2008-03-20

Дэлхийн мэдээ 2008 03 19 Лхагва гариг

Лид 1. Далай лам Төвдөд өрнөөд буй хүчирхийллийг дуусгавар болгохыг уриалаад энэхүү бослогыг уриалан өдөөсөн гэсэн Хятадын талын мэдэгдлийг эсэргүүцлээ.

Хятадын тал өдийг хүртэл Лхасд болсон мөргөлдөөнөөр 13 хүн амиа алдсан гэж мэдэгдэж байгаа ч Төвдийн удирдах албаныхан 99 Төвд иргэд амиа алдаад байна гэж мэдэгджээ. Төвдийн удирдах албаны хүмүүс Хятадынхны харгис хэрцгий байдал, мөн хохирогчдыг харуулсан зургийг баримт болгон үзүүлж байн.
Энэ бол Өнгөрсөн ням гаригт Шичуан мужын Кирти сүмд Хятадын Аюулгүйн хүчнийхэнд алагдсан босогчдын зураг юм. Дан ганц зураг хараад шүүх хэцүү, гэхдээ энэ байдал үнэн бол Хятадын талааас энэ үйлдэлд тайлбар хийх болно гэж Лондонд байрлах Хятадын элчин сайдын яамны төлөөлөгч хэллээ. Шичуан тосгонд сүмийн ойролцоо байсан Төвд хүн BBC-д мэдээлэл явуулсан бөгөөд тэрээр түүний нутагт л гэхэд 17 хүн амь үрэгдсэн, хаа сайгүй хурцадмал байдалтай байгаа гэж мэдэгджээ.
Засгийн газрын албаны хүний хэлснээр Шичуан мужын хойд хэсэгт байрлах Гансу мужид 19 хүн цагдаа нарт буудуулан амиа алдсан гэнэ.
Түүнчлэн нутгийн бусад мужуудад ч байдал хурцадмал байгаа бөгөөд албаныхан хотыг бүхэлд нь бүслэн хаасан гэсэн мэдээлэл ирээд байна.
Буддын шашны тэргүүн Далай Лам Хятадын ерөнхий сайд Вэн Жи-баогийн хийсэн “Энэ бослогыг Далай Лам зохион байгуулж, урьдаас төлөвлөж, удирдаж, турхирсан баталгаа нотолгоо байна. ”гэсэн мэдэгдлийг эсэргүүцээд үргэлжлүүлэн хүчирхийлэл бол хүн төрөлхтний эсрэг үйлдэл. Бид Хятадын эсрэг сэтгэгдлийг дэврээх ёсгүй. Дуртай дургүй ч зэрэгцээд л амьдрана шүү дээ гэсэнмэдэгдлийг хийжээ.
Эдүгээ 72 настай Далай лам үргэлжлүүлээд 1000 Төвд хүмүүс амий золиослосон ч тус болохгүй. Төвдийн ард түмэн Хятадаас өөртөө засах эрх хүссэнээс биш бүрэн тусгаар тогтнол хүсээгүй гэжээ.

Лид 2. Бидэнд саяхан Төвдтөй холбоотой нэгэн мэдээ ирлээ. Төвдийн босогчид Хятадын удирдлагын тогтоосон хугацаанд тэмцлээ зогсоон бууж өглөө гэж Синхуа агентлаг мэдээллээ.

Хятадын удирдлага Төвдийн босогчдыг заасан хугацаанд тэмцлээ зогсоохгүй бол хатуухан арга хэмжээ авна гэж байсан. Харин өнөөдөр Төвдийн босогчид тэмцлээ зогсоосноо мэдэгдлээ. Төвдийн удидлагуудын зүгээс ард түмэндээ хандан тэмцлээ зогсоох уриалга гаргасныг бид мэдээлсэн.
Одоогийн байдлаар Лхас хотод Хятадын цагдаагийн ажилтнууд Төвд иргэдийн байрыг нэгжиж баривчилгаа явуулж байна гэсэн мэдээлэл BBC агентлагт иржээ.


ЛИД3: Орос болон АНУ пуужингаас хамгаалах төхөөрөмж байрлуулах асуудлаар тохиролцоонд хүрсэнгүй

Пуужмнгаас хамгаалах төхөөрөмж байрлуулах болон стратегийн зэр зэвсгийг хорогдуулах талаарх хэд хэдэн асуудлаар ОросАмерик хоёр санал зөрөлдсөн хэвээр байгаагаа АНУ ын Төрийн харийн бичгийн дарга Кондолиза Райстай болон Батлан Хамгаалах Яамны сайд Роберт Гейтстэй Москвад хэлэлцээр хийснийхээ дараагаар Оросын гадаад хэргийн Яамны сайд Сергей Лавров мэдэгджээ. Европын гуравдагч байршлын бүсэд пуужингаас хамгаалах төхөөрөмж байрлуулахтай холбоотой асуудалд Оросын тал санаа зовж буйг болиулахад чиглэсэн АНУын саналыг авч хэлэлцэнэ гэж Лавров хэлээд Энэ бол чухал ашигтай санал мөн гээд пуужингаас хамгаалах асуудлаар Москвад дахин ярилцах хүсэлтэй байгаагаа цохон тэмдэглэжээ. Өнөөдөр хүлээж авсан санал хүсэлтүүдийг үзэж судалсыхаа дараа бид зөвлөгөөнөө дахин үргэлжлүүлэхээр тохиролцсон гэж тэрбээр хэлсэн байна.Орос, Америкийн Гадаад улс төрийн болон Батлан хамгаалахын дээд байгууллагуудын удирдагчдын хэлэлцээр мягмар гаригт “2нэмэх 2” хэмжээнд Москвад болж өнгөрчээ Поьш , Чехэд байгаа төхөөрөмжүүд аюул учруулахгүй гэсэн найдварыг Орост төрүүлэх итгэлийн түвшинг нэмэгдүүлэх арга хэмжээний талаар ярилцаж тохиролцох боломж бидэнд байлаа гэж Гейтс цохон тэмдэглэжээ АНУ ын санал хүсэлтийг Оросын тал үзэж судалсныхаа дараа шнэ гүнзгийрүүлсэн хэлэлцээхр хийхэд бэлэн байгаагаа Кондолиза Райс хэлжээ.
Энэхүү уулзалтын үр дүнг нэгтгэн хоёр орны бүх талын хамтын ажиллагааны хүрээг хамарсан хэтийн баримт бичиг боловсруулахаар Орос Америк хоёр тохиролцжээ.

Лид 4. Дөрвөн сонин Мадлин Маккэн охины эцэг эхэд гүтгэсэн мэдээлэл нийтэлснийхээ төлөө төлбөр төлөхөөр болжээ.

Дайли Экспрэсс, Сандэй Экспрэсс, Дэйли Стар, Дэйли Стар Сандэй сонингууд Мадлин Маккэн охиний эцэг эхэд ихээхэн хэмжээний мөнгө төлж, сонинйхоо эхний нүүрэн дээр албан ёсны хүлцэл өчсөн материал нийтлэхээр болжээ. Кэйт ба Гэрри Маккэйны хуульч сонин дээрх нийтлэлүүд арай дэндүү хэтэрхий байсан гэж хэлжээ. Охины эцэг эхийн хэлж буйгаар хохирлын бүх мөнгө Мадлиныг олох Санд хандивлагдах юм байна. Дайли Экспрэсс, Дэйли Стар сонингууд Лхагва гаригийн дугаар дугаарынхаа эхний нүүрэн “Кэйт ба Жэрри Маккэйн, биднийг уучлаарай ” гэсэн гарчигтай хүлцэл нийтлүүлжээ. Охины алга болсон явдалд эцэг эхийг буруутгасан нь биднй буруу байсан, охин алга болсонд тэдний буруу байхгүй гэж Экспрэс сонины албаныхан хэлжээ. Дэйли Стар сонинд ч мөн ийм агуулгатай зүйлс нийтлэгджээ. Тэднийг гүтгэсэн 100 гаруй өгүүлэл нийтлэгдсэн бөгөөд 42 нь Дэйли Экспрэс сонинд нийтлэгджээ. Сониныхны төлөх төлбөр 100 % Мадлин охиныг хайх ажилд зориулагдах гэнэ.

Лид5. Британы шинжлэх ухааны чиглэлээр зохиолоо бичдэг зохиолч Артур Си Кларк, Шри Ланкад 90 насандаа таалал төгслөө.
Фермчны хүү Артур Си Кларк, Хуйш Грамма сургуульд боловсрол эзэмшжээ. Дэлхийн 2 дугаар дайны үеэр сайн дураараа хааны агаарын хүчинд зүтгэж байжээ.энэ үедээ тэрээр хиймэл дагуулын дамжуулах ухагдахууныг ойлгожээ. Ноён Артурын сансрын хөлөг, супэр компьтэр, хурдан харилцааны систэмийн нарийвчилсан хурц тодорхойлолт нь дэлхий даяар олон хүний сонирхлыг татсан билээ. Тэрээр 100 гаруй зохиол, баримтат өгүүллэг туурвин бичсэн юмаа. 1940 онд Кларк 2000 он гэхэд хүн төрөлхтөн саран дээр очно хэмээн тэмдэглэн хэлж байхад тухайн үедээ түүний санааг үл тоосж байсан юма.
1968 онд бичсэн Сэнтинэл богино өгүүллэг нь хожмоо 2001 онд Сансрын аялал нэртэй кино болон дэлгэцнээ мөнхөрсөн.иРЭЭДҮЙН элэктроникийн хөгжил, сансрын аялал гээд олон зүйлийг урьдчилан харж байсан зохиолч Артур Си Кларк амьсгалын замын өвчний хүндрэлээр нутгийн цагаар 01.30 минутад амьсгал хураажээ.

Лид 6. Британий кино найруулагч Антони Мингэлла 54 насандаа таалал төгслөө.

Тэрээр Трүли, мэдли, дийпли , Хүйтэн уул зэрэг олон сайхан кинонуудыг найруулсан бөгөөд Англи Өвчтөн хэмээх киногоороо 1997 онд Оскарын шилдэг найруулагч шагналыг авч байжээ. Түүний Америк дах төлөөлөгч Лэйсли Дарт-н хэлснээр Лондонд бүйлсэн булчирхай, хүзүүний хорт хавдрын хагалгаанд орсныхаа дараа цус алдалтаас болж таалал төгсжээ. Тэрээр Өнгөрсөн долоо хоногт хагалгаанд орсон бөгөөд хагалгаа маш амжилттай хийгдсэн эмч нар ч маш итгэлтэй байсан. Харамсалтай нь өнгөрсөн шөнө гэнэт цус алдаад эмч нар ямар ч арга хэмжээ аваад нэмэр болсонгүй ээ гэж хэлжээ.
Түүнтэй хамтарч ажиллаж байсан жүжигчид харамсал илэрхийлэн мэдэгдэл хийжээ. Мингэллатай 3 кинонд хамтарч ажилласан жүжигчин Жүүд Лов”Сонсоод гүн шоконд орсон. Алт шиг агуу зохиолч найруулагч, мөн гэрэл гэгээ цацарсан хүн байсан” гэсэн бол жүжигчин Гвинэт Пальтроу “хийсэн бүтээлээрээ дэлхий ертөнцийг илүү гайхалтай болгодог байсан ”гэж түүнийг дурсан ярьжээ.
Мөн 2005 оны сонгуулийн үеэр хамтарч ажиллаж байсан Их Британы Ерөнхий Сайд Гордон Браун Их Британы кино урлагт том гарз учирлаа гээд эмгэнэл илэрхийллээ. Кино найруулагч Антони Мингэлла Мягмар гаригийн 5 цагт Лондоны баруун хэсэгт орших Чэйрин Грос эмнэлэгт нас баржээ
Лид7. Зах зээлийн хүрээнд өрнөж буй хүчтэй бухимдалд эцэс тавьж , ганхаж суларсан эдийн засагтаа түлхэц өгөхийн тулд АНУ ын холбооны Нөөцийн Газар гол гол зээлийн хүүгээ дахин огцом буурууллаа.

Мягмар гаригт зээлийн хүү З хувиас 2,25 хувь болон буурсан нь санхүүгин зах
зээлийн хүсэн хүлээж байснаас бага ач холбогдолтой бууралт болжээ.Америкийн хөрөнгө оруулагч томоохон банкны нэг болох Беар Стирнс банк сүйрлийн ирмэгт тулж ирсэнтэй холбоотойгоор санхүүгийн зах зээлд үүссэн үймээнийг төгсгөл болгох зорилгоор Холбооны нөөцийн газар сүүлийн хэдэн хоногт хэд хэдэн алхам хийжээ. Беар Стирнс банкийг түүний өрсөлдөгч болох ЖИ ПИ Морган банк өмнөх өртгийнх нь багавтар хувь болох 236 сая доллараар худалдаж авахаар болсон нь өнгөрөгч бүтэн сайн өдөр илэрхий болсон билээ. “Яг одоо АНУ ын эдийн засаг огцом уналтын ирмэгт тулж ирчихээд байгаа ч гэсэн хэдэн сарын дараа нөхцөл байдал өөрчлөгдөнө гэдэгт найдаж байгаагаа АНУ ын Сангийн Яамын сайд Генри Полсон илэрхийлжээ. “ Хожим хойно болох инфляцийн талаар санаа зовох биш, эдийн засгаа дахин хөл дээр нь босгох нь өөрсдийн давуу тал гэдгээ Холбооны Нөөцийн газар харуулж чадлаа гэж Сандс Бродер Селект Эссес Фандын тэргүүн Дэниэль Либби үзэж байгаа юм байна.

ЛИД 8: Ялалтын баярын жагсаал далайцаараа гайхуулна.

Москва хотын ойролцоох Алабино тосгоны цэргийн хорооны сургалтын талбайд танк, хуягт машин техник болон пуужингийн төхөөрөмжийн цуваа хөвөрнө. Сар хагасын дараа энэ бүхэн улсын нийслэлийн төв рүү чиглэн хөдөлж Ялалтын баярт оролцох аж. 199О оны 11р сарын 7 ноос хойш 17 жилийн дараа ийнхүү анх удаа цэргийн техник хэрэгсэл анх удаа Улаан талбайгаар явж өнгөрөх гэж байгаа юм байна. Кремлийн хананы дэргэд Иверийн хэрэм, Казанын сүм дугана барьж босгосноос болоод танкууд тойрч явах гэх мэтийн бодит хүндрэл учирч байна гэж дайчид ярьж байна. Тамань хотын цэргийн хорооныхон жагсаалын бэлтгэл хийхийн тулд өөрийн гэсэн Улаан талбай барьж байгуулсан бөгөөд тэндээ тохиромжтой цаг үедээ хангалттай сургуулилж байгаа аж. Манай механикжсан цуваа санаандаа төсөөлөн бодсон түүхийн музей , индэр зэргийг яаж тойрч өнгөрөх бэлтгэл хийж байгаа. Бид хүмүүсээ хуваарилчихсан. Бас хоол унд хичээл сургалтынхаа асуудлыг зохион байгуулсан гэж дайчдын ахлагч Владимир Бакин ярьж байна. Танк болон цэргийн бусад техник хэрэгслүүдийг Ялалтын баярын яг өмнөхөн төмөр зөмөөр Москвад хүргэж Ходынын талд байрлуулах аж. Ингэхдээ хотын иргэдэд хүндрэл учруулалгүйгээр шөнө дөлөөр гүйцэтгэх юм байна. Улаан талбай чиглэсэн гол маршийг 5р сарын 9 ний өглөө төлөвлөж Ленинградыг өргөн чөлөө, Тверийн гудамжийг хааж цахилгаан дамжуулах болон троллейбусны шугамнуудыг түр салгахаар болжээ. Зам талбайг эвдэхгүйн тулд хүнд техникүүдэд резинэн жиирэг угласан гэнэ. 1922 оноосс хойш Улаан талбайгаар 133 удаа дайчдын жагсаал явж өнгөрчээ.

ЛИД 9: Юлия Тимощенко өөрийн зарим эрх мэдлийг алдахад бэлэн байна

Хэрвээ Киев хотын амбан захирагчийг дахин сонгох тухай тогтоол гаргах юм бол ерөнхий сайдын үйл ажиллагааны хүрээг хязгаарласан засгийн газрын тухай хуулинд залруулга оруулах асуудлыг манай талыг баримтлагчид дэмжихэд бэлэн байна гэж Украины танхимын тэргүүн хэлжээ. Киев хотын амбан захирагчийг болон Киев хотын Зөвлөлийн дахин сонгох асуудлыг өнөөдөр авч хэлэлцэхгүй бол манай жигүүрийнхэн парламентыг орхино гэж Украйны ерөнхий сайд Юлия Тимощенко мэдэгджээ. Юлия Тимощенкогийн талыг баримтлагчид Киев хотын амбан захирагчийг авилгын хэргээр буруутгаж байгаа аж. Өнгөрсөн 7 хоногт шалгаж байх хугацаанд нь түүнийг албан тушаалаас нь түр хөндийрүүлжээ. Гэвч Дээд Зөвлөлийн депутатуудын зарим нь Черновецкийн хэргийг шалгаж байгаа тусгай комиссоос дүгнэлт авахаас нааш хотын амбан захирагчийг дахин сонгох асуудлыг авч хэлэлцэх ёсгүй хэмээн үзэж байгаа юм байна. Одоо хүртэл Украйны нийслэлийн амбан захирагчийг болон Хотын зөвлөлийг дахин сонгох шийдвэр парламентаас гаргахыг олон түмэн шаардсаар байна.


Лид 10. Сосьетэ Женерал банкны ажилтан Жером Кервьель шоронгоос гарчээ.

Сосьете Женераль банкны ажилтан байсан Жером Кервьелийг шүүхийн хурал эхэлтэл түр шоронгоос суллах шийдвэрийг Парисын шүүх гаргажээ. Түүнийг хээл хахууль авсан хэргээр буруутгаж байгаа юм. Тэрбээр Ля Сантэ шоронд 5 долоо хоногийг өнгөрүүлжээ. Кервьель эрх мэдэлтнүүдэд паспортаа өгсөн бөгөөд хатуу чанд хяналтын дор байж, шүүхийн зөвшөөөрлийн бичиггүйгээр Парисын нутаг дэвсгэрээс гарч болохгүй болжээ. Бас 7 хоног бүр цагдаагийн газар бүртгүүлж байх ёстой аж. “ Тэр сайн амарч , хамаг юмаа өмгөөлөгч нартайгаа шүүн хэлэлцэх ёстой. Гуньж гутарсан шинж тэмдэг түүнд илрээгүй эм тариа ч хэрэглээгүй байсан гэж зөвлөх Кристоф Рейль нь ярьсан байна. Мөрдөх ажиллагаанд туслах хүсэлтэй байгаагаа тэрбээр илэрхийлсэн бөгөөд үүнийг нь шүүхийн эрх мэдэлтнүүд анхааралдаа авчээ. Бохир үйл ажиллагаандаа татан оролцуулсан банкныхаа хэд хэдэн ажилтны нэрийг Кервьель дурдсан байна. Нөхцөл байдал хууль зүйн хатуу чанд хяналтын дор байж, түүний биеэ авч яваа байдал ч нэгбүрчлэн нүдэнд ил байх болно гэж Сосете Женераль банкны өмгөөлөгч мэтр Жан Вей ярьжээ. Кервьелийн бохир үйл ажиллагаа тус банканд 7,5 тэрбум гаруй долларын хохирол учруулсан юм байна. Тэр энэ аргаараа нэг ч долларын ашиг олоогүй гагцхүү 2ОО7 онд 3ОО мянган еврогийн ашигтай ажилласныхаа төлөө өндөр шагнал хүртэхийг горьдож байжээ. .

ЛИД 11 Өмнөд солонгосын инженерүүд дэлхийн урлагийн шилдэг бүтээлүүдийг амилуулахаар шийджээ.
Сөүл хотод нээгдсэн үзэсгэлэнг үзэхээр ирсэн хүмүүс алдарт аконда зургийг сонирхон үзэхээс гадна түүнтэй илэн далангүй ярилцаж болох нэгэн зүйрлэшгүй санааг инженерүүд бодож олжээ Мерилэн монорогийн тухай энди вор хопол гэдэг хүнтэй эсвэл микел анжелотой түүний зураг зурдаг арга барилыхан тухай сөүл хотын амид урлагийн музейд ярилцаж болхоор болжээ. Ренассансийн үеийн суут хүн микель анжело аимшигт эрүү шүүлт гэдэг ханийн зургаа хэрхэн бүтээж туурвиж байсан тухайгаа яриж байх хооронд үе үеийн уран барималууд бие биендээ зочилож байх болжээ гэхдээ тэд хоорондоо солонгос хэлээр ярилцах бөгөөд гол баатаруудын дохио зангаа бүгд зүүн өмнөд азийн төрхийг илэрхийлнэ.
Манай амьд галлрей бол орчн үеийн технологийн тусламжтайгаар боловсруулсан урлагийн бүтээлүүдийг толилуулж байгаа дэлхийн хэмжээний анхны музей боллоо. Бүх үзмэрүүд маань гурван хэмжээстэй учраас ид шидтэй юм шиг амьсгалж амьдарч байгаа санагддаг гэж галрейн захирал ярилаа. Музейн үзэгч эмэгтэй моно лизагаас та нөхөртэй юу гэж асуухад моно лиза намайг арван зургаан настай байхад фрациско дэл жаконда гэдэг хүнтэй суулгасан гэж хариулдаг гэнэ. Ийм амжилт гаргахад урлаг судлаачи хоёр жил зарцуулан ажиллажээ .

Лид 12. Хар цагаан арьстануудын хоорондын ээдрээтэй харилцааны үндэс нь хэнд ч ойлгомжтой. Цаашид АНУ арьс өнгөөр ялгарварлан гадуурхах үзэгдлийг үл тоомсорлож болохгүй гэж АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа Ардчилсан намын гишүүн Барак Обама хэлсэн байна.
Одоогоос хэд хоногийн өмнө Барао Обамагийн гэрлэлт охидыг нь адилслаж байсан лам өөрийн хийсэн мэдэгдэлээсээ болж хэл аманд өртөөд байгаа юм. Үүсэн бий болсон нөхцөл байдлыг зөөлрүүлэх гэж Барак Обама хичээж байна. 2001 оны 9 сарын 11 өдрийн дараа Барак Обамагийн гэр бүлийн найз лам Райт ” манай засгийн газар өмнө нь хилийн чанадад тусгай ажиллагаа явуулахдаа палестинчуудын эсрэг, өмнөд африкчуудын ашиг сонирхолыг эсрэг алан хядах ажиллаааг дэмжиж байсан. Гэтэл одоо бид үүнийгээ горыг амсаж байна гэж хэлж байжээ. Сонгуулийн сунгаанд хатагтай Хилари Клинтон ноён Барак Обамагаа давуу оноотой байгаа.


Энэ өдөр дэлхийн түүхнээ.

1976 оны энэ өдөр гүнж Маргарэт, лорд Снөвдон нар Букингэмын ордонд салж буйгаа зарласан байна. Тэд 16 жил хамт амьдарсан юм.
1970 оны энэ өдөр Баруун Германы канцлер Вилли Брэнд, Зүүн Германы удирдагч Вилли Спот нар Герман улс тугаарласнаас хойш анх удаагаа уулзалджээ.
1982 оны энэ өдөр хэсэг Аргентин иргэд өмнөд Атлантикт орших Британы колони Фалкланд арал дээр анх ирж Аргентины тугаа мандуулжээ.
1992 оны энэ өдөр Букингэм ордон Йоркийн Гүн болон Гүнгийн авхай нар хоорондын таарамжгүй харицаанаас болж салж байгааг мэдэгдсэн байна.


No comments: