2008-03-08

Дэлхийн мэдээ 2008-03-08 Бямба гараг

Лид1. ОХУ ын сонгуулийн ерөнхий хороо 2008 оны 3 сарын 2 нд болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны эцсийн үр дүнг танилцуулсан байна.

3 сарын 2 нд сонгуулийн эрхтэй хүмүүсийн 69 хувь нь санал хураалтад оролцсон байна. Энэ нь 2004 оны ерөнхийлөгчийн сонгуультай харьцуулах юм бол сонгуулийн идэвхи таван хувиар ахиу байгаа хэрэг. Нэгдсэн Орос намаас нэр дэвшиж сонгуульд өрсөлдсөн Дмитрий Медведев 70, 28 хувийн саналаар ОХУ ын ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Сонгуульд санад өгсөн сонгогчдын талаас илүү хувь нь Дмитрий Медведевын төлөө саналаа өгсөн гэсэн үг юм. 2 р байранд ОХУ ын коммунист намын дарга Геннадий Зюганов оросон байна. Тэр 17,72 хувийн санал, 3 р байранд Либерал Ардчилсан намын дарга Владимир Жириновский 9,35 хувийн санал, харин 4 рт Андрей Богданов, который набрал 1,30 хувийн санал авчээ.

Лид2. Испани улсын хойд хэсэгт Социалист намын нөлөө бүхий гишүүнийг хороосон байна. Испаний Социалист намын гишүүн, улс төрчи энэ жил 42 настай Исаиас Карраско өөрийн байшингийнхаа орцонд буудуулсан байна.

Гэмт хэрэгтэн түүнийг шархдуулаад хэргийн газраас зугатжээ. Гэвч бууны сумнаас олсон шархаа даалгүй нас барсан байна. Энэ аллагыг Испаний салан тусгаарлах үзлэтэнй БАСК байгуулагынхан зохион байгуулсан гэж цагдаа нар үзэж байна. Улс төрчийгн амь насыг хороосонд Испаний эзэн хаан Хуан Карлос шүүмжилсэн байна. Испани улсад ирэх ням гаригт парламентын сонгууль болох гэж байгаа юм. Гэвч улс төрийн аллага гарсантай холбогдуулан сонгуулийн сурталчилгааны ажлыг зогсоосон байна. Испани улсын социалист хөдөлмөрийн намын тэргүүн Хосе Луис Родригес Сапатеро энэ харгис аллагыг үйлдсэн гэмт хэрэгтнийг илрүүлэхийг цагдаагийн байгуулагынханаа шаардаж мэдэгдэл хийсэн байна.

Лид3. Доминиканы бүгд найрамдах улсад Латин Америкийн орнуудын төр засгийн удирдлагчидын уулзалт болжээ. Энэс үеэ дайн хийж цус урсгаж болзошгүй байсан Венесуэль, Колумб, Эквадорын ерөнхийлөгч нар эвлэрсэн байна.

Энэ уулзалтад өмнөд америкийн 22 улсын төрийн тэргүүн нар оролцсон. Колумбын тусгай албаныхан Эквадор улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа хийж Колумбын хувьсгалт зэвсэгт бүлэглэлийн нөлөө бүхий гишүүнийг устгасан юм. Үүнийг Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес эрс буруутгаж Колумб улстай дипломат харилцаагаа таслаад байсан. Тэгвэл баасан гаригт болсон уулзалтын гол зорилго нь хоорондоо маргалдаад байсан Венесуэль, Эквадор, Колумбын төрийн тэргүүн нарыг эвлэрүүлэхэд оршиж байсан юм. Латин Америкийн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалт зорилгодоо хүрч маргалдаж байсан эвлэрчээ. Уго Чавес Колумб улстай хил залгаа боомтоо нээж худалдаа эдийн засгийн харилцаагаа сэргээх болсноо хэлсэн байна. Эвлэрэлийн баримт бичигт Никарагуа улсын төрийн тэргүүн Даниэль Ортега ч нэгдэж Колумб улстай таслаад байсан дипломат харилцаагаа сэргээх болжээ. Ийнхүү Латин америкад үүсээд байсан хямралт байдал сайнаар шийдэгдлээ.

ТОВЧ
Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэж 104 долларт хүрсэн байна. Ийнхүү дахин дээд амжилт тогтоосон байна.

Иракын ерөнхийлөгч хойд хөрш БНТУ-д анх удаа айлчлал хийж байна. Тэр Туркийн төрийн тэргүүнтэй уулзаж Курдын ажилчны намын асуудал, Турк Иракын хилийн харуул хамгаалалтын талаар санал солилцох юм байна.

АНУ ын Флорида мужид хар шуурга болж цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугам тасарсан байна. Хэдийгээр хаврийн урин дулаан цаг ирж байгаа ч АНУ ын Техас мужид их хэмжээний цас оржээ. Цасны зузаан зарим газраа 30 см хүрсэн байна. Ийм иих цас сүүлийн 60 жилд Техаст орож байгаагүй юм. Байгалийн үзэгдэлээс болж олон улсын болон орон нутгийн 500 нислэг саатсан байна.

Лид4. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш баасан гаригт ард түмэндээ хандан улс орныхоо эдийн засгийн байдлын талаар мэдэгдэл хийсэн байна. Тэр АНУ ын эдийн засгийн хэтийн төлөвийг өөдрөгөөр харж байгаа гэж хэлсэн байна.

АНУ ын хөдөлмөрийн яамны мэдээснээр өнгөрсөн 2 сард ажил эрхэлж байгаа хүмүүсийн тоо 63 мянгаар буурсан байна. Энэ нь 2003 оны 3 сараас хойш гарч байгаа хамгийн өндөр үзүүлэлт юм. Жижиглэнгийн худалдаа, барилга, аж үйлдвэрийн салбарт төрийн алба, боловсрол анагаах ухааны салбарт ажилладаг хүмүүсийн тоо буурчээ. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр гарсан хямралын сөрөг үр дагавар нь ажил эрхэлж байгаа хүний тоо буурсанаар илэрч байна гэж эдийн засагчид үзэж байна. АНУ ын засгийн газар иргэддээ туслахаар багц хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа. Энэ нь үр дүнгээ өгнө гэж найдаж байгаагаа Жорж Буш хэлсэн байна.

Лид5. Номхон Далайн далайн төв хэсэгт байдаг Хавайн аралын хамгийн идэвхитэй галт уул идэвхижиж халуун хайлаг лаав цацаж эхэлжээ.

Гал уулын халуун хайлмаг номхон далайн руу урсан орж байгааг олон нутгийн телевизээр шууд дамжуулан үзүүлсэн байна. Галт уул байдаг энэ хэсэгт хүн оршин суудаг суурин газар байхгүй юм байна. Харин байгалийн энэ үзэгдлийг өөрийн нүдээр харах гэсэн жуулчид, амрагчдын цуваа эрс нэмэгджээ.

Лид6. Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын ерөнхий сайд асан Тони Блэр, АНУ ын Йельскийн их сургуульд даяаршил, шашин судлалын асуудлаар лекц унших болжээ.

Ноён Тони Блэр шинэ ажилдаа рэх хичээлийн шинэ жилээс орох юм байна. АНУ ын Йельскийн их сургуулийн хэвлэлийн албаны мэдээлснээр Тони Блэрийг хүн эрдэм шинжилгээний хүндэд ажилтан гэдэг хэргэм олгосон байна. Ирэх намараас эхэлн Тони Блэр их сургуульд хичээл зааж, оюутны хотхонд болох олон арван үйл ажилагаанд оролцох болжээ. Тэрээр яг одоогоор ойрхи дорнодын хямралыг энхийн замаар шийдвэрлэх элч төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байгаа. Йельскийн их сургууль нь АНУ ын Коннектикут мужид байдаг юм. Энэ сургууль нэр хүндээрээ Харвард,Пристоны их сургуулийн дараа ордог.

Лид7.Английн ерөнхий сайд асан түүхэнд төмөр хатагтай гэдэг нэрээ мөнхлөн үлдээсэн Маргарет Тэтчерийн эрүүл мэнд муудаж, баасан гаригийн орой Лондон хотын Белгравия эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмч нарын мэдээлснээр энэ жил 82 нас сүүдэр хүрсэн Маргарет Тетчерийн биеийн байдал хүндхэн байгаа гэнэ. 2005 онд Маргарет Тетчерын харвалт өгч эмчилгээ хийлгэж байсаан юм. Үүнээс хойш эмч нар түүнийг удаан хугацаагаар үргэлжилсэн олон нийтийн ажиллагаан оролцохоос татгалзахыг зөвлөж байсан юм. Маргарет Тэтчер 1979 оос 1990 оны хооронд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын засгийн газрыг тэргүүлж ерөнхий сайдаар ажиллаж байсан билээ. Тэр Их Британий 20 р зууны түүхэнд хамгийн удаан хугацаатай ерөнхий сайдаар ажилласан хүн юм. Бас Их Британи улсын хамгийн анхны эмэгтэй ерөнхий сайд болсон юм. Маргарет Тэтчер барууны орнуудын улс төрчидөөс хамгийн түрүүнд Зөвлөлтийн удирдагч Михаил Горбачевтай уулзаж байжээ. Маргарет Тетчерийн нөхөр нь 2003 оны 6 сард 88 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлж байжээ.

Лид8. Олон улсын хөдөлмөрийн байгуулагын мэдээгээр 2007 онд ажил эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн тоо урьд өмнө байгаагүйгээр нэмэгдсэн байна.

Манай дэлхийн хүн амын 60 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Гэвч хөдөлмөрийн насны хүмүүсийн 40 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм.Эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах талаар сүүлийн үед олон ажил зохиогдож байгаа ч эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэж байгаа байр суурь эрчүүдийг бодвол арьцангуй доогуур байгаа юм. Эмэгтэйчүүдийн цалин яг адил ажитл үүрэг гүйцэтгэж байгаа эрчүүдийнхээс доогуур байгаа нь судалгаагаар нотлогдсон юм. Европын холбооны орнуудад эрэгтэйчүүд бүсгүйчүүдээс 15 хувиар илүү цалин авдаг байна.

Лид9. Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаадах өдөр. Энэс баяр бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын үйл ажиллагаатай давхцаж байгаа юм.

Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын гишүүд эмэгтиэйчүүдийн эрахийг хязгаарлах заалт орсон хуулийн төслийг хүчингүй болгох шийдвэр гаргаж хятад эмэгтэйчүүдэд баярын бэлэг барьж байна.

Эм. Их хурлын төлөөлөгчид гэр бүлд эрэгтэйчүүд давуу эрхтэй байх тухай хуулийг хэрвээ баталсан бол хятадын эмэгтэйчүүд эр нөхрийнхөө өмнө ямар ч эрх мэдэлгүй болох байсан юм. Ийм хууль батлагдаагүй нь эмэгтэйчүүдийн хувьд баярт мэдээ юм.

Энэ хуулийн төслийг санаачилсан Гуандун мужын гишүүний тооцоолсноор гэр бүлийн эхнэр нөхрүүдийн хооронд маргаан гарч жилд 1 сая хос гэрлэлтээ цуцлуулдаг байна.

Хятад улсад эрт дээр үеэсэмэгтэйчүүд нөхрөөсөө дутахааргүй эрх мэдэлтэй байжээ. Тухайлбал 20-р зууны эхэн үед Манж орныг хатан хаан Цыси удирдаж байсан түүхтэй. Одоо хятад улсад арван эмэгтэй тутмын нэг нь спортоор хичээллэдэг байна. Хятад эмэгтэйчүүд бокс, хүндийн өргөлт гээд спортын хамгийн хүнд төрөлүүдийг сонгодог байна. Хятад ресторануудад энэ өдөр эмэгтэйчүүдийн баярт зориулсан тусгай хоол хүртэл хийж үйлчилж байна.

ЭНЭ ӨДӨР

Өнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр. 1857 оны энэ өдөр Нью Йорк хотын нэхмэлийн үйлдвэрийн эмэгтэйчүүд эрхээ хамгаалуулахаар жагсаал хийж байжээ. 1910 онд Копенгаген хотод эмэгтэйчүүдийн олон улсын хуралын үеэр Клара Цеткин гэдэг эмэгтэй 1857 оны 3 сарын 8 нд жагсаал хийж байсан эмэгтэйчүүдийн дурсгалыг хүндэтгэх үүднээс энэ өдөр олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэж байхыг уриалжээ.

1920 оны энэ өдөр Сири улс Туркийн эрхшээлээс гарч тусгаар тогтнолоо зарласан байна.

1924 оны энэ өдөр Нью Йорк хотод Pan American Airways нислэгийн компани байгуулагджээ.

No comments: