2008-03-04

Дэлхийн мэдээ 2008 03 04 Мягмар гариг

Лид1. Сүүлийн 2 хоногийн турш Өмнөд Солонгос, Япон улсад элсэн шуурга нөмрөн авчээ. Элсэн шуурга Өмнөд Солонгос улс, Япон улсын хамгийн өмнөд хэсгийн Окинава арлаас Хонсю арлыг хүртэл хамарчээ.
Байгалийн энэ үзэгдлийн үеэр үзэгдэх орчин 5 метрээс хэтрэхгүй байгаа юм байна. Япон улсын цаг уурын хүрээлэнгийнхэн жолооч нарт хандан зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо маш анхаарал болгоомжтой байхыг сануулжээ. Өмнөд Солонгос, Япон улсад элсэн шуурга, түйрэн гурав дөрөвдүгээр сард байнга дэгддэг юм. Үүнээс болж заримдаа онгоцны нислэгүүдийг ч цуцалж байсан удаатай. Одоо Япон, Өмнөд Солонгост хичээлийн шинэ жилийн нээлт болоод 3 хоног болж байгаа. Элсэн шуурганд автсан өмнөд солонгос, японы хотуудад ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг цуцалжээ. Түйрэн, элсэн шуурга Монгол улсын өмнөд хэсгийн говь, хятадын зүүн хойд хэсгийн элсэн цөлд бүрэлдэж Өмнөд Солонгос, Япон орныг чиглэдэг байна.

Элсэн шуурга таван хоног үргэлжилнэ гэдэг урьдчилсан мэдээг БНСУ ын цаг уурын төв мэдээлжээ. Элсэн шуурга хүний эрүүл мэндэд аюултай. Бага насны хүүхдүүд, өндөр настануудын эрүүл мэнд эрс муудаж шорооны харшил үүсгэж, амьсгалын замын эрхтэн үрэвсэх үндсэн шалтгаан болдог.Бас компьютер, нарийн жижиг тоног төхөөрөмжний хэвийн ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг.

Лид2. Өчигдөр ОХУ ын нийслэл Москва, Санкт-Петербург хотуудад “Үл зөвшөөрөгчийн марш” нэртэй жагсаалыг сөрөг хүчний нам, хөдөлгөөнүүд зохион байгуулжээ.
Москва хотод болсон жагсаалын үеэр “Барууны хүчний холбоо” намын тэргүүн Никита Белых, хүний эрхийн төлөө тэмцэгч Лев Пономарев болон жагсаалд идэвхийтэй оролцсон бусад хүмүүсийг ОМОН тусгай албаныхан саатуулжээ. Гэсэн ч хэсэг хугацааны дараа тэднийг сулласан байна. Хууль сахиулах байгуулагынхан саатуулагдсан хүмүүсийг хууль бус жагсаалд оролцсон гэж буруутган захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу шийтгэжээ. Жагсаалыг зохион байгуулагчид нийтийн тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнд саад учруулж гудамжаар явсан байсан иргэдийг жагсаалдаа татан оруулах гэж янз бүрийн байдлаар оролдож байсан гэж цагдаа нар хэвлэлийнхэнд ярьжээ. ОМОН тусгай албаныхан нийтдээ 40 хүнийг саатуулсан юм байна. Сөрөг хүчний хөдөлгөөнүүд, намынханы байгуулсан “Өөр Орос” эсвэл нь 3 сарын 2-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцэж хууль бус жагсаал зохион байгуулжээ. Оросын Санкт-Петербург хотод “Яблоко” намын орон нутгийн салбарын дарга Максим Резник саатуулагдсан байна. Үл зөвшөөрөгчдийн маршыг Санкь Петербург хотод хийхийг эрх баригчид зөвшөөрсөн ч нийслэл Москвад жагсаал хийх зөвшөөрөл олгоогүй юм.

Лид3. Барууны орнууд Дмитрий Медведевыг ОХУ ын төрийн тэргүүнээр сонгогдсонд ямар байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.

Барууны орнуудын төрийн тэргүүн нар түүнийг төрийн тэргүүнээр сонгогдсонд баяр хүргээд, сонгуулийн үр дүн хэр бодитой вэ гэдэг асуултыг тавьжээ. Учир нь Дмитрий Медведев өөрийн сонгуулийн сурталчилгааг хийхдээ одоо эрхэлж байгаа албан тушаалынхаа нэр нөлөөг чамгүй ашигласан гэж Би Би Си телевизийн Москва дахь сэтгүүлч онцлон тэмдэглэжээ. Дмитрий Медведев оросын төрийн тэргүүн болсноор Европын холбоо Оросын харилцаа сайжрах байх гэж Евро хорооны тэргүүн Жозе Мануэль хэлсэн байна. Харин Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсынн гадаад хэрогийн сайд Дэвид Милибанд Орос Английн харилцаа эргээд хэвийн болох болүомж гарчя ирлээ гэж Дмитрий Медведевт илгээсэн баярыбн цахилгаандаа онцлон тэмлэглэжээ. Ойрын үед Германы канцлер Ангела Меркель Путин, Медведев нарын аль алинтай нь уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Ангела Меркель Дмитрий Медведевть баяр хүргэхийн дашрамд гадаадын орнуудын зарим ажиглагчидад чөлөөтэй ажил үүргээ биелүүлэх боломж хомс байсанд харамсаж байгаагаа илэрхийлжээ.
ТОВЧ
Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес өөрийн эх орноосоо Колумб улсын элчин сайдын яамныханыг хөөсөн байна. Үүний дараа Колумб улс Венесуэль улстай тогтоосон дипламат харилцаагаа таслаж байгаагаа мэдэгджээ.

Балбын вант улсад ОХУ ын МИ 8 нисдэг тэрэг осолдсон байна. Өтгөн ойтой өндөр уулын бүсэд нисдэг тэрэг унасаныг Балба улсад ажилладаг олон улсын байгуулагын ажилтнууд харж, аврах албаныханд мэдээлжээ. Нисдэг тэрэгний бүхээгт байсан НҮБ ын ажилтан 11 хүн бүгд амь үрэгдсэн байна. Онгоцонд ОХУ ын хоёр Белоруссийн нэг иргэн байжээ. Бусад нь Балба улсын харъяат нутгийн оршин суугчид байжэээ. МИ 8 онгоц Балба улсын нийслэл Катманду хотоос 20 км зайтай газар унасан байна

АНУ ын Теннеси мужын Мемфис хотод зэвсэглэсэн этгээл 4 том хүн 2 хүүхдийг буудаж шархдуулсан байна. Энэ хэргийн талаар цагдаа нар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Үүнээс хэдхэн цагийн өмнө АНУ ын Флдорида мужид нийтийн хоолны газар зэвсэглэсэн этгээд гал нээж 1 хүнийг хороож 5 хүнийг шархдууулаад дараа нь өөрийгаа егүүтгэсэн байна.

Лид4. НҮБ ын Аюулгүйн Зөвлөл Иран улсын эсрэг хориг арга хэмжээ авах тогтоолыг 3 дахь удаагаа баталсан байна. Иран улс энхийн зорилгоор цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэж байгаа ч барууны орнууд үүнд нь итгэхгүй байгаа.
Ираны эсрэг анхны тогтоолд цэргийн болон иргэний зориулалтааор давхар ашиглаж болох бүтээгдэхүүнийг худалдахыг хориглосон юм. Шинэ тогтоолын дагуу Ираны өндөр албан тушаалтнуудыг хилийн чанад руу явуулахгүй байх заалт оржээ. Аюулгүйн Зөвлөлийн 1803 тоот тогтоодын төслийг Их Бртиани, Францын дипломатууд хамтран боловсруулсан юм. Аюулгүйн Зөвлөлитйн гишүүн 15 орноос 14 нь тогтоолыг дэмжсэн байна. Харин Индонез улс санал хураалтад оролцохоос түдгэлзжээ. НҮБ ын Аюулгүйн Зөвлөл дэхь Индонекийн суурин төлөөлөгч Иран улсын эсрэг шинэ хоригт тогтоох шаардлага байхгүй гэж үзсэн хэмээн өөрийн байр сууриа тайлбарласан байна.

1803 тоот тогтоол
Ираны нэр бүхий 5 улс төрчийг НҮБ ын гишүүн орнуудад өөрийн газар нутаг руугаа нэвтрүүлэхгүй байх
Ираны 13 аж ахуйн нэгжийн хилийн чанадад дахь өмч, дансыг битүүмжлэх
Иран улсад иргэний болон, цэргийн зориулалттай тоног төхөөрмж нийлүүлэхгүй байх
Иран улстай худалдаа хийдэг орнуудад Иранд эдийн засгийн дэмжлэг үзүүлэхгүй байх, Иран руу илгээгдэж байгаа бараа бүтээгдэхүүнийг нарийвчлан шалгах
Иран улс ойрын 90 хогот багтан уран баяжуулахаа зогсоохгүй бол энэ тогтоол хүчин төгөлдөр үйлчлэх юм.
Лид5. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэж дээд амжилт тогтоолоо. Долларын ханш унаж байгаа энэ үед газрын тосны үнэ нэмэгдсээр байна.
Өчигдөр орой Нью Йоркийн түүхий эдийн бирж хаагдах үед 103 доллар 95 цент хүрчээ. Харин арилжаа хаагдах үед 102 доллар 45 центын үнэтэй болжээ. Лондоны түүхий эдийн бирж дээр нэг баррель газрын тос 102 долларын үнэтэй байна. Шинжээчдийн ярьж байгаагаар АНУ ын эдийн засгийн өсөлт буурч, долларын ханш унаж байгаатай шууд холбоотой юм. Энэ долоо хоногт газрыг тос олборлогч нийлүүлэгч орнуудын байгуулага ОПЕК ын чуулган болно. Энэ үеэр олборлолтоо нэмэгдүүлэх шийдвэр гаргаж магадгүй гэж эдийн засагчид горьдлого тавиад байгаа. Гэвч энэ байгуулагын ерөнхийлөгч Шакиб Хелиль
Эр. Бид газрын тосны олборлолтыг нэмэг эсэх асуудлыг хэлэлцэнэ. Гэхдээ эрэлт нийлүүлэлтийн хуулиар бүх зүйл зохицуулагдах ёстой.

Долларын ханш унаж байгаа энэ үед дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ ч ялимгүй өссөн үзүүлэлттэй байна.

Лид6. АНУ ын байгаль хамгаалах олон нийтийн байгуулагын төлөөлөгчид Сиэтл хотын захад байсан гурван тансаг орд харшыг шатаажээ.
Энэ байшинг хамгийн сүүлийн үеийн шилдэг барилгийн материал ашиглан маш тансаг дизейнаар бариад удаагүй байжээ. Санаатайгаар тавьсан энэ гал түймрээс учирсан хохиролын хэмжээ нийтдээ 7 сая доллараар хэмжигдэж байна. Тансаг орд харш бүр 390 ээс 440 квадрат метр талбайтай байжээ. Мөрөөдлийн гудамж гэдэг нэртэй баригдсан гурван шинэ байшинд хүн амьдардагүй байжээ. Иймээс түймрийн үеэр хүний амь нас эрсдээгүй байна. Газар дэлхийг чөлөөлөе гэдэг энэ хөдөлгөөнийхөн 1990 оноос хойш иймэрхүү эсэргүүцлийн ажиллагаа хийдэг болжээ. Энэ хэргийг АНУ ын хууль тогтоогчид ахуйн терроризм гэж нэрлэдэг байна.

Лид7 Холбооын бүгд найрамдах Герман улсын Гамбурр хотын нисэх онгоцны буудалд иргэний агаарын тээврийн ЭЙРБУС А-380 загварын онгоц ослын буулт хийсэн байна.
Онгоц газардах үедээ хүчтэй агаарын сөрөг урсгалд оржээ. Эгнэ бүс нутагт Эмма хар салхи болж өнгөрөөд удаагүй байсан юм. Онгоц газардах үед нисэх буудлын орчимд 120 км цагийн хурдтай салхитай байжээ. Онгоц газардахаар өндөрөө хасаж байхдаа салхинд цохигдсон байна. Агаарын хөлөг нислэгийн зурвасыг шүргэх үед дахин хүчтэй салхинд туугдаж нисэгч нь эргэж өндөрөө авахад хүрсэн байна. Үүнээс 15 минутын дараа онгоц дахин газардах оролдлого хийжээ. Онгоц амжилттай газардсаны дараа зорчигчид нь ингэж ярьж байна.
Эм. Би онгоц газардаж байна даа гэж би бодож байтал эргээд дээш хөөрсөн. Агаарт ямар нэгэн зүйл болоод байгаа би ойлгосон
Эм. Би онгоц газардсаны дараа нисэгчийн царайг харсан. Тэр их сандарсан байдалтай байх шиг санагдсан.
Лид8. Германы Ганновер хотод дэлхийд хамгийн томд тооцогдох маш нэр хүндтэй мэдээллийн технологийн «ЦеБИТ» гэдэг уламжлалт үзэсгэлэн нээгдсэн байна.
Үзэсгэн Германы Канцлер Ангела Меркель, , Францын ерөнхийлөгч Николя Саркози нар нээжээ. Маргаашнаас эхлэн хүссэн хүн бүхэн энэ үзэсгэлэнг үзэх боломжтой юм. Мэдээллийн технологийн салбарт хүн төрөлхтөн ямар амжилт олсныг эндээс харж болох юм. Энэ жилийн үзэсгэлэнд мэдээллийн технологийг хөгжүүлж байгаа дэлхийн 77 орон шинэ бүтээгдэхүүнээрээ оролцож байна. IBM, Microsoft, «Google» “Cisco” гээд программ хангаж, мэдээллийн технологийн үйлчилгээ эрхэлдэг томоохон компаниудын сүүлийн үеийн ололт амжилтыг эндээс харж болно. Сүүлийн энэ чиголэлийн компанижд байгальд ээлтэй бүтээгдэхүүн зохион бүтээж байгаа нь ажиглагдаж байлаа. Эрчим хүч бага хэрэглэдэг бүтээгдэхүүн хийх нь тэдний гол зорилт болжээ. Ауил хэрэгч хүмүүст хэрэгтэй компьютерийн бүтээгдэхүүнүүдээс гадна амралт чөлөөт цагт зориулсан сонирхолтой зугаатай программ, компьютер тоглоомуудыг ч энд дэлгэн үзүүлж байна.
Лид9. Америкийн “Эрх чөлөөний тунхаг” нэртэй түүхэн бичиг баримтыг 4 хуулбар байдаг. Түүнийг нэгийг нь өнөөдөр Вашингтон дахвАНУ ын Үндэсний Архивын газарт хадгалуулахаар шилжүүлсэн байна.
Америкийн түүх, тусгаар тогтнолтой нягт холбоотой энэ бичиг баримтыг америкийн нэгэн иргэн 20 сая доллараар дуудлага худалдаагаар авчээ. Магна Картагийн “эрх чөлөөний тунхаг” бичигийг 1215 онд баталж байжээ.Тухайн үед Америкийг колоничилж байсан Английн нэгэн түшмэл нутгийн газар эзэмшигчдэд зохих эрх мэдэл олгож байгаагаа энэ баримт бичгээр нотолсон бөгөөд өдгөө энэ түүхэн баримтыг АНУ ын Тусгаар тогтнолын тунхаг бичгийн анхдагч гол эх үүсвэр гэж тооцдог байна.
Лид10. Өнөөдөр Герман нэгэн сэтгүүлд Оросын тэрбумтан Роман Обрамовичын захилгаар хийлгүүлж байгаа усан онгоцны гэрэл зургийг хэвлэсэн байна. Энэ усан онгоцыг Германы Киль хотын боомтод угсарч байгаа гэнэ.
Мэргэжилтнүүд сүүлийн 3 жилийн турш энэ усан онгоцыг хийж байгаа гэж нэрээ хэлэхээс татгалзсан эх сурвалж сурвалжлагчид ярьжээ. Усан онгоцны дизайныг нь загвар зохион бүтээгч Филипп Старк боловсруулжээ. Эхлээд усан онгоцыг 118 метрийн урттай хийх гэж байсан ч сүүлдээ 130 метр болгож уртсгажээ. Ийм аварга том усан онгоцны нэг метр сая долларын үнэтэй байдаг гэнэ. Сигма гэдэг нэртэй энэхүү усан онгоц рейтингээрээ дэлхийд айргийн тавд багтаж гэнэ. Дэлхийн хамгийн урт уцсан онгоцыг Голден Стар гэдэг бөгөөд 160 метр урт, Дубай хотын усан боомтод байдаг. Дэлхийн хамгийн урт усан онгоцыг Арабын Нэгдсэн Эмират улсын шейх Мохаммеда Бен Рашид аль-Мактум эзэмшдэг байна.
Лид11. ОХУ ын Красноярск хотын нэгэн айл гэртээ матар тэжээдэг байна. Гэтэл хэдхэн хоногийн өмнө тэдний гэрт хулгайч орж иржээ. Гена гэдэг нэртэй энэ матар орон гэрээ хамгаалжээ.
Хулгайч нар энэ айлын хамгийн үнэ цэнэтэй гэсэн бүхнийг хамаад явахынхаа өмнө чамин хийцтэй хайрцагийг нээж үзтэл дотороос нь матар нь гараад иржээ. Тэд айсандаа хулгайлж авч явах гэж байсан бүх зүйлээ орхиод явцгаасан байна. Энэ матар Красноярскийн циркийн жүжигчин юм байна. Гена матар харахад сүрдмээр ч хүнд нэм хор учруулж байсан удаагүй. Харин ч эсрэгээрээ ил таалуулж, усанд орох дуртай гэнэ.
ЭНЭ ӨДӨР
1937 оны энэ өдөр Оросын байгаль судлаач, сэтгүүлч Юрий Александрович СЕНКЕВИЧ Монголд мэндэлж байжээ. Тухайн үед түүний эцэг эх нь Монголд ажиллаж байсан гэнэ.Тэр 20 жилийн турш “Аялагчдын клуб” нэвтрүүлгийг хийж байсан билээ. Тэр 2003 оны 9 сарын 25 нд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.
1877 оны энэ өдөр Америкийн зохион бүтээгч Эмиль БЕРЛИНЕР микрофон зохион бүтээсэн байна.
1952 оны энэ өдөр америкийн ерөнхийлөгч Рональда РЕЙГАНА, Нэнси ДЭВИС гэдэг бүсгүйтэй хуримлаж байжээ.
Одоогоос 40 жилийн өмнө буюу 1963 оны энэ өдөр францын ерөнхийлөгч Шарль де Голлийн амийг хөнөөх оролдлого хийсэн 6 хүнд ял оноожээ.

Лид11. Германы кхнцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Никля Саркози нар газрын дундад тэнгисийн холбоо байгуулах тохиролцоонд хүрсэн байна. Хэрвээ энэ санал дэмжигдэх юм бол европын холбоотой энэ тэнцүү бүс нутгийн байгуулага үүсэх юм.
Герман Францын төрийн тэргүүн нар даваа гарагт Ганновер хотод уулзалт хийж, дэлхийн компьютерийн технологийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон байна. Ирэх долоо хоногт Европын холбооны орнуудын төрийн тэргүүн нарын гишүүн нарын уулзалт болох гэж байгаа юм. Энэ үеэр тэд газрын дундад тэнгисийн орнуудын холбоог байгуулах санал тавих гэж байгаа юм байна. Газрын дундад тэнгисийн орнуудын холбоог байгуулахыг 2007 оны 5 сард Францын ерөнхийлөгч Николя Саркози санаачилж байсан юм. Эхэндээ Герман улс энэ саналыг төдийлан дэмжихгүй байсан юм. Гэвч одоо байр сууриа өөрчилжээ. Тэгээд ч Германы дэмжлэггүйгээр Франц улс Европын холбооны төрийн тэргүүн нарын уулзалтад энхэ асуудлыг дангаараа оруулах боломжгүй байсан юм. Николя Саркозигийн төсөөлж байгаагаар, энэ байгуулагад Европын холбооны орнууудаас гадна хойд африкийн Тунис, Марроко зэрэг орнууд багтах ёстой юм байна. Хойд Африкийн зарим орнууд европын холбоонд элсэхийг тэмүүлж байгаа. Гэвч хойд Африкийн орнуудыг Европын орнууд бүс нутгийнхаа байгуулагын гишүүн болгохыг дэмжихгүй байгаа билээ. Иймд Европын холбоонд гологдоод байгаа хойд африкийн орнуудын хүсэлтийг ийм аргаар биелүүлж болно гэж Николя Саркози тооцоолжээ. Энэ байгуулага нь цагаачлалын асуудал, Европын холбоо – Хойд Африкийн худалдаа эдийн засгийн асуудлыг зохицуулах үүрэг гүйцэтгэнэ гэж Германы канцлер Ангела Меркель мэдэгдсэн байна.

Лид12. Изриалийн ерөнхий сайд Эхуд Ольмерт Газын зурвасаас цэргүүдээ эргүүлэн татаж байгаа нь Палестинын алан хядагчдын эсрэг хийж байгаа цэргийн ажиллагаа дуусгавар болсон гэсэн үг биш хэмээн мэдэгдсэн байна.
Изриалийн цэргүүд Палестины нутагт бүгээд байгаа алан хядагчдыг устгах зорилгоор сүүлийн хэдэн өдрийн турш тусгай ажиллагаа хийж байсан билэээ. Тэл өнгөсөн шөнө Газын зурвасыг орхин явсан. Изриалийн зэвсэгт хүчнийхэн Газын зурваст тусгай ажиллагаа хийх үеэр ойролцоогоор 100 гаруй хүн амь үрэгджээ. Изриалийн цэргүүд Газын зурвасаас гарч явсан нь бидний ялалт гэж ХАМАС бүлэглэлийнхэн мэдэгджээ. Үүний зэрэгцээ Палестины олон хот тосгонд Изриалийн эсрэг жагсаад цуглаан болж өнгөрчээ. АНУ ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Кондализа Райс Израиль, Палесины хооронд энхийн айлчлал хийх гэж байгаатай холбоотойгоор Изриаль улс цэргүүдээ эрргүүлэн татаж байна гэж ажиглагчид үзэж байна. Хатагтай Кондализа Райс Изриалийн ерөнхий сайд Эхуд Ольмерт, Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас нартай уулзалт хийх юм
Лид13. Укрианы ерөнхий сайдын орлогч Александр Турчинов Оросын Газпром компани Укрианы газар нутгаар дамжуулан Европын орнууд руу нийлүүлсэн байгалийн хийний төлбөр тооцоогоо хийгээгүй гэж мэдэгдсэн байна.
Орос улс байгалийн хийн төлбөрөө нэхаж биднийг шантажилж байгаа бол бидэнд ч бас ингэх үндэслэл байгаа тэр хэлсэн байна. Тэрээр олон улсын хөндөлөнгийн ажиглагчдыг Киевт урьж Украин улс байгалийн хий хэрэглэсэн төлбөрөө хэрхэн барагдуулж, харин оросууд Укрианаар дамжуулан европ руу нийлүүлсэн байгалийн хийний төлбөрөө өгөхгүй байгаа нь харуулаад өгч чадна гэж хэлсэн байна. Байгалийн хий өр төлбөрийн маргааны асуудлаар Укрианы ерөнхийлөгч Виктор Ющенко, Оросын төрийн тэргүүн Путин руу утасдсан байна. Байгалийн хийнээс болж Укриан Оросын улс төрчид
маргалдах зохимжгүй гэж хоёр орны ерөнхийлөгч нар ярилцжээ.

No comments: