2008-03-17

Дэлхийн мэдээ 2008-03-17 Даваа гараг

Лид1. Өчигдөр , Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ерөнхий сайдаар Вэнь Цзябао дахин сонгогдлоо.

Өнгөрсөн хагас сайн өдөр Бээжинд болсон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар БНХАУ –ын ерөнхий сайдаар Вэнь Зя Бао дахин улиран сонгогдсон байна. 67 настай , геологич мэргэжилтэй Вэнь зябао 1997 оноос хойш Хятадын Коммунист намын Улс төрийн Товчооны гишүүн бөгөөд 2ОО3 оноос ерөнхий сайдын албыг хашиж байгаа юм. Түүнийг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын дараагийн 12 дахь удаагийн 1-р чуулган хуралдтал буюу “засгийн эрх удирдагчдын 5р үе залгамжлагчдад шилжих “ 2О13 он хүртэл засгийн газрыг толгойлж магадгүй хэмээн үзэж байгаа юм байна. Дэн Сяопины тогтоосон бичигдээгүй хуулиар нам засгийн дээд байгууллагад алба хаших насны хязгаарыг 7О гэж Хятадад үздэг юм байна. Өчигдрийн чуулганаар БНХАУ -ын Ардын Дээд Шүүх болон Ардын Дээд Прокурорын газрын дарга, орлогч дарга нарыг сонгожээ. Мөн ерөнхийлөгч Ху Цзиньтаогийн удирдсан Цэргийн Төв Зөвлөлийн орлогч дарга, гишүүдийг сонгосон байна.

Лид2. Энэтхэгийн Дарамсала хотод байрлаж үйл ажилагаа явуулдаг Түвдийн засгийн газрын мэдээлснээр Лхас хотод болсон хятадын эсрэг эсэргүүцлийн ажиллагааны үеэр 80 орчим хүн амь насаа алдсан байна. Харин хятадын засгийн газар ердөө 10 хүн амь үрэгдсэн гэж мэдэгдэж байгаа юм.

БНХАУ-ын засгийн газар Түвд рүү гадаадын иргэдийг, барууны орнуудын сэтгүүлчдийг очихыг хориглосон тул ямархуу нөхцөл байдал үүсээд байгааг тодорхойлоход бэрх байгаа юм. Буддын шашны тэргүүн Далай лам Түвдэд олон хүний цус урсаж олныг хамарсан их баривчилгаа явагдах вий гэж сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Их Британий Би Би Си телевизийн мэдээлснээр Түвдийн нийслэл Лхас хотод цагдаа, Хятадын Ардын Чөлөөлөх армийнхан байнга эргүүл хийж байгаа гэнэ. Өнгөрсөн ням гаригт Лхас хотод хятадын зэвсэгт хүчний 200 гаруй ачааны машин ирсэн байна. Нэг машинд ойролцоогоор 40-60 цэргийн албан хаагч сууж иржээ. Түвдийн засаг захиргааны мужын зэргэлдээх хятадын Чэнду мужид нэмэлт цэргийн хүчин байлдааны бэлэн байдал зарласаныг хятадын Бээжин хотод байгаа Их Британий Би Би Си телевизийн сэтгүүлч олж мэджээ. Түүнээс гадна Түвдтэй хил залгаа Балба улсад гадаадын иргэдийг Гималайн ууланд авиралт хийхийг хориглосон байна. БНХАУ-ын тал хил дээрээ нэмэлт хяналтын цэгүүдийг яаралтай байгуулжээ. Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригаас пүрэв гариг хүртэл Түвд үндэстэнүүд эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж тайван жагсаал хийж байсан юм. Харин баасан гаригаас Түвдчүүд тэмцэлийн хурц хэлбэрт шилжиж хятад эзэнтэй дэлгүүр хоршоог дээрэмдэж хятадуудыг зодож, цагдаагийн машиныг галдан шатаажээ. Үүний дараа хятадын засгийн газар Лхас хотод жагсаал хийж байгаа хүмүүсийг хүч хэрэглэж тараасан юм. 1959 оноос хойш БНХАУ-ын төр засаг Түвдийг өөрийн засаг захиргааны нэг хэсэг гэж үзэх болжээ.

Лид3 Францын Ерөнхийлөгч Николя Саркозигийн талыг баримталдаг баруун жигүүрийн “Францын ардын дэвшилийн нам” орон нутгийн сонгуулийн 2 дугаар шатанд ялагдалд хүлээж болзошгүй байна.

Францын социалист намынхан Тулуза, Страсбург хотуудад урьдчилсан дүнгээр ялалт байгуулах төлөвтөй байна. Парис , Лион хотод ч социалист намынхан сонгогчдын дэмжлэгийг хүлээж чаджээ. BBC-гийн парис дахъ сурвалжлагч Эмма Жэйн Кирбигийн мэдээлж буйгаар францын иргэд энэ сонгуулиар засгийн газрыг үл зөвшөөрч байгаагаа илэрхийлж байна гэжээ. Санал асуулгын дүнгээр ноен Саркозигийн нэр хүнд огцом доошилсон байгаа бөгөөд олон францчууд тэдний худалдан авах чадварыг нэмэгдүүлнэ гэсэн сонгуулын амлалтаа биелүүлэхгүй байгаад ихээхэн дургүйцэж байгаа. Франц улсад ажилгүйдлийн түвшин сүүлийн 20 жилд анх удаа нэмэгдэжээ. Судлаачид эдийн засгийн хөгжил саарч байгааг анхааруулсаар байгаа. Сурвалжлагчдын хэлж буйгаар Францын төрийн тэрргүүн Николя Саркози 3 сарын өмнө эхнэрээсээ салж, болон загвар өмсөгч Карла Брунитай гэрлэж, баян тансаг бал сарын аялал хийсэн нь сонгогч олны дургуйцлыг ихээхэн хүргээд байгаа юм.

Лид4. Гүржийн сөрөг хүчнийхэний жагсаал 3 сарын 16 нд нийслэл хотдоо эсэргүүцлийн жагсаал хийсэн байна. Энэ үйл ажиллаганд ойролцоогоор мянга гаруй хүн оролцсон гэж Гүржийн мэдээллийн агентлаг уламжилсан байна.

Жагсагчид гүржийн парламентын ордоны өмнө ням гаригийн оройны 17 цагт цугларчээ. Энэ жагсаалд Үндэсний Ардчилсан нам, “Шинэ баруунтан” намынхан оролцсон байна. Үзэгч танд сануулахад энэ хоёр намын төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт өлсгөлөн зарлаж байсан билээ. Ням гариг Тбилиси хотод жагсаал зохион байгуулах үед цагдаа нар нийгмийн хэв журмыг хангахын тулд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж замын хөдөлгөөнийг хаасан байна. Сөрөг хүчний намынхан ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эргэн харах, Гүржийн дотоод хэргийн сайд, ерөнхий прокурорыг албан тушаалаас нь огцруулахыыг шаардаж байсан. Өчигдөрийн жагсаалын үеэр сөрөг хүчнийхэн ерөнхийлөгч Михаил Саакашвили, парламентын дарга Нино Бурджанадзе нарын огцорохыг шаарджээ.

Лид5. АНУ ын холбооны нөөцийн газар ням гаригаас зээлийн хүүг 3,25 хувиар бууруулах шийдвэр гаргасан байна.

Ингэснээр эдийн засгийн тогтвортой байдлыг хангах болно гэж АНУ ын эдийн засагчид тооцоолжээ. Холбооны нөөцийн газраас хөнгөлттэй зээл авч болох компаниудын жагсаалтыг нэмэгдүүлсэн байна. Хөнгөлттэй зээл авах эрхийг наад зах нь хагас жилийн хугацаатай мөрдөх болжээ. Цаашид ч холбооны нөөцийн газар зээлийн хүүг дахин 2 хувиар бууруулна гэж тооцоолж байна.

Лид6. АНУ ын Нью Йорк мужын Жорданвилле хотод үнэн алдартны шашны америк дэхь хамба лам Лавр 81 насандааа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.

Оросын үнэн алдартны шашин нь Зөвлөлт засгийн үед хоёр хэсэг хуваагдсан юм. Харин 2007 онд хоёр удирдлагатай болоод байсан үнэн алдартны шашин эргэж нэгдсэн билээ. Америк дахь Үнэн алдартны шашны тэргүүн Лавр шашны удирдлагуудыг эргэн нэгдэхэд нөлөөсөн юм. Сүүлийн саруудад түүний эрүүл мэндийн байдал тааруухан байжээ. Үнэн алдартны шашны зүтгэлтэн нас барсанд ОХУ ын Үнэн алдартны шашны тэргүүн хамба лам 2-р Алескей гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Америк дахь хамба ламыг нас барсанаас хойш 40 хоногийн дараа түүний залгамжлагчыг тодруулах юм. 1917 онд Орос оронд Октябрийн хувьсгал ялсаны дараа шашиныг хориглосон юм. Иймээс үнэн алдартны шашны хэсэг хуврагууд хилийн чанад руу явж цагаачилсан байна. Америк дахь үнэн алдартны шашны хамба лам 11 насандаа сахил хүртсэн бөгөөд 1946 онд АНУ д очиж шашин номын ажлаа үргэлжлүүлсэн байна. тэрээр 1967 онд америк дахь үнэн алдартны шашны тэргүүн хамбаар сонгогдож байжээ.

Лид7. Америкийн хөрөнгө оруулалтын JPMorgan Chase банк дампуурлын ирмэгт тулж ирээд байгаа саяханыг хүртэл өөрийн гол өрсөлдөгч гэж Bear Stearns банкыг 236,2 сая доллараар худалдан авах санал гаргасан байна.

Энэ нь нэг ширхэнг хувьцааг 2 доллараар үнэлсэн гэсэн үг юм. Ойрын өдрүүдэд АНУ ын холбооны нөөцийн газар энэ арилжааг сайшаах эсэхээ мэдэгдэх юм байна. Америкийн хамгийн том, олон харилцагчтай Bear Stearns банк дампуурлыг ирмэгт тулж ирээд байгаа тухай өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт тодорхой болсон юм. 2008 оны 3 сарын эхээр Bear Stearns банкыг 2,5 тэрбум доллараар үнэлж байсан юм.

Лид8. АНУ ын батлан хамгаалахын сайд Роберт Гейтс, америкийн төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс нар 3 сарын 17 аас 18 ний хооронд ОХУ ын нийслэл Москва хотод айлчлал хийх гэж байна.

Зүүн европын орнуудад америкийн пуужингийн дотолгооноос сэргийлэх төхөөрөмж байрлуулах асуудлаар ОХУ ын батлан хамгаалахын сайдтай ноён Роберт Гейтс хэлэлцээр хийх юм байна. Гэхдээ бид ОХУ д ямар нэгэн шинэ санал тавихгүй гэж Роберт Гейтс Вашингтон хотод байхдаа мэдэгджээ. Бид өөрсдийн саналаа Оросын мэргэжилтнүүдэд тавьсан. Харин одоо оросуудын хариуг хүлээж байна гэж америкийн батлан хамгаалахын сайд ярьж байна. Америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмжийг барихыг ОХУ, АНУ ын төрийн тэргүүн нар 2007 оны 10 сард уулзахдаа ярилцаж байсан юм. АНУ өөрийн төлөвлөгөөний дагуу Чех, Польшийн нутаг дээр өөрийн цэргийн байгууламжаа барьна. Гэхдээ Ираны зүгээс пуужингийн довтолгоо хийх заналхийлэл байгаа гэсэн нотолгоо гаргаж чадах юм бол америкчууд цэргийн байгууламжаа ажиллагаанд оруулна гэсэн аман тохиролцоог хийж байжээ. ОХУ ын цэргийн мэргэжилтнүүд Чех, Польш дахь америкийн цэргийн байгууламжид хүссэн үедээ зочлон ирж үйл ажиллааг нь хянах боломжтой гэж АНУ ын дипломатууд оросуудад найр тавин хэлж байлаа. Оросын батлан хамгаалах яамны нэрээ хэлэхээс татгалзсан албан тушаалтны хэлснээр бол Роберт Гейтс, Кондализа Райс нар Москвад байхдаа ямар нэгэн бичиг баримтад гарын үсэг зурахгүй юм байна.

Лид9. Албани улсын нутаг дэвсгэр дээр байрладаг цэргийн баазад цуврал дэлбэрэлт болох үеэр наад зах нь 10 хүн амь насаа алдаж олон арван хүн ор сураггүй алга болсонд тооцогдож байна.

Цэргийн мэргэжилтнүүдийн мэдээлснээр 242 хүн түлэгдэж шархаджээ. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн биеийн байдал маш хүнд байгаа гэж эмч хэвлэлийнхэнд мэдээлж байна. Албани улсын нийслэл хотоос 10 км зайтай байдаг цэргийн баазын зэвсгийн агуулахад энэ золгүй явдалд болсон юм байна. Гэрчүүдийн хэлж байгаагаар дэлбэрэх дуу чимээ зэвсгийн агуулахад 14 цагийн турш үргэлжилжээ. Дэлбэрэлтийн хүчтэй давалгаанд зэвсгийн агуулахын барилга бүхэлдээ нурж, ойролцоох байшингийн хана туурга, цонхны шил нь хагарчээ. Бэртэж гэмтсэн амь үрэгдсэн хүмүүсийн дотор цэргийн албан хаагчид, орон нутгийн иргэд байгаа юм байна. Цэргийн баазын зэвсгийн агуулахад золгүй явдал гарсан нь тасрэх бөмбөг илрүүлэх мэргэжилтнүүдийн алдаанаас болсон юм байна.

Лид10. Холбооны Бүгд Найрамдах Герман улсын канцлер Ангела Меркель Изриаль улсад албан ёсны айлчлал хийж байна.

Хатагтай Ангела Меркель Изриальд гурав дахь удаагаа ирж байгаа нь энэ юм. Герман Изриалийн түүхэнд анх удаа хоёр орны засгийн газар хоорондын хуралдаан болно. Ангела Меркелийн энэ удаагийн айлчлал нь Герман улс Изриальтай цаашид нийгмийн олон салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагийн илрэл гэж ажиглагчид тайлбарлаж байна. Хатагтай Ангела Меркель айлчлалынхаа хөтөлбөрийн дагуу маргааш Израилийн парламентын хуралдаанд оролцож үг хэлэх юм байна.

Лид11. АНУ ын Жоржия мужын Атланта хотыг далайн хар салхи дайран өнгөрсөн байна. Байгалийн онц ноцтой үзэгдлийн үеэр 15 хүн амь насаа алдсан тухай америкийн CNN телевиз мэдээлжээ.

Цаг уурын албаныханы мэдээлснээр орон нутгийн цагаар оройн 21 цаг 30 минутаас хар салхи эхэлсэн байна. Салхиний хурд секундэд 30 метр хүрч ширүүсжээ. Байгалийн гамшиг америкийн CNN телевизийн Атлантьа хот дахь төвийн барилгад хохирол учруулжээ. Атланта хотын цэнгэлдэх хүрээлэнд болж байсан хөл бөмбөгийн тэмцээнийг ч зогсоожээ. CNN телевиз, болон бусад байшин барилгийн цонхны шил хагарч, өрөө тасалгаанд байсан мебель, компьтер тоног төхөөрөмжүд эвдэрсэн байна. Одоо Атланта хотын төв хэсэгт замын хөдөлгөөнийг хэсэгчилэн хаагаад байгаа. Учир нь ургаа мод, гэрлэн дохио, цахилгаан дамжуулах шугам тасарчээ. Одоо аврах албаныхан хохиролыг барагдуулах ажлыг эхлүүлсэн байна.

Лид12. 3-рсарын 16 нд Эндовер хөлгийн нисэгч Ричард Линнехан,Майк Фореман хоёр Олон улсын сансрын станцад Канадын Декстер роботын хоёр гарыг угсарч дууслаа

Энэ хоёр товлосон хугацаанаасаа цаг хагасын өмнө задгай сансарт гарсан бөгөөд 7 цаг буюу төлөвлөсөн хугацаанаасаа 45 минут илүү ажиллажээ. Учир нь роботын нэг гарыг бэхэлж чадалгүй жаахан саатжээ. Канадын Декстер роботын тогтолцоо нь станцийн гаднах том том зангилааг шилжүүлэх гэх мэтийн хөдөлмөр их шаардсан ажлыг хийж гүйцэтгэхэд зориулагдсан бөгөөд яг хүн шиг 3,3 м –ийн урттай хоёр гар, их бие, толгойтой аж. Декстерийг задгай сансарт гарсан эхний үед угсарч эхэлсэн бөгөөд энэхүү ажиллагаа нь задгай сансар гарсан тоо болон үргэлжлэх хугацаагаараа дээд амжилт тогтоох ёстой юм байна. Энэхүү нислэг 16 хоног үргэлжлэх бөгөөд сансрын нисэгчид 5 удаа задгай сансарт гарах аж. Нислэгийг Доминик даргалж, Эндовер хөлгийг Грегори Джонсон жолоодож , хөлгийн инженер Рик Линнеан, Роберт Бенкем, Майк Фореман, Гаретт Рейсман мөн японы сансрын нисэгч Такао Дои нар багийн бүрэлдэхүүнд ажиллаж байна

Лид 13 Английн дуучин Пол Маккартнигын гэр бүл цуцлах шүүх ажиллагаа үргэлжилсээр байна.

Английн дуучин Пол Маккартни болон Хитэр Миллс нар салж буйгаа 2006 онй 5 сард зарласан билээ. Гэсэн хэдий ч хуучин эхнэртээ төлөх мөнгөний маргаанаас болж шүүх хурал өдийг хүртэл үргэлжилсээр байгаа юмаа. Эхнэр асан Хитэр Миллс Маккартнигийн 825 сая еврогийн хөрөнгөнөөс 60 сая еврог нэхэмжилж байгаа юмаа. Шүүх хурал Лондонгын Дээд Шүүхэд хаалттай болсон бөгөөд хэрэг шийдэгдтэл олонд ямар нэгэн мэдээлэл өгөхгүй гэнэ. Хэрвээ хадагтай Миллс шүүх хуралд ялж нэхэмжилж буй 60 сая еврогоо авч чадвал энэхүү мөнгө нь Британы түүхэн дэх салалтаас авч буй хамгийн их хэмжээний мөнгө болох юм байна. Өнгөрсөн жил бизнэсмэн Жон Чармэн эхнэрээсээ салахдаа 48 сая евро төлж байсан нь одоогоор хамгийн хамгийн өндөр хэмжээний мөнгө юм байна. Пол Маккартни хуучин эхнэрээ тэдний гэрлэлтийн тухай ам нээлгэхгүйн тулд энэ их хмжээний мөнгийг төлөх байх гэж үзэж байгаагаа Лондонгийн хуулийн байгууллагын гэр бүл салалтын мэргэжилтэн Патриша Холлингс илэрхийлжээ. Эдүгээ 40 настай Хадагтай Миллс, 65 настай Пол Маккартнитай 2002 оны 6 дугаар сард буюу Маккартнигийн анхны эхнэр хөхний хорт хавдраар нас барснаас 4 жилийн дараа гэрлэсэн юм.

ЭНЭ ӨДӨР

1845 оны энэ өдөр Английн иргэн Стивен ПЕРРИ эмнэлэгт хэрэглэх бинт үйлдвэрлэж патент авсан байна.

1905 оны энэ өдөр АНУ ын Нью Йорк хотод Франклина Делано, Элеанор РУЗВЕЛЬТ нар гэрлэсэн байна.

1995 оны энэ өдөр Украины парламент Крымын статусыг өөрчлөх хууль батлаж байжээ.

No comments: