2008-03-11

Дэлхийн мэдээ 2008-03-10 Даваа гараг

ЛИД:1 Францын ерөнхийлөгч Николя Саркозийгийн нам анхан шатны сонгуулиар амжилт үзүүлж чадаагүй байна. Энэ нь түүний нэр хүнд сүүлийн үед асар их унасантай холбоотой юм.

Сонгуулийн урьдчилсан дүнгээс хархад санал хураалтын 65,7 хувь, Николя Саркозигийн ардын хөдөлгөөний төлөөх холбоо намын сонгогчдын 45,5 хувь нь дэмжиж байна. өөрөөр хэлбэл ерөнхийлөгчийн нам социалист намд ялагдаж байна гэсэн үг юм. Парис, Леон хотын засгийн эрхийг социалистууд барьж байх төлөвтэй байгаа бөгөөд сонгуулийн хэсгүүдээс ирсэн санал асуулгаар социалистууд өөрийн чиг шугамаа Саркозигийн нам олонх нь болсон хэд хэдэн хотуудад бэхжүүлж чадсан байнаа.Сонгуулийн энэ үр дүн нь Николя Саркози ерөнхийлөгчийн алба хашсанаас хойш анх удаа гарч байгаа сөрөг үзүүлэлт боллоо гэж ажиглагчид дүгнэжээ.

Лид 2: Испаний парламентын сонгуульд Жоз Луйс Родригиз Запатэро-ны тэргүүлдэг Социалист нам ялалт байгууллаа.

Мариано Ражоё-н Консерватив нам 153 суудал авахаар төлөвлөж байсан ч Социалист нам 169 суудал авч ялалт байгууллаа. Ноён Запатэро “ цэвэр ялалт” байгуулахад тусалсан дэмжигчиддээ талархлаа илэрхийлээд Испаний улс төрд “шинэ үе”-г нээхээ амлалаа.
Тэрээр мөн Мадрид дахъ Социалист намын төв байрны гадаа туг барин цугларсан олонд хандан “Испаний ард түмэн мөргөлдөөн хурцадмал байдал үүсгэлгүйгээр шинэ үеийг зоригтойгоор сонголоо” гэж хэлжээ.
Баасан гаригт Баск хотод Социалист концлер асан Исайс Карраско-г хороож сонгуулийг саатуулахыг оролдсон билээ. Цагдаагийнхан Баск-н салан тусгаарлагчдыгуг аллагад буруутгасан ч одоогоор ямар нэгэн бүлэглэл хариуцлага хүлээгээгүй байгаа юм.
Ноён Ражоё-н Консерватив нам цагаачлал гэх мэт томоохон асуудлууд дээр төвлөрөн ажиллаж байсан бол Социалистууд хүйсийн тэгш эрх, гэр бүл салалтын үйл ажиллагааг түргэсгэх, ижил хүйстнүүдийн гэрлэлт гэх асуудлууд дээр төвлөрч энэ нъ ч нүдээ оносон асуудлууд байлаа.

Лид3. Великобританид хүчтэй хуй салхи, далайн шуурга дэгдэх төлөвтэй байгаа тухай цаг уурчид урьдчилан сэрэмжлүүлсэн байна.

Их усны үертэй холбоотойгоор Великобританийн баруун хэсэгт юу юугүй хүчтэй хуй салхи дэгдэж, далайн шуурга болох гэж буй урьдчилан мэдээлсний дагуу ард иргэд элстэй шуудайгаар орон гэрээ бэхжүүлж, аюултай бүсүүдэд хамгаалалтын далан барьж байгуулж байна.

Лид 4: АНУ-н баруун хэсгээр хүчтэй цасан шуурга болж агаарын агаарын тээврийн нислэгүүд болон бусад үйлчилгээний салбарын хэвийн үйл ажиллагаа доголдсон байна. Охаёо, колумбыг хамарсан уг шуурганы үеэр 50 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.
Цасан шуурга, хүйтэн бороо, мөндөр, нойтон цасаар эхлээд Кэнтакки-с Нъю Ёорк хотыг хамарч олон мужуудад тог тасарчээ. Түүнчлэн уг шуурганаас болж олон арван автын осол гарч Охаёо мужид л гэхэд 4 хүн амъ насаа алджээ. АНУ болон Канадын зарим нутгаар ойрын хэдэн жил болоогүй цасан шуурга болж байна, жишээ нъ Чикагод л гэхэд ойрын хэдэн жил байгаагүйгээр хүйтэрч байна. Цас цэвэрлэгчид амралтын өдрүүдээр илүү цагаар ажиллаж байгаа бөгөөд хотын захиргааныхан машин барихгүй байхыг ард иргэдээсээ хүсжээ.

Лид5. Өнөөдөр өглөө Шри Ланка улсын Коломбо хотод хүчтэй дэлбэрэлт болжээ. Энэ үеэр нэг хүн амиа алдаж гурван хүн шархадсан байна.
Алан хядагч тэсрэх бөмбөгтэй цүнхийг кино театрын гадаах цэцгийн мандал доор байрлуулсан байжээ. Энэ дүүрэгт ихэвчилэн тамилчууд оршин суудаг юм байна. Тун удахгүй Шри Ланк улсад сонгууль болох гэж байгаа юм. Эрх баригчид аюулгүй байдлын өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байсан ч Тамилыг чөлөөлөх барс хөдөлгөөнийхөн зохион байгуулж чаджээ. Тэд сүүлийн 20 гаруй жилийн турш зэвсэгт тэмцэл хийж байгаа юм.

Лид 6. Эквадорийн газар нутаг дээр явуулсан Колумбын байлдааны тусгай ажиллагааны дараагаар тасарсан дипломат харилцаагаа Колумб улстай сэргээхэд бэлэн байгаагаа Венесуэль улс мэдэгджээ.
Венесуэль улс өөрийн дипломат ажилтнуудаа Богота хот руу дахин илгээж Колумбын төлөөлөгчдийг хүлээн авахаар болжээ.
3 сарын 1 нд Эквадор улсын газар нутаг дээр явж байсан Колумбын хувьсгалт зэвсэгт бүлэглэлийн удирдагчдын нэг болох Раул Рейсиыг хороосны дараа Латин Америкийн улс төрийн нөхцөл байдал хурцатсан юм. Үүний хариуд Венесуэль, дараа нь Эквадор, Никарагуа улсууд Колумб улстай тогтоосон дипломат харилцаагаа тасдах шийдвэр гаргасан юм.
Лид 7
Пакистаны сонгуулъд ялсан 2 намын эрх баригчид эвслийн засгийн газар байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа.
Ерөнхий сайл асан Беназир Бхуттогийн нөхөр Асиф Али Зардари болон парламентын гишүүн асан Наваз Шариф нар ерөнхийлөгч Первез Мушарафад парламентыг яаралтай зарлан хуралдуулахыг шаарджээ. Өнгөрсөн хоёрдугаар сард болж өнгөрсөн парламентын сонгуульд тус удсын төрийн тэргүүний талыг баримталдаг нам ялагдалд хүлээсэн юм.
Ерөнхийлөгч шинээр байгуулагдаж байгаа засгийн газарть хандан улс төрийн тоглоомоор хөөцөлдөхөө больж ажилдаа шавдан орохыг уриалжээ. Пакистаны шинэ засгийн газрыг Беназир Бхуттогийн тэргүүлдэг байсан “Пакистаны ард түмний нам” болон ноён Наваз Шарифын Пакистаны Мусульманы намууд хамтран эвсэж бүрдүүлэхээр болжээ.

Лид8. Германы төмөр замчид ажил хаялтаа зогсоожээ.

Германы төмөр замынхан ажлын нөхцөл, цалин хангамжаа сайжруулахыг шаардаж ажил хаялт зарлаад байсан билээ. Герман улс даяар төмөр замын хөдөлгөөн бүхэлдээ зогсоод байсан. Тэгвэл ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийнхэн хэлэлцээрийн хийсэн байна. Зүтгүүрийн депогийн машинистууд ажил хаялтаа зогсоох болжээ.
Хэдийгээр төмөр замын хөдөлгөөн сэргэсэн ч галт тэрэгнүүдийн хоорондын зай хол байгаа тул зорчигчдын ачаалал их байна. Төмөр замчидыг дэмжиж байгааг метроны машинистууд, автобусны жолооч нар ч дэмжиж байсан билээ. Тэд нар ч бас ажилдаа эргэж гарах болжээ.


Лид9.Тун удахгүй европыг орнуудын хамгийн том хөгжмийн наадам болох гэж байна. Евровишин 2008 хөгжмийн наадамд ямар уран бүтээлчийг эх орноосоо оролцуулахаа европын орнууд шийлэж байна.
3 сарын 10 нд ОХУ ын үзэгчид энэ жилийн хөгжмийн наадамд оролцох эх орноо төлөөлөн оролцох уран бүтээлчийг шалгаруулжээ. Энэ шалгаруулалтад оросын эстрадын урлагийн 27 залуу дуучид өрсөлджээ. Дуучин Дима Билан 54 оноогоор тэргүүн байр эзлэсэн байна. Харин түүний хүчтэй өрсөлдөгч нь Сергей Лазереь байсан бөгөөд 48 оноо авсан байна. Энэ концертыг ОРосын төв телевизээр шууд дамжуулан, үзэгчид гар утсаараа мессеже илгээж саналаа өгсөн байна.Дашрамд дурьдахад 2006 онд Грекийн АФин хотод болсон наадамд Дима Билан энэ наадамд өмнө нь оролцож байсан юм. Евровишин хөгжмийн наадмыг 1956 оноос эхлэн зохион байгуулж байгаа юм.
ЭНЭ ӨДӨР
1797 оны энэ өдөр АНУ Нь Йорк мужын төвийг Олбани хот гэж зарласан байна.
1910 оны энэ өдөр хятад улсад боолчлолыг хоригложээ.
1967 оны энэ өдөр АНУ ын нисэх хүчнийхэн Ардчилсан Вьетнам улсад агаараас цохилт өгч эхэлсэн байна.
1967 оны энэ өдөр Мексик улсал 8 ихэр хүүхэд мэндэлж байжээ.

No comments: