2008-03-22

Дэлхийн мэдээ 2008-03-21 Баасан гараг

Лид1. Засгийн газрын эсрэг бослого, хөдөлгөөн Түвдийн Лхас хотоо гадна хятадын бусад бүс нутагт ч гарсан тухай БНХАУ-ын удирдлагууд хүлээн зөвшөөрсөн байна.

Хятадын засгийн газрын мэдлийн Синьхуа мэдээллийн агентлагийн уламжилсанаар хятадын Сычуань, Ганьсу мужид ч засгийн газрын эсрэг жагсаал цуглаан, эсэргүүцлийн үйл ажиллагаа болж дэлгүүр, төрийн байгуулага руу халджээ. Хятадын засаг захиргааны нэгж Түвдийн Лхас хотод бослого гарсаны дараа хятадын цагдаа нар 24 хүнийг баривчилжээ. Түүнээс гадна бослогод оролцсон 170 хүн сайн дураараа бууж өгсөн байна. Лхас хотод хятадын цэрэг цагдаа нар хяналтаа нэмэгдүүлсэн ч Түвд рүү нэмж цэрэг илгээсээр байгаа гэнэ. Би Би Си телевизийн хятад дахь сурвалжлагч Түвдийг чиглэсэн замаар 400 гаруй цэргийн албан хаагчтай ачааны машины цувааг олж харсан байна. Түвдэд гадаадын иргэд очихыг хориглосон хэвээр байгаа. Өнгөрсөн лхагва гаригт Лхас хотод ажиллаж байсан германы сэтгүүлч Георг Блюме тэндээс явжээ. Тэр Түвдээс хамгийн сүүлд явсан гадаадын иргэн болжээ. Буддын шашны тэргүүн Дээрхийн гэгээнтэн Далай лам олон улсын хамтын нийгэмлэгт хандан Түвдэд болсон эсэргүүцлийн ажиллагааны талаар мөрдөн байцаалт хийхийг урилжээ. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын ерөнхий сайд Гордон Браун, хун тайж Чарльз нар Далай ламыг хүлээн авч уулзах гэж байна. Далай лам 5 сард Лондонд айлчлал хийхээр төлөвлөж байгаа юм. Далай ламыг хүлээн авч уулзах гэж байгаад БНХАУ-ын засгийн газар эсэргүүцэл илэрхийлсэн байна. Түвдэд болсон жагсаалыг хүч хэрэглэн дарсанд АНУ, Тайвань, Энэтхэг, Балба, Их Британи, Европын холбооны гишүүн орнууд, Австрали улс харамсаж байгаагаа албан ёсоор илэрхийлжээ. Дэлхийн олон оронд хятадын элчин сайдын яамны гадаа эсэргүүцлийн ажиллагаа болсон юм.
Лид2. Өнгөрсөн 3 сарын 7 ний өдөр БНХАУ ын China Southern Airlines компаний иргэний агаарын тээврийн компаний Урумчи хотоос Бээжинг чиглэн нисэх гэж байсан онгоцонд дэлбэрэлт үйлдэх гэж байсан тухай хятадын цагдаагийн газар мэдээлсэн байна.
Онгоцонд алан хядах ажиллагаа хийхээр санаархсан хүмүүсийг баривчилсан юм байна. Энэ хорлон сүйтгэх ажиллагааг Зүүн Туркестаныг чөлөөлөх лалын хөдөлгөөн нэртэй бүлэглэлийн гишүүд зохион байгуулжээ. Иргэний агаарын тээврийн онгоц дэлбэлэх гэсэн оролдлого 3 сарын 7 нд гарсан ч хятадын албаны хүмүүс энэ тухай дөнгөж өчигдөр мэдээлжээ. Хятадын Шинжаан мужын коммунист намын хорооны дарга Ван Лэ Цю аньний хэлснээр алан хядагчид тэсрэх бодистой хоёр лонхыг онгоцны ариун цэврийн өрөөнд тавьсан байж. Гэвч Зүүн Туркестаныг чөлөөлөх лалын хөдөлгөөнийхөн энэ бол зохиомол хэрэг гэж үзэж байна. Хятадын эрх баригчид Түвдэд гарсан бослогыг хүч хэрэглэн дарсанаа зөвтгөхийн тулд ийм арга заль гаргаж байна гэж тэд үзэж байгаа юм байна. Урумчи хот нь Шинжаан Уйгарын өөртөө засах орны нийслэл юм. 1933-1949 онд энэ нутагт Зүүн Туркестан гэдэг социалист улс оршин тогтнож байжээ. Гэвч 1949 онд БНХАУ байгуулагдсаны дараа Бээжин хот руу нисэж байсан Зүүн туркестаны удирдагчид онгоцны ослоор бүгд амь үрэгджээ. Үүний дараа БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийнхан Зүүн Туркестанд очиж энэ нутаг бол Хятадын бүрэлдэхүүн хэсэг гэж тунхаглажээ. Зүүн Туркестаны удирдагчидын амь үрэгдсэн хэрэгт Зөвлөлтийн тусгай албаныхан ч холбоотой байсан гэдэг мэдээлэл байдаг юм байна.

Лид3.Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж байгаа хэдий ч ОХУ ын хэд хэдэн бүс нутагт цас оржээ. Гэнэт орсон нойтон цас оон мянган хүний хэвийн амьдралын хэмнэлийг алдагдахад хүргэсэн байна.
Их хэмжээний цас орох үеэр цахилгаан дамжуулах шугам утас тасарсан байна. Мэргэжилтнүүд хэрэглэгчдийг ойрын хэдэн өдрийн турш цахилгаанаар бүрэн хангаж чадахгүй гэж мэдээлжээ. ОХУ ын Рязань мужид цахилгаан дамжуулах дэд станцийн тоног төхөөрөмж эвдэрчээ. Харин Костром мужид хот хоорондын зам цасанд боогдсон байна. Иванов мужид хот тохижуулах албаныхан зузаан цасан хунгарыг цэвэрлэж байгаа ч ажлаа хүчрэхгүй байна. Автомашин хунгарласан замаар 20 км цагийн хурдтай хөдөлж байгаа юм байна.
Лид4. АНУ ын хэд хэдэн мужид болж байгаа үерийн гамшигт 13 хүний амь эрсдэж 3 хүн ор сураггүй алга болжээ.
Сүүлийн хэд хоногийн турш үргэжлэн орсон борооны улмаас АНУ ын Миссури, Арканзас, өмнө зүгийн Иллинойс, Индиана мужид, баруун өмнөд зүгийн Огайо мужид гол мөрний усны түвшин нэмэгджээ. Аадар бороо атланат, Жоржи мужид одоо ч үргэлжлэн орсоор байгаа гэнэ. АНУ ын Миссури мужид таван хүн зам тээврийн осолд өртөж амиа алдсан байна. Осол гарах болсон гол шалтгаан нь зам дээр халтиргаа үүссэнтэй холбоотой байжээ. Огайо мужид 65 настай нэг эмэгтэй живсэн байна. Иллинойс мужын нутагт ачааны машиныг шүерийн ус урсгажээ. Байгаль цаг уур судлалын хүрээлэнгийн мэдээлснээр голын усмны түвшин хамгийн дээд цэгтээ хүрчээ. Усанд автах аюул заналхийлээд байгаа хотын иргэдийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлжээ.

Лид5. Европын холбооны гишүүн орнуудын иргэд өөрийн эх орныхоо хилийг давсаны дараа хурд хэтрүүлэн давхих нь элбэг байдаг гэнэ.

Жишээ нь Бельги улсад явж байхдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн Францын иргэн торгууль шийтгэлээс мултарч хариуцлага хүлээдэггүй байна. Иймээс Европын холбооны орнуудад зам тээврийн зөрчил гаргаж, дүрэм зөрчиж байгаа жолооч нарт хатуу арга хэмжээ авч байх тухай хуулийн төслийг Еврокомиссийнхон боловсруулжээ. Хэрвээ шинэ хууль батлагдах юм бол энэ байдлыг таслан зогсоож чадах юм байна. Хурд хэтрүүлсэн байх, согтуугаар жолоо барих, аюулгүйн хамгаалалтын бүсээ зүүгээгүй байх, улаан гэрлээр уулзвар нэвтрэх бол европын холбооны аль ч улсад яг ижил шийтгэл оноож байх болжээ. Европын холбооны орнуудад гарч байгаа зам тээврийн ослын дөрөвний гурав нь дээр нэр дурьдсан 4 зөрчилөөс болдог юм байна. Европын холбооны орнууд замын хөдөлгөөн зөрчмөн хүмүүсийн тухай нэгдсэн мэдээллийн сантай болох гэнэ. Хууль батлагдах юм бол 2 жилийн дараанаас эхлэн хүчин төгөлдөр болох гэнэ.

Лид6. Аль Кайда алан хядах байгуулагын толгойлогч Усама Бин Ладены дуу хоолой мөн байна гэж АНУ ын тагнуулын төв газрын мэргэжилтнүүд өчигдөр интернэтэд байрлуулсан соронзон бичлэгийг судлаад ингэж дүгнэсэн байна.
АНУ ын ТТГ-ын ажилтан ройтер агентлагт мэдээлэхдээ Усама Бен Ладены мэдэгдэл нь хий хоосон заналхийлэл гээд, харин соронзон бичлэгийг хаана, хэзээ хийснийг нь тогтоох боломжгүй гэжээ. Аль Кайда алан хядах байгуулагын толгойлогч Усама Бен Ладен европын орнуудад халдлага хийнэ гэж заналхийлсэн байжээ. Даний шог зураач лалын шашны зөнч Муххамедын хөргийг шоглож дүрсэлсэн нь маш их доромжлол гэж Усама Бен Ладен үзэж байгаа юм. Одоогоос хэдхэн долоо хоногийн өмнө лалын шашны зөнчийн шог зургийг Европын орнуудын сонин хэвлэл дээр дахин хэвлэсэнд тэр их эгдүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.
ТОВЧ
АНУ ын дэд ерөнхийлөгч Дик Чейни Афганистан улсад гэнэтийн айлчолал хийхээр хүрэлцэн ирсэн байна. Ноён Дик Чейни Кабул хотод афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайтай уузаж хэлэлцээр хийсэн байна. Яриа хэлэлцээрийн гол сэдэв нь салан тусгаарлар, алан хядахажиллагаа хийж байгаа бүлэглэлтэй тэмцэх асуудал байжээ. Бухарест хотод хэдхэн хоногийн дараа Умард Атлантын Цэргийн эвслийн гишүүн орнуудын чуулга уулзалт болох гэж байгаа юм.

Чех улсад сүүлийн хоёр хоногт их хэмжээний цас оржээ. Зам дээр халтиргаа гулгаа үүсэж ойролцоогоор зуу гаруй машин нэгэн зэрэг мөргөлдсөн байна. Энэ томоохон зам тээврийн ослоос болж 24 хүн бэртэж гэмтсэн байна. Зам тээврийн осолд өртсөн хүмүүсийг эмнэлэгт яаралтай хүргэжээ. Ослын газар гал унтраагчид, аврагчид ажиллаж байна. Прага хотоом Брно руу хүрэх зам дээр 50 км урт үргэлжилсэн түгжрэл бий болжээ. Чехийн энэ бүс нутагт салхиний хурд 110 км цаг хүржээ.

АНУ ын Нью Йорк хотод олон улсын авто машины үзэсгэлэн нээгдсэн байна. Орчин үеийн машинууд байгаль орчинд хорт утаа бага ялгаруулдаг байхаас гадна бас нисдэг байх ёстой гэж зарим үйлдвэрлэгчид үзэж байна. Нью Йоркийн автомашины үзэсгэлэнг ойролцоогоор 1 сая хүн үзэж сонирхдог байна. Энэ жилийн үзэсгэлэнд шилдэг өвөрмөц дизайнтай машин бараг байхгүй. Харин байгальд ээлтэй машиныг үйлдвэрлэгчид санал болгож байна.

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын нийслэл Лондон хотын нэгэн зочид буудлын тогооч улаан өндөгийн баярт зориулан асар том гоёмсог өндөг бэлтгэсэн байна. Цэвэр шоколад, бал бурамын найрлагатай энэ шоколадыг 3 сарын 28 хүртэл хүссэн хүн бүхэн үзэж болох гэнэ.

Ази тивийн ихэнхи орнууд билгийн улиралын тооллоор шинэ оноо 2 сард угтсан бол Иран улсад нарны тоололоор шинэ оныг угтах гэж байна. Шинэ оныг угтах энэ баярыг Иранчууд ихэвчилэн гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг. Шинэ жилийн баярын үеэр Иранчууд ахмад настаныхаа гэрт зочилон очдог. Бас хүүхдүүдэд бэлэг өгдөг байна. Ираны худалдааны төвүүдээр энэ өдрүүдэд бэлэг хайсан хүмүүсээр дүүрчээ. Шинэ жилийн баярын үеэр Ираны ихэнхи албан газар байгуулагууд 14 хоногийн турш амардаг байна.

Хэдхэн долоо хоногийн дараа болох гэж байгаа улаан өндөгний баярт зориулаж Мексикийн эрх баригчид иргэддээ өвөрмөц бэлэг барьжээ. Нийслэл Мехико хотын яг төв хэсэгт 4000 метр квадрат талбай газар амралт чөлөөт цагийн хүрээлэн байгуулсан байна. Энд хоёр усан сан, гольф, теннисийн талбай, бас караоке ажиллаж байгаа юм байна.

Лид7. Союз ТМА 12 сансрын хөлгөөр 4 сарын 8 нд хөөрөх гэж байгаа сансрын нисэгчид Ододын хотхонд хамгийн сүүлчийн шалгалтаа өгсөн байна.
Сансарт нисэх 1-р багийн гишүүн ОХУ ын иргэн Сергея Волкова, Олега Кононенко, БНСУ-ыэн иргэн И Со Ен нар 4,9 оноо авсан байна. Харин 2-р багийн гишүүд 4,8 оноо авчээ. Сансрын нисэгчид шалгалт өгөхдөө нэг цагаар илүү хугацаа зарцуулсан байна. Шалгалтын асуултад сансрын хөлөгт нислэгийн явцад гэмтэл гарвал ямар арга хэмжээ авах вэ гэсэн асуулт оржээ. Учир нь Союз ТМА 12 хөлгөөр нисэх нэгдүгээр болон 2-р багийн нисэгчдийн аль алин нь өмнө нь сансарт нисэж байгаагүй юм. БНСУ-ын иргэн И Сон Ен өмнөд солонгосын хамгийн анхны сансрын нисэгч болох юм.


Лид8. Эндовер сансрын хөлгийн гишүүн Роберт Бенкен, Майк Фореман нар баасан гаригийн өглөө эрт задгай сансарт гарч ажиллаж байна.
АНУ ын сансрын уудм ыг шинжлэх судлах төвийн хэвлэлийн албаны мэдээлснээр сансрын нисэгчид шатлл хөлгийг дулаан хязгаарлагчыг засварлах туршилтын ажил хийх юм байна. Энэ туршилтын дараа судалгаанд ашигласан түүхий эдийг эх дэлхий рүү илгээж нарийн үзлэг хийх юм байна. Сансрын нисэгчид задгай сансарт гарч ажиллаж хугацаандаа олон улсын сансрын станцын эвдэрсэн тэжээлийг солих юм байна. Эндовер сансрын хөлгийнхөний хамгийн сүүлчийн тав дахь удаагийн задгай сансарт гарч ажиллах хугацааг аль хэдийнэ товлосон байна. Сансрын нисэгчид ирэх ням гаригт Улаанбаатарын цагаар өглөөний 6 цаг 23 минутад задгай сансарт гарах юм байна.

Лид9. ОХУ ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Изриальд хүрэлцэн ирсэн байна. ОХУ, Изриалийн гадаад хэргийн сайд нар визийн дэглэмийг цулах тухай тунхаглалд гарын үсэг зуржээ.
Ингэснээр ирэх зунаас эхлэн ОХУ, Изриалийн иргэд харилцан визгүй зөрчих болжээ. Хоср орны хооронд визийн дэглэмийг цуцлах тухай 2007 оны 9 сард анх мэдээлэл цацагдаж байсан юм. Өнгөрсөн оны 12 сард хоёр орны албаны хүмүүс иргэд харилцан визгүй зорчих бичиг баримтыг боловсруулж байжээ. Оросын гадаад хэргийн сайд Изриальд байхдаа олон улсын харилцааны асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. АНУ ын засгийн газар Косовод зэвсэг нийлүүлэх гэж байгаа нь олон улсын эрх зүйн бичиг баримтад харшилж байгаа гэж ОХУ үзэж байна. Косовод зэвсэг нийлүүлэхийг АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш зөвшөөрсөн юм. НҮБ аас баталсан 1244 тоот тогтоолд Косовогийн хязгаарт зэвсэг нийлүүлэхийг хориглосон заалт бий. Гэвч одоо Косово нь бие даасан улс тул зэвсэг нийлүүлэх боломжтой гэж АНУ ын засаг захиргаа тайлбарлаж байна.

Лид10. Аж үйлдвэрийн тагнуул хийсэн хэрэгт Их Британий Бритиш Петролиум компаний нэг албан хаагч, Британий зөвлөл соёл мэдээллийн байгуулагын нэгэн төслийн удирдагчыг Оросын хууль сахиулагчид баривчилсан байна.
ОХУ ын Холбооны Аюулгүй Байдлын газрын мэдээлснээр Заславский гэдэг ах дүү хоёр хүнийг баривчилжээ. Тэд оросын иргэншилтэйгээс гадна АНУ ын иргэний паспорттой юм байна. Тэд ОХУ ын үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд хохирол учруулж мэдэх үйл ажиллагаа явуулж, аж үйлдвэрийн салбарт тагнуул хийж байсан гэж үзжээ. 3 сарын 12 нд ах дүү Заславскийг нууцын зэрэглэлтэй мэдээлэлийг олж авахаар оролдож байхад нь оросын тусгай албаныхан саатуулсан юм байна. Гэвч тэр өдөртөө батлан даалтаар сулласан байна. Харин одоо Оросын тусгай алба тэдний эсрэг хавтас хэрэг үүсгэжээ. Их Британий Бритиш Петролиум компаний байранд нэгжлэг хийсэн нь энэ хэрэгтэй холбоотой байжээ.

Лид11.Грекийн парламент тэтгэвэрийн салбарт өөрчлөлт хийх тухай хуулийн төслийг баталсан байна. Харин Грекийн иргэд тэтгэвэрийн салбарт өөрчлөлт хийхийг дэмжихгүй байгаа юм.
Тэтгэвэрийн салбарт өөрчлөлт хийх хуулинд эрх баригч “Шинэ Ардчилал” намын 151 гишүүн баталсан байна. Харин Грхекийн парламентын сөрөг хүчний дөрвөн намын гишүүд эсрэг санал өгсөн байна. Тэтгэвэрийн хуулинд өөрчлөлт хийх гэж байгаатай холбогдуулан Грек даяар бүх нийтийн ажил хаялт, эсэргүүцлийн ажиллагаа болж иргэд, цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан билээ. Сүүлийн хоёр өдөр Афин хотын гудамжинд эмх замбараагүй байдал гарсан билээ. Грекийн тэтгэвэрийн шинэ хуулийн дагуу эмэгтэйчүүд 65 насандаа тэтгэвэрт гарах болж байна. Харин хуучин хуулиар бол 62 насандаа тэтгэвэрт гардаг байсан юм. 37 жил тасралтгүй ажилласан хүн 65 наснаас өмнө тэтгэвэрт гарахыг зөвшөөрчээ.Энэ нь олон хүний дургүйцлийг төрүүлсэн байна.

Лид12. Эмчлэгдэхгүй хүнд өвчинд нэрвэгдээд байсан Шанталь Себир гэдэг бүсгүйн тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Энэ жил 52 настай франц эмэгтэй цаашид амьдрах хүсэлгүй байгаагаа илэрхийлж ерөнхийлөгч Николя Саркозид хандан захидал бичиж бас үхэх зөвшөөрөл хүсэж шүүхэд хандаж байсан. Хүнд өвчиндөө шаналсан эмэгтэй нас баржээ.
Шанталь Себир амьдрах хүсэлгүй байгаа захиа бичсэн ч эрх баригчид түүний хүсэлтийг хүлээн авахгүй гэж мэдэгдсэн юм. Францы цагдаагийн газрынханы үзэж байгаагаар бусдын тусламжыг хүлээж тэвчээрээ барсан эмэгтэй амиа хорлосон байна гэж таамаглаж байна. Шанталь Себирийг амиа хорлохоос хэдхэн цагийн өмнө Францын ерөнхийлөгч Николя Саркози энэ эмэгтэйн эмчлэгч эмчийг нь хүлээн авч уулзжээ. Дараа нь эмч Дижон гэдэг өөр нэг эмчлүүлэгтэйгээ уулзахаар явсан байна. Харин орой нь түргэн тусламжын эмч Шанталь Себир нас барсаныг эмчид нь дуулгажээ. Шүүх эмнэлэгийн анхан шатны үзлэг хийхэд талийгаачын үхэлд гадны нөлөө илрээгүй байна.
Шанталь Себир 2002 онд эмчлэгдэхгүй хүнд өвчин туссан гэсэн онош тавигджээ. Түүний амьсгалын замын эрхтэнд хавдар ургаж эхэлсэн байна. Сүүлийн 20 жилд ийм өвчин ердөө 200 удаа анагаах ухаанд бүртгэгджээ. Шаиаль Себир 2008 оны 3 сарын 14 нд телевизэд өгсөн ярилцлагадаа

Эм. Би амиа хорлохыг хүсэхгүй байна. Би католик шашинтан, Харин надад үхэх зөвшөөрөл өгөхийг төр засгаас хүсэж байна.

Гэж ярьж байсан юм. Цаашид эмчлэгдэхгүй хүнд өвчин туссан хүн өөрөө хорвоог орхих хүсэлт гаргавал асуудлыг хэрхэн шийдэх вэ
гэдгийг францын эмч, хуульчид шийдэх гэж байна.

Лид13. Өнөөдөр Великобританийн хатан хаан 2р Елизавета Эдинбургийн герцог болох нөхөртэйгээ хамт Эдинбург дэхь Ариун Патрикийн сүмд хурал хурсны дараагаар олон түмэнд хишиг хүртээжээ.

Хааны хишиг тараах үйл Британид 13 р зуунаас уламжлал болсон бөгөөд хичнээнийг зарцуулах, хэн хэнд чухам ямар мөнгө өгөхийг нэг бүрчлэн тооцож бичсэн байдаг юм байна.
Ариун Патрикийн сүмийнхэн хатан хааны айлчлалд яг жилийн өмнөөс бэлтгэж сүм дуганаа будаж шохойдон, харуул хамгаалалтынхан нь мөнгөтэй цар барин хүмүүст тараан өгч байгаа байдлаар сургуулилжээ.
2р Елизавета Хойд Ирландыг сонгон авч уламжлалт ёсоор хишиг тараах нь илэрхий болсны дараа хурал хурахад хэн хэнийг урьж оролцуулахаа сүмийн лам хуврагууд өөрсдөө шийддэг юм байна.
Арма хотын ширээт лам Алан Харпер ярихдаа “эхний журам нь энд оролцох хүмүүс 7О наснаас залуугүй байх ёстой. 2рт тэр хүмүүс нийгэмд болон сүм хийдэд урьд өмнө үнэлэгдэж байгаагүй ямар нэг ашигтай зүйл хийх ёстой “ гэсэн байна.
75 настай Мартин Каннигем энэ хэмжүүрт бүрэн тохирч буй хүний нэг . Тэр сүмдээ зориулан цэцгийн баглаа бэлдэж , цуглуулан . хэнд ч болов тус хүргэхдээ баяртай байгаа бөгөөд би хатан хаанд хандахдаа эрхэм дээдэстэн эсвэл авхай гэж хэлнэ. Надад бэлэг өгөхөд нь баярлалаа авхай гэж хэлнэ гэж ярьж байна. .
Улан өндөгний баярын өмнөх Агуу пүрэв гаригт хишиг тараадаг уламжлалыг британийн хаад бүр 12 р зуунаас мөрдсөөр иржээ. Хурал хурахад ирэх ёстой хүний тоо нь хамба ламых нь насны тоотой тохирч байх учиртай гэнэ. Энэ ёслол нэг цаг орчим үргэлжилдэг бөгөөд мөнгө тараах үйл нь оргил нь болдог. Арьсан уутанд нь алтан зоос ,цагаан уутанд нь дурсгалын мөнгөн зоос,,улаан уутанд нь жирийн мөнгө буюу 82 пенс байдаг гэнэ. Британид аяга цай ч үүнээс илүү үнэтэй байдаг хэдий ч энэ мөнгө бол бидний өв хөрөнгийн ихээхэн хэсэг, алт эрдэнэс маань юм гэж хишиг хүртсэн олон санваартан эрхэмлэн дээдэлж явдаг юм байна. .
Энэ уламжлалын нэг хэсэг болох эрхэм дээдэстнүүд нь албат нарынхаа хөлийг угаадаг үйлийг британийн хаад хэдэн зууны турш мөрдөөгүй бөгөөд одоо үүнийхээ оронд сонгож авсан хүмүүстэйгээ зоог барьдаг болсон гэнэ.

Лид14. Манай дэлхийгээс 63 гэрлийн жилийн зайтай оршдог гариг дээрээс нүүрстөрөгч агуулсан молекултай агаар мандлыг илрүүлжээ. Энэ үйл явдлын ач холбогдол нь юундаа вэ гэвэл өдийг хүртэл эрдэмтэд Нарны аймгаас гадна оршдог нүүрстөрөгчтэй учирч байгаагүй юм байна.

Тэрхүү гаригийн агаар мандалд мөн ус байгааг олж илрүүлсэн хэдий ч Ааш Ди 189733 БИ хэмээн нэрийдэж буй энэ гариг хэт халуун учир хүн амьдрах боломжгүй гэж туршин шинжээчид үзэж байна. Гэлээ ч гэсэн хүн амьдрахад илүү тохиромжтой гариг эрхэсийн эрэл хайгуулд энэ нээлт чухал аохам боллоо гэж Нэйче сэтгүүлд тэмдэглэжээ. Биологийн өмнөх хувьсал буюу амьд бие махбод үүсэж бүрэлдэхэд гарцаагүй шаардлагатай гэж тооцогддог химийн урвалд метан тодорхой нөхцөл байдалд маш чухал үүрэг гүйцэтгэдэг юм байна.
Энэ гариг манай Далай ван гаригтай маш төстэй ч гэлээ хэт халуун учир тэндэхийн метан нь амьдрал үүсгэх органик бүрэлдэхүүн болж чадахгүй гэж Лондоны Их сургуулийн коллежийн эрдэмтэн Жованна Тинетти Нейче сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ бичжээ.
Энэ эрдэмтэн калифорнийн Пасадена дахь Сансрын уудмыг шинжлэн судлах төвийн лабораторийн мэргэжил нэгт нөхөд болох Марк Суэйн, Гаутам Васишт нартай хамтран тэрхүү гаригийн агаар мандал дахь метанын онцлог шинжүүдийг тойрог замын Хаббл дуран авайны тусламжтайгаар олж илрүүлжээ. Иймэрхүү аргаар бид бусад олон гариг эрхэсийн агаар мандлын бүтцийг судалж шинжлэх бөгөөд орчлон ертөнцөд амьрал байгаа гэдэгт би итгэдэг. Бид ганцаархнаа гэж бодох нь дэндүү биеэ тоосон хэрэг болно гэж Жованна Тинети хэлсэн байна. Энэ гариг дээрх метаныг олж ирүүлэхэд оролцсон Аризоны их сургуулийн гариг судлалын тэнхимийн эрдэмтэн Адам Сноумен “ Энэ нээлт нь амьдрал байгаа гэж шууд зааж хэлээгүй ч гэлээ янз бүрийн тэнгэрийн эрхэсийг нээж илрүүлэх үед чулуун гаригуудын агаар мандлын бүтцийг тодорхойлоход тустай арга барил байх боломжтойг баталлаа “ гэж хэлсэн байна.



.

No comments: