2008-03-07

Дэлхийн мэдээ 2008 03 07 Баасан гараг

Лид1.Пүрэв гаригийн орой Иракийн нийслэл Багдад хотод хоёр удаа алан хядах ажиллагаа гарчээ. Үүний улмаас 54 хүн амь үрэгдэж 123 хүн шархадсан байна.
Хамгийн эхний дэлбэрэлт Багдад хотын төвийн дүүргийн нэгэн гудамжинд байсан машин дэлбэрчээ. Энэ үеэр машины хажуугаар явж байсан хүмүүс шархаджээ. Алан хядах ажиллагаанд хэлмэгдсэн хүмүүст тусламж үзүүлэхээр цагдаа, этүргэн тусламжынхан ируж оон хүн цугларах үед амиа золислогч хоёр дахь дэлбэрэлтийг үйлдсэн байна. Энэ үеэр 54 хшн амь насаа алдаж 123 хүн шархадсан байна. Шархадсан хүмүүсийг Багдад хотын таван эмнэлэгт хувааж эмчилгээ хийж байгаа юм байна. Хамгийн сүүлчийн удаа 2008 оны 2 сарын 1 нд Багдад хотод олон хүний амийфг авч одсон алан хядах ажиллагаа гарсан юм. Тухайн үед 100 хүн нэгэн зэрэг нас барж байсан. Гэвч сүүлийн үед Иракт алан хядлагын улмаас нас барсан хүний тоо эрс буурсан гэж цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Лид2. Изриалийн Иерусалем хотын шашны сургууль руу Палестины иргэд халдсан байна. Гэрчүүдийн хэлснээр тэр шашны сургуулийн цайны газар орж автомат буугаар гал нээжээ.
Тухайн үед сургуулийн цайны газар ойролцоогоор ная орчим хүн байжээ. Тэр найман хүнийг хороож 9 хүнийг шархдуулсан байна. Шархадсан хүмүүсийн гурвынх нь биеийн байдал эрс муу байгаа гэж эмч нар хэлж байна. Алан хядагчыг Изриалийн цагдаагийн офицер буудаж устгажээ. Имэрхүү алан хядах ажиллагаа хамгийн сүүлд Изриалийн Иерусалим хотод 2006 онооос хойш гараагүй юм. Шашны сургуульд алан хядах ажиллагаа гарсантай холбогдуулан гашуудал зарласан байна. Иерусалемд болж өнгөрсөн үйл явдалд ХАМАС бүлэглэлийнхэн сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн ч энэ хэрэгт огт холбоогүй гэдгээ зарлажээ. Шашны сургуульд халдлага хийсэн алан хядагчдыг АНУ, Палестины эрх баригчид зэмлэн буруутгасан байна.

Лид3. Брюссель хотод Умард Атлантын Цэргийн Эвслийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна. Энэ уулзалтаар Гүрж, Укриан улсыг эгнээндээ элсүүлэн авах асуудлыг хэлэлцжээ.
Умард Атлантын цэргийн эвслийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нар нэгдсэн байр сууринд хүрээгүй байна. Герман, Франц улсын гадаад хэргийн сайд нар Гүрж, Укрианыг Умард Атланын цэргийн эвсэлд элсүүлэхийг эрс эсэргүүцсэн байна. Францын гадаад хэргийн сайд Бернар Кушнерын хэлснээр хэрвээ хуучин ЗХУ ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудыг гишүүнээр элсүүлэх нь ОХУ, Европын холбооны орнуудын харилцаанд сэв суулгах юм байна. Укриан, Гүржийг Умард Атлантын цэргийн эсвэлд авах асуудалд цэг тавиагүй. Бид яриа хэлэлцээрээ үргэлжлүүлнэ гэж АНУ ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Кондализа Райс хэлжээ. Ирэх 4 сард Умард Атлантын цэргийн эвслийн гишүүн орнуудын дараагийн уулзалт болно. Энэ үеэр тодоорхой шийдвэр гаргах юм байна. Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудыг Умард Атлантын Цэргийн Эвсэлийн гишүүн болохыг ОХУ эрс дургүйцэж байгаа юм.


Албани, Македони, Хорватыг гишүүнээр элсүүлэх асуудлыг европын орнуудыг гадаад хэргийн сайд нар дэмжсэн байна. Македони улсыг Умард Атлантын цэргийн эвсэлд элсэхийг Грек улс таашаахгүй байгаа гэнэ. Македони улсын гадаад бодлого нь түүнийг дэмжих санал гаргахаас татгалзахад хүргэж байна гэж Грекийн гадаад хэргийн сайд Дора Бакояни хэлжээ. Гэвч 4 сард болох дараагийн уулзалтаар Грек, Македоны талуууд харилцан ойлголцолд хүрнэж байхаа гэж найдаж байна гэжээ.
Лид5. Никарагуа улсын ерөнхийлөгч Даниэль Ортега Крлумб улстай тогтоосон дипломат харилцаагаа таслаж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм. Ингэх болсон шалтгаан нь өнгөрсөн долоо хоногт Колумбын тусгай алба Эквадор улсын нутаг дээр нууц ажиллагаа хийсэнтэй холбоотой юм. Никарагуа улсын ерөнхийлөгч Колумбын төрийн тэргүүнийг улс төрийн террорризм хийсэн гэж буруутгажээ. Даниэль Ортега энэ хатуу мэдэгдэлийг Эквадорын ерөнхийлөгч Рафаэлем Корреатай уулзсаныхаа дараа хийжээ. Өнөөдөр Латин америкийн орнуудын дээд хэмжээний чуулга уулзалт болж байна. Клумб улсын гадаад бодлого, Эквадорын нутаг дээр явуулсан нууц ажиллагааг өмнөд америкийн орнууд эрс зэмлэн буруутгаж байгаа юм байна. Үүнээс өмнө Венесуэль улс Колумбтай дипломат харилцаагаа тасалсан. Венесуэль, Эквадор улсууд үлэмж хэмжээний зэр зэвсэг, цэргийг Колумбын хилтэй ойртхон байрлуулаад байгаа билээ. Колумбын гадаа хэргийн сайд Эквадор улсаас уучлалт хүсээд гэхдээ алан хядагч ФАРС бүлэглэлийн удирдагчыг устгах нь зайлшгүй шаардлагатай байсан юм гэж тайлбарласан байна.

Лид6. ОХУ ын иргэд Серб улсад визгүйгээр зорчих боломжыг олгох блно гэж Сербийн гадаад хэргийн яам албан ёсоор мэдээлсэн байна. Оросын иргэдийг нутаг дэвсгэр дээрээ чөлөөтэй зорчуулж байх шийдвэр хэзээнээс хүчин төгөлдөр болохыг Сербийн гадаад хэргийн яам дэлгэрэнгүй мэдээлээгүй байна. Диплоамат харилцааны практикаас харвал хоёр улс харилцан иргэдээ визгүй зорчуулах эсэх асуудлыг харилцан тохиролцдог. Гэвч оросын иргэдийг визгүй зорчих эрхтэй болгож байгаагаа Сербийн тал дангаараа шийджээ. Косовогийн хязгаар Сербийн бүрэлдэхүүнэээс гарч тусгаар тогтнолоо зарласаныг ОХУ эрс буруушааж Сербийн засгийн газрын байр суурийг дэмжиж байсан юм. 2 сарын 25 нд Оросын шадар сайд Дмитрий Медведевыг Белград хотод айлчлал хийх үеэр Сербийн ерөнхийлөгч Воислав Коштуница визийн дэглэмийг цуцах болсноо хэлж байжээ. АНУ Европын Холбоо, Японы иргэд Серб улс руу визгүйгээр зорчих эрхтэй байдаг юм.
Лид7. Оросын Холбооны улс Абхазын өөртөө засах орны эсрэг 1996 онд эдийн засгийн хориг арга хэмжээ тогтоосон юм. Гэвч өнөөдрөөс эхэн энэ хоригоо цуцлаж байна гэж ОХУ ын гадаад хэргийн яам мэдээлсэн байна.
Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн байгуулагын гишүүн орнуудал хандан Абхазийн эсрэг тогтоосон хоригоо цуцлахыг уриалжээ. Гэвч Гүрж улс ОХУ ын энэ шийдвэрийг өдөөн хатгалага гэж үзэж байна. ОХУ ын гадаад хэргийн яамны мэдээлснээр Гүржийн бүрэлдэхүүнд байдаг Абхазын өөртөө засах орон эдийн засгийн хориг тогтоосны дараа Гүрж Абхазын хямралыг зохицуулах тухай тохиролцоогоор хүлээсэн үүргээ сайн биелүүлж байгаа гэж тайларласан байна. Эдийн засгийн хоригоо цуцлаж байгаад Абхазын өөртөө засах орны тэргүүн Сергей Багапш ОХУ хандан талархал илэрхийлжээ. Өнөөдөр Абхазын удирагчид олон улсын хамтын нийгэмлэгт хандан тусгаар тогтнол олгохыг дэмжих өргөдөл гаргах юм байна.

Лид8. АНУ ын хөдөө аж ахуйн яам 65 сая кг үхрийн махыг дэлгүүрийн лангуунаас эргүүлэн татах гэж байна. Энэ их хэмжээний үхрийн махыг дэлгүүрийн лангуунаас төдийгүй ерөнхий боловсролын сургуулийн цайны газараас ч эргүүлэн авах болжээ.
Энэ мах эрүүл ахунй үдэг шинжилгээнд ороогүй ажээ. Гэхдээ хөдөө аж ахуйн яамны чанар муу байгаа гэдэг гомдолын мөрөөр бус харин байгаль хамгаалах ногоонтоны хөдөлгөөний идэвхитэнүүдийн шаардлагаар үхрийн махыг эргүүлэн татах шийдвэр гаргасан юм байна. АНУ ын Калифорни мужид хүнсний зориулалтаар мах бэлтгэлэг фермийнхэн амьтантай зэрлэг балмад харьцаж байгаа тухай мэдээлэл иржээ. Хөдөө аж ахуйн яамныхан бодит байдлыг шалгаж туршилт хийж үзсэн нь ногоонтоны хөдөлгөөнийхөний мэдээлэл үнэн болох нь нотлогдсон байна. Энэ бичлэгийг нууц камераар хийжээ. Хүнсэнд хэрэглэж гэж байгаа үхрийг хүнд даацын машинаар дайрч тамлан зовоож байгаа нь ямар я хүний сэтгэлийг сэрдхийлгэх нь мэдээж. АНУ ын хөдөө ахуйн яамны мал эмнэлэгийн хяналтын тогтолцоо ямар ч үр дүнгүй байгаа нь ийнхүү нотлогдож байна гэж ногоонтоны хөдөлгөөнийхөн хэлж байна. Махны чанар муу байна гэсэн гомдол хэрэглэгчдээс ирээгүй ч ийм байдлаар бэлтгэгдсэн махыг хүнсэнд хэрэглэж болохгүй гэдэг дүгнэлтийг албаны хүмүүс хийжээ.

Лид9.
Та эрүүл байхыг хүсвэл муур тэжээгээрэй гэж АНУ ын Миннесотын их сургуулийн судлаачид зөвлөж байна. Тэд олон арван жилийн турш гэртээ муур тэжээдэг 4000 хүний амьдралыг ажиглажээ. Муур тэжээдэг хүмүүс зүрх судасны өвчинөөр шаналадаггүй байна. Үүнийг хэрхэн тайлбарлах нь одоогоор тодорхой бус байгаа юм. Гэхдээ муур тэжээх нь стресс тайлдаг сайн нөлөөтэй ажээ. Гэвч зарим хүмүүс үүнийг ор үндэслэлгүй цуурхал, дэмийрэл гэж үзэж байна. Учир нь маш тайван дөлгөөн зантай хүмүүс гэртээ муур тэжээдэг. Дөлгөөн тайван, найрсаг эелдэг хүмүүсийн эрүүл мэнд сайн байдаг гэж тэд тайлбарлажээ.

No comments: