2008-03-11

Дэлхийн мэдээ 2008-03-11 Мягмар гараг

Лид1. Түвдийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг шаардсан хүмүүсийн жагсаал Балбын вант улс дахь Хятадын элчин сайдын яамны гадаа болжээ.

Буддын шашны тэргүүн Далай лам Түвдийн тусгаар тогтнолыг сэргээхийн төлөө тэмцэлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ. Одоогоос 49 жилийн өмнө Түвдийн ард түмэн хятадын нөлөөнөөс гарахын тулд зэвсэгт тэмцэл хийж байсан ч амжилтад хүрч чадаагүй юм. Энэ түүхэн үйл явдлыг эргэн дурсах үйл ажиллагаа Энэтхэгийн Дарамсала хотод болж өнгөрчээ. Бээжин хотод олимдын наадам болох гэж байгаа нь дэлхий дахинд Түвдийн асуудлыг дахин сануулах сайхан боломж гэж Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам хэлсэн байна. Энэ долоо хоногийн даваа гаригаас эхлэн Энэтхэгийн Дарамсала хотод Түвд дэх хятадын эзэрхийлэлийг эсэргүүцэгчдийн жагсаал эхэлжээ. Жагсагчид гартаа Далай лам, энэтхэгийн эрх чөлөөний хөдөлгөөний төлөө тэмцэгч, энхийн үзэл санааг дэвшүүлсэн Махатма Гандигийн хөрөгийг гартаа барьсан байжээ. Энэтхэг Хятадын яг дунд нь байрладаг Балбын Вант улсад ч бас Далай ламыг дэмжигчид олон байдаг. Балбын вант улсын нийслэл Катманду хотод БНХАУ ын элчин сайдын яамны гадаа Түвдэд тусгаар тогтнол олгохыг шаардсан хүмүүс жагссан байна. Гэвч Балбын цагдаа нар жагсагчдыг хүч хэрэглэн тараажээ. БНХАУ Түвдийн асуудлаар өөрийн байр сууриа өөрчлөхгүй гэж мэдэгдэж байгаа билээ.

Лид2. Буддын шашны сүсэгтэнүүд Түвдийн тусгаар тогтнолын төлөө жагсаал хийж байхад харин Ромын католик шашны лам хуврагууд ямар үйлийг нүгэл гэж тооцох вэ гэдэг жагсаалтыг шинэчлэн гаргасан байна.

Буян нүгэлийн тухай ойлголт бүхий хамгийн анхны жагсаалт 1500 жилийн өмнө гарч байжээ. Тухайн үед онгироо сагсуу байх, хардах, бусдад хар буруу санах гэх мэт ойлголтыг нүгэл гэж тооцож энэ бүхнийг үйлдсэн хүн тамд унах болно гэж сүсэгтэн олонд тайлбарлаж байжээ. Орчин үед техник технологийн хөгжил түргэсч үүнийг дагаад хүмүүсийн сэтгэхүй еертөнцийг үзэх үзэх ч өөрчлөгдсөн байна Иймээс нүгэл буяный тухай ойлголт ч бас үүнийг дагаад өөр болж байгаа юм байна. Шинээр гаргасан нүгэлт үйлийн жагсаалтад мансууруулах бодис хэрэглэх, хэтэрхий их баян чинээлэг байх, бас хүнийг генийг өөрчлөх туршилт хийх, хүрээлэн байгаа байгаль орчиноо бохирдуулах, бусдыг хуурч мэхлэх, ёс зүйн хувьд эргэлзээ төрүүлсэн шинжлэх ухааны туршилт хийх, байгалийн зүй тогтоц хуулийг өөрчлөх гэж оролдох нь нүгэлийн тоонд оржээ. Сүүлийн үед Италичууд сүмд очиж мөргөл хийх нь эрс буурсан байна. 1998 оноос хойш хийсэн судалгааны дүнгээс харвал Италийн хүн амын 60 хувь нь шашин шүтэхээ болиж, шинжлэх ухаанд илүү итгэх болсон байна. Ватиканы зарим лам хуврагууд нүгэлт үйлийн тоонд үр хөндөлт, бага насны хүүхдийг садар самуунд урвуу татах нь ч бас нүгэл гэж тооцдог. Нүгэлт үйлсийн жагсаалтыг нэмэгдүүлсэнд шашны сургуулийн багш нар Ватикан дахь шашны удирдлагуудыг сайшаажээ.

Лид3. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өcөж байна. 2008 оны эхээр газрын тосны үнэ 1 баррель нь 100 доллар хүрэхэд олон хүн гэнэтийн цочиролд орж байсан. Тэгвэл одоо үүнд хэн ч гайхахаа больжээ. Газрын тосны үнэ нэмэгдэж байгаа нь манай монгол улсад ч бас нөлөөлөх магадлал өндөр юм.

Даваа гаригийн орой Нью Йоркийн түүхий эдийн бирж дээр 1 баррель газрын тос 108 доллар хүрсэн байна. Долларын хаш улам бүр унаж байгаа өнөө үед газрын тос олборлогч орнууд ОПЕК ийн гишүүн орнууд нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээс эрс татгалзаад байгаа. Тэгвэл одоо томоохон бизнесмэнүүд энэ салбарт хөрөнгө оруулахаас татгалзах болсонтой холбоотой юм байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт АНУ ын хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой таагүй мэдээлэл цацагдсаны дараа долларын ханш дахин хэд хэдэн пунктээр буурсан байна. Газрын тосны үнэ нэмэгдсэнээр шатахууны өртөг өсөхөд шууд нөлөөлж улмаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшид нөлөөлж байгаа юм.

Лид4. Цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа Иран улсыг олон улсын хамтын нийгэмлэг дэмжихгүй байгааг Их Британий Би Би Си телевизийн захилгаар хийлгэсэн судалгааны дүн харуулсан байна.

Ираны эсрэг тогтоосон аливаа хоригийг чангатгахыг ч бас дэлхийн улс орнууд зөв зүйтэй арга гэж үзэхгүй байгаагаа илэрхийлжээ. Судалгаанд дэлхийн 31 орны 32 мянган иргэн хамрагдсан юм байна. Эдгээрээс дэлхийн 13 орны иргэд Ираны эсрэг хориг тогтоох нь үр дүн муутай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Одоогоос хоёр жилийн өмнө хийж байсан яг ийм судалгаанд хамрагдаж байсан зарим орнууд Ираны талаарх байр сууриа зөөлрүүлжээ. Тухайлбал 2006 онд Австралийн иргэдийн 52 хувь нь Ираны эсрэг хориг тогтоох хэрэгтэй гэж үзэж байсан бол энэ жил хүн амынх нь 42 хувь нь Ираны цөмийн хөтөлбөрийн хэрэгжилтийг зогсоохын тулд хориг тогтоох хэрэгтэй гэж хариулжээ. Их Британи улсад 2006 онд энэ тоо 43 байсан бол одоо 34 хувь болжээ. Харин өмнөд Солонгос, Турк, Изриалийн иргэд Ираны эсрэг тогоосон хоригийг чангатгахыг дэмжиж байгаа юм байна.

Лид5. Иракын нийслэл Багдад хотод амиа золиослогч дэлбэрэлт хийж АНУ ын цэргийн албан хаагчид амь насаа алдсан байна. Хүчтэй дэлбэрэлтэд 5 цэрэг амь үрэгдсэн гэж Ирак дахь АНУ ын цэргийн командлал албан ёсоор мэдээлжээ.

Ройтер агентлагийн мэдээлж байгаагаар Багдад хотын Мансур дүүрэгт амиа золиослогч эргүүл хийж байсан Америк цэргүүдийн машинд дөхөж очоод тэсрэх төхөөрөмжөө ажиллагаанд оруулсан байна. Дэлбэрэлтэд америкийн таван цэрэг амиа алдаж 3 цэрэг хүнд шархадсан байна. Сүүлийн хэдэн сарын турш америкийн цэргийн албан хаагчидын дунд ийм том хэмжээний хохирол гарч байгаагүй юм. 2003 оноос хойш Иракт амь насаа алдсан америк цэргийн тоо 4000 хүрээд байгаа юм. Америкийн цэргүүд Багдад хотод эргүүл хийхдээ байнга хуягласан машинаар явдаг байна.

ТОВЧ МЭДЭЭ

Гүржийн сөрөг хүчнийхэн саяхан болж өнгөрсөн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ. Тэд нийслэл хотынхоо төвд парламентын ордоны өмнө майханаар хотхон барьжээ. Сөрөг хүчний намын идэвхитэнүүд өлсгөлөн зарлаад 4 хоног болж байна. Энэ үйл ажиллагаанд 60 хүн хамрагджээ. Тэд ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудасыг дахин тоолохыг эрх баригчдаас шаардаж байна. Зорилогодоо хүрэхээс нааш гэртээ харигүй гэж энд өлсгөлөн зарлассан хүмүүс мэдэгдээд байгаа юм.

ОХУ ын Хабаровскийн хязгаарт ой хээрийн түймэр дэгджээ. Иймээс түймрийн утаа Хабаровск хотын иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Хотын гудамжинд үзэгдэх орчин 20 метрээс хэтрэхгүй байгаа гэнэ. Бага насны хүүхэд, өндөр настануудад хамгийн хэцүү байгаа юм. Эмч нар бага насны хүүхдүүд, өндөр настануудыг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөсөн байна.

ОХУ ын Мосва хотын Гнесинкийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийн оюутнуудыг дотуур байранд нь засвар хийх нэрийдлээр гаргах гэж байгаа юм байна. Засвар хийж байх хугацаанд оюутнуудыг байрлуулах өөр дотуур байрны өрөө гаргаж өгөөгүй байна. Оюутнууд дотуур байрнаасаа гарах хүсэлгүй байгаа юм байна. Аргаа барсан оюутнууд нийслэл хотынхоо төв талбайд ирж өвөрмөц хэлбэрээр эсэргүүцлээ илэрхийлж байна. Тэд Улаан Талбайгаас холгүй ирж концерт тогложээ. Ийм аргаар тэд өөрсдийнхөө асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахыг хичээсэн байна.

Энэ өдрүүдэд Үнэн Алдартны шашны гол баяр тохиож байна. Үүнтэй холбогдуулсан Москвагийн Христийн аврагчдын сүмд Оросын хамба лам шашны ёс заншилыг сүсэгтэн олны хамт гүйцэтгэж байна. Шашны пост нь 49 хоног үргэлжилдэг. Үүний дараа Улаан өндөгний баяр болдог байна.

Улаан өндөгний баярыг 4 сарын 27 нд тэмдэглэх юм байна.

Чили улсын Консепсьон хотод орон нутгийн загасчид эсэргүүцлийн ажиллагаа зохоин байгуулжээ. Орон нутгийн загасчдын барих загасны хэмжээг багасгах шийдвэрийг эрх баригчид гаргасан юм байна. Хууль бусаар эсэргүүцлийн ажиллагаа хийсэн загасчдыг цагдаа нар хүч хэрэглэн тараах гэж оролджээ. Үүний хариуд загасчид цагдаа нар руу лонх, чулуу шидсэн байна.

ОХУ ын гадаад хэргийн сайд Сергей Лавров, батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков нар Франц улсад албан ёсны айлчлал хийж байна.

Оросын засгийн газрын гишүүд Европын холбоо, ОХУ ын харилцааг зохицуулах шинэ гэрээний төслийг боловсруулахаар хэлэлцээр хийх юм байна. Франц улс 2008 оны хоёрдугаар хагасаас эхлэн Европын холбоог даргалах юм. Европын холбоо, ОХУ ын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хүчинтэй хугацаа 2007 онд дуусгавар болсон юм.


Байгалийн гамшигийн үеэр зөвхөн Атлантын далайн эрэг хавийн 12 мянган байшин барилга гэрэл цахилгаангүй болжээ. Тэгвэл Уэльсэд 3000 барилга байгууламжид цахилгаан эрчим хүчний саатал гарчээ. Английн 14 бүс нутагт аврах албаныхан бэлэн байдал зарлаад байна. Өнөөдөр ч гэсэн байгалийн онц ноцтой үзэгдэл үргэлжилнэ гэж цаг уурчид сэрэмжлүүлж байна. Их Британий байгаль хамгаалах газрынхан байгалийн үзэгдэлийн оргил үед нь ард хоцорсон. Гэхдээ мягмар гаригаас эхлэн үер усны гашиг нүүрлэж болзошгүй гэж анхааруулж байна. Хэрвээ онцын шаардлагагүй бол орон гэрээсээ гарахгүй байхыг албаны хүмүүс иргэдэд сануулжээ. Одоогийн байдлаар байгалийн гамшигийн үеэр хохирол амссан гэж олон тооны хүмүүс даатгалын газар өргөдөл гаргасан байна. Өргөдөл гаргасан хүмүүсийн тоо жирийн өдрийнхөөс 150 хувиар их байна гэж Лоудс ТСБ даатгалын үйлчилгээ эрхэлдэг банкны төлөөлөгч хэлсэн байна. Байгалийн гамшигийн үеэр салхиний хурд 130 км цаг хүрч цахилгаан дамжуулан өндөр хүчдэлийн шугам утас тасарчээ. Хүчтэй салхи ургаа модыг авто зам дээр унагаажээ. Иймээс энэ замын хөдөлгөөн бүрэн зогсоод байна. Өнгөрсөн шөнө Корнуолл, Девон гүнлэгт үер болох эрсдэл их байсан тул 170 гаруй хүнийг яаралтай авулгүй газар руу нүүлгэн шилжүүлсэн байна. Английн Сассекс, Кент гүнлэгт хүнд дааацын бульдозер ашиглан далайн эрэг дагуу газар усны давалгаанаас сэргийлэх бэхлэлт, далан босгож байгаа юм байна. Английн Ньюпорт хотын эрх баригчид байгалийн гамшигийн үеэр хоргодох түр байрыг ч нээжээ. Өнгөрсөн шөнө Англи, Шотландын зарим газруудаас нойтон цас оржээ. Байгалийн аюултай үзэгдлийн дараа зам тээвэр, харилцаа хобооны салбарын үйл ажиллагаа доголдоод байна. Лондон хотын нисэх буудалд олон улсын болон орон нутгийн нийтдээ 200 нислэг хойшлогджээ. Бас Франц, Их Британий хооронд усан онгоцы хөдөлгөөн зогссон байна.

Лид7. Косовогийн хязгаарыг алдаад удаагүй байгаа Сербд улс төрийн хямрал нүүрлэжээ Сербийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон байна.

Воислав Коштуница одоо ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. Тэр ерөнхийлөгч Бориса Тадичад хандан парламентыг тарааж ээлжит бус сонгуулийг 5 сард хийхийг хүссэн байна. Сербийн засгийн газар огцрох болсон гол шалтгаан нь Косовогийн хязгаарыг алдсанд оршиж байна. Бас Щвропын холбооны орнууд Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс өмнө амжиж европын орнуудад үахалт үзүүлж чадаагүйтэй холбоотой юм. Европын холбоог Словени улс тэргүүлж байгаа. Словений ерөнхий сайд Серб улсад ээлжит бус сонгууль болсны дараа Европын Холбоо, Сербийн харилцаа эргээд сайжрах байх гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Косовогийн хязгаарын тусгаар тогтнолыг Европын холбооны орнууд, АНУ хүлээн зөвшөөрсөн бол Орос, Хятад, Гүрж, Испани, Кипр, Румын, Словак улсууд хүлээн зөвшөөрөхөөс татгалсан билээ.

Лид8. Польшийн ерөнхий сайд Пональд Туск АНУ д айлчлал хийж байна. Жорж Буш Польшийн ерөнхий сайдтай уулзахдаа Польшийн батлан хамгаалах салбарт шинэчлэл хийхэд нь АНУ туслана гэж Жорж амласан байна.

Гэхдээ АНУ аас цэргийн салбартаа тусламж авахын тулд өөрийн нутаг дээрээ АНУ ын пуужингийн довтолгооноос сэргийлэх төхөөрөмж байрлуулах ёстой юм. Дональд Туск, Жорж Буш нар хэлэлцээр хийсний дараа АНУ Польшид өөр салбарт ч бас тусламж үзүүлэх болно гэдэг тохиролцоонд хүрсэн юм байна. Гэхдээ Цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгч Жорж Буш, Дональд Туск нарын хэлэлцээрийн үг дүнг тайлбарлахдаа Вашингтон Польшийн нутаг дээр өнөө маргаашгүй пуужингийн довтолгооноос сэргийлэх төхөөрөмжөө байрлуулна гэсэн тохиролцоонд хүрээгүй АНУ өөрийн холбоотон орнууддаа үргэлж туслаж үзүүлдэг гэж тайлбарлажээ.

Лид9. Өнөөдөр Гаага хотод Хорватын генерал асан Анте Готовиныг шүүн таслах хурал эхлэж байна. Түүнийг сүүлийн 4 жилийн турш хууль сахиулах байгуулагынхан эрэн сурвалжилж байсан юм.

Хуучин Югославын бүрэлдэхүүнд багтаж байсан Хорватын эрх мэдэлтэнүүдээс олон улсын шүүхэд дуудагдаж байгаа хамгийн өндөр албан тушаал хашиж байсан нь хүн нь Анте Готовин болж байгаа юм. Түүнтэй хамт Иван Чермак, Млаен Маркач гэдэг өөр хоёр хүн шүүхийн хаалга татаж байгаа. Энэ гурван хүнийг 1995 онд Сербийн энгийн номхон иргэдийг ялгаварлан гадуурхаж хомроглон устгасан хэрэгт буруутгаж байгаа юм. 1995 онд цэргийн генералуудын тушаалаар Сербийн 5 мяган иргэн амиа алдаж 250 мянган хүн дүрвэгч болсон юм.

Лид10. Өмнөд Солонгос улс түүхэндээ анх удаа өөрийн иргэнээ сансарт нисгэх гэж байна. БНСУ ын албаны хүмүүс ОХУ тай хамтран ирээдүйн сансрын нисэгчээ бэлтгэж байгаа юм. Гэвч энэ бэлтгэл ажлын үеэр хэвлэлийнхэний анхаарлыг татсан дуулиан дэгдээд байна.

БНСУ ын хоёр иргэн ОХУ ын сансар судлалын хүрээлэнд бэлтгэл хийж байгаа. Өмнөд Солонгосын анхны сансрын нисэгч сарын дараа Союз сансрын холбоогоор нисэх гэж байгаа юм. Сансарт нисэхээр бэлтгэгдэж байгаа сансрын нисэгчийгн солихийг ОХУ тал хүсэж санасандаа хүрч чадсан байна. Үүний дагуу солонгосын албаны хүмүүс Сөүл хотод хэвлэлийн бага хурал хийлгэж ОХУ ын хүсэлтийг хүлээн авч байгаагаа мэдэгдсэн байна. БНСУ ын анхны сансрын нисэгч эмэгтэй хүн байх болно гэж өмнөд солонгосын шинжлэх ухаан технологийн сайд Ли Санг Мок хэлсэн байна. Өмнөд Солонгосоос 31 настай инженер мэргэжилтэй Ко Сан гэдэг залууг нисгэх гэж байсан юм. Гэвч тэр сансрын бэлтгэл хийж байхдаа нууцын зэрэглэлд хамаарагдах бичиг баримтыг эх орон руугаа илгээсэн нь нотлогдсон байна. Одоо түүний оронд энэ жил 29 настай биологич мэргэжилтэй И Со Ен гэдэг бүсгүйг сансарт нисгэх юм байна. И Со Ен яг 4 сарын 8 нд сансарт нисэж олон улсын сансрын станцид 10 хоног амьдарч тэнд байгаа сансрын нисэгчидтэй хамтран ажиллах юм. 2009 оны сүүлээр БНСУ сансар судлалын хүрээлэн байгуулах юм. Харин 2020 онд анхны хиймэл дагуулаа сансарт хөөргөхөөр төлөвлөсөн байна.

Лид11. АНУ ын сансрын уудмыг шинжлэн судлах төв өнөөдөр орой сансрын олон дахин ашиглах Эндовер хөлгийг хөөргөх гэж байна.

Яг одоо Эндовер сансрын хөлгийг гарааны талбайд байруулсан байгаа. Мэргэжилтнүүд хамгийн сүүлчийн бэлтгэл ажлыг хийж, сансрын хөлгийн тоног төхөөрөмжийг шалгах ажлыг гүйцэтгэж байна. Шатлл Эндовер хөлөг орон нутгийн цагаар шөнийн 2 цаг 28 минутад Флорида дахь Каневаралийн хошуунаас хөөрнө. Анх 1992 онд анхны нислэгээ хийж байсан олон дахин ашиглах зориулалттай Эндовер сансрын хөлөг олон улсын сансрын станцид залгагдаж дэлхийн тойрог замд 12 өдрийг өнгөрүүлэх юм. Эндовер хөлгөөр японы судалгаа, шинжилгээний “Кибо” лабораторыг олон улсын сансрын станцид аваачих юм байна. Эндовер сансрын хөлөг долоон гишүүнтэй. Тэд дэлхийн тойрог замд хүрсэн хойноо хэд хэдэн удаа задгаай сансарт гарч олон улсын сансрын станцийн найдвартай ажиллагааг хангах засвар үйлчилгээг хийхэд шаардлагатай Канад улсад үйлдвэрлэсэн хоёр ширхэг роботыг угсарна. Робот ын гар нь л дангаараа 3, 35 метрийн урт юм байна. 2003 онд Коламбус сансрын хөлөг эх дэлхийдээ эргэж ирэхдээ дэлхийн агаар мандалын нягт хэсэг ороод дэлбэрч байсан. Энэ золгүй явдлын гол шалтгаан нь дулаан хязгаарлагчид гэмтэл гарсанаа болсон гэдэг дүгнэлтийн эрдэмтэд хийсэн юм. Эндовер сансрын хөлгийн багийнхан дулааныг хязгаарлагчид бас туршилт хийж үзэхээр төлөвлөжээ.

Лид12. АНУ ын Нью Йорк мужын амбан захирагч Элиот Спитцер бие үнэлэгч бүсгүйтэй дотно харилцаанд орсон тухай Нью Йорк таймс сонинд мэдээлсэн байна. Үүний дараа тэр хэвлэлийн бага хурал зарлажээ.

Хэвлэлийн бага хурал дээр Нью Йорк мунын амбан захирагч бие үнэлэгч хөлслөн авч дотны харьцаа тогтоосон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Тэр ийм болчимгүй алхам хийсэндээ гэмшиж байгаагаа хэлээд сонгогчид, эхнэрээ уучлал хүсжээ. Нью Йоркийн амбан захирагч энэ жил 48 настай, эхнэр гурван хүүхэдтэй. Ноён Элиот Спитцер дээд зэрэглэлийн бите үнэлэгчийг зардаг байгуулагатай интернэтээр холбогдожээ. Би төрийн албан хаагчын нэр хүндийг унагааж ёс зүйн ноцтой алдаа гаргасанаа хүлээн зөвшөөрч байна. Тэр албн тушаалаа орхих нь гарцаагүй болжээ. Гэхдээ хэвлэлийн бага хурад дээр хэзээ албан тушаалаа орхих талаар тодорхой хугацаа хэлсэнгүй. Интернэтээр хүний наймаа хийдэг 4 хүнийг цагдаа нар баривчилсан тухай Нью Йорк таймс сонин өнгөрсөн долоо хоногийн дугаартаа мэдээлж байсан юм. Цагдаа нар мөрдөн байцаалтын ажил явуулах үеэр Нью Йоркийн амбан захирагч бие үнэлэгчийн үйлчилгээг авч байсан нь тогтоогдсон байна. Элиот Спитцер 2006 онд Нью-Йорк мужын амбан захирагчаар сонгогдож байжээ. Сонгуульд өрсөлдөж байхдаа тэр улс төрд байгаа хүмүүс ёс зүйтэй, зарчимч байхыг уриалж байжээ.

Лид13. Болгарыг Туркийн дарангуйлалаас ангижруулсаны 130 жилийн ойд зориулсан үзэсгэлэнд тавигдсан оросын зураач Василий Верещагины нэгэн зураг хулгайд алдагдсан байна.

Үнэ цэнэтэй уран зургийг Болгарын үндэсний соёлын төвд байжээ. Интерфакс мэдээллийн агентлагийн уламжилж байгаагаар Болгарын нийслэл Соф хотын яг төвд байдаг соёлын төвөөс хоёр ширхэг уран зураг алдагдсан байна. Василий Верещагины зургаас гадна зураач Николя Павловичын зураг алдагдсан юм байна. Гэмт хэрэгтэн үзэсгэлэнгийн танхимд ганцаараа орж зургийн гадагш гаргажээ. Харин хамсаатанууд нь гадаа хүлээж байсан гэж цагдаа нар таамаглаж байна. Үүнийг ч хяналтын камерын дүрс бичлэг нотлож байгаа юм. Үзэсгэлэнд тавигдсан уран зурагнуудын байрыг нь сольж байжээ. Энэ үед гэмт хэрэгтэн зохион байгуулагчдын дотор шургалан орж хоёр ширхэг уран зургийг гадагш авч гарсан юм байна. Соцми хотын цагдаагийнхан хавтас хэрэг үүсгэж мөрдөн шалгаж эхэлсэн байна. Нийтдээ үзэсгэлэнд 39 ширхэг уран зураг, 5 ширхрэг уран баримал тавигджээ.

Лид14. АНУ ын Нью Йорк хотод хушганы дайтай алмаз эрдэнийн үнэрт чулууг дуудлага худалдаанд оруулах гэж байна.

Энэ алмаз эрдэнийн чулуу нь 72 кратын жинтэй. Лийр шиг хэлбэртэй үнэт чулуу нь маш цэвэр тунгалаг юм байна. Дуудлага худалдааг зохион байгуулагчид эрдэнэсийн чулууны анхны үнийг 13 сая доллар гэж тогтоожээ. Үүнээс өмнө 100 кратын жинтэй алмаз эрдэнийн чулууг 16,5 сая доллараар зарж байжээ.

ЭНЭ ӨДӨР

1917 оны энэ өдөр Их Британий цэргүүд Багдад хотод ирж байжээ.

1921 оны энэ өдөр Их Британий эзэн хаан 5 р Георгийн хатан

Мария Оксфордын их сургуулийн хүндэд докторын цол хүртсэн анхны эмэгтэй болжээ.

1931 оны энэ өдөр ЗХУ д Библийн сударыг түгээн дэлгэрүүлэх, худалдах, хилээр оруулахыг хориглосон байна.

1970 оны энэ өдөр Пабло ПИКАССО өөрийн 800 гаруй бүтээлээ Барселон хотын музейд бэлэглэсэн байна.

1985 оны энэ өдөр ЗХУ ын Коммунист намын Төв хорооний ээлжит бус хурлаар Горбачёвыг намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон байна.

No comments: