2008-03-14

Дэлхийн мэдээ 2008 03 14 Баасан гараг

Лид1. АНУ ын сансрын уудмыг шинжлэн судлах хүрээлэнгээс хөөргөсөн Эндовер хөлөг олон улсын сансрын станцтай амжилттай залгагдсан тухай бид өчигдөр мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр Эндовер багийн гишүүд задгай сансарт гарч ажилласан байна.
Сансрын нисэгч Рик Линнеан, Гаретт Рейсман нар өнөөдөр задгай сансарт гарч ажиллажээ. Тэднийг задгай сансарт гарахаас өмнө сансрын нисэгчдийн хэрэглэх Dextre төхөөрөмжийн тэжээл тодорхой бус шалтгаанаар тасарсан байна. Төхөөрөминд цахилгаан эрчим хүч өгч чадаагүй ч сансрын нисэгчдийг задгай сансарт гаргах ажлыг төлөвлөгөөний дагуу хийсэн байна. Dextre төхөөрөмж нь Японы Кибо лабораторийг олон улсын сансрын станцид залгах үед хэрэглэгдэх байсан юм. Эндовер сансрын хөлөг дэлхийн тойрог замд 16 хоног ажиллах бөгөөд энэ хугацаанд сансрын нисэгчид 5 удаа задгай сансарт гарчи ажиллах юм.

Лид2. Европын холбооны гишүүн 27 орны төрийн тэргүүн нар Брюссель хотод хүрэлцэн ирсэн байна.
Европын орнуудын төрийн тэргүүн нар хүлэмжийн хийг багасгах, эдийн засгийн хөгжил, худалдааны салбарт тулгараад байгаа чухал асуудыг хэрхэн шийдвэрлэх арга замыг эрэлхийлж байна. Дэлхийн зах зээл дээр долларын ханш унаж, евродын холбооны орнуудын мөнгөн тэмдэгт еврогийн ханш өсөж байгаа. Гэвч еврогийн ханшын өсөлтийн улмаас Европт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үнэ өртөг нь нэмэгдэж байгаа юм. Ингэснээр европын орнуудын гадаад худалдаа буурчээ. Одоо Европын холбоог Словени улс даргалж, Словени улсын ерөнхий сайд Европын холбооны тэргүүний албан тушаалыг хашиж байгаа юм. Европын орнууд байгаль хамгаалах салбарт анхаарал тавих болно гэж амлаж байгаа ч эдийн засгийн үр ашиг авч ирдэг хүнд үйлдвэрийнхээ үйл ажиллагааг хязгаарлах гэж яарахгүй байна. Европын холбооны гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын энэ удаагийн уулзалтын үеэр Франц, Германы лидерүүд Газрын дундад тэнгисийн холбоо гэдэг бүс нутгийн байгуулага үүсгэн тулгын чулууг нь тавихыг уриалах юм. Европын холбоонд нэгдэхийг хүсэж байгаа Хойд Африкийн орнуудыг эгнээндээ элсүүлэхийг тулд бүс нутгийн хэмжээний шинэ байгуулагатай болох нь зүйтэй гэдэг саналыг 2007 оны 5 сард Францын ерөнхийлөгч Николя Саркози санал болгож байсан юм. Газрын дундад тэнгисийн орнуудын холбоо нь европ, хойд африкийн орнуудын худалдаа, эдийн засаг, эрх зүйн асуудлыг зохицуулах үүрэгтэй байх юм байна.

Лид3. Өнөөдөр лаын бүгд найрамдах Иран улсад хууль тогтоох байгуулагын сонгууль болж байна.
Сонгуулийн санал авах цэг орон нутгийн цагаар өглөөний найман цэг нээгдэж орой арван найман цагт хаагдах юм. Иран уцлс 70 сая иргэнтэй. Үүний тэн хагас нь буюу бараг 43 сая хүн сонгуульд саналаа өгөх юм байна.
Өчигдөр Ираны дотоод хэргий н сайд Мостафа Пур-Мохаммадигийн хэлснээр бол сонгууль явуулах бэлтгэл бүрэн хангагдсан юм байна. Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмединижад Сенегал улсад айлчлал хийж байгаа. Иймд тэр сонгуульд саналаа өгөхгүй юм байна. Ираны хуулийн дагуу, сонгуулийн санал авах өдөр хилийн чанадад байгаа Ираны иргэн сонгуульд санал өгөх эрхгүй байдаг гэнэ. Гэхдээ зарим эх сурвалжууд ерөнхийлөгч баасан гаригийн орой сонгуулийн санал авах цаг дуусахаас өмнө амжиж эх орондоо эргэж ирнэ гэж мэдээлж байна. Гэхдээ Ираны ерөнхийлөгчийн тамгийн газар энэ мэдээлэлд тайбар хийсэнгүй. Ираны сонгуулийн ерөнхий хорооныхон экс ерөнхийлөгч Мохаммад Хатами, парламентын дарга асан Мехди Кяррубигийн талыг баримталдаг 3000 хүнийг сонгуульд өрсөлдөх, санал өгөх эрхийг нь хассан байна. Ираны хууль тогтоох байгуулагын сонгуульд 4500 хүн нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаа. Ираны парламент нь 290 суудалтай. Парламентын сонгуульд ямар ч улс төрийн хүчин ялалт байгуулсан Ираны гадаад бодлого огцом өөрчлөгдөхгүй гэж барууны хэвлэл мэдээлийн хэрэгслүүд уламжилж байна.
Лид4. Аль Кайда алан хядах байгуулагын хойд Африк дахь салбарынхан Тунис улсад аялаж байсан Австри улсын хоёр жуулчиныг өнгөрсөн 2 сард барьцаалаад байсан юм. Тэгвэл Аль Кайдагийнхан өөрсдийн болзолоо Австрийн засгийн газарт илгээсэн байна.
Австрийн гадаад хэргийн яамны мэдээлснээр бол алан хядагчид Алжир, Тунис улсын шоронд хоригдож байгаа хэт үндсэрхэг бүлэглэлийн гишүүдийг суллуулахыг шаарджээ. Алан хядагчидын тулган шаардах хугацаа 3 сарын 17 нд дуусах юм байна. Хэрвээ шаардлагыг нь биелүүлэхгүй бол Австрийн хоёр иргэний амийг егүүтгэх болно гэж анхааруулжээ. Гэвч Тунис, Алжирын шоронд хоригдож байгаа хүмүүсийг суллах эрх мэдэл Австри улсад байхгүй. Иймд энэ шаардлагыг хүлээн авч, биелүүлэх боломжгүй юм гэж Австрийн албаны хүмүүс тайлбарлаж байна. Гэхдээ өөрийн орны иргэдийнхээ амийг аврахын тулд бид өөрсдөөсөө шалтгаалах бүх зүйлийг хийнэ гэж Австрийн гадаад хэргийн сайд хэлжээ. Хойд Африкийн орнуудаар аялаж байсан Австрийн хоёр иргэн 2 сарын 22 нд Аль Кайда бүлгэлэлийнхэнд барьцаалагджээ. Тэд барьцаанд орсоныг 3 сарын 10 нд л мэдсэн байна.
Лид5. Грек улсын усан хилээс хогүй Эгийн тэнгист «Георгис» зорчигч тээврийн усан онгоц живжээ. Усан онгоцоор 280 орчим хүн зөрчиж байсан. Аврах албаныхан бүх зорчигчид, хөлгийн багийнханыг аварсан гэж мэдээлжээ.
Живсэн цасан онгоцны бүх зорчигчид одоо Грекийн нийслэл Афин хотын усан боомтод ирээд байгаа юм байна. Тэднийг эмнэлэгийн үзлэгт оруулж дараа нь зочид буудалд байрлуулах юм байна. Энэ усан онгоцонд ихэвчилэн европын орны иргэд аялаж байжээ.
ТОВЧ
Афганистан улсын өмнөд хэсэгт алан хядагчид засгийн газрын цэргүүдтэй мөргөлдөх үеэр 40 хүн амь насаа алджээ. Эдгээр хүмүүс бүгд Талибан хөдөлгөөний гишүүд байжээ. Бүтэн 4 цаг үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөнд нисэх хүчнийхэнийг ч дайчилсан гэж Афганистан улсын Гильменд мужын амбан захирагч мэдээлжээ.

Испани улсын хойд хэсгийн бүс нутгаар хүчтэй аадар бороо орж, хуй салхий дэгдсэн байна. Испани улсын Ла-Корунья хотын үерийн даланг хүчтэй давалгаа давж ойролцоох авто замын хөдөлгөөнд саад учруулсан байна. Сан-Себастьяна хотйын боомтод байсан загас агнуурын зориулалттай 50 завьусанд живжээ. Хүчтэй салхи замдаа таарсан бүхнийг хуу хаман хийсгэж орон нутгийн телевизийн нэвтрүүлэг дамжуулах цамхаг, гудамжны зарлал сурталчилгааны самбарыг нураажээ.

Лид6. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын нийслэл Лондон хотын Хитроу олон улсын нисэх онгоцны буудалын нислэгийн гурав дахь зурвасын нээлтийн ажиллагаа өнөөдөр болж байна.
Хитроу бол Европын хамгийн ачаалал ихтэй ажилладаг нисэх онгоцны буудал юм. Хойд Африк, Америк, Ази тив руу нислэг хийж байгаа олон зуун онгоц Лондон хотын Хитроу нисэх буудалд түр газардаж шатахуунаа цэнэглээд цааш замдаа гардаг байна. Европын хамгийн ачаалал ихтэй нисэх онгоцны буудлыг үйл ажиллагааг өргөжүүлэхийн тул шинэ нислэгийн зурвас барьжээ. Гэвч байгаль хамгаалагчид онгоцны буудлыг өргөтгөх нь хүрээлэн байгаа орчинд асар их сөрөг нөлөөтэй гэж үзээд эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулж байсан билээ. Үүнээс өмнө Хитроу нисэх буудлыг нислэгийн зурваст Ногоонтоны хөдөлгөөнийхөн нууцаар орж БОИНГ 777 онгоцны далавчин дээр гарч нислэг саатуулж байсан. Тэгвэл өнөөдөр нислэгийн зурваст нуруундаа үүргэвч үүрсэн нэг залуу давж орсон байна. Нисэх буудлын онгоц хөөрөх, газардах зурвас хатуу харуул хамгаалалттай байдаг. Гэвч байгаль хамгаалах хөдөлгөөний идэвхитэнүүд хэрхэн харуул хамгаалалтыг даваад байгаа нь олон хүний анхаарлыг татаж байна. Нислэгийн зурваст гүйж явсан хүнийг илрүүлсэний дараа нисэх буудлын хамгаалалтын албаныхан түүнийг баривчилжээ.
Түүний үүргэвчинд тэсрэх төхөөрөмж байж магадгүй гэж болгоомжилж байсан ч азаар сэжигтэй зүйлс олдоогүй байна. Тэр нислэгийн зурвасыг өргөжүүлж байгааг эсэргүүцэж, онгоцны нислэгийг саатуулах төлөвлөгөөтэй байсан гэж ярьсан байна. Өнөөдр нислэгийн шинэ зурвасын нээлтийн ёслолд Их Британи Умард Ирланд Улсын цог жавхлант хатан хаан 2 р Елизаветта оролцох юм байна.
Лид7. Израилийн гадаад хэргийн яам ОХУ ын иргэдийг визгүй хил нэвтрүүлж байх шийдвэр гаргасан байна.
Тун удахгүй ОХУ ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Изриальд албан ёсны айлчлал хийх гэж байгаа юм. Энэ уулзалтын үеэр хоёр орны гадаад хэргийн сайд нар холбогдох баримт бичигт нарын үсэг зурах юм байна. Үүнээс хойш 90 хоногийн дараа орос изриалийн иргэд харилцан визгүй зөрчих болмжтой болох юм. Визийн дэглэмийг цуцалснаар хоёр орны хооронд жуулчидын тоо нэмэгдэж санхүү эдийн засгийн салбарт өсөлт гарна гэж албаны хүмүүс найдаж байна. Визийн дэглэм цуцлагдсанаар Изриаль, Оросын хооронд зорчих хүмүүсийн тоо жилд 4 саяар нэмэгдэх юм байна.
Лид8. Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэх зургаан талт хэлэлцээрийг ойрын үед төлөвлөөгүй байна гэж АНУ ын төрийн нарийн бичгийн даргын туслах Кристофер Хилл хэлсэн байна.
Ноён Кристофер Хилл БНАСАУ ын гадаад хэргийн сайдын орлогч Ким Ге Гвантай хийсэн уулзалтынхаа дараа энэ тухай хэлсэн байна. Би хойд солонгосын гадаад хэргийн сайдтай хийсэн уулзалтаар зарчимын зарим нэг асуудлаар харилцан ойлголцсон. Гэхдээ хэлэлцээрээ үргэлжүүлэнх шаардлага зайлшгүй байгаа гэж тэр онцлон тэмдэглэжээ. Харин БНАСАУ ын гадаад хэргийн сайдын орлогч Ким Ге Гван манай улсад уран баяжлуулах хөтөлбөр байхгүй гэж хэлсэн байна. 2007 оны 10 сарын 3 нд болж өнгөрсөн 6 талт хэлэлцээрийн үеэр БНАСАУ 12 сарын 31 гэхэд Йонбен дахь цөмийн байгууламжаа битүүмжлэх амлалт авч байсан юм.
Гэвч энэ амлалтандаа хүрч чадаагүй юм. Хэрвээ хойд солнгосын тал амлалтаа биелүүлсэн бол АНУ аас эрчим хүчн, хүмүүнлэгийн салбрт тусламж авах эрхтэй болох байлаа. Одоо БНАСАУ, АНУ ын хооронд цөмийн байгууламжын жасгаалтыг бүрэн гаргаж мэдүүлэх асуудалд дээр талуудын санал зөрөөд байгаа юм.

Лид9. Бразилийн Рио Де Жанейро хотын захын дүүргийг бүхэлд нь өөрчлөх гэж байгаа тухай дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд уламжилжээ. Энэ мэдээлэлийг орон нутгийн хэмжээний мэдээ гэж үзэж болно. Гэвч Рио Де Жанейро хотын захын дүүрэгт томоохон өөрчлөлт, бүтээн байгуулалтын ажил хийгдэх гэж байгаа нь Өмнөд Америкийн олон оронд нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм байна.
Ядуусын хороолол гэгддэг Рио Де Жанейро хотын захын дүүргийн энэ байшингуудыг тун удахгүй нурааж оронд нь орчин үеийн тэнгэр баганадсан барилгуудыг сүндэрлүүлнэ. Ядуусын хороололд 65 сая хүн аж төрдөг. Бразилийн засгийн газрын толгойны өвчин гэж хэлж болох юм. Ядуусын хороолол бол улс доторх улс гэж хэлж болно. Эндхийн амьдралын хэв маяг дүрэм журмыг мансууруулах бодисын наймаа эрхэлдэг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд гаргадаг байна. Цардмал зам тавих, цахилгаан эрчим хүчээр оршин суугчдыг хангах, цэвэр бохир усны шугам хоолой барих гээд бүх асуудлыг энд зөвхөн мафийн толгойлогч нарын эрх мэдлийн асуудал болжээ. Рио Де Жанейро бол гэмт хэргийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг, эрүүгийн нөхцөл байдал хамгийн хүнд газар. Энэ хотод долоо хоногт 80 гаруй аллага гардаг байна. Энэ нь Иракын нийслэл Багдад хотод гардаг алан хядах ажиллаатай тоогоороо эн тэнцүү гэсэн үг юм. Бразилийн хөдөө тосгоны иргэд хот газар бараадаж ажил хийж амжиргаагаа өөд нь татах гэж Рио де Жанейрод ирдэг. Гэвч хөдөө тосгоноос нийслэлийг чиглэсэн хүмүүсийн их урсгалыг засгийн газар нь зогсоож чаддаггүй. Ажил хийх гэсэн хүмүүс эцэстээ зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийнхэнийн эгнээнд орж гэмт хэрэгтэнүүдийн тоог нэмдэг байна.
Эр. Бид нар гэрэл цахилгаан ус хэрэглэсэнийнхэ төлөө улсад биш, харин гудамжныхаа босст сард дундажар 100 доллар төлдөг. Бидний амьдрал тэдний гарт байдаг.
Родирегес гэдэг энэ залуу гэр бүлээрээ энд сүүлийн 15 жил амьдарч байгаа юм байна. Гэрт нь цахилгаан зуух, хөргөгч, хоёр зурагт нэг ортой. Охин маань орон дээр, нөхөр том хүү маань газар гудас дэвсээд унтдаг гэж энэ эмэгтэй ярьж байна.
Рио Де Жанейро хотод мафийнхан буун дуу гаргах нь энүүхэд. Бас цагдаа нар үе үе ирж мансууруулах бодисын наймаа эрхлэгчдийг барих тусгай ажиллагаа хийдэг байна. Рио де Жанейро дэлхийн хамгийн аюултай хотын тоонд ордог ч жил бүрийн самба бүжгийн наадмын үеэр олон мяннган жуулчид энэ хотыг зорин ирдэг байна.

Лид10.ОХУ ын Москва хотод Үндэсний Архивын газар байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгджээ.
Энд 600 жилийн тэртээх түүхийн эд мөрийн баримтуудаас эхлээд саяханы түүхийг өгүүлэх кино, дүрс бичлэгийг үзэх болмжтой. Хамгийн их анхаарал татаж байгаа нь маг нууц гэсэн тодотголтой архивт хагдалагдаж байсан зарим мэдээлэлтэй танилцах болом гарч байна. Тухайлбал 1945 оны Постдамын олон улсын хэлэлцээрийн тухай нууцын зэрэглэлд багтаж байсан баримтат киног үзүүлж байна. Архивын материалуудын ихэнхи хэсгшийг анх удаа олон нийтэд чөлөөтэй дэлгэн үзүүлж байгаа нь энэ юм
Лид11.Лалын шашинтай орнуудын төрийн тэргүүн нарын уулзалт Сенегал улсын Дакар хотод нээлтээ хийжээ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг 21-р зууны Лалын ертөнц гэдэг нэрийн доор зохион байгуулж байна.
Уулзалтад Песрийн булангийн орнууд, хүзн амйн дийлэнхи хэсэг нь лалын шашин шүтдэг орнууднын төрийн тэргүүн нар, гадаад хэргийн сайдууд нь оролцож байгаа юм. Дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр шашны нэрийг барьж алан хядах ажиллагаа хийдэг бүлэглэлтэй тэмцэх, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх асуудлыг хөндсөн байна. Дэлхий ертөнц даяаршиж байгаа өнөө үед лалын шашин ч бас чухал үүрэгтэй гэж уолс төрийн тоймчид хэлж байгаа. Энэ байгуулага эгнээндээ дэлхийн 57 орныг нэгтгэсэн бүс нутгийн томоохон байгуулага юм.
Лид.12 Өнөөдөр Сербийн ерөнхийлөгч Борис Тадич парламентаа тарааж, санал хураах өдрийг 5р сарын 11 ээр тогтоожээ.
Энэ долоо хоногийн эхээр парламентын ээлжит бус сонгуул явуулах саналыг ерөнхийлөгч Тадичад Сербийн засгийн газар тавьжээ. Сайд нарын танхим дахь ноцтой зөрөлдөөн нь Косовагийн асуудал гэх мэтийн улс орны амин чухал олон асуудлаар шийдвэр гаргах боломж олгохгүй байгаа аж. Сонгуулийн өмнөх сурталчилгааны ажлыг үнэнч шударгаар тайван замаар явуулахыг Сербийн ерөнхийлөгч улс төрийн намуудад уриалсан байна. Шинэ танхим бүрэлдүүлтэл Воислав Коштуницагийн эвслийн засгийн газар өөрийн үүргээ гүйцэтгэсээр байх аж . Сонгууль бол Серб улсыг ойрын жилүүдэд хөгжүүлэх чиглэлийг тодорхойлох боломжийг ард иргэдэд олгож буй ардчилсан арга зам мөн . Энэ бол тусгаар тогтнол болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа бэхжүүлэх , европын орнуудтай ойртож дотносох үйл явцын эдийн засгийн ирээдүйн төлөвийг олгох шинэ боломж юм гэж Сербийн ерөхийлөгч хэлжээ. Энэ улсын үндсэн хуулиар тараасны дараагаар Скупшина нь урсал төслүүд болон гарцаагүй тохиолдолд ямар нэгэн хойшлуулшгүй шийдвэрийг гүйцээж дуусгах эрхтэй байдаг юм байна. Сонгуулийн компанит ажилд оролцож буй бүх хүмүүсийг нягт нямбай байж сонгуулийг ойрын үед Сербийн бүх ард иргэдийн сайн сайхны төлөө үр дүнтэй ажиллаж чадах тогтвортой засаглал бүрдэхээр тайван ардчилсан уур амьсгалтайгаар явуулахыг уриалжээ. Нэг дэхь өдөр засгийн газар ээлжит бус сонгууль явуулах асуудлаар ерөнхийлөгчид хандсан бөгөөд тус улсын хуулийн дагуу ерөнхийлөгч засгийн газрын шийдвэр гарснаас хойш 72 цагийн дотор эсвэл парламентыг тараах тогтоолд гарын үсэг зурах , эсвэл ингэх хүсэлгүй байгаагаа мэдэгдэх ёстой юм байна. 5р сарын 11 нийг сонгууль явуулах хамгийн тохиромжтой өдөр хэмээн сонгож авсан бөгөөд энэ өдөр Сербид орон нутгийн сонгууль болох юм.
Лид13. Энэтхэг улсад эмэгтэйчүүд зонхилон амьдардаг хот байдаг байна.
Энэтхэг улсын Вриндавана хот. Энэ хотыг өөрөөр “5000 сүмийн” хот гэж бас нэрлэдэг. Учир нь энд эртний сүм дуган их. Түүнээс гадна энэ хотыг бэлвэсэн эмэгтэйчүүдийн хот гэж бас нэрлэдэг болжээ. Учир нь эр нөхөрөөсөө салсан эмэгтэйчүүд сүм хийдээрээ алдартай энэ хотод ирж амьдралынхаа сүүлчийн хэсгийг өнгөрүүлэхийг хүсдэг байна. Тэд үргэлж цагаан өнгийн хувцас өмсдөг байна.
Лид14. Урт наслахын нууц нь шоколадад байдаг гэж Испаний өндөр настан Хесус Субис хэлж байна.
Хэрвээ та урт удаан насалж аз жаргалтай сэтгэл хангалуун амьдрахыг хүсэж байгаа бол аль болох их шоколад идээрэй гэж испани улсын 87 настай иргэн Хесус Субис зөвлөж байна. Тэр өөрийн амьдралаа амтат шоколад хийхэд зориулжээ. Тэгээд ч түүний өвөг дээдэс нь шоколадны үйлдвэр ажиллуулж иржээ. Жинхэнэ амттай шоколад хийхэд тос, хүнсний амтлагч огтхон ч хэрэггүй. Харин цэвэр какао, ус бага зэрэг элсэн чихэр л хэрэгтэй гэнэ. Харин эдгээр түүхий эдийг ямар хэмжээгээр хийж найруулах нь гэр бүлийн нууц гэж тэр ярьжээ.

Лид15. Финлянд улсад цагаач иргэдийг цагдаагийн албанд сонгох ажиллуулж байна.
Финлянд улсад сүүлийн үед дэлхийн олон орноос цагаачид ирж амьдрах болжээ. Газар нутгаараа өчүүхэн Финлянд улсад дэлхийн 150 хэлээр ярьдаг байна. Орон нутгийн цагдаа нар ямар нэгэн асуудал гарахад цагаач иргэдтэй харилцах гэж нэлээн зүдэрдэг. Бас үндэстэн бүрийн өөр өөрсдийн сэтгэлгээний онцлогоос болоод ойлголцоход хүндрэл гардаг байна. Энэ байдлаас гарах аргыг Финляндын дотоод хэргийн яамныхан олжээ. Цагаач иргэдийг цагдаагийн газар ажиллуулахыг эрхэмлэх болжээ.

Лид16. Нас ахих тусам хүний сэтгэлийн хөдөлгөөн өөрчлөгдөж байдаг тухай эрдэмтэд нээлт хийжээ.
42 настай хүмүүс сэтгэл хямралд орох нь элбэг байдаг гэсэн дүгнэлтийг америк, английн эрдэмтэд хийжээ. Тэд дэлхийн 80 орны 2 сая хүнийг судалгаандаа хамруулсан байна. Дундаж насны хүмүүс сэтгэл гутралд орох нь түгээмэл. Үүнд гэр бүлийн байдал, эрхэлж байгаа ажил албан тушаал, хүүхэдтэй байх эсэх нь огт нөлөөлдөггүй байна. Учир нь хүмүүс их дээд сургууль төгссөний дараа ажилд гардаг. Өдөр тутмын ажлаа хийж амьдарлаа залгуулсаар явж байтал хүмүүс нэг л мэдэхэд аль хэдийнэ 40 насны босго давчихсан байгаагаа мэдэрдэг. Харин 50 нас хүрсэн хойно сэтгэл гутрал нь аажимаар багасдаг. Харин дал наян нас хүрсэн хүнийн сэтгэл санааны байдал нь эргээд сэргэж яг 20 настай залуу хүнийх шиг болж аливаал баярлах, гомдох нь амархан болдог байна

No comments: