2008-03-06

Дэлхийн мэдээ 2008 03 06 Пүрэв гараг

Лид1. Олон улсын иргэний нисэхийн байгуулга тив улс орон алгасан нислэг хийдэг олон улсын чиглэлийн онгоцны нисэгч, нислэгийг газраас удирдаж байгаа диспетчерүүдийг англий хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг сануулсан байна.
Учир нь олон улсын нислэгт ажилладаг мэргэжилтнүүд наад захын англи хэлний мэдлэг муутайгаасаа болж осол аваар гаргах болжээ. Тухайлбал 1977 онд Испаний Тенериф хотын нисэх буудалд хоёр онгоц мөргөлдөж 580 хүн амь насаа алдаж байсан юм. Нэг нисэгч диспетчерт бид хөөрч байна гэж мэдээлэхэд цаадах нь бид хөөрөхөд бэлэн гэж гэж ойлгосноор
осол гарах шалтгаан болжээ. 2006 онд Бразил улсад диспетчерын англи хэлний мэдлэг муугаас болж 154 зорчигчтой онгоц осолдож байжээ. Төрөлх англи хэлтэй хүмүүс ч бас англи хэл сайн мэддэг гадаадын иргэний агаарын тээврийн компаний нисэгч, диспечертэй бүрэн ойлголцох чадвартай гэдгээ нотлон харуулах ёстой гэнэ. Одоо олон улсын чиглэлд ажилладаг нисэгч нар тусгай нэр томъёо хэрэглэж хоорондоо харьцдаг боловч энэ нь онгоц удирдан жолоодох үед хангалтгүй байдаг. Олон улсйн иргэний нисэхийн байгуулага нисэгч, диспетчер нарт зориулан англи хэлний сурах бичиг гаргах гэж байга юм байна.

Лид2. Форбс сэтгүүл дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг шинэчлэн гаргасан байна. АНУ ын санхүүгийн ертөнцөд нэр хүндтэй бизнесмэн Уоррен Баффет Форбес сэтгүүлээс гаргадаг дэлхнийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлсэн байна.
Түүний хөрөнгө мөнгө сүүлийн нэг жилд 17 хувиар нэмэгджээ. Одоо тэр 62 тэрбум долларын хөрөнгөтэй юм байна. Майкрсофт компаний тэргүүн Билл Гейтсийн хөрөнгийн хэмжээ 58 тэрбум доллар байгаа бөгөөд сүүлийн 13 жилд анх удаа жагсаалтад доогуур байр эзэлсэн байна. 2-рт Мескикийн хэвлэлийн магнат гэгдэг Карлос Слимийн нэр бичигдсэн бөгөөд тэр нийтдээ 60 тэрбум долларын хөрөнгөтэй юм байна. Мексикийн хэвлэлийн магнатын хөрөнгө жилд 11 тэрбумаар нэмэгджээ. Фобес сэтгүүлээс гаргасан жагсаалтад 1125 тэрбумтаны нэр багтсан нь өнгөрсөн жилийнхээс 189 хүнээр илүү байгаа юм байна. Тэрбумтаныхаа тоогоор АНУ тэргүүлж байна. 2-рт ОХУ ын нэр бичигджээ. Орост тэрбумаас дээш хөрөнгөтэй 87 хүн байгаагийн 74 нь нийслэл Москва хотод амьдарлаг байна. Оросын хамгийн баян хүн бол "Оросын хөнгөн цагаан" компаний эзэн Олег Дерипаска бөгөөд түүний хөрөнгө 28 тэрбум доллар. Харин Челси багийн санхүүжүүлэгч бизнесмэн Роман Абрамович 23,5 тэрбум долларын хөрөнгөтэй ажээ. 18 р байранд “Северсталь” уул уурхайн компаний захирлуудын зөвлөлийн дарга Алексей Мордашов (21,2 тэрбум доллар), 20 байранд Альфа группын захирлуудын зөвлөлийн дарга Михаил Фридман (20,8 тэрбум) нэр бичигджээ.

Лид3.Словени улсын засгийн газар таван хоногийн дараа Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө гэж мэдэгдсэн байна.
Словени улсын парламентын сөрөг хүчнийхэн Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх эсэн шийдвэр гаргахдаа яарахгүй байхыг уриалжээ. Одоогийн байдлаар Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн улсын тоо 20 хүрээд байна. АНУ, Герман, Их Британи, Франц гээд Европын холбооны орнууд Косовог хүлээн зөвшөөрөөд байгаа билээ. Харин Орос, Испани Хятад улсууд Косовог туурга тусгаар улс гэж үзэхгүй байгаа. Словени улс нь хуучин Югослав улсын бүрэлдэхүүнд багтаж байгаад 1991 онд тусгаар тогтнолоо зарласан билээ.

Лид4. БНХАУ ын нийслэл Бээжин хотод Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хуралын үйл ажиллагаа үргэлжилж байна.
Энэ хурал нь төрийн эрх барих дээд байгуулага гэж тооцогддог юм. Хуралын эхний өдөр хятадын ерөнхий сайд засгийн газрынхаа ажлыг тайлагнасан билээ. Тэр илтгэлдээ сүүлийн таван жилд хятад улс улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжлийн бүх салбарт өндөр амжилт гаргасан гэж онцлон тэмдэглэжээ. Бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурал нь жилд нэг удаа хуралддаг. Таван жил тутам нэг удаа хуралын гишүүдийг шинээр сонгодог. Өнгөрсөн онд БНХАУ ын дотоодын нийт бүтээгдэхүүн 3,5 триллионд хүрч 10,6 хувиар өсжээ. Хятадын ерөнхий сайд улс төр, эдийн засгийн асуудлаас гадна энэ жил 8 сард болох олимпын наадмын бэлтгэлхийг сайтар хангах ёстойг онцлон дурьдсан байна. Түүнээс гадна авилагы хэрэгт холбогдсон хүнд хатуу чанга ял шийтгэл онооно гэж хятадын эрх баригчид төрийн албан хаагчдад анхааруулж байна.


Лид5. ОХУ ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Гүржийн ерөнхийлөгч Дмитрий Медведевт Гүрж, Туркмены төрийн тэргүүн нар баяр хүргэжээ.
Гүржийн ерөнхийлөгч Мирхаил Саакашвили Дмитрий Медведев руу утасдаж баяр хүргээд Гүрж Оросын харилцааг сайжруулахын тулд дахин хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Туркмены төрийн тэргүүн Гурбангул Бердымухамедов Дмитрий Медведевыг айлчлан ирэхийг урьжээ.
Лид6. Газрын тос олборлогч орнуудын байгуулага ОПЕК ийн гишүүн улсуудын эрчим хүчний сайд нарын уулзалт болж өнгөрсөн байна. ОПЕК ийн гишүүн орнууд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхгүй байхаар тохиролцжээ.
Дэлхийн зах зээлд дээр газрын тосны үнэ нэмэгдэж байгаа нь их гүрнүүдийн явуулж байгаа гадаад бодлоготой шууд холбоотой юм. Иймээс газрын тосны үнийг тогтоон барихын тулд олборлолтоо нэмэх зайлшгүй шаардлага алга байна гэж ОПЕК ийн гишүүн орнуудын төлөөлөгчид хэлж байна. 3 сарын 3 нд Нью Йоркийн түүхий эдийн бирж дээр нэг баррель газрын тос 104 долларт хүрсэн юм. Газрын тосны олборлолтоо нэмэхгүй байгаад АНУ ын зсаг захиргаа ОПЕК ийн орнуудыг шүүмжилсэн байна.

Лид7. Венесуэль улс өөрийн зэвсэгт хүчнээ байлдааны бэлэн байдалд шилжүүлж байгаа тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.
Агаарын нисэх хүчин, тэнгисийн явган цэрэгийн анги нэгтгэлүүд Колубмын хилд төвлөрсөн байна. Венесуэлийн батлан хамгаалахын сайд Густаво Рангелийн хэлснээр зэвсэгт хүчнийхэн бэлэн байдал зарласан нь Колумб усын эсрэг чиглэсэн хэрэг биш гэж мэдэгджээ. Харин империалист орнуудын өдөөн хатгалагаас сэргийлэх гэсэн урьдчилсан арга хэмжээ гэж тэр хэлсэн байна. Колумбын хил рүү илгээгдсэн танкийн 10 батальон цэрэг замынхаа 90 хувийг туулсан гээд тцн удахгүй хи л дээр дөхөж очно гэж хэлсэн байна. Үүний зэрэгцээ Эквадор улс Колумб улстай хиллэдэг газраа 3500 орчим цэрэг төвлөрүүлжээ. Колумб улс харийн ямар нэгэн улстай дайтах сонирхолгүй байна гэж албан ёсоор мэдэгдсэн байна. Колумбын ерөнхийлөгч Альваро Урибе улсынхаа зэвсэгт хүчнийг бэлэн байдалд оруулахгүй гэж хэлжээ. Колумбын тусгай албаныхан Эквадор улсын нутаг дэвсгэрт нууц ажиллагаа хийж Колумбын салан тусгаарлагч ФАРС бүлэглэлийн нөлөө бүхий удирдагч бусад 16 гишүүнийг буудан хороосны дараа Венесуэль Колумбын харилцаа эрс муудсан юм. Колумбн засгийн газрын үзэж байгаагаар салан тусгаарлагч бүлэглэлд Уго Чавес үлэмж хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлсэн гэх нотолгоо баритмт олдсон юм байна. Гэвч Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес энэ мэдээллийг эрс няцааж байгаа юм. Колумб улсын зэвсэгт хүчин нь 250 мянган цэрэгтэй. Энэ нь Венесуэль, Эквадорын зэвсэгт хүчний цэргийн тооноос давуу юм. Колумб улс нь АНУ ын холбоотон гэж тооцогддог. Хэрвээ Венесуэль улс Колумб улс руу цэргээ оруулах юм бол АНУ Колумбын ард түмэнд дэмжлэг үзүүлэх нь тодорхой юм.

Лид8. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш лхагва гарагт Бүгд Найрамдах намын сунгаанд ялалт байгуулж ирэх 11 сард болох сонгуульд өрсөлдөх эрхтэй болсон Жон Маккайныг Цагаан Ордонд хүлээн авч уулзсан байна.

АНУ ын төрийн тэргүүн Жорж Буш Жон Маккайныг цагаан ордоны гадаа хүлээж байхдаа сэтгүүлчдэд зориулан урлагийн тоглолт гэмээр гэнэтийн бэлэг барьжээ. Тэр саяхан афикийн орнуудаар явж байхдаа нутгийн иргэдээс бүжгийн хөдөлгөөн сурсан гэж хошигнож хэлжээ. Гэвч тэр ноён Жон Маккайны хөлөглөсөн машин цагаан ордоны хашаагаар орж ирэхэд эргээд албархаг байдалдаа оржээ. Ноён ерөнхийлөгч бүгдл найрамдах намын сунгаанд ялсан Жон Маккайныг өргөөнийхөө үүдэн биечлэн угтан авсан нь маш их хүндэтгэл үзүүлж, дэмжиж байгаагийн илрэл юм. Жорж Буш сонгуульд нэр дэвшигч Жон Маккайныг хүлээн авч уулзсаныхаа дараа хэвлэлийнхэнд хандан “Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Жон Маккайн ялалт байгуулна гэдэгт би итгэж байна.” гэж хэлсэн байна.

Лид9. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Хилари Клинтон, Баракз Обама нарын хооронд ширүүн тулаан үргэлжилж байна.

Нэр дэвшигчидийн рейтинг урьдчилсан анхан шатнэы сонгуулийн дараа дээр доороо орж солигдож байгаа юм. Хатагтай Хилари Клинтон Огайо, Род Айленд мужид ялалт байгуулсан билээ. Харин носн Барак Обама зөвхөн Вермонт мужид л ялсан юм. Ардчилсан намынханаас Клинтоныг 1391 хүн дэмжиж байгаа бол 1477 хүн Барак Обамаг дэмжжээ. Ингэхээр тэдний хооронд маш бага ялгаа байгаа юм. Хилари, Обама нарын хэн хэн нь эцсийн мөчийг хүртэл сунгаанд үзэлцэнэ гэж мэдэгдэж байгаа билээ.

Лид10. Иран улс өөрийн хэрэгжүүлж байгаа цөмийн хөтөлбөрийнхөө асуудлаар олон улсын цөмийн эрчим хүчний агентлагтай хэлэлцээр хийхгүй гэж мэдэгдсэн байна.
Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмединижад телевизээр хандан үг хэлэхдээ
Эр. Манай цөмийн хөтөлбөрийн асуудал зохицуулагдсан гэж үзэж байгаа. Манай цөмийн хөтөлбөр энхийн зорилоготой.
Саяхан иран улсын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах 1803 тоот тогтоол баталсан билээ. Гэвч НҮБ ын Аюулгүйн Зөвлөлийн баталсан тогтоолд захирагдахгүй гэж Ираны төрийн тэргүүн хэлсэн байна.

Лид11. Щвейцарийн Женев хотод дэлхийн хамгийн тансаг, өвөрмөц хэлбэр хийцитэй машиныг үзүүлж байна. Орчин үед үйлдвэрлэгчид байгаль орчин ээлтэй, хорт хий утаа бага ялгаруулдаг машиныг үйлдвэрлэж хэрэглэгчдэд санал болгож байгаа юм.

21 р зуунд байгаль хамгаалал, технологийг хооронд нь салгаж болохгүй гэж хэлсэн юм. Женевийн авто машинй үзэсгэлэнд дэлхийн 130 гаруй үйлдвэрлэгч оролцож байгаа юм. Энд тавигдсан ихэнхи машинууд цахигаан, ус төрөгчийн хий, нарны зайгаар ажилладаг байна. Японы Toyota Ireal загварын машинаа санал болгож байна. Энэ м ашин зуун хувь цахим удирдлагатай юм. Тэгвэл “Nissan Pivo 2” загварын энэ машин маневр хийхдээ маш гайхалтай. Байрнаасаа хөдлөлгүйгээр жолооч нь 360 хэмээр эргэх боломжтой. Honda FCX загварын энэ машин ус төрөгчөөр ажилладаг цагт 160 км цаг хурдлах хүчин чадалтай. Бас усан доор 10 метрийн гүнд явж чадах машиныг зохион бүтээжээ. Энэ машиныг Жеймс Бонд киноны зураг аватад ашиглах санал ч ирсэн байна. Усан доогуур явах үед жолооч зорчигч нь хүчил төрөгчийн баг зүүх шаардлагатай. Машины эд ангиуд, дотор хэсгийг усанд тэсвэртэй материалаар хийжээ. Газрын тосны үнэ өсөж байгаа энэ цагт байгальд хоргүй түлшээр ажиллах машиныг хүн төрөлхтөн сонгож байна.

Лид12. Энэ өдрүүдэд эрчүүд бэлэгний эрэлд гарсан гэхэд хилсдэхгүй. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр хайртай ээж, халамжит хань, дотны найкз бүсгүйдээ юу бэлэглэх вэ гэдэг асуулт эрчүүдийг зовоож байгаа нь тодорхой юм.

Эрчүүдийн дунд хийсэн судалгаанаас харвал сарнай цэцэг бэлэгний жагсаалтын 1 рт бичигдсэн байна. Офист ажилладаг эмэгтэйчүүдэд хуанли, ном, сайн чанарын үнэтэй үзэг бэлэглэж болох гэж гэж эрчүүдийн ихэнхи нь хариулжээ. Бас гоо сайхны бүтээгдэхүүнийг эрчүүд хайртай бүсгүйдээ зориулан сонгоно гэж судалгааны төвийн ажилтнуудад хэлжээ.

Лид13. Испани улсад хөдөа аж ахуй эрхэлдэг Викториано Дель Рио гэдэг хүн өөрийн тэжээдэг бухаа эсийн аргаар олшируулах гэж байна.
Тэр АНУ ын Техас мужын нэгэн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй Алькальде гэдэг нэртэй бухаа олшируулах тухай гэрээ байгуулжээ. Миний бух бол дэлхийд хосгүй ховор нандин амьтан. Алькальде жилд 40 үр удмаа үлдээдэг. Түүнийг эсийн аргаар олшируулах юм бол үхэр сүрэгийн маань тоо толгой хоёр дахин нэмэгдэнэ гэдэгт би итгэлтэй байна гэж эзэн нь хэлсэн байна.

Лид14. Бутархай мөнгөөр гүйлгэ хийсэн америк хүүхдүүд цагдаагийн газарт дуудагдан иржээ. Энэ мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авна уу
Хэрвээ та америкийн нэгдсэн улсад очих гэж байгаа бол бутархай мөнгө центтэй маш болгоомжтой харьцаарай. Америкад бутархай мөнгөнөөс болж цагдаагийнханд байцаагдаж мэднэ. АНУ ын Хантердон сургуулийн 8-р ангийн хүүхдүүд сургуулийнхаа цайны газарт өдрийн хоол аваад дан бутархай мөнгөөр тооцоогоо хийжээ. Цайны газрын мөнгө хураагч хүүхдүүдийн өгсөн бутархай мөнгийг нэг нэгэнгүй тоолоход маш удаан хугацаа зарцуулж, урт дараалалд зогсож байсан бусад сурагчдыг бухимдуулахад хүргэжээ. Цайны газрын эзэн бутархай мөнгөөр тооцоо хийсэн хэсэг хүүхдүүдийг санаатайгаар ингэж хүндрэл гаргасан гэж үзсэн байна. Ингээд тэр цагдаа дуудаж хүүхдүүдийг бариулжээ. Үүний хариуд сургуулийн хүүдүүд өдрийн цайны цагаар ердөө 30 минутын хугацаа гаргаж байгаа нь хангалтгүй гэж мэдүүлэг өгсөн байна. Үнэхээр ч зарим хүүхдүүд өдрийн цайны цагаар тухтай хооллож амждаггүйг сургуулийн захиргааныхан мэддэг ч ээн байдлыг таслан зогсоохын тулд ямар ч арга хэмжээг аваагүй байна.

Лид15.Колумб улсын хүүхдийн эмч нар дутуу төрсөн хүүхдүүдийг богино хугацаанд тэнхрүүлэх арга бодож олсон байна.
Дутуу төрсөн хүүхдийг инкубаторын төхөөрөмж дотор дүүжин орон дээр хэвтүүлдэг болжээ. Ийм дүүжин орон дээр нойрсож байгаа дутуу төрсөн хүүхдүүд маш бат бөх, удаан унтдаг байна. Энэ нь хүүхдүүдийн бие тэнхэрч сайжрахад эерэг нөлөө үзүүлдэг. Эмчилгээний энэ аргыг эмч нар туршиж анагаах ухааны үүднээс баталгаажуулах гэж байгаа юм байна.

No comments: