2008-03-19

Дэлхийн мэдээ 2008-03-18 Мягмар гараг

Лид1. Пакистан улсад одоогоос хэдхэн долоо хоногийн өмнө парламентын сонгууль болж өнгөрсөн билээ. Шинээр сонгогдсон парламентын гишүүд анхны хуралдаанаа хийсэн байна.

Пакистан улсад болж өнгөрсөн парламентын сонгуульд ерөнхийлөгч Первез Мушарафын талыг баримтлагч нам ялагдал хүлээсэн билээ. Харин Пакистаны улс төрч Беназир Бхутто асан үүсгэн байгуулж байсан “Ардын нам”, улс төрч Наваз Шарифын тэргүүлдэг “Мусульманы лиг” нам ялалт байгуулсан юм. Сонгуульд ялсан хоёр нам эвслийн засгийн газар байгуулах тохиролцоог 3 сарын 9-нд хийж байсан. Шинээр сонгогдсон парламентын 342 гишүүн тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм. Харин энэ долоо хоногт Пакистаны Ардын нам засгийн газрынхаа тэргүүнийг томилох юм байна. Ардын намыг үүсгэн байгуулагч Беназир Бхуттог асаны нөхөр Асиф Зардари өмнө нь авилагын хэрэгт шалгагдаж шоронд хоригдож байсан, парламентын гишүүн биш тул ерөнхий сайдаар ажиллах эрхгүй юм. Гэсэн ч тэр нам дотороо хамгийн нэр нөлөөтэй хүн хэвээр үлдэх юм. Пакистан улсад Первез Мушарафын дарангуйлалыг таслан зогсоох эхлэл тавигдаж байна. Олон улсын хамтын нийгэмлэгийг Пакистан дахь ардчилсан хүчийг дэмжихийг хүсэж байна гэж Ардын намын дарга Асиф Зардари Би Би Си-д уриалсан байна. Пакистаны парламентад олонхи болсон хоёр нам өнөөгийн ерөнхийлөгч Первез Мушарафт итгэл үзүүлэх эсэх асуудлаар парламентад санал хураалт явуулахад маш бага суудал дутаж байгаа. Гэхдээ ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулах асуудал хөндөх боломжтой юм. Пакистан улс бол АНУ ын гол холбоотоны нэг юм. Пакистаны шинэ засгийн газар энэ салбарт хамтран ажиллах байх гэж Цагаан ордон найдаж байна.

Лид2. Зүүн Европын орнуудад америкийн пуужингийн довтолгооноос сэргийлэх төхөөрөмжийг байрлуулах асуудлаар Вашингтон шинэ саналыг ОХУ-ын талд тавихгүй гэж америкийн батлан хамгаалахын сайд Роберт Гейтс хэлсэн байна.

Бид яриа хэлэлцээрийн ширээний ард байхдаа маш олон зүйлийг Оросуудад санал болгосон. Харин одоо бид Оросуудын юу хэлэхийг хүлээж байна. Хэмээн АНУ ын батлан хамгаалахын сайд Вашингтон хотоос Москва руу нисэхийн өмнө хэлжээ. Даваа гаригийн орой АНУ ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Кондализа Райс, АНУ ын батлан хамгаалахын сайд Роберт Гейтс нар Москвад хүрэлцэн ирсэн юм. Тэд ОХУ ын нийслэлд хоёр өдрийг өнгөрүүлнэ. АНУ, ОХУ –ын батлан хамгаалах, гадаад хэргийн сайд нар олон улсын аюулгүй байдлыг асуудлаар санал солилцох юм. ОХУ ын гадаад хэргийн яам албан ёсны вэб хуудсандаа америкийн дипломатуудтай цөмийн зэвсэгийг үл дэлгэрүүлэх, олон улсын алан хядлагатай тэмцэх гэх мэт асуудлыг ярилцана гэж мэдээлжээ. Америкийн пуужингийн довтолгооноос сэргийлэх төхөөрөмжийг зүүн европт байрлуулах тухай асуудлаар ахиц дэвшил гарна гэдэгт итгэлгүй байгаагаа Роберт Гейтс илэрхийлсэн байна. Цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Иран улс Европын орнууд руу гэнэт пуужингийн довтолгоо хийж болзошгүй гэж АНУ болгоомжилдог. Ираны агаарын орон зайг хянахын тулд Чех, Польшид пуужингийн хөдөлгөөнийг хянах радар, пуужин сөнөөх төхөөрөмж суурилуулах хэрэгтэй гэж АНУ үздэг юм. Гэвч зүүн европт пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмжийг Америкчууд байрлуулах гэж байгаа нь манай агаарын орон зайг хянахад давхар чиглэгдсэн гэж оросууд үзэж, энэ төлөвлөгөөг дэмжихгүй байгаа юм. Хэрвээ америкчууд зүүн европт өөрийн цэргийн баазаа байрлуулах юм бол ОХУ өөрийн пуужингаа Чех, Польшийн эсрэг чиглүүлнэ гэж анхааруулж байгаа. Оросын цэргийн мэргэжилтнүүд Чех, Польшийн нутаг дээр америкчууд радараа байрлуулахын оронд Оросын өмнөд хэсэгт байдаг пуужингийн довтолгооноос сэргийлэх баазыг хамтран ашиглахыг АНУ-д санал болгож байгаа юм.

Лид3. БНХАУ-ын засгийн газрын өндөр албан тушаалын нэгэн түшмэл хууль бус жагсаал хийсэн Түвд үндэстэнүүдийн эсрэг галт зэвсэг хэрэглээгүй гэж мэдэгдсэн байна.

Түвдийн засаг захиргааны дарга Цянба Пункогийн хэлснээр одоо Лхас хотод байдал тогтворжиж байгаа юм байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хууль бус жагсаалыг тараах үед 13 түвд хүн амь насаа алдсан гэж Түвдийн засаг захиргааны тэргүүн хэлжээ. Хятадын засгийн газарын цэргүүд Лхас хотод хяналтаа тогтоож чадсан байна. Гэхдээ хууль бус жагсаал Түвдээс хальж хятадын өөр муж нутагт болжээ. Тухайлбал хятадын Сычуань мужийн Аба хотод амьдардаг Түвдүүд цагдаагийн хэлтэс рүү дайрч, машин шатаасан байна. Хятадын Ганьсу, мужийн Сяхэ дүүрэгт амьдардаг Түвдүүд ч бас цагдаа нартай мөргөлджээ.Энэтхэгийн Дарамсалад байгаа Түвдийн засгийн газрын гишүүд Лхаст болсон жагсаалыг тараах үеэр 80 хүн амиа алдсан гэж нотлож байгаа. Буддын шашны тэргүүн Далай лам Лхас хотод болж өнгөрсөн жагсаалыг хүчээр тараасан хэргийг мөрдөн шалгахыг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалсан байна. Хоёр долоо хоногийн дараа БНХАУ-ын нутаг дэвсгэрт Олимпын бамбарыг аялуулах үйл ажиллагаа албан ёсоор эхэлнэ. Олимпын бамбар хамгийн эхэнд очих газар нь Түвдийн өндөрлөг, Гималайн оргил байх юм. Далай лам БНХАУ-ын нийслэл Бээжин хотод олимпын наадмыг явуулахыг дэмжиж байгаа. Бээжин хотод олимпын наадам зохиогдсоноор хятад улс ардчилсан өөрчлөлтийг дотооддоо хийж эхэлнэ гэсэн бодолыг Далай лам өвөрлөж байна. Түвдэд эрх чөлөө олгохыг шаардсан хүмүүсийн жагсаал Балба, Энэтхэг улсад болж өнгөрсөн юм.

Лид4. Түвдэд хятадын эсрэг өргөн хүрээтэй жагсаал, эмх замбараагүй байдал гарсны дараа АНУ-ын “Америкийн дуу хоолой”, “Чөлөөт Ази” радио станц энэ бүс нутаг руу цацах нэвтрүүлгийхээ цагийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна.

Түвд үндэстэнүүдийн жагсаалыг хүч хэрэглэн тараасан нь бидний нэвтрүүлгийн цагаа нэмэгдүүлэхэд хүргэж байна гэж гадаадын орнууд руу тусгай нэврүүлэг цацдаг энэ байгуулагын тэргүүн Жеймс Глассммэн хэлсэн байна. Хятадын эрх баригчид дэлхийн дахинд болж байгаа мэдээ мэдээллийг Түвдэд хүргэхэд саад хориг тавьж байгаа нөхцөлд бид ийм алхамыг хийхээс өөр аргагүй гэж АНУ ын засаг захиргаа үзэж байна. Америкийн дуу хоолой, Чөлөөт Ази радио станциуд Түвдийн тухай нэвтрүүлгээ өдөрт 2 цагаар нэмэгдүүлжээ. Түвдэд жагсаал болсны дараа гадаадын сэтгүүлчидийг энэ бүс нутагт ажиллахыг хятадын засгийн газар хоригложээ. Харин одоо энд зөвхөн хятадын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид ажиллаж байгаа юм.

ТОВЧ

АНУ ын ерөнхийлөгчийн сунгаа үргэлжилж байна. Флорида, Мичиган мужид Ардчилсан намын хурал болох гэж байна. Гэхдээ энэ хуралыг хаалттай байдлаар хийх болжээ.

Косовогийн Митровец хотод НҮБ ын шүүхийн барилгийг шүүгчид эзлээд байсан билээ. Тэгвэл өнөөдөр НҮБ- ын цагдаа нар шүүхийн барилгийг суллаж чадсан байна. Шүүхийн барилгийг суллах ажиллагаа болох үеэр нутгийн оршин суугчидын эсэргүүцэлтэй тулгарсан байна.

Сингапурын иргэний агаарын тээврийн компани Эйрбус концерны үйлдвэрлэсэн шинэ агаарын хөлгийг худалдан авсан байна. Шинээр үйлдвэрлэсэн Эйрбус А 380 онгоц 840 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Гэхдээ гэхдээ 550 зорчигчийг л нэг удаа тээвэрлэх нь хамгийн тохиромжттой гэж Эйрбус концерныхон зөвлөжээ. Онгоц зогсолтгүйгээр 15 мянган км кам туулах хүчин чадалтай юм байна. Шинэ Эйрбус А 380 онгоцны туршилтыг 2006 онд хийж байсан юм.

Лид5. Дампуурлын ирмэгт ирээд байсан америкийн хамгийн олон харилцагчтай Беар Стеармс банкыг JP Morgan банк худалдан авах санал тавьсан тухай бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл энэ мэдээллийн дараа дэлхийн хөрөнгийн бирж дээр хувьцааны үнэ унасан байна.

Нью Йоркийн түүхий эдийн бирж нээгдсэний дараа америкийн эдийн засгийн гол үзүүлэлт болдог Dow Jones Industrials ийн индекм
194 пунктээр унажээ. Харин Лондоны бирж дээр FTSE 100 ханш 3,86 хувиар, парисийн бирж дээр CAC 40 ийн ханш 3,51%, франкфурт хотыйн бирж дээр DAX ийн индекс 4,18% тус бүр унасан байна. Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын төв банк биржийн ханү уналтыг зогсоохын тулд 5 тэрум буюу 10 тэрбум доллар гаргажээ. Харин Азийн орнуудад Токиогийн бирж дээр ханш 3,7 хувиар, Хонконгийн бирж дээр 5,2 хувиар, Энэтхэгийн Мумбай хотын бирж дээр 6,5 хувиар буурсан байна. Бирж дээр хувьцааны үнэ унасаны дараа америк долларын ханш унасан байна. Харин еврогийн ханш чангарчээ. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ ч бас нэмэгдсээр байгаа. Өчигдөр орой Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр нэг баррель газрын тос 111 доллар 80 цент хүрсэн байна.

Лид6. АНУ ын Нью Йорк мужид шинэ амбан захирагч томилогдсон байна. Үүнээс өмнө Нью- Йоркийн амбан захирагч Элиот Спитцер биеэ үнэлэгчтэй холбогдсоны дараа албан тушаалаасаа огцрохоос өөр аргагүй болж байсан билээ.

АНУ ын Нью Йоркийн мужын амбан захирагчаар Дэвид Пэтерсон томилогдсон байна. Тэр хар арьстан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн юм байна. Ноён Дэвид Пэтерсон өмнөх амбан захирагчын үед мужын даргийн орлогчоор ажиллаж байжээ. Тэр тангараг өргөхдөө мужынхаа иргэдийн сайн сайхны төлөө хамтран ажиллахыг хүмүүст уриалсан байна. Бид иргэдийн итгэлийг хүлээхийн тулд олон ажил хийх хэрэгтэй байна гэж Дэвид Пэтерсон хэлжээ.

Лид7. Иракын өмнөд хэсгийн Кербала хотод хүчтэй дэлбэрэлт болсон байна. Энэ хотод шийтүүд ихэвчилэн аж төрдөг юм.

Кербала хотод дэлбэрэлт болох үеэр 40 хүн амиа алдаж 50 орчим хүч амь насаа алдсан байна. Алан хядагч тэхрэх төхөөрөмжөө Имама Хуейн гэдэг лалын шашны нэгэн сүмээс холгүй байдаг кафед ажиллагаанд оруулжээ. Нас барсан хүмүүсийн дотор ираны ирсэн 7 мөргөлчин байгаа юм байна. Иракын хүн амын тэан хагас нь Саддам Хусейнй дэглэм нуран унасаны дараа амьдралын түвшин сайжирсан гэж үзэж байгаа тухай Би Би Си телевизийн явуулсан олон нийтийн санал асуулгаар тодорхой болжээ Хэдийгээр алан хядах ажиллагаа мэр сэр гач байгаа ч иракын хүн амын ихэнхи нь ирээдүйгээ өөдрөгөөр харах болжээ. Ирэх пүрэв гаригт АНУ тэргүүнтэй эвслийн цэргүүд Иракт ирсэний 5 жилийн ой болох юм.

Лид8. Олон улсын сансрын станцид ажиллаж байгаа сансрын нисэгчид гурав дахь удаагаа задгай сансарт гарч ажиллаж байна.

Сансрын нисэгч Рик Линнеан, Роберт Бенкен нар Улаанбаатарын цагаар өглөөний 5 цаг 51 минутад олон улсын сансрын станцын гадна гарчээ. Тэд Канадын Декстер роботын усралтын ажлыг дуусгах ёстой юм. Дараа нь Линнеан, Бенкен нар “Декстер” робот хэрхэн ажиллаж байгааг шалгах юм. Канад улсад үйлдвэрлэсэн “Декстер” робот олон улсын сансрын станцын хамгийн чухал хэсэг болж байгаа юм. Энэ роботыг олон улсын сансрын станцын гадна хүнд даацын ачаа тээшийг гаргахад ашиглах юм. Эндовер сансрын хөлөг 16 хоног дэлхийн тойрог замд аялах юм. Энэ хугацаанд сансрын нисэгчид нийтдээ таван удаа задгай сансарт гарч ажиллахаар төлөвлөсөн байгаа. 4 дэхь удаа задгай сансарт гарч ажиллах үед сансрын нисэгчид шатлл хөлгийн дулаан хязгаарлагчын бүрэн бүтэн байдлыг шалгаж олон улсын сансрын станцын автомат хамгаалагчыг солих юм байна.

Лид9. Гэр бүл салалтын түүхэн хамгийн удаан хугацаатай үргэлжилсэн шүүх хурал өндөрлөсөн байна. Дуучин Пол Макартни салсан эхнэртэ 16,5 сая фунт буюу бараг 33 сая доллар өгөх болжээ.

Хатагтай Миллзын үл хөдлөх хөрөнгө, өмчийг тооцоод үзэх юм бол Пол Макартнигаас салсаны дараа түүний эд хөрөнгө 24,3 сая фунт буюу 48,7 сая доллараар нэмэгдэж байгаа юм. Миллз хуучяин нөхрөөсөө 100 сая фунт нэхэмжилж байсан юм. Шүүхийн гаргасан шийдвэр түүний нэхэмжилж байсан мөнгөний хэмжээнд хүрээгүй боловч дахин шүүхэд мөнгө хөрөнгөний асуудлаар гомдол гаргахгүй гэж хэлсэн байна. Харин тэр шүүхийн шийдвэр гаргасан тогтоолыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод хэвлэн нийтлэхгүй байхыг хүсэж шүүхэд өргөдөл өгнө гэж хэлсэн байна. Пол Макартни, Миллз нарын хамтын амьдрал 4 жил үргэлжилсэн юм. Тэдний охин Беатрис нь 3 насттай. Пол Макартнигийн хайр сэтгэлээр эхэлсэн гэрлэлт нь өмчөө хувааснаар ийнхүү дуусаж байна.

Лид10. Япон улсын хүн амын бараг тэн хагас нь усанд орохдоо угаалгын өрөөндөө гар утсаа авч ордог байна.

Компьютер тоглоомын Сега үйлдвэрийн явуулсан судалгаагаар ийм дүн гарчээ. Санал асуулгад 16 мянга 250 хүн хамрагдсан байна. Насны бүлэгээр нь авч үзэх юм бол өсвөр насны хүүхдүүд усанд орохдоо гар утсаа угаалгын өрөөндөө авч ордог гэнэ. Усанд орж байхдаа ихэнхи япончууд танилууд руугаа мессеж илгээдэг. Бас гар утсаараа дуу хөгжим сонсох гэж ашигладаг нь тогтоогджээ.

Лид11. Өнөөдөр АНУ д гэгээн Патрикийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ баярын өдөр Ирландын ерөнхий сайд Вашингтон хотод хүрэлцэн иржээ. Ирландын ерөнхий сайд өөрийн орны гол бэлгэ тэмдэг болсон цэцгийг АНУ ын ерөнхийлөгч Жорж Бушт бэлэглэсэн байна. Гэгээн Патрикийн баярын өдөр Нью Йорк хотод баярын парад болдог юм. Энэ жил баярын парадад 150 мянган хүн оролцсон байна. Харин баярыг жагсаалыг 2 сая гаруй Нью Йоркчууд, гадаадын жуулчид үзэж сонирхсон байна.

ЭНЭ ӨДӨР

Өнөөдөр Монгол Улсын зэвсэгт хүчин байгуулагдсаны баярын өдөр

1871 оны энэ өдөр Парисын коммун буюу хамгийн анхны пролщтариын хувьсгал гарч байжээ.

1891 оны энэ өдөр Лондон Парисын хооронд телефон холбоо тогтоожээ.

1925 оны энэ өдөр Лондон хотын мадам Тюссегийн лааны тосон барималын музейп гал түймэр гарч олон арван үзмэр устаж байжээ.

1960 оны энэ өдөр Оросын телевизээр Аялагчдын клуб нэвтрүүлгийн анхны дугаар гарсан байна. Энэ нэвтрүүлгийг оросын сэтгүүлч Юрий Сенкевич хөтөлдөг байсан юм. Тэр Монголд төржээ.

No comments: