2008-03-03

Дэлхийн мэдээ 2008 03 03 Даваа гараг

Лид1. Ням гаригт ОХУ –д ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Сонгуульд “Нэгдсэн Орос” намаас нэр дэвшсэн Дмитрий Медведов үнэмлэхүй ялалт байгуулжээ.
Сонгуулийн санал авах цэг хаагдсаны дараа Москва хотын Улаан Талбайн ойролцоох талбайд “Би оросыг сонгож байна” гэсэн уриан доор концерт болжээ.
Өчигдөр орой Москва хотод нойтон цас орж байсан ч 40 мянган хүн цугларч концерт үзсэн байна. Кремлийн ордоны гадаа болж байгаа үйл явдлыг оросын олон нийтийн телевизээр шууд дамжуулан үзүүлжээ. Концертын дундуур Владимир Путин, Дмитрий Медведов нар тайзан дээр гарч үг хэлсэн байна.

Эр. Та бүхэнд оройн мэнд хүргэе. Хэдийгээр өнөөдөр цас бороо холилдон орж цаг агаар таагүй байгаа ч манай орны хувьд маш чухал үйл явдал болж өнгөрлөө. Өнгөрсөн жилүүдэд бүтээн байгуулсан бүхнээ баталгаажуулж, улс орныг урагш хөгжүүлэх, амьжиргааны түвшинг сайжруулахад чиглэгдсэн ирээдүйн хөгжлийн замаа сонголоо. Миний төлөө сонгосон та бүхэнд гүн талархал илэрхийлье. Бид хамтдаа ялж байна.

ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин

Эр. ОХУ ын ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Нэгдсэн Орос намаас нэр дэвшигч Дмитрий Анатольевич Медведев сонгуулийн урьдчилсан дүнгээр бусад нэр дэвшигчидээс хошуучилж явна. Энэ бол бид ардчилсан улсад амьдарч, манай иргэний нийгэм идэвхитэй, хариуцлагатай хөгжиж байгаагийн нотолгоо юм. Ерөнхийлөгчийн сонгууль Үндсэн хуулинд заасны дагуу явагдлаа. Би Дмитрии Анатольевич Медведевт амжилт хүсэж байна. Сонгууль дууслаа. Сонгуулийн өмнөх сурталчилгааны үед байсан уур амьсгал ард хоцорч үлдэнэ гэж би бодож байна.

Кремлийн Ордоны гадаа болсон концертод оросын рок поп хамтлагууд оролцжээ. Концертын үеэр нийгмийн хэв журмыг хангахын тулд 2000 гаруй цагдаагийн ажилтан албан хаагчид ажиллаж хотын төвийн гудамжаар автомашины хөдөлгөөнийг бүрэн хаажээ. ОХУ ын сонгуулийн ерөнхий хороо сэтгүүлчидтэй нягт хамтран ажиллаж, мэдээллийн төв байгуулжээ. Сонгуулийн санал авах цэгүүд үүд хаалгаа барьсаны дараа нэг цаг тутамд санал хураалтын урьдчилсан дүн мэдээг танилцуулж байжээ. Урьчилсан дүнгээр Дмитрий Медведов 70 хувь, Зюганова 17,8, Жириновский 17,8, харин Богданов 1,3 хувийн санал авсан байна. Оросын Коммунист намаас нэр дэвшсэн Геннадий Зюганов санал хураалтын үеэр маш олон зөрчилийг миний бүрэн эрхэт төлөөлөгчид бүртгэсэн тул би гомдолоо шүүхэд гаргана гэж мэдэгдсэн байна. Либерал Ардчилсан намаас нэр дэвшигч Владимир Жириновский сонгуулийн урьдчилсан дүнтэй санал нийлэхгүй байгаа бөгөөд миний төлөө дор хаяж иргэдийн 36-40 хувь нь саналаа өгсөн байх ёстой гэж хэлсэн байна. Гэвч тэр шүүхэд хандахгүй юм байна.

Лид2. Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Ирак улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүний аюулгүй байдлыг хангахын тулд Иракын засгийн газар Үндэсний гвардаасаа 30 мянган цэргийг дайчилсан байна.
Махмуд Ахмеднижад Ирак руу нисэхээсээ өмнө ярилцлага өгч айлчлалынхаа зорилогыг тайлбарлажээ.

Эр. Миний Иракт хийх айлчлал бүс нутагт энх амгалан байдал төлөвшин тогтоход эерэгээр нөлөөлж чадна гэж найдаж байна.

1979 онд Иран улсад лалын хувьсгал гарсанаас хойш Ираны төр засгийн өндөрлөгүүдээс нэг ч хүн Ирак улсад айлчлал хийж байгаагүй юм. Өнгөрсөн зууны 80-аад оны үеэр Ирак, Иран улсууд дайтаж хоёр талаас нийтдээ 1 сая хүн амь насаа алдаж байсан түүхтэй. Энэ дайныг Иракын дарангуйлагч асан Саддам Хусейн эхлүүлж байсан юм. Ираны төрийн тэргүүн Иракт ирсэн нь хоёр орны харилцаа хэвийн болж байгаагийн эхлэл гэж шинжээчид дүгнэж байна. Ираны ерөнхийлөгчийг Иракт байх хугацаанд тэнд байгаа АНУ ын цэрэг армийнхан хамгаалалтын ажиллагаанд оролцоогүй байна. Хоёр хоногийн айлчлалын хугацаанд, Махмуд Ахмединежад нь Иракийн ерөнхийлөгч Жаляль Талабани, ерөнхий сайд Нури Аль-Малики зэрэг Иранкийн дээд удирдагч нартай хэлэлцээ хийжээ. Үүний зэрэгцээ тэрээр бас Иракийн Шийтийн бүлгийн шашны удирдагч Аятоллах Али Аль-Систанитай уулзсан байна. Ираны гадаад хэргийн яамны албаны хүний мэдэгдснээр, айлчлалын хугацаанд Иран нь Ирактай эдийн засаг худалдааны 5-10 хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

Лид3. Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес Колумб улс дахь элчин сайдын яамаа хааж, Венесуэль – Колбумбын хил руу 10 батальон цэрэг, танк илгээх шийдвэр гаргажээ.

Колумбын тусгай албаныхан олон арван хүн барьцаалаад байгаа хэт зүүний үзлийг баримталдаг Колумбын зэвсэгт хувьсгалт бүлэглэлийн нөлөө бүхий удирдагч Рауль Рейесыг Эквадор улсын нутаг дэвсгэрээр зорчиж явахад нь хороосон байна. Энэ аллагын Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес эрс зэмлэн буруушаа, Колумбын төрийн тэргүүн Альваро Урибег гэмт хэрэгтэн гэж нэрлэсэн байна. Колумбын хэт зүүний үзэлт ФАРС бүлэглэл нь олон арван жилийн турш засгийн газрынхаа эсрэг зэвсэгт бослого гаргаж, хүмүүсийг барьцаалж алан хядах ажиллагааг хийж байгаа юм. Энэ бүлэглэл хар тамхи мансууруулах бодисын наймаа эрхэлж санхүүждэг байна. Гэвч энэ хөдөлгөөний тэргүүнийг Уго Чавес жинхэнэ хувьсгалч гэж нэрлэжээ.
ФАРС хөдөлгөөнийхөнд барьцаалагдсан хүмүүсийг суллах яриа хэлэлцээрт Уго Чавес жуучлагчын үүрэг гүйцэтгэж байсан билээ.

ФОТО МЭДЭЭ

БНАСАУ ын удирдагч, Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, Ким Чен Ир 3 сарын 1-нд Пхенян дахь БНХАУ-ын элчин сайдын яаманд зочилсон тухай хятадын Синьхуа агентлаг мэдээлсэн байна. Ким Чен Ир ирэх зун болох зуны олимдпын наадмыг Бээжинд хийх гэж байгаа нь хятадын төдийгүй, Азийн орнуудын бахархал гэж хэлсэн байна. Хятадын элчин сайдын яамныхан өнгөрсөн 1 сард болж өнгөрсөн цас зудны байгалийн гамшигийн тухай гэрэл зургийн үзэсгэлэнг сонирхжээ. 2008 он хятад улсын хувьд хэд хэдэн онцлогтой юм байна. Тухайлбал хятад улс нээлттэй эдийн засгийн бодлого явуулсны 30 жил, хятадын ерөнхий сайд Жоу Энь Лайн мэндэлсний 110 жилийг тэмдэглэж байгаа юм байна.

Tesco Computers компаний хамгийн сүүлд хийсэн судалгаагаар компьютер дээр ажиллахдаа охидууд хөвгүүдээс ч илүү гарамгай сайн байгааг нотолжээ. Компьютерийн ямар нэгэн шинэ программтай ажиллаждаа хөвгүүдийн 10 хувь, охиндын 6 хувь нь өөртөө илтгэл муутай байдаг ажээ. Түүнээс гадна насанд хүрсэн хүмүүс компьютер дээр ажиллахдаа тааруухан байдаг. Насанд хүрэгчдийн 57 хувь нь компьютертай харьцахдаа хүүхдүүдээсээ зөвлөгөө авдаг байна.

Лид4. Өнгөрсөн бямба гарагт Эмма нэртэй шуурга Европт нүүрлэсэн бөгөөд одоогоор уг шуурганаас болж 10 хүн амь насааа алдсан байна.
Хүчтэй салхи шуурга борооноос болж Европын улс орнууд ихээхэн хохирол амсаад байна. Гудамж талбай усанд автаж, ургаа мод булгарч унажээ. Энэ үеэр олон арван зам тээврийн осол гарчээ. Холбооны бүгд найрамдах Герман улс даяар төмөр замын хөдөлгөөн зогсжээ. Бямба гаригаас эхлэн Германы олон улсын нислэгүүд хойшилжээ. Баасан гаригийн оройноос эхэлсэн Эмма хар салхиний хурд190 цагийн хурдтай байсан гэж цаг уурын албаныхан мэдээлжээ. Эрх байригчид байгалийн онц ноцтой үзэгдэлийг дуустал орон гэрээсээ гарахгүй байхыг ард иргэдэд анхааруулж байна.

Лид5. Армени улсад сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй ерөнхийлөгч асан Тер Петросяныг дэмжигчид нийслэл хотдоо эсэргүүцлийг жагсаал цуглаан хийжээ.
3 сарын 1 ээс хойш үргэлжилж байгаа эсэргүүцлийн ажиллагааны үеэр нийтдээ 132 хүн шархдаж, найман хүний амьт нас эрсэдсэн байна. Сөрөг хүчний намын идэвхитэнүүдийг хотын төв талбайд байрьсан майханг цагдаа нар хураах гэж оролджээ. Энэ үед жагсагчид цагдаа нарын өөдөөс эсэргүүцэл үзүүлжээ. Үүнээс өмнө 2 сарын 21 нд Тер Петросяны талыг баримтлагчид жагсаал хийсэн билээ. Жагсаал хийж байгаа хүмүүс цагдаа нартай мөргөлдөөд зогсохгүй дэлгүүр хоршооны шил цонхыг хагалж, бараа бүтээгдэхүүнийг нь цолмон дээрэмджээ. Үүний дараа Армений ерөнхийлөгч Роберт Кочарян улс орондоо онц байдал зарласан байна. Ингэснээр олон нийтийн ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ. Тер Петросян өөрийнхөө дэмжигчдэд хандан жагсаал цуглаанаа зогсоож тарахыг уриалсан байна.

Лид6. Изриалийн цэрэг армийнхан Палестины өөртөө засах орны газар нутаг руус агаараас цохиолт өгсөн байна.
Өчигдөр Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас цаашид Изриаль улстайхолбоо харилцаагаа таслаж байгаагаа зарласан билээ. Би Би Си телевизийн мэдээлж байгаагаар хамгийн сүүлчийн агаарын цохилтын үеэр таван хүн амь насаа алдсан байна. Өнөөдөр АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс Изриальд хүрэлцэн ирэх юм. Тэр Изриалийн ерөнхий сайд Эхуд Ольмерт, Палестины засаг захиргааны тэргүүн Махму Аббас нартай уулзах юм байна.

Лид7.Туркийн ерөнхий сайд Курдын ажилчны намын гишүүд дэмжигчдийг зэвсэгээ хураалгахыг шаардсан байна.
Туркийн ерөнхий сайд Режет Тайит Эрдоган хойд иракт цэргийн тусгай ажиллагаанд оролцсон манай цэргүүд бүгд эх орондоо эргэж ирсэн гээд өмнө тавьсан зорилгоо биелүүлсэн гэж үзэж байгаагаагаа мэдэгджээ. Турк улс хойд иракад Курдын ажилчны намын эсрэг цэргийн тусгай ажиллагаа явуулахад АНУ, Иракын засгийн газрынхан довтолгоогоо нэн даруй зогсоохыг шаардаж байсан юм. Турк улс цэргээ эргүүлэн татсан нь гадны ямар нэгэн нөлөөшгүй байсан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Цэргийн ажиллагааны үеэр Курдын ажилчны намын 240 гаруй хүн, харин туркийн талаас 27цэрэг амь үрэгдсэн билээ.
Лид8. Энэ долоо хоногийн турш оросын иргэд хаварын баяр Масленицаг тэмдэглэж байна. Энэ өдрүүдэд хүмүүс махан хоол хэрэглэхээс аль болох татгалздаг байна. Үүний оронд сүүн бүтээгдэхүүн аль болох ахиухан хэрэглэхийг чухалчилдаг.
Гэхдээ загасны махыг хүнсэндээ хэрэглэхийг зөвшөөрдөг.
Энэ баяр нь урин дулаан хаварын улирал айлчлан ирж байгааг албан ёсоор зарлаж байгаа хэрэг юм. Эрт дээр үед, бүр тодруулах юм бол 1492 оноос өмнө 3 сард шинэ он эхэлдэг гэж орос оронд үздэг байжээ. Хэдийгээр григорийн тоололд шилжсэн ч энэ баярыг өнөөг хүртэл тэмдэглэж ирсэн байна. Баярын өдрүүдэд айл өрх бүр гэртээ бин хийж иддэг. Эрт дээр үед өвлийн бэлгэ тэмдэг болсон мануухай хийж шатаадаг заншил одоо ч гэсэн хадгалагдан үлджээ. Өнөөдөр Москва хотын Улаан талбайд бүх нийтийг хамарсан баярын үйл ажиллагаа болох байсан ч ерөнхийлөгчийн сонгуульд зориулан Нэгдсэн Орос намаас зохион байгуулсан концертоос болж хойшлуулжээ. Маргааш Улаан Талбай дээр дэлхийн газрын зурагийг дүрсэлсэн хэлбэртэй асар том хэмжээтэй бин хайрах гэж байна. Бинг хийхдээ хүнсний будаг хэрэглэх тул дэлхийн улс бүрийн газар нутаг бүр өөр өөр өнгөөр ялгарч харагдах юм байна.
Лид9. Чех улсад төмөр замын гүүрийг хулгайлсан байна.
Гэвч ойр орчимд нь амьдардаг хүмүүс ямар ч дуу чимээ сонсоогүй, сэижгтэй хүмүүсийг ойр хавьд хараагүй гэж цагдаа нарт мэдүүлжээ. Гэхдээ цагдаас нар энэ хэрэгт төмөр замын тодорхой хэсэг засвар үйлчилгээ хийнэ гэж гэрээ байгуулсан нэгэн хувийн компаний хэсэг ажилчидыг сэрдэж байгаа юм байна. Аз болоход хулгайлагдсан төмөр замын гүүрийг ашигладаггүй байжээ.
Лид11. Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийнхэн хамгийн муухай хувцасладаг хүмүүсийн жагсаалтыг гаргасан байна.
Энэ жагсаалтын нэгдүгээрт ангийн үслэг эдлэлээр хийсэн хувцас өмсөх дуртай Арета Франклины нэр бичигдсэн байна. Тэр холливуудын оддыг хамарсан үйл ажиллагаанд оролцоу улаан хивсэн дээгүүр алхахаар ирэхдээ үслэг эдлэлэр хийсэн хувцасаар гоёж ирдэг байна. Ногоонтоны хөдөлгөөнийхөний үзэ байгаагаар энэ хувцас түүнд огтхон ч зохидоггүй. Жагсаалтын хоёрт нь загвар өмсөгч Кейт Мосс, дараах байранд жүжигчин Линдси Лохан оржээ. Энэ жагсаалтад дуучин Бритни Спирсын нэрийг оруулах гэж байсан ч сүүлдээ ногоонтоны хөдөлгөөнийхөн энэ саналаасаа татгалзсан байна. Учир нь Бритнигийн амьдрал ээдрээтэй байгаа. Энэ үед нь түүнийг гоочлох нь хүнлэг бус гэж тэд үзжээ.
Лид12. Австрали улсад 9 настай нэгэн охиныг газрын тенисний дугуйлангаас маш санаанд оромгүй шалтгаанаар хасжээ. Охин газрын теннис тоглохдоо өөрийн эрхгүй маш чангаар дуу алддаг байна.
Тэр газрын теннис тоглож байхдаа алдарт тамирчин Мария Шарапова шиг тоглож байна гэж төсөөлдөг байна. Гэвч түүнтэй тоглож байгаа хамтрагч нь байнга гомдол гаргах болжээ. Газрын теннисны клубын захирал охины эцэг эх рүү утасдаж танай охин дэндүү чанга орь дуу тавьдаг тул клубээс хаслаа гэдэг таагүй мэдээг дуулгасан байна. Гэвч охин газрын теннис тоглохдоо зориудаар орилдоггүй. Харин дасгалжуулагч багш нь түүнд энэ барилыг олгожээ. Дуртай спортоороо хичээллэх эрхээ хасуулсан охин би зориудаар ингэж орилоогүй. Цаанаасаа л ингэж дуу гараад байгаа гэж охин хэлсэн байна.

ЭНЭ ӨДӨР
1067 үеийн түүхийн сурвалж бичигт Беларусийн нийслэл Минск хотын тухай дурьдсан байжээ.
1802 оны энэ өдөр Вена хотод хөгжмийн зохиолч Бетховены “Сарны сонат” аялгууны нотыг хэвлэж байжээ.
1855 оны энэ өдөр 2 р Александр хаан ширээнд заларсан байна.
1959 оны энэ өдөр АНУ анхны хиймэл дагуулаа дэлхийн тойрог замд оруулжээ.

No comments: