсан зорчигчид нисэх буудлын хүлээлгийн танхимд хоножээ. Нисэх буудлынхан зорчигчдод зочид буудалд хоноход нь зориулж 100 фунт стерлинг санал болгожээ. Гэвч нисэх буудлын ойролцоох зочид буудлууд зорчигчидод 200 фунтын үнэтэй өрөө бий гэж хэлжээ. Ачаа тээш хуваарилах ёстой компьютер саатсан нь олон мянган хүнийг бухимдуулахад хүрсэн юм. Онгоцны нислэг хойшлогдож байгаа тухай мэдээллийг нисэх буудлыг албан ёсны сайтаас, мөн үнэ төлбөргүй лавлах утас руу залгаж мэдэх боломжтой юм байна.

Лид8.Хоногт 24 цаг байдаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэвч энэ ойлголт өөрчлөгдөж магадгүй болжээ. Их Британий сансар судлаачид манай дэлхийн нэг хоног нь 25 цаг үргэлжилдэг болно гэсэн таамаглал дэвшүүлсэн байна.
Сүүлийн олон зууны жилийн турш хийсэн ажиглалтаар манай дэлхийн тэнхлэгээ эргэж тойрох хөдөлгөөн нь удааширч байгаа юм байна. Ингэснээр цаашид хоногт 24 биш, харин 25 цагтай болох гэнэ. Английн сансар судлаачидын судалгаанаас харвал манай дэлхийн эргэх хурд нь манай эриний өмнөх 17-р зуунаас эхлэн удааширсан байна. Дэлхийн эргэх хурд өөрчлөгдөж байгааг тогтоохын тулд эртний түүхийн сурвалж бичигт үлдсэн нар сарны хиртэлтийн тухай баримтад тулгуурласан байна. Дэлхийн тэнхлэгээрээ тойрон эргэх хурд багасаж байгаагийн нг нотолгоо бол 4 жил тутамд 1 удаа илүү өдөр тохиодогтой холбоотой. Дөрвөн жилд нэг удаа 2 сарын 29 ний өдөр тохиодог. Үүнийг өндөр жил гэж нэрлэж заншсан билээ.
Ирээдүйд манай гариг дээр нэг хоног 25 цаг үргэлжилдэг болох юм байна. Дэлхийн тэнхлэгээ тойрох хурд буурч байгаа нь дэлхийн дагуул сартай холбоотой гэнэ.

Лид9. АНУ ын Техас мужын нэгэн рестораны тогооч Райен Кроп өөрийн бэлтгэсэн хоолондоо ширхэг үс зориуд хийснийхээ төлөө ажлаасаа халагдсан байна.
Рестораны байнгийн үйлчлүүлэгч Клиент Кевин Хэнсен бөөрөнхий
Бифштекс захиалжээ. Гэвч түүнд ирсэн хоол хэтэрхий түлэгдсэн байсан тул тэр зөөчид хандан гомдол мэдүүлжээ. Зөөгч болон рестораны менежер түүний гомдолыг хүлээн авч дахин шинэ хоол авчирч өгнө гэж амалсан байна. Менежер гал тогооны өрөөнд ажиллаж байгаа тогоочид хандан үйлчлүүлэгчийн гомдолыг уламжилж дахин шинээр бифштекс хийхийг даалгасан байна. Гэтэл тогооч дахин шинээр хоол бэлтгэхдээ зориуд өөрийнхөө үсийг хоолонд хийж хутгажээ. Гярхай үйлчлүүлэгч үүнийг тэр дор нь анзаарч дахин гомдол гаргаж тэр ч бүү хэл цагдаагийн газарт хандсан байна. Хоолонд үзлэг хийсэн цагдаа нар үнэхээр тогоочын үс хоолонд байгааг нотолсон байна. Үйлчлүүлэгч Кевин Хэнсен гомдолоо шшүхэд гаргаж хорон санаатай тогоочыг ажлаас нь халуулжээ. Хоол хүнсний бүтээгдэхүүнийг санаатайгаар хордуулах нь Техас мужын хуулиар 3 жил шоронд ял эдлэх, эсвэл 10 мянган долларын торгууль төлөх шийтгэл хүлээх ёстой байдаг гэнэ.

No comments: