2008-03-26

Дэлхийн мэдээ 2008-03-25 Мягмар гараг

Лид1. Хятадын баруун хэсэгийн Сычуань мужид Түвд үндэстэнүүд дахин эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсан тухай БНХАУ ын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилсан байна.

Түвд үндэстэнүүдий дэгдээсэн үймээний үеэр хятадын нэг цагдаа амь насаа алдаж бас хэд хэдэн цагдаагийн албан хаагчид бэртэж гэмтсэн байна. 3 сарын 10 нд эхэлсэн эсэргүүцлийн ажиллаагаанаас хойш өнөөдрийг хүртэл хятадын цагдаа нарын гарт 130 Түвд хүн амь насаа алдсан гэж Энэтхэгийн Дарамсала хотод байдаг Түвдийн засгийн газар мэдээлжээ.Харин Хятадын тал 19 Түвд хүн амиа алдсан гэж мэдээлсэн юм. Түвд рүү гадаадын иргэд очих хориотой тул энэ мэдээлэл үнэ эсэхийг шалгах боломжгүй байна. Сычуань мужид болсон үймээний талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаа юм. Хятадын засгийн газар, Түвдийн засгийн газрын албан тушаалтнуудын мэдээлэл өөр хоорондоо эрс зөрж байна. Далай лам бол Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулж улс орныг тараан бутаргах үзэлтэй салан тусгаарлагч гэж Бээжин үздэг юм. Түүнээс гадна Хятадын засгийн газрын мэдлийн Синьхуа агентлаг, Жинь Минь Жибао сонинд гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ор үндэслэлгүй худал мэдээлэл тарааж байгааг шүүмжилсэн байна.

Лид2. Армений ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Серж Саркисян ОХУ ын Москва хотод албан ёсны айлчлал хийж байна.

ОХУ ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дмитрий Медведев түүнийг хүлээн авч уулзжээ.Серж Саркися нь өмнө нь Армены ерөнхий сайдаар ажиллаж байсан. Тэр ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан ч төрийн тэргүүний тангараг өргөж хараахан албан тушаалдаа албан ёсоор ороогүй байгаа. Гэвч тэр сонгуулиас хойш анхны гадаад айлчлалаа хийжээ. Серж Саркися ирэх 4 сард ерөнхийлөгчийн тангараг өргөх юм байна. Дмитрий Медведев, Серж Саркисан нарын уулзалт харилцан бие биедээ баря хүргэснээр эхэлсэн байна. Эр. Би таныг Кермлийн ордонд хүлээн авч байгаадаа баяртай байна. Сонгуулийн дараа хийж байгаа анхны айлчлалаа ОХУ д хийж байгаа нь орос армений харилцаанд чухал ачя холбогдол өгч байгаагийн илрэл гэж би бодож байна. Хоёр орны хооронд бий болсон найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлж чадна гэж би бодож байна.

Эр. Таныг ОХУ ын төрийн тэргүүнээр сонгогдсонд чин сэтгэлийн баяр хүргэе. Хоёр орны харилцааг хөгжлүүлэх яриа хэлэлцээрээ бид үргэлжүүлэхэд бэлэн байна.

Эдийн засагчдийн тооцоолсноор Армен ОХУ ын хооронд худалдааны бараа эргэлт жилд 1 тэрбум долларт дөхөж очжээ. ОХУ ын бизнесмэнүүд Армений банк, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийсэн байна.

Лид3. ОХУ Косовогийн Сербчүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэр гаргажээ. ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин Косовод үзүүлэх хүмүүнлэгийн тусламжын барааг бэлтгэх ажлыг хангахыг даалгасан байна.

Косовод хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлага гарсан тухай ОХУ ын гадаад хэргийн сайд мэдээлэл хийжээ.

Эр. Сүүлийн өдрүүдэд Косовод аж төрдөг Сербчүүдийн амвдрал хүнд болсон. Сербийн засгийн газар Косовогийн нутаг дээр аж төрж байгаа хүмүүст тусламж үзүүлэх хүсэлт гаргаад байна.

Косовогийн нутагт байгаа Сербчүүдэд эмнэлэгийнтоног төхөөрөмж, эм тариа, хүнсний бүтээгдэхүүн, ариун цэврийн хэрэглэл шаардлагатай байгаа юм байна.

ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин Эр. Косовогийн бүс нутагт байгаа бүх хүмүүс үндэс угсаанаасаа үл хамаарч хэвийн амьдрах нөхцөлөөр хангагдах ёстой. Гэхдээ хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгааг улстөржүүлэх хэрэггүй гэж бодож байна.

Кремлийн ордонд болсон энэ хуралдааны үеэр түүнээс гадна ОХУ дотоод асуудлыг хэлэлцжээ. Тухайлбал иргэдийг орон сууцаар хангах асуудлыг хөндсөн байна.

Лид4. Сербийн хуульчид Косовогийн Митровиц хотын шүүхийн байрны гадаа эсэргүүцлийн ажилагаагаа үргэлжүүлж байна.

Урьд нь Сербийн шүүхийн байр байсан барилгад одоо НҮБ ын төлөөлөгчид ажилладаг юм. 1999 онд Косовогийн хязгаар НҮБ ын захиргаанд ирсэний дараа Митровиц хотын шүүхэд ажилладаг Сербчүүд ажилгүй болжээ. Харин одоо тэд хуучин ажлын байрандаа эргэн ирж ажиллахыг хүсэж байгаа юм. 3 сарын 17 нд Митровиц хотод эсэргүүцлийн ажиллагаа болж өмнө нь шүүхэд ажиллаж байсан хуульчид хуучин ажлын байрандаа дайран орж хоёр хоногийн турш барьцаалаад байсан юм. Тухайн үед Косовоийн цагдаа нар Европын холбооны цагдаа нарын хамт шүүхийн барилгад дайран орж байсан.

Лид5. АНУ, Белоруссийн харилцаанд сэв суулгаж мэдэх дуулиан тарьсан хэрэг дэгсэн байна.

Белоруссийн нийслэл Минкс хотод ажилладаг АНУ ын элчин сайдын яамныхан Белоруссийн иргэдийг өөрсийн тусгай албандаа элсүүлжээ. Белоруссийн тусгай албаныхан нууц камераар энэ үйл явдлыг бичиж баримтжуулсан байна. Дүрс бичлэгийн ярианаас үзэх юм бол АНУ ын тусгай албаныхан олон улсын алан хядлагатай хийх тэмцэлийн хүрээнд нууц ажиллагаа хийж байгаа гэж тайлбарласан байна. Үзэгч таны харж байгаа энэ дүрс бичлэгийг Белоруссийн телевизээр үзүүлжээ. Америкийн холбооны мөрдөн байцаах газрын албан хаагч, Белруссь дахь АНУ ын элчин сайдын яамны ажилтан Курт Финли Белоруссийн 10 гаруй иргэдиэй улзах байх үед нь Белоруссийн хууль сахиулах байгуулагынхан саатуулжээ. Минкс хотод сөрөг хүчнийхэний зохион байгуулсан жагсаал цуглааны үеэр Курт Финли байнга очиж байсан гэж Белоруссийн тусгай албаныхан нотлож байгаа юм. АНУ ын тагнуулын алба ямар мэдээлэл олж авах зорилоготой байсныг тогтоохоор одоо ажиллаж байгаа гэнэ. Одоогоос 14 хоногийн өмнө Белоруссийн гадаад хэргийн яам АНУ ын элчин сайд Карен Стюартыг Вашингтон руугаа буцахыг шаардаж, Вашингтон дахь өөрийн элчин сайдаа ч зөвлөгөө хийх зорилгоор эргүүлэн татсан юм. Белоруссийн –“Белнефтехим” концерны эсрэг тогтоосон хоригоо чатгатгасаны дараа Белоруссь АНУ ын харилцаа эрс муудсан юм. Белоруссь дахь АНУ ын элчин сайдын яамы зарим ажилтнууд дипломат албаны ажилтаны үндсэн үүрэгт ордоггүй ажил хөөцөлдөж явдагийг мэднэ гэж Белоруссийн гадаад хэргийн хэргийн яамны нэг албан тушаалтан мэдэгдсэн байна. Белоруссь дахь АНУ ын элчин сайдын яамны консулийн хэлтэс Белоруссийн иргэдэд виз олгох ажлаа түр зогсоожээ. Виз олгох ажлаа түр зогсоосон нь бүх албан хаагчидаа өөр ажилд дайчлах болсонтой холбоотой гэж оросын НТВ телевиз тайлбарласан байна.

Лид6. Хятадын өмнөд тэнгист Хонконгоос холгүй Украин, Хятадын улсан онгоц мөргөлдсөн талаар би өчигдөр мэдээлсэн билээ. Одоо аврах албаныхан ор сураггүй алга болсон далайчидыг хайж ажлыг хийж байна.

Өнгөрсөн бямба гаригт Укриан Хятадын усан онгоцууд Хонконгоос холгүй мөргөлдсөн юм. Укрианы усан онгоцны 18 далайчин одоо ор сураггүй алга болсонд тооцогдож байна. Живсэн усан онгоцын дотор амьд хүн байгаа гэх найдвар аврагчдад төржээ. Иймээс одоо аврах албаныхан тэнгисийн ерөөд байгаа усан онгоцны бүхээгт орохооро бэлтгэж байна. Усан онгоц мөргөлдсөн шалтгааныг тодруулах Укрианы тусгай комисс байгуулагдаж Хятад руу явжээ. Энэ комиссийн бүрэлдэхүүнд Укрианы тээврийн яамны ажилтан, хуульчид, аврагчид оржээ. Укрианы усан онгоцны ахмадын хэлснээр бол болсон хэрэг явдалд хятадын тал буруутай юм байна. Хоёр усан онгоц хоорондоо мөргөлдсөн нь их манан будантай байснаас уу эсвэл усан онгоцны багийнханы буруугаас болсон уу гэдгийг хэлэхэд эрт байгаа юм. Хэрвээ хятадын талын буруутай нь нотлогдох юм бол Украин улс хятадын талаас нөхөн төлбөр авах юм байна. Тэнгист живсэн онгоцыг татаж гаргахад боломжтой бүх хүчийг дайчилжээ. Энэ тухай хятадын албаны хүмүүс мэдээлсэн байна. Укрианы “Нефтьгаз 67” усан онгоц өмнөд хятадын тэнгист 37 метрийн гүнд байгааг тогтоосон байна. Одоо тэнгисийн ус Цельсийн 19 хэмийн хүйтэн байгаа юм байна. Ийм нөхцөлд усанд 12 цагийн турш л хүн амьд байх боломжтой гэж мэргэжилтнүүд мэдэгджээ. Эрэл хайгуулын ажил хийж байгаа бүс нутагт хүчтэй усны урсгалтай, манантай байгаа тул үзэгдэх орчин 1 метрээс хэтрэхгүй байна.

Лид7. Гүржийн нийслэл Тбилиси хотын Руставелийн өргөн чөлөөнд гүржийн сөрөг хүчний нам, хөдөлгөөнүүдийн жагсаал болжээ.

Тэд Имеди телевизийн удирдлагийг өмнөх захиралд нь шилжүүлэхийг эрх баригчидаас шаардсан байна. Энэ жагсаалд сөрөг хүчний намын улс төрчидөөс гадна Гүржийн урлаг соёлын зүтгэлтэнүүд, жүжигчид, дуучид, зохиолчид ч хамрагдсан байна. Гүржийн парламентын ордоны өмнөх талбайд сөрөг хүчний намын 60 гаруй төлөөлөгчдийн зарласан өлсгөлөн 16 дахь хоногтоо үргэлжилж байгаа. Эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон хүмүүс парламентын ордоныг ч бүслэн цуглаанаа үргэлжүүлжээ. Жагсагчид Гүржийн парламентын дарга Нино Буржаназед хандан Имеди телекомпаний асуудлыг шийдэж, парламентын сонгууль явуулах тогтолцоог өөрчлөхийг уриалсан байна. Өнгөрсөн долоо хоногт Гүржийн эрх баригчид сөрөг хүчний дуу хоолой болсон Имеди телевизийг үүсгэн байгуулагч бизнесмэн Бадри Патаркацшвилиг нас барсаны дараа , тус телевизийн эзэмшигчийг өөрчилсөн юм. Бадри Патаркацвишилигийн бэлвэсэн гэргий телевизийн хууль ёсны эзэмшигч байх ёстой гэж сөрөг хүчнийхэн үзэж байгаа юм.

Лид8. Грекийн Олимп ууланд Олон улсын олимпын хорооны удирагчид, хятадын албаны хүмүүс, олон зуун жуулчид сэтгүүлчид Олимдын бамбарыг асаах ёслолын ажиллагаа болжээ.

Олимп уулнаас ассан бамбар 8 сарын 8 гэхэд Бээжинд хүрч 29 дэхь удаагийн зуны олимпын наадам эхлэх юм. Олимпын бамбарыг дэлхийн таван тивийн 135 хотоор дамжуулан аялуулна. Түүнээс гадна манай гаригийн хамгийн өндөр цэг Гималайн нурууны ноён оргилд ч гаргах юм. Олимдын бамбар асаах ёслолын үеэр цусыг дүрслэх хамгийн хямд хэрэгсэлийн тоонд ордог хоол амтлагч улаан лоолийн сүмс нүүрэндээ нялсан хүмүүс саад хийх гэж оролдсон байна. Олимпын бамбар хятад улсад ойртох тусам эсэргүүцлийн ажиллагаа улам эрчимчиж өргөн цар хүрээтэй болно гэж Түвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид амлаж байгаа.Одоогоос 14 хоногийн өмнө Түвдийн эрх чөлөөний төлөө тэмцэгчид Олимп ууланд очиж Түвдийн эрх чөлөөний бамбарыг асаах гэж оролдсон юм. Түвдийн эрх чөлөөний хөдөлгөөний гишүүдийн үйл ажиллагааг таслан зогсоохын тулд Грекийн 3000 цагдаа дайчлагджээ. Грекийн цагдаа нар эсэргүүцлийн ажиллагаанд оролцож байгаа хүмүүсийн эсрэг шууд хүч хэрэглэжээ. Олимдын бамбарыг асаахаас өмнө Олимп уулын бэл дэхь Гера сүмийн гаднах хуучин цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа “Хил хязгааргүй сурвалжлагч” байгуулагийнхан тас хар өнгийн хувцас өмсөж хамгаалалтад гарсан цагдаа нарын бэхлэлтийг сэтэлсэн байна. Тэд хятад, олимдын наадмын эсрэг уриа хашгирч байжээ. Олон улсын олимдын хорооныхоны сэтгэлийг хамгийн ихээр зовоож байсан зүйл нь олимпын бамбар асаах үеэр цаг агаар байжээ. Учир нь Олимп уулын орчимд хур тунадас орно гэж цаг уурын албаныхан мэдээлсэн юм. 1956 оны Мельбурны олимпын бамбарыг асаахаар товлосон өдөр бороотой байжээ. Үүнээс хойш олимпын хорооныхон бамбар асаах өдөр цаг агаар ямар байхыг анхаардаг болжээ. 1939 оны Берлины олимпын наадмаас эхлэн Олимпын бамбарыг Грекийн Олимп ууланд асааж дэлхийн таван тивээр аялуулах ёслолыг хийдэг болсон юм. Олимпын бамбарыг асаасахад Грекийн урлагийнханы жүжигчилсэн тоглолт хийсэн байна.

Эм. Нарын бурхан Аполлон, зочломтгүй Бээжин хотод бодох олимпын наадмын бамбарыг асаах илч цацрагаа хайрла. Харин Зевс бурхан та энэ дэлхийн бүх ард түмэнд энх тайван амар амлаганг хайрла.

Олимпын бамбар асаах ёслол бүтэн нэг цаг үргэлжилжээ. Өнөөдрөөс эхлэн долоо хоногийн турш Грекийн 605 иргэн олимпын бамбарыг барьж 1528 км замыг туулна. Харин 3 сарын 30 нд Грекийн “Панатинаикос” цэнгэлдэх хүрээлэнд Грекчүүд олимпын бамбарыг хятадын талд шилжүүлэн өгөх юм байна. Олимпын бамбар асаах ёслолын үеэр Олимп ууланд хятадын жуулчид олон байжээ.

Эр. Өнгөрсөн жил Олимд уулын орчимд их гал түймэр гарсан. Харин бид энд шинээр мод суулгасан.

Олимпын бамбарыг Гималайн нурууны ноён оргилд анх удаа гаргах юм байна.

Лид9. Олимдын наадмын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах тусгай вэб хуудас нээгдсэн байна. Өнөөдөр энэ сайт ажиллаж эхэлжээ.

Олимпын наадмын үйл ажиллагааны вэб хуудсыг хятадын засгийн газрын мэдлийн Синьхуа мэдээллийн агентлаг мэдээллээр хангана. Энэ сайтаас Олимпын наадмын бэлтгэл ажил, спортын уралдаан тэмцээний тухай мэдээлэл авч болох юм. Түүнээс гадна энэ сайтаар дамжуулан онгоцны тасалбар, зочид буудлын өрөө ч захиалж болох юм байна. Бээжингийн олимпын наадмын тухай сайт орос, англи, герман, франц, араб хятад гээд дэлхийн зургаан хэлээр мэдээлэл түгээх юм байна.

No comments: